A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2761/

СУМЛАГЧ АВТОМАШИН 2 ШИРХЭГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2761/

Огноо : 2019-6-27

МИАТ ХК нь эрх бүхий оролцогчдоос “Агаарын хөлгийн сумлагч машиныг түрээсийн гэрээгээр
ашиглах түрээслэгчийг сонгон шалгаруулах”тухай битүүмжилсэн үнийн санал ирүүүлэхийг
урьж байна.
1.Түрээслүүлэх эд хөрөнгийн товч танилцуулга
Агаарын хөлгийг сумлах зориулалт бүхий тусгай зориулалтын Tri-state R7000-J800 маркийн
1183УН,1184УН дугаартай автомашинууд нь 1999-10 дугаар сард АНУ-д үйлдвэрлэгдсэн 2000
оны 5-р сард ашиглалтад орж одоог хүртэл ашиглагдаж байна. Хөдөлгүүр нь 6 цилиндэр бүхий
8,2л-н багтаамжтай дизель хөдөлгүүртэй,26500 литрийн багтаамжтай ёмкосттой, түлш шахах
бүтээмж-бага хаазанд-1100л/мин,өндөр эргэлтэнд-1600л/мин,түлшний насосны ажлын даралт
40,,50psi,Суудлын тоо-1,ӨНГӨ-Цагаан,Тоноглол бүрэн хэвийн ажиллагаатай,Аккумляторшинэ,Резинин дугуй 6ш-шинэ,Хувиарт техникийн үйлчилгээнд 2018-9-25- нд орж торх
цэвэрлэгээ хийгдсэн, хөдөлгүүр, явах эд анги, хөргөлтийн шингэн, тоормозны шингэн бүгд
солигдсон, цэгэн тосолгоо хийгдсэн,тоолуурын баталгаат хугацаа 2018-10-1 ний өдөр дууссан
тоолуур баталгаажуулаад ашиглахад бэлэн
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслэх хөрөнгийг МИАТ ХК-ийн авто баазад ирж үзэж болох бөгөөд сонгон
шалгаруулалтын талаархи мэдээллийг доорхи хаягаар болон www.miat.comцахим хуудаснаас
авна уу.
МИАТ ТӨХК
ХУД, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, МИАТ ХК-ийн төв байр,
Хангамж үйлчилгээний хэлтсийн 103 тоот
Утас :70049860,факс : 70049919

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэвлэл захиалагчдад мэдэгдэл хүргүүлэх нь

 0 сэтгэгдэл


A

Жижиг

A

Дунд

A

Том

ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛНО.

 0 сэтгэгдэл


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Азийн хөгжлийн банкны институт, Японы шударга худалдааны хороотой хамтран 2019 оны 7 дугаар сарын 09-өөс 10-ны өдрүүдэд Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын удирдлагуудын 15 дугаар дээд хэмжээний уулзалт /ЕАТОР/-ыг Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Яам, Агентлагийн удирдлагууд болон БНХАУ, БНСУ, Малайз, Индонез, Тайланд, Вьетнам, Япон, Сингапур, Филиппин, Индонез, Австрали, Мянмар, Лаос, Канбожи Улсын Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд, /ADBI/ Азийн хөгжлийн банкны удирдлагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцоно.

“ЕАТОР-Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний уулзалт”-аар өрсөлдөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хил дамнасан эсвэл олон улсын хэмжээн дэх Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах талаар харилцан ойлголцлоо улам бэхжүүлэн өрсөлдөөний тухай хууль, ирээдүйн стратегийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болно.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

A

Жижиг

A

Дунд

A

Том

УСУГ-ын ус зөөврийн автомашин /5ш/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.

 0 сэтгэгдэл


Огноо: 2019.07.05

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: УСУГ-ын ус зөөврийн автомашин /5ш/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР/ГЭРЭЭНИЙ ДУГААР: УСУГ-ХА-2019-141

Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос усны зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тухайн тендерт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгний цахим тендерийн хураамж төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд буюу 2017, 2018 он тус бүрт ижил төстэй гэрээ хийсэн тухай мэдээлэл ирүүлнэ.

Борлуулалтын орлого нь сүүлийн 3 жил /2016, 2017, 2018/ тус бүр тухайн барааны төсөвт өртөгийн 70 хувиас дээш байх.

Тендерийн хамт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системээр тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 09 цаг 30 минут-аас нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, Токиогийн гудамж-5 өөрийн байр, Р.Батсүрэн Утас: 70157018-223

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа холбооны тоон технологийн тоног төхөөрөмжийн сайжруулах тендерийн баримт бичиг

 0 сэтгэгдэл


Огноо: 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа холбооны тоон технологийн тоног төхөөрөмжийн сайжруулах тендерийн баримт бичиг
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НХААГ-19/110

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа холбооны тоон технологийн тоног төхөөрөмжийн сайжруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www. tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын дундаж орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн байх.

Ижил төстэй ажилд тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагыг тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Үгүй

Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ. 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг

Тендерийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757810