A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1705/

Сурагчид нэгэндээ чин сэтгэлээсээ туслах аян өрнүүллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1705/


Улсын ууган сургууль, Нийслэлийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 2656 сурагч, тэдний эцэг, багш, ажилчид хамтран зорилтот бүлгийн гурван хүүхдэд тавилгатай гэр авч өглөө. Бусдад чин сэтгэлээсээ туслахын ач холбогдлыг сурагчдад ойлгуулах зорилгоор өрнүүлсэн “Амьдралд өнгө нэмье” аяны хүрээнд нийт 7.025.000 төгрөг цугларсан байна. 3 дугаар сургуулийнхан хүн бүрээс 2000-аас дээш төгрөг цуглуулсан бөгөөд зарим эцэг эх сайн дураараа илүү тусламж үзүүлсэн байна. 

Энэхүү аяныг зохион байгуулагчдын нэг, эцэг эхийн зөвлөлийн гишүүн Д.Ганбаяр хэлэхдээ “Манай сургуулийн нийгмийн ажилтнууд сурагчдаас гэр бүлийн болон амьдралын нөхцөл байдлыг харгалзан гурван сурагчийг сонгон авч туслахаар болсон.  Энэ хүрээнд бид цугларсан мөнгөөрөө, тавилгатай гэр хоёрыг, портер нүүрс, өргөн хэрэглээний хүнсний зүйлс цуглуулан авч өгөөд байна. Өнөөдөр би өөрөө гэртээ болох гэж байгаа юм шиг л баярлаж байна” гэв. Түүний охин улсад гуч гаруй жил ажилласан, туршлагатай багш Л.Энхсүрэнгийн ангид сурдаг юм байна. 

Ерөнхий боловсрол олгодог сургуулийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд, сайн үйлийн аяныг ийнхүү үлгэрлэн үзүүлсэн нь өнөөдрийн орон гэрээр хэмжигдэхгүй том тусыг ирээдүй хойчдоо хүргэж байгаад гол ач холбогдол оршиж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Биологийн хэмнэл илүүдэл жингээс сэргийлэхэд тусалдаг

Өдөрт таван удаа гурван цагийн зайтай хооллох нь маш чухал

 0 сэтгэгдэл


Уургийн хэмжээг багасгах нь гоолиг болоход тэр бүр тусалдаггүй гэж эрдэмтэд нотолж байна. Хамгийн гол нь хоолны цаг, чанар, хэмжээнд анхаарах ёстой гэнэ. Ийм аргаар илүүдэл жинтэй хэрхэн тэмцэх вэ. 2017 онд хулгана дээр туршилт хийсэн Америкийн эрдэмтэд амьтдын эрүүл мэнд ба жин хооллосон цагаас ихээхэн хамаарч буйг ажиглажээ. Шөнө юм идсэн мэрэгчдийн жин бага төдийгүй өдөр хооллосон буюу хоолыг нь хориогүй амьтдаас эрүүл чийрэг байв.

Судлаачид тэжээх автомат төхөөрөмжийн тусламжтайгаар хулгануудын хоолны хэмжээ, давтамж, цаг болон биеийн хөдөлгөөний идэвхийг ажигласан байна. Үүнээс гадна глюкозын түвшин, ходоод, элэг, өөхний цагаан эдийн хэмжээг байнга хэмжиж байв. Ажиглалтаас үзэхэд шөнийн цагаар, энгийн хэмжээнээс 30 орчим хувиар бага хоол өгч байсан хулганууд эрүүл мэндэд хоргүйгээр туржээ. харин адил хэмжээтэй хоолыг өдрийн цагаар идсэн амьтад илүү жинтэй байв.

Үүнээс гадна хулгануудад өгөх өдрийн уургийн хэмжээг багасгасан ч ялгаагүй илүү жинтэй гарч байв. Лабораторийн хулганууд бол шөнийн амьтад бөгөөд харанхуй цагт сэрүүн байдаг учир эрдэмтэд шөнийн хооллолт тэдний биологийн үй явцын хэмнэлтэй тохирсон гэдэг дүгнэлт хийжээ. Иймээс мэрэгчдийн биеийн идэвхжил ба эрүүл мэндийн үзүүлэлтэд хоногийн хэмнэлтэй давхацсан хооллолт ихээхэн нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Энэ дүгнэлт хүмүүсийн хувьд ч адил байж болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.

Оросын хүнс судлаач Екатерина Бурляева “Биеийн жинд хүнсний хэмжээ ба чанар төдийгүй хооллох цаг чухал. Эрүүл хүний хувьд өдөрт таван удаа буюу гурван үндсэн хоол, хоёр удаа зууш идэхийг зөвлөдөг. Өдрийн аль цагт байвал хамгийн зохистой вэ. Мэдээж энэ нь амьдралын хэв маягаас шалтгаална. Шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс өдөр хүнд хоол идэх хэрэггүй. Түүнчлэн шөнийн ажлын ачааллаас шалтгаалан хоолны илчлэгийн хэмжээг тохируулах зүйтэй. Гэвч олонх хүний хоногийн хэмнэл нь өдрийн цагаар хамгийн бүтээмжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, өдөр илүү идэвхтэй агаад гормоны систем үүнд зохицсон байна. Иймээс өдөр илүү илчлэг зарцуулдаг” хэмээн өгүүллээ.

ИДЭХЭД ХАМГИЙН ТААТАЙ ЦАГ

Бирмингем дэх Алабамын их сургуулийн эрдэмтэд мөн адил хоногийн хэмнэлийг удирдлага болгохыг зөвлөж байна. Тэд таван долоо хоногийн туршид бодисын солилцоо нь янз бүрээр алдагдсан сайн дурын найман хүнийг хооллож туршилт хийсэн байна. Өглөөний цай 6.30-8.30, үдийн хоол 12.00, оройн зоог 15.00 цаг гэсэн дэглэм баримталжээ. Эрдэмтдийн бодлоор ийм дэглэм хүний биологийн цагтай таарах учир эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ёстой байв. Судлаачдын таамгаар бол кортизолын гормоны түвшнээр стресс найман цагт дээд цэгтээ хүрдэг тул өглөөний хоол эрт идэх нь стрессийг ихээхэн багасгадаг аж. Сайхан аашинд нөлөөлдөг серотонин ба адреналин 12 цагт дээшилж, энэ үед хүний биеийн бодисын солилцоо түргэснэ. Үд дүнд нь өлсөх мэдрэмж дээд цэгтээ хүрдэг тул хооллоход нэн тохиромжтой цаг юм. Үдээс хойш кортизолын түвшин аажмаар доошилж, бодисын солилцоо удаашрах ба хүмүүс ядралтыг мэдэрнэ.

Иймээс 15.00 цагаас өмнө өдрийн сүүлийн буюу гурав дахь хоолыг идэх ёстой аж. Оройд серотонин шөнийн гормон буюу мелатонин болж хувирах ба сахарын агууламж багасаж, бие организм нойронд бэлтгэдэг. Хэт оройтсон хоол гормонд “одоо өдөр болж байна” гэсэн буруу дохио өгдөг тул ажиллагааг нь тасалдуулна. Эндээс нойргүйдэл, илүүдэл жин, бодисын солилцооны асуудал үүсдэг. Туршилтын эхний шатанд судлаачдын таамаг батлагдаж, сайн дурынхны биеийн байдал сайжирсан ба цусны даралт буурч, бодисын солилцоо хэвийн болсон байна.

Туршилтын хоёрдугаар шатанд оролцогчид хуучин дэглэмдээ шилжиж, 22.00 цаг орчимд хооллоход дахиад бодисын солилцооны асуудал илрэв. Хатагтай Бурляевагийн бодлоор хооллолтын дундах удаан завсарлага бодисын солилцоог удаашруулдаг аж. Иймээс өдөрт таван удаа хоорондоо гурван цагийн зайтайгаар хооллох нь маш чухал. Энэ хугацаанд хүн өлсөж амжихгүй учир бага иддэг байна. Харин өлссөн хүн хэтрүүлж иддэг тул дорхноо илүүдэл жинтэй болно.

Үүнээс гадна хэт урт завсарлага биеийн өөх төдийгүй булчингийн хэмжээг багасгадаг байна. Үүний дараа дахиад жин нэмэгдэж эхэлдэг. Эрдэмтэд эрт өглөөний цай уух зохистойг зөвлөжээ. Харин орой хооллоод шөнө дунд хүргэж унтдаг бол биеийн ба оюуны үйл ажиллагаа хийх цаг үлдэхгүй учир эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймээс унтахаас гурав, дөрвөн цагийн өмнө хооллохыг эмч нар зөвлөж байна.

ОРОЙТОЖ ХООЛЛОХЫН СӨРӨГ НӨЛӨӨ

Хэт орой буюу унтахын өмнө хооллох нь муу үр дагавартай. Барселоны Эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд унтахын өмнө хооллох зуршил түрүү булчирхай ба хөхний хорт хавдар үүсгэх аюултайг илрүүлжээ. Тэд түрүү булчирхайн хорт хавдартай 621 өвчтөн, хөхний хорт хавдартай 1205 эмэгтэйн өвчний түүхэнд шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн хавдрын өвчлөлгүй 2000 гаруй хүний нойрны дэглэмийн талаар асуулга явуулжээ.

Эндээс үзэхэд унтахаас өмнө наад зах нь хоёр цагийн өмнө хооллодог хүмүүст хөхний хавдар  тусах магадлал 16 хувь, түрүү булчирхайнх 26 хувь байдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ хоёр эрхтний хавдрын өвчлөлийг хүний биеийн хоногийн хэмнэлээс хамаардаг янз бүрийн гормоны идэвхжилтэй холбон тайлбарладаг. Оройтсон хоол уг хэмнэлийг алдагдуулж, улмаар хорт хавдар үүсгэх аюултай гэж судлаачид дүгнэжээ. Үүнээс гадна хэт оройн хоол тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж Калифорнийн их сургуулийн генетикчид үзэж байна. Тэд хоёр долоо хоногийн туршид нэг бүлгийг хулгануудыг оройн есөөс үүрийн гурван цагийн хооронд тэжээсэн бол нөгөө бүлгийн өглөөний есөн цагаас өдрийн гурван цагийн хооронд тэжээжээ. Хоёр бүлгийн мэрэгчдэд адил хэмжээтэй хоол өгч, адил цагаар унтуулж байв. Гэтэл шөнө идэгчдийн тархи зарим төрлийн уураг, тухайлбал ой санамж, сурах явцыг хариуцдаг уургуудыг ялгаруулахад тасалдал гарсныг илрүүлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрдэмтэд хүнс тэжээлийн хувьсгалд бэлтгэж байна

Шинжлэх ухаан микробиомын өвчлөлд үзүүлэх нөлөөг судалж байна

 0 сэтгэгдэл


Саяхан Билл Гейтс өөрийн сангаар дамжуулан ядуу орнуудын хүүхдэд зориулсан эмчилгээний пробиотикийг (ашигтай нян) турших ажлыг санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Учир нь ашигтай микробыг хүнсэнд нэмэх нь хүүхдийн ходоодонд хэвийн микробиом (тэнд оршдог бичил биет, нянгуудын нийлэмж) үүсгэхэд тустай гэсэн таамаг бий. Тэдгээр нь эрүүл мэнд, сэтгэц ба үйлдэхүйд нөлөөлдөг гэж үздэг боловч чухам яаж гэдэг нь тодорхойгүй байгаа. Иймээс микробиом хүн төрөлхтөнд юу өгөх вэ гэдэг нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

Ашигтай нянгууд

Саяхныг хүртэл хүүхэд ямар ч нянгүй “цэвэр” төрдөг гэж үздэг байв. Харин сүүлийн судалгаагаар эхийн сав, ургийн ус болон хүйсэн нянгууд оршдогийг тогтоосон. Төрсний дараа агаарт гарсан нярай нянгийн дайралтад өртөнө. Эхийн сүүнд 600 орчим төрлийн микроб оршиж, зарим хэсэг нь нярайд шилждэг байна. Эхний саруудад нярайн ходоод гэдэсний микробиом бүрддэг учир зөв хооллох нь маш чухал. Микробиомд багтдаг нян, микроб, мөөгөнцрүүд хүний биед зэрэгцэн оршиж, хоол боловсруулахад туслахын хамт үүнээс тэжээллэг бодис, эрчим хүчийг шимж авдаг. Ходоод гэдэсний бичил биетүүдийг хүн төрөлхтөн 100 гаруй жил судалж байна. Гэхдээ гэдэсний микроб хүний эрүүл мэндэд гол үүрэгтэйг саяхнаас тогтоосон байна.

Гэдэсний өвчин

1980-аад онд австралийн эрдэмтэд дэлхийн хүн амын бараг тал хувийнх нь гэдсэнд оршдог Helicobacter pylori хэмээх бактери хорт хавдар үүсгэдгийг нээжээ. Эрүүл хүнд онц нөлөөгүй боловч дархлааны систем доголдсон үед өвчлөлийн эрсдэл нэмэгддэг байна. 1989 онд микроб болон харшлын уялдаа холбоог тогтоосон. Эрдэмтэд өнөр гэр бүлд өссөн хүүхдүүдийн дунд толбот үлд болон өвсний харшил бага байдгийг олж мэджээ. Сүүлийн үед судлаачид зүрх судасны өвчин, чихрийн шижин, өөхлөлт, астма, ходоодны үрэвсэл, биеэ авч явах байдлын гажуудал зэрэг эмгэгүүд ба микробиомын хоорондын холбооны талаар ярих боллоо.

Микробиом болон бусад организмыг холбох үүргийг триметиламиноксид ба богино гинжин өөхний хүчил хэмээн хоёр нэгдэл гүйцэтгэдэг. Жишээлбэл, өөхний хүчлийн молекулууд цадалтын гормоныг өдөөж, тархинд ходоод дүүрснийг дохиолдог.

Хэрэв доголдвол тархинд буруу дохио очно. Энэ нь өөхлөлт үүсдэг механизм байж магадгүй юм. Түүнчлэн микробиом болон сэтгэцийн өвчний хоорондын холбоог таамгийн түвшинд судалж байна. Гэдсэнд тэжээллэг бодисуудыг боловсруулах үйл явц тархийг оруулаад бүх бие  эрхтэнд нөлөөлдөг гэж энэ таамгийг дэвшүүлэгчид нотолж буй. Хулгана дээр хийсэн туршилтын явцад молекулаар дохио өгдгийг илрүүлсэн байна.

Пробиотикийн асуудал

Сүүлийн жилүүдэд ходоод гэдэсний өвчлөлийг хүнд ашигтай микробоор эмчлэх арга өргөн дэлгэрч байгаа. Эмч нар жор бичиж, эмийн сангуудаар чөлөөтэй худалдаж байна. Йогурт, тараг болон бусад ферментжүүлсэн сүүн, исгэлэн бүтээгдэхүүнийг гэдэсний микробиомд сайн нөлөөтэй хэмээн сурталчилдаг. Билл Гейтс эмчилгээний пробиотик боловсруулах төслийг олон жил санхүүжүүлжээ. Тэрбээр одоо эхийн сүүнд нэмэлтээр өгөх бэлдмэл хийхэд тусалж байгаа аж. Уг бүтээгдэхүүнийг Бангладешт дутуу хөгжилтэй нярай дээр туршиж байна. Бангладеш, Мадагаскар зэрэг оронд нэгээс таван насны хүүхдийн нэлээд хэсэг нь төмөр, цайр, йод, амин дэм гэх мэт тэжээллэг бодисын дутагдалтай байдаг. Ийм байдал хэвийн микробиом бүрдэх явцыг саатуулж, насан туршдаа эрүүл мэндийн асуудалтай тулгарна гэж эрдэмтэд үздэг. Ингэж өссөн хүүхэд цаашдаа сайн хоол тэжээлтэй болсон ч хүнснээс хэрэгтэй бодисыг авч чадахаа больдог аж. Энэ асуудал илүүдэл жинтэй хүүхдийн тоо нэмэгдэж буй хөгжингүй орнуудад ч чухал юм.

Хүний микробиом

Эмчилгээний үзэл санаа нь хүүхдийн гэдсэнд эхийн сүүгээр дамжуулан микроб суулгаж, хэвийн микробиом бүрдэхэд туслах явдал юм. Гейтсийн хөрөнгө оруулалт ямар үр дүнд хүрэхийг ирээдүй харуулах бөгөөд пробиотик эмчилгээний үр ашиг батлагдаагүй байгааг Cochrane Collaboration судалгааны байгууллагын тайланд дурджээ. Эдний өгүүлэл дутуу төрсөн нярай болон эхийг пробиотикоор эмчлэх болон гэдэсний үрэвслийг эмчлэхийн тулд пробиотик суулгах аргуудыг тайлбарласан байна. Судлаачид баттай дүгнэлт хийхийн тулд нэмэлт өгөгдөл хэрэгтэйг онцолжээ.

Гэхдээ өнөөгийн пробиотикууд харшлын эмчилгээнд тус болохгүй. Хүүхдийн эмч нарын үндэсний холбоод харшлын эсрэг пробиотик ашиглахыг зөвлөдөггүй. Дэлхийн харшлын нийгэмлэгээс зөвшөөрсөн ганц зөвлөмжид харшлын удамтай гэр бүлээс гаралтай жирэмсэн эх, сүүгээр тэжээдэг эх болон нярайд хэрэглэж болно гэж дурдсан байна. Шинжлэх ухаан микробиомыг бүрэн ойлгож амжаагүй агаад өвчлөлд үзүүлэх түүний нөлөөг судалж буй. Эмчилгээний пробиотик бүтээх ажил дөнгөж эхний шатандаа явж байна. Гэхдээ эрдэмтэд энэ салбарт гайхамшигтай нээлтүүд хийгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн ордны 600 гаруй ажилтны эрх зөрчигдөж байна

 0 сэтгэгдэл


Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өнөөдрөөс (2019.01.21) эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглолоо. Ингэснээр дээрх гурван байгууллагын нийт 600 гаруй ажилтанд хүндрэл учирч байгаа юм. 

Тиймээс ажлын нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан үзэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын Тамгын газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад хоёр удаа явуулж, хэлтэс, алба, ажилтнууд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа ч асуудал шийдэгдэхгүй байсаар хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Албан бичигт ажилтнууд нь холоос ирж, явдаг, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэдэг, өвлийн улиралд машинаа 2-3 удаа гарч халаах зэрэг үндэслэлээ дурдаад төрийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг хамт олныг хувийн автомашинтайгаа төрийн ордонд нэвтрэх эрхээр хангахыг хүссэн байна. 

2013 онд ажилчдыг хувийн автомашинтайгаа ордны хойд замаар явахыг хориглож, дараа жил нь баруун талын зогсоолыг зөвхөн гишүүдэд зориулж, одоо бүх ажилчдаа ийнхүү ордны хашаанаас "хөөжээ". Хууль баталж, гүйцэтгэдэг байгууллага  хүний эрхийг хангах асуудлаа өөрсдөөсөө эхэлж үлгэрлэдэг баймаар сан. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа 36 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал авна

 0 сэтгэгдэл


Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.