A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2779/

“Сэмбэгэр” гурилгүй талх таргалалтын эрлэг

Улаан буудайн гурилгүй талх чихрийн шижинтэй болон турах дэглэмтэй хүмүүсийн сонголт

“Сэмбэгэр” гурилгүй талх таргалалтын эрлэг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2779/


Монголчууд өнгөрсөн онд 210.4 мянган тонн гурилан бүтээгдэхүүн хэрэглэжээ. Эдгээр бүтээгдэхүүнд глютенийн хэмжээ их байх тусам хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймдээ ч таргалалттай болон чихрийн шижинтэй хүмүүст гурилан бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглодог. Гэтэл гурилан бүтээгдэхүүнгүйгээр амьдарч чадахгүй гэсэн хүмүүс олон байдаг. Ядаж тэдэнд зохидоггүй хүнсийг нь орлох бүтээгдэхүүн байдаггүй учраас өөр юугаа ч идэх билээ. Энэ ганц манай улсад тохиолдож байгаа асуудал биш. Дэлхийн улс орнууд тулгамдаад буй асуудлаа хэрхэн шийдэж байдаг юм бол гэдгийг сонирхоод үзлээ. АНУ-ын хувьд 2013 оноос гурилгүй талх үйлдвэрлэж эхэлсэн байна. Ингэснээр чихрийн шижинтэй болон таргалалттай хүмүүс гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж чаджээ. Тэгвэл энэхүү технологийг С.Хишгээ, Г.Халиунаа гэх хоёр бүсгүй өнгөрсөн онд эх орондоо нутагшуулж, энэ оны гуравдугаар сараас гурилгүй талхаа үйлдвэрлэж, худалдаанд гаргаж эхэлсэн байна. Дөрөвхөн сарын хугацаанд чамгүй амжилт гаргаж, цөөнгүй үйлчлүүлэгчтэй болсон “Сэмбэгэр” хэмээх өвөрмөц брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо.

Тус брэндийг үүсгэн байгуулагч С.Хишигдаваагаас ийм бүтээгдэхүүн хийх санаа хэрхэн төрсөн талаар нь асуухад “гурилан бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөөтэй гэдэг нь олон улсын эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон. АНУ-д хамт байсан халиун найз минь TRADER JOE’S органик дэлгүүрээс гурилгүй талх авч иддэг байсан юм билээ. Монголдоо ирээд энэ гайхалтай бүтээгдэхүүнийг эх орныхоо хөрсөнд ургасан улаан буудайгаар иргэдийнхээ эрүүл хооллолтыг дэмжсэн бүтээгдэхүүн хийж болох юм гэх санаа төрсөн гэсэн. Тэгээд өөрийн технологич мэргэжлийг ашиглан нарийвчлан судалж, технологийг нь боловсруулсан юм. Тухайн үед би жингээ хасахын тулд гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж байсан учир хэрэглэгч нь болж байлаа. Ингээд бид хоёр хамтарч ажиллаж эхэлсэн. Үр дүнг нь өөрсдөө мэдэрсэн учраас чихрийн шижинтэй, таргалалттай, өтгөн хатдаг, жингээ барьж байгаа хүмүүст зориулж энэхүү талхыг үйлдвэрлэх болсон” гэв.

Гурилгүй талх дөрөвхөн сарын дотор алдаршлаа

Өнгөрсөн оны найман сараас үйлдвэрлэлээ босгож, гурилгүй талхаа энэ оны гуравдугаар сараас худалдаанд гаргаж эхэлжээ. Бүтэн жилийн хугацаанд судалгааны ажил хийж, бүтээгдэхүүнээ улам сайжруулсан байна. Эдний бүтээгдэхүүн нь химийн ямар нэг найрлага, өнгө оруулагч, чанар сайжруулагч, хадгалалтыг уртасгах бодис ороогүй, мөн гурилгүй гэдгээрээ онцлог бөгөөд гурван төрлийн талх үйлдвэрлэж буй. Үйлдвэрлэлээ эхлээд удаагүй байх үедээ 200 гаруй талхыг долоо хоногийн хугацаанд үйлдвэрлэж, чихрийн шижинтэй болон өтгөн хатдаг хүмүүст үнэгүй хүргэжээ. Гурилгүй талх гэхээр хүмүүс ихэд сонирхдог боловч чихэндээ итгэлгүй нүдээр харахыг хүсэж. “Сэмбэгэр” кофе шопод олноор ирэх болсон байна. Ирсэн үйлчлүүлэгч бүртээ “улаан буудайг соёолуулж хийсэн гурилгүй талх” хэмээн бүтээгдэхүүнээ танилцуулдаг байсан бол дөрвөн сарын хугацаанд “Сэмбэгэр” брэндийн талхыг мэддэггүй хүн байхгүй болжээ. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс гурилан бүтээгдэхүүн хэрэглэх үед сахрын хэмжээ огцом нэмэгддэг. Гэтэл энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэхэд сахар огт нэмэгдээгүй учир байнгын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ.

Нэг талх 48-72 цагийн дотор бэлэн болдог

Гурилгүй талхыг хэрхэн хийдэг талаар технологич Г.Халиун “Өнгөрсөн онд Сэлэнгэ аймгаас улаан буудай хангалттай хэмжээгээр авсан. Улаан буудайгаа эхлээд цэвэрлэнэ. Дараа нь тусгай температурт, тодорхой хугацаагаар усан дотор байлгаж соёолуулдаг юм. Улаан буудай нь соёолох явцдаа цардуулаа задалдаг. Энэ үйл явцад C болон B төрлийн витаминаар баяжиж, эслэг маш өндөр болдог юм. Соёолсон улаан буудайг нухаш болгож тээрэмдээд, дараа нь зуурмаг болгосноор талх бэлэн болно” хэмээн энгийн үгээр, маш ойлгомжтой тайлбарлаж өгөв. Энэхүү технологийн бүх тоног төхөөрөмжийг өөрсдөө зохион бүтээж, захиалгаар хийлгэсэн байна. Тус үйлдвэрийн 70 хувь нь гар аргаар явагддаг. Машинаар цэвэрлэгээ хийдэг боловч хог үлддэг тул гараар дахин цэвэрлэдэг байна. 10 гаруй хүн ажиллаж байгаа хэдий ч нарийн ажиллагаа шаарддаг тул нэг талх 48-72 цагийн дотор бэлэн болдог гэв. Бэлэн болсон талхаа бүх төрлийн шинжилгээнд хамруулсан учир илчлэг болон эслэгийн бодит тоо хэмжээг уутан дээр нь бичжээ.

Тухайлбал, энгийн 100 гр талханд эслэгийн хэмжээ 1.5-2 байдаг бол “Сэмбэгэр” брэндийн талхнаас 12 гр-ыг авах боломжтой.

Гурилан бүтээгдэхүүнд цээж хорсдог хүмүүс хэрэглэх боломжтой

Энэхүү талхыг тогтмол хэрэглэснээр чихрийн шижин, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, глутений харшил, таргалалт, өтгөн хатах, нарийн бүдүүн гэдэсний хавдар зэрэг өвчнийг бууруулах ач холбогдолтой. Мөн ажиллаж байгаа хэдий ч нарийн ажиллагаа шаарддаг тул нэг талх 48-72 цагийн дотор бэлэн болдог гэв. Ойлгомжтой тайлбарлаж өгөв. Энэхүү технологийн бүх тоног төхөөрөмжийг өөрсдөө зохион бүтээж, захиалгаар хийлгэсэн байна. Тус үйлдвэрийн 70 хувь нь гар аргаар явагддаг. Машинаар цэвэрлэгээ хийдэг боловч хог үлддэг тул гараар дахин цэвэрлэдэг байна. 10 гаруй хүн ажиллаж байгаа хэдий ч нарийн ажиллагаа шаарддаг тул нэг талх 48-72 цагийн дотор бэлэн болдог гэв. Бэлэн болсон талхаа бүх төрлийн шинжилгээнд хамруулсан учир илчлэг болон эслэгийн бодит тоо хэмжээг уутан дээр нь бичжээ. Гурилан бүтээгдэхүүнд цээж хорсдог хүмүүс хэрэглэхэд тийм зовиур мэдрэгдэхгүй гэв. Тиймээс гурилын хэрэглээгээ хязгаарласан, фитнесс болон иогоор хичээллэдэг, эрүүл зохистой хүнс хэрэглэдэг хэн бүхэнд тохиромжтой бүтээгдэхүүн аж. Гурван төрлийн сонголттой. Тодруулбал, цэнхэр ууттай нь 100 хувь гурилгүй учраас таргалалттай, эсвэл тураах дэглэм барьж байгаа болон чихрийн шижинтэй хүмүүст нэн тохиромжтой. Харин улбар шар ууттай нь 30 хувийн гурилын орцтой. үүнийг энгийн талхнаас бүтэн үрийн талх руу хэрэглээгээ шилжүүлж байгаа хүнээс гадна хүүхэд хэрэглэх боломжтой. Мөн үзмэн ягаан ууттай нь гурилгүй ч гэсэн үзэм, шанзтай учир дангаар нь идэхэд зориулсан, илүү амтлаг гэдгээрээ онцлог юм. Одоогийн байдлаар Номин, Сансар, Оргил, И-Март зэрэг 70 орчим цэгээр худалдаалж байгаа аж. Үнийн хувьд 3800-4550 төгрөгөөр зарагддаг.

Энэ талхыг идэхэд хүн бүрт харилцан адилгүй үр дүнгээ өгдөг байна. Тиймээс тууштай хэрэглэсэн тохиолдолд үр дүнгээ өгнө гэдгийг үүсгэн байгуулагчид онцолж байлаа. Эрүүл мэнддээ анхаарч байгаа хүн эртнээс зөв хооллох ёстой байдаг учир багаас нь хүүхдүүддээ идүүлэхэд буруудахгүй аж. “Сэмбэгэр” брэндийн гурилгүй талханд хадгалалтыг уртасгах бодис ороогүй учир гурваас илүү хоног хадгалах боломжгүй байдаг. Тиймээс 48 цаг болоод бүтээгдэхүүнээ дэлгүүрээс буцааж татдаг байна. Эхэндээ буцаалт их ирдэг байсан боловч одоо талх ирэхээ больжээ. Талх дэлгүүрт олдохгүй байвал кофе шопод очиход бэлэн байх аж. Талхнаас гадна овьёосны печень, дөрвөн төрлийн торт, кекс, пицца зэрэг бүтээгдэхүүнийг амталж үзэх боломжтой. Цаашид шар тостой бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн байна. Мөн хүмүүсээс дрож буюу хөөлгөгчгүй бүтээгдэхүүн хийгээч гэсэн санал их ирж байгаа гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амьдралд амт нэмсэн “Содон фүүдс”

 0 сэтгэгдэл
  • Хагас автомат үйлдвэр нь хоногт витаминтай 7000 ундаа, жимсний 14000 цай үйлдвэрлэж байна
  • Монгол­чуудынхаа хэрэглээнд нийцүүлэн ахиу граммаар савладаг. Манай нэг удаагийн савлагааны кофе 20 граммын хэмжээтэй байдаг 
  • “Содон фүүдс”-ийнхэн уламжлалт монгол бичгээ сэргээхэд хувь нэмрээ оруулахаар зорьж, витаминжуулсан ундааныхаа савлагаан дээрх нэрийг босоо бичгээр бичжээ
  • Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна Өвөрмонголын зах зээлд хөл тавиад амжсан. Хийж, бүтээж чадвал бидний өмнө урд хөршийн зах зээлийн уудам орон зай байна

Манай улс Бразил, Вьетнам , Ирланд, Этиоп зэрэг 10 гаруй улсаас кофе импортолж буй талаар Гаалийн ерөнхий газрын статистикт дурджээ. Гэхдээ сүүлийн 3-4 жилд хуураагүй, түүхий кофе импортлон дотооддоо боловсруулж, амт, чанар, сайхан үнэрийг нь алдагдуулалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон юм. Кофе бол усны дараа жагсдаг шингэн хүнс. Монголчууд кофе хэрэглэдэг болж, энэ бүтээгдэхүүний соёлтой танилцаад цөөнгүй жилийг үджээ. Амт, үнэрийг нь мэдрэх тусам улам дурладаг тийм нэгэн өвөрмөц сэргээш болох кофег Монголдоо үйлдвэрлэж буй “Содон фүүдс” компанийг энэ удаагийнхаа “Би үйлдвэрлэгч” буланд урилаа. Эднийх хар болон сүүтэй, классик зөөлөн амттай гээд гурван төрлийн Instant coffee үйлдвэрлэж байна. Мөн анар, нэрс, чацаргана, зөгийн балтай зургаан төрлийн жимсний цай, тоник ундаа үйлдвэрлэж, зах зээлд өөрийн гэсэн өнгө, амтыг мэдрүүлж буй юм. 2017 онд үүдээ нээсэн “Содон фүүдс” компани зах зээлд өөрийн орон зайгаа эзлээд гурав дахь жилтэйгээ золгожээ. Хүнсний салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж буй “Содон фүүдс” компанийг зорилоо. Үйлдвэрлэлийн явцтай танилцахаар шингэн боловсруулах цех рүү ороход арааны шүлс асгаруулам жимсний исгэлэн үнэр хамар цоргив. Хагас автомат уг үйлдвэр хоногт витаминтай 7000 ширхэг ундаа, жимсний 14000 цай үйлдвэрлэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ганбаяр “Би уул уурхайн компанид ажилладаг байсан. Уул уурхай бол маш тоосжилттой орчин. Үргэлж нарийн ширхэгт тоосонцор дунд байдаг байлаа. Ийм орчинд ажилладаг хүмүүст жимсний цай хамгийн сайн эмчилгээ болдог юм. Мэргэжлээсээ болоод би жимстэй цайны хэрэглэгч болсон. Жимс амьсгалын замыг цэвэрлээд зогсохгүй, хүний биед хэрэгтэй амин дэмийг хангаж, ашигггүй бактерийг устгадаг. Тиймээс жимсний цайг тасралтгүй уух нь хүний биед маш хэрэгтэй юм билээ. Тэгээд нэг удаа жимсний цай ууж байхдаа ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж яагаад болохгүй гэж хэмээн бодож байлаа. Уг нь аль эрт үйлдвэрлэл эрхлэх бодол төрсөн ч зүрхэлж хийхгүй явсаар цаг алдсан тал бий. Харин үйлдвэрээ нээж, бүтээгдэхүүнээ гаргаж эхэлснээс хойш илүү өргөн зах зээл бидэнд байгааг харж, урам зориг орсон. Мэдээж, зарим түүхий эдээ бид гаднаас авдаг л даа. Зуун настыг бид Вьетнамаас авчирдаг. Харин эх орныхоо хөрсөнд ургасан жимсийг хэрэглэдэг. Одоогоор зургаан төрлийн жимсний цай үйлдвэрлэж байна. Нэг удаагийн савлагаатай учраас хэрэглэхэд хялбар байдаг. Цаашдаа жимстэй цайныхаа төрлийг нэмэхээр бэлтгэл хийж байгаа. Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна Өвөрмонголын зах зээлд хөл тавиад амжсан. Хийж, бүтээж чадвал бидний өмнө урд хөршийн зах зээлийн уудам орон зай байна. Хятадын зах зээлд БНСУ-ын нэг удаагийн хэрэглээгээр савласан Мaxim кофе их эрэлттэй байдаг. Тэгэхээр бидэнд том боломж олдож байна гэсэн үг. Яагаад гэвэл манай бүтээгдэхүүн Мaxim кофеноос чанараар илүү шүү дээ. Учир нь сайн чанарын араб сортын бүхэллэгтэй болон нунтагласан кофены агууламж ихтэй, Солонгосын CJ брэндийн элсэн чихрийн орцтой. Нэг удаа найруулж уухад зориулан савласан бөгөөд 250 грамм усанд найруулж уухаар орцыг нь тохируулсан” хэмээн ярилаа. 

БНСУ-ын бүтээгдэхүүнээс дутахааргүй витаминжуулсан ундаа үйдвэрлэж байна

Хүч тамир сэлбэдэг учраас хүмүүс витамины найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой байдаг аж. Иймээс зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр витаминтай ундаа үйлдвэрлэж эхэлжээ. Улаан, ягаан, улбар шар, ногоон, бор гэх мэт солонгын өнгийг санагдуулам савлагаатай бүтээгдэхүүнүүд цэвэрхэн, авсаархан, бас өнгөлөг харагдана билээ. Дэндүү том савлагаатай бүтээгдэхүүн ариун цэвэр, эрүүл ахуйн талаасаа учир дутагдалтай байдаг. Тагийг нь нээгээд удаан хугацаагаар байлгавал зарим хүнс муудах эрсдэлтэй. Тиймээс хүмүүсийн хэрэглэх хэмжээгээр савлаж зах зээлд гаргах нь бүтээгдэхүүний чанарыг муутгахгүй байх давуу талтай. Мөн нэг удаагийн савлагаатай учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж Г.Ганбаяр тайлбарласан юм. “Содон фүүдс”-ийнхэн уламжлалт монгол бичгээ сэргээхэд хувь нэмрээ оруулахаар зорьж, витаминжуулсан ундааныхаа савлагаан дээрх нэрийг босоо бичгээр бичжээ. Энэхүү шийдэл нь содон агаад өвөрмөц харагдаж байв.

"Содон" кофены амт, үнэрийг Өвөрмонголчууд таашаажээ

Тэрбээр “Монголын зах зээлд жилд хоёр сая орчим ам.долларын кофе, кофены төрлийн бүтээгдэхүүн борлуулагддаг. Солонгосчууд өөрсдөө кофе ургуулдаггүй ч өөрийн нэрийн кофег Хятад, Монголын зах зээлд нийлүүлдэг. Тэгэхээр бид ч гэсэн ийм төрлийн үйлдвэрлэл эрхэлж зах зээлд өрсөлдөх том боломж харагдсан. Тиймээс бид урд хөрш рүү кофегоо нийлүүлдэг. Тэдэнд бидний бүтээгдэхүүний амт, үнэр таалагдсан учраас эрэлт ихтэй байдаг. Хүмүүс кофены сүүнд төдийлэн ач холбогдол өгдөггүй байж магадгүй. Гэхдээ л сүү хамгийн чухал орцны нэг шүү дээ. Тиймээс бид зөвхөн кофенд төгс зохицох ургамлын гаралтай сүүг орцондоо багтаадаг. Түүнчлэн монголчуудынхаа хэрэглээнд нийцүүлэн ахиу граммаар савладаг. Манай нэг удаагийн савлагааны кофе 20 граммын хэмжээтэй байдаг” гэлээ. Тус компани бүтээгдэхүүнээ зах зээлд хямд үнээр нийлүүлдэг аж. Дунджаас доогуур орлоготой хүмүүсийн худалдан авах чадварт нийцүүлэн үнээ тогтоосноо сонирхуулсан юм. Эднийд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, урд хөршийн зах зээлд хөл тавихын тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон тул ЖДҮС-гийн зээл хөөцөлдөж, 300 сая төгрөгийн дэмжлэг авах хүсэлт гаргасан ч хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцээгүй байна. Үүнд жаахан сэтгэл дундуур үлдсэн гэдгээ нуусангүй. Тэрбээр “Манай үйлдвэрийн бүх зүйл стандарт болоод тавьсан шаардлагад нь нийцсэн. Гэтэл зээл олдоогүй. Ямар хүмүүст зориулсан, ямар зээл болох нь үнэхээр ойлгомжгүй санагдсан” гэж байв. Үйлдвэрлэл хөгжинө гэдэг бол улс орон хөгжихийн үндэс. Бид зах зээлээ тэлж “Made in Mongolia” гэсэн нэрийн хуудсыг урд хөршид таниулж чадвал улс орны нэр хүндэд ч гэсэн хэрэгтэй байх хэмээн Г.Ганбаяр өгүүлсэн юм. Гадаадын зах зээлд гаргахын тулд савлагаанд ихээхэн анхаарч тод өнгийн шийдлийг сонгосон тухайгаа ч мөн сонирхууллаа. Олон улсын зах зээлд гаргахад сав, баглаа, боодол, өнгөний зохицол тун чухал учраас “Содон фүүдс”-ийнхэн тод өнгийг чухалчилдаг аж. 

Стандартад нийцсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй савлагаатай

Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаардаг болжээ. Тиймээс эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байна. Энэ шалгуурт “Содон фүүдс”-ийн витаминжуулсан ундаа хамгийн сайн тохирох бүтээгдэхүүн юм. БНСУ-ын хүнсний үйлдвэрүүд өргөн хэрэглэдэг зузаан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тетрапак уутанд витаминжуулсан ундаа буюу тоникоо савладаг аж. Үүнийг тус улсаас нэлээд өндөр өртөгтэй оруулж ирдэг гэнэ. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь эрүүл мэндийн шаардлагад нийцсэн байхаас гадна амт, чанарыг нь алдагдуулахгүй байх нь чухал. Энэ шаардлагад эдний сав баглаа боодол яв цав нийцдэг. Цаашдаа шилтэй болгохоор зорьж буйгаа ч дуулгаж байв. Шил бол хамгийн хялбар ариутгагддаг сав учраас бакус шиг ундаанд шилэн савлагаа хамгийн тохиромжтой юм байна. Гэхдээ сав баглаа боодлоо сайжруулахад үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх учраас судалгаан дээр тулгуурлаж шинэчлэл хийнэ гэдгээ хэлж байлаа. Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн ямар орчинд үйлдвэрлэгдэж буйг бид мэдэхгүй. Харин манай бүтээгдэхүүн 99 хувийн хяналт дор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болохоор эрүүл мэндэд нийцсэн аюулгүй гэдгийг амлаж чадна хэмээн үйлдвэрлэгч маань ярилаа. Энэ оны гуравдугаар сард чанарын шинэ стандарт нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа ч мөн дуулгасан юм.

Зуун наст, нимбэгний тоник хамгийн эрэлттэй болжээ

Цагаан сараар “Содон фүүдс”-ийн бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг аж. Г.Ганбаяр “Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаас шалтгаалаад дотооддынхоо хэрэгцээг хангаад гадагшаа илүүчилж чаддаггүй юм. Энэ жил Өвөрмонгол руу нэлээд хэмжээгээр нийлүүлэхээр зорьж байна. Манай бүтээгдэхүүн гарын бэлгэнд өгөхөд тохирсон савлагаатай л даа. Витаминжуулсан ундаанууд хайрцагтаа зургаан ширхэгтэй байдаг. Манай витаминжуулсан ундаа өвөрмонголчуудад их таалагдаж байгаа. Цагаан сар дөхөхөөр захиалга их ирдэг” гэв. Дэлхий нийтэд нимбэг жимсний орцтой бүтээгдэхүүн ихээхэн эрэлттэй байдаг. Эдний нимбэгтэй тоник ч мөн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болж чаджээ. С витаминаар баялаг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг, эрч хүч сэргээдэг гээд нимбэг жимс эрүүл мэндэд ач тустай эд. Энэ чанараар нь нимбэгний тоник хэрэглэх нь олширчээ. Монголын үйлдвэрлэгчид ганц нэгээрээ дэлхийн зах зээлд гарах гэж шоргоолж шиг мацах хэрэггүй. Бүгдээрээ хамтраад бие биенийхээ дэмэнд явбал олон улсын зах зээл бидэнд нээлттэй байна. Түүнчлэн урлаг соёлоороо дамжуулан Монголынхоо бүтээгдэхүүнийг дэлхий дахинд сурталчилбал Made in Mongolia олон улсад хурдан танигдана хэмээн ярьж байлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үнээр биш чанараар өрсөлдөж буй New green life-ийнхан

 0 сэтгэгдэл
  • Бүрэн автомат системтэй уг үйлдвэр хоногт 80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай
  • Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ордог бодисоос 20 хувийг нь  урд хөршөөс авдаг. бусдыг нь дотоодоосоо хангаж байгаа. Барилгын 40 хувьд замаск ордог учраас үйлдвэрлэл хөгжих ирээдүй бий. Монголын үйлдвэрлэгчид зах зээлийнхээ 50 хувийг хангадаг
  • Тус компанийн удирдлагууд ажилчид, боловсон хүчнээ үнэт капитал гэж үздэг хэмээн өгүүлсэн. Хуурай, шороо тоостой орчинд пургидаг бүтээгдэхүүн хийдэг хүмүүс амьсгалын замын өвчинтэй болох эрсдэлтэй тул жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг
  • Элсийг шатааж боловсруулаад нарийн шигшүүрээр шигшиж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгодог. Технологийн дагуу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай
  • ХБНГУ-ын технологиор Монгол Улсын ISO9001-MNS:2444 чанарын стандартаар баталгаажуулсан долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Төр хувийн үйлдвэрүүдээ дэмжиж, уялдаа холбоог нь сайжруулж чаддаг бол үндэсний үйлдвэр хөгжинө.

Сүүлийн хэдэн жил барилгын салбар хурдацтай хөгжиж, зарим түүхий эд, материалаа монголчууд эх орондоо үйлдвэрлэдэг боллоо. Энэ бол том дэвшил. Өдгөө Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдээллээр 700 орчим компани зах зээлд өрсөлдөж байна. Эдгээрийн нэг бол барилгын хуурай хольц үйлдВэрлэгч New green life компани юм. Импортыг орлох түүхий эд үйлдвэрлэгч энэ хамт олныг бид “Би үйлдвэрлэгч” буландаа урилаа. Эднийх түүхий эдээ түшиглэж, Шувуун фабрикт үйлдвэрээ байгуулжээ. Хотоос зайдуу буйдхан тосгон ерөнхийдөө үйлдвэрийн бүс болжээ. Мах, сүүний үйлдвэр, шувууны аж ахуй, барилгын туслах материалын үйлдвэрүүд Шувуун фабрикт төвхнөсөн байна. New green life компанийн хувьд элсний карьеруудыг түшиглэн эл газарт үйлдвэрээ барьж, 2011 оноос үйл ажиллагаа явуулж байна. Үүдээ нээж, өрхөө татсан аас хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлж хар, цагаан, фасадны өнгөт чулуун замаск, плита, хөөсөнцөр, хөнгөн блокны цавуу, шал тэгшлэгч зэргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа аж. Бүрэн автомат системтэй уг үйлдвэр хоногт 80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэлээд том цэлгэр хашаанд автомат үйлдвэр, агуулах, ажилчдын байр гээд гурван объект барьжээ. Үйлдвэрийнхээ хашаанд ажилчдадаа зориулж хоёр давхар байр хүртэл барьсан байх юм. Хотоос зайдуу учраас автобусаар ажилдаа ирж, очиход амар биш байдаг тул ийн байр барьснаа удирдлагууд нь сонирхуулсан. Байр, хоолоор хангадаг болохоор цалингийн доод хэмжээг 800 мянгаар тогтоосон аж. Үйлдвэрийн тоног, төхөөрөмж бүрэн автомат болохоор ядартлаа ажиллаад байдаггүй, төхөөрөмжүүдийг горимын дагуу ажиллуулж чаддаг л байхад болдог юм байна. Өвлийн улирал эхэлсэн хэдий ч захиалга тасрахгүй байгааг үйлдвэрийн ажилчид нь ярилаа. New green life компанийн удирдлагууд 2016 онд ХХААХҮЯ-ны “Жижиг, дунд үйлд вэрийг дэмжих төсөл”-өөс гурван тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрээ бүрэн автомат болгон өргөжүүлжээ. Тус компани ХБНГУ-ын технологиор Монгол Улсын ISO9001-MNS:2444 чанарын стандартаар баталгаажуулсан долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогоор 10 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж буй буй уг үйлдвэрийн гол түүхий эд нь элс, цемент учир тээврийн зардал хэмнэх үүднээс элсний карьер бараадан үйлдвэрээ байгуулсан боловч Шувуун фабрикийн элсний карьеруудыг хаасан тул одоогоор Налайхаас татаж буйгаа хэллээ. 

Монгол үйлдвэрлэгчид зах зээлийн 50 хувийг хангадаг

Үйлдвэрлэлийн технологич Ж.Муратбек “Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ордог бодисоос 20 хувийг нь урд хөршөөс авдаг. Бусдыг нь дотоодоосоо хангаж байгаа. Барилгын 40 хувьд замаск ордог учраас үйлдвэрлэл хөгжих ирээдүй бий. Монголын үйлдвэрлэгчид зах зээлийнхээ 50 хувийг хангадаг юм билээ. Монголд байгаа хамгийн том үйлдвэр нь манайх. Намрын улиралд бид илүү ачаалалтай байдаг. Үйлдвэрийнхээ хажууд энд байрладаг учраас шөнө оройн цагаар захиалга ирсэн ч шуурхай хүргээд өгдөг” гэж ярив. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Сүхболд “Худалдан авах чадвар сайн байвал үйлдвэрлэл өргөжих боломжтой. Манайх тогтмол 10-20 хүнийг ажлын байраар хангадаг. Бид бүтээгдэхүүнийхээ төрлийг цаашид олшруулах зорилготой ажиллаж байна. Үйлдвэрийнхээ халаалтыг шийдчихвэл блок хийх, шингэн цавуу үйлдвэрлэх зорилт бий. Шувуун фабрик бол нүүрс түлэхэд зөвшөөрөгдсөн бүс л дээ. Тиймээс бага оврын зуух ажиллуулах талаар судалж байгаа. Манайх чанарыг илүүд үздэг. Элсийг шатааж боловсруулаад, нарийн шигшүүрээр шигшиж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгодог. Технологийн дагуу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай. Нарийн технологиор хийдэг болохоор зах зээлд бага зэрэг ахиу үнээр нийлүүлдэг. Гэтэл барилгынхан хямд үнэтэйг нь сонгож авдаг. Уг нь үнийг биш чанарыг сонгох ёстой баймаар. Нуулгүй хэлэхэд, арилжааны барилгууд голдуу хямд, чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тэгэхээр барилгын чанар ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Ер нь монголчуудад аливаа зүйлд үнэнчээр хандах, нэг нэгнийхээ бизн есийг дэмжих сэтгэлгүй нь харагддаг. Уг нь гарал үүслийн бичиггүй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэсэн зарчим бий л дээ. Үүнийг барилгынхан тоодоггүй юм билээ. Харин Улсын комисс нь хүлээж авахдаа ямар баримт үндэслэн шалгаж, хүлээж авдагийг нь мэдэхгүй юм" хэмээн ярилаа.

Үндэснийхээ компаниудаас түүхий эдээ авдаг

Чанарыг эрхэмлэдэг New green life-ынхан “Шинэ яармаг” хороололд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мэдээж зах зээлийн өрсөлдөөн дунд өөрсдийн орон зайг эзэлнэ гэдэг амаргүй. Гэхдээ бид үнэнч шударга байхыг илүүд үздэг. Чанар муутай, хямд бүтээгдэхүүн хийж бусдыг хуурахыг хүсдэггүй. Тиймээс чанар, стандартад илүү анхаардаг. Манай үйлдвэр гол түүхий эд болох цементээ МАК-аас авдаг. Харин цагаан замаск үйлдвэрлэдэг орцоо Дархан-Уул аймгаас нийлүүлдэг бөгөөд аль болох үндэснийхээ үйлдвэрийг дэмжихийг хичээдэг. Тэгээд ч манай бүтээгдэхүүнд МАК-ийн цемент л таардаг. Хятадын цементээр хийхээр чанар муутай болчихдог. Элс ч гэсэн нэлээд нарийн тех- нологиор боловсруулдаг болохоор бас тохирсныг нь сонгох шаардлага тулгардаг гэж ярив. Б.Сүхболд цааш нь ярихдаа 2019 оныг Ерөнхий сайд “Эх оронч худалдан авалтын жил” болгосон. Үүний хүрээнд зохиогдсон хаврын үзэсгэлэн худалдаанд манай компани оролцсон. Хувийн хэвшлээ дэмжихээс илүү төрийн үйлдвэрүүд түлхүү оролцдог юм билээ. Төр нь хувийн үйлдвэрүүдээ дэмжиж, уялдаа холбоог нь сайжруулж чаддаг бол үндэсний үйлдвэр хөгжинө. Татвараар дарамтлаад байвал үндэсний үйлдвэр өндийхөд, өргөжиж хөгжихөд хэцүү л дээ. Бүх зүйлийг ном дүрмээр нь хийдэг хүн хол явдаггүй бололтой. Ар өврийн хаалга хөөцөлддөг, хуурамч чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс хождог цаг үед л бид амьдарч байна хэмээсэн юм. Тэрбээр “Манайх ЖДҮ-гээс авсан зээлээ бүрэн төлж дуусгасан. Үйлдвэрлэл эхлүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг байхгүй бол хөл дээрээ босоход амаргүй юм билээ. Манай үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгийгээ дэмждэг баймаар байна. Барилгын компаниуд материал үйлдвэрлэдэг газруудаа дэмжихийг хүсдэггүй. Өнөөх л урд хөршийн түүхий эдийг сонгож авдаг. Уг нь бид импортыг орлох бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихоод байгаа шүү дээ. Тэгэхээр жаахан эх оронч сэтгэлээр хандмаар байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэхээр бэлэн мөнгөний орлого орж ирэх нь ховор. Голдуу бараа солилцоо маягаар л борлуулалтаа хийдэг. Манайх бүтээгдэхүүн бүрээсээ тест хийж, чанарыг нь шалгуулдаг” хэмээн ярилаа. Хөдөө орон нутгаас эднийд чамгүй зах иалга ирдэг юм байна. Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгаас захиалга ирсэн талаар сонирхуулсан. 

Урд хөршийн элс Монголын уур амьсгалд төдийлөн сайн тохирдоггүй

Хятад болон бусад орноос импортолсон бүтээгдэхүүний түүхий эд материал манай Монголын цаг уур, орчны нөхцөлд тохирохдоо муу байдаг аж. Урд хөрш манай улсыг бодвол харьцангуй дулаан уур амьсгалтай учраас газар зүйн байрлалаас хамааран элсний ширхэг нь хүртэл өөр байдаг аж. Тийм газарт зориулан үйлд вэрлэсэн бүтээгдэхүүнийг манай орны эрс тэс уур амьсгалд хэрэглэхэд амаргүй. Үүнээс үүдэн чанар муутай, эдэлгээ даахгүй байх талтай гэж New green life-ынхан ярив. Харин бид эх орныхоо түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь бусдаас ялгарах давуу тал гэж онцоллоо. Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй, буух эзэн буцах хаяггүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэнэ гэдэг нь тэр чигээрээ азанд найдсан хэрэг. Харин бид хэрэглэгчдэдээ чанар, баталгаа мөн ажлын хариуцлагыг амлаж чаддаг гэдгийг онцолж байлаа. Тус компанийн удирдлагууд ажилчид, боловсон хүчнээ үнэт капитал хэмээн үздэг хэмээн өгүүлсэн юм. Хуурай, шороо тоостой орчинд пургидаг бүтээгдэхүүн хийдэг хүмүүс амьсгалын замын өвчинтэй болох эрсдэлтэй тул жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг гэж ярьсан. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Шувуун фабрик тосгоны сургууль, цэцэрлэгийн засварт зориулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ өгдөг юм байна.








 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ази, Европ руу амжилттай гарсан “Гэр коллекшн”

 0 сэтгэгдэл
  • “Гэр коллекшн” компани сард 25 мянган хос оймс үйлдвэрлэж байна
  • Манай улс үйлдвэрлэгчээ хамгаалах ямар ч бодлогогүй. Бидний хийж байгаа зүйлийг эх орон үнэлэхгүй байхад гадаадынхан өндрөөр үнэлдэг. Европт гэхэд бидний хийсэн эсгий шаахайг нэг бүрийг нь 30-40 евро буюу монгол мөнгөөр 90-120 мянган төгрөгөөр үнэлдэг
  • Анх Солонгос, Хятад улсаас оймс импортоор оруулж ирж Монголын зах зээлд нийлүүлдэг байсан бөгөөд 2013 оноос 10 нэхмэлийн машинтай үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Харин өнөөдөр угаагч, эсгий самнагч, индүүдлэгийн зэрэг хэд хэдэн төрлийн машин шинээр суурилуулж, үйлдвэрээ өргөтгөжээ
  • "Гэр коллекшн" компани нь импортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгож, эх орныхоо хонины ноосон ээрмэл утсыг ашиглан иргэдийг чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангах зорилготой

Оймс орчин цагт хувцаслалтад чухал үүрэгтэй элемент төдийгүй хүний эрүүл мэндэд ч хамгийн их үүрэгтэй. Учир нь хөл бол хамгийн их хөлс ялгаруулдаг эрхтэн. Тиймээс хөлийг дулаан байлгаж, хөлсийг нь өөртөө шингээн, бие дэх бодисын болон дулааны солилцоог хангах үүрэг оймсонд “ногдоно”. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд ноос, ноолууран оймс хамгийн эрэлттэй бараа. Тэр тусмаа “Янмал”, “Тод”, “Монгол” зэрэг Монголын үндэсний үйлдвэрийн оймснууд гадаад зах зээлд хэдийн танил болсон. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй эдгээр үйлдвэртэй эн зэрэгцэн олон улсын зах зээлд танигдах болсон “Гэр коллекшн”  компанийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо.

Тасралтгүй ажиллах үйлдвэрийн машинууд

Тус компанийн үйлдвэр СБД-­ийн 18 дугаар хороонд “Бэлх” захаас дээш 100 метрт байрладаг. Гаднаасаа л тийм ч жижиг биш үйлдвэр шиг харагдав. Дотогш орвол нойтон эсгийний үнэр хамар цоргиж, хайрцаг дахь өнгө өнгийн оймс нүдэнд туссан юм. Өглөө 10:00 цагийн үед тус үйлдвэрийн ажил ид өрнөж байв. Гэхдээ тус тусынхаа ажилд төвлөрсөн ажилчид аппарат сэлт барьсан биднийг анзаарч харах сөхөөгүй. “Гэр коллекшн” компанийн үүсгэн байгуулагчийг Ч.Төгсбаатар гэдэг. Тэрбээр анх Солонгос, Хятад улсаас оймс импортоор оруулж ирж Монголын зах зээлд нийлүүлдэг байсан бөгөөд 2013 оноос 10 нэхмэлийн машинтай үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Харин өнөөдөр угаагч, эсгий самнагч, индүүдлэгийн зэрэг хэд хэдэн төрлийн машин шинээр суурилуулж, үйлдвэрээ өргөтгөжээ. 20 орчим ажилтантай, ээлжийн горимтой тул үйлдвэрийн машин 24:00 цаг тасралтгүй ажиллана.

Ч.Төгсбаатар: Монголд үйлдвэрлэгчээ хамагалах бодлого хэрэгтэй

“Гэр коллекшн” компани сард 25 мянган хос оймс үйлдвэрлэдэг аж. Даавуун оймсоо Турк хөвөн даавуун утсаар хийдэг бол хонь, тэмээ, сарлагийн ноосоор мөн зузаан оймс нэхдэг аж. Ноосон утсаа дотоодын үйлдвэр болох “Монгол ноос” ХХК­-аас авдаг. Оймсны загвар болон өнгийг нэхмэлийн машинд гараар тохируулахад арван минутын дотор эх бие нь бэлэн болох аж. Дараа нь урд хэсгийг нь гараар битүүлж, угаагаад хатаах, индүүдэх гэсэн дарааллаар бүтээгдэхүүн бэлэн болж савлах, шошго наах ажил үлддэг байна. Тус компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Герман, Швейцар, Япон, Австрали, Хятад, Европ, ОХУ руу гаргадаг аж. “Гарц хурдан хэдий ч дан ганц оймс хийх нь хангалтгүй байсан учраас хоёр жилийн өмнөөс эсгийгээр гэрийн шаахай, улавч хийж оймстойгоо хослуулах болсон. Гаднаас ямар ч татваргүй бараанууд их хэмжээгээр орж ирдэг. Үндэсний үйлдвэр хөгжихгүй байгаагийн шалтгаан нь энэ. Манай улс үндэсний үйлдвэрлэгчээ хамгаалах ямар ч бодлогогүй. Бидний хийж байгаа зүйлийг эх орон үнэлэхгүй байхад гадаадынхан өндрөөр үнэлдэг. Европт гэхэд бидний хийсэн эсгий шаахайг нэг бүрийг нь 30-40 евро буюу монгол мөнгөөр 90-120 мянган төгрөгөөр үнэлдэг. Жинхэнэ эко бүтээгдэхүүн, мөн гар аргаар хийсэн гэдэг утгаар үнэлгээ өндөр. Тэгэхээр эсгийгээр хийсэн ямар ч зүйл үнэд хүрэх нь ойлгомжтой санагдсан. Эсгийний үлдэгдлээр юу ч хийх боломжтой. Одоогийн байдлаар шалавч, сандал болон машины суудал дээр тавьдаг бүтээлэг, мөн цэцэг, эрвээхэй зэрэг ханын гоёл хийж байгаа. Цаашид олон зүйл хийхээр төлөвлөж байна” хэмээн Ч.Төгсбаатар ярилаа. Зургаан жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани одоо хүүхдийн, том хүний, ноосон, даавуун зэрэг олон төрлийн оймсыг эсгий шаахайтай хослуулан үйлдвэрлэж байна. Гэрийн шаахай хийхдээ эсгий самнах, зулах, савандаж эсгийрүүлэх бүх үйл явцыг гараараа хийдэг. Гар ажиллагаа их учраас өдөрт нэг хүн гурван шаахай л хийдэг. Цаашид өсөн дэвжих боломжийн хувьд эсгий эдлэл ирээдүйтэй хэмээн үзэж энэхүү зах зээл рүү орсон хэмээн Ч.Төгсбаатар хэлж байсан юм. Харин Монголын зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулахдаа бусдын жишгээр үнээ тогтоожээ. Даавуун оймс 2000 төгрөг, ноосон оймс 5000- 6000 төгрөг. Мөн түрийтэй, түрийгүй эсэхээс хамааран хүүхдийн эсгий шаахай 30- 35 мянга, том хүнийх нь 35- 45 мянган төгрөг байдаг аж. Бүтээгдэхүүнээ “Номин”, “Сарны титэм”, “Галлериа” болон “Говь” сувинер, “Сувинер Хаус” зэрэг худалдаа, үйлчилгээний газруудаар борлуулдаг аж. “Гэр коллекшн” компани нь импортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгож, эх орныхоо хонины ноосон ээрмэл утсыг ашиглан иргэдийг чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангаж ажиллахыг эрхэм зорилго болгон үйл ажиллагаа явуулдаг байна. Эсгий бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээж гадагшлуулдаг гэх мэт эрүүл мэндэд чухал ач тустай юм. Энэхүү компанийн бүх бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй эко буюу цэвэр хонины ноос болон хөвөн даавуу утсаар үйлдвэрлэдэг гэдгээрээ хэрэглэгчдэд аль хэдийн танигджээ. Тус байгууллагын нийт ажиллагсдын 50 хувийг өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний өрхийн орлогыг нэмэг­дүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг нь таалагд сан юм. “Хотын зах руу үйлдвэрээ барьсан нь гэр хорооллын иргэдийг ажлын байраар хангах зорилготой. Манайд ажиллаж байгаа хүмүүсийн хоёр нь л нэгдүгээр хороололд амьдардаг. Бусад нь түгжирч, цаг заваа алдахгүйгээр ажилдаа ирдэг. Мөн гал тогооны өрөөтэй болохоор ажил дээрээ хоолоо хийгээд идчихдэг. Урин дулаан цагт ажлын байрны гаднах талбайг зүлэгжүүлж, ажилчдын хүнсэнд хэрэглэх ногоо тарьдаг юм” хэмээн хөдөлмөрч залуу Ч.Төгсбаатар хэлэв. Дулааны шугам сүлжээний техникч мэргэжилтэй тэрбээр Герман улсад зүлэгжүүлэлт хийн дөрвөн жил ажиллажээ. Сурсан зүйлээ ажил хэрэг болгон гэр болон ажлын байрны орчноо ийнхүү зүлэгжүүлдэг байна. 




A

Жижиг

A

Дунд

A

Том

Эсгий “Амилуулагч”

 0 сэтгэгдэл
  • Sayan брэнд чамин, содон загвараараа зах зээлд танигдаж байна
  • Бид эсгий урлалыг дэлхийд таниулах, үндэсний үйлдвэрлэлийнхээ үнэ цэнийг гадаадад сурталчлах том зорилготой ажилладаг
  • Эсгий урлаач дизайнер маань гэртээ сууж хүүхдээ асарч буй ээжүүдийг ажилтай болгож, бас тэдэнд сурсан мэдсэнээ харамгүй сургаж явна
  • Захиалагчдынхаа итгэлийг алдахгүйг хичээдэг ч манай ажилчид гэртээ хүүхдээ хардаг ээжүүд байдаг учраас ажлаа хугацаанд нь амжуулж чадахгүй байх тохиолдол бий
  • Зөвхөн үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй урлаг, арт дизайн чиглэлээр хөгжүүлэхийг зорьж байна
  • Ногоон, цэнхэр өнгийг уусгаж эсгийгээ будан, дээр нь цэцэг зурж, iPhone утасны эсгий гэр хийсэн байна. Ингэхдээ жирийн нэг гэр хийхийг урьтал болгоогүй ур хийц, чимэглэлийг чухалчилжээ. Энэ нь худалдан авагчдын сонирхлыг татдаг аж

Таван хошуу малаас хаях юм байдаггүй, баас нь хүртэл гал болдог шүү дээ гэж нэгэн үйлдвэрлэгч хэлсэн удаатай. Үнэхээр тийм билээ. Таван хошуу мал бол Монгол орны шавхагдашгүй баялаг. Үр шимийг нь хүртэж, амь зуулгаа болгож буй ард түмэн билээ, бид. Хонины ноос, ямааны ноолуурыг бид “цагаан алт” гэдэг. Энэхүү “цагаан алт”-ыг жинхэнэ брэнд болгон “амилуулж” буй нэгэн бүсгүйг бид урилаа. Энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” булангийн зочин загварлаг, чамин хийцтэй Sayan брэндийг санаачлагч, хувцас загвар зохион бүтээгч Аюурзанын Гандиймаа. Тэрбээр эсгий таавчиг, цүнхийг хэрхэн загварлаг, чамин урлаж болдогийг харуулж яваа уран бүсгүй. Тэрбээр хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байхдаа Sayan брэндийн санааг олжээ. Үйлдвэрлэлээ эхлүүлээд олон жил болоогүй ч богино хугацаанд хүмүүсийн анхааралд өртөж, захиалгад дарагдсан байна. Нэг үеэ бодвол эсгий таавчигны загвар сайжирч эрэлт ихтэй болжээ. Ялангуяа гадаадаас их захиалга ирдэг талаар тэрбээр онцолж байлаа. Одоогоор зарим захиалгаа хойш тавьж хилийн чанад руу бараагаа явуулж буйгаа сонирхуулсан юм. Австралид амьдардаг монголчуудаас шинэ жилд зориулсан эсгий оймсыг их хэмжээгээр захиалсан байна. Мөн ОХУ, Японоос ирсэн захиалгаа урлах гээд унтах нойроо хугаслан зүтгэж суугаа аж. Тэрбээр “Хүүхэд төрүүлээд гэрт суухаар орлого хаагдаад хэцүү юм билээ. Хүүхдээ харангаа яаж мөнгө олох вэ гэсэн бодолд дарагдаж суухдаа эсгий бүтээгдэхүүн урлах сургалтын талаар олж мэдсэн юм. Тэгээд энэ чиглэлийн үйлдвэрлэлийг сонирхож эхэлсэн дээ. Зөвхөн үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй урлаг, арт дизайн чиглэлээр хөгжүүлэхийг зорьж байна. Тиймээс өдрөөс өдөрт шинэ содон загвар гаргахаар хичээж ажилладаг. Бараг үнэгүйдэх шахаад байгаа хонины ноосыг дэлхийн брэнд болгох гарц бидэнд бий” хэмээн ярилаа. Монголчууд хонины ноосыг үнэ цэнтэй болгох гэж олон янзаар дэлхийд сурталчилж байна. Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 50 гаруй өрх бий аж. Монголчуудын эсгий урлал гадаад зах зээлд нэлээд танигдаж эхэллээ. Манай эсгий урлал эрхлэгчид бүр ЮНЕСКО-д хүртэл бүртгүүлээд амжжээ. Монголчууд эрс тэс уур амьсгалтай учраас эртнээс эсгий гутал үйлдвэрлэж ирсэн түүхтэй. Бамбагар цагаан нэртэй эсгий гутал хөдөөгийн малчдын өвлийн гоёл байлаа. Харин зах зээлд шилжсэнээс хойш нэг хэсэг үйлдвэрлэл тасарч, өдгөө эргэн сэргэж байна. Эсгийгээр бүтээгдэхүүн хийнэ гэдэг тийм ч хялбар ажил биш аж. Боловсруулах, угааж, самнах гээд 10 гаруй шат дамжлагатай. Гандиймаа эсгийгээ заримыг нь өөрийн гараар боловсруулдаг. Түүний энэ бизнест гэр бүлийнхэн болон түүний хоёр настай хүү хүртэл гар бие оролцдог. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг утгаараа сайн чанарын ноос хэрэглэх хэрэгтэй болохоор үйлдвэрүүдээс будсан самнасан ноос худалдаж авдаг тухайгаа хуучилсан юм. А.Гандиймаа “Эс-гий урлал бол их нарийн зүйл л дээ. Гарын ур дүй, сэтгэл, зүтгэл, хариуцлага шаардсан ажил. Захиалагч нарынхаа итгэлийг алдахгүйг хичээдэг ч манай ажилчид гэртээ хүүхдээ хардаг ээжүүд байдаг учраас ажлаа хугацаанд нь амжуулж чадахгүй байх тохиолдол бий. Би ээжүүдийг гэрт нь орлоготой байлгахыг хичээдэг. Sayan брэндийн үйлдвэрлэлд тус дэм болж буй ээжүүдэд бас бэрхшээл гардаг аж. Нярай хүүхдээ асрахын зэрэгцээ ажилладаг болохоор хурдтай ажиллах боломж байдаггүй. Үүнээс болоод захиалга цалгарддаг үе гардаг. Бид эсгий урлалын загварыг дэлхийд таниулах, үндэсний үйлдвэрлэлийнхээ үнэ цэнийг гадаадад сурталчлах том зорилготой ажилладаг” гэж ярив. Залуу бүсгүй одоогоор өөрийн хүч хөрөнгөөр эсгий урлалын зах зээлд өрсөлдөж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хөөцөлддөг ч бүтдэггүй аж. Эдний үйлдвэрлэдэг эсгий таавчиг, балерина гутал зах зээлд чамгүй эрэлттэй байдаг болохоор захиалга их ирдэг байна. Тиймээс сард нэг удаа захиалгаа бөөндөж аваад үйлдвэрлэх нөр их ажилдаа ханцуй шамлан ордог аж. Захиалсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд хангалттай материал, түүхий эд худалдаж авах шаардлага тулгар дагийг тэрбээр мөн учирлаж байлаа. Түүхий эдээ нөөцлөх хөрөнгө санхүүгээ машинаа зарж шийдсэн тухайгаа ч нуусангүй. 2016 онд үйлдвэрээ байгуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эдэлгээ, чанарыг нь шалгахын тулд ойрын хамаатан саднууддаа өмсгөж хоёр жил туршилт хийсэн байна. Ингээд эхний ээлжинд 100 гаруй эсгий таавчиг, чихмэл тоглоом зэргийг үйлдвэрлэж байжээ. Өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд загвар, чимэглэлд илүү анхаарал хандуулдаг байна. Нэгэн хэв загварын бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлээд хол явахгүй. Тий- мээс ганган, чамин байх ёстой гэж үздэгээ хэлж байлаа. Тус брэндийн нүүр номын хуудсаар зочлоход л түүний ямар чадварлаг дизайнер болохыг мэдэрнэ. Энгийн, нэгэн хэв загварын эсгий таавчигнаас Sayan брэнд эрхгүй ялгардаг. Нимгэн материалтай, тод өнгөтэй, шигтгээ уран хатгамал, тор гээд чи мэглэл нь тун дэгжин. Охидын эсгий таавчиг үдээстэй, нэхмэл оймсон түрийтэй, ширэн ултай байх жишээтэй. Эсгий таавчиг болон балеринагийн ширэн улыг үйлдвэрлэгч маань өөрөө эсгэдэг юм билээ. Ур хийц, сэтгэлээ шингээж урласан бараа бүртээ өөрийн брэнд шошго, хаягаа хаддаг. А.Гандиймаа Sayan брэндээ оюуны өмчийн хуулийн дагуу баталгаажуулжээ. Энэ оны нэгдүгээр сард барааны тэмдэгтийн гэрчилгээгээ гардаж авсан байна. Sayan гэдэг нэр нь ч гүн гүнзгий утга илэрхийлнэ. Брэндийнхээ нэрийг тэрбээр ийн тайлбарласан юм. Sayan гэдэг нь эмэгтэй хүний үүслийг илэрхийлсэн нэр бөгөөд мөн эртний ном сударт үүлс ороосон уулсын оргилыг ингэж нэрлэдэг байсан юм билээ. Иймээс оргилд хүрэхийн тулд брэндээ ийн нэрлэсэн аж. Эднийх дан ганц таавчиг үйлдвэрлэдэггүй. Эсгий чихмэл тоглоом, бэлэг дурсгалын зүйл захиалгаар хийдэг. Шар өнгийн эсгийгээр урласан үнэг, ягаан өнгийн эсгийгээр урласан багц сарнай гээд өвөрмөц содон урлал тус брэндийн эрэлттэй барааны тоонд ордог. Саяхан iPhone утасны эсгий гэр хийсэн байна. Ингэхдээ жирийн нэг эсгий гэр хийхийг урьтал болгоогүй ур хийц, чимэглэлийг чухалчилжээ. Ногоон, цэнхэр өнгийг уусгаж эсгийгээ будаж, дээр нь цэцэг бас тус компанийн логог улаан өнгөөр зурсан нь худалдан авагчийн сонирхлыг татаж байлаа. Sayan-гийнхан захиалсан бүтээгдэхүүнийг цэвэрхэн хайрцагт хийж савлан хэрэглэгчид хүргэдэг. Монголын зах зээлд хонины ноос килограмм нь 1500-2000 орчим төгрөг байдаг. Харин бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулахад үнэ хүрдэг гэдгийг эсгий урлаач бүсгүй онцолсон юм. Зуны улиралд Монголд аялахаар ирсэн жуулчид эсгий таавчиг сонирхон худалдаж авдаг аж. Ур хийц, загвар сайтай байвал дэлхийн зах зээлд ч манай эсгий урлалын бүтээгдэхүүн сайшаагдах боломж ойрхон байна. Залуу бүсгүй цаашид дэлхийн зах зээлд танигдахын төлөө хичээж зүтгэнэ гэж байв. Эсгий бол зүгээр нэг материал биш олон төрлийн бараа үйлдвэрлэхэд зохимжтой юм билээ. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гол нь хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй, биед эвтэйхэн байх ёстой. Тиймээс чанарт түлхүү анхаарахыг хамтран ажилладаг ээжүүддээ зөвлөдөг. Маш нарийн яг л ноолуур шиг боловсруулахгүй бол чихмэл тоглоом хийхэд хүүхдийн аманд гялгас орчих гээд байдаг сөрөг талтай. Бид боловсруулалтад их ач холбогдол өгдөг. Мөн хаягдал гаргахгүйг зорьдог. Өөдсөөр нь үсний сойлтуурын чимэглэл, хавчаар хийж байгаа хэмээн ажилсаг бүсгүй ярьсан юм.