A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1276/

Тавилга нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж та урд нь бодож байсан уу?

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1276/

Бид эрүүл мэнддээ анхаарч идэж уудаг хоол хүнсэндээ хяналт тавиад эхэлсэн байна. Гэвч эдэлж хэрэглэдэг гэр ахуйн тавилгандаа түүнээс ч дутуугүй анхаарах цаг хэдийнээ болжээ.

Тэгвэл та гэрийнхээ тавилгыг зөв сонгосон уу?

Гэр ахуйн тавилгын 80-90%-ийг шахмал хавтангаар хийдэг ба уг хавтангийн бүтцэд метанолын оксидоос гаргаж авсан формальдегидийг дүүргэгч бодис болгон ашигладаг.

Мөн ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий бодисууд холигдон ордог. Дээрх бодисууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ их болоход хүний эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг аж.

1. Дүүргэгч бодисууд нь халуунд ууршин хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Ингэснээр гуурсан хоолой, уушигний хорт хавдарууд үүсгэдэг учраас япончууд 40 жилийн өмнөөс эдгээр бодисуудыг агуулсан хавтангуудыг чимээгүй дэлбэрэх бөмбөг гэж нэрлэх болсон.

2. Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад Формальдегид, түүний төрлийн бодисуудыг зөвшөөрөгдөх хэмжээнээр ихээр агуулсан хавтангуудыг гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэхгүй болсон төдийгүй үйлдвэрлэхийг хориглосон.

3. Зориулалтын бус хавтанг гэр ахуйн тавилганд ашигласнаар хоол хийх явцад ууршиж хортой дэгдэмхий бодисууд нь амьсгалын замд нөлөөлж архаг бронхид, астма зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байна.

4. Хятад улс тавилгын хавтангуудад өндөр хяналт тавиж эхэлсэн бөгөөд зориулалтын бус хавтангаар хийсэн тавилгуудыг ядуу буурай иргэд нь ч хэрэглэхээ больсон байна.

Дүүргэгч бодисуудыг хэрэглэснээр тухайн хавтан нь нягт, хөнгөн болж чаддаг нь нэг талаасаа технологийн дэвшил болдог ч хэмжээнээсээ хэтэрвэл эрүүл мэндэд хортой болохыг ийнхүү тогтоожээ. Гэтэл манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт боловсруулагдаагүй түүнд тавих хяналт байхгүй учир иргэд Хятад улсаас барилгын зориулалттай дээрх шаардлагыг хангаагүй хавтангаар гэр ахуйн тавилга хийж иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байна.

Шахмал хавтанд E0, E1, E2, E3, E4 гэсэн олон улсын стандартууд байдгаас зөвхөн E0, E1 стандарт л гэр ахуйн тавилга хийх зориулалттай байдаг байна.

Анх ХБН Г улсад Е1, Е2 стандарт гэж гарсан бөгөөд энэ стандартыг Америк болон Европын өндөр хөгжилтэй улс орнууд дагаж мөрдөж эхэлжээ.

Хятад улс Е0 хавтангаар хийсэн тавилгандаа тусгай тэмдэглэгээ хийж сертификат олгодог байна.

Е0 стандартын хавтангаар хийсэн тавилганд формалдегидийн агууламж 100 гр-д 0.5 мг/л хэмжээнээс бага, байгаль орчинд ээлтэй, эко тавилга гэж тооцогддог.

Е1 стандартын хавтан нь формалдегидийн агууламж 1.5 мг/л хэмжээнээс бага, европын стандарт бөгөөд хүний биед хор нөлөө үзүүлэхгүй, формальдегидийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байдаг. Харин Е2 ≤ 5.0 мг/л хавтанг гадуур нь бүрсэн тохиолдолд тавилганд хэрэглэж болно гэж зөвшөөрөгдсөн байдаг байна.

Харин барилгын болон бусад зориулалтын, E3, E4 стандартын шахмал хавтанд формальдегидийн хэмжээ 30гр-аас дээш орсон байдаг. Энэ нь үнэ өртгийн хувьд хэт хямд байдаг учраас Монголчууд урд хөршөөс ихээр оруулж ирэн гал тогоо, шкаф зэрэг гэр ахуйн тавилга хийж нүүр хэсгийг нь өнгө үзэмжтэй хаалгаар хийдэг байна. Мөн будганд сайн орж өнгөлөг харагддаг PVC нь цэвэр химийн материал учир хүүхэд нялхаст харшил үүсгэдэг.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ болон гэртээ тавилга сонгохдоо стандартын болон эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг сайтар шалгаж авахыг зөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улаанбаатараас зугтах цаг ирлээ

​Утааны аюулаас хамгаалахын тулд ахуйн шинжтэй арга хэмжээ авахаас өөр сонголт алга​

 0 сэтгэгдэл


Өмнөд хөрш нүүрснээс салж, агаарын бохирдолгүй болох хөх тэнгэрийн төлөөх тулаанд ялалт байгуулж, хоёр дахь давшилтандаа ороод байна. 2018-2020 онд үргэлжлэх уг тулаанд Хятадын Засгийн газар PM2.5 тоосонцрыг 18 хувиар бууруулж, ДЭМБ-ын хүлцэх хэмжээнд хүргэх зорилготой. 2013 оноос хойш утааг бууруулах арга хэмжээ эрчимтэй авсны хүчинд Бээжинд PM 2.5-ыг 33 хувиар, Сувдан голын бэлчир дагуух хотуудад 15 хувиар багасгаж чадсан байна. Нийт 2237 тосгон сууринд 974 мянган өрхийн нүүрсний хэрэглээг халж, ид хүйтний улиралд нүүрсний хэрэглээг 2.9 сая тонноор багасгаж чадсаныг нь өдгөө энэтхэгчүүд шагшин бичиж байна. Арга хэмжээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө Бээжингийн нэг шоо метр агаарт PM 2.5 тоосонцор 89.5 мкг агуулагддаг байсан бол одоо 60 болж буурчээ. Энэ нь манай Улаанбаатар хотын ойрын өдрүүд дэх агаарын чанараас 1.5 дахин муу үзүүлэлт. Гэхдээ дулааны эрчим хүчний үйлдвэрлэл эрчээ авдаг өвлийн ид хүйтэн үетэй харьцуулахад агаарын чанар эрс сайн байгаа гэсэн үг (Улаанбаатар хотод идэр есийн хүйтэнд PM 2.5-ын хэмжээ хүлцэх хэмжээнээс 5-6 дахин ихэсдэг).


Энэ мэт эрчимтэй арга хэмжээ авсны үр дүнд өнгөрсөн онд Бээжингийн агаарт агуулагдах PM 2.5 тоосонцрын дундаж хэмжээ 58 мкг байсан байна. Харин энэ оны төгсгөл гэхэд Бээжинг байгалийн хийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр ажиллаж буй бөгөөд ингэснээр байгалийн хийн хэрэглээгээрээ Москвагийн дараа буюу дэлхийн хоёр дахь том хот болох аж. Том гүрэн асар их мөнгө, захиргаадалтын хүчээр ийм амжилтад хүрсэн нь мэдээж. Хамгийн гол нь Бээжинг дэлхийн хамгийн их бохирдолтой хот гэдэг “алдар”-аас салгаж, 1.3 тэрбум хүнийхээ эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд ердөө л таван жил хангалттай байв. Манайх шиг шийдвэр гаргачихаад хэрэгжүүлж чадахгүй, хөрөнгө санхүүгээ дэмий үрээгүй. Хүний тооноос үл шалтгаалан ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах үүргээ биелүүлж чадаж буйн жишээ. Гэвч манай нийслэлд л ярих тусам агаарын бохирдол улам ихэссээр. Дөнгөж аравдугаар сартай зэрэгцэн хоолой бачууруулсан саарал утаа өглөө, орой дөрвөн уулын дунд хөшилдөх боллоо.

Өнгөрсөн долоо хоногт агаарын чанар 2017 оны мөн үетэй харьцуулахад муудсан үзүүлэлттэй байгааг албан ёсны мэдээ харуулж байна. Албан ёсны эх сурвалжид “Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногийн эхний гурван хоногт цаг агаар хүйтэрч галлагаа нэмэгдсэн ба салхины эрчим их байсантай холбоотойгоор агаарт тоосонцрын агууламж ихэсч агаарын чанар “Бага зэргийн бохирдол”-той түвшинд хүрсэн байна. 24 цагийн дунджаар агаарын чанар стандартаас 2.4дахин их байлаа” хэмээжээ. Харин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг улирлын дунджаар нь авч үзвэл жилийн турш ямар нэг байдлаар хүлцэх түвшнээс давсан ба өвлийн улиралд бүх агаарын чанарын 11 харуул дээр агаар маш их бохирдолтой байгааг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний суурь судалгаанд дүгнэсэн байна. Уг нь 2017 онд агаар, орчны бохирдол бууруулах үндэсний хөтөлбөрөө эрх баригчид баталж, тэр дагуу шат дараатай арга хэмжээ авахаар болсон.

Гэвч өнгөрсөн жил бэлтгэл ажил хангах нэрийн дор олигтой хийсэн зүйлгүй өнгөрсөн. Харамсалтай нь, энэ онд мөн л хувь заяатайгаа эвлэрэхээс аргагүй байдалд хүрлээ. Амны хаалт, утаа шүүгчээ аль болох үнэд орохоос нь өмнө авч, агаар салхинд ойр ойрхон гарч, үр хүүхдийнхээ дархлааг дэмжих хүнсээ базааж, орон байрныхаа дулаан алдалтыг багасгах гэх мэт ахуйн шинжтэй бэлтгэлээ дор бүрнээ базааж аваарай гэж зөвлөе. Уушги нь үрэвссэнээс халуураад ирсэн бяцхан үрсийг тосоод авах эмнэлгийн тоо Баянгол дүүрэгт 60 ортой нэг эмнэлгээс өөрөөр нэмэгдээгүй. Мөн гэр хорооллын айлуудыг дулаан болоод эрчим хүчний дэд бүтцэд холбох дэд станцууд ирэх хавраас наашгүй, түүхий нүүрсний хэрэглээ энэ онд урьд өмнөх жилүүдийнх шиг бахь байдгаараа үргэлжилнэ. Арай макро түвшинд харвал утааг бууруулах урт хугацааны шийдэл болсон орон сууцны ипотекийн зээл зогсонги байдалд орсон гээд энэ өвөл лав хөх тэнгэрийн төлөөх өрсөлдөөнд бид тун базаахгүй оролцох нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архидалт буураагүй цагт хүүхдүүд айдасгүй амьдарч чадахгүй

 0 сэтгэгдэл


Хоёр настай бяцхан охиныг хулгайлж, төөрүүлсэн гэх сэжигтнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Энэ сарын 6-нд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд хаягтай, хоёр настай А.Анандыг ээжтэй нь хамт архи уусан хүн авч яваад Эрдэнэт хотод аваачин төрүүлсэн хэрэг гарсан. Энэ хэрэгт Булган аймгийн харьяат, 29 настай Лхагвачулууны Отгончулууныг сэжиглэж, хуулийн байгууллага эрэн хайж байна. Л.Отгончулуун нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан. Бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн гэмт хэрэгт холбогдон, шүүхээр шийтгүүлж байжээ. Тухайлбал, цагдаа, шүүхийн байгууллагын мэдээлснээр 2005 онд орхон аймгийн Сум дундын шүүхээс түүнд 2-6 жилийн хорих ял оногдуулж байв. Харин 2010 онд дээрмийн хэргээр гурван жилийн ял авч, 2012 онд хугацаанаасаа өмнө суллагджээ. Гэвч 2014 онд батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, ажиллаж байсан газрынхаа байр руу бусадтай бүлэглэн нэвтэрч, эд зүйлс хулгайлаад дахин шүүхийн хаалга татжээ.


Ялынхаа хугацааг дуусаагүй байхад давтан гэмт хэрэг үйлдсэн түүнийг онц гэмт хэрэгтэн гэж үзэн Баянзүрх дүүргийн анхны шатны шүүхээс 10 жил нэг сар хорих ял оноосон тэмдэглэл байна. Сэжигтэн Л.Отгончулуун нь хуулийн байгууллагаас зугтаж буй нь анх удаагийнх биш аж. Тэрбээр 2014 онд хэрэгт сэжиглэгдэж байхдаа санаатайгаар мөрдөн байцаалтаас зайлсхийж байжээ. Энэ удаад ч мөн адил зугтсан тул ийнхүү орон даяар эрэн сурвалжилж, мэдээлэл өгсөн иргэнд шагнал олгохоо амлаад байна. Харин А.Анандын ээж нь Л.Отгончулууныг огт танихгүй, хамт архи уусан гэж цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. ЦЕГ-аас энэ талаар тодруулах гэсэн ч мэдээлэл өгсөнгүй. Эхийнхээ дэргэдээс хулгайлагдаж, Эрдэнэт хотод төөрсөн охин азаар эсэн мэнд олдсон. Түүнд өөр юу ч тохиолдож болзошгүй байсныг таамаглахын аргагүй. Нөгөө талаар, энэ хэрэг Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийн толины тусгал гэж болно. Гэмт хэргийн золиос болж буй хүүхдүүдийн олонх нь эцэг, эхийн хараа хяналт суларснаас хохирсон байдаг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг эцэг, эх нь үр хүүхдээсээ хараа салгахгүй бол гэмт хэрэгтнүүд гар хүрч чадахгүй. Тиймээс хариуцлагагүй эцэг эхчүүдийн талаар нухацтай авч үзэх цаг болсон.

108 төвд ирдэг хүүхдүүдийн 90 хувь нь архины хамааралтай эцэг, эхтэй

А.Ананд охины ээж гэхэд л огт танихгүй хүнтэй архидан согтуурснаас хоёрхон настай охиноо хулгайд алдсан. Хүүхдийн хамгийн ойрын, чухал асран хамгаалагч болсон олон эх архинд живсний гай энэ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд жилд 300 гаруй эмэгтэй архины эмчилгээ хийлгэдэг мэдээлэл бий. Зарим нь бүр хүүхдээ тэврээд эмчилгээнд орох тохиолдол ч байдаг. Ер нь гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн олонх нь архины хамааралтай хүмүүс. Хүүхдийн тусламжийн 108 төвийн хамгаалах байранд өдөрт 20-25 хүүхэд ирдэг бөгөөд тэдний 90 хувь нь архины хамааралтай эцэг эхтэй байдаг аж. Тус төвийн захирал Л.Отгонсүрэн “Архины асуудлыг ярихгүйгээр хүүхэд А.Ананд охины ээж гэхэд л огт танихгүй хүнтэй архидан согтуурснаас хоёрхон настай охиноо хулгайд алдсан. Хүүхдийн хамгийн ойрын, чухал асран хамгаалагч болсон олон эх архинд живсний гай энэ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд жилд 300 гаруй эмэгтэй архины эмчилгээ хийлгэдэг мэдээлэл бий. Зарим нь бүр хүүхдээ тэврээд эмчилгээнд орох тохиолдол ч байдаг.

Ер нь гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн олонх нь архины хамааралтай хүмүүс. Хүүхдийн тусламжийн 108 төвийн хамгаалах байранд өдөрт 20-25 хүүхэд ирдэг бөгөөд тэдний 90 хувь нь архины хамааралтай эцэг эхтэй байдаг аж. Тус төвийн захирал Л.Отгонсүрэн “Архины асуудлыг ярихгүйгээр хүүхэд сарын байдлаар 115 тохиолдол бүртгэгдээд буй. Харин гэмт хэрэгтнүүдийн гарт нас барсан хүүхдийн тоо өнгөрсөн сарын байдлаар 61-т хүрчихээд байна. Замын-Үүдэд алга болсон Сэржмядаг охин, аавынхаа найзад хүчирхийлүүлсэн найман сартай хүү, зочид буудалд гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан 13 настай охины хэрэг гээд энэ онд хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсон сэтгэл сэртхийм тохиолдлууд ар араасаа цуварсаар. Ядаж байхад гаднын хүн ч биш, эцэг, эх нь өөрсдөө хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг хийх тохиолдол ч тасрахгүй байгаа нь сэтгэл эмзэглэмээр. Өнгөрсөн найман сарын хугацаанд төрсөн хүүхдээ хохироосон 17, дагавар хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдол 16 бүртгэгдсэн байна. Энэ нь нөгөө л намаг балчиг руу татаж байдаг ажилгүйдэл, ядуурал, архидалттай холбоотой.

Харин энэ бүгдийн золиос нь бяцхан хүүхдүүд болсоор байгааг хэрхэх вэ. Уг нь сүүлийн жилүүдэд иргэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгт багагүй анхаарал хандуулдаг болсон. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу хамтарсан багууд эрсдэлтэй нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд хараа, хяналт тавихаар болсон. Гэвч төсвийн хөрөнгө мөнгө, дарга нарын сэтгэл дутсанаар энэ ажил хэрэгжихгүй байгааг манай сонин нийтлэлээрээ дамжуулан удаа дараа анхааруулсаар байгаа. Тиймээс биеэ хамгаалах чадваргүй бяцхан үрс, хүүхдээ хамгаалах чадваргүй эцэг, эхчүүдэд чадах, ядахаараа нийтээрээ хяналт тавьж, зохих байгууллагад хандацгаая. Цагдаагийн байгууллага ч гэсэн олон нийтэд сэжигтний мэдээллийг хангалттай хүргэж, хэрэгтнийг богино хугацаанд илрүүлэхэд анхаармаар байна. А.Ананд охиныг хулгайлж, төөрүүлсэн гэх сэжигтний талаар цагдаагийн байгууллагаас өнөө хэр дорвитой мэдээлэл өгсөнгүй. Гаднын орнуудын жишгээр орогнох газар, нуугдах байргүй болтол нь хэвлэлээр сайн мэдээлмээр байна. Наанаа инээж, цаанаа атгаг санаа агуулсан гэмт хэрэгтэн, цэвдэг сэтгэлтнүүд хаа сайгүй доншуучилж явна. Хуулийн байгууллагаас зугтаж яваа сэжигтэн этгээдүүд, хэний хүүхдийн хажууд хүйтэн харцаараа төөнөн зогсож буйг хэрхэн мэдэх билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Агаарын бохирдол урагт шууд нөлөөлдгийг шинжлэх ухаан анх удаа баталлаа

Ихэсээс нүүрстөрөгч илэрсэн нь гарцаагүй нотолгоо ​​

 0 сэтгэгдэл

Хүн төрөлхтөнд олон дайсан бий ч нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах хор хөнөөлүүд хамгийн аюултай нь. Хүний амьд явах анхдагч хэрэгцээ болох агаарт “нуугдаж”, тунасан хорт бодисууд үүний хамгийн тод жишээ болчихоод байна. Дэлхийн хамгийн бохир агаартай хотод амьдарч буй бид ч өөрсдийгөө хэр их хордож буйгаа мэдэхгүй явна. Агаарын бохирдол эхийн хэвлийдээ дөнгөж бүрэлдсэн хүүхдээс өндөр настанд хүртэл нөлөөлж буйг мэргэжилтнүүд ярьдаг ч хэдхэн хоногийн өмнө л шинжлэх ухааны судалгаагаар нотолж чаджээ. Лондоны Queen Mary-гийн их сургуулийн судлаачид тус хотод амьдардаг таван жирэмсэн эмэгтэйн ихэст судалгаа хийсэн байна. Ингэхэд тэдний ихэс зарим хэсэгтээ утаанд идэгдсэн буюу тортог сууж харласан байжээ. Эрдэмтэд таван ихэсийн 3500 ширхэг макрофаг эст шинжилгээ хийсэн байна.

Ингэхэд 60 эсээс утаанд идэгдсэн 72 хэсэг илэрсэн аж. Энэ эс нь хүний биеийн дархлааны системийн нэг хэсэг бөгөөд ихэсийн хамгаалагч гэж хэлж болно. Ихэсийг ийнхүү харлуулсан бодис нь нүүрстөрөгч буюу бидний хэлдгээр угаар гэж эрдэмтэд үзжээ. Их Британийн эрдэмтэд анх удаа агаарын бохирдол эхийн уушгиар дамжин ихэст хүрч, урагт нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны баталгаа олсон нь энэ. Эрдэмтэд энэ судалгааг олон нээлт, бас эмчилгээний эхлэл гэж үзэж буй. Queen Mary-гийн их сургуулийн судлаач, хүүхдийн эмч доктор Норрис Ли “Бид бохирдсон ихэс урагт нөлөөлсөн гэдгийг одоогоор тогтоогоогүй байна. Гэхдээ үүнийг тогтоохын тулд ургийн биед шинжилгээ хийх шаардлагагүй. Учир нь ихэст нөлөөлсөн байна гэдэг урагт шууд нөлөөлсөн гэсэн үг” гэж BBC-д ярьжээ.

Эхийн ихэс бохирдвол ургийн өсөлт зогсдог

Ихэс эхийн цусан хангамжаас шаардлагатай хүчилтөрөгч, шим тэжээлийг урагт дамжуулдаг. Хэрэв ихэс нь нүүрстөрөгчөөр бохирдчихвол ургийн өсөлт, хөгжил удааширч, цаашлаад зогсдог гэдгийг мэргэжилтэн хэллээ. Queen Mary-гийн их сургуулийн судалгааны багийн гишүүн, доктор Лиза Мияашита “Агаарын бохирдол хүүхдийн өсөлтөд маш хортой нөлөө үзүүлдэг. Ураг байхад нь нөлөөлсөн бол энэ нь төрснийх нь дараа, бүхэл амьдралынх нь туршид үргэлжилнэ” гэжээ. Дээрх судалгаанд оролцсон эмэгтэйчүүд бүгд тамхи татдаггүй бөгөөд эсэн мэнд амаржсан ч хэвлий дэх үрс нь ийнхүү агаарын бохирдолд өртсөн байж. Лондоны агаарын бохирдлыг өнөө цагийн Улаанбаатарынхтай харьцуулшгүй, тэмээ, ямаа гэсэн үг. Лондоны ээжүүдийн ихэсээс ийм ул мөр илэрч буй бол улаанбаатарт амьдарч буй эмэгтэйчүүдийнхийг төсөөлөхөд ч бэрх. Өнөөдөр мэндэлж буй хүүхдүүд ямар азаар эсэн мэнд төрж байна вэ гээд хэлчихэд буруудахааргүй байна. Ингэхэд бид яг ямар агаараар амьсгалж байна вэ. Өвлийн улиралд нийслэлийн агаарт агуулагдаж буй PМ2.5 нарийн ширхэглэлт тоосонцрын жилийн дундаж агууламж ДЭМБ-ын удирдамжид заасан үзүүлэлтээс даруй 25 дахин их.

Ид хүйтэн саруудад үүнээс хэд дахин өндөр гарч буй. Өнгөрсөн нэгдүгээр сард Баруун дөрвөн замын орчимд шинжилгээ хийхэд агаар дахь PМ2.5 тоосонцор бүр 133 дахин их гарч байсан удаатай. Монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн 20-30 хувь нь өсөлтгүй болж буйг Эрүүл мэндийн яамны судалгаанд дурдсан байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд өдөрт 4-5 өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол бүртгэгдэж буй. Аргаа барсан эмч нар өвлийн саруудад жирэмслэхгүй байхыг анхааруулах болсон. Ураг эндсэн тохиолдлын тоо өвөл, зуны хооронд 3.5 дахин зөрүүтэй байгаа нь агаарын бохирдол эхийнхээ хэвлийд буй үрсийн амийг хэрхэн тасалж буйг харуулж байх шиг. НҮБ-ын хүүхдийн сангийн тайланд “Агаарын бохирдол ургийн өсөлт саарах,танин мэдэхүйн хөгжил муудах, жин багатай, дутуу тээлттэй хүүхэд төрөх, зулбах зэрэгт нөлөөлдөг” гэжээ. Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн судалгаагаар амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй бол нийслэлд энэ хэмжээ 7.8 хувьтай байгаа юм. Хамгийн харамсалтай нь ураг өсөлтгүй болно гэдэг нэг хүүхдийн амь насны тухай асуудал биш.

Өсөлтгүй жирэмслэлтийн дараа эмэгтэйчүүдийн 1-2 хувь нь гурав болон түүнээс дээш удаа зулбах эрсдэлтэй. Дээр нь Монгол эмэгтэйчүүдийн үргүйдэл 15 хувьд хүрсэн зэрэг Монгол улсын хүн амд ноцтой эрсдэл учрах дүр төрх аль хэдийн бүрэлдчихжээ. Монголд хэвлийдээ тээж, хүсэн хүлээсэн үрээ алдахын зовлонг маш олон эмэгтэй амсаж байна. Энэ бол нэг эхийн, нэг гэр бүлийн асуудал биш. Улсын эдийн засагт ч маш хүнд дарамт авчирч байгаа. 2025 он гэхэд агаарын бохирдолтой холбоотойгоор хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарахаар байгаа юм. Ийм хэдхэн тоо, статистикийг сөхөхөд л Монголын утаанд идэгдсэн, ураг нь эхийнхээ хэвлийд эрсэдсэн ирээдүй аймшигтай төсөөлөгдөхөөр байна. Агаар нь зөвхөн автомашины утаанаас бохирддог лондоны эмэгтэйчүүдийн биед, тэдний урагт ийм өөрчлөлт орсон байгаа бол гэр хороолол, ашиглах хугацаа нь дууссан автобус, дулааны цахилгаан станцын хорт утаанд утагдаж буй монгол эхчүүдийн ихэст дээрх судалгааг хийвэл бүр цочирдом дүр зураг ил болох нь гарцаагүй.