A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4258/

Танхимын сургалтын аргаар зааж буй теле хичээлийг сурагчид ойлгохгүй байна

Танхимын сургалтын аргаар зааж буй теле хичээлийг сурагчид ойлгохгүй байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4258/
  • Газар зүйн хичээл гэхэд зааж буй газар орныг бодитоор харуулах, амьтдын дүрс, дуу авиаг нь сонсгох гэх мэтээр боловсрол эзэмшүүлж болдог
  • Сурагчид теле хичээлд хамрагдаж байгаа боловч хичээл заах арга барил нь танхимын сургалтын хэв маягтай байгаа нь үр өгөөжийн хувьд харьцангуй сул байна

Урд хөршөөс гаралтай корона­вирусийн халдвараас хүүхэд, залуусаа хамгаалах үүднээс Монголын боловсролын салбар танхимын сургалтаас “гэр сургууль” руу шилжээд хоёр долоо хонож байна. Харин шилдэг гэж үнэлэгдсэн багш нарын телевизээр зааж буй хичээлийг хүүхэд багачууд хэр ойлгож, хүлээн авч байна вэ гэдэг нь хамгийн чухал. Хагас сар гэдэг дээрх асуултад эхний байдлаар хариулт өгөх хангалттай хугацаа. Сурагчид болон эцэг эхчүүдэд “гэр сургууль” зарим талаараа таалагдаж байгаа ч заах арга зүй болон хичээлээ хүүхдүүдэд хүргэж буй байдалд “нэг л тааруу” гэсэн дүн өгөх нь ч байна. Монголын өргөн нэвтрүүлгийн 13 сувгаар хүрч буй теле сургалт нэг хичээл нь ангиасаа хамаарч 15­20 минутын хугацаанд үргэл­жилж буй. Гэвч танхимын сургалт, онлайн хичээл гэдэг ондоо бөгөөд, самбарт хичээл зааж буй багшийн бичлэгийг телевизээр шууд хүлээн авч буй хүүхдийн төвлөрөх болон хүлээн авах чадвар өөр байдаг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд харагдаж эхлэв. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэдээлс­нээр Монгол Улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч теле хичээлийг хүлээн авч, сурч байгаа. Харин тэдний хэдэн хувь нь хичээлдээ төвлөрч, агуулгаасаа хоцрохгүй сурч чадаж байна вэ гэдэг эргэлзээтэй. Энэ хэвээрээ явсаар анги дэвших шалгалтдаа орвол тааруу дүн авах магадлал өндөр байгаа аж. Учир нь хүүхдүүдэд онлайн хичээлийг танхимын сургалтын арга барилаар зааж байгаа нь хичээлээ ойлгохгүй, төвлөрч чадахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна гэхэд болно. Уг нь онлайн сургалт хурдан хугацаанд өргөн цар хүрээтэй мэдээллийг хүргэж, дижитал арга хэрэгслүүдийг ашиглан ямар ч үед хаанаас ч суралцах боломжтой учир хурдацтай ахиц дэвших давуу талтай байдаг. Гэвч Монголын 640 мянган хүүхдийн сурч буй онлайн сургалттай холбоотой эцэг, эхчүүдийн шүүмжлэл, хичээл заах, нэвтрүүлэх, түгээх арга барил зэргээс Монгол Улсын боловсролын систем дэлхий нийтийн хөгжлөөс хоцрогдож, эзэмшүүлэх арга барил, онцгой үед авах арга хэмжээнд бэлэн биш гэдгийг харуулж байна.Тухайлбал, коронавирусийн аюул ноцтой хэмжээнд хүрээд буй БНХАУ-­ын бага, дунд ангийн сурагчид видео хостингийн Youku сайтаар дамжуулан хичээлээ зааж, тус улсын боловсролын хамгийн том хувийн компани болох New Oriental Group, англи хэлний сургалтын VIPKid платформоо онцгой нөхцөлд нийцүүлэн үнэ төлбөргүй ашиглуулж, хичээлүүдээ цахимд байрлуулсан байна. Энэ нь ч үр дүнтэй байгаа аж. Гэтэл манай улсад энэ нөхцөлд хэрэглэх платформ битгий хэл, цахим хичээлийн стандарт, арга зүйн, журам ч гэж алга. Өнөөдөр зааж буй цахим хичээлийн арга барил таван жилийн өмнөхөөс сайжраагүй байгааг энгийн интернэтийн хайлтаар мэдэх боломжтой. Хэдийгээр сурагчид теле хичээлд хамрагдаж байгаа боловч багш нарын заах арга барил, хөтөлбөр нь танхимын сургалтын хэв маягтай, хичээлээ бодит бус орчинд хүлээн авч буй суралцагчийн сонирхлыг огт татахгүй, үр өгөөжийн хувьд харьцангуй сул байна. Телевизээр заасан хичээлийн видеог интернэтэд байршуулж, сурагчид давтан үзэж байгааг онлайн хичээлд тооцоход тун хангалтгүй, зүгээр л нэг бичлэг үзүүлж байна гэхэд болно.

Технологийн дэвшлийг нэвтрүүлсэн бэлэн систем байна

Дижитал шилжилт бүх л салбарт амжилттай хэрэгжиж буй. Энэ дэвшлийг боловсролын салбар ч ашиглаж болно. Угаасаа үүнд зориулсан сургалтын цогц программ хангамжууд аль хэдийн бий болж, улам хөгжсөөр байна. Дэлхийн олон орон энэ системийг боловсролын салбартаа амжилттай нэвтрүүлж, үр өгөөжийг нь хүртээд буй. Манайд ч тийм боломж бий бөгөөд, мэдээлэл технологийн “Амжилт” “Интерактив” зэрэг ху­вийн хэд хэдэн компани энэ төрлийн платформыг хөгжүүлсэн байна. “Амжилт” компанийн хувьд “Амжилт 2.0 сургуулийн цогц систем”­-ээ 2015 оноос хойш хөгжүүлж, өдгөө хувийн хэвшлийн ерөнхий боловсролын найман сургууль, хоёр их сургуульд амжилттай нэвтрүүлсэн аж. Энд дурдагдаад буй цахим системийг нэвтрүүлсэн сургуулийн сурагчид карантин тогтоосон өнөө үед ямар нэг агуулгын зөрөөгүйгээр хичээлээ үргэлжлүүлэн судалж буй бөгөөд тухайн хичээлийн багштайгаа шууд харилцаж, ирц бүртгэл, гэрийн даалгавраа хянуулах, мэдлэгээ бататгах боломжтой аж. Хувийн сургуулиудаас гадна энэ дэвшлийг нэвтрүүлсэн улсын сургууль ч бий. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль AR буюу нэмэлт бодит байдлын технологи ашиглаж, Эрүүл мэндийн хичээлийн үеэр хүний эрхтэн тогтолцоо үзэж буй бол тухайн хэсгийг бодит мэтээр харуулах, Газар зүйн хичээл гэхэд зааж буй газар орныг бодитоор харуулах, амьтдын дүрс, дуу авиаг нь сонсгох гэх мэтээр боловсрол эзэмшүүлэх арга барилаа сайжруулж, дотоод хяналтын цахим системээ 2008 оноос хойш тасралтгүй хөгжүүлж байна. Мөн “Цахим сургалт, удирдлагын” системийг нэвтрүүлж, сургалтын чанар сайжирч, сурагчид хоцрогдлоо нөхөх, хичээлдээ илүү идэвхтэй болох, багшийн ачааллыг бууруулах зэрэг дэвшилд хүрчээ. Тус сургуулиас Боловсролын яам өнгөрсөн хугацаанд 11 удаа туршлага судалсан гэдэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архины үйлдвэрүүдийн түүхий эд, спиртийг ариутгалын бодис болгоно

 0 сэтгэгдэл

Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна.  Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийтийн тээврийн үйлчилгээг 2-р сарын 23-наас 27-ныг хүртэл бүрэн зогсооно

 0 сэтгэгдэл

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа. Коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан бөгөөд бусад асуудлаар хуралдаан үргэлжилж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сарьсан багваахай хүн төрөлхтний дайсан болжээ

 0 сэтгэгдэл
  • 2003 оны SARS-ын вирусийг сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг 
  • Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна

Нисдэг хулгана хэмээх энэ амьтныг Эбола, халуун ханиад, Ойрх Дорнодын амьсгалын замын синдром гэх мэт зүсэн зүйлийн халдварт буруутгаж байсан бол одоо шинэ коронавирусийн буруутан боллоо. Сүүн тэжээлтний төрөлд багтдаг сарьсан багваахай үхлийн аюултай олон вирусийг тараадаг тул “хүн төрөлхтний гол дайсан” хэмээх нь бий. Үнэхээр тийм гэж үү. Сарьсан багваахай судлаач, Шведийн эрдэмтэн Юхан Эклеф Уханийн халдвар тарж эхлэхэд “Одоо ийм яриа эхэлнэ дээ” гэж бодож байжээ. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа шинэ коронавируст сарьсан багваахайг буруутгасан өгүүллүүд шил дараалан гарч иржээ. Генетикийн шинжилгээнээс үзэхэд коронавирус үнэхээр уг амьтнаас хүнд дамжсан болохыг илрүүлсэн. Эхэндээ могойг сэжиглэж байсан ч хуучин буруутны нэр шинээр дурдагдаж эхлэв. Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна. Энэ сүүн тэжээлтэн аюултай вирус дамжуулдаг хэд хэдэн шалтгаан бий. Хувьслын үүднээс авч үзвэл энэ амьтан маш эртнийх. Сарьсан багваахай 65 сая жилийн өмнө төгссөн үлэг гүрвэлийн эринд ч амьдарч байжээ. Ийм урт түүхийн явцад олон тооны вирус хуримтлуулсан нь гарцаагүй. Дэлхий дээр олон төрлийн вирус хүн, амьтан, ургамал болон бусад организм дотор оршин байдаг. Гэхдээ сарьсан багваахай шиг вирустэй зохицож чаддаг амьтан ховор. Орчин үед түүнээс хүнд халдсан вирус үхлийн аюул тарьдаг ч өөрт нь хөнөөлгүй юм. Упсалийн их сургуулийн вирусолог Аке Лундквист шинэ вирусийг сарьсан багваахайд удаан хадгалагдсан байж магадгүй хэмээн таамаглажээ. Тэрээр “Вирус өөр организмд шилжихийн өмнө хэдэн мянга, сая жилээр ч байгалийн эзэндээ оршиж болно. Шилжилт гол төлөв хүний үйлдлээр хийгддэг” гэсэн юм. Сарьсан багваахай халдварыг яагаад ийм түргэн тараадаг өөр шалтгаан бас бий. Энэ амьтан сүүн тэжээлтнээс ганцаараа нисдэг учир өргөн уудам нутагт хурдан тархан оршдог. Үүнээс гадна хүнтэй маш ойр амьдардаг. Африкт болон Хятад, Вьетнам зэрэг оронд сарьсан багваахайг хүнсэнд хэрэглэдэг учир халдвар дамжуулж болзошгүй. 2003 онд дэгдсэн SARS-ын вирус сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг. Энэ амьтныг эрт дээр үеэс цус сорогч, муу шид агуулагч, харанхуйн үүсгэл мэтээр цоллож ирсэн. Саяхан Хятадын блогчин Ван Мэньюн сарьсан багваахайн шөл ууж буй бичлэгээ онлайнд тавьсан боловч эрс эсэргүүцэлтэй тулгарч, арилгахад хүрчээ. “Энэ амьтан нэг орой 3000 орчим шавжаар хооллодог тул хүний биед тустай байж болох юм” хэмээн доктор Эклеф бичжээ. Sun сонины өгүүлэлд “Сарьсан багваахай тоймгүй олон хүний амийг авч байгаа атал бид яагаад энэ амьтныг тэвчих ёстой гэж” хэмээн асуужээ. Гэвч үнэндээ шинэ коронавирус болон бусад аюулт өвчнийг тараадаг гол буруутан нь хүн өөрөө юм. Хэрэв энэ амьтныг Уханьд хаалттай орчинд хашаагүй бол, зарим газар түүхийгээр нь идээгүй бол, судалгааны зорилгоор бариагүй бол олон вирусийн халдвараас зайлсхийх байлаа. Шведийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал Лийз Берндтсон “Зүүн Азиас ханиадны бараг бүх нян тархдаг нь тохиолдлын хэрэг бус. Тэнд вирус амьтнаас хүнд онцгүй нөхцөл байдалд халдварладаг” хэмээн тайлбарлажээ. Сүүлийн коронавирусийн халдвараас авах гол сургамж нь хэрэв амьтнаас хүнд вирус дамжиж байгаа бол хүн өөрөө олонх тохиолдолд буруутай. Ирээдүйд сарьсан багваахайг амар тайван орхих хэрэгтэй гэжээ.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төмөр зам барих эсвэл төсвийн алдагдлаа нөхөх сонголт байна

 0 сэтгэгдэл
  • “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 85 хувийг төр эзэмшдэг 
  • 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгаа юунд хэрхэн зарцуулах нь тодорхой бус байна. “Эрдэнэс тавантолгой”-н 2018 оны цэвэр ашиг болох 700 гаруй тэрбум төгрөгийг төмөр замын төсөлд зарцуулсан. Энэхүү бүтээн байгуулалтад дахиад ч энэ хэмжээний хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа

“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах болсноо зарласан нь энэ долоо хоногийн чухал үйл явдлын нэг байлаа. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоо мэдэгдэж, 1072 хувьцаатай иргэнд 96,480 төгрөг ногдож байгаа юм. Нийт 150 гаруй тэрбум төгрөг иргэн, аж ахуйн нэгжид ногдол ашиг болж хүрнэ. Үүний хэд нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт болж, хэчнээн нь импортыг тэтгэх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Эргэн сануулахад, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар төлөвлөж буй тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүхэнд анх удаа ийм өндөр ашигтай ажилласан нь энэ. Үүний 150 гаруй тэрбум нь 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдож байгаагаас үзвэл, төрд 800 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг оногдохоор байна. Үүгээр Засгийн газар төмөр зам барих эсвэл төсвийн алдагдлаа нөхөх эсэхээ шийдэх үлдлээ. Сангийн дэд сайдаас 1072 хувьцааны ногдол ашгаар төсвийн алдагдлыг нөхөх эсэх тухай асуусан боловч одоогоор ийм асуудал яригдаагүй байгаа гэв. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн орлого нэг их их наяд төгрөгөөр дутах эрсдэл байгааг дуулгасан юм. Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах тухай шийдвэр нь төр, иргэн, аж ахуйн нэгж гэж ялгадаггүй. Шийдвэр аль алинд нь тэгш үйлчилдэг. Тэр жишгээр төр ногдол ашгаа авахаа мөн илэрхийлсэн. Харин 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг юунд хэрхэн зарцуулах нь өнөөдөр тодорхой бус байна. “Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны цэвэр ашиг болох 700 гаруй тэрбум төгрөгийг төмөр замын төсөлд зарцуулсан. Энэхүү бүтээн байгуулалтад дахиад ч энэ хэмжээний хөрөнгө дутагдалтай байгаа. Төр хүсвэл ногдол ашгаасаа татгалзаж болох юм. Ийм тохиолдолд төсвийн алдагдал нөхөх бус төмөр замын төслөө урагшлуулах эсвэл компани шаардлагатай байгаа баяжуулах үйлдвэр барих зэрэг бүтээн байгуулалтад хөрөнгө зарах сонголт байна. Төр өөрийн ногдол ашгаа хэдэн хувийг нь зарцуулахыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх нь ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой”-н компаниас төр өөрт ногдох ногдол ашгаа юунд зарцуулах эсэхийг тодруулсан боловч гүйцэтгэх захирал Б.Ганхуяг эзгүй байгаа учраас өчигдөр тодорхой хариулт өгч чадсангүй. Тус компани өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр товлосон байлаа. “Эрдэнэс Таван толгой”-н нийт хувьцааны 15 хувийг иргэд, аж ахуйн нэгж эзэмшиж буй. Хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний 1.8 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ. Үлдсэн 600 мянга нь ирэх тавдугаар сараас өмнө хувьцааны дансаа нээлгэх шаардлагатай болж байна. 1072 хувьцааг бусдад зарж борлуулах, шилжүүлэх, өвлүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд сонгодог утгаар нь хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй. Зөвхөн эрхийн бичиг төдий байгааг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай өгүүлсэн юм. “1072 хувьцаа одоо амилаагүй, хаалттай байгаа болохоор өв залгамжлах эрх нээгдээгүй. Монголын хөрөнгийн зах зээлд манай хувьцаа арилжаалагдаад эхэлсэн үед нас барсан иргэний хувьцааг шилжүүлэх эрх үүснэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн “1072 мэдээллийн алба”-ны ажилтан Э.Баатар цогт ярьсан юм. Засгийн газрын 2011 оны 116 дугаар тогтоолоор хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэхийг хориглосон билээ.