A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/548/

Технологийн аваргуудын эрс өсөлт ард хоцорчээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/548/


Kleiner Perkins Caufield & Byers фирмийн хамтрагч Мэри Микер дэлхийн хүн амын талаас илүү нь онлайнд холбогдсон өнөө үед өсөлт саарч, өрсөлдөөн ширүүсэхийг анхааруулав. Тэрбээр цахиурын хөндийн гол шинжээч ба хөрөнгө оруулагчдын нэг. Энэ онд интернет хэрэглэгчдийн тоо 3.6 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа нь анх удаа дэлхийн хүн амын тэн хагасаас давна гэж таамаглажээ. Шинэ хэрэглэгчдийн тооны өсөлт мөн багасаж, 2015 оны 12 хувь, 2016 оны долоон хувийн өсөлтөөс доошилно гэж үзэж байна. Хатагтай Микер өмнөд Калифорнид болсон бага хуралд хэлсэн үгэндээ “та зах зээлийн 50 хувьд нэвтэрсэн бол шинэ өсөлт хайхад бэрх” гэжээ. Дэлхийд ухаалаг утасны борлуулалтын өсөлт саарсан. Үүнтэй зэрэгцээд Amazon-ны Echo гэх мэт ухаалаг яригч бүтээгдсэн хэдий ч өнгөрсөн арван жилийн мобайлын үсрэнгүй хөгжилтэй дүйхүйц шинэ хэрэгсэл гарч ирсэнгүй. Интернетийн хэрэглээ өдөрт дунджаар 5.9 цаг болж, дөрвөн хувь нэмэгдсэн. Гэвч уг өсөлтөд олон зорилтот ашиглалт нэлээд хувийг эзэлж байгааг хатагтай Микер технологийн хандлагын тухай илтгэлдээ онцлов. Компаниуд удаан томорч байгаа бялуунаас том хэсгийг хүртэхийн төлөө өрсөлдөж буйгаас хэрэглэгчид ашиг хүртэнэ гэж тайлбарлажээ.


Тэрбээр Adobe фирмийн өгөгдлийг эш татан ярьсан юм. Тэгэхдээ дээрх үзэгдэл онлайн шоппингийн салбарт хэдийнээ ажиглагдаж, сүүлийн хоёр жил ба оны эхний нэг улиралд үнийн түвшин гурван хувиар доошилсныг тэмдэглэв. Гэтэл мөн хугацаанд онлайн бус, уламжлалт худалдааны үнэ нэг хувь хямдарчээ. АНУ-ын технологийн компаниуд дараагийн том үсрэлтийг хайх хүчин чармайлтаа идэвхжүүлж, орлогынхоо 18 хувийг судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулж байгаа нь өнгөрсөн арван жилээс таван хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг дагаад Alphabet, Amazon мэтийн компаниуд онлайн зар ба худалдаанаас эхлээд хиймэл оюун ухаан, үүлэн үйлчилгээ зэрэг салбарт хоорондоо өрсөлдөж эхлэв. хатагтай микер цааш нь ярихдаа үнэн хэрэгтээ “Google одоо зарын бүтээгдэхүүнээс арилжааны платформ руу шилжиж байна. Amazon харин арилжааны платформоос зарын платформ болон хувирч байна” хэмээн дүгнэв. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд Цахиурын хөндийн захирлуудад хандаж, хэмжээ, цар хүрээ өргөжихийн хэрээр өөрсдийн бүтээсэн технологийн нөлөөг ойлгон ухаарахыг уриалжээ. Хатагтай Микер “Бид урьд үзэгдээгүй өөрчлөлт ба боломжийн эрин үед амьдарч байна. Ялангуяа энэ танхимд байгаа хүмүүст урьд үзэгдээгүй өндөр хариуцлага шаардлагатай” хэмээн мэдэгдэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дижитал эрин глобалчлалын шинэ үеийг даллаж байна

Глобалчлалаас хэн ч зугтаж чадаагүй шиг

 0 сэтгэгдэл


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлгэцэнд донтох эмгэгийг албан ёсоор сэтгэцийн өвчнөөр бүрхсэн нь саяхан. Бас засгийн газрууд, компаниуд кибер халдлагыг хохирол ихтэй эрсдэлийн жагсаалтад оруулж, хувь хүнээс эхлээд бүхий л түвшинд нууцлал, хувийн мэдээллийн аюулгүй байдал шийдэл хүлээсэн сэдэв болж байна. Мөн залуу үеийнхэн, үр хүүхдүүд маань ирээдүйд технологийн мэдлэг, чадваргүйгээр дэлхийтэй хөл зэрэгцэн алхаж, салбартаа манлайлж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Улс орнуудын эдийн засаг, зах зээлүүдийн өсөлтийг жолоодогч компаниудад технологийн салбарынхан давамгайлж, түүнийг дагасан мэдлэг, технологи дамжуулалт мөн улс орнуудын маргааны хурц сэдэв болж буй цаг үед бид амьдарч буй билээ. Угтаа дэлхийн нөгөө хагаст тулгарч буй асуудал Африкт ч, Азид ч, далайн чанадад ч, бас Монголд ч цаг хугацааны хувьд ижил тохиолдож, нэг ижил шийдэл хүлээж байна. Тиймээс ч дэлхийн манлайлагчид, шийдвэр гаргагчид, шинийг санаачлагчид хэр зэрэг ойртон нягтарч, хоорондоо ойлголцоно, тэр хэмжээгээр асуудлыг хамтдаа шийддэг эринд бид хэдийн хөл тавьжээ.

Дэлхийн таван тивийн 189 улсын 7.5 тэрбум хүн технологийн асар хурдтай эрин үед ийн нийтлэг бэрхшээлтэй, нийтлэг үнэт зүйлтэй, бас нэгдмэл эв санааг эрэлхийлж байгаа нь глобалчлалын давалгаа хүн төрөлхтнийг хэдийн нөмрөн авсныг илтгэнэ.

Иймээс ч энэ жил дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ)-ы оролцогч 3000 гаруй эрхэм дижитал эринд глобалчлалыг хэрхэн хүртээмжтэй, тогтвортой авч явах талаар ухаанаа уралдуулж, мэдлэг мэдээллээ хуваалцаж байгаа юм.

Түүхэнд газар зүйн их нээлтийн үеэс эхэлсэн гэж үздэг глобалчлал өдгөө дөрөв дэх эрин үедээ ирээд буйг ДЭЗЧ-ыг үүсгэн байгуулагч Клаус Шваб чуулганы нээлтийн үеэр онцолсон билээ. Улам бүр харилцан хамааралтай болж буй дэлхийн хөгжлийн төв нь хүн байх бөгөөд энэ хөгжлийг илүү хүртээмжтэй, тогтвортой явуулах нь форумын чиглэх гол асуудал юм.

1990-ээд оноос эрчимтэй явагдсан гэж үздэг глобалчлал хүмүүст сайн сайхныг авчирсан уу, улс орнуудад хүн төрөлхтний хөгжлийн ололд дэвшлийг ашиглах боломж байж чадав уу гэдгийг цэнхэр гарагийн хөгжлийг залагч эрхмүүд эргэн харж, салбар бүрийн төлөөлөл нухацтай хэлэлцэж байгаа билээ. Яагаад гэвэл тэдэнд хөгжлийн замналаа эргэн харах хэд хэдэн шалтгаан байгаа юм.

Юуны өмнө технологийн дэвшил, дижитал ертөнцийн хурдыг одоогийн систем, хандлагаар гүйцэхгүй гэдэг тодорхой болсон. Магадгүй танд арай хол сонсогдож байж мэднэ. Гэхдээ таны хүүхэд шүд нь цухуйж амжаагүй байхдаа гар утсыг тань хараад авах гэж нэхдэг бол технологийн хурдыг та нэгэнт гүйцэхгүй болсон гэсэн үг.

Глобалчлалын өөр нэг сүүдэртэй тал нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурд нийгэм дэх тэгш бус байдлын зааг ялгааг улам тэлж байна. Тун саяхан дэлхийн нийт хүн амын тал хэсгийнх нь амьжиргаа өдөрт 5.5 ам.доллараас бага байгааг судалгаагаар тогтоосон. Бас 10 хүүхэд тутмын нэг нь дархлаажуулалт, вакцинд огт хамрагдаж чаддаггүй гэсэн олон улсын байгууллагуудын тооцоо бий. Үүний хажуугаар ногоон дэлхийдээ хүмүүс дэндүү хайр гамгүй хандсанаас дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй. Үүнд хамгийн их санаа зовж байгаа нь шинэ мянганыхан бөгөөд ирээдүйд тулгарах хамгийн том эрсдэл гэж тэд үзэж буй юм.

Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл, глобалчлалын гол залуур болсон эдийн засаг, худалдааны эрч сүүлийн 10 жилд саарч эхэлснийг гэрчлэх судалгаа McKinsey хийсэн байна. Тухайлбал, 2007 онд дэлхийн нийт экспорт ДНБ-ий 28.1 хувьтай тэнцэж, 2.1 дахин хурдтай өсөж байсан бол 2011 оноос хойш саарсаар, 2017 онд 22.5 хувьтай тэнцэх болжээ. Гэтэл нөгөө талд дижитал хувьсгалын ачаар зах зээл дээрх ажил үйлчилгээний өсөлт бараа бүтээгдэхүүнийхээс 60 хувиар илүүрхээд эхэлсэн нь ирээдүйд эдийн засгийн өсөлт, бизнесийн амжилтыг технологи зална гэдэг нь тодорхой юм. Нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний арилжаа 13 их наяд ам.доллараар эргэлдэж байгаа бол ажил үйлчилгээнийх 13.4 их наяд ам.доллар болж гүйцэж түрүүлсэн байна. Брэнд, программ хангамж, үйл ажиллагааны систем болон оюуны бусад өмч 2000 онд компаниудын нийт хөрөнгийн 5.4 хувийг эзэлдэг байсан бол 2017 онд 13.1 хувь болж нэмэгдээд байгаа юм.

Ийнхүү технологийн дэвшлээс хэн ч зугтах аргагүй болж, харин ч илүү ойртох тусам илүү боломж гарч ирнэ. Яг л тэртээ 28 жилийн өмнө глобалчлал эрчээ авч байсан үе шиг. Аливаа зүйл улам хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгвэл энэ өөрчлөлтөд хүн бүр, улс болгон, дэлхий ертөнц хэрхэн дасан зохицох вэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Amazon хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНХАУ-ын ам.долларын өр аюултай хэмжээнд хүрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхрийн махнаас татгалзвал өвчлөлийн түвшин буурна

 0 сэтгэгдэл