A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/769/

Томчууд та нар хүүхдийн зовлонд цадах болоогүй юу

​Зөвхөн 2017 онд гэмт хэргийн улмаас 127 хүүхэд нас баржээ​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/769/


Томчуудын, албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал энэ улсыг дайн дажинтай орноос ялгаагүй болгож орхилоо. Хүүхдээ хайрлан хамгаалъя, балчир үрсийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлмээр байна гэж энгийн иргэнээсээ авахуулаад удирдах албан тушаалтан, УИХ-ын гишүүд, сайд дарга нар хүртэл дуу нэгтэй ярих болсон. Харамсалтай нь томчууд бидэнд үүнийг ухааруулахын тулд олон хүүхэд хэдхэн өдрийн зайтай алтан амиа өгөв. Заавал хүүхдүүдийн алтан аминд хүрч байж сэхээрэх ёстой юм гэж үү. 79 дүгээр сургуулийн хэрэг, эмийн сангийн тог цохидог хаалганы дуулиан намжиж амжаагүй байхад дахин хоёр хүүхэд усанд осолдов. Мөн сураггүй болоод сар гаруй өнгөрсөн хоёр настай хүүхдийн цогцос дэрсэн дундаас олдлоо. Байгууллага, албан газар бүрт ил задгай цахилгааны утсаа янзлах үүрэг өгөөд байхад л үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бас нэг хүүхэд тогонд цохиулчихлаа. ингэхэд бид ямар нийгэмд, ямар орчинд аж төрөөд байна вэ. Энэ улсад амьд явах баталгаа байна уу. Хүүхдээ санаа амар тоглуулчих газар байна уу, хэлээд өгөөч. Уг нь бид тайван замаар ардчиллыг олж авсан, дайн дажин, террорист халдлага, шашны мөргөлдөөнөөс ангид, амар тайван орон гэдгээрээ бахархдаг.

Гэвч одоо аавууд, ээжүүд үрсийнхээ төлөө айж байна, дэгдэн дэрвэж яваа гэнэн томоогүй хүүхдэд нь ямар аюул тохиолдох бол гэж. Бид үндсэн хуулийнхаа хамгийн эхэнд “Монгол хүн амьд явах эрхтэй” гэж цагаан дээр хараар бичин, зарлан тунхагласан улс. Харин үр хүүхдийн маань амьд явах эрхэнд ноцтой заналхийлэл учраад байхад ямар арга хэмжээ авах гэж байна, эрхэм дарга нар аа. Уг нь Монгол улс хүүхдийг бүхий л төрлийн хүчирхийллээс ангид байхыг хуульчилсан дэлхийн 49 дэх улс. Азидаа бол долдугаарт ордог гэж байгаа. Гэвч гаргасан хууль дүрэм нь амьдралд хэрэгждэггүйн баталгаа нь олон хүүхдийн гэнэтийн үхлээр илэрч байна. Зарим тоон мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Зөвхөн 2017 онд 1757 хүүхэд гэмт хэргийн улмаас ямар нэг байдлаар хохирчээ. Харамсалтай нь тэдний 127 нь нас барсан. 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 424 хүүхдийг улс хяналтдаа аваад байгаа аж. Мөн энэ хугацаанд бие махбодын хүчирхийлэлд өртсөн 230 тохиолдол бүртгэгджээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж магадгүй гэсэн 59 гомдол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ирсэн байна.

Бид Үндсэн хуульдаа “Монгол хүн амьд явах эрхтэй” гэж тунхагласан улс

Харин он гарснаас хойш 24 хүүхэд цаг бусаар хорвоог орхисны 16 нь амиа хорлосон бол найм нь золгүй байдлаар амиа алджээ. Ямар гээчийн хүүхдэд ээлгүй орон бэ. Ямар хариуцлагагүй улс вэ. Хүүхдүүдээ сайн боловсролтой, эрүүл чийрэг өсгөх нь бүү хэл амьд явах баталгааг нь хангаж чаддагүй манай улс аз жаргалын индексээр 156 орноос 94-т бичигдэж, сүүл мушгиж байгаа нь аргагүй юм. Энэ бүх золгүй явдалд төр засаг, албан байгууллагуудыг буруутгаад өнгөрөх нь өрөөсгөл. Үүнд эцэг эхчүүдийн хариуцлага, хараа хяналт хамгийн чухал. Гэвч бид эцэг, эх байх үүргээ хангалттай сайн биелүүлж чадаж байгаа бил үү. Би бол үгүй гэж хариулна. Хоёрхон настай бяцхан хүүгээ морины нуруун дээр баглаж хүлээд уралдуулчихаж байна. Өөрсдөө архидан согтуурч байгаад бяцхан үрээ голын усанд урсгаад алдсан харамсалтай тохиолдол ч гарсан. Тэр байтугай бөөнөөрөө салхинд гарч байгаад дөрвөн настай хүүхдээ мартаад явчихсан дэндүү хариуцлагагүй аав, ээж ч бий. Хэдэн цагийн дараа хүүхдээ гэнэт санаад эргээд очтол хээрийн боохойн хоол болчихсон байсан гэхээр л. Анхааруулж, сануулсаар байтал хүүхдээ халуун тогоонд түлж орхидог хариуцлагагүй ээж, аавууд цөөрөхгүй нь...

Ердөө хэдхэн хоногийн өмнө Баянхонгорын Баян-өндөр суманд таван хүүхэд суулгаж явсан автомашин осолдсон. ослын улмаас 16-тай хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Ер нь хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоо жил бүр нэмэгдсээр байгаа. 2017 онд гэхэд 55 хүүхэд ослын улмаас нас барсан юм. Шалтгааныг нь судлаад үзвэл ихэнх нь хүүхдэд зориулсан хамгаалалтын бүсгүй байж. Өндөр хөгжилтэй оронд бол хүүхдийн зориулалтын суудал, хамгаалалтын бүсэд онцгой анхаарал хандуулдаг. Ялангуяа, Европын орнуудад бол хүүхдээ зориулалтын суудалгүй машинаар авч явна гэдэг санаанд багтамгүй хэрэг. Харин бидний цөөхөн Монголчууд өнөөх хэнэггүй зан, хариуцлагагүй үйлдлээрээ үр хүүхдээ эрсдэлд оруулсан хэвээр. Үр дүнд нь цэцэг шиг дэлгэрч яваа 55 хүүхэд ганцхан жилийн дотор биднийг орхин оджээ. Үнэхээр харамсалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Амьдралын сайхныг амталж ч амжаагүй яваа энэ бяцхан үрс ямар гэм хийсэн болоод хэдэн зуугаараа алаг хорвоог орхино вэ. Хүүхдийн эрх гэж сошиал ертөнцөд чангаар орилдог атлаа өөрсдийн үр хүүхдээ гаргуунд нь хаячихдаг эцэг эх олширсоор байгаа нь өнөөгийн Монголын эмгэнэл гэлтэй. Томчууд та нар хүүхдийн зовлонд цадах болоогүй юу?

ЗГМ: Тодруулга

А.Энхбаатар: Хоёр хоног тутамд нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас хүүхэд хамгааллын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед хүүхдүүд санамсаргүй байдлаар осолдох явдал их гарлаа. Мэдээж, хүүхдийн аюулгүй байдалд эцэг эх, албан байгууллагууд дор бүрнээ анхаарал хандуулах ёстой. Үүнээс гадна хариуцаж буй төрийн байгууллага ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?

-Хүүхдийн эрх, тэдний нийгмийн асуудлыг нарийвчлан зохицуулсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдаад хоёр жил боллоо. Хүүхэд хамгаалалтай холбоотой хариуцлага хүлээдэг субьектийг энэ хуулиар тодорхойлж өгсөн нь хамгийн чухал. Мэдээж төрийн байгууллага хүүхдийг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна эцэг эх, төрийн шат шатны байгууллага, албан газар гээд бүхэл бүтэн тогтолцоо, системээрээ ажиллаж байж хүүхдийн эрх зөрчигдөх явдал буурах учиртай.

-Энэ систем, тогтолцоо чинь доголдоод байгаа юм биш үү. Хариуцах ёстой байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадаж байна уу?

-Алдаа дутагдал байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн хууль эрх зүйн орчинтой холбоотой хүндрэлүүд ч байгаа юм. тухайлбал, орчны стандарт буюу хүүхдийн тоглоомын талбай. Улаанбаатар хот болоод орон нутагт байгаа хүүхдийн тоглоомын газруудын хэд нь стандарт шаардлага хангаж байна вэ гээд тоолбол тун хангалтгүй дүн гарна. Сонгуулийн үеэр нэр дэвшигч тухайн тойрогтоо хүүхдийн тоглоомын талбай бариад өгчихдөг. Гэтэл үүнийг хариуцаж, хамгаалж, аюулгүй байдлыг хангах субьект нь тодорхойгүй. Ийм тохиолдолд тухайн нутаг дэвсгэр харьяалагдаж байгаа СӨХ хариуцах зохицуулалт хийхээр хуулийн төсөлд санал өгсөн юм. Гэвч хууль өргөн баригдах процесс удаашралтай байна. Нөгөөтэйгүүр, дийлэнх зөрчил хаана гарч байгааг анхаарах нь чухал. Сүүлийн үед анхаарал болгоомжгүйгээс янз бүрийн байдлаар хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол дараалан гарч, олон түмний бухимдлыг хүргэлээ. Гэхдээ үүний цаана бусдад мэдээлэгдээгүй, бидний хяналтад байгаа үй түмэн асуудал бий. Хүүхдийн эрх зөрчигдөх явдал гэр бүлийн хүрээнд хамгийн их гарч байна. Өнгөрсөн жил л гэхэд 187 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон. Гэтэл улсын хэмжээнд нийт хүчирхийллийн гэмт хэрэг 360 хүрэхгүй. Хоёр хүчингийн хэрэг тутмын нэг нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байна гэсэн үг. Хоёр хоног тутамд нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Хамгийн харамсалтай нь энэ тоо жил ирэх тусам өссөөр байгаа юм.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хангалттай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу?

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршдаа сэтгэл санааны зовлон шаналалд амьдардаг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд СЭМҮТ-өөс үйлчилгээ авч байхдаа 40 гаруй удаа амиа хорлох оролдлого хийсэн тухай мэдээлэл байна. Энэ нь нэг талаар төрийн үйлчилгээ хүүхдэд хүрэхгүй байна гэсэн үг. Нөгөө талаар, бэлгийн хүчирхийлэл хүүхдийн сэтгэлзүйд ийм хүндээр тусдагийг харуулж байгаа юм. Гэвч хүчирхийлэлд өртсөн хүүхдэд мэргэжлийн түвшний үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа нь бодит үнэн. Бид хүүхдийг хүчирхийллийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээний сургалтыг 330 сумын 1613 багийн Засаг даргыг оролцуулж хийлээ. Тэд бол тухайн орон нутгийнхаа айл өрхийг хамгийн сайн мэддэг хүмүүс. Мөн Улаанбаатар хотын 152 хороонд нийт 1504 хэсгийн ахлагч нарт чиглэсэн сургалт хийгээд дууслаа.

-Эмийн сангийн хаалганы тогонд цохиулаад нэг хүүхэд амиа алдлаа. Хариуцлага алдсан, буруутай этгээдэд шийтгэл оноох байх. Энэ асуудал юу болж байна вэ?

-Хүүхдийн амь нас хохирсон учраас мэдээж цагдаагийн байгууллага шалгана. Бид энэ талаар лавлаж асуусан, хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн байна лээ. Нэгэнт эрүүгийн хянан шалгах процесс эхэлсэн учраас нарийн мэдээллийг бидэнд өгдөггүй. Ямартай ч бид эцсийн шийдвэр гарах хүртэл харна.

-Ил задгай цахилгааны утсыг цэгцлэх үүрэг өгөөд удаагүй байтал бас нэг хүүхэд тогонд цохиулсан асуудал гарлаа. Энэ мэт зөрчлийг арилгахад танай байгууллагын зүгээс ямар үүрэгтэй оролцдог вэ?

-Мэдээж, хүүхдийн эрхийн байгууллага энэ асуудлыг цэгцлэхийн төлөө ажиллана. Үүнээс гадна иргэн бүрийн идэвх зүтгэл, сэтгэл хэрэгтэй байна. Бүгдээрээ хамтарч, бүгдээрээ хараа хяналтаа сайжруулж байж энэ асуудал цэгцэрнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Азийн ажиллах хүчний хомсдол ба шийдэлгүй Монгол

Хаяа дэрлэсэн өмнөд хөрштэй цалингаар өрсөлдөх бядтай улс байхгүй болно

 0 сэтгэгдэл


Дэлхийн хөгжлийн луужин болсон Азийн хүн ам хөгширч байна. Маш хурдтай. Хачирхалтай нь тэдний байр суурь хөдөлмөрийн зах зээл дээр нөлөөтэй хэвээр. Тэд улс орны хөгжлийн загвар, технологийн үсрэнгүй хөгжилтэй эн тэнцүү түвшинд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг зураглаж буй НҮБ-ын дээвэр дор нэгдсэн мэргэжлийн байгууллага, зах зээлийн шинжээчид онцлох боллоо. Азийн өсөлт, хөгжлийн алтан үеийг цогцлоосон тэдний өдрөөс өдөрт томорч буй хоосон орон зайг нөхөх боловсон хүчний эрэлт ирээдүйд улам нэмэгдэнэ. Нөгөө талаар, тэднийг асарч тойглох эрүүл мэндийн ажилтнууд хамгийн өндөр эрэлттэй байх нь. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн хамгийн том гурван эдийн засгийн хоёрт нь ажиллаж, амьдрахад хамгийн таатай үе ирээд буйд баярлахаас аргагүй. Олон нийтийн сүлжээгээр Японд нөхцөл сайтай ажлын байранд, бүр тодорхой хэлбэл, автомашин үйлдвэрлэгч болон технологийн томоохон компаниудад үндсэн ажилтан авна гэсэн зар сүүлийн үед олширлоо.

Мэдээлэл технологийн болон цахилгааны, нарийн мэргэжлийн инженерүүдийг үндсэн ажилтнаар авч, гэр бүлтэй нь ажиллуулна гэсэн зар дадлагажигчийн ажлын байрныхаас олон болж буйг Японд ажиллах хүч зуучилдаг компанийн төлөөлөл онцлов. Үндсэн ажилтан болбол цалин өндөр, нийгмийн хангамж сайн, ажлын байр баталгаатай, оршин суух зөвшөөрөл найдвартай, цаашлаад ирээдүй нь гэрэлтэй гэсэн үг. Энэ бол Япон компаниудын боловсон хүчний төлөөх өрсөлдөөн хот, мужаас хальж бусад улс орон, бүс нутагт ширүүхэн өрнөж буйг харуулж байна. Харин өнгөрсөн 30 жилд тус улсад ур чадвартай дадлагажигч ажилтны нийт ажиллах хүчинд эзлэх хувь 15-37 хувь болж өссөн байх юм. Японы хүний нөөцийн мэргэжилтэн Тошиаки Мацумото “Япон компаниуд ажилчдаа хэзээ, хаана ажиллах тал дээр маш уян хатан болж байна” хэмээн Reuters агентлагт ярьжээ.

Тухайлбал, дөрөвдүгээр сард Toyota компани Токио хот дахь төв оффистоо ажилчдынхаа хаана ажиллах хүсэлтэй байгаа талаарх хариултыг нь 24 цагийн турш хүлээн авсан байна. Ажилчдаа зөвхөн цалин хангамжаар тогтоон барих нь хангалтгүй болж, байршил, ажлын цагийн уян хатан зохицуулалтад анхаарах болсон аж. Тус улсад энэ оны байдлаар нэг ажил горилогчид 1.62 ажлын байр ногдож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт сүүлийн 44 жилд хамгийн дээд цэгтээ хүрснийг хэвлэлүүд онцолж байна. Цаашдаа ч ажиллах хүчний дутагдал улам тэлэх нь тодорхой байгаа нь өдгөө дэлхий дахинд Японы тухай хамгийн түгээмэл сэдэв болоод буй. Ердөө хоёр жилийн дараа бидний оршин буй Ази, Номхон далайн бүс нутагт ажиллах хүчний дутагдал 12.3 сая, 2030 онд 47 саяд хүрэх тооцоог удирдах түвшний ажилтнуудын оролцоотой хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг судалдаг Korn Ferry төв хийжээ. Эрэлт нь нийлүүлэлтээсээ 16 хувиар давснаар цалингийн хэмжээг нэмэх нөхцөл бүрдэх аж.

Чадварлаг боловсон хүчнээ гадаадад олноор нь алдах эрсдэл ойрхон байна

Өөрөөр хэлбэл, 12 жилийн дараа дэлхий даяар 4.2 их наяд ам.долларын цалин хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангахад бэлэн эргэлдэж байх нь. Ажилчдад ийм мөнгө амлах өндөр магадлалтай нь санхүү, бизнес, эрүүл мэндийн салбар. Боловсон хүчний хомсдолоос болж санхүү, бизнесийн салбарт үүсэх алдагдал жилд дунджаар 439.6 тэрбум ам.доллараар хэмжигдэх тооцоо бий. Эдгээр салбарт нийт эрэлтийн 10 орчим хувь эргэлдэх төлөвтэй. Түүнчлэн технологи, медиа, харилцаа холбооны салбарт 4.3 сая ажилтны хомсдол үүснэ гэж тооцоолж байна. Үндсэндээ Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур зэрэг улс Азид ажиллах хүчний гол эрэлтийг бий болгох аж. Тухайлбал, Малайзад 2030 он гэхэд ажиллах хүчний дутагдлаас болж бизнест 93.4 сая ам.долларын алдагдал хүлээх төлөв бий. Мөн Сингапурт ур чадвартай ажилтны хомсдол нэг саяд хүрэх бөгөөд энэ нь жилд 106.8 тэрбум ам.долларын орлого олох боломжоо алдах эрсдэл юм.

Одоогоор тул улсад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол 61 хувь давж буй аж. Харин эрүүл мэндийн салбарт 2030 он гэхэд эрэлт 18 саяд хүрэх бөгөөд зөвхөн Зүүн өмнөд Азид дөрөвний нэг нь ногдож байна. Үүний дотор Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг Номхон далайн баруун эргийн хүчирхэг эдийн засгуудад 1.4 сая ажилтан дутагдалтай байх нь. Гэхдээ энэ бол хамгийн багаар тооцсон үзүүлэлт. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцоогоор 1000 хүн тутамд ногдох эмч, сувилагчийн тоо Хятадад 3.9, Японд найм, Өмнөд Солонгост 7.8 шаардлагатай аж. Хэдийгээр Азид технологийн хөгжлийн ачаар эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа ч ур чадвартай ажилтнуудын нийлүүлэлт хүн амын өсөн нэмэгдэж буй хөгшрөлтийн хурд, төрөлтийн эрчтэй сааралтыг гүйцэхгүй байна. Тиймээс ч эрүүл мэндийн салбарт хүний нөөц татах замаар дээрх тулгамдсан асуудлаа шийдэх бодлого баримталж буйг Forbes онцолсон юм. Ялангуяа, хаяа дэрлэсэн өмнөд хөршийг ирээдүйд цалингаар гүйцэх зах зээл үгүй аж.

Шинжлэх ухаан, технологийн салбартаа Нобелийн шагналтнуудыг мөнгөөр “зодож” татаж буй тус улс 2030 он гэхэд АНУ, Японы дараа хамгийн өндөр цалин хангамжтай улс болно гэдгийг Korn Ferry төвийн бизнесийн удирдах албан тушаалтнуудын санал асуулга харуулж буй аж. ОУВС ч Хятадын хэт давуу байдал болох хямд ажиллах хүчний нийлүүлэлт 2025 он гэхэд үндсэндээ төгсгөл болно. Ингэснээр өдгөө ДНБ-ээсээ илүү хурдацтай өсөж буй цалингийн хэмжээ улам нэмэгдэж, Индонез, Филиппиний түвшнээс өндөр тогтоно гэж дүгнэжээ. Энэ бүхнийг онцолж буй шалтгаан нь хэрэв монгол хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж, дутагдах гачигдахын зовлонгүй амьдрах бололцоо олгохгүй бол алсдаа эмчээс эхлээд нарийн мэргэжилтнүүдээ гаднын орнуудад олноор нь алдах эрсдэл ойрхон байна. Яг л өнөөдөр гаднынхан мэдээлэл технологийн инженерүүдийг нөхцөл сайтай ажлын байраар татаж, дотоодын өрсөлдөх чадварыг бууруулж буйтай адил. Азийн ажиллах хүчний их урсгал дунд нэг ч гэсэн монгол хүн амьдрал ахуйгаа өөд татах нь сайшаалтай ч улс орны хэмжээнд харвал дотоодын хөдөлмөрийн зах зээл эзэнгүйдэх, тамирдах тавилан ирэхгүй гэх баталгаа алга.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуулийн дагуу ажиллаж байхад хэн ч дарамт үзүүлж чадахгүй байх

Цагдаагийн мөрдөгч болно гэж бодож байгаагүй

 0 сэтгэгдэл


Цагдаагийн байгууллага шилдэг мөрдөгчдийг шалгаруулж эхэлснээс хойш 25 жил өнгөрчээ. Өнөө жилийн тэмцээн өнгөрсөн есдүгээр сард болоход Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах дэслэгч М.Батсайхан түрүүлсэн юм. Цагдаагийн албаны шилдэг залуу боловсон хүчний төлөөлөл болж буй түүнтэй ярилцлаа. Тэрбээр түрүүлсэн тэмцээнээс гадна мөрдөгчийн ажлын зовлон жаргал, ажлын ачаалал болон цалин хангамжийн талаар өгүүлсэн юм.

-Шилдэг мөрдөгч шалгаруулах уралдааны энэ жилийн ялагч нь болжээ. Энэ уралдааны талаар ярилцлагаа эхлэх үү?

-“Шилдэг мөрдөгч 2018” тэмцээн өнгөрсөн есдүгээр сард болсон. Энэ жил 25 дахь удаагаа зохиогдсон юм. Тэмцээний тухайд хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг шалгах, сэтгэн бодох чадвар сорих, бие бялдрын сорилт болон буудлага үйлдэх гээд олон төрөлтэй. Мөн гэмт хэргийн бодлого бодуулж, төлөвлөгөө боловсруулна. Би 2016 онд анх орсон ч амжилт үзүүлж чадаагүй. Харин энэ жил хууль эрх зүйн мэдлэгийн сорилууд дээр өндөр оноо авсан нь түрүүлэх гол шалтгаан болсон. Мөрдөн байцаах алба 2018 оны гуравдугаар сараас эхлэн нийт мөрдөгч нараас хууль эрх зүйн мэдлэгийн шалгалтыг сар бүр авдаг болсон юм. Эдгээр шалгалт өөрийгөө сайжруулахад хамгийн гол нөлөө үзүүлсэн болов уу.

-Мөрдөгчөөр ажиллаад хэр удаж байна вэ. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Миний хувьд цагдаагийн мөрдөгч болно гэж бодож байгаагүй. Арван жилээ төгссөний дараа хэд хэдэн сургуульд конкурс өгч байгаад 2010 онд Цагдаагийн академид элсэн орсон юм. Манай хамаатан садны дунд цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байхгүй. Тиймээс энэ ажлын талаарх ойлголт төдийлэн сайн байгаагүй. Цагдаагийн сургуульд суралцсан дөрвөн жилийн хугацаанд багагүй зүйлийг мэдэж авсан. Мөн дадлага хийх явцдаа цагдаагийн алба гэж юу юм, ямар зарчмаар ажилладаг вэ гэсэн тодорхой мэдлэгтэй болсон л доо. 2014 онд сургуулиа төгсөөд эрх зүйч мэргэжлээр бакалаврын диплом болон цагдаагийн дэслэгч цолоо гардан авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж эхэлсэн юм. Харин энэ оны гуравдугаар сараас Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр томилогдон ажиллаж байна. Ер нь сургууль болгон төгсөх курстээ уртын дадлага хийдэг дээ. Энэ үед эрүүгийн цагдаагийн алба болон мөрдөн байцаах албаны алба хаагч нарын удирдлаганд уртын дадлага хийсэн. Тэр үеэс л мөрдөн байцаагч болохоор шийдсэн юм.

-Дөнгөж төгсөөд ажлын байран дээр ороод ирлээ. Анх хэрэг даалгах үед мэдэхгүй, чадахгүй зүйл тохиолдож байв уу?

-Бид ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдож, цолоо аваад албан тушаал дээр очиж байгаа хүмүүс. Анх өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд шалгаж эхэлсэн. Дөнгөж төгссөн учраас мэдэхгүй чадахгүй зүйл мэдээж гарна. Тиймээс бидэнд дадлага удирдагч сурган зааварлагч багш томилдог юм. Тухайн үед цагдаагийн ахмад Ч.Ганзориг миний багшаар томилогдож, би өөрийн хариуцаж буй хэрэг болгоныг хянуулж, зөвлөгөө авдаг байв.

-Энэ ажлыг хийж чадахгүй нь гэж шантрах үе байв уу?

-Шинэ албанд томилогдоод хэдэн сар ажиллахад хэргийн ачаалал ихсэж байсан энэ үед л шантарч байсан. Харин яваандаа ажилдаа зүгшрээд ажлын ачаалал дааж сурсан л даа.

-Мөрдөгчийн ажлын ачаалал хэр байна вэ. Нэг мөрдөгч ойролцоогоор хэдэн хэрэг хариуцаж байгаа бол?

-Ер нь мөрдөгч нарын ажлын ачаалал их байдаг.

-Мөрдөгчөөр ажиллаад дөрвөн жил болжээ. Хэрэг мөрдөн шалгах явцад тохиолдсон сонирхолтой, адармаатай явдлаас жишээ болгон ярьж болох уу?

-Ямар ч хэргийг шалгахдаа үнэнийг нь заавал олж тогтоохын төлөө ажилладаг. Нэг хэргийн араас орж, шалгаад явж байхад бүх зүйл үнэн бодитоороо гарч, зөв зүйтэй шийдэгдэхийг харах сайхан байдаг юм.

-Энэ дундаас санаанд тод, нэлээд удаан ноцолдож байж учрыг нь олсон хэргээс дурдвал?

-Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ажиллаж байхдаа өмчлөх эрхийн эсрэг хэд хэдэн гэмт хэргийг нэлээн удаан хугацаанд шалгаж шийдвэрлэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж байсан даа. хэргийн нарийн ширийнийг хамаагүй ярьж болохгүй байх.

• Хууль эрх зүйн мэдлэгийн сорилууд дээр өндөр оноо авсан нь шилдэг мөрдөгч шалгаруулах тэмцээнд түрүүлэх гол шалтгаан болсон.

• Бүх зүйл үнэн бодитоороо гарч, зөв зүйтэй шийдэгдэхийг харах сайхан байдаг.

• Цалин хүрэлцэх, эсэх нь хүн бүрийн хэрэглээнээс хамаарах байх.

-Мөрдөн байцаагчид хэргийг шийдэхгүй хэтэрхий удааж байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Энэ юутай холбоотой бол?

-Янз бүрийн л шалтгаан бай даг байх. Мэдээж ажлын ачаалал хамгийн гол шалтгаан. Тиймээс зарим нэг хүний хэргийг шийдэлгүй удаашруулах тохиолдол гардаг л байх. Нөгөөтэйгүүр мөрдөгчийн ур чадвар нөлөөлдөг болов уу. Тогтоосон хугацаанд хуулийн дагуу шийдвэрлээд өгвөл хэл ам гарахгүй шүү дээ.

-Манай мөрдөгчид хуучин социализмын үеийн арга барилаасаа одоо болтол салаагүй гэж шүүмжилдэг. Өөрөө залуу үеийн төлөөлөл болон ажиллаж байгаа хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Манай мөрдөгчид хуульд заасан эрх үүргийнхээ хэмжээнд ажиллаж байгаа гэж боддог.

-Гэр бүлтэй болж амжсан уу. Ер нь мөрдөгчийн гэр бүлийн амьдрал ямархуу байдаг бол?

-Би эхнэр, хүүхэд, ээжтэйгээ амьдардаг. Сургуулиа төгссөний дараа эхний хоёр жил ёстой л цаг наргүй ажилладаг байлаа. Сүүлдээ дадлага туршлага хуримтлуулаад ирэхээр ажлаа хурдан хийж, гэрийнхэндээ цаг зав гаргах боломж бүрдсэн. Ажлаа зөв төлөвлөж, хийх ёстой юмаа цаг тухайд нь хийгээд явбал өдөржин шөнөжин гүйгээд байх шаардлагагүй шүү дээ. Хувь хүнээс л шалтгаалж байгаа юм. Манай эхнэр, гэр бүлийнхэн маань миний ажлыг маш сайн ойлгож, дэмждэг юм.

-Ганц төлөг хулгайлсан хүн торны цаана олон жил сууж байхад олон тэрбумын хэрэгтэй нөхдүүд хөнгөн ял аваад байна гэх яриа бий. Мэдээж хэрэг болгон мөрдөн байцаагчийн гараар дамжиж байгаа. Хууль тэгш үйлчлэх заалт хаанаа гажуудаад байна вэ?

-Бидний зүгээс мөрдөн байцаалтын явцад яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, хэргийг тал бүрээс шуурхай, бодитой шалгаж прокурорт шилжүүлнэ. Үүнийг прокурор хүлээн авч хянаад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна гэж үзвэл шүүхэд шилжүүлдэг. Шүүхээс хуульд заасны дагуу шүүх хурлыг товлож хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэрэг гарсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдвол хэргийг эцэслэн шийдвэрлэнэ. Үүний нэгэн адил миний ажиллаж байгаа байгууллагын зүгээс хуульд заасны дагуу тухайн хэргийг шалгаж, гэмт хэрэг мөн, бишийг нь тогтоогоод шилжүүлдэг. Үүнээс цааш юу болдог, хэн нь буруутай вэ гэдэг дээр миний зүгээс үнэлэлт дүгнэлт өгөхөд хэцүү л дээ.

-Авлига хээл хахууль, албан тушаалын хэргийг шалгахад дээрээс дарамт шахалт ирдэг гэж ярьдаг. өөрт чинь ийм зүйл тохиолдож байв уу?

-Надад бол айхтар дарамт ирж байгаагүй. Яг л хуулийнхаа дагуу ажиллаж байгаа тохиолдолд ямар ч хүн дарамт шахалт үзүүлж чадахгүй байх гэж боддог.

-Өөр шиг чинь ийм бодолтой мөрдөгч аль болох олон байгаасай гэж хүсэж байна.

-Баярлалаа.

-Цагдаагийн алба хаагчид авлигад өртөхгүйн тулд цалин хангамж, нөхцөл нь сайн байх ёстой. Харин өөрийн чинь хувьд хөрөнгө мөнгөний тал дээр бусдаас хараат болохгүй, өөрийн цалингаар гэр бүлээ асуудалгүй аваад явчих боломж байна уу?

-Цалин хүрэлцэх, эсэх нь хүн бүрийн хэрэглээнээс хамаарах байх. Миний хувьд гэр бүлээ тэжээгээд явчих хэмжээний цалин авдаг гэж боддог. Ажилласан жил, авсан цолноосоо шалтгаалаад цалин хөлс цаашид нэмэгдэх байх.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сумдын тоог цөөлж, төсвийн нурууг тэнийлгэе

969 хүнтэй суманд спортын талбай байгуулахад 92 сая төгрөг зарцуулдаг

 0 сэтгэгдэл


Орон нутгийн хөрөнгө оруулалт их наядаар тоологдох хэмжээнд хүрлээ. Хүн амын тархмал байдлаас болж татвар төлөгчдийн хөрөнгө жил ирэх тусам үр ашиггүй зүйлд улам их зарцуулагдах болсон нь эндээс шууд харагдана. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээр 1996 онд Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдарч байсан бол нийслэлийг чиглэсэн шилжих хөдөлгөөнөөр сумдад амьдрах хүн амын тоо эрс буурсан. Орон нутгийн хүн амын тоо 2000 онд нийт хүн амын 44 хувь байсан бол 2013 гэхэд 31 хувь болтлоо эрс буурчээ. Сүүлийн 10 жилд гэхэд нийслэлд албан ёсоор шилжин ирэгсдийн тоо 490 мянгаар нэмэгдэж, 2.14 саяд хүрлээ. Үүн дээр сумдаас ажил хайж, амьдрал бараадаж ирэгсдийг тооцвол нийт хүн амын 25 хүрэхгүй хувь нь орон нутагт амьдарч буй. Ийм байхад төсвийн дийлэнхийг орон нутаг, тэр тусмаа сумыг сөнөөчихгүйн тулд хуваарилж буйг шог гэхээс өөрөөр яаж тайлбарлах билээ. Монгол улсын 330 сумын ихэнхийг үнэндээ оросууд л түүхий эдийн бааз сууриа бэхжүүлэхийн тулд байгуулсан. Түүнээс бус нүүдэлчдийн түүхтэй холбоотой суурин газар цөөхөн юм. Харин жалга довны үзэлд “Тархиа базуулсан” бид ЗХУ-ын үеийн хүлээсийг тайлж чадалгүй өдий хүрсэн.

Одоо үүнийг залруулахгүй бол олон зуун тэрбум төгрөг үр дүнгүй зүйлд зарцуулагдаж, хөгжлийн чөдөр тушаа болсоор байна. Хэдэн жишээ дурдахад л татвар төлөгчдийн мөнгө тойрог нэртэй УИХ-ын гишүүдийн “Усалгааны талбай”, сум нэртэй хэдхэн хүний хэрэгцээнд зарцуулагдаж байгаа нь тодорхой харагдана. Тухайлбал, Завхан аймгийн Асгат гэж сум байх. тэнд Статистикийн хорооны 2017 оны тооллогоор 969 хүн амьдарч байгаа аж. Мянга хүрэхгүй хүн амтай сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйл ажиллагааг “гал алдуулахгүй” барьж байхын тулд 10 мянга гаруй оршин суугч бүхий сумтай ижил зардал гаргаж буй. Дээр нь нэмээд жилийн жилд хэрэгтэй, хэрэггүй зүйлд ч төсвийн мөнгийг цацсаар байгаа. 2019 онд дээрх Асгат суманд нийтийн спортын талбай байгуулахаар 92 сая төгрөг төсөвлөжээ. Мөн 1397 хүнтэй өмнөговь аймгийн Ноён суманд эмнэлгийн барилга барихаар нэг тэрбум төгрөг зарцуулахаар болсон.үүнээс гадна төсвийн хөрөнгийг судалгаагүй зарцуулдаг байдал ч хаа сайгүй хэвшил болж эхэллээ. 1985 хүн амтай хэнтийн Цэнхэрмандал суманд цэцэрлэгийн барилгыг 1,9 тэрбум төгрөгөөр барихаар болжээ. Гэтэл Цэнхэрмандал сумын хүн амын төрөлтийн ерөнхий коэффициент ҮСХ-ны судалгаагаар сүүлийн таван жилд огцом буурч, 17 хувьд хүрчихээд байхад шинээр цэцэрлэг барих ёстой гэсэн сэтгэлгээгээр мөнгө үрж байна.

Хүн ам багатай сумдын захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн шинэ барилга хийгээд урсгал зардалд энэ мэтчилэн мөнгө цацдагийг нэг бүрчлэн дүгнэвэл сонины хэдэн хуудас дүүрэхээр байна. Монгол улсын хэмжээнд хоёр мянга хүрэхгүй хүн амтай 45 сум байгаа бол гурван мянга хүрэхгүй хүн амтай 100 сум бий. Хүн ам харьцангуй бага эдгээр засаг захиргааны нэгжийг тэжээхийн тулд УИХ-ын гишүүд төсвийг “хорлож” байгаа нь шударга бус. Цаад утгаараа татвар төлөгчдийг хорлож байгаа хэлбэр юм. Тиймээс гурван мянган хүнтэй суурин газарт сумын статус олгодог болчихвол 145 сум хасагдаж тэр хэрээр төсвийн хөрөнгө хэмнэгдэх боломж нээгдэхээр байгааг эрхэм түшээд эртхэн ухамсарлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, эдгээр суманд зарцуулж байсан төсвийн хөрөнгийг үлдсэн 158 суманд зарцуулсан шиг зарцуулж, тохижуулсан шиг тохижуулаад үйлдвэрлэл, үйлчилгээг сайжируулчих юм бол хүссэн, хүсээгүй хасагдсан сумын иргэд татагдан очно шүү дээ. Төр өдий хүртэл зоригтой алхам хийж чадахгүй байгаагаас томоохон суурингууд хөгжлийн гацаанаас гарахгүй байна. Төр ч юу байхав улсын хөгжилд ташуур өгөх ёстой үе үеийн УИХ-ын гишүүдийн аминчхан бодол, довоо шарлуулдаг шунал чөдөр тушаа болсоор. Үндсэн хуулиар засаг захиргааны нэгжийн шинэ хуваарилалт хийх эрхийг УИХ-д олгосон.

• Уул уурхай хөгжиж буй Ханбогд, Цогтцэций сумын хүн ам гурав дахин нэмэгджээ.

• УИХ-ын гишүүд улсаа хөгжүүлэхийн тулд амь бие хайрлахгүй зүтгэх тангарагтай болохоос тойргоо тойглоно гэж ам гараагүй байх.

• Монгол Улсын хэмжээнд хоёр мянга хүрэхгүй хүн амтай сум 45, гурван мянга хүрээгүй хүн амтай сум 100 байна.

УИХ-ын гишүүдийн 39 нь л үүнийг зориглоод хийчих юм бол ирээдүйд үнэлэгдэх гавъяа байгууллаа гэсэн үг. Энэ парламентад ийм боломж ч бий. Нийслэлээс сонгогдсон 28 гишүүн дээр 11 хүн иргэний зориг гаргачихвал улсын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр болох санж. УИХ-ын гишүүд улсаа хөгжүүлэхийн тулд амь бие хайрлахгүй зүтгэх тангарагтай болохоос биш тойргоо тойглоно гэж ам гараагүй байх. Нүдэн дээр нь сум орон нь эзгүйрч, хүн амьдрах хүсэлгүй байгааг илтгэсээр байтал өнөө маргаашийн будаг, шавраар өөрсдийгөө хуурч байгааг гишүүд мэдэрч л байгаа. Ирээдүй тэдний өмнөөс харамсаад барахгүй гэдгийг ч бас мэддэг байх. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дүүргүүдийн хүн ам өсч, аймгийн статустай болгох нөхцөл, шаардлага тулгарсан гэж үздэг. Яг үүний адил сумдыг хүн амын тоогоор нь статус тогтоож, хүрэхгүйг нь татан буулгаж яагаад болохгүй гэж. Дургүйд хүчгүйн үлгэр л энд үйлчилж байна. Орон нутаг дахь хүн амын шилжилт хөдөлгөөнд хийсэн судалгаагаар уул уурхай түшиглэсэн, ажлын байр бий болгосон сумдын хүн амын тоо огцом өссөн үзүүлэлт бий. Арван жилийн өмнө гурван мянга хүрэхгүй оршин суугчтай байсан Өмнөговийн Ханбогдод 6.9 мянга, Цогтцэций суманд 7.4 мянган хүн албан ёсоор бүртгүүлжээ. Түүнийг дагаад хүнс, бараа бүтээгдэхүүний жижиг, дунд үйлдвэрлэл ч эрчимтэй хөгжсөн. Энэ нь сумдын хүн ам өсөхөөр тухайн орон нутгийн өрсөлдөх чадвар нэмэгдэж байгааг тодорхой харуулж байгаа юм. Үнэхээр л бид хөгжихийг хүсч байгаа бол төсөв хөрөнгөө зөв, оновчтой зарцуулдаг болох учиртай. Суурин, баг болгоны тоогоор мөнгө төсөвлөөд байх аваас энэхүү “хөрөнгө оруулалт” ямар ч үр дүнгүй, элс рүү асгасан ус лугаа ор, мөргүй болно гэдгийг эрхэм гишүүд ойлгодог баймаар юм.