A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/608/

Трамп, Ким нарт сургамжтай түүхэн уулзалтууд

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/608/


МЮНХЕН, 1938

Германы Адольф Гитлер, Их Британийн Невилл Чемберлен, Италийн Бенито Муссолини, Францын Эдуард Даладье нарын дээд уулзалт нацизмыг өөгшүүлсэн алдаатай бодлогын ноцтой илрэл болж, түүхийн сурах бичигт оржээ. Чемберлен ирээдүйн энх тайвны баталгааны оронд Чехийн нутгаас арилжсан нь эцэстээ үнэ цэнээ алдсан байна. Өнөө цагт Мюнхен гэдэг нэр алсын хараагүй сул дорой үгслийн нэршил болоод буй. Гэтэл Британид тухайн үедээ Мюнхенийг ялалт мэтээр бодогсод олон байжээ. Чемберленийг Мюнхенээс гарч амжаагүй байхад Лондонд хүмүүс цугларан баярлаж хөөрч байсан гэдэг.

Сургамж: Түүхийн өрнөл уулзалтын дараах өдрийн тайлбараас тэс ондоо байсан юм. Дональд Трамп дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгт энхийг тогтоосноо тунхаглалаа гэхэд дээрх түүхийг санах ёстой.

ЯЛТА, 1945

Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын Крымын Ялта хотод хийсэн уулзалт дайны дараах дэлхий ертөнцийн дэг журмыг тогтооход гол үүрэг гүйцэтгэсэн. Нацизмын эсрэг хүчин чармайлтаа үргэлжлүүлж, Зөвлөлтийг Японы эсрэг дайнд оролцуулахын тулд бие тааруу байсан Рузвельт 1939 онд эзлэн авсан Польшийн газар нутгийг өөртөө үлдээх ЗХУ-ын шаардлагыг зөвшөөрчээ. Зарим түүхч дайн тулаан тэр үед Рузвельтэд цөөн сонголт олгосон гэж ярьдаг. Харин Черчиль уг уулзалтыг мюнхентэй адилтгаж, “Хөөрхий Чемберлен Гитлерт итгэж болно гэж бодсон байх... гэвч би Сталиныг буруу үнэлсэн гэж бодохгүй байна” гэжээ. Гэхдээ өнөө цагт Польшийн олон иргэн болон өөр газар ч ялтыг урвалттай зүйрлэх нь бий.

Сургамж: Хэрэв та хэлэлцээний ширээний ард байхгүй бол таны ашиг сонирхлыг арилжиж болзошгүй гэдэгт санаа зовох хэрэгтэй. Японы Засгийн газар ноён Трамп, Ким нарын уулзалтын үеэр яг ийм зүйл болох вий хэмээн сэтгэл түгшиж байна.

БЭЭЖИН, 1972

Ричард Никсон ба Мао Зэдун нарын уулзалт хүйтэн дайны үеийн хамгийн эрс эргэлтийн нэг болж, АНУ, Хятадын хэдэн арван жилийн сөргөлдөөнийг төгсгөх эхлэл тавьсан билээ. Америкийн төрийн нарийн дарга Хенри Киссинжер, Хятадын Ерөнхий сайд Жоу Энлай нар оролцож, олон сар үргэлжилсэн дипломат ажиллагааны үр дүнд уулзалт болжээ. Энэ явдал коммунист эвсэл цул биш, Москва ба Бээжингийн ашиг сонирхол зөрчилдөж эхэлсний илрэл юм. Никсон Хятадад айлчилснаа “дэлхийг өөрчилсөн долоо хоног” гэж нэрлэж байжээ. Уулзалтаас гарсан ойрын үр дүн үнэндээ тийм ч илэрхий байсангүй. Никсон 1974 онд, Мао 1976 онд нас барсан. Гэвч Хятад, АНУ-ын харилцааг бүрэн сэргээх зам эндээс эхлэлтэй.

Сургамж: Заримдаа уулзалт бэлгэдэл болдог. Түүхэн сөргөлдөгч ноён Трамп, ноён Ким нарын гар барьж буй зураг дэлхий даяар тарахтай адил.

РЕЙКЬЯВИК,1986

АНУ ба ЗХУ-ын удирдагчдын энэхүү дээд уулзалт айдас ба хүлээлтийг даван амжилттай болсон юм. Рональд Рейганы үед Америк цэргийн хүчээ зузаатгахад ЗХУ хатуу хариу барьсан нь цөмийн дайны аюулыг нэмэгдүүлсэн. Гэвч Зөвлөлтийн шинэ удирдагч Михаил Горбачёв өрнөдөд илүү нээлттэй бөгөөд эрсдэл хүлээхэд бэлэн байгаа нь ажиглагдав. Рейкьявикийн уулзалт хоёр удирдагч хувийн сайн харилцаа тогтоож чадвал санаандгүй чиглэлд алхам хийж чаддагийг харууллаа. Тэр үед хоёр төрийн тэргүүн “10 жилийн дотор цөмийн бүх зэвсэглэлийг устгах” тухай гайхамшигтай тохиролцоонд хүрсэн юм. Гэвч Рейганы засаг захиргаа Стратегийн батлан хамгаалах санаачилга буюу пуужинд суурилсан “оддын дайн” гэх хөтөлбөрийн асуудлаар маргаанаа шийдэж чадаагүй байсан нь уг тохиролцоонд гарын үсэг зурж амжаагүй явдал өндөр тушаалын зарим хүний санааг амраасан байх. Ноён Горбачёв уг уулзалтыг олон нийтийн өмнө “Эрс эргэлт” гэж мэдэгдсэн. Уг уулзалтаас хоёр хоногийн хойно Горбачёв улс төрийн товчоонд мэдээлэл хийхдээ Рейганыг “ер бусын эгэл, хуучинсаг, оюун санааны хувьд дорой” гэж тодорхойлсныг түүний намтар бичигч уильям таубман бичиж үлдээсэн байдаг.

Сургамж: Хоёр удирдагч хэлэлцээний өрөөнд хамт суулаа ч таамаглаагүй зүйл тохиолдож болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дижитал эрин глобалчлалын шинэ үеийг даллаж байна

Глобалчлалаас хэн ч зугтаж чадаагүй шиг

 0 сэтгэгдэл


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлгэцэнд донтох эмгэгийг албан ёсоор сэтгэцийн өвчнөөр бүрхсэн нь саяхан. Бас засгийн газрууд, компаниуд кибер халдлагыг хохирол ихтэй эрсдэлийн жагсаалтад оруулж, хувь хүнээс эхлээд бүхий л түвшинд нууцлал, хувийн мэдээллийн аюулгүй байдал шийдэл хүлээсэн сэдэв болж байна. Мөн залуу үеийнхэн, үр хүүхдүүд маань ирээдүйд технологийн мэдлэг, чадваргүйгээр дэлхийтэй хөл зэрэгцэн алхаж, салбартаа манлайлж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Улс орнуудын эдийн засаг, зах зээлүүдийн өсөлтийг жолоодогч компаниудад технологийн салбарынхан давамгайлж, түүнийг дагасан мэдлэг, технологи дамжуулалт мөн улс орнуудын маргааны хурц сэдэв болж буй цаг үед бид амьдарч буй билээ. Угтаа дэлхийн нөгөө хагаст тулгарч буй асуудал Африкт ч, Азид ч, далайн чанадад ч, бас Монголд ч цаг хугацааны хувьд ижил тохиолдож, нэг ижил шийдэл хүлээж байна. Тиймээс ч дэлхийн манлайлагчид, шийдвэр гаргагчид, шинийг санаачлагчид хэр зэрэг ойртон нягтарч, хоорондоо ойлголцоно, тэр хэмжээгээр асуудлыг хамтдаа шийддэг эринд бид хэдийн хөл тавьжээ.

Дэлхийн таван тивийн 189 улсын 7.5 тэрбум хүн технологийн асар хурдтай эрин үед ийн нийтлэг бэрхшээлтэй, нийтлэг үнэт зүйлтэй, бас нэгдмэл эв санааг эрэлхийлж байгаа нь глобалчлалын давалгаа хүн төрөлхтнийг хэдийн нөмрөн авсныг илтгэнэ.

Иймээс ч энэ жил дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ)-ы оролцогч 3000 гаруй эрхэм дижитал эринд глобалчлалыг хэрхэн хүртээмжтэй, тогтвортой авч явах талаар ухаанаа уралдуулж, мэдлэг мэдээллээ хуваалцаж байгаа юм.

Түүхэнд газар зүйн их нээлтийн үеэс эхэлсэн гэж үздэг глобалчлал өдгөө дөрөв дэх эрин үедээ ирээд буйг ДЭЗЧ-ыг үүсгэн байгуулагч Клаус Шваб чуулганы нээлтийн үеэр онцолсон билээ. Улам бүр харилцан хамааралтай болж буй дэлхийн хөгжлийн төв нь хүн байх бөгөөд энэ хөгжлийг илүү хүртээмжтэй, тогтвортой явуулах нь форумын чиглэх гол асуудал юм.

1990-ээд оноос эрчимтэй явагдсан гэж үздэг глобалчлал хүмүүст сайн сайхныг авчирсан уу, улс орнуудад хүн төрөлхтний хөгжлийн ололд дэвшлийг ашиглах боломж байж чадав уу гэдгийг цэнхэр гарагийн хөгжлийг залагч эрхмүүд эргэн харж, салбар бүрийн төлөөлөл нухацтай хэлэлцэж байгаа билээ. Яагаад гэвэл тэдэнд хөгжлийн замналаа эргэн харах хэд хэдэн шалтгаан байгаа юм.

Юуны өмнө технологийн дэвшил, дижитал ертөнцийн хурдыг одоогийн систем, хандлагаар гүйцэхгүй гэдэг тодорхой болсон. Магадгүй танд арай хол сонсогдож байж мэднэ. Гэхдээ таны хүүхэд шүд нь цухуйж амжаагүй байхдаа гар утсыг тань хараад авах гэж нэхдэг бол технологийн хурдыг та нэгэнт гүйцэхгүй болсон гэсэн үг.

Глобалчлалын өөр нэг сүүдэртэй тал нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурд нийгэм дэх тэгш бус байдлын зааг ялгааг улам тэлж байна. Тун саяхан дэлхийн нийт хүн амын тал хэсгийнх нь амьжиргаа өдөрт 5.5 ам.доллараас бага байгааг судалгаагаар тогтоосон. Бас 10 хүүхэд тутмын нэг нь дархлаажуулалт, вакцинд огт хамрагдаж чаддаггүй гэсэн олон улсын байгууллагуудын тооцоо бий. Үүний хажуугаар ногоон дэлхийдээ хүмүүс дэндүү хайр гамгүй хандсанаас дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй. Үүнд хамгийн их санаа зовж байгаа нь шинэ мянганыхан бөгөөд ирээдүйд тулгарах хамгийн том эрсдэл гэж тэд үзэж буй юм.

Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл, глобалчлалын гол залуур болсон эдийн засаг, худалдааны эрч сүүлийн 10 жилд саарч эхэлснийг гэрчлэх судалгаа McKinsey хийсэн байна. Тухайлбал, 2007 онд дэлхийн нийт экспорт ДНБ-ий 28.1 хувьтай тэнцэж, 2.1 дахин хурдтай өсөж байсан бол 2011 оноос хойш саарсаар, 2017 онд 22.5 хувьтай тэнцэх болжээ. Гэтэл нөгөө талд дижитал хувьсгалын ачаар зах зээл дээрх ажил үйлчилгээний өсөлт бараа бүтээгдэхүүнийхээс 60 хувиар илүүрхээд эхэлсэн нь ирээдүйд эдийн засгийн өсөлт, бизнесийн амжилтыг технологи зална гэдэг нь тодорхой юм. Нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний арилжаа 13 их наяд ам.доллараар эргэлдэж байгаа бол ажил үйлчилгээнийх 13.4 их наяд ам.доллар болж гүйцэж түрүүлсэн байна. Брэнд, программ хангамж, үйл ажиллагааны систем болон оюуны бусад өмч 2000 онд компаниудын нийт хөрөнгийн 5.4 хувийг эзэлдэг байсан бол 2017 онд 13.1 хувь болж нэмэгдээд байгаа юм.

Ийнхүү технологийн дэвшлээс хэн ч зугтах аргагүй болж, харин ч илүү ойртох тусам илүү боломж гарч ирнэ. Яг л тэртээ 28 жилийн өмнө глобалчлал эрчээ авч байсан үе шиг. Аливаа зүйл улам хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгвэл энэ өөрчлөлтөд хүн бүр, улс болгон, дэлхий ертөнц хэрхэн дасан зохицох вэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Amazon хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНХАУ-ын ам.долларын өр аюултай хэмжээнд хүрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхрийн махнаас татгалзвал өвчлөлийн түвшин буурна

 0 сэтгэгдэл