A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1583/

Трамп, Ши нар цаашид тариф тогтоохгүй байхаар тохиролцов

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1583/


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар дэлхийн гол хоёр эдийн засгийн хооронд дэгдсэн худалдааны дайныг дэвэргэхгүйн тулд цаашид шинээр тариф тогтоохоо түр зогсоохоор хэлэлцэн тохиролцов. Аргентинд чуулж буй их 20-ийн чуулганы үеэр бямба гарагт ноён Трамп, Ши нар хамт барьсан үдийн зоогийн дараа АНУ, БНХАУ-ын худалдааны дайн түр амсхийхээр болсон нь тодорхой болов. Хоёр улсын удирдагч шинээр тариф тогтоохоо зогсоож, худалдааны яриа хэлэлцээгээ эрчимжүүлэхээр тохиролцсоныг зоогоос хэдхэн цагийн дараа БНХАУ-ын гадаад хэргийн Сайд Ван-И Буэнос-Айрест сэтгүүлчдэд  мэдэгдлээ. БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оноосон 10 хувийн татварыг нэгдүгээр сараас 25 болгон өсгөхөө больж байгаагаа зарласан Цагаан ордон хоёр талын уулзалтыг “асар амжилттай” болсонд тооцов. Буултынхаа хариуд ноён Трамп оюуны өмчийн болон кибер хулгай, тарифын бус саад тотгор зэрэг хятадын худалдаатай холбоотой гол гомдлоо барагдуулах хүсэлтэй байгаа юм. 

Тохиролцооноос хойш 90 хоногт БНХАУ-ын тал бүтцийн шинэчлэл өрнүүлэхгүй бол АНУ тарифаа 25 хувь болгон өсгөнө хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Хакаби Сандерс мэдэгдлээ. БНХАУ мөн АНУ-тай хийдэг худалдаандаа тэнцвэр бариулахын тулд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн ахиу худалдаж авахаар тохиролцсоныг нарийн бичгийн дарга өгүүлж байна. 

“АНУ, БНХАУ аль алинд нь хязгааргүй боломж бүрдүүлж буй бүтээлч, сайхан уулзалт боллоо. БНХАУ-ын дарга Ши-тэй хамтран ажиллах нь миний хувьд асар их нэр төрийн хэрэг” хэмээн ноён Трамп мэдэгдэв.

Хэдийнээ хохирол учруулчихаад байгаа худалдааны зөрчил шинэ хүйтэн дайн болон өргөжихөөс сэргийлэх ажилд бодитой ахиц гарах эсэхийг хөрөнгө оруулагч нар анхааралтай ажигласаар. Трампын төлөөлөгчид Буэнос-Айресээс Вашингтоныг зорихын өмнөхөн Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов сэтгүүлчдэд хандан уулзалт “маш сайн” болсныг товч өгүүлсэн юм. 

Уулзалт хоёр талын зарчмын ялгааг нэг мөр болгож чадаагүй ч аль алинд нь ялалтаа тунхаглахуйц үр дүнтэй болж өнгөрлөө. БНХАУ нэмэлт тарифыг түр хойшлуулж дөнгөсөн бол АНУ эдийн засгийн бүтцийн шинэчлэл илүү эрчимтэй өрнүүлэх шахалт Бээжинд тулгангаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ ахиу худалдахаар болов. 

“Талууд үнэмлэхүй шаардлагаа тулгаж чадаагүй энэ уулзалт хоёулаа ялалтаа тунхаглаж буй анхны тохиолдол биш. Аль аль нь байдлыг дордуулахаас зайлсхийсэн хэрэг” хэмээн Хадсоны хүрээлэнгийн ахлах судлаач Майкл Пилсбери тайлбарлав. Ноён Пилсбери нь Рональд Рейган, Жорж В.Бушийн засаг захиргааны үед батлан хамгаалахын дээд албанд ажиллаж байжээ. Хятадад шар буурцаг, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах хэрэгцээ шаардлага нь байгаа учраас импортынх нь бүтцэд нэмэлт хүндрэл үүсэхгүй хэмээн Bloomberg Enonomics-ын том орлик тайлбарлав.

Хоёр талын уулзалт төлөвлөж байснаас удаан буюу хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Яриа хэлэлцээ хэвийнхээс удаан үргэлжилсэн нь цаашдын яриа хэлэлцээ үр дүнтэй болох найдвар төрүүлж буйг уг уулзалтад оролцоогүй ч бэлтгэл ажлыг нь гүйцэтгэсэн албаны хүн өгүүллээ. БНХАУ-д үзүүлж буй Вашингтоны шахалт нь цаашид дэлхийн худалдааны Байгууллагад шинэчлэл өрнүүлэх дохио хэмээн уг эрхэм нэмж анхаарууллаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

McDonald’s антибиотиктой махыг хэрэглээнээс хасна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-н санхүүгийн захирлыг тэнсэнгээр суллав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үнэ АНУ-ын занарын тосыг өөд татлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бээжин Huawei-н асуудлаар дуугаа өндөрсгөв

 0 сэтгэгдэл