A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2905/

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо/”-ын ажил

 Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо/”-ын ажил
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2905/


Огноо: 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдөр

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо/”-ын ажил

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НХААГ-19/135

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо/”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга)төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих, түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо:Сүүлийн 3 жилийн (2016, 2017, 2018 он) борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.

3. Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 оны аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх.

Ижил төстэй ажилд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ.

Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:

1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

1.2.4 Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10кВ хүртэл), дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл, орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв болон түүнээс дээш

эсвэл

ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл

ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ,түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

3Т-6.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл

ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, төсөв болон түүнээс дээш.

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ.

Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:

2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш

эсвэл

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш

Тендерийн баталгааны үнийн дүн: 80,000,000 /наян сая/ төгрөг

Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал.

Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 20 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov. mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757810

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

 0 сэтгэгдэл

Тендер шалгаруулалтын дугаар: НХЭГ/ССХ-2019/01

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь эрх бүхий тендерт оролцогчоос “Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах” тендерт оролцох тухай санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн материалыг төрийн худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны мерчантийн системийг ашиглан төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг дараах 8 багцад хуваан зарлаж байгаа бөгөөд тендерийн баталгаа шаардана.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багц-1.Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Барилгын цахилгаанчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-2. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “барилгын засал чимэглэлчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-3. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “оёмол бүтээгдэхүүний оёдолчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-4. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-5. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Сүү боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-6. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “арьс шир боловсруулалтын технологийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-7. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “эсгий, ноос, ноолуур боловсруулах анхан шатны технологийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-8. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Зочид буудлын өрөөний үйлчлэгч” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 08–ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,

Г.Амарын гудамж, соёлын төв өргөө “Г” корпус 5 давхарт, Нийслэлийн Хөдөлмөр

Эрхлэлтийн газар, 509 тоот өрөө, Утас: 70130502

A

Жижиг

A

Дунд

A

Том

“МИАТ” ТӨХК билет борлуулах шинэ салбараа Central Tower-т нээлээ

 0 сэтгэгдэл

“МИАТ” ТӨХК тасалбар борлуулах шинэ салбараа Central Tower-ийн хоёрдугаар давхарт нээж, зорчигч үйлчлүүлэгчдэдээ улам ойртлоо. Үндэсний агаарын тээвэрлэгч тус компани нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор тасалбар борлуулах салбаруудаа өргөтгөж буй юм. Өчигдөр үүдээ нээсэн тус салбарын нээлтэд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ТУЗ-ийн дарга С.Батболд нар оролцож, шинэ салбарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани нь зорчигч үйлчлүүлэгчдийнхээ найдвартай аюулгүй байдал, тав тухыг ханган ажиллах нь бидний эрхэм үүрэг, зорилго. Одоогийн байдлаар бид тасалбар түгээх ганц төвтэй ажиллаж байгаа. Бид зорчигчидтойгоо илүү ойртож, хүртээмжтэй ажиллах зорилгоор тасалбар түгээх төвөө багасгаж, хэд хэдэн салбар байгуулахаар шийдсэн бөгөөд ийн хоёр дахь салбараа нээж байна. Мөн тун удахгүй “Энканто таун”-д болон Улаанбаатар хотын баруун хэсэгт шинэ салбаруудаа байгуулахаар гэж байна.” хэмээн онцолсон юм. Мөн энэ үеэр шинэ салбарын нээлтэд зориулж хамгийн эхний гурван үйлчлүүлэгчид байгууллагын зүгээс гарын бэлэг гардуулж байв.

МИАТ” ТӨХК нь тасалбар борлуулах сал­баруудаа нэмэгдүүлэхээс гадна зорчигч, үйлчил­гээний цогц системээ бүрэн шинэчилж, нислэгийн бүх мэдээллийг нэг дороос авах “МИАТ” аппликейшнийг үйлчилгээнд нэвт­рүүлж, хэрэглэгчид хэзээ ч, хаанаас ч нислэгийн тийз захиалах, худалдан авах, цагийн хуваарь, нислэгийн төлөв зэргийг шууд харах боломжтой болж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 0 сэтгэгдэл


МИАТ ТӨХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос МИАТ/201901079/02 дугаартай Токарийн суурь машиныг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг цахим системд байршуулсан болно.

Үнийн саналыг 2019 оны 9 дүгээр сарын 03 –ны өдөрийн 10.00 цагаас өмнө http:// www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 9 дүгээр сарын 03 –ны өдөрийн 10.10 цагт нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

МИАТ ТӨХК Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, МИАТ ТӨХК-ийн төв байр Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот өрөө, www.tender.gov.mn Утас: 70049860, Факс: 70049919

A

Жижиг

A

Дунд

A

Том

КОМПАНИЙ НЭР ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

 0 сэтгэгдэл


3624838 тоот регистрийн дугаартай “Сэцхайт” ХХК нь нэрээ өөрчилж “Макс Повер Тех” ХХК нэртэй болсныг мэдэгдье.