A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1601/

Төлбөр тооцооны хэрэгсэл дуу танигчаар баяжна

Финтекийн хөгжил дуу таних технологиор төлбөр хийх боломж олгоно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1601/


Хоёр жилийн өмнө Монголд QR кодоор гүйлгээ хийх талаар ойлголттой хүн тун ховор байсан. Харин одоо ухаалаг гар утастай л бол захын дэлгүүрт ороод QR код ашиглан төлбөрөө төлөх боломжтой болсон. Мөн банкны интернэт үйлчилгээ, сошиал сүлжээ, утасны сим карт зэргийг ашигласан маш олон төрлийн үйлчилгээ нэвтрээд буй. Үүний нэг тод жишээ бол автобусны U money карт. 2016 онд “Юнител” компани NFC технологид суурилсан, candy сим карт худалдаанд гаргасан бол энэ онд “Мобиком” компани мөн ийм төрлийн карттай боллоо. Тус картаар утсаа цэнэглэх болгонд хуримтлагддаг candy, GG цахим мөнгөөр автобусны төлбөрөө хийх бүрэн боломжтой юм. Түүнчлэн “Номин”, “И-март” дэлгүүрийн бонус картыг ч нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй. Манай улсад дөрвөн сая карт хэрэглээнд байдаг гэх бөгөөд 1.4 саяыг нь идэвхтэй ашигладаг юм байна. Гэхдээ идэвхтэй ашиглаж буй картын хэрэглээ аажим буурч буй дүр зургийг статистик үзүүлэлтээс харж болно.

Өмнөх онд идэвхтэй ашиглаж буй картын тоо бараг 1.6 сая байсан бол энэ онд 7.6 хувиар буурчээ. Энэ нь цахим төлбөрийн хэрэгслийн төрөл баяжиж, улам сонирхолтой, хялбар болж буйтай холбоотой аж. Хамгийн сүүлд гэхэд “ЛэндМН” компани цахим хэтэвчээ танилцуулсан. Зээлийн үйлчилгээг төлбөрийн хэрэгсэлтэй холбосон уг үйлчилгээний гол давуу тал нь хэрэглэхэд хялбар атлаа банкны шимтгэл төлөхгүй гэдгээрээ давуу. Мөн сар бүрийн хэрэглээний төлбөрүүдээ төлж, зарим байгууллагын хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд гүйлгээ хийхдээ утасны дугаар, QR код ашиглаж болох сонголттой. Монголд хамгийн анх Most money үйлчилгээ 2012 онд хэрэглээнд нэвтэрсэн нь анхны цахим хэтэвч байсан. Одоогоор тус үйлчилгээг 200 орчим мянган хүн өдөр тутам хэрэглэж буй. Тус аппликэйшнийг Facebook-ийн мессенжер ашиглан төлбөр, тооцоо хийдэг болсон. Түүнчлэн “Ард” санхүүгийн нэгдэл гар утсанд зориулсан крипто хэтэвч, мөн банкны төлбөр тооцооны “Ард Пэй” аппликэйшнтэй.

Ийнхүү санхүүгийн болон технологийн компаниуд хэрэглэгчээ татахын тулд бүтээгдэхүүнийхээ төрлийг баяжуулж, шинэ технологиудыг уралдан нэвтрүүлж буй нь цахим төлбөр, тооцооны салбарыг улам баяжуулж байна. “Мост Финтек” компанийн захирал С.Оргил “Цахим төлбөр, тооцооны технологи манайд олон улсын түвшинд хүрээгүй. Гэхдээ олон нийт суурь ойлголттой болсон учраас маш идэвхтэй, хурдтай хөгжиж байна” хэмээн онцолсон. Олон улсад төлбөрийн цахим хэрэгслийг хамгийн сайн хөгжүүлж буй салбар бол онлайн худалдаа. Онлайн дэлгүүрүүд үүлэн тооцооллын систем ашиглан төлбөрийн аппликэйшнтэй шууд холбогддог болсон. Тухайлбал, та төлбөр төлөх аппликэйшнтэй байлаа гэхэд цэсэнд нь байнга үйлчлүүлдэг дэлгүүрийн данс холбоотой байх жишээтэй. Ийм үйлчилгээг ирэх оноос “Ард шоп” болон Shoppy.mn онлайн дэлгүүр нэвтрүүлэх аж.

• Ирэх жилүүдэд төлбөр, тооцоог Apple-ийн Siri зэрэг дуу танигч төхөөрөмжтэй хослуулан хэрэглэх шинэ хандлага ажиглагдаж буй. 

• Цахим төлбөр, тооцооны технологи манайд олон улсын түвшинд хүрээгүй. Гэхдээ олон нийт суурь ойлголттой болсон учраас маш идэвхтэй, хурдтай хөгжиж байна. 

• Энэ онд иргэд интернэтээр дамжсан 13 удаагийн гүйлгээгээр 4.3 сая  төгрөг залилуулсан.

Ер нь цахим төлбөр тооцоонд ухаалаг гар утсанд суурилсан төлбөрийн хэрэгслийн хөгжил хурдтай өрнөж буй. БНХАУ-д гэхэд Wechat хэтэвч, Alipay аппликэйшн болон QR кодыг өргөн хэрэглэдэг болсон. Тус улсын гар утсаар дамжиж буй гүйлгээнд Wechat-ын эзлэх хувь 2013 онд гуравхан хувь байсан нь өдгөө 40 гаруй хувь болж өссөн. Түүнчлэн дэлхий нийт онлайн дэлгүүрээс бараа худалдан авахдаа өнгөрсөн онд 700 тэрбум төгрөгийн мобайл гүйлгээ хийсэн байна. Энэ нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 300 хувь давсан үзүүлэлт гэдгийг Disruptive Advertising компани судалгаандаа дурджээ. Гэхдээ аль ч улс оронд төлбөрийн олон төрлийн хэрэгслийг зэрэгцүүлэн ашиглаж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-д төлбөрийн 35 хувийг кредит, 25 хувийг Alipay, 10 хувийг Unionpay болон бэлэн мөнгө эзэлж буй бол интернэт банк, мобайл хэрэгсэл тус бүр таван хувьтай байгаа юм. Харин Японд кредит карт 70, бэлэн мөнгө болон 11, интернэт банк 10, цахим хэтэвч тав, мобайл банк гурван хувийг эзэлж буй.

Идэвхтэй ашиглаж буй картын тоо 7.6 хувиар буурчээ

Финтек бусад санхүүгийн технологийн хөгжил хэр хурдан байна, түүнийг дагаад төлбөрийн арга, хэрэгслүүд цаашид ч хувьсан өөрчлөгдөнө. Ирэх жилүүдэд төлбөр, тооцоог Apple-ийн Siri зэрэг дуу танигч төхөөрөмжтэй хослуулан хэрэглэх шинэ хандлага ажиглагдаж байгааг технологийн салбарын шинжээчид онцолж байна. Энэ нь онлайн дэлгүүрүүдийн технологийн хөгжилтэй холбоотой. Учир нь дэлхийн алдартай брэндүүд онлайн дэлгүүрээ дуу танигч программтай холбож эхэлсэн. Худалдан авагч эд, бараа сонгохдоо дуу хоолой ашиглах боломж нь онлайн дэлгүүрүүдийн ашгийг 30 хувиар нэмнэ гэсэн тооцоо гарчээ. 

Өөрөөр хэлбэл, ирээдүйд та онлайн дэлгүүрээс бараа авахдаа ямар нэг товч дарах шаардлагагүй, бараа сонгох болон төлбөр төлөхдөө зөвхөн дуу таних төхөөрөмжид заавар өгснөөр захиалах боломж ч бий болж мэднэ. Хэдийгээр энэ нь хэрэглэгчдэд хол сонсогдож буй ч дуу хоолой ашигладаг төлбөрийн шинэ хэрэгсэл нэг л өдөр QR код шиг нийтийн хэрэглээ болсон байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ төлбөрийн хэрэгсэл ямар ч хэлбэртэй байлаа гэсэн аюулгүй байдал тун чухал. Ямар ч цахим төлбөрийн хэрэгслийг ашигласан нууц үг болон бусад хувийн мэдээллээ хамгаалахгүй бол эрсдэл хүлээнэ. Энэ онд гэхэд иргэд интернэтээр дамжсан 13 удаагийн гүйлгээгээр 4.3 сая төгрөг залилуулсан гэдгийг Монголбанкнаас сэрэмжлүүлсэн юм. Тиймээс финтек салбарын хөгжлөөс олон нийтийн санхүүгийн болон технологийн мэдлэг хоцроохгүй байх нь чухал. Шинэ технологи нэвтэрлээ ч түүнийг хэрэглэж чадахгүй бол нутагшихгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

VOLVO МАШИНУУД ХООРОНДОО “ЯРИЛЦДАГ” БОЛНО

 0 сэтгэгдэл


Connected car буюу холболттой автомашины технологи, үүлэн шийдэлд тулгуурласан дэвшилтэт аюулгүйн системийг Шведийн Volvo компани Европын зах зээлд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Уг аюулгүйн системээр тоноглосон автомашинууд хоорондоо мэдээлэл солилцож, болзошгүй аюулыг жолоочид байнга урьдчилан анхааруулах юм. Аюултай нөхцөл, замын гулгаа халтиргааг сануулдаг Hazard Light Alert, Slippery Road Alert зэрэг анхааруулах функцтэй шинэ платформ 2020 оноос тус компанийн автомашинуудад стандарт бүрдэл болно.

Hazard Light Alert технологитой автомашин аюултай нөхцөл илрүүлсэн даруйд үүлэн үйлчилгээ ашиглан болзошгүй аюулын тухай мэдээллийг ойр орчимд нь зорчиж буй бусад автомашин дамжуулж анхааруулна. Энэхүү функц ялангуяа үзэгдэх орчин муутай, эргэлт, саад ихтэй уулархаг орчинд хэрэгтэй хэмээн үйлдвэрлэгч тайлбарлав.

Харин Slippery Road Alert систем замын гадаргуугийн тухайн үеийн болоод цаашдын болзошгүй нөхцөлийг хэмжин жолоочид анхааруулах үүрэгтэй. Туулж өнгөрүүлсэн замынхаа нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг цуглуулж, дараагийн машинуудад удахгүй тохиолдох халтиргаатай хэсгийг урьдчилан мэдээлнэ. Машин хооронд мэдээлэл солилцох ажиллагаа real-time нөхцөлд тэр даруй өрнөх учраас автозамын аюулгүйн нөхцөл шинэ шатанд дэвшинэ. Гол нь системд холбогдох машины тоо ихсэх тусам аюулгүй байдал тэр хэмжээгээр сайжрах юм.

Шведийн үйлдвэрлэгч автомашины зах зээлд тэргүүлэгч компаниудыг өөрийн санаачилгад нэгдэхийг уриалж байна. “Замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэдий чинээ олон машин хоорондоо хуваалцана, та бидний зам төдий чинээ аюулгүй болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлтдаа бид аль болох олон түнш нэгтгэхийг эрмэлзэж байна” хэмээн компанийн мэдээлэлд дурджээ.

DAIMLER УТААНЫ ЯЛГАРЛЫН ТЕСТИЙГ МЭХЭЛСЭН БАС НЭГ ХЭРЭГ ИЛЭРЛЭЭ


Дизель загваруудаас ялгардаг хорт утааны хэмжээг “дарсан” хэрэгт буруутаад буй Daimler компанийн нэр хүнд үргэлжлэн унасаар. Германы зохицуулах байгууллагууд Daimler компанийн бас нэг луйврыг илрүүлсэн тухай Bild am Sonntag сонин мэдээлэв. Шинээр илрүүлсэн “хорт ялгарлын хэрэг”-т 2012-2015 оны хооронд үйлдвэрлэсэн Mercedes-Benz GLK 220 CDI загварын 60 мянга орчим машин хамрагдаж байна.

Хөдөлгүүрээс ялгардаг хорт ялгарал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэнтэй уялдан 700 мянган автомашинаа зах зээлээс эргүүлж татах шаардлагыг зохицуулах байгууллагууд уг хэрэг илрэхээс өмнө Daimler компанид тавьсан юм.

Daimler компанийн луйврын схем VW-ын дуулиант хэргийнхтэй төстэй. Автомашиныг утааны ялгарал хэмжих төхөөрөмж дээр байрлуулан хэмжиж эхэлмэгц GLK 220 CDI загварын тусгай программ хангамж хөдөлгүүрийн ажиллагааг өөрчлөн азотын давхар ислийн ялгарлыг бууруулдаг. Ердийн хэрэглээний нөхцөлд уг загварын азотын давхар ислийн ялгарал зөвшөөрөгдөх хэмжээнээс хавьгүй их гарчээ. 

Гэхдээ утааны ялгарлын тестийг “аргалж буй” программ хангамж тэс өөр төрлийнх байгааг зохицуулах байгууллагууд илрүүлжээ. Германы аварга үйлдвэрлэгч уг программ хангамжийг хэд хэдэн загварт суурилуулсан байх магадлалтай хэмээн эрх баригчид сэжиглэж байна.

Германы тээврийн хэрэгслийн хэрэг эрхэлсэн холбооны агентлагKBA шинээр илэрсэн хэрэгтэй уялдуулан авто үйлдвэрлэгчээс мэдүүлэг авч эхлээд байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд KBA-тэй бүрэн хамтран ажиллахаа Штутгартын үйлдвэрлэгч мэдэгдэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ-ын цэргийнхэн HoloLens-ийг хээрийн нөхцөлд туршиж байна

 0 сэтгэгдэл


АНУ-ын Microsoft компани 2018 оны намар Пентагонтой байгуулсан 479 сая ам.долларын гэрээний хүрээнд холимог бодит байдлын (mixed reality) HoloLens төхөөрөмж нийлүүлэх үүрэг хүлээсэн юм. Тус компанийг цэрэг, армийн технологи хөгжүүлэх ажилд оролцох ёсгүй гэж үздэг ажилтнууд нь тухайн үед уг шийдвэрийг шүүмжилж байлаа.

АНУ-ын цэргийн алба хаагчид HoloLens 2 төхөөрөмжид суурилсан IVAS (Integrated Visual Augmentation System) буюу Визуал нэмэлттэй нэгтгэмэл системийг хэрхэн хэрэглэж байгааг CNBC телевизийн сувгаар үзэгчдэд сонирхууллаа. FLIR дулаан мэдрэгч төхөөрөмж хавсаргасан уг систем гадна хийцийн хувьд жижиглэн худалдааны хувилбараасаа ялгагдах юмгүй.

Одоогоор туршилтын шатанд яваа уг системийн дэлгэцнээ байлдагчийн хөдөлгөөний нарийн чиглэл луужингийн хамт тодорч харагдах юм. Мөн бусад гишүүдийн байрлалыг визуал газрын зураг дээр тэмдэглэж харуулна. Уг системд дулаан мэдрэгч нэмж өгснөөр харанхуй шөнө биеийн дулаанаар бай хайж олоход амар болжээ. Дэлгэцнээ харагдах зураглал орчин үеийн компьютер тоглоомын FPS (First-Person Shooter) төрлийнхтэй тун төстэйг CNBC-гийн сэтгүүлч тайлбарлав.

CNBC-гийн бэлтгэсэн мэдээллээс үзвэл АНУ-ын армийн удирдлага IVAS системийг байлдааны нөхцөлд дайчдад маргашгүй давуу тал эдлэх боломж олгох ёстой шинэ төрлийн зэвсэглэл хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар Microsoft компани АНУ-ын армид 100 мянган ширхэг HoloLens нийлүүлээд байгааг Reuters агентлаг мэдээлэв. Пентагон 2022 он гэхэд “хэдэн мянган” байлдагчийг, 2028 он гэхэд армийн нийт бие бүрэлдэхүүнийг IVAS системээр тоноглох төлөвлөгөөтэй.





A

Жижиг

A

Дунд

A

Том

JPMorgan Chase банк ажилтан сонгохдоо видео тоглоом ашигладаг болов

 0 сэтгэгдэл


АНУ-ын JPMorgan Chase банкинд ажиллах хүсэлтэй хүн видео тоглоом тоглож шалгуулах ёстой боллоо. Старп-ап Pymetrics компаниас санаачилсан туршилтын төсөлд тус банкны ажилтан шалгаруулах үүргийг хиймэл оюун ухаанд даатгажээ. Сүүлийн хэдэн сард дэлхий даяар JPMorgan Chase-ын салбарууд дахь хэдэн зуун ажлын байрны төлөө өргөдөл өгсөн шинэхэн төгсөгчид бүгд Pymetrics-ийн тоглоом тоглоом тоглох даалгавар гүйцэтгэж шалгуулжээ.

Хиймэл оюун ухаан болзошгүй ажилтны анхаарал төвлөрөх чадвар, ой тогтоолт, бусдад найр тавих чадвар гэх мэт сошиал, танин мэдэх, зан авирын үзүүлэлтүүдийг хэмжинэ. Компьютер тоглоомын даалгавар гүйцэтгэх аргаар ажил хэргийн чадвараа үнэлүүлэх нь урт удаан ярилцлага, анкет бөглөхөөс илүү үр дүнтэй хэмээн старт-ап компани тайлбарлаж байна.

Өнөөгийн дэлхий ертөнц шинэ ажилтан, ажилчин элсүүлэх философио шинэчлэн эргэцүүлэх шаардлагатай болсныг JPMorgan-ы рекрутингийн хэлтсийн тэргүүн Мэтт Митро анхааруулав. Ямар ч хүн өөр нэгний авьяас чадварыг үнэлэхдээ бодит байдлыг гажуудуулах хандлагатай. Харин хиймэл оюун ухаан бусдад үнэлгээ өгөхдөө гажуудуулах магадлал харьцангуй бага, ердөө тоглогчийн нейробиологийн үзүүлэлтүүдийг хэмжин үнэлэх замаар авьяас чадварыг нь үнэлнэ.

Шалгалтын тоглоом энгийн, агаарын бөмбөлгийг нэгийг нь ч хагалалгүйгээр аль болох их усаар дүүргэх гэх мэт тодорхой сэдэвгүй мөртөө динамик өөрчлөлттэй. Тодорхой тактикгүй, ялагчийг тодруулах шалгуур ялгаатай боловч амжилтыг нь үнэлэх “улаан шугам”-ны хязгаартай. Тоглоомын нарийн утга нь хариуцлага хүлээсэн ажил үүрэг гүйцэтгэх чадварыг нь хэмжихэд оршино. Тоглоомын эцсийн зорилго нь ялалт бус, шалгуулагчийн авьяас чадварыг зөв тодорхойлоход оршино.

Шинэ хүнийг туршилтаар авахад урьд өмнөх ажлын дадлага туршлага хэмжүүр болж өгдөг. Гэтэл сургууль дөнгөж төгсөгчдийн авьяас чадварыг үнэлэхэд анкетын ач холбогдол бага байгааг Мэтт Митро анхааруулав. Ийм ч учраас ялангуяа ажлын карьераа анх эхлүүлж буй шинэ төгсөгчдөд Pymetrics-ын технологийг түлхүү хэрэглэж байгаа юм.

Тоглоом-шалгалтын дүнг банкин дахь шилдэг ажилтнуудынхтай харьцуулах замаар тухайн элсэгч ямар ажилд илүү тохирохыг тодорхойлж болно. Том компаниуд шинээр ажилтан элсүүлэх зэрэг хүний нөөцийн салбарын ажлын процессыг шударга явуулахын тулд технологид хандах нь ихэссээр байна.

Эхлээд хэдэн сарын нүүр үзэж буй JPMorgan-ы туршилтын хөтөлбөрийг АНУ-д 2020 он хүртэл шинэ элсүүлэгчдийн дунд үргэлжлүүлсний дараа шинэ чадвартан сонгоход албан ёсны хэрэглүүр болгох эсэхээ шийдвэрлэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дубайд хиймэл оюунт камерууд хүмүүсийн аз жаргалыг хэмжинэ

 0 сэтгэгдэл


Хиймэл оюун ухааны технологи санаанд оромгүй зүйлсэд хүртэл нэвтэрч байна. Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотын зам, тээврийг удирдах газарт (RTA) байрлуулсан “ухаалаг” камеруудад тус байгууллагаар үйлчлүүлэгсдийн аз жаргалыг хэмжих ажил оноолоо. Дубайн зам, тээврийг удирдах газар нь автомашин жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэх зэрэг үйлчилгээ эрхэлдэг юм.

Тус байгууллагад гуравдугаар сарын 11-ний даваа гарагаас ажиллаж эхэлсэн хяналтын систем хиймэл оюун ухаан бүхий өндөр нарийвчлалтай камеруудад суурилж байна. Сүлжээнд Wi-Fi юм уу Bluetoothээр холбогдож ажилладаг камерууд долоон метрийн зайнаас секундэд 30 кадрын хурдтайгаар үйлчлүүлэгчдийн нүүр царайн зураг авдаг.

Тус албан газарт үйлчлүүлэхээс өмнө болон үйлчлүүлсний дараах хүмүүсийн нүүр царайн илрэлд хиймэл оюун ухаан дүн шинжилгээ хийж харьцуулна. Хиймэл оюун ухаан нүүр царайн илрэлд хийсэн судалгаандаа тулгуурлан үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлж дүгнээд “аз жаргалын индекс” заасан хязгаараас доошилсон тохиолдолд төрийн ажилтнуудад тэр даруй дамжуулж анхааруулна. Мэдээллийн дагуу төрийн ажилтнууд сэтгэл дурамжхан байгаа үйлчлүүлэгчийн итгэлийг сэргээхэд шаардлагатай арга хэмжээ авах юм.

Зам, тээврийг удирдах газарт үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг зөрчихгүйн тулд хяналтын систем хүмүүсийн зөвхөн нүүр царайн илрэлд дүн шинжилгээ хийдэг бөгөөд авсан гэрэл зургаа хадгалдаггүй.