A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1407/

Төрийн гурван өнцөг, түнэр харанхуйн гурвалжин

​Төрийн тогтолцоонд өөрчлөлт хийх нь тодорхой. Гэхдээ хэрхэн, яаж?​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1407/


Манай бараг бүх дарга нар, УИХ-ын гишүүд "Энэ, тэр өнцгөөс, ингэж тэгж харж байна" гэж ярьцгаадаг нь ёсоор болж төр бүхэлдээ “өнцөгдлөө”. Tөрийн өндөр түвшинд, үндсэн хуулиа өөрчлөх тухай асуудлаар гурван янзын үзэл баримтлал үүсэж, бие бие рүүгээ тийрэн салжийв. ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох төрийн тэргүүн санаачилга гарган гурван өөр өнцөгтэй тэднийг харилцан буулт хийн хэлэлцэж, нийтлэг эрх ашиг дор нэгдэхийг уриалав. Гэвч тэр нэгдэх цэг нь тодорхойгүй, механизм нь хэрэгжих үндэслэлгүй, холбох арга зам нь бүрхэг, хав харанхуйд юу ч харагдахааргүй болчихлоо. Бэдрээд тэмтчээд ч биесээ олохооргүй төөрөлдлөө. Төрийн тогтолцооны эдийн засгийн тулгуур болдог улсын нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг ийм л сэтгэгдлийг ард түмэнд өглөө. Өнөөгийн төр, цагийн байдал нэг иймэрхүү л байна. Улстөрчид гээд өөрсдийгөө дөвийлгөн нэрлэчихсэн, төрийн толгой дээр олбог засаад суучихсан намын гишүүдийн мэдлэг гэж бас таг харанхуй. Ийм хүмүүс түнэр харанхуй дотроос хэрхэн өөдлөх замыг олох нь ойлгомжгүй. УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн цог жавхлант эзэн хаант гүрнийг бүгд найрамдах гээд л гудайх ч үгүй хэлээд зогсож байна шүү дээ. Энэ бол ард түмний сонголтын буруу биш, харин сонгуулийн тогтолцоо өвчтэй байгаагийн үр хөврөл юм. Саяхан нэг мэтгэлцээн аятай юм боллоо. Ерөнхийлөгч эсвэл парламентын засаглалын аль нэгийг сонгох юм гэнэ. Төрийн тогтолцоо нь боловсронгуй улс орнууд бүгд холимог тогтолцоотой байгааг ч анзаарч мэдэх юм алга. Хамгийн муу гэгддэг хоёр туйлын аль нэгийг нь сонгох гээд маргалдаж байгаа харагдав.

Парламентын тогтолцоогоо улам боловсронгуй болгохыг Ерөнхийлөгч уриалсан

Английн парламентын жишиг л гэцгээх юм. Гэтэл Англи улс үндсэн хууль хэмээх баримт бичиг хэрэглэдэггүй, гол хуулиуд нь үндсэн хуулийн түвшинд мөрдөгддөг. 1990 оноос парламент ч гэж байхгүй болсон эртний уламжлалт хаант засаглалтай их гүрэн гэдгийг ч анзаарсангүй. Байхгүй юмнаас яаж жишиг олж авдгийг би бол мэдэхгүй. Харин Их Британи гэвэл засаглалын тогтолцооноос нь алсдаа аваад хэрэглэчихмээр өчүүхэн санаа гарч мэдэх л байх. Их Британи бол Англо-Саксоны гэх далайн эрх зүйтэй (манайх Ром-Германы эрх зүйтэй), түүндээ механизм нь яг таг зохицчихсон. Англи, Хойд Ирланд, Шотланд зэрэг холбооны улсуудаа нэгтгэн удирддаг, нэгдсэн вант улсын тогтолцоотой их гүрэн шүү дээ. Улстөрчдийн танин мэдэхүйн түвшин иймэрхүү л байна.

ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭР ҮЗЭЛ БОДОЛ

Энэ бол МАH-аас парламентад суугаа бүлэг гишүүдийн өнцөг. уг нь парламенттай улс орнуудын жишигт ийм тогтолцоо байхгүй. Тэгэхээр хууль бус институц, парламентын бүгд найрамдах засаглалтай улсуудад намууд нь сонгуулийн бус жилүүдэд “унтаж” эсвэл parteitag (party convention) буюу "намын чуулга" хийж улс орны хөгжлийн концепцын талаар байнга мэтгэлцдэг. Зарим оронд намыг сонгуульд туслуулахаас бусдаар төрийн үйл ажиллагаанд оролцохыг үндсэн хуулиараа хориглосон. Учир нь аливаа төр ард түмний эрх ашгийг хамгаалдаг бол нам хэсэг бүлгийн явцуу сонирхлыг урьтал болгодог. Чухам энэхүү үүргээрээ л зөрчилдөөд байдаг юм шиг. Манайд бол систем нь бүхэлдээ урвуугаар эргэсэн. Намууд бодлогын биш, улс төрийн ажиллагаатай, төр нь тэр гэхийн тэмдэггүй, холион бантангийн ажилтай дагавар субьект. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөгийн үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэж байгаа, ямар ч өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж мэдэгдэв. Мөн төрийн хямрал бол системийнх биш, өндөр түвшний хэдэн улстөрчийг хөдөлгөхөд л шийдэгдэх асуудал гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнийг УИХ дахь бүлгийн хуралдаанд ярьсан, тохирсон гэж тэрбээр хэлдэг ч ард түмэн төдийлэн итгэхгүй байгаа бололтой. Учир нь МАН-ын бие бүрэлдэхүүн дотоод зөрчлөөсөө үүдэн хагарсан. Хэсэг залуу гишүүд яг эсрэг зүйл ярьж мэдэгдсээр байгаа. Гангар шаазан хагарвал нааж болдоггүйтэй адил хагарсан намыг үзэл санаагаар нийлүүлнэ гэдэг угтаа үл гүйцэлдэх төлөвлөгөө. Нам дотроо хагарсан ч сонгуулийн үеэр салаад уначихгүй гэдгийг л олон түмэнд харуулах гэсэн ээлжит оролдлого төдий зүйл. Ард түмэн мэдээж энэ өнцгийг хүлээж авахгүй байх. Нэг намын ашиг сонирхлоос нийт ард түмний эрх ашгийг дээгүүр тавих ёстойг бүх нийтээрээ ойлгохын дээдээр ойлгодог болчихсон.

ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗАСАХ БОДЛОГО

Энэ бол "Лүндээжанцантангууд"-ын өнцөг, цээжээрээ хамгаалж буй төсөл нь. Ард нь мэдээж МАН-ын сэтгэлгээний хамгийн их элэгдэл хорогдолтой, хэт консерватив хэсэг зогсож байгаад эргэлзэх хэрэггүй. Тэд төр бол гэр гэж ойлгодог, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч үүнийгээ ил тод зарласан. Төрийн амьд харилцааг автомашин, гэр, байшин барилгаар төсөөлсөн бодлого нь хувцасны загвар зохион бүтээхтэй л адилхан гэж сэтгэсээр. Гэр-төрийнхөө бүрээсийг нь сольчиход л төр шинэчлэгдэнэ гээд бодчихсон гэнэн гэхээсээ илүү хорлонтой, зориудын ажиллагаа. Зорилго нь энгийн бөгөөд маш тодорхой. олон нийтэд биш хэдэн гэр бүлд л ашигтай, гадныханд туйлын хэрэгтэй нүдүүрийн капитализмын мөлжлөгийг 30-40 жил үргэлжлүүлэх санаатай бодлого. Оюутолгой, Тавантолгойн ордуудын баялгийн өрмийг нь хамж дуусах хугацааг ингэж төлөвлөсөн байдаг. Оюутолгойн Монголын талын ашиг авах хугацааг 40 жилийн дараа гээд зарлачихсаныг бүгд мэднэ. Тавантолгойн нөөцийг ч асар хурдтайгаар ховх сорох нь ойлгомжтой. Хурдасгасан хөдөлгүүрт, нүдүүрийн капитализм шүү дээ. Энэ бол гаднын залуурга (navigation)-тай бодлого. Энэ бодлого цааш үргэлжилбэл 2060 он гэхэд Монгол улс одоогийн нигери болно. Дотоодын зуучлагч (хусам долоогч ч гэцгээдэг) этгээдүүдийн “бяцхан хөөрхөн” бодлого гэж бас байна. Тэр нь 2020 оны сонгуульд үндсэн хуулиа өөрчилсөн гэсэн том амбийцтай давхиж орох. Тэд монголчууд агуу мэдрэмжтэй ард түмэн гэдгийг тооцсонгүй. Референдум хийхээс айгаад байгаа учир нь ердөө энэ. Референдум (бүх нийтийн санал асуулга) гэдэг нь намын гишүүдийн санал хураасан, цугларалт дээр хэлсэн үгсийг товчоолсныг хэлэхгүй. Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлахдаа референдум хийж, тусгаар улс гэж үзэхгүй байсан Хятад улс хүртэл тэр дор нь зөвшөөрч байсныг эргэн санацгаая. Референдумыг намын гишүүдийн хэлэлцүүлэгээр орлуулах оролдлого биелбэл, ард түмэн төрөө өөрөө засан тохинуулах тухай (self-determination) НҮБ-ын дүрэм (charter, preamble), олон улсын эрхийн тодорхой зарчмыг эсэргүүцэн зөрчих юм. Аль ч намын гишүүн ард түмнийг орлон төлөөлж чадахгүй, тэгж ч болохгүй. Ард түмний "аман хууль"-ийг сөрөг байдлаар хуульчилж, нам нь нийт ард түмнийг төлөөлж болох заалтыг үндсэн хууль өөрчлөх төсөлд сэмхэн шургуулсан байсныг ажиж мэдсэнээ энд хариуцлагатайгаар илчлэн мэдэгдье. Миний бие үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл анх гарахад л анхаарч, нийтлэл бичиж, судалсан. Саяхан УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр М.Энхболд, “хэлэлцэхэд бэлэн болсон” гэсэн. Гэтэл уг хуулийн төсөлд “Нам үндэсний хэмжээнд үйл ажиллгаа явуулна” гэсэн байна. Үүний ард “Нам бүхнийг шийднэ, нийт ард түмнийг ч төлөөлнө” гэсэн агуулга нуугдаж байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал. Одоогийн бусармаг төр, намын дарангуйлал цааш 30-40 жилээр сунана. дараагийн өөрчлөлт хүртэл энэ дарангуйлал бүрэн эрхтэй оршихыг үндсэн хуулиар батлагаажуулна гэсэн үг болчихож байна.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ГАРГАХ КОНЦЕПЦ

Энэ бол Монгол улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний өнцөг. Шинэ тавдугаар үндсэн хууль гаргах гэсэн агуулга, концепц нь маш энгийн. Өнөөгийн тогтолцоо засвар авахгүй, тогтолцоог сууриар нь өөрчлөх шаардлага Монгол улсaд тулгарсан гэсэн үзэл баримтлал юм. Суурь тогтолцоог өөрчлөх асуудал гагцхүү үндсэн хуулийн өөрчлөлтөөр л шийдэгдэнэ гэсэн санаа. УИХ-ын нээлтийн болон бусад хэлсэн үгсийг нь харьцуулан судлахад Ерөнхийлөгчийн засаглал тогтоох утгатай нэг ч үг, утга тааралдсангүй. Ерөнхийлөгчийн засаглал тогтоох нь гэсэн яриаг хэн, хэзээ гаргасныг мэдэхгүй. Ор үндэсгүй гэдгийг нь л мэдэж байна. Харин ч бүр өнөөгийн парламентаа цааш боловсронгуй болгоё, Ерөнхийлөгч нь ёслолын чанартай биш ажил хийдэг байя. Ийм тогтолцоо руу ороод амжилттай хөгжиж байгаа Евразийн улс орнуудыг судалж үзье. Өнөөгийн тогтолцоондоо системийн өөрчлөлт хийе... ийм л санаа хэлсэн байх юм. Би радикал үзэлтэй болоод ч тэр үү, уухай гээд л дэмжмээр санагдав. Гэхдээ бас анхаарах, дахин хармаар зүйл бишгүй байна. Ерөнхийлөгчийн дэргэд шинжлэх ухааны баг, хүрээлэн байдаггүйтэй холбоотой гарсан алдаа байж ч мэднэ. Төрийн тогтолцоо нь загвар, модуль биш, амьд харилцаа гэдгийг ойлгосон байдал бас мэдрэгдэж байна. Төрийн тогтолцоог барилгын архитектуртай зүйрлэх дуртай хүмүүст нэг аятайхан жишээ хэлье. Хотын төвд Буянгийн Жаргалсайханаар овоглосон хоосон өндөр барилгыг хүн бүр мэднэ. Барилгын суурь фундамент нь сууж, өрлөг хийц нь цуурснаас хүн амьдрах аргагүй болсон. Надад гурван санал байна. Нэгд, хагарсан газрыг нь нөхөж шавардаад, барилга угсралт, зураг төслийг нь хийсэн инженерүүдэд арга хэмжээ аваад уг байрыг худалдах. Энэ тохиолдолд маш ашигтай ч хүн амьдарч буй барилга нь нурах эсэх нь хэнд ч падлийгүй болно. Хоёрт, цууралтад бүслүүр хийж боогоод, ан цавыг нь ахихгүй болгож бэхлээд, засвар хийж гоёод оршин суугчдад худалдах. Гэхдээ дахин цууралт үүсэх эсэхэд хэн ч баталгаа гаргаж чадахгүй. Гуравт, барилгыг бүхэлд нь нураагаад цоо шинэ барилга сүндэрлүүлэх. Мэдээж, зардал их гарна. Гэхдээ л оршин суугчид айх зүйлгүй тав тухтай амьдрах болно. Суурь дээр нь өөр зориулалтын шинэ барилга сүндэрлүүлсэн ч болно. Б.Жаргалсайхан гурав дахь хувилбарыг сонгосон байх. А зэрэглэлийн бүсийн газрын үнэ тэнгэрт хадах цагийг хүлээзнэж байж ч мэднэ. Үндсэн хуулийг өөрчлөх дээрх гурван өнцөгтэй энэ барилгын хувь заяаг зүйрлэвэл ийм байна.

ТҮНЭР ХАРАНХУЙН ГУРВАЛЖИН

Төрд гурвалжин үүсч, хоорондоо зөрчилдөн цаг алдаж, нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй мухардлаа. Хоорондоо ярилцаж байгаа механизм, концепцууд нь ч харанхуй. Ард түмэнд хамгийн ил байх ёстой юмыг ингэж далдалж, нууцалж болохгүй л дээ. Үндсэн хууль бол ард түмний бүтээл. Гэтэл төрд атлантын далайн Бермудын гурвалжин шиг л байдал үүсчихлээ. Улстөрчид ханцуй дотроо харанхуй тохиролцоо хийх юм бол ард түмэн тэдний хүслийг дагаад түнэр харанхуй руу орно гэж хэзээ ч байхгүйг сануулья!

Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд референдум явуулах нь зайлшгүй

Ерөнхийлөгч гарц байгааг сануулаад “эрс шинэчлэлд бэлтгэгтүн” гэж уриалсан. шинэчлэлийн чиглэлийг ч маш тодорхой хэлсэн. Олон нийт ч халуун дулаанаар хүлээж авч байгаа нь мэдрэгдсэн. Эрс шинэчлэлээс олонх хожно, олигарх цөөнх хохирно гэсэн санаа аль аль талд нь цочроо өгчих шиг боллоо. Зарим олигархын цөс нь буцалж, "Би олигарх, оффшорчин. тэгээд яах юм" гэж сандчин мэдэгдсэнээс харахад тийм л байна. Тогтолцооны эрс шинэчлэлийн шинэ үндсэн хууль батлах концепц бэлэн болсон гэж үзэж байна. Улс төрийн намууд, эрдэмтэд, судлаачид, ард түмэнтэйгээ хамтраад энэ эрс шинэчлэлийг хийх санал дэвшүүлсэн. Гэвч яг хэрэгжүүлэх болоход бодлогод нэгдэх механизм нь тодорхойгүй байна. Нуруугаараа хараад суучихсан талууд араар хуйвалдаад, тохироо хийхгүй л байгаасай гэж найдъя! үүнтэй холбоотойгоор нэг механизм санал болгож байна. Эсрэг талынхаа саналыг эсэргүүцэх биш хүндэтгэх бодлого баримталж, үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг нь УИХ-аар хэлэлцүүлээд авсан нь дээр. Тэнд эрс шинэчлэлийн талынхан ч бий. Тэгэхээр ан, МАН болон талцаад байна гэж үзэх өчүүхэн ч үндэслэл байхгүй болно. Дараа нь шинэ үндсэн хуулийн үндсэн чиглэлийг бас хэлэлцүүлэх ёстой. Тэнд ч улс төржих шаардлага байхгүй. Энэ хоёр төсөл дээрээ ард түмний референдум явуулж болох юм.

ДҮГНЭЛТ: Төрийн тогтолцоонд ямартай ч өөрчлөлт орох нь тодорхой болчихлоо. Гагцхүү өнгө будгийн өөрчлөлт үү эсвэл бүхэлд нь өөрчилж системийн реформ хийх нь үү гэдэг бүрхэг байна. Танин мэдэхүйн үзэл баримтлалгүй, эмпирик түвшингийн судалгаагүй хандаж, сонгодог хэлбэрийн тогтолцоо төлөвшчихсөн соёл иргэншилтэй улс орнуудын жишгийг харгалзахгүй байж болохгүй. Юун түрүүнд, төрийн харилцааны цагийн байдал, бодитойгоор үүсчихээд байгаа төлөв хандлагыг сайтар харгалзах нь зүйтэй. Тогтолцоог өөрчилнө гэдэг үндсэн хуулийн 30 хувь гэхээс илүүтэйгээр, суурь агуулга, үндсэн чанарт нь гар хүрч байгаа хэрэг. Тэгэхээр өнөөгийн үндсэн хуулиа бүхэлд нь өөрчлөх л хэрэгтэй болж байна. Иймээс бүх ард түмний санал асуулга заавал явуулах шаардлагатай.

ГАРЦ: Санал асуулгыг орон даяар шударгаар, нарийн дэгтэй зохион байгуулах ёстой бөгөөд дараах байдлаар томъёолж болох юм. Үүнд:

-Үндсэн хуульд засварын нэмэлт өөрчлөлт оруулах эсэх. тийм. Үгүй.

-Шинэ тавдугаар үндсэн хуулиар тогтолцооны реформ хийх эсэх. Тийм үгүй. Сууриар нь өөрчлөн шинэчлэх гэдэгт ард түмний санал зонхилж байна гэж яриад байгаа болохоос хэн ч үүнийг судлаагүй. Гэхдээ, өөрчиллөө гэхэд ямар тогтолцоо бий болж, ард түмний амьдрал сайжрах вэ гэдэг асуултыг тойрсон асар том хүлээлт үүссэн. нэмэлт өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцэх юм байна гэж ойлголоо. Энэ бол зөвхөн нэг тал нь гэдгийг дахин давтан хэлье! Үндсээр нь өөрчлөх үзэл баримтлалыг боловсруулж УИХ-аар мөн хэлэлцэх ёстой. Үүний тулд эрдэмтэн мэргэд, судлаачид, намуудын төлөөллүүд, МАН-ын тэргүүний сэтгэлгээтэй залуус ч гэсэн оролцож, нэг баг болон ажиллаж, үндсэн хуулийн үндсэн чиглэлийн төслийг бэлэн болгох ёстой байх. Шинэ тогтолцооны талаар бие даасан судлаачдыг бас сонсох учиртай. МАХН-ын зүгээс боловсруулсан төслийг ч бас л нэг хувилбар гэж үзэж болох талтай. ийм л гарц байна даа!


A

Жижиг

A

Дунд

A

Том

“ЖДҮ”-чин гишүүд шинэ дуулианыг сэвж буйн шалтгаан

ЖДҮХС-гийн хэрэгт шинэ шуугианаар хуучин дуулианыг дарах технологи ашиглана

 0 сэтгэгдэл


Өөрийнхөө алдааг дүйвүүлэхийн тулд бусдыг муулдаг арга өнө эртнээс өнөөг хүртэл улбаалсныг монголчууд сайн мэднэ дээ. Басхүү хулгайч хүн бусдаас чангаар “хулгайчийг бариарай” гэж хашхирдаг гэдэг.

Балаг нь дарагдах биш цагийн эрхээр дурайтал тодорсон жишээ ч олон бий. Үүнийг бид “даравч дардайна, булавч бултайна” гэх товч үгээр зүйрлэн хэлдэг. Ялангуяа, улс төрийн хүрээнд өөрсдийн бурууг нуухын тулд өрсөлдөгчийнхөө алдааг сөргүүлэн дэлгэдэг арга бат суурьшин нутагшсан. Наад зах нь эрх барьж буй нам өмнөхөө харлуулж рейтингээ өсгөх тактик барьсаар ирсэн нь Монголын Улс төрд шалгарсан ноу хау болоод байна.

Харин сүүлийн үед дуулианыг шуугианаар дарах оролдлого улс төрийн гол технологи болжээ. Үүний тод илрэл ЖДҮХС-г цөлмөгчдийн хэргийг замхруулах учиртай төлөвлөгөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал дээд цэгтээ хүрэх үед гарч ирсэн “60 тэрбумын хэрэг” гэх дуулианыг намжаахын тулд ЖДҮХС-тай холбоотой хэргийг дэлгэх болсон нь үнэн билээ.

УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас мөнгө авсан шуугиан өнөөдөр дуулиант хэргийн тоонд баттай жагсаж, зээл авсан, нөлөөлсөн гишүүд нь ч эхнээсээ тодорсоор байгаа. Тус хэргийг 50 байцаагч, 20 прокурор оролцсон ланжгар бүрэлдэхүүн гурван сарын турш мөрдөн шалгаж байна.

• ЖДҮХС-гийн эсрэг дуугарсан намын нөхдөө нам дарж авсан тэд “Б” төлөвлөгөөнийхөө дагуу Хөгжлийн банкны төслүүдийг хөөрөгдөхөөр бэлтгэж эхэллээ. 

• Сөрөг хүчин ЖДҮХС-тай холбоотой хэргийг МАН-ын “зодоон”-оос тусад нь авч үзэхээ илэрхийлж хаврын чуулганаар хэлэлцэхээр зэхэж буй нь “ЖДҮ”-чин гишүүдэд аюулын харанга дэлдэв. 

• МАН-ынхан алдсан нэр хүндээ өсгөдөггүй юмаа гэхэд өмнөх эрх баригчдын рейтингийг унагаах нь ирэх сонгуулийн гол бэлтгэл.

Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын олон гишүүний нэр уг хэрэгт холбогдож зарим нь парламентын гишүүний эрхээ хасуулах дээрээ тулж ах нарынхаа ачаар аврагдсан нь парламентын түүхэнд хар толбо болон үлдлээ. Прокурорын зүгээс УИХ-ын дөрвөн гишүүнийг ЖДҮХС-гийн хөрөнгийг мөнгө угаахад зарцуулсан гэдгийг нотлох баримттай нь гаргаж эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар танилцуулсан боловч халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтээр тэднийгээ ил цагаанаар авч үлдсэн.

Дахиад таван гишүүнийг ЖДҮХС-тай холбоотой хэрэгт нь шалгах хүсэлтэй байгаагаа Ерөнхий прокурор мэдэгдэж буй энэ цаг үед хэргээ дарах шуугиан бодож олох нь “ЖДҮ”-чин гишүүдийн туйлын хүслэн болов. Өөрөөр хэлбэл, өөрсдөөс нь илүүтэй дуулианыг босгож сэвэх “Б” төлөвлөгөөндөө шамдлаа. ЖДҮХС-гийн эсрэг дуугарсан намын нөхдөө нам дарж авсан тэд “Б” төлөвлөгөөнийхөө дагуу хөгжлийн банкны төслүүдийг хөөрөгдөхөөр бэлтгэж эхэлжээ. Ирэх хаврын чуулганаар АН-ыг УИХ-д бүлэггүй болгож дуу хоолойг нь намсгах бодлого ч үүний нэг салбар төлөвлөгөө юм.

“МАН мартавч, мань мартахгүй” гэдэг үг сошиалд хүчээ алдаагүй хэвээр

Сөрөг хүчний зүгээс ЖДҮХС-тай холбоотой хэргийг МАН-ын “зодоон”-оос тусад нь авч үзэхээ илэрхийлэн хаврын чуулганаар хэлэлцэхээр зэхэж буй нь “ЖДҮ”-чин гишүүдэд аюулын харанга дэлдэх мэт сонсогдон бачимдаж байгаа биз. Тиймдээ ч хаврын чуулганаас өмнө ЖДҮХС-гийн дуулианыг дарах шинэ шуугиан гаргаж ирэхээр давчдаж байгаа нь энэ буюу. Нөгөөтэйгүүр, МАН-ынхан алдсан нэр хүндээ өсгөдөггүй юмаа гэхэд өмнөх эрх баригчдын рейтингийг өөрсдийнхдөө дөхүүлэх нь сонгуульд ойролцоо санал авах эцсийн найдвар хэмээн тооцоолж байгаа нь ч илт.

“ЖДҮ”-чин гишүүдийн булхай мартагдахын сацуу намын нэр хүндээ аварна гэдэг яаж ч бодсон МАН-ынханд ашигтай төлөвлөгөө. Тийм ч учраас “ЖДҮ”-чин гишүүд шинэ шуугианыг сэвж, олон нийтэд дэвэргэхээр өндөлзөн сууна. Сэвэх, шивэх хөлсний бичээчид ч даалгавраа хүлээн “гарааны зурхайд” хэл амаа шилэмдэн байна. Яг л нийслэлийн нэгэн прокурорын хууль бусаар авсан газруудыг хотын захирагч хураах дуулиан дэгдээд эхэлмэгц сошиалаар нийслэлийн Засаг даргыг бэлгийн өөр чиг хандлагатай мэтээр гүтгэж шуугиан дэгдээж нам дарсан шиг. Үүнийг олны дунд уусгах тактик буюу нийтийн анхаарлыг өөр тийш шилжүүлэх технологи хэмээвэл зохилтой. Хэдий чинээ олон сенсаац дэгдээнэ төдий чинээ өмнөх дуулиан бүдгэрдгийг өмнөх жилүүдэд сошиалаар хөвөрч эцэстээ “зэвэрсэн” сэдвүүд харуулсан болохоор тэд амжилттай болно хэмээн горьдлого тээн амьсгаа даран хүлээж сууна. Харин үүндээ Монголын эдийн засагт жинтэй нэмэр болсон хөгжлийн банкны зээлийг “барьцаалах” нь шал өөр явдал гэдгийг ухаарахгүй байгаа бололтой.

Нотлох баримттай, ноогдох ял нь тодорхой болсон ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон гишүүд “арьсаа” хамгаалах сүүлийн найдвар сошиалд шинэ сенсаац дэгдээж өөрсдийгөө мартагнуулах явдал болоод байна. Гэвч “МАН мартавч, мань мартахгүй” гэдэг үг сошиалд хүчээ алдаагүй байгааг сануулах юун.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Дэггүй” гишүүдийн цалинг хасч шийтгэх нь өөрийгөө хуурснаас ялгаагүй

Дэгийн тухай хуульд хариуцлагын хатуу заалт оруулах ёстой гэв

 0 сэтгэгдэл


Хуралдах ёстой хугацааныхаа 30 хувьд нь ажиллаж, хууль тогтоох процесс хэвийн үргэлжлэх боломжгүй хэмжээнд тулсан УИХ-ын намрын чуулган завсарлаад удаагүй байна.

Ээлжит чуулганы туршид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж бужигналдсан парламентын гишүүд ирэх хаврын чуулганаас шинэ дэгээр хуралдана. Шинэ дэгийн тухай хуульд тусгах шинэ зүйл нь гишүүд хурууны хээгээр санал өгч, асуудалд хамааралгүй сэдвээр үг хэлэхийг хориглож, хуралдаандаа оролцохгүй бол цалингаа хасуулах зэрэг зохицуулалт юм. Парламентын нэр хүнд шалны алчуур мэт газарт унаж, төрөө хүндлэх иргэдийн итгэлийг бууруулж буйн буруутан нь хуульд биш гишүүдэд байгаа цагт дээрх зохицуулалт үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, ажилдаа ирээгүй гишүүний цалинг хасах. Угаасаа уихын гишүүнийхээ цалинг авах шаардлагагүй, авдаггүй гэдгийг өөрсдөө зарлаж явдаг хүмүүстэй ийм хариуцлага тооцно гэдэг өөрөө өөрийгөө хуурсантай адил. Түүний оронд нэг жилийн хугацаанд хуралдсан хуралдааны 50 хувьд суугаагүй бол уихын бүрэн эрх нь дууссанд тооцно гээд оруулчихвал арай үр дүнтэй болох буй за. Хариуцлагын хүчтэй заалтууд бүхий хуулиар л “дэггүй” гишүүдийг хариуцлагатай болгох нь ойлгомжтой.

Намрын чуулганы сүүлийн хуралдаанаар шахам томилогдсон шинэ спикерийн эхний ажил нь парламентын эвдэж нурсан эв зүйг олох гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч УИХ-ын дэгийн тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг  зохион байгуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын дэгийн тухай шинэ хуулийн талаар парламентын өмнөх удирдлагууд хэрхэн дүгнэж, ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

УИХ-ын дарга асан Р.Гончигдорж: Үг хэлэх эрхийг цөөнхөд давуу өгөх ёстой

1996-200 оны парламент олонход үүргээр олгогдсон эрхийг цөөнх зөрчиж болохгүй нь ямар чухлыг харуулсан парламент байсан. тэр үед 50 гишүүнтэй олонхыг 25 гишүүнтэй цөөнх хуралдах огт боломжгүй болгож байв. Түүнээс болж үндсэн хуульд өөрчлөлт оруулсан юм. Харин бусад үед бүлгийн санхүүжилт, үг хэлэх эрх зэрэг цөөнхөд илүү эрх мэдэл олгож байх ёстой.

УБХ, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэн: Гишүүд үг хэлэхдээ индэрт гардаг байх хэрэгтэй

Парламентын индрийг хэрүүлийн талбар болгож тодордог, орчин үеийн хэллэгээр попордог байдлыг гаргахгүйн тулд шаардлагатай зохицуулалтыг дэгийн тухай хуульд тусгах ёстой. УИХ-ын гишүүн чуулганы танхимд аливаа асуудлаар үг хэлэхдээ индэрт гарч хэлдэг баймаар байна. Гэтэл одоо суудал дээрээсээ төгсгөл ч байхгүй, агуулгагүй юм яриад сууж байна. Босож ярьж байгаа хүн асуудалд хариуцлагатай ханддаг. Суугаа ярьдаг учраас бие биенээ доромжилдог, хаа хамаагүй юм хамж ярьдаг.

УИХ-ын дэд дарга асан Л.Цог: Хуралдаан бойкотловол хариуцлага тооцдог болъё

Гишүүд маш үлгэргүй байна. Төрийн нууц, хувь хүний нууцыг задалдаг боллоо. Дэгийн хуульд үүнийг нарийн тооцож, гишүүдийг эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авдаг болмоор байна. Мөн цөөнх болсон гишүүдийн үгийг сонсох асуудал. Энэ нь намын цөөнх биш. Тухайн асуудлаарх байр суурийн цөөнх. Яагаад гэвэл олонх дандаа зөв байна гэж байхгүй. Мэдээлэл, ойлголт буруу бол шийдвэр буруу л гарна. УИХ-ын гишүүн, сайдуудын амнаас үндсэн хуулийг либераль аргаар тайлбарлах санаа гардаг. Өөрсдөдөө ашигтайгаар үндсэн хуулийг тайлбарладаг явдал гаргахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хуралдаан бойкотлодог байдлаар улс төр хийх тохиолдолд хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: Гишүүд салан задгай байдлыг өөгшүүлсэн заалтыг авч хаях хэрэгтэй

УИХ-ын үйл ажиллагаанд гишүүдийг салан задгай болгосон заалт дэгийн тухай хуульд байна. Тодруулбал, 4.11 дэх заалт. Өглөө ирээд ирцэд бүртгүүлчихсэн гишүүнийг бүтэн өдөржин байгаагаар тооцдог. Гэтэл тэр нөхөр өглөө чуулганы танхимд орж ирээд түүнээс хойш байдаггүй л байхгүй юу. Санал өгөхөд бас л өөрөө байхгүй, өмнөөс нь “тийм санал өгөөрэй гэсэн” гээд кнопыг нь дарчихдаг хүнтэй. Тиймээс салан задгай, өөрийгөө сул хаясан энэ 4.11 дэх заалтыг авч хаях ёстой гэж бодож байна. Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа нь сайдууд давхар дээлтэй байгаатай холбож тайлбарладаг. Энэ бол арав гаруй гишүүний л асуудал. Гэтэл бусад гишүүн хаачив. УИХ-ын гишүүн багшлахаас бусдаар ажил эрхэлж болохгүй гэсэн хуулийн заалттай. Гэтэл давхар олон даргын ажлыг өөртөө авчихдаг. Баахан төрийн бус байгууллага, холбоод, нутгийн зөвлөлийн дарга нь би байна гээд сууж байдаг. Үүнийг дэгээр хязгаарламаар байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Хүрэлбаатар: Хоёр сангаас зэрэг зээл авсан 319 компани илэрсэн

Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2012 оноос хойш 938.8 тэрбум төгрөг зарцуулжээ

 0 сэтгэгдэл


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дуулианаас үүдэн Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалт дууссан ч, дүнг танилцуулах хугацаа, зээлдэгчдийн нарийн мэдээлэл өгөхийг бас л хойшлууллаа. Бас л гэж тодотгосны учир нь Сангийн яамнаас хийсэн шалгалт дуусаад бараг нэг сар болж байгаа ч, Засгийн газар хуралдсан долоо хоногийн лхагва гараг бүрт “ирэх долоо хоногт ил болгоно” гэж салбарын сайд нь өчсөний гурав дахь нь өчигдөр байв. Тэрбээр “Шалгалтын явцад нэг аж ахуйн нэгж гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдол гарлаа. Мөн хоёр сангаас зэрэг зээл авсан 319 компани байна.

Компаниуд зээлээ төлөхгүй байсан ч Монголбанкинд бүртгэгддэггүй учраас зээлийн эргэн төлөлт удааширч байсан. Төрийн сангуудад төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн 130 орчим тэрбум төгрөг байсныг сүүлийн 1-2 сард 100 орчим тэрбум төгрөг болгон буурууллаа.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан байгуулагдсанаас хойш гэхэд л 16,000 гаруй аж ахуй нэгж хоёр ба түүнээс дээш удаа зээл авч байсан. Энд нэг сангаас зээл авч нөгөө сангийн зээлийг төлдөг байдал байж. Зээл олгодог сангуудаа голлон шалгасан бөгөөд зарим санг татан буулгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Дараагийн долоо хоногийн хуралдаанаар шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгье" гэлээ.

Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2012 оноос хойш 938.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгожээ. 2017 оны эцсийн байдлаар 395.3 тэрбум төгрөгийн авлагатай, 133.7 тэрбум төгрөгийн өглөгтэй гэсэн дүн гарчээ.

Тариаланг дэмжих сан өнгөрсөн есдүгээр сарын 31-ний байдлаар 141.1 тэрбум төгрөгийн өглөгтэй, 131.9 тэрбум төгрөгийн авлагатай байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн найдваргүй 72 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Мал хамгаалах сангийн хувьд зээлийн журам боловсруулж мөрдөөгүй, зарим аж ахуйн нэгж, иргэн, байгууллагад зээлийг олон дахин олгодог, авсан зээлээ төлөөгүй байхад нь хүртэл дахин зээл олгосон ноцтой зөрчил илэрсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өсөх хандлагатай гэж дүгнэжээ. Харин боловсролын зээлийн сан болон суралцагч, захиалагчийн хоорондын гэрээнд суралцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой бус байгаа нь төлбөр эргэн төлөгдөхгүй удаашрахад нөлөөлж байна.

Тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс доогуур учир арилжааны банкууд зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж ашиг олж байх магадлалтай хэмээн шалгалтын хэсэг дүгнэснийг Ч.Хүрэлбаатар сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан аж.

Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Урьдчилсан байдлаар ямар сангуудыг татан буулгах санал боловсруулсан бэ?

-Зарим сангуудын татан буулгах саналаа танилцууллаа. дараагийн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр нэртэй нь зарлана.

-Хичнээн санд шалгалт хийсэн бэ?

-Засгийн газар зээл олгодог сангуудыг голлон шалгасан. Бусад сангуудын гүйлгээг төрийн сангаас аваад харах боломж бий. Иймд зээл олгодог сангуудаас гол зөрчлүүд илэрдэг.

-Гурван сангаас зэрэг зээл олгосон асуудалд хэчнээн тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бэ. Ийм зээл авагсдыг зарлаж болох уу?

-Шийдвэр гарахаар хэлнэ. Олон жилийн турш хуримтлагдсан асуудал үүнд бий. Засгийн газрын хуралдаанаар нэг бүрчлэн нухацтай хэлэлцэж байж шийдвэр гаргах учиртай.

-ЖДҮХС-д улстөрчдийн оролцоо байсан нь ил болсон. Шалгалт хийсэн бусад сангуудад улстөрчдийн оролцоо байв уу?

-Шалгалтын дүнг ил болгоно. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар орсны дараа мэдээллийг ил тод өгье.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ШХАБ-ын эргэн тойронд

ЭЗХА-ны интеграцидаа эхлээд жинхлэх, дараа нь ШХАБ-д элсэх тухай ярилцах нь оновчтой шийдэл

 0 сэтгэгдэл


Монгол Улсын Ерөнхийлөгч, ШХАБ-ын ээлжит уулзалтад оролцохынхоо өмнө “ШХАБ-ын хамтын ажиллагаанд шат ахиулна” хэмээн Чиндаогийн саммит дээр амласан үгэндээ тохирсон хариу бэлдэх шаардлагатай болсон юм байна гэж ойлголоо. Ээлжит саммит энэ оны зургадугаар сард Бишкект болно. Гэхдээ монголчуудын хувьд энэ уулзалт чухал биш, 2020 онд болох Челябинскийн ШХАБ-БРИКС л онцгой ач холбогдолтой гэдгийг онцолмоор байна. Миний хувьд геополитик судлаач биш, гэхдээ Оросын геополитикийг бага зэрэг сонирхдогийн хувьд хэлэх үг, үзэл бодол байна. Түүнийгээ товч өгүүлэхийн тулд энэ нийтлэлийг тэрлэлээ. Дэлгэрэнгүй мэдэгдэхүүнийг ганц нийтлэлийн хүрээнд олж авах боломж байхгүй, мэдээллийн өргөн цар хүрээтэй сэдэв шүү дээ. ШХАБ-д шат ахиулан элсэх талаар миний бодлыг сонирхсон, ихэд хүссэн уншигчдын асуултуудад хариу өгч чадаагүй яваагаа энд бас хамтатгаж байгааг минь хүлээн авна уу.

“Бүсийн”, “эвсэл” гэсэн статустай ШХАБ дэлхийн геополитикд гарсан өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг дагуулан, стратегийн бодлого, зорилтоо эргэн харах, зарим чиглэлд шат ахиулан өөрчлөх шаардлагатай тулгарч байгаа бололтой. Энэхүү үүссэн бодит байдлаас үүдэн түүний хүрээнд багтаж байгаа улс орнууд ч ялгаагүй байр сууриа маш тодорхой авч үзэх нь зайлшгүй юм. ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөл (30 улсын) дээр ийм яриа үүссэн бололтой бөгөөд ажиглагчийн статустай орнуудад энэ чиглэлийн тодорхой мэдээлэл ирсэн нь дамжиггүй. Үүнтэй учир холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ШХАБ-ын зарим улс орнуудтай, ялангуяа хойд хөрштэйгөө нягт хамтран ажиллах чиглэлд статусаа шат ахиулах байр суурьтай буйгаа илэрхийлсээр байгаа. Засгийн газар ч нэгдмэл байр суурьтайг дашрамд дурдъя.

ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх том том төслүүд Монголын ард түмэнд, бидний хойч ирээдүйд асар их ач холбогдлоо өгөх боломжтой нөхцөлүүд юм. Энэ нөхцөлүүд нь гагцхүү ШХАБ-д Монгол Улс бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон нөхцөлд л хэрэгжих үндэслэлтэй бөгөөд ялангуяа, сүүлчийн саммитын үеэр болсон уулзалтууд дээр маш тодорхой илэрхийлэгдсэн. Монгол Улсын Засгийн газраас нэгэнт тавьж байгаа том амбицтай бодлогууд, олон тэрбумын төслүүд, зарим хөтөлбөр, Оросын нефть, хийн хоолойг Монголоор дайруулан тавих аварга төсөл ШХАБ-ын хүрээнээс гадуур хэрэгжих боломжгүй гэдгийг ямар нэг утгаар Монголын талд ойлгуулахыг оролдсон байгаа. Сайн судлаад байхаар энийг шахалт, тулгалт гэж үзэж бас болохооргүй юм. Энэ бол асуудлын эерэг тал нь. Өөр нэг маш чухал, сөрөг гэмээр хүчин зүйл байгаа. Энэ нь дэлхийн нэгэн туйлт удирдлага үндсэндээ задарч Америк, Орос гэсэн хуваагдал үүслээ. Монгол Улс төвийг сахих санал өгсөн, тэр нь хүчин төгөлдөр байгаа. Хэрэв ШХАБ-д шат ахих санал гаргах л юм бол төвийг сахисан бодлого няцаагдах юм. Европын Холбоо ч нэгэн туйлт удирдлагаас үндсэндээ татгалзаж буйгаа хэлсэн. Чиндаогийн саммиттай зэрэгцээд өндөр хөгжилтэй долоон гүрэн (G7) бүрэн форматынхаа хүрээнд уулзалт хийсэн ч олигтой юм болоогүй, хэрүүл хараалаар үргэлжилж, Трамп хурлыг хаяж гарсан. Түүний дараа Герман, Франц тэднийг дагалдан Норвеги, Австри зэрэг нөлөө бүхий орнууд Азитай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах арга замыг эрж, сүвэгчилж эхэллээ. Европын Холбооноос Их Британи гарах асуудал ч туйлын ээдрээтэй болж байна. Ийнхүү дэлхийн нэг төвт удирдлага задрах процесс бодитой болчихлоо. Үйл явц цааш яаж ч өрнөж мэднэ, сөрөг гээд байсан хүчин зүйл маань эерэг болон эргэхийг ч үгүйсгэхгүй.

Дэлхийн геополитик түргэн өөрчлөгдөж байгаатай уялдуулан ШХАБ, Чиндаогийн саммитаас нэгэн маш чухал баримт бичиг тунхагласан ба тэр нь ШХАБ- ын Шинэ үзэл баримтлал боловсруулах шаардлагын тухай юм. Энэ нь БРИКС-тэй хамтын ажиллагаагаа уялдуулан өргөн программаар довтлох стратегийн бодлого билээ. Энэ бодлогоо 2020 оны Челябинскийн саммитаар батламжлах бололтой. БРИКС гэж юуг хэлээд байгааг дор өгүүлэх болно. Харин энд гурван зүйл дээр ойлголтын зөрүүгээ нэг мөр болгож, асуудалд маш нухацтай хандах шаардлага байгаа тухай хэлье.

1. ШХАБ нь дотроо гурван том форматтай, түүний гагцхүү нэг нь ШХАБ гэж нэрлэгдээд явааг эхлээд ойлгох ёстой. Энэ нь одоогоос 18 жилийн тэртээ ШХАБ эхлээд үүссэнтэй холбоотой бөгөөд, харин БРИКС, Еврaзийн ЭЗХА-ны интеграци хэмээх блокууд сүүлд үүссэн юм. Манайх ШХАБ ба ЭЗХА-ны интеграцид ажиглагчийн статустай, харин БРИКС (хамгийн чухал блок)-д контактын түвшний статустай байгаа юм. Яг эндээс харахад ШХАБ-д элсэхгүйгээр хамтын ажиллагаандаа шат ахиулах боломж их байгаа.

2. ШХАБ-д Монгол Улс жинхэнэ гишүүнээр элсэнэ гэж хэн ч, хаана ч хэлээгүй. Одоо юу юугүй элсчих гээд сандаргаад байгаа юм шиг хэвлэлээр шуугиад байгаа нь улс төр, аль эсвэл ард олны санаа бодлын тандалт байх. Ажиглагчийн статусыг шууд жинхлүүлэх боломж байхгүй. Учир нь ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийн тулд Монгол Улс Меморандум гаргаж, өргөх ёстой. Үндсэндээ болзол гэсэн үг бөгөөд үүнийг ШХАБ судалж үзэн дараагийн саммитаараа буюу хоёр жилийн дараа шийдвэр гаргадаг. Меморандумаа өргөн барьчихаад элсэж чадаагүй найман жил болж байгаа улс ч байна. Яах вэ, Монгол Улсыг яаралтай горимоор элсүүлж болно гэсэн Захирлуудын зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, тэглээ ч хоёр жилийн дотор шийдэгдэх эрх зүйн орчин байхгүй. Бодох цаг хангалттай байна гэсэн үг.

3. ЭЗХА-ны интеграцид жинхэнэ гишүүнээр элсэхгүйгээр ШХАБ-д элсэх боломж байхгүй. Тэгэхээр ЭЗХА-ны интеграцидаа эхлээд жинхлэх, дараа нь ШХАБ-д элсэх асуудлаа ярилцах нь хамгийн оновчтой шийдэл байх болно. Ийм хандлага нь ШХАБ-д элсэх чиг хандлагаа алдаагүй, нөгөө талаасаа шат ахисан бодит байдал болох юм.

Шат ахисан байр суурь гэдгийг доорх гурван зүйлээр ойлгож болно. Үүнд: 

1. Ажиглагчийн статусаас бүрэн эрхт гишүүнээр элсэхээр Меморандум өргөх. Монгол Улсын Ерөнхийлөгч Чиндаогийн саммит дээр үг хэлэхдээ ард түмнээр хэлэлцүүлж эхэлсэн тухайгаа  илэрхийлсэн. Энэ нь байж болох асуудал, учир нь ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны программ нь 2023 оноор дуусгавар болж, шинэ программын асуудал мөдхөн яригдана. Гэхдээ дахин гурван жилийн төлөвлөгөө гэгчийг гаргахаар Чиндаогийн саммитаар тохиролцоцгоосон нь энэ байгууллагын 20 жилийн ойн босгон дээр шинэ программ дэвшүүлэх гэж байгаа нь тодорхой юм. Энэ стратегийн чанартай баримт бичиг нь гишүүн орнуудын Меморандумаас үндсэндээ бүрдэл болдог. Меморандум гэдэг нь гишүүнд элсэхдээ тухайн орноос өргөсөн санал (үндсэндээ болзол) байдаг юм байна. Меморандумыг ард түмнээс санал аван хэлэлцүүлж болно, тэгэх нь ч дээр. ШХАБ-ын Хартид зааснаар бол гишүүнээр элсэх санал гаргаснаас хойш хоёр жилийн дараа элсүүлэх асуудлыг хэлэлцдэг юм байна. Гэхдээ Энэтхэг (oдоо гишүүн), Монгол Улс хоёрыг онцгой авч үзэх талаар Төрийн Тэргүүнүүдийн Зөвлөл (ТТЗ)-д гаргасан Путиний санал хүчин төгөлдөр хэвээр байгааг бас харгалзах л байх. ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг энэ удаа түдгэлзвэл яасан юм бэ гэж хэлэх гээд байна л даа.

• ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг энэ удаа түдгэлзвэл яасан юм бэ. 

• Дэлхийн нэгэн туйлт удирдлага үндсэндээ задарч, Америк, Орос гэсэн хуваагдал үүслээ. 

• ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх том том төслүүд Монголын ард түмэнд асар их ач холбогдолтой.

Mеморандумаа бид боловсруулан 2020 оны шинэ үзэл баримтлалд нэгдэн орно гэдгээ илэрхийлэхэд л том шат ахилт юм. Болгоомжлол талаасаа ч биш, маш энгийн, зүгээр л шинэ программын зорилтуудыг нь хүлээвэл яасан юм бэ. Гэхдээ ард олны санал хуваагдмал байгааг тооцох ёстой бөгөөд геополитик судлалын хэдэн мэргэжилтнүүдтэйгээ хэлэлцвэл оновчтой шийдэл гарах байх. Амбийц эмоци, хуучин Ерөнхийлөгч нарын ятгалга энэ бүгд асуудлыг шийдэх арга механизм биш. ШХАБ- ыг удирдсан улс орнуудын ажлыг эгнээ өргөтгөсөн эсэхээр дүгнэдэг, түүнд бас хөтлөгдөх учир байхгүй ээ. Энэ оны зургадугаар сараас 2020 он хүртэл ШХАБ- ыг ОХУ удирдана, 2020 оны Челябинскийн саммитаар түүхэн программ дэвшүүлэх юм билээ. Тэнд харин Меморандум өргөвөл нэр хүндтэй юм биш үү гэж бодно, яарвал даарна. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга В.Норовтой маш сайн санал солилцох ёстой байх.

2. Евразитай нягт хамтран ажиллах, ялангуяа ЭЗХА-ны интеграцид хамрагдах санал. Энэ санал ШХАБ-д элсэхээ илэрхийлээгүй нөхцөлд биелнэ гэдэг хүндрэлтэй, гэхдээ ШХАБ-ын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оролцоо тун чухал. Монгол Улсын оролцоогүйгээр зарим зорилт нь хэрэгжих бодит үндэслэл муутай байгаа нөхцөл үүсчихсэнийг бас харгалзах байх. Энэ тухай доор өгүүлэх болно. Дэлхийн геополитикийг даган ШХАБ-ын суурь зарчмыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон гэж судлаачдын үзэж  байгааг үндэслэвэл энэ нь шинээр үүссэн бодит байдалтай гарцаагүй холбоотой болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ыг өөрчлөх бодит байдал үүсчээ гэсэн үг л дээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс ШХАБ-д элсэн орохын өмнө ЭЗXA-ны хүрээнд 14 жил ярьсан зарим асуудлыг бодит ажил болгох тухай конструктив (ШХАБ-ын орнуудын дэмжлэгтэйгээр) санал тавих асуудал байгаа. Чиндаод энэ санал хэсэгчилсэн байдлаар тавигдаж, ялангуяа ОХУ-аас Хятад руу татах газрын тос, шатдаг хийн хоолойг Монгол Улсаар дайруулан тавих асуудлыг хөндсөн. ОХУ- ын Ерөнхийлөгч В.Путин шийдвэртэйгээр дэмжин хүлээж авсан нь монголчуудын олон жилийн мөрөөдөл биелэх боломж нээлттэй байгааг нотоллоо. ЭЗХА- ны интеграцийн түвшинд оролцож, хамтран ажиллах тодорхой төсөл дээр хүсэлт гаргaчихаад жилийн дараа больё, больё гэж хэлэх боломж, эрх зүйн нөхцөл аль нь ч байхгүй. Тэгэхээр Монгол Улс ЭЗХА-ны интеграцид ажиглагчийн байр сууринаас шат ахиж, жинхэнэ гишүүнээр элсэх санал тавихаас өөр гарц үлдээгүй, тэгэх нь ч зөв. Ийм санал нь Орос, Хятадыг холбосон Эдийн засгийн хөгжлийн коридорын бүтээн байгуулалтад ч том түлхэц болно. ЭЗ-ийн хөгжлийн коридор бол ОХУ-ын санаачилга, Нэг зам-Нэг хөгжил нь Хятад улсын санаачилга, талын зам төсөл нь манай улсын санаачилга. Гэхдээ аль нь эхэлж давамгайлан хөгжих нь хоёр хөршийн маань хоорондын хамтын ажиллагаанаас хамааралтай болов уу гэж боддог. Мега төсөл дагасан асуудлыг бас тооцох ёстой. Хожмын өдөр эдийн засгийн хараат байдалд орчих эрсдэлээс зайлсхийхийн тулд БРИКС банкнаас төслийн санхүүжилт авах санаачилга гаргавал зөв байх.

3. БРИКС-тэй нягт хамтран ажиллах байр сууриа илэрхийлэх ёстой. Хөгжингүй их гүрнүүдийн нэгдэл гэж сүрдэх хэрэггүй, Монгол жижиг орон юм уу. Хэн тэгээд хэлчихсэн юм бэ. БРИКС блокт нэгдэхдээ хөгжлийн том жижгийн критерийг үндэслэл болгоогүй, байгалийн баялгийг суурь үзүүлэлт болгосон нь тодорхой байдаг. Тэгэхээр Монгол Улс байгалийн баялгаараа түрээ барин тэнд ажиглагчийн статустай суухыг эрмэлзэх ёстой. Тэр цагт алт, зэс, үнэт болон ховор металлын дэлхийн үнэ тогтоолтод саналтай, суудалтай болох Монголын мөрөөдөл биелэх болно. Энэ бол Монгол Улсын хөгжил, мандан бадралтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно, нэр хүнд ч өснө.

БРИКС БОЛ G7-ТОЙ ӨРСӨЛДӨХ ЗОРИЛГООР БАЙГУУЛАГДСАН ФОРМАТ

БРИКС гэж юу вэ.

BRICS гэдэг нь анх блокийг үүсгэн байгуулсан Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, ӨАБНУ- ын нэрнийх нь эхний үсгийн нийлүүлэг. АНУ-ын нэрт эдийн засагч Жим О`Нил английн bricks буюу тоосго гэсэн үгийг билэгдэн үсгийн дарааллыг байрлуулсан түүхтэй. БРИКС нэгдэл өнөөдөр дэлхийн зах зээлд эрчим хүчний 20 хувь, цайг бараг бүхэлд нь, маргенцийн 90 хувь, хромын 60 хувь, алтны 50 хувь, алмаазны 20 хувийг хянаж байна. БРИКС ойрын ирээдүйд залуусыг татах, шинжлэх ухааны ололтыг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлийн санхүүгийн хяналтыг гартаа авах, гишүүн орнуудынхаа ядуусыг дундаж давхаргад оруулах, анагаах ухааныг шинэ шатанд гаргах амбийцтай зорилт тавин эрчимтэй хэрэгжүүлж байна. Дэлхийн хөгжил Ази руу чиглэж байгаа нь бодитой болсоор байна. Залуу эрдэмтдийн том том нээлтүүдийг чөлөөтэй туршаад эхэлчихлээ. BRIKS+YES хэмээн шуугиж байна. “Еэс” гэдэг нь “ЗА” гэсэн үг, нөгөө талаас Youth Expert Society гэсэн утга юм.

ШХАБ-ЫН ЭРГЭН ТОЙРОНД

Анх 2001 онд байгуулагдсан бүс нутгийн чанартай энэ эвсэл анхнаасаа цэрэг дайны эвсэл байсангүй, харин ч гишүүн орнуудын хил орчмын цэргийн контингетийг буулгах зорилго тавин алхам алхмаар хэрэгжүүлсээр ирсэн цэрэг, эдийн засгийн дундаж байр суурийг баримталсан хүчирхэг холбоо юм. Нийтдээ 34 сая.кв.км талбайг эзэлсэн, дэлхийн хүн амын талыг өөртөө багтаасан тийм том эвсэл энэ дэлхийд ШХАБ-аас өөр байхгүй. ШХАБ-ын ЭЗХА-ны гол чиг шугам нь дэлхийн худалдаанд зонхилж, паритет (purchasing power parity)-ыг байлдан дагуулах зорилго байлаа. Энэ зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй одоо энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Цаашдын ЭЗХА- ны гол чиглэл нь “зам харилцаа, эрчим хүч мөн” гэдэг дээр эргэлзэх хэрэггүй. Учир нь ШХАБ-ын гишүүн том гүрнүүд нь эдийн засгийн суурь бүтцээ (infrastructur) эрчим хүч, зам харилцаа хэмээн зарлачихсан ба тэр чиглэлээ хатуу баримталдаг онцлогтой. ЭЗХА-ны стратегийн хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд зарчмын зөрүүтэй үзэл баримтлал байсаар ирсэн. Путин, Ши Жиньпин нарын уйгагүй оролдлого, санал санаачилгын үр дүнд нэгдсэн дүгнэлт, механизмд хүрч чадсан болох нь Путиний Австрид айлчлахдаа хэлсэн үг, ORF-д өгсөн ярилцлага, Путины БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хийсэн мэдэгдлүүд болон Чиндаогийн саммитын явцаас харахад тодорхой байна. ШХАБ нь газар нутгийн хувьд харьяаллаа эрчимтэй тэлэх, БРИКС нь шинжлэх ухааны ололт, санхүүгийн шинэ системийг нэвтрүүлэн дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хянах, Евразийн ЭЗХА- ны интеграци нь худалдаа, зам харилцааг эрхшээлдээ оруулах стратегийн том амбийцтай хэтийн төлөв гарган ажил үүргээ ч ялгаж салган хуваарилж авсан бололтой. Энэ бүхэн 2020 оны Челябинскийн Саммитын үед тодорхой болно.

“Орчин үеийн заналхийллийн эсрэг хамтын хүчээр (консолидаци) сөрөн зогсож шинжлэх ухааны ололт, эдийн засгийн хүчин чадлаар хүч түрэн давамгайлах болно” гэж В.Путин итгэлтэйгээр хэлээд авсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ганц туйлт удирдлага үеэ өнгөрөөж байна гэсэн үг.

ШХАБ-ын гаргаж байгаа мэдээлэл, санал солилцол тоймгүй их. Зөвхөн 2016-2018 оны хооронд 871 хурал, 363 уулзалт, 327 арга хэмжээ болоод өнгөрчээ. ТАСС- аар дамжуулан өдөрт дунджаар долоон мэдээ цацагдаж байна. ШХАБ-ын ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах ёстой геополитик судлаачид “ШХАБ ОРЧИН ЦАГИЙН ДЭЛХИЙД” гэдэг том хэмжээний бүтээлтэй танилцсан байх аа гэж итгэж байна. Эх сурвалжийн эмхэтгэл шүү, танилцаж амжаагүй бол заавал танилцаарай.