A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1597/

Төрийн ордонд гишүүдийн цахилгаан машин цэнэглэгч суурилуулжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1597/


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ минималист үзэлтэй хүн. Тэрээр Монголд зуун хувь цахилгаан машин орж ирэнгүүт худалдан авч унасан. Тэгвэл Н.Учрал гишүүн мөн Nissan leaf маркын цахилгаан машинтай болжээ. Төрийн ордны хашаанд машин цэнэглэгч суурилуулсан бөгөөд хоёр гишүүний унаа холбоотой зогсох болжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онцгойгийнхны зэрэг дэв ахиж, урамшуулал авна

 0 сэтгэгдэл


Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдлаа.

Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгажээ. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад таваас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад хоёроос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад наймаас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад гурваас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч орох эрхтэй хэмээн заасан байна.

Мэргэшлийн зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сургуулиудад “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл туршихаар судалж байна

 0 сэтгэгдэл


Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар өчигдөр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулиудад “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл турших талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших санал боловсруулах талаар хөндлөө. Мөн ЕБС-уудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх зорилгоор барилгыг өргөтгөх буюу шинээр барих ажлыг эрчимжүүлэх талаар судлах юм байна. Уг хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхээр боллоо.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвчтөн тээвэрлэж явсан эмнэлгийн автомашиныг согтуу этгээд санаатайгаар мөргөжээ

 0 сэтгэгдэл

Өнгөрсөн шөнө 01 цагийн үед яаралтай түргэн тусламжийн төвийнхөн хүчтэй өвдөлттэй эмэгтэйг эмнэлэг рүү тээвэрлэх явцад согтуу жолооч санаатайгаар мөргөжээ. Ослын улмаас эмч, өвчтөн хүнд гэмтэл авч, автомашинд их хэмжээний хохирол учирсан. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийн тус газраар хүчтэй өвдсөн гэх дуудлагын дагуу эмч очиход, нөхөр нь согтуугаар доромжилж, аюулгүй байдалд нь халдаж, заналхийлж эхэлсэн байна. Дуудлага өгсөн өвчтөнийг эмнэлэг хүргэх шаардлагатай байсан тул согтуу нөхрийн сиймхийгээр авч гарч, дохио хангинуулан яаравчлан хөдөлжээ. Гэтэл өнөөх согтуу нөхөр нь машинаа жолоодон хөөж, түргэн тусламжийн автомашиныг хүчтэй мөргөсөн байна. 

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд эмч, өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа аж. Гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, үүргээ гүйцэтгэж явсан эмч, эмнэлгийн ажилтнууд өртсөн энэ хэргийн талаар салбарын яам, хүчирхийллийн асуудал хариуцсан байгууллагууд ямар нэг байр суурь одоогоор илэрхийлээгүй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Брокли шүүс ууж, бассейнд сэлэх нь утааны хордлогыг намжаана

 0 сэтгэгдэл
000


АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаагаар брокли буюу цэцэгт байцааны шүүс уух нь уушги дахь утааны хордлогыг саармагжуулахад хамгийн их нөлөөтэйг тогтоожээ. Монголчуудын хувьд байгалийн гаралтай жимс жимсгэнэ, сүү цагаан идээгээ тогтмол хэрэглэж биед хуримтлагдсан хордлогоо гадагшлуулах боломжтой. Түүнчлэн усан спортоор хичээллэх нь хүчилтөрөгч авах хамгийн зохистой арга гэжээ. 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс агаарын бохидлын үед хэрэглэх маскны судалгаа гаргажээ. Төрөл чанараасаа хамаарч 1600-79000 төгрөгийн үнэтэй маскны талаар авах мэдээллийг зургаар хүргэлээ.