A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/790/

Төрийн үйлчилгээг өглөө эрт авах боломж бүрдэв

​“Өглөөний гудамж” 6:30- 9:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/790/


Төрийн болон хувийн байгууллагуудын ажил эхлэх, тарах цаг ижилхэн. Тиймээс иргэд ажлынхаа хажуугаар төрийн байгууллагаар үйлчлүүлэх боломж тэр бүр олддоггүй. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилготой “Өглөөний гудамж”-ийг өчигдөр нээлээ. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас санаачлан байгуулсан энэхүү төв Цамбагарав буюу “Соёмбо” кино театрын хажууд байрлах бөгөөд 06.30-09.00 цагийн хооронд ажиллах юм. Энд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, улсын бүртгэлийн хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, татварын алба, газрын алба, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх юм. Мөн арилжааны банк болон үүрэн холбооны операторууд тус тусын үйлчилгээг үзүүлэх аж. Өглөө эртлэн ажлаа амжуулах хүсэлтэй иргэдэд үйлчлэх тус төв есдүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулах бөгөөд амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амарна. “Өглөөний гудамж”-нд анхлан зочилсон иргэд шинэ үйлчилгээнд ам сайтай байв. “Өглөө ажил цуглахаас өмнө онгойдог газар ганц ч байдаггүй. Цайны цагаараа амжуулъя гэсэн ч адилхан цайндаа ороод алга болчихдог. Харин ийм төв нээсэнд баяртай байна. Бичиг баримт хөөцөлдөхөд заавал ажлаасаа чөлөө авалгүй, өглөө эрт босоход л болж байна. Цаашид дүүрэг бүрт байгуулах хэрэгтэй” хэмээн хан-уул дүүргийн иргэн Х.Түмэндэлгэр ярилаа. “Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас санаачлан байгуулсан “Өглөөний гудамж”-ийг есдүгээр сар хүртэл ажиллуулахаар төлөвлөсөн. Гэхдээ иргэдийн эрэлт их байвал тогтмол ажиллуулж болно. Харин бусад дүүрэг “Өглөөний гудамж”-ийг бий болгох санал одоохондоо гаргаагүй байна” хэмээн тус дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн ажилтан хэлсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвлийн усанд сэлэлтээр дэлхийд тэргүүлэгч Ш.Даваадорж 11 медаль хүртжээ

 0 сэтгэгдэл


БНХАУ-ын Таерзиун, Жинан хотуудад 2019 оны нэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их Наадамд 26 орны 1200 тамирчид оролцсоноос Монгол Улсын Спортын мастер Ш.Даваадорж нь гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медаль хүртэж дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүллээ.

Сүүлийн гурван жилд тэрээр Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс 13 алт, 18 мөнгө, 7 хүрэл медаль нийт 38 медаль хүртсэн амжилттай яваа юм. Дэлхийн Өвлийн усанд сэлэлтийн холбоо Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэхийд долдугаар байранд орсон.

2018-2019 оны Дэлхийн цомын аваргын цуврал тэмцээнүүдийн эхний тэмцээн нь Латви улсын Рига хотод болж нийт 25 орны 300 тамирчдаасШ.Даваадорж 4 мөнгө, 1 хүрэл медаль авч, өндөр амжилт үзүүлж байсэн юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тав хүртэлх насны хүүхдээ асрах эцэг эхчүүд гуравдугаар сарын 16-ыг хүртэл цалинтай чөлөө авч болно

 0 сэтгэгдэл

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ. Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ч энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалав. Уг тогтоол өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байх аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн албан хаагчдын цалинг 8%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

 0 сэтгэгдэл

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас 2019/01/01-ээс эхэлж 191 мянган төрийн албан хаагчийн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Хөдөлмөр нийгэм хамгааллын гурван талт хэлэлцээрээр 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэж гэрээ байгуулсан. Энэ зорилгоор 267 тэрбум төгрөг төсөвт суулгасан байсан.
Мөн хоёрдугаар сарын 01-ээс тооцож тэтгэврийг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнд зориулж 117.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан гэж ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээллээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн өмчит компаниудыг ТУЗ нь унагаж байна

Гүйцэтгэх удирдлага ТУЗ-дөө тухалчихсан тохиолдол ч нэг биш

 0 сэтгэгдэл


Төрийн мөнгө ёолох биш дээ... Баруун солгойгүй өм цөм иддэг дарга нар “төр муу менежер” гэх үгээр өөрсдийгөө зөвтгөдөг. Хэрэв хууль дүрмээ барьдагсан бол, төрийн өмчит компаниудын улсын төсөвт оруулах ашиг дарга нарынх нь тансаглалаас ч өндөр дүнтэй гарах боломжтой.

Компанийн хувь заяаг атгах тархи болсон ТУЗ-ийн үүрэг нөлөө энд голлоно. Тиймээс ТУЗ-д дор хаяж санхүүгийн бүртгэл, тайлан тооцоог уншаад хяначих чадвартай, мөн хууль эрх зүйн мэдлэгтэй, тухайн салбарын мэргэжилтэй биш юм аа гэхэд ойлголттой хүнийг томилдог байвал олон улсад өрсөлдөх хэмжээний бодлого, үйл ажиллагаа явуулж дөнгөнө. Гэвч манайд эсрэгээрээ. Засгийн газар, яам, агентлагийн дарга, ахлахууд төрийн өмчит компаниудынхаа ТУЗ-д “шавж”, сард ганцхан удаа зарладаг хуралдаа ч очихгүй тасалдаг үлгэн салган оролцоог тэндээ бүр нутагшуулж чадсан.

Өнөөдөр Монгол Улсад төрийн өмчит 86 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-д найм, Сангийн яаманд зургаа, бусад нь ТӨБЗГ-т харъяалагддаг.

Гэхдээ өнгөрсөн жилээс төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт харьяалагддаг эрчим хүчний салбарын 21 компанийн 70 хувийг нь ЭХЯ хариуцах болсон билээ.

Эдгээрээс, төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас бусад нь бүгд Компанийн тухай хуулийн дагуу дүрэмтэй, ТУЗ-тэй, хараат бус гишүүдтэй. Харин тэднийг томилохдоо мэргэжлийн биш, улс төрийн байгууллага болгож орхидог тул компанийн ашгийн төлөөх бизнесийн зорилго нь өөрчлөгддөг. Төр өмчлөгчийн үүднээс л ТУЗ-д байх ёстой болохоос зохицуулагчийн зүгээс ТУЗ-д орчихоод үйл ажиллагааны чиглэл өгч болохгүйг Компанийн сайн засаглалын хөгжлийн төв ТББ-ын судалгааны тайланд дурджээ. Түүнчлэн хуулийн дагуу дүрэм, журам, бүрдүүлэх бичиг баримт бүгд ягштал гүйцэд хэрнээ, түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр “нойл” байгааг тэд онцолсон. Олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдтэй, менежментийн хувьд тогтворжсон компаниудад ТУЗ-ийн тогтворгүй байдал сөргөөр нөлөөлдөг. Удирдлагын багийн оновчгүй шийдвэр үйл ажиллагааг доголдуулж, гацаахгүй ч бизнесийн хөгжилд нь бул хар чулуу шиг саад болдог байна. Шинэ томилогдогсод компанийнхаа учрыг ч олоогүй байхад ТУЗ дахин солигддог үзэгдэл олон байна.

Мөн төрийн өмчит компаниуд хараат бус захиралтай байх ёстой ч овгийнхоо оронд хэн нэг улстөрчийн нэрээр нэрлэгдсэн “тэрний хүн, энэний хүн” очдог нь нууц биш. Тэдэнд ТУЗ нь өндөр цалин баталж, олон сая төгрөгийн ажил, үйлчилгээ, худалдан авалтыг шууд гэрээгээр сонгох хэмжээлшгүй эрх олгодог. Өнгөрсөн хугацаанд шуугиан тарьсан сэдвүүдийн нэг бол төрийн өмчит компаниудын захирлуудын цалин хангамжийн асуудал байсан. Сард 3.5-10 сая төгрөгийн цалинтай захирлуудыг л шүүмжлэн зэвүүцэж байснаас толгойг нь илсэн ТУЗ-ийн бүрэлдэхүүн, чадавхын талаар огт хөндөөгүй.

Тэг зогсолт, хүүхдүүдийн амь эрсэдсэн ослуудын дараа Эрчим хүчний яам “ямбыг нь эдлэхгүй байж ялыг нь үүрдэг” гэж гомдоллож гүйсээр салбарынхаа компаниудыг эзэмшилдээ авангуутаа ТУЗ, болон удирдлагуудыг нэн түрүүнд сольсон. ТУЗ-д улс төрийн томилгоо хэрэгждэгийн тод жишээ нь багш мэргэжилтэй ч нам дотроо цүнх барилтаар өндрөө авсан нэгэн түшмэл төсөвт хамгийн их татвар төвлөрүүлдэг хэд хэдэн компанийн ТУЗ-д давхар давхар багтсанаас харагддаг. Даргынхаа дохилтоор навтас хийх түүнийг уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудтай өрсөлдөх чадварын тухай удирдлагын түвшинд ярьж суугаа гэдэгт та итгэх үү. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчдийн баялгийг зах зээлд зүй зохистой үнэлүүлэх, бизнесийн орчныг нь бодит болгох зорилготой Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга нь Батлан хамгаалах яамны газрын дарга, бригадын генерал хүн байх жишээтэй.

Гүйцэтгэх удирдлага ТУЗ-дөө тухалчихсан тохиолдол ч нэг биш. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн гишүүн гэх сэтэртэй тэдгээр эрхмүүд өөртөө зориулж тогтоол батлалцаад, өөрөө түүнийгээ хянаад явах нь л дээ, “давхар дээлтүүд” шиг...

Гэхдээ төрийн өмчит компани болгон ТУЗ-д мэргэжлийн бус хүн томилсон гэж туйлширч болохгүй. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай нэгнээс эхлээд гадаадад эзэмшсэн мэргэжил, боловсролоороо толгой цохих залуус ч багтдаг. Гэхдээ ингэж “гялайж, гялтайсан” нэгнээ бараг бүхий л томоохон компаниуд ТУЗ-дөө багтаасан байна. Тэр чадварыг нь эрдэс баялаг, эрчим хүч, төсөв санхүү гээд олон салбартаа ашигладаг гэвэл бас л эндүүрэл. Зөвхөн “мэргэжлийн ТУЗ бүрдүүлээгүй” гэх шүүмжлэлийг хаах зорилготой намтраар нь гоёдог. Хэрэв чадварлаг залуусыг ашигладаг байсан бол төрийн өмчит компаниуд жил бүр алдагдалтай ажиллаж, өр зээлдээ хүлэгдэн, техник технологийн хувьд ч өнгөрсөн зуундаа царцаж хоцрохгүй сэн.

Компанийн засаглалын хөгжлийн төвийнхөн сайн засаглалын судалгааг хувийн хэвшлийнхэнд ч хийж өгдөг. Хаалттай компаниудад сайн засаглалын жишээ олон ч нууцын зэрэглэлд менежментээ судлуулна. Зөвхөн ТУЗ-ийн хурал хийхэд л төрийн болон хувийн эзэмшлийн компанийн эрс ялгаа харагддаг. Хэлэлцэх асуудлын материалыг хуралд бэлдсэн байдал, ТУЗ-ийн гишүүдийн хандлага, шийдвэр нь тэс өөр. Хувийн компаниудын сайн засаглалыг төрийн өмчит компанид нэвтрүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллага зөвлөсөн. Нэн тэргүүнд төрийн өмчит компаниудын жилийн нэгдсэн тайланг стандарттай болгох хэрэгтэй. Санхүү, үйл ажиллагаа, эрсдэл гээд бүхий л асуудлыг цогцоор авч үзэж, ТУЗ-өөр хэлэлцсэн асуудлууд, түүнийг шийдвэрлэсэн байдал, хойшлуулсан бол шалтаан гэх мэтээр дэлгэрэнгүй тайланг нэг стандартаар гаргадаг байх нь сайн засаглалтай, үр ашигтай ажиллах эхний алхам гэж тэд үзжээ.