A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/553/

Умард Солонгосын технологийн чухал ололт, бүтээлүүд

​Тэдний Pyeonghwa Motors компани жилд 1000 машин үйлдвэрлэдэг​

Умард Солонгосын технологийн чухал ололт, бүтээлүүд
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/553/


БНАСАУ-ын хатуу, чанга дэглэмийн талаар бүгд мэднэ. Тус улсад гадаадын үзэл суртал, хөрөнгөтний нийгмийн техник технологийг хориглодог. Тиймдээ ч дотоодынхоо техник, цахилгаан хэрэгслийн эрэлт хэрэгцээг бие даан хангаж, шинэ технологийг өөрсдөө бүтээнэ гэж зүтгэнэ. Нөгөө талаас АНУ тэргүүтэй улс орны хориг арга хэмжээ, шахалт шаардлагаас болж гадаад ертөнцтэй холбоо тасарсан. Гэсэн ч цөөн хэдэн холбоотон улсын дэмжлэгтэйгээр технологийн салбарт өндөр амжилт үзүүлжээ. Технологийн зарим туршилт бүтэлгүйтсэн ч энэхүү жишээнээс харахад Умард Солонгосчууд ямар хөдөлмөрч, мятаршгүй ард түмэн болохыг нотлон харуулж байгаа юм. Ганцаараа хэдий ч энэ салбарт асар их зүйлийг бүтээж, шинэ технологийн эрин үеэс хоцролгүй хөл нийлүүлэн явна. Ингээд технологийн салбарт тус улсын гаргасан амжилтын өчүүхэн хэсгээс жишээ татан хүргэе.

Ариранг гар утасумард Солонгос 2013 онд анх удаа ухаалаг гар утас үйлдвэрлэж, Ариранг хэмээн нэр хайрласан. Удирдагч Ким Жон Ун энэхүү гар утасны үйлдвэрлэх явцтай өөрийн биеэр танилцаж, бүх талаар дэмжлэг үзүүлсэн юм. Ариранг утсыг андройд үйлдлийн системд тулгуурлан бүтээсэн. Зөвхөн өөрсдийнх нь хэрэглэдэг интранет сүлжээтэй учир зөвхөн дотоодын вебсайтад нэвтрэх боломжтой. Ариранг утсыг үнэхээр Умард Солонгост үйлдвэрлэсэн эсэх талаар маргаан бий. Учир нь энэ утас Хятадын Uniscope U1201 загварын ухаалаг утастай техникийн үзүүлэлт, гадна их бие гээд бүх талаар яг адилхан болжээ. Иймээс Умардууд нууцаар хятадад үйлдвэрлэж, эх орондоо угсарсан гэх яриа байдаг.

Улаан од үйлдлийн систем

Умард Солонгост мэдээж Windows үйлдлийн системийг хориглосон учраас өөрийн улаан од хэмээх системийг 2002 онд зохион бүтээсэн. Улаан од нь Mac 10 үйлдлийн системийн хуулбар гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг. Мөн Firefox интернэт браузерийг Naenara буюу миний эх орон браузерээр орлуулсан. Энэ мэтээр компьютерийн бүх программ хангамжийн өөрийн хувилбарыг бүтээсэн юм. Засгийн газар улаан од үйлдлийн системийн тусламжтай ард иргэдээ бүрэн хянах боломжтой гэж үздэг. Учир нь энэ систем дээр хийсэн бүх үйлдлийн талаарх мэдээлэл төв сүлжээнд хадгалагддаг. Энэ үйлдлийн системд гадаадын программ хангамж суулгах боломжгүй, өөрчлөлт хийвэл гацдаг, унтардаг байна.

Тод од-1 хиймэл дагуул

Умард Солонгос анх удаа 1998 онд хиймэл дагуул хөөргөж, улс даяар баярлан тэмдэглэсэн. Дотоодын хэвлэл мэдээллээр хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай хүрч, морзын дохиогоор Умард Солонгосын төрийн дууллыг дэлхий рүү дамжууллаа хэмээн зарлаж байв. Гэтэл Kwangmyongsong-1 буюу тод од-1 хиймэл дагуулыг задгай сансарт АНУ, ОХУ-ын станцын радарын төхөөрөмжүүд огт мэдрээгүй байна. Тэгэхээр хиймэл дагуул тойрог замд хүрэлгүй далайд унасан нь тодорхой хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн юм. Дараа нь Номхон далайгаас хиймэл дагуулынх байж болох хэлтэрхийнүүдийг олсон байдаг. Тод од-1 нь Хятадын Донг Фанг Хонг-1 хиймэл дагуулын хуулбар болохыг хожим мэргэжилтнүүд тогтоожээ. Хиймэл дагуул бүтэлгүйтсэн тухай нэг ч үг умард Солонгосын хэвлэлээр гараагүй, Ким Чен Ирийн удирдлага дор хүчирхэг гүрэн байгуулах талаар ярьж, ард иргэдийн урам зоригийг хурцалж байв.

Тансаг зэрэглэлийн Жунма автомашин

Автомашин үйлдвэрлэлийн салбарт төрийн өмчит Pyeonghwa Motors компани ноёлдог. Тус компани нь Умард Солонгосын автомашины төдийгүй, бизнесийн зах зээлд өрсөлдөгчгүй гэхэд хилсдэхгүй. Pyeonghwa Motors компани анх удаа тансаг зэрэглэлийн Жунма автомашиныг үйлдвэрлэсэн. Энэ нь мөн 1990-ээд оны Германы Mercedes Benz-E загварын машинаас хуулбарласан гэх шүүмжлэл дагуулдаг. Жунма нь 197 морины хүчтэй бөгөөд өндөр үнэтэй учраас зөвхөн төрийн дээд албан тушаалтнууд унадаг аж. Pyeonghwa Motors компанийн үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл улсын нууцад тооцогддог. Ойролцоогоор жилд мянга гаруй Жунма загварын машин үйлдвэрлэдэг гэсэн тооцоо бий. Энэ загварын машиныг зөвхөн Вьетнамд цөөн тоогоор нийлүүлдэг байна.

Винилон даавуу

Умард Солонгосын бие даасан байдлын бэлэг тэмдгийн нэг бол винилон даавуу юм. Япон болон умард Солонгосын химич эрдэмтдийн хамтын бүтээл винилоныг 1939 оноос хойш их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Бүр “Социализм ямар агуу вэ” гэх дуунд “хүрхрээ асгарах мэт винилон даавууг бид бүтээж байна” хэмээх мөр байдаг аж. Энгийн номхон иргэдээс эхлээд улс орны удирдагч хүртэл винилон даавуугаар хийсэн хувцас өмсдөг. Винилон нь чанар, эдэлгээний хувьд төдийлөн сайнгүй тул сүүлийн үед импортоор бөс даавуу оруулах болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung-ийн сав баглаа сэтгүүлийн ширээ, муурын гэр болно

 0 сэтгэгдэл

Samsung Electronics-ын санаачилсан инновацлаг шинэ аргын ачаар телевизийн картон цаасан хайрцгийг хаяхын оронд айл гэрийн интерьерийн нэг хэсэг болгож болно. Samsung-ын шинэ The Seriff цувралын телевизийг Eco-Pac kage хэмээн нэрлэсэн, хүрээлэн буй орчинд халгүй өвөрмөц картон хайрцагт савлаж байгаа юм. The Serif нимгэн телевиз худалдан авсан хэрэглэгч картон цаасан хайрцгийг нь хаяхын оронд сэтгүүлийн ширээ, муурын байшин, орны хажуугийн шургуулгатай ширээ юм уу номын тавиур болгон угсрах юм. Угсрах зааврыг картон хайрцгийн гадна талд байгаа QR-кодоор нь гар утсандаа хүлээн авна. Зааврын дагуу хайрцаг дээр харандаагаар шугам татан зүсэж тус тусдаа эд анги болгоод тавилга болгон угсрах ёстой. Угсрах ажиллагаа 30-40 минутаас хэтрэхгүй. Энэхүү өвөрмөц Eco-Pac kage байгалийн нөөцийг зохистой ашигласны төлөө олгодог CES Innovation Awards тусгай шагнал хүртээд байна. Samsung компани 2019 оны эхний хагасаас чихэвч, ухаалаг утаснаас эхлээд том оврын ахуйн цахилгаан хэрэгсэл хүртэлх бүх бүтээгдэхүүнийхээ хайрцаг сав, баглаа боодолд био хуванцар, дахин боловсруулсан цаас, картон ашигладаг болжээ.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Пентагонд зориулсан чипний үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх шахалт үзүүлж байна

 0 сэтгэгдэл
  • TSMC дэлхийн хагас дамжуулагч бүтээгдэхүүний зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг 
  • TSMC нь Пентангонд өндөр хүчин чадалтай чип нийлүүлдэг XILINX зэрэг компанийн бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг. Ийм чипийг F-35 сөнөөгч онгоц, хиймэл дагуул зэрэгт ашигладаг юм


АНУ-ын эрх баригчид хагас дамжуулагч микросхемийн захиалгат үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Taiwan Semicon-ductor Manufacturing Co-г (TSMC) Пентагонд зориулсан чипний үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүл хэмээн хүчтэй шахах болсныг Nikkei Asian Review мэдээлэв. АНУ-ын цэргийн салбарт хэрэглэдэг чипний үйлдвэрлэлийг нутаг дэвсгэртээ шилжүүлснээр нууцлал хамгаалалтын тусгай зэрэглэл бүхий хагас дамжуулагч бүтээгдэхүүний үйлдвэрлэлд БНХАУ хөндлөнгөөс сэм хутгалдахаас хамгаалж чадна хэмээн цагаан ордон үзжээ. Стратеги, технологийн чухал ач холбогдолтой TSMC “батлан хамгаалах төсөлд зориулсан микросхемийн үйлдвэрлэлийг америк хөрсөн дээр явуулахыг АНУ-ын засгийн газар хүсэж байгаа”-г Тайванийн засгийн газрын дээд албан тушаалтан Nikke Asian Review-д өгсөн ярилцлагадаа тайлбарлав. “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас АНУ шахалтаа лав орхихгүй” хэмээн дээрх эрхэм өгүүлсэн юм. Дэлхийн хагас дамжуулагч бүтээгдэхүүний зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг тус үйлдвэрлэгч АНУ-ын Google, Qualcomm, Intel, БНХАУ-ын Huawei зэрэг технологийн аваргуудад захиалгын дагуу чип нийлүүлдэг. TSMC нь мөн Пентагонд өндөр хүчин чадалтай чип нийлүүлдэг Xilinx зэрэг компанийн бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг. Ийм чипийг F-35 сөнөөгч онгоц, хиймэл дагуул зэрэгт ашигладаг юм. Цагаан ордны түгшүүрийг намжаах үүднээс АНУ-д шинээр үйлдвэр байгуулах юм уу дээд түвшний технологитой үйлдвэр худалдаж авах хувилбар байж болно хэмээн TSMC ч жилийн өмнө нэг бус удаа мэдэгджээ. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Apple дахивар боловсруулах шугам ашиглалтад оруулна

 0 сэтгэгдэл
  • Daisy робот дамжлага цагт 200 iPhone задлах чадвартай
  • Apple-ын хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн учраас эхний ээлжинд iPhone ухаалаг утсыг дахивар ялгах Daisy шугамын түүхий эд болгожээ

Техас муж улсын Остин хотын хаяанд ажиллаж буй, Apple-ын хаягдал бүтээгдэхүүнийг дахив ар болгох Daisy роботжсон үйлд вэрлэлийн шугам нь ирээдүйд уул уурхайн олборлох салбараас үл хамаарах “үйлдвэрлэлийн битүү орчил” үүсгэх төлөвлөгөөнийх нь бүрдэл хэмээн Калифорнийн компани тайлбарлав. Apple Inc нь тусгай роботжсон шугамын тусламжтайгаар хаягдал цахим бүтээгдэхүүнээс хэрэгцээт материалуудыг ялган авч, дараа гийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах арга боловсруулахаар олон жил ажиллаж байгаа юм. Купертиногийн компанийн амбицлаг төлөвлөөг салбарын зарим шинжээч үл бүтэх зүйл хэмээн үздэг. Төрөл бүрийн цахим бүтээгдэхүүн, цахилгаан тээврийн хэрэгслийн эрчимт хөгжилтэй уялдан дэлхийн олборлодог түүхий эдийн хэмжээ цаашид байнга өснө хэмээн дэлхийн уул уурхайн компанийн захирлууд ч тайлбарлаж байна. Нийт урт нь 20 метр ч үл хүрэх Daisy роботжсон үйлдвэрлэлийн дамжлага шугам нь хуучин iPhone утсыг литий, хөнгөн цагаан, кобальт зэрэг 14 нэр төрлийн материалын орцоор нь хэсэгчлэн задалж салгах ажил гүйцэтгэдэг. Задалж салгасан эд анги, бүрдэл хэсгүүдийг дахивар боловсруулдаг компаниуд цэвэршүүлэн үйлдвэрлэлийн бэлэн түүхий эд болгодог. Уг робот дамжлага ердийн нөхцөлд цагт 200 iPhone задлах чадвартай. Apple-ын хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн учраас эхний ээлжинд iPhone ухаалаг утсыг дахивар ялгах Daisy шугамын түүхий эд болгожээ. Одоо ч зарим шинэ бүтээгдэхүүнийхээ хөнгөн цагааны хайлш хийц зэргийг дахивар материалаар хийж буй Apple компани дахин боловсруулсан материалын нэр төрөл, орцыг цаашид ихэсгэх төлөвлөгөөтэй. Цахим бүтээгдэхүүнийг задалж, дахивар материал ялгах уг үйлдвэрлэлийн шугамыг бусад үйлдвэрлэгч, ялангуяа автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран ашиглаж, хөгжүүлэхэд бэлэн гэдгээ Apple мөн мэдэгдсэн юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Volkswagen 2025 онд 1.5 сая цахилгаан машин үйлдвэрлэсэн байх болно

 0 сэтгэгдэл
  • Volkswagen компани ойрын таван жилд цахилгаан хөдөлгүүрт ма­шины зах зээлд тэргүүлэгчийн нэг болохоор төлөвлөж байна 


Volkswagen  компани ойрын таван жилд цахилгаан хөдөлгүүрт машины зах зээлд тэргүүлэгчийн нэг болохоор төлөвлөж байна. Герман үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байршуулсан мэдээллээс үзвэл тус компани 2023 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй нэг сая ширхэг машин үйлдвэрлэх зорилт тавьжээ. Урьд нь тус компани энэ хэмжээний автомашиныг 2025 он гэхэд үйлдвэрлэхээр тооцоолж байсан юм. Шинэ тооцоогоор Volkswagen 2025 он гэхэд даруй 1.5 сая ширхэг цахилгаан машиныг үйлдвэрийн угсрах дамжлагаас гаргасан байх болно. Ирэх жилээс Европын Холбооны улсуудад зарагдах ID.3 жижиг оврын цахилгаан машин Volkswagen-д дайчин зорилтоо амжилттай биелүүлэхэд нь гол үүрэг гүйцэтгэнэ. Энгийн стандарт бүрдэл бүхий хувилбарыг 30 мянган ам.доллар хүрэхгүй үнээр борлуулах гэж байгаа нь ID.3 машиныг хэрэглэгчдийн хувьд хүртээмжтэй болох юм. Өнөөгийн байдлаар iD.3 худалдан авах 37 мянган урьдчилсан захиалгыг тус тивийн хэрэглэгчид хэдийн өгөөд байна. Volkswagen мөн өөрийн цахилгаан хүч дамжуулах ангийн MEB платформыг бусад компаниудад нийлүүлэх замаар тээврийн хэмнэлттэй хэрэгсэл нийтлэг хэрэглээ болгох явцыг хур дасгах юм. Жижиг оврын ID.3 загварын зэрэгцээ герман үйлдвэрлэгч MEB платформд суурилсан микро автбоус, багги, цахилгаан зүтгэх хүчтэй кроссовер машин үйлдвэрлэнэ. Одоогоор сүүлийн загваруудыг зах зээлд гаргах тов тодорхойгүй. Гэхдээ Volkswagen-ы тавьсан зорилго одоогоор тус компанийн борлуулалтын бодит нөхцөлтэй дүйцдэггүй. Тэгээд ч ID.3 загвар Европын зах зээлд 2020 оны зунаас зарагдаж эхэлнэ гэдгийг харгалзан үзэх юм бол цахилгаан машины борлуулалтын төлөвлөгөөг өөдрөг дайчинд тооцож болно. Volkswagen брэнд дэлхий даяар нэр хүндтэй байдаг нь тооцоонд өөдрөг өөрчлөлт оруулах бас нэг нөхцөл болжээ.