A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1287/

Уул уурхайг ухаалаг утаснаасаа удирддаг болжээ

Технологийн хүчийг ашиглах гэж компаниуд ухаанаа зарж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1287/

Уул уурхайн талаарх бидний уламжлалт ойлголт халаагаа өгч, технологийн хувьсгал энэ салбарт хүч түрэн орж ирлээ. Өөрчлөлт, шинэчлэлт зай завсаргүй мөшгих эринд хиймэл оюун ухаан хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг дөтлөх болов. Аж үйлдвэрийн IV хувьсгал гэгч урьдын хэвшсэн тоглоомын дүрмийг өөрчилж байна. Энэ нь холын Австралид биеллээ олж, хэдэн мянган бээрийн цаадах уул уурхайг гар утсаараа удирдах хэмжээнд хөгжжээ. Ил уурхайг дэргэдээс нь юм шиг залж, чиглүүлэх системийн ачаар үйлдвэрлэлийн зардал буурч, ажлын бүтээмж ч дээшилж байна. Уг RTV системийг 21 уурхайдаа нэвтрүүлсэн Rio Tinto группийн Квинслэнд мужийн Брисбен хот дахь оффисоос “Оюутолгой”-г гар утаснаасаа харж, тэнд өрнөж буй өдөр тутмын ажилтай хүссэн цагтаа саадгүй танилцах аж. Тус группийн автоматжуулалтын багийн ерөнхий зөвлөх Крэйг Хампрэй өөрийн гар утаснаасаа торох зүйлгүй энэ бүхнийг нүдний өмнө авчирч байлаа. Дээрх системийг цаашид илүү боловсронгуй болгон хөгжүүлэх “даалгавартай” Rio Tinto группийн 30 ажилтан зүүн болон баруун Австрали, АНУ-д ажилладаг аж.

10 жилийн турш тасралтгүй хөгжүүлж буй энэхүү системийг “Оюутолгой”-д хоёр жилийн өмнөөс Rio Tinto ашиглаж эхэлжээ. Гар утасны дэлгэцэн дээрээс зургаан тивийг хамарсан уурхай болгоноо тольдох программыг гурван хэмжээст видео тоглоомын хийцээс санаа авч бүтээсэн гэдгийг Крэйг Хампрэй нуусангүй. Энэхүү программыг уул уурхайн компаниудаас зөвхөн Rio Tinto дотооддоо ашиглаж байна. Гэхдээ сонирхсон болгон бус группийн хэмжээнд 1200 хүн л үүнийг “эзэмших” эрхтэйг тэрбээр онцолсон юм. Төслийн талбар дээрх хүдрийн олборлолт, ачилт, тээвэрлэлт, шилжүүлэлтийн хугацаа, тухайн техникийн шатахууны байдал, уурхайн бүс доторх автомашинуудын хурд гэх мэтийг тус программын тусламжтайгаар мэдэх боломжтой. Одоогоор зөвхөн ил уурхайдаа энэхүү технологийг нэвтрүүлсэн бөгөөд цаашид гүний уурхайд ч ашиглах ижил технологийг зохион бүтээж байгаа аж. Өнгөрсөн найман жилийн дотор Rio Tinto групп Австрали дахь нэг төслийн технологид 1.5 тэрбум австрали доллар зарцуулсан гэж “BAEconomics”- ийн судалгаанд цохон тэмдэглэсэн байв.

Нэг төслийн технологийн хөрөнгө оруулалт тэрбумаар хэмжигдэнэ гэхээр нэжгээд төслийнх өндөр дүнтэй гарах нь дамжиггүй. Технологийн хүчийг ухаалаг ашиглах гэж компаниуд илүү ухаан зарцуулж байна. Үүний тод жишээ гэвэл дэлхийн 35 улсад 47 мянган ажилтантай үйл ажиллагаа явуулж буй Rio Tinto болж байгаа юм. Тус групп автоматжуулалтад онцгой анхаарч, Баруун Австрали дахь Пилбарагийн уурхайд хүнд даацын бүх автомашиныг Пертээс удирдан чиглүүлж, бүтээгдэхүүнээ жолоочгүй тээвэрлэдэг болжээ. 1500 км-ийн алсаас хүнд даацын машин, экскаватор гээд 90-ээд том техник болон галт тэргийг удирдаж байна гээд бод доо. 150 жилийн уул уурхайн түүхтэй Австралид ч энэ үйл явдал өөрөө шинэ үзэгдэл болж байгаа юм. “Ирээдүйн уурхай” төслийн хүрээнд Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайгаа Rio Tinto бүрэн автоматжуулсан аж. Цаашид ч автомажуулах ажил үргэлжилнэ гэж тус группийн Өсөлт, инновацийн группийн харилцаа, холбоо хариуцсан менежер, Моник Бенстед ярьсан юм. Гэхдээ автоматжуулалт эрчтэй явагдсан ч ажлын байр хумигдахгүй гэлээ. Учир нь, 90 гаруй жолооч дээрх төслийн хүрээнд ажилгүй болсон ч техникийн удирдлагын төвд 600 хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, автоматжуулалт шинэ ажлын байрыг нэмэгдүүлжээ.

Зардал бууруулж, бүтээмж өсгөдөг нь технологийн давуу тал
Бидний уул уурхайг харах өнцөг, зураглах төсөөлөл хэдэн арван жилээр бус цаг, минутаар өөрчлөгдөхөөс аргагүй болж байгаа биз. Ирээдүйн уурхайг Баруун Австралид цогцлоож, аюулгүй ажиллагааг алхам тутам мөрдлөг болгож байна. Сонирхуулахад, Rio Tinto группийн хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдээс “Оюутолгой” аюулгүй ажиллагааг ягштал баримталж, энэ үзүүлэлтээрээ Rio Tinto-гийн гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналыг хүртсэн байна. Технологи хөгжих хэрээр уурхайн осол аваар багасч, аюулгүй ажиллагаа хариуцлагатай уул уурхайг хэмжих тэргүүн үзүүлэлт болж чаджээ. Технологи ийнхүү хөгжлийн хурдаа нэмэх тусам түүнийг эзэмшихийн тулд хүний хөгжил яригдахаас аргагүй. Энэ өөрчлөлтөд уурхайчид бэлэн үү гэсэн асуулт зөвхөн Австралид бус Канад, АНУ-д ч халуун сэдэв болж, хариулт нэхэх болсон.
Тэгвэл үүнд бэлэн байх үүднээс 8000 ажилтнаа Rio Tinto давтан сургаж, техникийн хүн болгохоор шийджээ. BHP Billiton болон Rio Tinto зэрэг уул уурхайн топ компани ирэх дөрвөн жилд 2.7 тэрбум ам.долларыг тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнээс хэмнэхийг зорьж байна. Тэд хиймэл оюун ухаанд суурилсан жолоочгүй авто хэрэгслийг түлхүү хэрэглэхээр тооцоолжээ. Тухайлбал, BHP Billiton компани ирэх дөрвөн жилд машин механизмын засвар үйлчилгээний зардлаа 32 хувиар бууруулж, 2.3 тэрбум ам.доллар болгоно хэмээн мэдэгдсэн. Шинэ технологи уул уурхайн компаниудад зардлаа бууруулах боломжийг бий болгож өгч байна. Тус компани өнгөрсөн оноос төмрийн хүдрийн Jimblebar орд дээрээ Caterpillar-ын 360 тонн хүртэл даацтай 793 F загварын алсын удирдлагатай 20 хүнд даацын ачааны автомашиныг ашиглаж эхэлсэн байна. Үүнийг энэ онд хоёр дахин нэмэгдүүлж, 50-д хүргэхээ зарласан төдийгүй алсын удирдлагатай хүнд даацын автомашины тусламжтайгаар 2017 онд уг уурхайн үйл ажиллагааны зардлыг 15 хувиар бууруулж чадсан хэмээн тус компани мэдээлэв.
• Технологийн хувьсгал уул уурхайн эрдэс бүрийг эдийн засгийн үр ашигтай түүхий эд болгон өөрчилж буй.
• Зардал бууруулж, бүтээмж өсгөдөг нь технологийн давуу тал. Үүнийг хэдийн ойлгосон компаниуд өөрчлөлт, шинэчлэлтийн өмнө бэлэн байна.
• Бидний уул уурхайг харах өнцөг, зураглах төсөөлөл хэдэн арван жилээр бус цаг, минутаар өөрчлөгдөхөөс аргагүй боллоо.
Шинэ технологийн түрэмгийлэл нь эко олборлолт руу компаниудыг зүглүүлж, хал багатайгаар түүхий эд олборлох арга ухаанд сургаж байна. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс Rio Tinto АНУ-ын Alcoa компанитай хамтарч Канад дахь хөнгөн цагааны Elysis төслийг хэрэгжүүлэхээр болсноо энэ хавар зарлажээ. Энэхүү төсөлд Канад, Куба улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, Apple компани хамтарсан хөрөнгө оруулалт хийхээ дуулгасан аж. Байгальд огт нөлөөлөлгүйгээр хөнгөн цагааныг олборлох дээрх төсөл дэлхийд анхдагч гэдгийг Rio Tinto-ийн Өсөлт, инновацийн группт багтдаг Бандуура судалгааны төвийн Техникийн хөгжүүлэлт хариуцсан менежер Жейред Осбор онцолсон юм. Инновацид хийсэн хөрөнгө оруулалтаараа уул уурхайн салбарыг тус групп хошуучилдаг. Зардал бууруулж, бүтээмж өсгөдөг нь технологийн давуу тал. Үүнийг хэдийн ойлгосон компаниуд өөрчлөлт, шинэчлэлтийн өмнө бэлэн байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн хөдөлгүүр нь уул уурхай болж, төсвийн орлого энэ салбараас үлэмж хамаарч байгаа. Энэ үед төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд технологийн тухай одооноос эрчтэй ярихгүй бол дэлхийтэй хөл нийлүүлэх бус хол хаягдаж мэдэх нь. Нүүрс, зэс, төмрийн хүдэртэй зэрэгцээд батарейн үндсэн түүхий эд болох лити, кобальт орлогын шинэ эх үүсвэр болон гарч ирсэн. Технологийн хувьсгал уул уурхайн эрдэс бүрийг эдийн засгийн үр ашигтай түүхий эд болгон өөрчилж буй. Технологи, түүний ноу хау компаниудын өрсөлдөх чадварыг тодорхойлж, өрсөлдөөнд үлдэх шалгуур нь болж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Galaxy S10 VS iPhone XS Max

 0 сэтгэгдэл


Samsung шинэ загварын гар утсаа өрсөлдөгч Apple-ийн шинэ бүтээгдэхүүнээс хэдхэн сарын дараа зах зээлд танилцуулав. Аль нь илүү вэ?

Samsung Galaxy S10 нь дотроо S10e (esseniial), S10, S10+, S10 5G гэсэн дөрвөн өөр загвартай. гуравдугаар сараас худалдаанд гарах эхний гурав дотроо S10+ нь шилдэг

Гурван өөр дивайсаас бүрддэг нэг бүл тренд болсон өнөө цагт S10e, S10, S10+ нь Apple-ын iPhone XR, XS, XS Max-д барьж буй Samsung-ын хариу юм. Galaxy “S ten”, iPhone “ten S” гэх мэт нэршил ижил төстэй ч хоёр үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн хэтэвчний араас хөөцөлдөх өрсөлдөөнд ноцтой зарим ялгаа бий.

Хийц дизайн, зургийн чанар

Дээд ангиллын утсанд гэрэл зургийн чанар чухал ач холбогдолтой. Samsung компани S10+ загвараа ар талын гурван камертай хийжээ. Нэг нь ойрын зайн стандарт зураг авах зориулалттай бол нөгөөх нь арай том өргөн өнцгийн зураг дарахад тохиромжтой. Харин iPhone хоёрхон арын камертай нь дутагдал юм шиг санагдаж болох. Хэрэг дээрээ камерын линз зургийн чанарыг тэр бүр тодорхойлж чаддаггүй. Тэгээд ч Apple техник үзүүлэлтэд “тооноос чанарыг эрхэмлэдэг”. Юутай ч гурван линз нь креатив нэгэнд хоёроос илүү боломж.  S10+ лут 6.4 инчийн дэлгэцтэй бол iPhone XS Max-ынх үл ялиг том 6.5 инч. Нүүрэн талын камерыг дэлгэцнээ хэрчлээс гаргаж байрлуулсан, сүүлийн үед стандарт болоод буй iPhone шийдлийг Samsung ашигласангүй. S10+ загварын нүүрэн талын камер урьд нь тохиолдож байгаагүй, “нүхлэсэн” байрлалтай. Ийм шийдэл дэлгэцийг тэгш хэмгүй болгосон ч ашигтай талбайг нь ихэсгэж өгчээ.

Apple утасныхаа дэлгэцэнд том хэрчлээс гаргасны учир нь дивайсын аюулгүй байдал, нууцлалын төлөө дотор талд царай таних дэвшилтэт төхөөрөмж суурилуулсных. Хэвийн ажиллахын тулд хэд хэдэн сенсор шаарддаг FaceID технологи нь дэлгэцийн зарим хэсгийг золигт гаргахаас аргагүй болгож байгаа юм.

Samsung аюулгүй байдлыг орхиогүй. Гэхдээ тус компанийн хурууны хээ уншигч дэлгэцийнхээ шууд ард байрладаг. Хэрэглэгчийн хурууг танихдаа хэт авиа ашигладаг ийм уншигч уламжлалт сенсороос илүү найдвартай хэмээн Samsung тайлбарлаж байна.

Учир ойлгомжтой: Хурууны хээ уншигч ашиглаж дэлгэцийн ашигтай талбайг ахиу үлдээх үү, царайгаа таниулахын төлөө хэсэг пикселийг үгүй хийх үү гэдгээ сонго.

Чадвар, хурд хүч

Galaxy S10+, iPhone XS Max аль аль нь утасгүй цэнэглэх чадвартай. Гэвч Samsung-ынх өөр бусад дивайсыг алсаас цэнэглэдэг бонустай. Онолын хувьд хэрэглэгч S10+ утсаа дээр нь байрлуулж байгаад найзынхаа iPhone-ыг цэнэглэж өгч болно гэсэн үг. Гэхдээ Samsung компани уг функцийг чихэвч, ухаалаг утас гэх мэт аксессуар цэнэглэхэд ашиглахыг зөвлөж байна.

Samsung-ын загвар дижитал контент хадгалах багтаамжаараа аваргын титмийг авлаа. S10+ загварын дотоод багтаамж нэг терабайт буюу iPhone XS Max-ын их багтаамжтай хувилбараас хоёр дахин их. Дээр нь S10+ загвар 512 гб хүртэл багтаамжтай SD карт дэмждэг тул нийт багтаамжийг нь Apple-ын манлай загварынхаас гурав дахин ихэсгэх бололцоотой.
Дөнгөж зарлаад буй Samsung-ын шинэ загварын ажиллагааны хурдыг одоогоор iPhone-той харьцуулах аргагүй. Apple-ын загвар өөрийнх нь бүтээл болох зургаан тооцоолох цөм бүхий А12 Bionic чиптэй бол Samsung-ынх найман тооцоолох цөмтэй. Гэхдээ iOS үйлдлийн системтэй нягт интеграцчилагдсан. Apple-ын тусгай хийц бүхий цахиур чип ихэнхдээ цаасан дээр сүртэй харагддаг өрсөлдөгчдийнхөө процессороос давуу ч байж болно.

Дүгнэлт

Юутай ч өрсөлдөгчдийн манлай загвар аль аль нь хэрэглэгчээс даалгах ямар ч ажлыг нугалж чадна. Алийг нь ч худалдаж авсан манай гарагийн хамгийн хүчирхэг утасны нэгийг авч буй хэрэг.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлого тодорхойлогчид хүү өсгөх асуудлыг бүрхэг үлдээв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

2019 оны эдийн засгийн гол эрсдэл: валютын ханш

Алтны тушаалт хумигдахаар байгаа нь валютын ханшид эрсдэл дагуулж мэдэхээр байна

 0 сэтгэгдэл


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараах болсноо дор бүрнээ энэ долоо хоногт мэдэгдэж, урьд өмнө байгаагүй хамгийн олон компани 2018 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчээ баярлуулахаар шийджээ. 2017 онтой харьцуулахад компаниуд өнгөрсөн онд багагүй ашигтай ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа нь эргэн сэргэсэн гэдгийг энэхүү үйл явдал нэг талаар гэрчилнэ. Хэдий тийм боловч макро эдийн засгийн орчин бүхэлдээ сайжирсан юм алга. Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Бизнесийн орчныг авч үзвэл, нөхцөл байдал дээрдсэн гэхээр зүйл ядмагхан. Дэлхийн банкны судалгаанаас харахад, манай улсын бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ.

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг нийгэм, эдийн засгийн ээлжит тайлангаас 2018 оны дүр зураг тодхон харагдах аж. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 6.8 хувиар өсөж, Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны таамгаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Өсөлтийн суурь нь уул уурхайн салбар болсон. Тухайлбал, нүүрсний экспорт болон үнэ нэмэгдсэн нь эдийн засагт эерэг өсөлт авчирсан байна. Тэгвэл энэ оны эдийн засгийн төлөв байдлыг Засгийн газар мөн л нааштай төсөөлж, найман хувиар зурагласан билээ. Харин олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг үүнээс доогуур буюу 6-7 хувиар таамаглав. Дэлхийн банк, азийн хөгжлийн банкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байгаа тул өсөлтийг нэлээд өндөр таамагласнаа дурдсан юм.

2019 оны төсөв, мөнгөний бодлогын эрсдэлийг валютын ханш хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодорхойлсон. Гурван эдийн засагч тутмын хоёр нь валютын ханшийн өсөлтийг эрсдэлд тооцож байна. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар пүрэв гарагийн байдлаар 2635 төгрөгтэй тэнцлээ. Уг нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш энэ он гарснаас хойш ялимгүй суларч эхэлсэн ч манай улсын гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь өөдрөг төсөөллийг үгүйсгэх ээлжит тайлбар болж буй.

Валютын ханшийн өсөлтийг тогтворжуулахад валютын албан нөөцийн үүрэг, оролцоо хамгийн их байдаг. Хүлээлтийг валютын нөөцөөр удирдах нь бий. Гэхдээ манайх шиг гадаад өрийн дарамт ийм өндөр улсад дан ганц валютын нөөцөөр ханшийг тогтоон барих гэж оролдох өөрөө эрсдэл гэдгийг эдийн засагч Ц.Батсүх хэлж байсан удаатай. Ийм хүнд нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүлээгдэж буй мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар ханшийн эрсдэлийг хаах боломжтойг тэрбээр тайлбарласан юм.

Монгол Улсад шууд орох валютын урсгалд “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эс тооцвол хязгаарлагдмал байна. Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор өнгөрсөн онд зээл олголт 24 хувиар өссөн. Импортын хэмжээ 5.9 тэрбум ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгджээ. Эдийн засаг тэлэхтэй зэрэгцээд валютын эрэлт өссөн байна. Эдгээр нь валютын ханш чангарахад нөлөөлсөөр.

Бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ

ОУВС-гийн хөтөлбөр эдийн засаг эерэг байх нэг хөшүүрэг боловч уг хөтөлбөрийн хүрээнд олгохоор шийдвэрлэсэн санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар дутжээ. Төв банкны зүгээс өнгөрсөн оны турш гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 1.2 тэрбум ам.долларын валютын захад нийлүүлсэн байдаг.

Төгрөгийн ханшид үзүүлэх валютын ханшийн өсөлтөөс гадна төсвийн тэлэлт мөнгөний бодлогын орон зайг энэ онд хумиж мэдэхээр байгаа. Төсвийн зарлагыг 2020 оны сонгуулийн өмнө гэдэг утгаар түүхэнд байгаагүй өндөр дүнтэй баталсан. Үүнээс болж орлогын тасалдал үүссэн нөхцөлд төсвийн алдагдал үлэмж нэмэгдэх эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар. Алт тушаалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд бас л буурах эрсдэл хүлээж байна. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан төв банк энэ онд хэчнээн тонныг авах нь эргэлзээ үүсгэжээ. Улсын гадаад валютын албан нөөцийг 2014 оноос зузаатгаж эхэлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь бус хуучнаар нь буюу таван хувиар энэ оноос мөрдөхөөр болсон. Үүнийг төв банкны алт тушаалт эрс буурахад нөлөөлнө гэж эдийн засагч Ч.отгочулуу үзэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнийхээ 10 орчим хувийг ногдол ашиг болгон иргэдэд тараахаа урьдчилсан байдлаар зарласан. Монгол Улсын экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрс өмнөд хөршийн зах зээлд эрэлттэй, үнэ өндөр хэвээр байна. Эдийн засагт 2018 онтой харьцуулахад илүү өсөлт гарах боломж, нөхцөл бүрдэж байгааг нүүрсний экспорт болон Хятадын зах зээлтэй холбон эдийн засагч Л.Наранбаатар тэмдэглэсэн юм. Хэрэв төсөвт төсөөлснөөр нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж чадвал эдийн засаг 2018 оны амжилтаа хадгалах боломж байна. Гэхдээ тоон үзүүлэлтээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 70 бус 100 ам.доллараар  экспортолж чадвал энэ нь эдийн засаг тогтвортой нэг хөшүүрэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ юанийн ханшид шахалт үзүүллээ

 0 сэтгэгдэл