A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1596/

Уурын зуухны утааг цэвэршүүлэх туршилт хийлээ

Уурын зуухны утааг цэвэршүүлэх туршилт хийлээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1596/



БНХАУ-д өргөн хэрэглэдэг уурын зуухнаас гарч буй хүхэр, азот, нүүрстөрөгч зэрэг хийг 95 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай утаа шүүгч төхөөрөмжийг БЗД-ийн 102-р сургуульд туршлаа. 

Утааг химийн уусмалтай урвалд оруулснаар цэвэршүүлж, чийглэг уур болгон агаарт дэгдээдэг. Энэ технологи манайх шиг хаврын цагийн хувьсамтгай уур амьcгалтай оронд тохиромжтой. Төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэж албаны хүн тайлбарласан. Туршилт амжилттай болбол нийслэлийн 3000 орчим уурын зуух болон хөдөө, орон нутгийн уурын зуухнуудад суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
өнгөрөгч 8 дугаар сараас эхлэн БНХАУ-ын Шанхай хотноо үйл ажиллагаа явуулдаг АНУ, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Демистра” ХХК-ийн уурын зуухны утааг цэвэршүүлж шүүдэг, цахилгаанаар ажилладаг төхөөрөмжийг суурилуулан туршиж эхэлжээ. Уг төхөөрөмжийг турших ажлыг Монгол, Солонгосын хамтарсан “Монкутроамин” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа юм.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Гэрийн нөхцөлд харшил үүсдэггүй ариутгалын уусмал бэлтгэх арга

 0 сэтгэгдэл

Дэлхий дахинд тархсан цар тахлаас сэргийлэхийн тулд ахуйн ариун цэврийг сайн сахиж, ариутгал халдваргүйтлийн дэглэм мөрдөх шаардлага хүн бүрийн өмнө тулгарч байна. Иймээс манай сонин “ЗГМ зөвлөж байна” нүүртээ гэр сууцаа ариутгаж халдваргүйжүүлэх, ариутгалын бодисыг хэрхэн бэлтгэж хэрэглэх талаар хүргэж байна.

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өрх гэрээ хэрхэн ариутгах талаарх ЭМЯ-наас гаргасан зөвлөмж: 

  • Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах 
  • Хүүхдийн тоглоомыг хоёр хувийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (нэг литр бүлээн усанд 20 гр сод хийнэ) 
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтгаар цэвэрлэх. 
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл нэг литр усанд 15 мл бодис хийж арчиж халдваргүйжүүлнэ. Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүднэ. 
  • Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлээрэй. 
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, ванн, суултуурыг нэг литр усанд 15 мл "Белизна" хийж арчиж халдваргүйжүүлнэ. 
  • Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг нэг литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлж хэвших нь халдварт өвчин тусахаас сэргийлнэ.
  • Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. 
  • Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэж заншаарай. Ахуйн бээлий хэрэглэх.

Анхаарах зүйл:

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгална. 
  • Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх.
  • Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй.


1.Ингээд гэрийн нөхцөлд ариутгалын бодис хэрхэн бэлтгэх зөвлөгөө хүргэж байна.

  • Нэг аяга буцалсан ус
  • Нэг аяга винегар (12 хүртэлх хувийн бүх төрлийн цагаан цуу буюу уксус) 
  • Цайны модны эфирийн тос 25 дусал 
  • Нимбэгний эфирийн тос 25 дусал
  • Бүгдийг холиод шүршигчинд хийгээд болно. Энэхүү ариутгалын уусмал нь хүний биед сөрөг нөлөөгүй, эко гэдгээрээ давуу талтай. Энэхүү уусмалаар асгараад хатсан хоолны үлдэгдэл, бохирдол ихтэй гадаргуу руу сайтар шүршээд хэсэг байлгаж байгаад арчихад амархан арилж, ариутгагдана. 

2.Даавуун хэрэглэл, цагаан хэрэглэл, дэр, өрөөний агаарт цацаж хэрэглэх бактер устгагчтай цацлага бэлтгэх жор: 

Үйлдвэрийн цацлагууд нь олон дахин хэрэглэх явцад харшил үүсгэх эрсдэлтэй байдаг. Харин гэрийн нөхцөлд бэлтгэсэн эко цацлага нь харшил үүсгэж, бактер үржүүлэхгүй. Ариутгалын спирт, эсвэл чанартай архи 1/2 аяга. (Архи нь хамгийн сайн урвалд ордоггүй ариутгагч) Нэрмэл ус нэг аяга Сайн чанарын цэвэр эфирийн тос 10 дусал Хэрэглэхдээ сэгсрэх шаардлагагүй. Тос архиндаа сайн задардаг. Өрөө тасалгаандаа, орны бүтээлэг, дэр, хувцас, хивс рүүгээ 20 орчим см-н зайнаас хөнгөн цацаж, ариутгаад хэрэглээрэй. Өдөрт 1-2 удаа хэрэглэхэд тохиромжтой. Шал ариутгагч бэлтгэх жор: Цагаан цуу (6-9%) ус хоёрыг ижил хэмжээтэй холино. Хүсвэл хлорамин нэмж болно. Шал арчих хэд хэдэн алчуур гаргаж уг шингэнээрээ чийглээд шалаа угааж ариутгана.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гэрээсээ ажилладаг хүмүүсийн анхаарал 33 хувиар илүү төвлөрдөг

 0 сэтгэгдэл
  • Стенфорд болон бусад эх сурвалжийн судалгаагаар ажлаа гэрээсээ хийх нь бүтээмжийг эрс нэмэгдүүлдэг гэж үзжээ
  • Gallup-аас явуулсан өөр нэг судалгаагаар гэрээсээ долоо хоногт 3-4 өдөр ажилладаг ажилчид ажлын байран дээрээ ажилладаг ажилчдаас 33 хувиар илүү ажилдаа анхаарч байсан бөгөөд ажилдаа үл анхаарах хандлага нь 15 хувиар бага байжээ

Манай улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш ихэнх байгууллагууд ажилчдадаа гэрээсээ ажлаа хийх боломж олгосон. Асар хурдацтай хөгжиж буй шинэ эрин үед энэ нь тийм шинэлэг зүйл биш. Олон улсад жил ирэх тутам хүмүүс ажлын уян хатан нөхцөлийг эрэлхийлж, гэрээсээ ажиллах боломжийг анхааралдаа авах болжээ. Учир нь гэрээсээ ажлаа хийж байгаа хүмүүс илүү үр дүнтэй ажилладаг болох нь судалгаагаар батлагдсан аж. Ингээд гэрээсээ ажиллах нь ямар давуу талтай болох талаарх мэдээллийг сонирхуулж байна. 

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг

Харвардын бизнес хэлэлцүүлэгт дурдсан судалгаагаар Хятадын Ctrip аялал жуулчлалын цахим хуудасны дуудлагын төвийн ажилчдад есөн сарын турш сайн дураараа гэрээсээ ажиллах санал тавьжээ. Ажилчдын тал нь саналыг хүлээн авсан. Үлдсэн тал нь үргэлжлүүлэн өдөр бүр ажлын байран дээрээ ирж ажилласан байна. Стенфордын их сургуулийн профессор Николас Блүүмийн судалгааны хариугаар гэрээсээ ажиллаж байсан ажилчид, ажлын байран дээрээ ажиллаж байсан ажилчдаас 13.5 хувиар илүү дуудлага гүйцэтгэсэн байна. Gallup-аас явуулсан өөр нэг судалгаагаар гэрээсээ долоо хоногт 3-4 өдөр ажилладаг ажилчид ажлын байран дээрээ ажилладаг ажилчдаас 33 хувиар илүү ажилдаа анхаарч байсан бөгөөд ажилдаа үл анхаарах хандлага нь 15 хувиар бага байжээ. Энэ мэтчилэн олон судалгаа хийсний үр дүнд ажилчдын бүтээмж нэмэгддэг гэж үзсэн байна. 

Ажил хаях нь багасна

Ажилчдын сэлгээ хийх нь маш өндөр өртөг зардалтай. Судалгаанаас үзэхэд ажилтан элсүүлэх, халах, бэлтгэх нь ажилтны бүтэн хоёр жилийн цалинтай дүйцдэг аж. Мэдээж ингэж байж чанартай ажиллах хүчин олно. Дээр дурдсан судалгаагаар гэрээсээ ажилладаг ажилчид нь илүү өндөр сэтгэл ханамжтай байдаг гэж мэдэгдсэн. Энэ талаар профессор Блүүм “Үр дүн нь бидний урьдчилан таамаглаж байснаас хол илүү байсан” гэжээ. Гэрээсээ ажиллах бодлого нь ажил хаялтын түвшинг багасгахаас гадна шинэ ажилтан элсүүлэхэд илүү хялбар болгосон аж. Тухайлбал, 2018 оны Акроны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41 хувь нь хүмүүстэй биечлэн болон утсаар харилцахаас цахимаар харилцахыг илүүд үзсэн байна. 

Тоног төхөөрөмжийн зардлыг багасгана

Ажилчид төвлөрөх шаардлагатай үедээ ажлын байран дээр ирэхдээ шаарддаг шиг хувийн орон зай, чимээгүй орчин шаардах нь багасна. Түүнчлэн гэрээсээ ажиллах нь ажлын бүтээмжийг багасгалгүйгээр нээлттэй төлөвлөсөн загварын тоног төхөөрөмжийн зардлыг багасгах шилдэг арга юм. Шагналд нь гэрээсээ ажиллах ажилчид өөрсдөө ажлын өрөөнийхөө тавилгыг худалдаж авна. Хэрвээ тохиолдлоор ажлын байран дээр ажилладаг бол тансаг тавилга хүлээх, шаардах нь бага. Энэ нь бага зардал гарна гэсэн үг. 

Өвчтэй, чөлөөтэй өдрүүд багасна

Хөдөлмөрийн статистикийн газраас гаргасан судалгаагаар жилд ойролцоогоор 2.8 сая хүн ажлын өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалдаг гэжээ. Зарим компанийн хувьд энэ нь өдөрт нэг сая ам.долларын алдагдал болдог байна. Тэгвэл зарим ажилчин өвчтэй үедээ ч гэрээсээ ажиллаж боломжтой. Яагаад гэвэл гэртээ байснаар бусад ажилчидтай холбогдох болон харилцах стрессээс ангижрах юм. Хамгийн чухал нь өвчтэй үедээ гэрээсээ ажилласнаар өвчин болон нянгаа бусаддаа халдаахгүй. Ялангуяа ганц л найтаахад өвчин үүсгэж болох нээлттэй төлөвлөсөн ажлын байрнуудад томоохон асуудал болдог. Америкийн уушгины холбооны үзсэнээр гэрээсээ ажиллах нь агаарын бохирдолд өртөх болон бусад аюулт өвчин тусахаас хязгаарладаг байна. 

Цалингийн тооцооны зардлыг хэмнэнэ

Хэрвээ компани их орлого олохгүй бол компанийн нийт орлогоос 30 болон түүнээс дээш хүртэлх хувийг хэрэглэдэг байна. Америкийн эдийн засгийн судалгааны газраас хэрвээ ажилтан гэрээсээ ажиллахаар болбол дундаж ажилтнаас цалингийн найман хувийг суутгана гэсэн тооцоо гарчээ. Гэрээр ажиллах нь өөр зүйл хийж цагаа үрэхийг зогсоож, цаг хэмнэж байгаа учраас ийм шийдвэр гаргахаар төлөвлөсөн аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Z үеийнхний амьдралын хэв маяг

 0 сэтгэгдэл
  • Тэдний сэтгэлгээ эх оронч болон үндсэрхэг үзлээс холдсон байдаг бөгөөд өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцдог гэнэ
  • Z үеийнхний дунд “Интернэт донтогчид”-ын тоо 25 хувиар өндөр байдаг

Z үеийнхэн гэх нэршлийг та хаа нэгтээ сонссон байх. Мөн өөрийгөө Z үеийн төлөөлөл хэмээх хэн нэгэнтэй ч таарч байсан болов уу. Тэгвэл АНУ-ын хүн амын 26 хувийг эзэлж, эдийн засагт нь 44 тэрбум долларын хувь нэмэр оруулж буй шинэ үеийн залуусын амьдралын хэв маягийг тухай хүргэе. 

Интернет тэдний амьдралын салшгүй хэрэгцээ

1998 оноос хойш төрсөн залуусыг дээрх үед хамааруулдаг, харин 1989-1997 оны хүмүүсийг “шинэ мянганы хүн” гэж тодорхойлдог байна. Интернэтийн хөгжилтэй зэрэгцэн өссөн шинэ мянганыхныг дэлхийн анхны дижитал үеийнхэн гэж нэрлэдэг бол цахим сүлжээний эрин үед мэндэлсэн Z үеийнхэн багаасаа л технологийн дэвшилтэй хөл нийлүүлж эхэлсэн байдаг. Тиймээс шинэ мянганыхантай харьцуулбал Z үеийнхний дунд “Интернэт донтогчид”-ын тоо 25 хувиар өндөр байдаг. Мөн тэдний 40 хувь нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ хайдаг байна. Үүний улмаас тэдний сэтгэлгээ эх оронч болон үндсэрхэг үзлээс холдсон байдаг бөгөөд өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцдог гэнэ. Түүнчлэн тэд амьд харилцааг интернэтээр орлуулдаг бөгөөд бие өвдсөн ч шинж тэмдгээ Google-ээс хайж, өөрийгөө эмчлэх оролдлого хийдэг аж.

Нэг хэвийн, тогтсон хандлагаас татгалздаг 

Z үеийнхэн гадаад төрхөндөө хэт анхаарч, бусдын бодолд өөрийгөө нийцүүлэхийг хүсдэггүй. Түүнчлэн эрэгтэй хүн сул цамц, өргөн өмд өмсөж, эмэгтэйчүүд бие барьсан даашинз, юбкагаар гангарна гэх үзэл тэдний хувьд хамгийн утгагүй хэрэг. Мөн хайр дурлалын хувьд ч хэвшмэл ойлголтод баригддаггүй байна. Их Британийн Үндэсний иргэний төвөөс хийсэн судалгаагаар тус улсын өсвөр насныхны зөвхөн 63 хувь нь л эсрэг хүйсийн хүнд татагддаг нь тогтоогджээ. Энэ дотроо эрэгтэй хүүхдийн 69 хувь нь эмэгтэй хүүхийн 56 хувь нь өөрийгөө 100 хувь гетеросексуал гэж тодорхойлсон байна. Эдгээр нь тэдний индивидуалист үзэлтэй холбоотой бөгөөд энэ үеийнхэн хэвийн тогтсон зүйлээс холдохыг хичээдэг юм.

Өөрийгөө хэт хүчлэх дон 

Z үеийнхэн өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хичээдэг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох бол тэдний хувьд эрүүл мэнд, бие бялдраа хамгаалах хамгийн чухал алхам. Гэхдээ эдгээр нь дон болон хувирах нь маш аюултай. Тухайлбал, бэлтгэл хийх хуваарь амьдралыг нь удирдаж, хоолоо хязгаарлах хүсэл амьдралын гол зорилго болж хувирах тохиолдол их гардаг байна. Мөн дасгал хийхгүй алгассан, калори ихтэй хоол идсэн үедээ айдас түгшүүр мэдэрч эхэлдэг аж. Энэ нь сэтгэл зүйн нэг төрлийн өвчин юм. Тиймээс ч Америкийн сэтгэцийн эрүүл мэндийн холбоо хүчээр дасгал хийх синдромыг сэтгэцийн эмгэгийн жагсаалтад оруулжээ. Z үеийнхэн энэ төрлийн синдромоор өвчлөн магадлал
хамгийн өндөр аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын эмэгтэйчүүдийг соёлтой, боловсролтой, сэхээтэн, манлайлагч байх суурийг тавигчид

 0 сэтгэгдэл
  • С.Удвал Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын үйлдвэрчний эвлэл болон яамдын орлогч сайдын албыг эмэгтэй хүнээр хашуулах тухай намын төв хорооны тогтоол батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн
  • Н.Янжмаа, Д.Пагмадулам гуай нар хайр сэтгэлээрээ хүнтэй суух, боловсрол эзэмших, сонгох, сонгогдох эрхийн асуудлыг нам төрийн удирдлагуудад уламжилж, Үндсэн хуулиараа батлахад хувь нэмрээ оруулж байжээ

Өнөөдөр Монгол Улсын эмэгтэйчүүд хараат бусаар үзэл бодлоо илэрхийлж, ажил хөдөлмөр эрхэлж, таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсрол эзэмшиж, эрх тэгш амьдарч байна. Харин энэхүү эрх, боломж бололцоо бидэнд түүхэн эмэгтэйчүүдийн бодит зүтгэл, тэмцлийн ачаар ирсэн. Тиймээс эмэгтэйчүүдэд энэ эрхийг олгохын төлөө ажиллаж ирсэн, ажиллаж буй эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, бодит оролцоо, хувь нэмрийг бодитоор үнэлэх, түгээх нь чухал ач холбогдолтой юм. Ингээд Монголын түүхэн баримт бичиг, эх сурвалжуудад дурдсан, түүхэн үүрэг гүйцэтгэж, бодит оролцоо, хувь нэмэр оруулж ирсэн гайхамшигт эмэгтэйчүүдийн талаар товчхон танилцуулъя.

Б.Оюунгэрэл: Монголын эмэгтэйчүүд эрт үеэсээ төрийн хэрэгт оролцож, шинэчлэл хийж байсан

Монголын түүхэн баримт бичиг, эх сурвалжид дурдсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг бодит оролцоо, хувь нэмрийг таниулах, түгээхэд хэрхэн анхаарах шаардлагатай байгаа талаар МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, үүргийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Манай улс Хүннү гүрний үеэс жендэрийн тэгш харилцааг эрхэмлэж, эмэгтэйчүүдийг төрийн хэрэгт оролцуулдаг байсан. Мөн Монголын түүхэнд хувь нэмэр оруулсан 34 их хатны тухай баримт, сэлт бий. Тэдний 17 нь Онон мөрний сав газраар нутаглаж байсан гэдэг. Тодорхой хууль байхгүй ч гэсэн тэдгээр хатад төрийн хэрэгт оролцож байсан. Тэр үед өнөөдрийнх шиг жендэрийн асуудлын талаар ярьж байгаагүй ч арга билгийн ухаанаар төр улсаа удирдаж байсан түүхтэй. 

-Түүхэнд үлдсэн Н.Янжмаа, Д.Пагмадулам, С.Удвал зэрэг сэхээтнүүдийн ачаар эмэгтэйчүүдийн соёл боловсрол, нийгэмд эзлэх байр суурь дээшилсэн гэж хэлж болно. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Эдгээр хүмүүсийн хувь нэмрийг үнэлж баршгүй. Тухайн үед эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрх олгох нь байтугай тэднийг эд бараа мэт богтолдог байсан. Мөн тэр үеийн нийгэм эмэгтэй хүн бичиг үсэг сурах нь хоттой хонь руу чоно дайрах адил хэмээдэг байсан. Харин Н.Янжмаа, Д.Пагмадулам гуай нар хайр сэтгэлээрээ хүнтэй суух, боловсрол эзэмших, сонгох, сонгогдох эрхийн асуудлыг нам төрийн удирдлагуудад уламжилж, Үндсэн хуулиараа батлахад хувь нэмрээ оруулж байсан. Дайны хүнд хэцүү үед ч Н.Янжмаа гуай эмэгтэйчүүдийг нэгтгэн үйлдвэрлэл явуулж, хувцас оёод фронтод илгээж байлаа. Бөртэ үйлдвэрийн суурь энэ үед тавигдсан гэдэг. Харин С.Удвал даргын үед ахуйн соёлын хувьсгал хийж, эмэгтэйчүүдийг сэхээтэн болгож бэлтгэж байсан. Ер нь бид ямар ч үед хүйс үл хамааран түүхээ мэддэг байх ёстой, түүнийгээ залуу хойч үедээ өвлүүлж, уламжлах ёстой.

-Энэ чиглэлээр МЭХ-оос ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ. Мөн цаашид төлөвлөж буй ажлынхаа талаар хуваалцахгүй юу?

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 60, 70-аад оны үед соёлын довтолгоо буюу ахуйн соёлыг хувьсгалыг хийж байсан. Үсээ яаж самнахаас эхлээд гэрээ хэрхэн цэвэрлэх, гараа угаах, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх гэх мэтчилэн. Харин одоо “Соёлын довтолгоо- 2” төслийг хэрэгжүүлж байна. Залуу гэр бүлүүдэд монгол өв соёлоо түгээж, сурталчлан таниулах, нөгөө талаас эмэгтэйчүүдийн байгууллага юу хийж ирсэн, цаашид юу хийх талаар мэдээлэл хүргэх зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөсөн. Цаашид МЭХ-ны 100 жилийн ойг угтаж, Монгол Улсын түүхэнд хувь нэмрээ оруулсан ээжүүдийн тухай баримтат нэвтрүүлэг хийх, ном гаргах гэх мэт олон ажил хийнэ. Хувь хүнийг сурталчлахаас илүү тухайн хүн юу хийж бүтээсэн бэ, иргэн хүнийхээ хувьд ямар үүрэг оролцоотой вэ гэдгийг таниулах нь чухал.

Эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах эхлэлийг тавив

Н.Янжмаа бол 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”- ийг анх байгуулж байсан хувьсгалын төлөө цогтой тэмцэгч, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн юм. Тэрбээр Ардын их хурлын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр ажиллаж, 1953 онд АИХ-ын даргаар сонгогдон ажиллаж, дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрч байв. Мөн богтлох ёсыг халахад хувь нэмрээ оруулж, анхны хүүхдийн цэцэрлэгийг 1930 онд Нийслэлд байгуулах ажлыг манлайлан удирдсан. Хамгийн чухал нь тэрбээр эмэгтэйчүүдийн түр сургуулийг ажиллуулсан нь өнөөгийн бүсгүйчүүдийн соёл боловсрол, нийгмийн амьдралын тэгш оролцоог хангахад чиглэсэн чухал алхам болж байв.

Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, богтлох ёсыг халахад хувь нэмрээ оруулсан Д.Пагмадулам

Д.Пагмадулам буюу их зохиолч Д.Нацагдоржийн гэргий тэрбээр Монголын түүхэнд чухал хувь нэмэр оруулж, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг шинэ түвшинд гаргасан юм. Тэрбээр өөрөө ч 14 настайдаа Эрдэнэ чин вангийн хүү Палам гэгчид хүчээр богтлогдож байсан гэдэг. Д.Пагмадулам монголчуудаас анхлан баруунд боловсрол эзэмшиж, Германд суралцсан таван эмэгтэйн нэг байсан бөгөөд Улсын бага хуралд сонгогдон ажиллаж, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг анхны Үндсэн хуулиар баталгаажуулахад хувь нэмрээ оруулж байв. Түүнчлэн 1924 онд Намын төв хорооны дэргэдэх “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг”-ийг байгуулж Монголын эмэгтэйчүүдийн холбооны эх суурийг тавьсан гавьяатай юм. 1924 оны МАН-ын III Их хуралд түүний хэлсэн“... эмэгтэйчүүд өөрийн эрхгүй явсныг эдүгээх засгийн үед татан авч, Европын боловсон улсын эхнэр, охидын адилаар эрдэм соёлд боловсруулан буй нь цаглашгүй өршөөл суртлыг хүртээсэн хэмээвээс болох тул бидний эхнэр, охид нийтээр эрдэм сурталд боловсорч чинад дор өөрийн эрх чөлөөг олж чадах дор ард түмний хэрэгт чармайн зүтгэлцэх болтугай хэмээн илтгэл талбия. Бүх Монголын бүсгүйчүүд эрдэм боловсролд дэвшин хөгжиж, эрх чөлөөг эдэлтүгэй” хэмээсэн нь өнөө ч хадгалагдан үлджээ. 

С.Удвал асан соёлын үрийг тарьж, жендэрийн тэгш эрхийн асуудлыг шийдвэрлэн, сэхээтэн эмэгтэйчүүдийг бэлтгэж байв

Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 25 жил удирдахын сацуу, зохиол бүтээлээ туурвиж, Монголын зохиолчдын эвлэлийг тэргүүлж байсан С.Удвал гуайг дэлхийн хэмжээний удирдагч байсан хэмээн онцолдог. Тэрбээр соёлжих танхим байгуулан эмэгтэйчүүдийг төрөл бүрийн хоол хийх, ширээ засах, хүүхдээ арчлах асрах, үс хумсаа засах, будах зэрэг ахуйн соёлд сургах талаар маш олон ажил хийж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Түүгээр зогсохгүй Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын үйлдвэрчний эвлэл болон яамдын орлогч сайдын албыг эмэгтэй хүнээр хашуулах тухай Намын төв хорооны тогтоол батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн гол нь удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах чухал алхам хийснийг нь дурдахгүй өнгөрч болохгүй.