A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/774/

Уур амьсгалын эрсдэл улс орнуудын өрийг ихэсгэх нь

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/774/


Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнууд дэлхийн санхүүгийн зах зээлээс ахиухан зээл авахаас аргагүй байгааг шинэхэн судалгаа баталж байна. Хөгжиж буй эмзэг орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг багасгахаар Засгийн газруудаас нь тавьсан өрийг тэглэхийн тулд хэдийнэ 40 тэрбум ам.долларын хүүгийн нэмэлт төлбөр төлөөд байна. Ирэх арван жилд эдгээр улс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дахиад 168 тэрбум ам.доллар төлөх тооцоог Лондоны SOAS их сургууль болон империал коллеж бизнесийн сургуулийн (Imperial College Business School) эрдэмтэд гаргав. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас асар их зардал гаргах улсад Гана, Танзани, Кени, Бангладеш, Вьетнам орж байна. НҮБ-аас даалгасан уг судалгаа нь уур амьсгалын өөрчлөлт ба тусгаар улсуудын хөрөнгийн зардлын хамаарлыг системтэй тооцоолох анхны оролдлого юм. Уг судалгаанд АНУ-ын Нотр-дам их сургуулийн гаргасан индексэд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд илүү нэрвэгдэж буй хөгжиж буй улсуудыг тусад нь ялгажээ. Дараа нь уг улсуудын өр зээлийг ийм өөрчлөлтөд бага нэрвэгдэж буй хөгжиж буй улс, G8-ын хөгжингүй орнуудынхтай харьцуулжээ.

Судалгаанд эдийн засгийн өсөлт, санхүүгийн өгөгдөл зэрэг бусад хувьсах хүчин зүйлсийг давхар харгалзан үзсэн байна. Судалгааны эцэст уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орнуудын “санхүүгийн нөхцөл хүндэрнэ” хэмээн дүгнэснийг, империал коллеж бизнесийн сургуулийн уур амьсгалын санхүү, хөрөнгө оруулалтын төвийн захирал Чарльз донован тайлбарлав. Уур амьсгалын өөрчлөлтөөс өөрсдийгөө хамгаалахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт чухал шаардлагатай улс орнуудыг өр зээлийн дарамт хамгаас нэрвэх төлөвтэй нь “хатуудсан егөөтэй хэрэг” хэмээн ноён донован өгүүлсэн юм. Мөн зээлийн үнэлгээний агентлагууд эрсдэлийн үнэлгээ гаргахдаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эрсдэл тодорхойлохгүй байгааг ч судалгаагаар илрүүллээ. Жишээ нь, ган гачиг нүүрлэвэл хөдөө аж ахуйн экспортод нөлөөтэй. Экспорт буурвал гадаад валютын орлого хумигдана. “Тухайн улсад тулгардаг уур амьсгалын тодорхой эрсдэл нь эдийн засгийн эмзэг байдлын учир шалтгаан болдог. Энэхүү шалтгааныг зээлийн үнэлгээний агентлагууд санхүүгийн илтгэлцүүр болгон авах ёстой”-г ноён Донован анхааруулав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл