A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1390/

Ухаалаг утас хэрэглэгчдийн өгөгдлийг Google-д дамжуулдаг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1390/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Amazon хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНХАУ-ын ам.долларын өр аюултай хэмжээнд хүрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхрийн махнаас татгалзвал өвчлөлийн түвшин буурна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Газрын тосны төлөв тодорхойгүй байна

 0 сэтгэгдэл


Газрын тосны салбар 2018 онд их савлалаа. Үнэ нь аравдугаар сард сүүлийн дөрвөн жилийн үнэмлэхүй түвшинд өссөнөө дараа сард нь 30 гаруй ам.доллараар навс унав. Тус үйлдвэрлэлийн салбарт хэт нийлүүлэлт, эрэлт хоёр оны турш сэтгэл зовоосоор тогтворгүй өнгөрлөө.


Хүчний харьцаа ч өөрчлөгдөж байгааг Вена хотноо 12 дугаар сарын эхээр болсон ОПЕК-ын уулзалт тод харуулав. Тэргүүлэх олборлогч Саудын Арабтай хамтран нийтээр олборлолтоо бууруулах тохиролцоонд ОХУ гол зуучлагч болов. Харин газрын тосны үнийг хямдруулах Ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагатай зэрэгцэн нөгөө талд нь АНУ-ын үйлдвэрлэгчид занарын тосыг урьд үзэгдээгүй ихээр олборлодог боллоо. Ингэснээр АНУ-ын нийлүүлэлт ОПЕК-ийн гишүүд, ОХУ-ын жил гаруй хугацааны хүчин чармайлтыг талаар болгох аюул үүсгэв.Энэ онд “ердийнхөөс аюултай” тодорхой бус нөхцөл үргэлжилж мэдэхийг Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн (IEA) газрын тосны зах зээл хариуцсан тэргүүн Нил Аткинсон анхааруулж байна. Олборлох үйлдвэрлэлд геополитикийн тодорхой бус нөхцөл гол уршигтайг ConocoPhillips-ийн гүйцэтгэх захирал Райан Ланс анхааруулав.


Занар эрчим хүчний үйлдвэрлэлийн гэрэлт цэг болно
ConocoPhillips-ийн гүйцэтгэх захирал Райан Ланс:


“Хөрөнгө оруулалтаасаа хамаарч олборлолт нь шуурхай өсөж, буурдаг умард Америкийн занар олборлолт газрын тосны зах зээлийг эмзэг хэвээр нь үлдээх болов уу. Нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадлын үүднээс авч үзвэл умард Америкийн занар олборлолт дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн гэрэлт цэг болж байна. Занарын тос нь нийт олборлох салбарын дүр төрхийг өөрчилж, АНУ-ыг байгалийн хий, шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болгож өглөө. Занарын олборлолт нь дэлхийн олборлох үйлдвэрлэлийн өсөлтийг олон жил хангах төлөвтэй.”

ОПЕК-ын шинэ байр суурийн ачаар Brent-ийн үнэ тогтворжино
Pimco-гийн портфолио менежер Грег Шернау: 


“Таваарын хөрөнгө оруулагчдын хувьд сүүлийн дөрвөн жилд ганц хүчин зүйлээс шалтгаалан тэнцвэр алдагдаж, үнэ хувирдаг үе төгсөж байгаа болов уу. ОПЕК зах зээлд байр сууриа хадгалахын төлөө 2014 онд өрсөлдөөнөөс ухарч газрын тосны үнэ буурахад хувь нэмрээ оруулсан. Хоёр жилийн дараа байр суурь нь эрс эргэж үнэ өсгөхөд оролцлоо. харин 2019 онд ОПЕК хэт олборлолт, хомсдолын аль алийг хязгаарлахыг хичээх хэрээр ийм эрс зөрөөтэй бодлого алга болно. ОПЕК-ийн шинэ байр суурийн ачаар Brent-ийн үнэ тогтворжиж таарна. Дээр нь олон улсын далайн тээврийн Байгууллага (IMO) 2019 оны эцсээс эхлэн хөлөг онгоцны түлшин дэх хүхрийн агуулгыг хязгаарлахаар шийдсэн нь Brent гэх мэт хөнгөн чанарын, хүхрийн орц багатай тосны эрэлтийг ихэсгэнэ.”

Газрын тосны зах зээл цаашид улам тархай болно
JPMorgan-ы глобал зах зээлийн стратегич Дэвид Лебовиц:


“Занар олборлогчид 2019 онд үүрэг хариуцлагаа илүү ухамсарлаж ажилладаг болох байх. Олборлолтоо өсгөх, хөрөнгө оруулах тал дээр занарын тос үйлдвэрлэгчид илүү хариуцлагатай болж байгаа бололтой. Иймд хэдэн жилийн өмнөх шиг нийлүүлэлт хэрээс хэтрэхгүй байх. Катар ОПЕК-оос гарч шатдаг хийнд төвлөрөхөөр шийдсэн нь зах зээл цаашид улам тархай болохын дохио бололтой.

Дээр нь хэрэглэгчдэд төдийгүй бодлого тодорхойлогчдод ч сэтгэл зүйн тохиргоо шаардлагатай. Учир нь бид ДНБ-ий 70 хувь нь хэрэглэгчээс шалтгаалдаг, хэрэглээнд хөтлөгддөг эдийн засагтай. Хэрэглэгчийн тоо өссөөр байгаа нь цаашид газрын тосны үйлдвэрлэлд хуучнаасаа ч илүү нөлөөтэйг бүгд ухамсарлаж ойлгох нь чухал.”

Энэ онд дэлхийн газрын тосны зах зээл 2018 оных шиг савлахгүй
Олон улсын Эрчим Хүчний Агентлагийн газрын тосны зах зээлийн тэргүүн Нил Аткинсон:


“Газрын тосны зах зээлийн цаашдын хандлагыг шинэ оны эхний байдлаар үнэлбэл ердийнхөөсөө аюултай нөхцөлд байна. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангахад тодорхой бус байдлын урт жагсаалт гарахаар байна.

ОПЕК-ийн гишүүд болон тус байгууллагын гишүүн бус 10 улс олборлолтоо танахаар саяхан тохиролцсон. Тохиролцоо бүтэлтэй болох аваас газрын тосны зах зээл дэх хэт нийлүүлэлт багасаж, тэнцвэр тогтоно. Ираны газрын тос худалдан авагчдад АНУ хоёр дахь удаагаа зөвшөөрөл олгох эсэхийг та бид харах нь. Венесуэл цаашид дахиад олборлолтоо бууруулах болов уу?.

Юутай ч 2019 онд дэлхийн газрын тосны зах зээл 2018 оных шиг савлахгүй хэмээн ОУЭХА найдаж байна. Газрын тосны үнэ баррел нь 85 ам.доллараас хэтэрвэл хэрэглэгчдэд таагүйг 10 дугаар сарын эхний нөхцөл бидэнд ойлгууллаа. Нөгөө талаар баррел тосны үнэ 55 ам.доллараас доош орох нь үйлдвэрлэгчдэд мөн сайнгүй.”