A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2767/

Хавтгайрсан хөнгөлөлт нэг их наяд төгрөгийг төсвөөс “хумсалдаг”

Татварын бодлогыг цэгцэлснээр төсвийн орлогыг бодитой өсгөх боломжтой

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2767/


Жил бүрийн намар төсөв тойрсон мэтгэлцээн УИХ-д өрнөж, ирэх оны сангийн бодлого олны анхаарлыг эрхгүй татдаг. Гэхдээ тус бодлогын баримт бичгийн тооцоо судалгаа, суурь төсөөлөл бүтэн жилийн турш салбарын яамны толгойны өвчин болж мэргэжилтнүүд нь зогсолтгүй тооцоолдог нь үнэн.

Ялангуяа, төсвийн төсөл өргөн барих хуваарьт хугацаа хоног хоногоор ойртсоор буй энэ үед 2020 оны төсвийн төслийг Сангийн яамныхан ид нухаж, ирэх оны эдийн засгийн зурхайг зурагласаар сууж буй. Сангийн бодлогын ерөнхий төсөөлөл хэдийн тодорч эхэлсэн энэ үед төсвийн бодлогод шигтгэн, ирэх оны татварын орлогыг нэмэгдүүлж болох хэд хэдэн хувилбарыг дэлхийн банк танилцуулсныг тоймлон хүргэж байна.

ХАВТГАЙРСАН ХӨНГӨЛӨЛТИЙГ ЭРГЭН ХАР

Монгол Улс сүүлийн дөрвөн жилд бараг дөрвөн их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдлүүлжээ. Гэтэл манай улс ийм их хэмжээний мөнгийг авалгүй, өршөөж чадах хэмжээний орлогоор бялхсан төсөвтэй бил үү. Орлого нь зарлагаа ч гүйцдэггүй, байнга алдагдал хүлээж, дотоод болон гадаад их хэмжээний өр төлбөрөө төлж чадахгүй, дахин зээл авч амиа зогоодог ядруухан төсвөөр бид хөгжлийн бодлогоо жолооддог.

Манай улсын татварын орлогын арван төгрөг тутмын нэг нь хөнгөлөлт, чөлөөлөлт рүү чиглэж  байна. Гэвч сүүлийн жилүүдэд хөнгөлж, чөлөөлөх мөнгөний хэмжээ тасралтгүй тэлсээр энэ онд их наяд төгрөгийг давсан. ирэх онд энэ дүн бүр 1.2 их наяд төгрөгт хүрэх төлөвтэйг 2019 оны төсөвт дурджээ. Төсвийн төсөл боловсруулж, хэлэлцэх үеэр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх гэсэн холбоо, сонирхлын бүлэг, улстөрчид, эрх мэдэлтнүүдийн хүсэлт урт гэгчийн дараалал үүсгэдэг байна. Одоогоор улсын хэмжээнд 40 гаруй хөнгөлөлт, 180 орчим чөлөөлөлт үйлчилж байгаа аж.

Үүнийг олон улсын байгууллагаас онцолж, хавтгайрсан хөнгөлөлтөө цэгцлэх шаардлагатайг санууллаа. Монгол Улс уул уурхайн салбарын шууд хөрөнгө оруулагч, үйлчилгээ үзүүлэгч нарт ашгийн болон НӨАТ-ын татварын хөнгөлөлт олгодог. Гэхдээ эдгээр хөнгөлөлтийн нарийвчилсан судалгаа, зорилго, эдийн засгийн үндэслэлийг нарийн тооцох шаардлагатай хэмээн дэлхийн банк дүгнэж байна. 

Хамгийн хачирхалтай нь, бодлого боловсруулагчид уул уурхайн хөрөнгө оруулагчдын толгойг илж, татвараас хөнгөлж буй атлаа “төсвийн нөхцөл байдал хүнд байна” хэмээн сүүлийн хэдэн  жил энгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг холгохоо мартаагүй.

Татвар бол төсвийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг гол үүсвэр

Мэдээж, төр бодлогоор стратегийн ач холбогдол бүхий гол салбаруудаа татварын бодлогоор дэмжиж, давуу эрх олгож болно. Дэлхийн улс орнууд ч ийн дэмждэг. Гол нь ийн толгойг нь илсний хариуд эргээд Монголын эдийн засаг, татвараа шударгаар төлж буй иргэдэд өгөөж авчирч, өршөөл хүртэгчид төрийн “хайр”-ыг үр дүнтэй ашиглаж чадаж байна уу гэдэг асуултын тэмдэг хэвээр үлдэнэ.

Ер нь Монгол Улс татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн ач холбогдол, үр ашгийг судлах аргачлалгүй өдий хүрчээ. Харин энэ оноос эхлэн татварын хөнгөлөлт, чөлөөлтийн үр ашгийг судалдаг журам аргачлалыг нэвтрүүлэх гэж байна. Сүйхээтэй, эрх мэдэлтэй, хүчтэй лобби хийж чаддаг зарим хэсэг нь татварын таатай нөхцөл эдэлж, бусад нь татвараа шударгаар төлдөг тэгш бус зарчмыг өөрчилснөөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бий.

ТӨР ТАТВАРАА ГҮЙЦЭД АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

Үүнээс гадна улс татвараа бүрэн авч чадахгүй байгаа аж. Гэтэл татвараа төлөөгүй иргэд, аж ахуйн нэгжүүд нийгмийн үйлчилгээг эрх тэгш хүртсээр. 2017 оны эцсийн гүйцэтгэлээр татварын өрийн үлдэгдэл ойролцоогоор 800 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Төсвийн орлого болж, нийгмийн үйлчилгээнд зарцуулах учиртай ийм их хэмжээний мөнгө түгжигдчихээд байгаа нь эргээд нийгмийн хуваарлилалтын тэгш бус байдал, сангийн орлогын суурийг эмзэг болгож байгаа аж.

Мөн үндэсний статистикийн хорооны ажиллах хүчний судалгаагаар 2018 оны байдлаар Монгол Улсад 1.2 сая хүн хөдөлмөр эрхэлж, байна. Гэтэл нийгмийн даатгал төлж буй иргэний тоо 650 мянга. өөрөөр хэлбэл, 500 мянга гаруй иргэн албан бус, татвар төлөлтийн гинжин хэлхээнд нэгдээгүй атлаа эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээг мөн хүртдэг гэсэн үг.

Иймд далд эдийн засгийг цаашид болгож, татварын бааз суурийг тэлэх ажлыг тасралтгүй хийх нь чухал юм. Үүний тулд татвар төлөлтийг энгийн болгох, электрон нэхэмжлэл ашиглах, татварын холбоо, мэдээллийн стратегийг сайжруулж, нэгдсэн удирдлагыг чадавхжуулах нь чухал гэж дэлхийн банкнаас сануулж байна. Богино хугацаад эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж, алсдаа хувь хүний орлогын албан татварын шаталсан системд үе шаттай алгуур шилжиж, төсвийн орлого дахь уул уурхайн салбарын нөлөөллийг урт хугацаанд бууруулах шаардлагатай.

Татвар бол төсвийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг гол үүсвэр. Тиймээс татварын бодлогыг цэгцэлснээр төсвийн орлогыг бодитой өсгөх боломж бий аж. 2017, 2018 онд таваарын ханш өссөнөөс төсвийн орлого төлөвлөснөөс давж, Монголын эдийн засаг харьцангүй таатай он жилүүдийг үдсээр буй. Харин ирэх жил эдгээр онтой адилгүй, төсвийн орлого тасрах эрсдэл өндөртэй үе болохыг гадаад, дотоодын шинжээчид анхааруулж байна.

Дэлхийн даяар худалдааны дайн хүрээгээ тэлж, хямралын шинж олон улс даяар мэдрэгдэж, түүхий эдийн эрэлт, үнэ буурах төлөвтэй. Цаашлаад сүүлийн хоёр жил Монгол Улсын төсвийг тэтгэсэн ОУВС-гийн гурван жилийн хугацаатай санхүүгийн хөтөлбөрийн хугацаа дуусна. Ингээд орлогын эх сувгууд эхнээсээ тасарч эхэлсэн сүүлийн хоёр жил чимээгүйхэн тэлсэн улсын төсөвт улам том цоорхой үүсэж мэдэх нь. Засгийн газар төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц, хил гаалийн шинэчлэлийг эхлүүж, төсвийн орлогыг өсгөхөөр зорьж байгаа. Тэгвэл цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан эдгээр арга хэмжээнээс гадна бодлогын хүрээнд бид дотоод зохицуулалтаа өөрчлөн, төсвийн орлогодоо дэм үзүүлж болох бодит алхмуудыг дэлхийн банк ийн зөвлөсөн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung дэлгэцийн гажигтай нугалдаг утсаа засаж дуусгалаа

 0 сэтгэгдэл


Samsung Electronics Co дэлгэцний гэмтлээс болж худалдаанд гарах товыг нь хойшлуулсан Galaxy Fold загварынхаа хийцийг бүтэн хоёр сар шинэчилж дуусгасныг эх сурвалж мэдээллээ. Хийц сайжруулалт дуусмагц Өмнөд Солонгосын аварга үйлдвэрлэгч ач холбогдолтой ухаалаг утсаа зах зээлд гаргах боломтой боллоо.

Дэлхийн ухаалаг утасны тэргүүлэх үйлдвэрлэгч Galaxy Fold-ын худалдааны хувилбарыг ү йлдвэрлэх сүүлчийн шатанд орсон ч борлуулах тов нь хараахан тодорхойгүйг компанийн дотоод мэдээллийг задруулж буй нэрээ дурдахыг зөвшөөрөөгүй эх сурвалж тайлбарлав.  Туршилтын хувилбарын дэлгэцнээ наалттай хамгаалалтын хальсыг хуулмагц дэлгэц доголдож байгааг Bloomberg News зэрэг мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл мэдэгдсэний дараа Samsung ухаалаг төхөөрөмжөө зах зээлд гаргахаа хойшлуулсан юм.

Өмнөд Солонгосын тэргүүлэх компани ээлжит бүтээгдэхүүнээ бүтэлгүйтэхээс сэргийлэн эрчимтэй ажиллав. Энэ удаа дэлгэцийг бүрсэн хамгаалалтын хальсыг гадна ирмэгийн дотор тал руу оруулсан тул гараар хуулж авах аргагүй болсныг сайжруулсан хувилбартай нь танилцсан хүмүүс өгүүлж байна. Мөн нугасны хийцийг сайжруулж дэлгэцтэй нэг түвшинд үл ялиг өргөж өгсөн тул ухаалаг утсы г дэлгэхэд өмнөхөөсөө эвтэйхэн болжээ.

Шинэ шийдэлд илүү хатууруулж өгсөн хамгаалалтын хальс урьдынх шиг хуулж авдаг тусдаа эд бус, утасныхаа цогц бүрдэл болж чадлаа. Энгийн нүдэнд бараг анзаарагдахгүй үл ялиг товойлгосон нь хэрэглээний явцад дэлгэцийн гол хэсэгт нугалаас үүсэхээс сэргийлсэн хэрэг хэмээн зарим нь тайлбарлаж байна.

Анх дөрөвдүгээр сарын 26нд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 1,980 ам.долларын үнэтэй Galaxy Fold нь Samsungын чухал бүтээгдэхүүн. Уг загвар нь Apple Inc-тэй өрсөлдөх, Huawei Technologies Co зэрэг хятад өрсөлдөгчдөөсөө тасрахад нь Samsung-д тус болох учиртай, дэлхийд хамгийн анхны масс үйлдвэрлэлийн нугалдаг дэлгэцтэй ухаалаг утас юм. Bloomberg-д ирүүлсэн анхны хувилбар хамгаалалтын хальсыг хуулснаас хойш удалгүй ажиллахаа больж, нугастай харалдаа нугалдаг хэсгээрээ бяцхан цуурчээ.

Анх дөрөвдүгээр сарын 26нд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 1,980 ам.долларын үнэтэй Galaxy Fold нь Samsungын чухал бүтээгдэхүүн. Уг загвар нь Apple Inc-тэй өрсөлдөх, Huawei Technologies Co зэрэг хятад өрсөлдөгчдөөсөө тасрахад нь Samsung-д тус болох учиртай, дэлхийд хамгийн анхны масс үйлдвэрлэлийн нугалдаг дэлгэцтэй ухаалаг утас юм. Bloomberg-д ирүүлсэн анхны хувилбар хамгаалалтын хальсыг хуулснаас хойш удалгүй ажиллахаа больж, нугастай харалдаа нугалдаг хэсгээрээ бяцхан цуурчээ.

Galaxy Fold-ыг угсрах үндсэн үйлдвэр байрлаж буй Вьетнам руу үндсэн бүрдлүүдийг удахгүй тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй Samsu ng компани бүтээгдэхү үнээ зах зээлд нийлүүлэх товоо хараахан тогтоогүй байгааг эх сурвалж өгүүлсэн юм. Юутай ч Нью-Йорк хотноо наймдугаар сарын 7-нд танилцуулах шинэ шилдэг загвар Note 10-тай зэрэгцүүлэхгүй хэмээн зарим нь таамаглаж байна. Таамагтай холбогдуулан тайлбар өгөхөөс Samsung-ийн төлөөлөгчийн газар татгалзлаа.

Хойшлогдсон Fold нь Samsung компани инновацаар зах зээлд тэргүүлж, өсөлт нь саарсан ухаалаг утасны зах зээлд шинэ түлхэц өгөхөд тус болно. Өмнөд Солонгосын Сувонд төвтэй тус компани урьд нь 2016 онд зай хураагуурын гологдлоос болж шатах эрсдэлтэй Note 7 загвараа зах зээлээс эргүүлэн татаж байв. Мөн өрсөлдөгч Huawei компани нугалдаг дэлгэцтэй загвараа зах зээлд нийлүүлэх товыг хойшлуулсан нь Samsung-ыг яарах шалтгаангүй болгосон хэмээн зарим эх сурвалж тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япон, Өмнөд Солонгосын маргаан улам хурцадлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн дулаарал жуулчдыг монгол руу чиглүүлнэ

Бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж байна

 0 сэтгэгдэл


Алтан нар, шаргал элсээр алдартай Калифорнийн зун. Жил бүрийн долдугаар сард дал модны зурагтай цамцаар гоёж, далайн эрэг дээр биеэ наранд шарж хэвтдэг зарим америк хүн энэ зуныг Хойд Америкийн цанын баазуудад цана, чаргаар гулгасан шиг өнгөрөөж байна. Урин дулаантай уралдан үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоодог Америкийн цанын баазууд  энэ зун амрах завгүй, ачаалалтай ажиллах болжээ. 8.4 тэрбум ам.доллараар хэмжигдэх, Хойд Америкийн цанын баазын бизнест уур амьсгалын өөрчлөлт эергээр нөлөөлж, идэвхтэй ажиллах өдрийн тоог нэмэгдүүлж, энэ хэрээр ахиу орлого олох боломжийг нээсэн нь энэ.

Туйлын цаг уурын өөрчлөлт энэ бүс нутагт орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, агаарын хэмийг буулгасан байна. Мөн энэ жил агаарын хэм олон жилийн дунджаас сэрүүн байснаар цаг наашилсан ч цас хайлсангүй өдий хүрээд буй юм. Өвлийн хэдхэн сараар үйл ажиллагаа нь хэмжигддэг байсан цанын баазуудын ажиллах хугацаа сунаснаар Vail амралтын баазын гулгагчдын тоо 20 хувиар өсөж, 13.7 саяд хүрсэн бол орлого нь 20 хувиар дээшилж, 1.8 тэрбум ам.доллартай тэнцжээ. Уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтын нэг. Энэ аюул хүн төрөлхтний бахархал, хөгжил дэвшлийн гэрч болсон бүтээн байгуулалтыг хормын төдийд нурааж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, экологийн доройтол, сүйрлийн бараан мэдээ дэлхий дахинд тасралтгүй хөвөрсөөр байна.

Гэхдээ хар бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт дэлхийн зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж буй нь ажиглагдаж эхэллээ. Зөвхөн Америк гэлтгүй Альпийн нуруу орчмын аялал жуулчлалыг ч дэлхийн дулаарлаас үүдсэн өөрчлөлт хөгжүүлж байгаа аж. Далайн түвшнээс дээш, өндөрлөг хэсэгт оршдог энэ нутаг зуны улиралд хүйтэн, чийглэг уур амьсгалтай тул жуулчдад тааламжтай хэсэгт тооцогддоггүй. Харин сүүлийн жилүүдэд цаг уур алгуур дулаарч буйгаас Альпийн нуруу зуны цагт жуулчдыг соронз мэт татдаг газар болох төлөвтэй. Энэ хандлага Ботсванад ажиглагдаж, цаг уурын дулаарал аялахад улам тааламжтай болгосноор тус улсыг чиглэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа аж.

Аялал жуулчлал зэрэг зарим салбарт гарч буй өсөлтийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гарз, хохиролтой харьцуулшгүй. Гэхдээ дэлхийн дулаарлаас үүдсэн айдас, заналхийлэл дунд зарим эерэг тал ажиглагдаж байгаа нь энэ. Ер нь дэлхий дахинд далайн эрэг дээр хэвтэх өдрүүдийн тоо нэмэгдэж, үйлчилгээний салбар өргөжин тэлэх төлөвтэй. Ирэх арван жилд аялал жуулчлалын салбарт цаг уурын өөрчлөлт үл мэдэг мэдрэгдэнэ. Харин дунд хугацаанд илт мэдрэгдэж, дэлхийн жуулчдын урсгалыг ч цаг уурын өөрчлөлт эргүүлж мэдэх нь. Ялангуяа, хүйтэн бүс нутгуудын цаг уур бүлээсэж, эрс тэс цаг уурыг илүү тааламжтай болгосноор эдүгээ халуун дулаан орныг чиглэж буй жуулчдын урсгал эргэж, сэрүүн орнуудыг зүглэх таамаглал ч байна.

Тэгвэл Монголд хэрхэн нөлөөлөх бол. Энэ асуултад олон улсын судлаачид хуваагдмал байр суурь илэрхийлдэг. Цаг уурын өөрчлөлт нь цөлжилт хуурайшилт, ган, зуд зэрэг байгалийн гамшиг дагуулж, малчдын амьжиргаа, хүнс хөдөө аж ахуйн салбарыг сөхрүүлэх эрсдэл бийг зарим судлаач анхааруулж буй. Гэхдээ Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан дэлхийн дулаарлаас урт хугацаанд эдийн засгийн хэмнэлт, эерэг нөлөө хүртэх боломжтой орнуудын тоонд Монгол Улс бичигдэж байгаа. Цаг агаар дулаарснаар манай улсын ДНБ-ий өсөлт 1.4 хувиар эрчимжих тооцоо бий. Мөн АНУ-ын Sussex их сургуулийн эрдэмтний тооцоогоор дэлхийн дулаарлаас үүдэн жуулчдын тоо нь өсөх орнуудын жагсаалтад Монгол Улс хоёрдугаарт бичигдсэн. Монголыг чиглэх жуулчдын тоо дэлхийн дулаарлаас үүдэн дунд хугацаанд 122 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй аж.

Уг нийтлэлээр уур амьсгалын өөрчлөлтийг өмөөрч, хөхүүлэн дэмжихийг зорьсонгүй. Харин саарын хажуугаар сайн гэгчээр шинэ тутам ажиглагдаж буй шинэ зүйлийг өгүүлэхийг хичээсэн болно. Дэлхий нийтийн сорилт болж буй уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдсөөр буй. Гэхд ээ энэ өөрчлөлтөөс бид бултах аргагүй.

Бас гараа хумхин харсаар суугаад эх дэлхийгээ сүйрүүлж болохгүй. Иймд өмнөх алдаагаа үл давтаж, тогтвортой хөгжлийн төлөө хүчин зүтгэхийн сацуу уур амьсгалын сайн, муу сүлэлдсэн өөрчлөлтийг соргогоор мэдэрч, бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах ажил ч биднийг хүлээж байна. Ялангуяа, цаг уурын эрс тэс уур амьсгал монголчуудад эдийн засгийн сул тал болдог нь үнэн. Гэхдээ энэ сул талыг бүдгэрүүлж, зарим талаар эдийн засгийн хэмнэлт, өсөлт авчрах боломжийг байгаль орчны өөрчлөлт олгож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс айж суусаар хохирох бус харин байгаль орчин, нийгэм, эдийн засагт ажиглагдаж буй шинэ зүйлийг соргогоор мэдэрч, тохирсон бодлого хэрэгжүүлж чадвал эрсдэлийг ч өөртөө ашигтайгаар эргүүлж болох нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-гийн хоригийг зөөллөх америк үйлдвэрлэгчдийн шахалт

 0 сэтгэгдэл