A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4336/

Хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг 28 хоногоор сунгалаа

Хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг 28 хоногоор сунгалаа
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4336/
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч ААН-ийн гаалийн татварын хоёр сараар хойшлуулах санал гаргав
  • Цагаан сараар орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг улсын онцгой комисс өнөөдөр шийднэ

Covid-19 вирусийн тархалт дахин нэг сар үргэлжлэх магадлалтай нөхцөлд уялдуулан Засгийн газар хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газраас гаргасан эл шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд танилцуулахдаа “Нэгдүгээр сарын 30-нд Улсын онцгой комиссоос байгуулсан ажлын хэсгээс хийсэн судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээгээр зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байх дүгнэлт гарсан. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан халдварын нууц үеийг ажиглахын тулд 28 хоног зарцуулах шаардлагатай гэж үзсэн учраас Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тогтоол баталлаа” гэв. Мөн тэрбээр “Спорт зааланд олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахгүй гэсэн чиглэл өгсөн болохоос найз нөхөд, хэсэг бүлгээрээ цуглаад спортоор хичээллэхийг хориглоогүй” гэсэн юм. Засгийн газрын хурлаар хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан эдийн засаг, нийгэмд үүсэх хүндрэлийг шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар салбарын сайд нар дараах зүйлийг ярив.

Ч.Хүрэлбаатар: Засгийн газраас өөрт олгогдсон эрхийнхээ дагуу цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, хүнсний болон үрийн улаан буудай зэрэг барааны гаалийн татварыг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн нүүрс, газрын тосны экспортыг саадгүй хийхийн тулд БНХАУ-ын талтай ойлголцох, экспортлох боломжийг хангах чиглэл өглөө. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй учраас төсөв тодотгох шаардлагагүй. Харин сайд нар,төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий гэж үзсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдсан байдалтай байгаа. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл нэг их наяд төгрөгийн орлого дутна. 

Б.Энх-Амгалан: Засгийн газрын хурлаар цагаан сарын битүүн, шинийн нэгнээс гуравны хооронд орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг ярилцлаа. Зорчих хөдөлгөөний 90 хувь нь хувийн тээврийн хэрэгслээр явж байгаа учраас хязгаарлах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ маргааш (өнөөдөр) Улсын онцгой комисс хуралдаж баталгаажуулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин аймаг, нийслэл доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй. 

Ё.Баатарбилэг: Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд хоёр сарын хугацаанд даваагаас бямба гарагт хичээллэнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Өнөрбаяр: Сонгуулиас өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчлэх ёстой

 0 сэтгэгдэл
  • Харин тавдугаар сарын 25-наас Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л давхар дээлтэй байж болно

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй холбогдон Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай манай сонин өмнөх дугаартаа дурдсан. Тэгвэл өчигдөр хуульч Ч.Өнөрбаяр энэ асуудлаар мэдээлэл хийхдээ "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль тавдугаар сарын 25-наас эхлэн мөрдөгдөнө. Энэ нэмэлт өөрчлөлтөөр олон заалт хэрэгжиж эхлэх ёстой. Үүний нэг нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Засгийн газрын кабинетийн гишүүдээ УИХ-д танилцуулж, тангараг өргүүлнэ. Ингэхийн тулд Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ тавдугаар сарын 25-наас өмнө УИХ-д танилцуулах ёстой. Одоогийн Засгийн газрын гишүүд одоо 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн “давхар дээлтэй” байгаа. Харин тавдугаар сарын 25-наас Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л давхар дээлтэй байж болно. Тэгэхээр хэнийгээ засагт авч үлдэх нь МАН-ын дотоод асуудал. Хэрэв зөрчвөл Засгийн газрын шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болж, хууль зөрчинө. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр аргагүй. Гэтэл МАН үүний бэлтгэл хангасан уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна” гэсэн юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө байгуулсан Засгийн газарт энэ нэмэлт өөрчлөлт хамаарахгүй гэсэн тайлбар байж болох уу? 

-Шинэ Үндсэн хуулийн дэглэм мөрдөгдөх хуучин Үндсэн хуулийн дагуу байгуулсан Засгийн газрыг өөрчлөхөөс аргагүй. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг батлах УИХ хэвийн ажиллаж байгаа нөхцөлд өөрчилж л таарна. Сонгууль ойртсон, мөнгө хэмнэе гэх мэт жижиг шалтаг гарган Үндсэн хуултийн дээгүүр давж алхаж таарахгүй. Нөгөөтэйгүүр, шинээр томилогдох сайд нар УИХ-д тангараг өргөөд ажилдаа орчих гэж байна. Энэ нь зүгээр л ёслолын хээнцэрлэсэн үйл ажиллагаа болох гээд байна. Ерөнхий сайд ямар дөрвөн сайдаа УИХ-аас сонгох вэ, бодлогын яамаа “давхар дээлтэй” хүнээр удирдуулах уу, чиглэлийн яамаар алийг нь сонгох вэ гэдгээ ил болгоод олон нийтээс санал авах ёстой. 

-Эрх баригчид Засгийн газрыг нэг мөсөн сонгуулийн дараа байгуулахаар санал нэгдсэн юм биш үү? 

-Тийм боломж байхгүй. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Түүгээр улс төрийн намыг байгуулах, Дархан, Эрдэнэтийг хот болгохтой холбоотой заалтуудыг л хойшлуулсан. Харин Засгийн газрыг байгуулах заалтыг бусад заалттай цуг хэрэгжүүлж эхлэхээр тусгасан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямралын үед халууныг атгах чадвар хүн бүрт байдаггүй, харин Ерөнхийлөгчид бол байна

 0 сэтгэгдэл
  • Өнөөдөр маргалдаж цэцэрхэх цаг биш. Хямралаас хэн ч ялгахгүй. Харин Ерөнхийлөгч хэлсэнчлэн нэгдэж байж тэсэж үлдэх үе
  • Манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны шинж. Харин Ерөнхийлөгч энэ задгайралд цэг тавьж, нэгдсэн зохион байгуулалтаар хямралыг давж гаръя гэж хэллээ

“Нэг хүний үхэл эмгэнэл, харин сая хүний үхэл бол статистик тоо баримт болдог” гэх хатуу үг бий. Тэгвэл COVID-19 тахалд өртөөгүй улс манай гараг дээр бараг үлдэхгүй нь бололтой. Өвчилсөн хийгээд нас барсан иргэдийн тоо өдөрт хэдэн арван мянгаар яригдаж, бидний их гүрнүүд хэмээн нэрлэдэг хүчирхэг улс орнууд үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа үймэлдэж байна. Хятадын Уханьд эхэлснээс хойш эдийн засгаа бодох уу, хүнээ аварч үлдэх үү гэсэн хоёр сонголтыг л улс орнуудад энэ тахал тулгасан. Дорнын улсууд хүнээ нэгдүгээрт эрэмбэлсэн бол өрнийнхөн эдийн засгаа эхэнд нь тавьсны горыг өнөөдөр амсаж буй. Европ хийгээд Америк тивд иргэд нь тахлаар өвдөж, эдийн засаг нь ч элгээрээ хэвтэх гэж байна. Тэгвэл өнөөдөр Монгол Улс ч гэсэн хоёр сонголттой туллаа. Хүнээ бодож, хувийн хэвшлээ дэмжих үү, улс төрөө бодож УИХ-ын сонгуулиа хийх үү. Хэдийгээр Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар бүртгэгдээгүй, гаднаас зөөвөрлөгдөн ирснийг эмчилсэн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй холбогдон Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай манай сонин өмнөх дугаартаа дурдсан. Тэгвэл өчигдөр хуульч Ч.Өнөрбаяр энэ асуудлаар мэдээлэл хийхдээ "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль тавдугаар сарын Б.Сэлэнгэ, ЗГМ сонин П.Батбөх, ЗГМ сонин байдалтай байгаа ч энэ тахлын сүүдрээр Монголын эдийн засаг, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хэдийн өвчилж, хатгаа болон хүндрээд байна. Монголд 500 компани орон тооны цомхтгол хийх хэмжээнд хүрч, 260 мянган ажлын байр эрсдэлд орлоо. Угаасаа хоёр их наядын алдагдалтай болсон төсөв мөн хэмжээний хөрөнгөөр тасарч мэдэх эрсдэл давхар бүрдлээ. Ийм том хямрал ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны шинж. Харин Ерөнхийлөгч энэ задгайралд цэг тавьж, нэгдсэн зохион байгуулалтаар хямралыг давж гаръя гэж хэллээ. Тэрбээр зургаан зүйл бүхий уриалга гаргасан нь цагаа олсон алхам боллоо. Тэрбээр уриалгадаа төсвийг тодотгож, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулахыг тусгалаа. Мөн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх, хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрч гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх... зэрэг зөв бүхнийг уриалсан юм. Монголын нийгмийг нуруундаа үүрч, ажлын байр бий болгогч хувийн хэвшлийнхэнд яг л одоо хэрэгтэй байгаа тэр шийдвэрүүд. Тэд ашиг олж, өсөж дэвжих биш амьд тэсч үлдэх гэж хичээж байна. Тиймдээ ч өнөөдөр маргалдаж цэцэрхэх цаг биш. Хямралаас хэн ч ялахгүй. Харин Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн нэгдэж байж тэсэж үлдэх үе. Хямралын үед халууныг атгах чадвар хүн бүрт байдаггүй, харин Ерөнхийлөгчид бол байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана

 0 сэтгэгдэл
  • Өнгөрсөн хугацаанд жилд ердөө гурван ам.доллараар дөнгөн данган өсгөсөн дундаж цалинг таван саяд хүргэх шидтэн байх уу
  • Эрх баригч, сөрөг хүчин, парламентад суудалтай намуудын аппарат биднийг судлаад санаанд нь багтамгүй цалин хөлс, үнэгүй байр өгнө гэчихэд “тас” гэж ойлгожээ
  • Нийгэм өөрчлөгдөж, хүн хөгждөгийг мэдрээгүй дээрх амлалтуудаараа зэвсэглээд сонгуульд оролцохоор шийдссэн улстөрчдийн амыг одоо үндэсний аудитын газар хазаарлана гэх хүлээлт байна

Популизмаар бялуурсан мөрийн хөтөлбөрийн амлалт энэ өдрүүдийн трэнд болж байна. Дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө аудитаар хянуулж, Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн байх учиртай. Тэгвэл энэ өдөр нь бие биенээ хуурч, дөнгөдөг “инээдмийн баяр”-тай давхцаж тохиох нь хувь заяаны шоглоом гэлтэй. Учир нь намууд энэ жилийн мөрийн хөтөлбөртөө урд урдынхаас илүүтэй тохуурхал агуулжээ. Нийгмийн даатгал төлдөг хүн орон сууц авахад цемент арматурын өртгийг тэглэхээс эхэлсэн амлалт өрх бүрийг үнэгүй байраар хангах хүртлээ өндрөө авч, гурван саяас эхлэн дуудсан цалингийн хэмжээ таван сая болж, 30 тэрбум ам.долларын улсын өрийг хамгийн баян 30 гэр бүлээр төлүүлэн, стратегийн ордуудыг иргэдэд өмчлүүлнэ гэх мэтээр хөврөв. Үүгээрээ сонгогчдын саналыг авч чадна гэж тооцоо судалгаа хийсэн гэнэ. Эрх баригч, сөрөг хүчин, парламентад суудалтай намуудын аппарат биднийг судлаад санаанд нь багтамгүй цалин хөлс, үнэгүй байр өгнө гэчихэд “тас” гэж ойлгожээ. Зүүний чиглэлийн МАН, түүнээс салбарласан МАХН-ын поп амлалтууд дүүрч гэхэд баруун төвийн үзэлтэй Ардчилсан нам даанч яав даа. Өнөөдрийн цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг. Гэтэл үүнийг ирэх дөрвөн жилд гурван сая төгрөгт хүргэнэ гэдгээ нэр цэвэр үлдсэн ганц гишүүнээрээ хэлүүлэхэд нь ой гутах багадав. 2008 онд уул уурхайн орлогоос “Эрдэнийн хувь” болгож иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэх амлалтыг мөн л Ардчилсан нам түрүүлж донгодсон. Эхний дуу намжаагүй байхад МАХН (одоогийн МАН) “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг болгон ханш өсгөснөөр олонхын дэмжлэгийг авч чадсан юм. Тухайн үед дөнгөж сургуульд орж байсан хүүхэд өнөөдөр бүрэн дунд боловсрол эзэмшээд, бие хүн болж төлөвшөөд төгсөх болчихсон бүхэл бүтэн 12 жилийн дараа энэ аргаа дахин хэрэглэхээр санаархаж буй нь даанч инээдтэй. 2016 онд дундаж цалин 861 мянган төгрөг буюу тухайн үеийн ханшаар 420 ам.доллартай тэнцдэг байв. Харин өнөөдрийн 1.2 сая төгрөгт хүрсэн хөдөлмөрийн хөлсийг шилжүүлвэл 432 ам.доллар болно. Хэдийгээр дөрвөн жилийн хугацаанд 339 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч валютаар тооцоход 12-хон ам.доллараар өссөн байна. Жилд гурван ам.доллараар нэмэгдсэн цалинтай иргэд ирэх дөрвөн жилд ямар ид шидээр сард таван сая төгрөг аваад хэвтэж байхаа төсөөлж ч чадахгүй байна. Өнгөрсөн сонгуулиудын амлалтад орон сууцны асуудлыг байнга хөндөж ирсэн. “Байранд орох дараагийн айл нь танайх” гэх бичигтэй нэр дэвшигчдийн зурагт хуудас одоо ч “чанараа алдаагүй” хадгалагдсаар байна. 2008 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Батбаяр иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгөө барьцаалж, урьдчилгаа болгоод байранд орох боломжийг амласан бол, 2012 онд нийслэлд өрсөлдөн, хотын мэр болсон Э.Бат-Үүл газраа байраар солих, эсвэл төвийн шугамд холбуулж хауст амьдрах сонголтыг бидэнд тулгасан. Гэвч өнөөдрийг хүртэл бахь байдгаараа... 2019 оны байдлаар Монгол Улс нийт 897 мянган өрхтэй, үүнээс 382 мянган айл нь байранд амьдардаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 500 гаруй мянган өрхийн эмзэг цэг нь орон сууцны асуудал гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэд МАХН-ыг сонгосноор үнэгүй байранд орох буюу МАН-ыг сонгоод нийгмийн даатгалаа үзүүлж, байрныхаа ихэнх өртгийг тэглүүлчихнэ гэдэгт итгэхгүй. Харин ажилтай орлоготой, эрүүл мэндийн үйлчилгээгээ чирэгдэлгүй авдаг, үр хүүхдэдээ чанартай боловсрол олгодог нийгмийг хүсэж байгаа. Иргэн бүр тэгш боломж эдэлж, шударга орчинд жижиг дунд бизнес эрхлээд ирээдүйгээ өөрийн гараар бүтээхэд тушаа болдоггүй тогтолцоог эрэлхийлж суугаа. Нийгэм өөрчлөгдөж, хүн хөгждөгийг мэдрээгүй дээрх амлалтуудаар зэвсэглээд сонгуульд оролцохоор шийдсэн улстөрчдийн амыг одоо Үндэсний аудитын газар хазаарлана гэх хүлээлт байна. Гэвч эрх баригчдын томилсон дарга, албан тушаалтнууд эзнийхээ өөдөөс эсэргүүцэл үзүүлж, мөрийн хөтөлбөрийг нь тамгалахаас татгалзаж чадахгүй. Харин сөрөг хүчин хийгээд жижиг намуудын мөрийн хөтөлбөрийн “бөөсийг түүж”, санхүүгийн тооцоо нь амьдралаас хальсан, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг “эвдсэн” зарим хэсэгт хатуурхсан болоод өнгөрөх биз. Харин ард түмэн, сонгогч та бид амаа авч дахидаг морь шиг хадуурсан эдгээр амлалтыг хазаарлаж чадна. Өнгөрсөн долоон сонгуульд танин мэдэж, суралцаж, хашир суусан олон нийтийг одоо утоп амлалтаар хуурч дөнгөхгүй. Технологийн хөгжлийг дагаад малчны хотоос ч мэдээллийг олон талаас авч чаддаг болсон, гэр хорооллын захын нэг дэлгүүрийн худалдагч ч төсөв, мөнгөний бодлогыг гадарладаг болчихсон үед арай л доромжилсон амлалт зарласнаа улстөрчид өөрсдөө ч мэдэж байгаа. Ямар ч хамаагүй үнээр, хэний ч өмнө гутамшгаа дэлгээд, амаа үмхийртэл худлаа ярьсаар төр барих эрхийг атгалцахын төлөө уралдахаар улайран зэхэж байна. Тэдэнд тохирсон хариуг нь өгөхөө сонгогчид мэднэ. Харин утопчидын оронд дугуйлчих эрүүл сэтгэхүйтэй, эвдрээгүй эх орончид хаана байна...

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийг хойшлуулж, төрийн удирдлагыг төвлөрүүлэхийг уриалав

 0 сэтгэгдэл
  • Хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай эдийн засагт илүү хүндээр тусна

Ерөнхийлөгч Х.Баттулга зургаан зүйл бүхий уриалгыг өчигдөр орой гаргалаа. Тус уриалгад: 

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах. 

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх. 

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах. 

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. 

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах. 

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм. 

“Энэ хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, "либерал хандлагатай" эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай. Коронавирусийн тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх. Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна” гэж тэрбээр уриалгадаа дурдсан байна.