A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4246/

Хайртай нэгэндээ дуртай цэцгийг нь бэлэглээрэй

Хайртай нэгэндээ дуртай цэцгийг нь бэлэглээрэй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4246/

Төрсөн өдөр, төгсөлтийн баяр зэрэг тэмдэглэлт үйл явдлын үеэр хүмүүс бие биедээ цэцэг бэлэглэдэг. Шинэхэн үрээ өлгийдсөн ээж, шагнал гардсан эрхмүүдийг цэцгийн баглаагаар угтах нь ч бий. Ийнхүү цэцэг бэлэглэх нь соёл болтлоо хөгжсөн бөгөөд цэцгийг зөвхөн ургамал бус сэтгэлийн илэрхийлж гэж хардаг болжээ. Цэцэг бэлэглэх соёл нь эртний Грекээс үүдэлтэй бөгөөд олон нийт XIX зууны дунд үеэс үүнийг ёс заншил, соёл гэж хүлээж авсан байна. Тухайн үед нийгэм төдийлэн нээлттэй биш, олон хүний хажууд хайраа илчлэх нь ичгүүртэй хэрэг гэж үздэг байсан тул дурлалт хосууд цэцэг бэлэглэж хайраа илчилдэг байв. Сарнай, лиш, яргуй гээд цэцэг бүхэн өөрийн гэсэн утга, илэрхийлэмжтэй байдаг учир өөрийн сэтгэлийг цэцгээр дамжуулан илэрхийлэх боломжтой аж. Хэрэв та гэгээн хайрын баярын өдөр хайртай хүндээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа бол цэцгээр сэтгэлийн чавхдасыг нь хөндөх боломжтой. Түүнчлэн утга учир, хэлэмжийг нь судалж, тухайн хүнд тохирсон цэцэг бэлэглээрэй.

Сараана буюу Лили цэцэг

Лили цэцгийг цэвэр ариун, ихэмсэг байдлын бэлэг тэмдэг хэмээдэг. Энэ нь сараантан овгийн цэцэг бөгөөд цэвэр ариун байдлыг бэлгэддэг учир гэр бүлийн баяр, шинэ хүн мэндлэхэд болон гэрийн эзэгтэйд бэлэглэвэл тохиромжтой аж. Түүнчлэн анхилам үнэртэй учир сэтгэл санааны өөдрөг болгох шидтэй аж.

Лисантус цэцэг

Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээдэг лисантусыг гэрлэж амжаагүй бүсгүйг ханьтай болгодог хэмээн бэлгэддэг бөгөөд энэ цэцэг ургаж буй айлд үл ойлголцол, маргаан бага гардаг гэх нь бий. Тиймээс ганц бие бүсгүйд болон хуримд бэлэглэхэд тохиромжтой

Удвал цэцэг

Тус цэцгийг хар цагаан хэл ам, муу энергиэс хамгаалдаг гэж үздэг. Ямар нэг хүн гэрт орж ирэхээр шөнөжингөө уйлчихдаг хүүхэд байдаг. Мөн хүүхдээ аваад айлд хонож болдоггүй хүн олон байдаг. Тэгвэл энэ цэцэг нь хөлсөрхөг хүүхдэд нэн тустай юм.

Цэцгийг шинээр нь хэрхэн удаан хадгалах вэ

Дотнын хүнээсээ дуртай цэцгээ бэлгэнд авах сайхан ч гандаж буй цэцгээ хараад сэтгэл гундах нь бий. Тэгвэл цэцгийг хэрхэн удаан хадгалах зөвлөгөөг хүргэж байна.

1. Цэцгээ аваад аль болох хурдан усанд хий.

2. Ваарандаа бага зэргийн бүлээн ус хийгээрэй. Хүйтэн, крантны ус цэцгийг хурдан үхүүлдэг

3. Белизна буюу хувцас цайруулагчийг литр усанд амны халбаганы дөрөвний нэг хэмжээтэй байхаар тооцож хийгээрэй. Энэ нь шавжнаас сэргийлж, бактери устгадаг учир цэцэг удаан амьд байх нөхцөл бүрдүүлнэ.

4. Цэцгийн усыг өдөрт нэг удаа солиорой.

5. Цэцгийг анх вааранд хийхдээ хурц хутга, эсвэл хайчаар ташуу зүсвэл илүү удаан амьдарна.

6. Хэт олон цэцэг нэг вааранд байвал хурдан үхнэ. Тиймээс нэг вааранд 10-аас дээш цэцэг хийх хэрэггүй.

7. Усан дотор нь нэг ширхэг аспирин хийвэл удаан амьдрахад нь тусална.

8. Нарны шууд тусгалаас хол байлгаж, ваараа цэвэрхэн байлгаарай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорионы үеэр ч орлого олох боломж бий

 0 сэтгэгдэл
  • 2021 он гэхэд Tik Tok идэвхтэй хэрэглэгчид өдөрт нэг сая долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна

Аюулт вирус дэлхий даяар тархаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед хэн бүхний “хэтэвч нимгэрч” байгаа нь нууц биш. Вирусийн халдвараас сэргийлэхийн тулд гэрээс гарахгүй байхыг эрүүл мэндийг байгууллага зөвлөж, хөл хорионы улмаас цөөнгүй хүн ажилгүй болж байгаа мэдээ өдөр бүр чих дэлсэж байна. Тиймээс хөл хорионы дэглэмийг сахиж, гэрээсээ мөнгө олох сонирхолтой аргыг танилцуулж байна.

Tik Tok-оос орлого олох 

Цаг завгүй, мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүмүүс богино хугацаанд таатай мэдээлэл хүлээж авч, эерэг мэдрэмж мэдрэх сонирхолтой болсон. Энэ хэрэгцээнд нийцэж, дэлхийн олон оронд түгсэн цахим платформын нэг бол Tik Tok юм. Хөгжилтэй бичлэг, хөгжим, бүжиг бүхий 30 секундийн бичлэгээр тогтмол орлого олдог хүн цөөнгүй болжээ. Мөн тэдний олдог ашиг, орлого жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. 2021 он гэхэд Tik Tok идэвхтэй хэрэглэгчид өдөрт нэг сая долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна. Tik Tok дээр бичлэг нийтэлдэг хүмүүс үзэгч, дагагчдын тоогоороо цалинждаг төдийгүй бараа бүтээгдэхүүн, брендийн сурталчилгаа хийж багагүй мөнгө олдог. Мөн Tik Tok-­ын Vine-­2.0, arch-­nemesis зэрэг программ нь ирэх дөрөвдүгээр сараас эхлэн олон дагагчтай хэрэглэгчдийнхээ нэг видеог 250 мянган ам.доллараар үнэлэхээр болсон аж. Тиймээс энэ сүлжээг хөгжүүлж, мэдээллээ олон хүнд хүргэдэг хүмүүсийн орлого ирэх сараас нэмэг­ дэх юм. Харин энэ сүлжээг хөгжүүлж, олон дагагчтай болохын тулд бага зэрэг хичээл зүтгэл шаардлагатай. Юун түрүүнд, өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Харин дараа нь сонирхолтой, бус­даас содон, шинэлэг контент үйлдвэр­лэхийн тулд хайрцгаас давж сэтгэх хэрэгтэй. Мөн ур­лагийн мэдрэмж, өнгө төрх, хувцаслалт чухал юм. 

Виртуал багш

Сүүлийн жилүүдэд зөвхөн оффист сууж ажиллах бус онлайнаар, гар утсаар ажиллаж, мөнгө олох соёл, хэв маяг дэлхий даяар дэлгэрсэн. Америкт нийт 40 саяас илүү хүн гэрээсээ ажилладаг гэсэн судалгаа гарсан. Энэ хандлага салбар бүрт цэцэглэж байгаа ч боловсролын салбарт илүү түрж байгаа гэнэ. Их сургууль болон ЕБС хөл хорио тогтоож, оюутан сурагчид өөрийгөө хөгжүүлж шинэ зүйл сурах завтай болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ үеэр виртуал болон онлайн хичээл заах нь зах зээлээ мэдэрч, санхүүгийн чадамжаа нэмэгдүүлэх сайхан санаа. Харин үүний тулд та багшлах эрхтэй, энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд сургуульд заадаг хичээлийн хөтөлбөрөөс сонирхолтой байх хэрэгтэй. Энэ төр­лийн ажил өндөр хөгжилтэй оронд хэдийн дэлгэрсэн бөгөөд жилд ойрол­цоогоор 30 мянган ам.долларын цалин авдаг байна. Түүнчлэн хэрэв та шинжлэх ухааны мэдлэгтэй, гадаад хэлээр ярьж, ойлгодог бол гаднын оюутан сурагчдад мэдээлэл хүргэж, мөнгө олох боломж бас бий. 

Утсаар зөвлөгөө өгдөг сувилагчийн ажил

Халдварын үед хамгийн эрсдэл бүхий объект бол эмнэлэг. Тиймээс хүмүүс шинж тэмдэг, зовиураа хэлж, анхан шатны зөвлөгөөг гэрээр авах хүсэлтэй байдаг. Тиймээс хэрэв та эмч мэргэжилтэй бол утсаар зөвлөгөө өгч болох нь. Эрүүл мэндийн зөвлөгөөг зайнаас өгөх боломжгүй мэт санагдаж болох ч гаднын улсад энэ төрлийн үйлчилгээ түгээмэл байдаг. Эдгээр хүмүүс 50 мянган ам.доллар ба түүнээс дээш цалинтай ажилладаг бөгөөд Humana, Aetna, United Health Group зэрэг томоохон компани өвчин зовиур, үйлчлүүлэгчийн биеийн байдлаас нь хамаарч утсаар мэдээлэл өгдөг сувилагч ажиллуулдаг болсон. 

Тайруулсан үсээ борлуулах

Будаж, хими хийлгэж байгаагүй урт үсийг худалдаалах тохиолдол гаднын улсад элбэг байдаг. Тэд үсээ арчилж, хурдан хугацаанд эрүүл ургуулаад, түүнийгээ хиймэл үс хийдэг болон үс залгадаг компаниудад зарж, мөнгө олдог. Хэрэв үс тань хэт их ургаад тайруулах талаар бодож байгаа бол зүгээр нэг тайруулж, хаяхын оронд зарж мөнгө болгох талаар бодоод үзээрэй. 

Цаасан номыг цахим хэлбэрт шилжүүлэх

Хэрэв та зохиолч бол өөрийн номоо цахим хэлбэрт шилжүүлж зараад, мөнгө олохын зэрэгцээ оюуны бүтээлээ бусдад хүргэх боломжтой. Мөн Amazon дээр KDP хөтөлбөрөөр дамжуулан зарах номоо борлуулан 70 хувь хүртэлх ашиг хувааж авах бо­ломжтой. Ийм үйлчилгээ манай улсад дутагдаж байгаа учир энэ талбарыг хөгжүүлж, бусдын оюуны цангааг тайлж, хэтэвчээ зузаалах боломж бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийн халдвар тээгчийг нохойгоор илрүүлнэ

 0 сэтгэгдэл
  • Амьсгалын замын бусад өвчний адилаар COVID-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна

Их Британид коронавирусийн халдвартай хүмүүсийг хайхад нохой сургаж байгаа талаар France Press агентлаг уламжлав. Medical Detection Dogs хэмээх буян байгууллагын санал болгосон судалгаанд Дарем ба Лондоны их сургуулийн мэргэжилтнүүд оролцож байна. Өмнө нь уг байгууллагын сургасан нохдыг хорт хавдар, Паркинсоны өвчин, хумхаа болон хэд хэдэн бактерийн гаралтай өвчнийг илрүүлэхэд ашиглаж байжээ. Тус байгууллагыг үндэслэгч Клэр Гэст “Нохой COVID­-19­-ийг тодорхойлж чадна гэдэгт бид зарчмын хувьд итгэлтэй байгаа. Одоогийн байдлаар өвчтөний вирусийн үнэрийг аюулгүй байдлаар авч нохойд үнэрлүүлэх аргыг хайж байна. Гол зорилго нь шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг олж, шинжилгээнд хамруулахад нохой тусална” хэмээв. Лондоны ариун цэвэр, халууны бүсийн өвчний анагаах ухааны сургуулийн нэг ажилтан амьсгалын замын бусад өвчний адилаар COVID­-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна. Энэ нь SARS-­CoV­-2 вирусийг нохойгоор илрүүлэх найдвар төрүүлж байгаа аж. Өмнө нь Medical Detection Dogs­-ын ноход хумхаа өвчнийг маш өндөр нарийвчлалтай илрүүлж байжээ. Судлаачид тахлын дэгдэлт сулрах үед нааштай үр дүн гарч, сургасан нохдоо онгоцны буудлуудад ажиллуулснаар гаднаас вирус орж ирэхээс сэргийлнэ гэж тооцож байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2019 он тансаг зэрэглэлийн эмэгтэй бугуйн цагнууд

 0 сэтгэгдэл


Forbes Finds бизнесийн салбарын эмэгтэйчүүдэд зориулсан тансаг зэрэглэлийн бугуйн цагны үнэ цэнээ хэзээ ч алдахгүй, хамгийн шилдэг загваруудаас танилцуулж байна. Эмэгтэй бугуйн цагны хувьд, өнгө үзэмж, чанар хийц, эдэлгээ хамгийн чухал байдаг. Зарим тансаг зэрэглэлийн цаг эдгээрийн аль нэг шинжийг агуулсан байдаг бол зарим нь бүгдийг нь цогцолсон байдаг. Та үнэт эрдэнэс шигтгэсэн урлагийн бүтээл болсон бугуйн цаг эсвэл ажиллагаа сайтай цагны алийг нь ч илүүд үздэг байсан доорх цагнууд таны сонголтод нийцэх болно.

Piaget Possession

Өнгөрсөн оны Met Gala ягаан хивсний ёслол дээр Piaget брэндийн Possession цуглуулгын бугуйн цагнууд нэг биш удаа харагдсан. 34 миллиметрийн диаметртэй, 18 каратын цагаан алтан нүүрийг 3.32 каратын 420 ширхэг очир эрдэнээр битүү бүрсэн бөгөөд хүрээ нь эргэдэг аж. Мөн матрын арьсан оосор нь хар, ягаан өнгөний сонголттой ирдэг.

Panthère de Cartier Cuff WatchCartier

1980-аад онд Panthère загвараа танилцуулснаас хойш тансаг зэрэглэлийн зах зээлийг байлдан дагуулсаар ирсэн. Cartier-ийн тусгай үнэт эдлэлээр чимсэн, бугуйвчин хэлбэрт энэхүү шинэ кварц загварыг 18 каратын шар алтаар, гар аргаар сүлжин бүтээжээ. Сүлжмэл оосрыг нь тодотгохын тулд 22 миллиметрийн хэмжээтэй нүүрэн хэсгийг хажуудуулж байрлуулсан байна. Мөнгөн нүүрийг хар ром тоо, хөх сэлмэн зүүгээр чимэглэсэн байна.


Chopard Imperiale Joaillerie Rainbow

Chopard-ийн Imperiale Joaillerie Rainbow загвар нь 36 миллиметрийн диаметртэй, 18 каратын ягаан алтан гадаргуутай ба очир эрдэнэс тойруулан шигтгэжээ. Хүрээг тойруулан суурилуулсан индранил чулуунууд шараас хөх ягаан хүртэлх олон өнгөөр уусан гялалзах бөгөөд Тахити арлын тана эрдэнээр урласан нүүрэн дээр нь 18 каратын алтан ром тоо шигтгэжээ.

Buccellati Opera

Сэргэн мандалтын үеэс эхтэй технологиор Италид өнгөлсөн үнэт чулуу ашигладаг энэхүү брэнд нь “Opera” загвартаа Италийн дуурийн театрын интерьерийн өнгө төрхийг шингээжээ. “Opera” 28 миллиметр диаметртэй, 18 каратын цагаан алтан гадаргуутай, матрын арьсан оосортой бөгөөд нүүрний хар дэвсгэр дээр брэндийн бэлгэ тэмдгийг цагаан алтаар урлаж, мөнгөлөг зүүгээр чимжээ.

IWC Schaffhausen Da Vinci Automatic Moonphase

36 миллиметрийн диаметртэй, зэвэрдэггүй ган хийцтэй энэхүү загвар нь эмэгтэйчүүдэд зориулсан бугуйн цаг бол үнэт эдлэлээр чимсэн гоёмсог бүтээгдэхүүнээс илүү үүрэгтэй гэдгийг илтгэнэ. Мөнгөн нүүрэн дээр хөх өнгийн тоо, зүү суурилуулсан ба 42 цагийн нөөц чадалтай. Тэрчлэн арьсан урлалаар мэргэшсэн Santoni брэндийн гар хийцийн матрын арьсан оосортой ба ар талд нь Да Винчигийн Flower of Life хээг сийлбэрлэжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гэрийн нөхцөлд харшил үүсдэггүй ариутгалын уусмал бэлтгэх арга

 0 сэтгэгдэл

Дэлхий дахинд тархсан цар тахлаас сэргийлэхийн тулд ахуйн ариун цэврийг сайн сахиж, ариутгал халдваргүйтлийн дэглэм мөрдөх шаардлага хүн бүрийн өмнө тулгарч байна. Иймээс манай сонин “ЗГМ зөвлөж байна” нүүртээ гэр сууцаа ариутгаж халдваргүйжүүлэх, ариутгалын бодисыг хэрхэн бэлтгэж хэрэглэх талаар хүргэж байна.

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өрх гэрээ хэрхэн ариутгах талаарх ЭМЯ-наас гаргасан зөвлөмж: 

  • Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах 
  • Хүүхдийн тоглоомыг хоёр хувийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (нэг литр бүлээн усанд 20 гр сод хийнэ) 
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтгаар цэвэрлэх. 
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл нэг литр усанд 15 мл бодис хийж арчиж халдваргүйжүүлнэ. Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүднэ. 
  • Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлээрэй. 
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, ванн, суултуурыг нэг литр усанд 15 мл "Белизна" хийж арчиж халдваргүйжүүлнэ. 
  • Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг нэг литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлж хэвших нь халдварт өвчин тусахаас сэргийлнэ.
  • Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. 
  • Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэж заншаарай. Ахуйн бээлий хэрэглэх.

Анхаарах зүйл:

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгална. 
  • Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх.
  • Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй.


1.Ингээд гэрийн нөхцөлд ариутгалын бодис хэрхэн бэлтгэх зөвлөгөө хүргэж байна.

  • Нэг аяга буцалсан ус
  • Нэг аяга винегар (12 хүртэлх хувийн бүх төрлийн цагаан цуу буюу уксус) 
  • Цайны модны эфирийн тос 25 дусал 
  • Нимбэгний эфирийн тос 25 дусал
  • Бүгдийг холиод шүршигчинд хийгээд болно. Энэхүү ариутгалын уусмал нь хүний биед сөрөг нөлөөгүй, эко гэдгээрээ давуу талтай. Энэхүү уусмалаар асгараад хатсан хоолны үлдэгдэл, бохирдол ихтэй гадаргуу руу сайтар шүршээд хэсэг байлгаж байгаад арчихад амархан арилж, ариутгагдана. 

2.Даавуун хэрэглэл, цагаан хэрэглэл, дэр, өрөөний агаарт цацаж хэрэглэх бактер устгагчтай цацлага бэлтгэх жор: 

Үйлдвэрийн цацлагууд нь олон дахин хэрэглэх явцад харшил үүсгэх эрсдэлтэй байдаг. Харин гэрийн нөхцөлд бэлтгэсэн эко цацлага нь харшил үүсгэж, бактер үржүүлэхгүй. Ариутгалын спирт, эсвэл чанартай архи 1/2 аяга. (Архи нь хамгийн сайн урвалд ордоггүй ариутгагч) Нэрмэл ус нэг аяга Сайн чанарын цэвэр эфирийн тос 10 дусал Хэрэглэхдээ сэгсрэх шаардлагагүй. Тос архиндаа сайн задардаг. Өрөө тасалгаандаа, орны бүтээлэг, дэр, хувцас, хивс рүүгээ 20 орчим см-н зайнаас хөнгөн цацаж, ариутгаад хэрэглээрэй. Өдөрт 1-2 удаа хэрэглэхэд тохиромжтой. Шал ариутгагч бэлтгэх жор: Цагаан цуу (6-9%) ус хоёрыг ижил хэмжээтэй холино. Хүсвэл хлорамин нэмж болно. Шал арчих хэд хэдэн алчуур гаргаж уг шингэнээрээ чийглээд шалаа угааж ариутгана.