A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3905/

Халамжийн бодлого хэтрэхээр гаднын санхүүжилт зогсдог түүх давтагдах нь

Халамжийн бодлого хэтрэхээр гаднын санхүүжилт зогсдог түүх давтагдах нь
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3905/
  • Монголын талаас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг цуцлах уу 
  • ОУВС-гийн сснхүүжилтийн үлдэгдэл $2.3 тэрбум монголд орж ирэх нь эргэлзээтэй болов


Манай улс ОУВС-тай “найзалсан”-аас хойш зургаан удаа хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлжээ. Түүний сүүлийнх нь ирэх тавдугаар сард дуусах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”. Энэ хугацаанд ОУВС-г “гомдоож” байсан тохиолдол цөөнгүй. 2010 онд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжиж дуусахаас өмнө манай улстөрчид бэлэн мөнгө тарааж дураараа дургиж эхэлмэгц ОУВС-гийнхан Улаанбаатар дахь салбараа хааж, гомдолтойгоор гарч одсон түүхтэй. Гэтэл өнөөдөр түүх давтагдах дүр зураг тодорч эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гармагц ОУВС-гийн төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб эрх баригчдад хэвлэлээр дамжуулан “мэдэгдэл хүргүүлэв”. Тэрбээр “Монголын парламентаас баталсан Иргэний тэтгэвэр барьцаалан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа тэглэх хууль нь 2017 онд ОУВС-гийн Монголын Засгийн газартай тохирсон хөтөлбөрийг зөрчиж байна. Энэхүү халамжийн бодлогыг хэрэгжүүлбэл ДНБ-д эзлэх өрийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлж, төв банкны төсвийн гадуурх зардал нь төгрөг сулрах, инфляц өсөх эрсдэл үүсгэнэ. Энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” гэжээ. Түүний энэ мэдэгдэл монголчууд ОУВС-тай тохирсон хэлэлцээрээ зөрчсөн учраас үлдэгдэл санхүүжилт хийхийг хойшлуулж, улмаар цуцлах арга хэмжээ авч магадгүй гэсэн анхааруулга юм. 2016 онд төрийн эрх авсан МАН-ын Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, тус байгууллага хийгээд бусад оролцогчоос 5.5 тэрбум ам.доллар авах тохироо хийсэн. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд олгогдох 5.5 тэрбум ам.долларын хоёр тэрбум нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг гурван жилээр хойшлуулахад зориулах бол, ОУВС-гаас 434.3 сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 900, Дэлхийн банк 600 сая, Япон, БНСУ-аас 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор тохирсон юм. Өнөөдрийн байдлаар ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон донор орнуудаас нэг тэрбум 28 сая ам.долларын санхүүжилт хийсэн. Үүн дээр Хятадын Ардын банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн своп хэлцлийг зохицуулсан гэж үзвэл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” бидэнд 2.7 тэрбум ам долларын санхүүжилт олгоод байгаа юм. Харин Засгийн газар дээрх санхүүжилтийн үлдэгдэл болох хоёр тэрбум гаруй ам.доллараа зургаа дахь үнэлгээний дүнг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа авахаар хүлээж байв. Гэвч үлдэгдэл санхүүжилт ирэхгүй байх эрсдэл үүслээ.Өмнө нь хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох шийдвэрийг парламентаас дахин сэргээхэд ОУВС эсэргүүцэл үзүүлж байсан. Санхүүжилт удааширсан шалтгааныг ч үүнтэй холбон тайлбарлаж байв. Харин энэ удаад УИХ-ын гишүүд төсвөөс мөнгө гарахгүй, байгалийн баялгаа барьцаалж мөнгө босгож байгаа учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамаагүй гэж гүрийсээр баталсан бол ОУВС Монголбанкинд эрсдэл бүхий бонд шахах шийдвэр гаргасан нь 2017 онд тохирсон хөтөлбөрийг зөрчсөн хэмээн мэдэгдэхэд хүргэлээ. Тэгэхээр төв банкаа эрсдэлд оруулах шийдвэр гаргаснаас үүдэн ОУВС-гаас олгох үлдсэн 2.3 тэрбум орчим ам.долларын санхүүжилт Монголын эдийн засагт орж ирэх магадлал буурч байна. Нөгөөтэйгүүр эрх баригчид гаргасан шийдвэрийнхээ талаар ОУВС-д тодорхой тайлбар өгөхгүй байгаагаас үзвэл Монголын талаас хөтөлбөрийг цуцлах сонирхол давамгайлж байхыг үгүйсгэхгүй. Үүнд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өөс 2018 онд орж ирэх байсан 536 сая ам.доллар тасалдсан, 2019 онд огт санхүүжилт хийгээгүй зэрэг нь нөлөөлсөн байх талтай. УИХ-ын гишүүд ч өнгөрсөн жилээс ОУВС-г үл ойшоож, дахин “нүүр учрахгүй” юм шиг аашилж эхэлсэн нь хөтөлбөрийг зогсооход “гонсойхгүй” гэдгээ илэрхийлсний тэмдэг гэлтэй. Харин хожмын үр дагавар 2016 оныг давтвал дараагийн парламент, Засгийн газарт эдийн засгаа босгохын тулд гарц хайж, гадагшаа царайчлах тавилан хүлээж буйг тооцсонгүй.







A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ, Хятад худалдааны анхан шатны эвлэрлийг үзэглэв

 0 сэтгэгдэл
  • Гэрээг үзэглэсэн өдөр АНУ-ын конгрессын төлөөлөгчдын танхим Трампт үл итгэх асуудлыг сенатад оруулах шийдвэр гарсан

АНУ, Хятад хоёр өргөн хэмжээний худалдааны гэрээний эхний үе шат хэмээн нэрлэсэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Гэвч Бээжинтэй эдийн засгийн харилцааны хуудсыг шинээр бичих Ерөнхийлөгч Трампын оролдлого үүнээс цааш хэр хол явах нь тодорхойгүй байна. Саяын тохиролцоогоор Хятадын тал Америкийн технологи ба компанийн нууцыг хулгайлах явдлыг даран зогсоох, валютын арга механизм ашиглан давуу байдал олж авахаас татгалзах үүрэг хүлээв. Түүнчлэн АНУ-тай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх зорилгоор 200 тэрбум ам.долларын бараа худалдан авахаар болсон байна. Талууд амлалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянах систем бий болгох асуудлыг гэрээнд тусгажээ. Цагаан ордны зүүн танхимд болсон ёслол хоёр их гүрний дунд сүүлийн хэдэн жил үзэгдээгүй нөхөрсөг байдалд болов. Гурван жил үргэлжилсэн худалдааны хэрүүл маргаан дэлхийд тэргүүлэх хоёр эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн. Ноён Трамп гэрээг үнэлж “Энэ бол маш чухал, тэмдэглүүштэй үйл явдал. Магадгүй миний Ерөнхийлөгчид өрсөлдсөний гол шалтгаан. Бид хамтдаа хуучны буруу зүйлсийг зөв болгоно” гэжээ. Ёслолын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний илгээлтийг АНУ-ын талд уншиж сонсгов. Энд дурдсанаар хоёр тал санал зөрөлдөөнөө шийдэхэд хамтран ажиллаж чадахыг онцлоод гарын үсэг зурсан тохиролцоог “Хятад хийгээд АНУ, бүх дэлхийн хувьд сайн зүйл” хэмээн үнэллээ. Энэ мэдээний дараа S&P 500 индекс өдрийн арилжааны бүх цаг үеийн рекордыг эвдэхэд тун ойртсон хэмжээгээр өссөн байна. Гэрээг үзэглэсэн өдөр АНУ- ын конгрессын төлөөлөгч дийн танхим Трампт үл итгэх асуудлыг сенатад оруулах шийдвэр гаргасан бөгөөд худалдааны дайныг эвлэрлээр өндөрлөх найдвар төрүүлэв. Цагаан ордон өмнөх захиргааны үед эхлүүлсэн зарим хэлэлцээрийг сэргээхээ мэдэгдээд буй. Гэвч шинэ тохиролцоонд тусгагдаагүй зүйлсийг шүүмжлээд эхэлжээ. Тухайлбал, Хятадын төрийн дэмжлэгтэйгээр Америкийн компаниуд болон Засгийн газрын байгууллагуудыг хакердсан гэх сэжиглэл, капитализмыг бий болгож, компаниудаа олон улсад гаргахын тулд ихээхэн татаас олгож буй явдал зэргийг онцолж байна. Трампын захиргаа эдгээр асуудлыг хэлэлцээрийн дараагийн шатанд тусгана гэсэн авч тэр нь хэзээ эхлэх, аль хэр удах зэрэг нь тодорхойгүй. Үүний сацуу АНУ Хятадаас ирдэг импортод ногдуулсан тарифынхаа гуравны хоёрыг хэвээр хадгалж үлдэв. Энэ нь дараагийн хэлэлцээнд хөшүүрэг болно гэж Трамп мэдэгджээ. Ямартай ч бизнесийн бүлгүүд шинэ тохиролцоог баяртайгаар хүлээн авав. АНУ-ын Худалдааны танхим хоёр улс дараагийн шатны хэлэлцээг “аль болох түргэн эхлэх нь чухал” хэмээн мэдэгдсэн байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өнчин ишиг хулгайлсан ч өршөөлгүй хорих ялаар шийтгэнэ

 0 сэтгэгдэл
  • Б.Пүрэвдорж: Малын хулгайтай тэмцэхийн тулд шоронжсон хууль батлахаас аргагүйд хүрлээ 
  • Галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн тоног хэрэгсэл ашиглан мал хулгайлсан этгээдийн ялыг хүндрүүлэх саналыг дэмжсэнгүй


Мал хулгайлсан этгээдийг нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн Эрүүгийн хуулиар хорих ял оноохоор болов. Мөн найман бог, хоёр бодоос дээш тооны мал хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлтэй найман жилийн ялаар шийтгэхээр хуульчиллаа. УИХ-ын чуулганаар малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг батлав. 2015 онд Эрүүгийн хуулийг батлахдаа хорин дөрвөн бог, найман бод хулгайлсан бол эрүүгийн хэрэг үүсгэн 2-8 жилийн ял оноох, хулгайлсан мал нь дээрх тоонд хүрээгүй бол хохирлыг барагдуулж, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх заалт оруулсан нь малын хулгайн гэмт хэрэг өсөхөд нөлөөлжээ. Тухайлбал, Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2016 оныг хүртэл тогтмол буурч байсан ч 2017 оноос огцом нэмэгдэж жилд 89.2 хувиар өсжээ. Тиймээс УИХ-ын 24 гишүүн хамтран Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан юм. Олон тооны мал хулгайлсан, бусадтай бүлэглэсэн, машин механизм ашиглан үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, гойд ашиг шимт мал хулгайлсан болон онц ноцтой хохирол учруулан үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөлтэй гэж ялыг нэмэхээр боллоо. Онц ноцтой хохирол гэдэгт малчдын амин зуулга болсон малыг хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөл гэж тооцохоор болсон. Түүнчлэн гойд ашиг шимт мал гэж үүлдэр, омгийн мал сүргээс үржил, ашиг шимийн нэг буюу хэд хэдэн чанараар онцлог давуу болох нь баталгаажсан малыг тооцох юм. Харин хуулийн төсөлд мал хулгайлахдаа галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн тоног хэрэгсэл ашигласан бол хүндрүүлэх нөхцөлд хамааруулахаар өмнөх хэлэлцүүлгээр тохирсон байсан ч байнгын хороогоор хэлэлцэх үед эл зарчмын зөрүүтэй саналыг гаргах гишүүн олдоогүй тул төсөлд тусгаж чадаагүй аж.Үүнийг шүүмжилж Ц.Даваасүрэн гишүүн “Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэргийн дийлэнх нь бэлчээр дээр нь буудаад маш богино хугацаанд үйлдэж байгаа. Энэ бол хүндрүүлж үзэж нөхцөл байсан ч хуулийн өөрчлөлтөөр хийж чадсангүй. Бид дутуу хууль гаргалаа. Дараа дахин үүнийг хуульчлах бас нэг ажил үлдэж байна” хэмээв. УИХ-ын гишүүдийн хөндсөн бас сэдэв нь хулгайчдын арга нарийсч, хуулийн цоорхойг ашиглан ял завшиж байгаа тухай байв. Тухайлбал, таван хүн бүлэглэн малын хулгайн гэмт хэрэг үйлдээд хэргийг шалгах явцад хасагдсаар ганц нь ял авч хүндрүүлэх нөхцөлөөс бултдаг аргад шилжсэнийг шүүмжилсэн. Үүнийг засах зохицуулалт ч дутуу үлдэж байгаа юм. Харин гишүүд малын хулгайчид олон тооны мал хулгайлаагүй зүйл ангиар ял завшиж байна гэдэгт санал нэгдэж Эрүүгийн хуульд заасан малын хулгайтай холбоотой нийтэд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэлийг хаслаа. Энэ заалтын оронд мал хулгайлсан л бол зургаан сараас таван жилийн ял оноох зохицуулалт хийж буй юм. Өөрөөр хэлбэл өнчин ишиг хулгайлсан ч хорих ялаар шийтгүүлэх хуулийн зохицуулалтай болов. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар тайлбарлахдаа “Хүний хөрөнгийг хулгайлсан этгээд нийтэд тустай хөдөлмөр нэрээр аймгийн төвд хэд хоног гудамж шүүрдэж байгаад суллагддаг. Үүнээс болж малаа алдсан иргэд маш их бухимдаж байгаа. Хөрөнгийг нь хулгайлсан этгээд хэд хэн хоногийн дараа чөлөөтэй болчихсон явж байгааг харахад бухимдахаас аргагүй. Тиймээс энэ заалтыг хасах нь хамгийн оновчтой хувилбар. Шоронжсон хууль баталлаа гэсэн яриа гарч байна. Малын хулгайтай ингэж л тэмцэхээс өөр арга үлдсэнгүй гэдгийг олон нийт ойлгох байх” гэсэн юм. Харин Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдсан этгээдэд хариуцлага тооцох зохицуулалтыг оруулсан юм. Тус хуульд мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт бий. Түүн дээр нэмээд мал, мах бэлтгэх газарт хулгайн мал худалдсан бол зөрчилд тооцож 1.5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ сонгуулиас өмнө тарифаа багасгахгүй

 0 сэтгэгдэл
  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно
  • Тариф бууруулах асуудал худалдааны хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулж чадах эсэхээс шалтгаална

АНУ-д нийлүүлдэг Хятадын бараа бүтээгдэхүүнд оноосон олон тэрбум ам.долларын тариф АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал хэвээр байх бололтой. Тарифыг багасгах эсэх нь Бээжин худалдааны эхний шатны хэлэлцээрийг хэрхэн мөрдөж байгаагаас шалтгаална хэмээн тайлбарлаж байна. Лхагва гарагт Цагаан ордноо худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш доод тал нь арван сарын турш АНУ хэлэлцээрийн хэрэгжилтийг хянаж, Хятадаас импортолдог 360 тэрбум ам.долларын бараанд оноосон татварыг бууруулах эсэхээ эргэцүүлнэ гэдгийг албаны хүмүүс өгүүлсэн юм. Азийн улс амласнаа мөрдөж буй эсэхийг магадлах боломжийг Трампын засаг захиргаанд олгох үүднээс гэрээний хэрэг жилтийг хянах хугацааг баримт бичигт тодорхой заахгүй бололтой. Мөн Хятадын 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оноосон 15 хувийн тарифыг 7.5 хувь хүртэл бууруулахаар 12 дугаар сард өгсөн амлалт эхний шатны хэлэлцээрт хэвээр үлдэх юм. Тариф бууруулах асуудал худалдааны хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулж чадах эсэхээс шалтгаална хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мягмар гарагт сэтгүүлчдэд тайлбарласан ч хэлэлцээр байгуулах тодорхой хугацааг дурдсангүй. Тариф бууруулах асуудал, энэ оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүйг тэрбээр анхааруулж байлаа. “Хоёрдугаар шатны хэлэлцээр болох хүртэл тариф хэвээр байна. Ерөнхийлөгчид хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулах боломж хурдан бүрдэж гэмээ нь уг шатны хэлэлцээрийн бүрдэл болгон тарифыг бууруулна” хэмээн Мнучин мэдэгдэв. “Хэрвээ хоёр дахь шатны хэлэлцээ байгуулж чадахгүй бол ямар ч тариф буурахгүй. Энэ асуудал нууц хэлэлцээр биш учраас сонгууль болон өөр бусад зүйлээс шалтгаалахгүй” хэмээн тэрбээр онцлов. Гарын үсэг зурах хэлэлцээрийн 86 хуудас баримт бичигт тариф бууруулах төлөвлөгөө тусгаагүйг албаны хүмүүс урьд нь ч хэлж байв. “Хэлэлцээрийн бүрдэл болж буй нийтэд зориулаагүй, итгэмжилсэн нэмэлт хэсэгт худалдан авах бараа бүтээгдэхүүний тодорхой хэмжээ заасан нь угаас урьд өмнө тогтчихсон зүйл” хэмээн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон Мнучин нар мягмар гарагт хамтарсан цахим захидалдаа тайлбарласан юм. АНУ, БНХАУ-д энэ асуудлаар амаар болон бичгээр байгуулсан өөр хэлэлцээр байхгүй. Мөн тариф цаашид бууруулах тухай тусдаа хэлэлцээр гэж байхгүй” аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас нааш тариф буурахгүй нь тодорхой болмогц АНУ-ын үнэт цаасны үнэ, голлох бенчмаркууд эргээд буурав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сонгуулийн үеэр Facebook компани Монголд түр салбараа нээж, хяналт тавина

 0 сэтгэгдэл
  • Сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэг сэлт, бэлэн мөнгө тараавал нэр дэвшигчээр бүртгэхгүй
  • Нам, эвсэл болон бие даагчаас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно

УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд нам, эвсэл бие даагчийн мөрийн хөтөлбөрт аудит хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл, бэлэн мөнгө тараах үйлдэлд хяналт тавих, цахим орчинд зохицуулалт хийхээр төлөвлөж байна. 

Энэ талаар СЕХ болон холбогдох байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийв. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн үеэр долоон байгууллага хяналт тавина. УИХ санал авах өдрийг тогтоочихвол сонгууль зохион байгуулах нарийн хуваарийг СЕХ-ноос гаргана” гэв. Харин Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даагчаас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтоож, мөрийн хөтөлбөрт аудитын дүгнэлт хийх аж. 

Мэдээллийн дараа холбогдох байгууллагуудын төлөөлөл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Санал хураалтын машиныг хакердах эрсдэлээс яаж хамгаалах вэ?

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

-Сонгуулиас өмнө ТЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, СЕХ-ны хамтарсан ажлын хэсэг гарч, программчлал болон хэвийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, гэрчилгээжүүлдэг. Энэ жил саналын 50 хүртэлх хувьд хяналтын тооллого хийнэ. Өмнөх сонгуулийн үед 76 тойрогт хяналтын тооллого хийхэд нэг ч зөрүү гараагүй, нэг ч гомдол ирээгүй.

-УИХ-ын гишүүд сар шинийн баяраар иргэдэд гарын бэлэг тараадаг. Үүнийг сонгуулийн хууль зөрч сөн үйлдэлд тооцох уу?

ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил, арга зүйн төвийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат:

-Сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн аливаа этгээд нийтийг хамарсан уралдаан тэмцээн, баяр наадам, хүлээн авалт зохион байгуулах, мөнгө, эд бараа тараах, гадаадад аялуулах зэргийг хуулиар хориглосон. Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөг, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох зохицуулалттай. 

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:

-УИХ-ын гишүүд бэлэг тарааж болохгүй, зөвхөн тайлан тавьж болно. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хоёр үндэслэлийг сонгуулийн хуульд тусгасан. Тодруулбал, хориглосон заалтыг зөрчсөн, сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэргээр бусад хууль тогтоомж зөрчсөнийг тогтоосон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. 

-Цахим орчинтой холбоотой зохицуулалтыг хэрхэн хийх вэ?

-ХХЗХ-ны хэлтсийн дарга А.Лувсан-Очир: 

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд цахим орчинд гурван хэлбэрээр сурталчилгаа хийж болно гэж заасан. Үүнд нам, эвсэл өөрийн веб хуудсаар сурталчилгаа явуулах, нэр дэвшигч өөрийн хувийн хаягаар сурталчилгаа хийх, олон нийтийн мэдээ, мэдээллийн цахим хуудас ашиглахыг зөвшөөрнө. Ингэхдээ нам, эвслийн болон нэр дэвшигчийн веб хуудас, өөрийн албан ёсны цахим хуудсаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Хяналтын тухайд хуурамч хаяг, мэдээлэлтэй холбоотой гомдлыг хуулийн байгууллагад шалгуулж, үндэслэлтэй гэж үзвэл хуурамч, хаяг, мэдээллийг устгана. Бид Facebook компанитай хамтарч ажиллаж байгаа. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд тус компаниас Монгол Улсад түр хугацаагаар салбар нээж, төлөөллөө ажиллуулах юм.