A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2619/

Хамгийн шилдэг дулаан тусгаарлагч нь цагаан баавгайн арьс үс

Хамгийн шилдэг дулаан тусгаарлагч нь цагаан баавгайн арьс үс

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2619/


БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн эрдэмтдийн эрхэлж буй маш онцгой шинж чанар бүхий дулаан тусгаарлагч материалын судалгааны талаар Chem сэтгүүл мэдээлэв. Шинэ төрлийн дулаан тусгаарлах материалын үндсэн санааг эрдэмтэд цагаан баавгайн арьс үснээс олж авчээ. Тус их сургуулийн эрдэмтэд цагаан баавгайн арьс нь маш бага температурт үнэмлэхүй дулаан тусгаарлах чадвартай байгалийн дулаан тусгаарлагч материал хэмээн тайлбарлаж байгаа юм. Байгалиас авсан бэлэн санаанд тулгуурлан хөнгөн, уян хатан, бат бэх дулаан тусгаарлагч материал бүтээж, барилга угсралт, сансрын технологид ашиглах боломжтой.

Цагаан баавгайн үсийг микроскопоор томруулж харвал дотроо цилиндрт хөндий бүхий урт нарийн утас мэт харагддаг. Энэхүү өвөрмөц бүтэцтэй үсийг дуурайлган орчин үеийн нэн шинэ материал болох нүүрстөрөгчийн нано гуурсан “үс” бүхий арьс бүтээх юм. Гуурсны дотор талын диаметр 35 нанометр. Гуурсанд шахсан агаар нь дулааныг гадагш алдагдахаас сэргийлэх найдвартай тусгаарлагч болж өгнө.

Эрдэмтэд нийтлэг аргаар гаргаж авсан хиймэл арьс үсийг туршилтаар шалгахад 30 хувь сунах чадвартайн зэрэгцээ сая удаа татаж, агшаах үйлчлэлд тэсвэрлэжээ.

Ийм дулаан тусгаарлагч материалын нэг шоо метр нь орчин үеийн ижил шинж чанар бүхий дулаан тусгаарлагчаас хавьгүй хөнгөн буюу найман килограмм жинтэй.

Одоогоор эрдэмтдийн бүтээсэн шинэ төрлийн нийлэг арьс үсийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд өртөг өндөр байгаа нь гол бэрхшээл болж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийг хагас минутын дотор устгах арга нээжээ

Бостоны их сургуулийн дэргэдэх халдварт өвчлөлийн лабораторийн судлаачид коронавирусийг зайнаас тусгасан хэт ягаан туяагаар бүрэн устгаж болохыг илрүүллээ гэж Biospace сайт мэдээлжээ. Микробиологич Энтони Гриффитс тэргүүтэй эрдэмтдийн баг SARS-CoV-2 вирусээр бохирдсон материалд хэт ягаан туяаны янз бүрийн дозыг тусгаж, тухай бүрд нь вирусийг устгах хурдыг хэмжсэн байна. Жишээ нь, 5 мж/см2 дозтой туяагаар зургаан секунд шарахад вирусийн тархалт 99 хувь буурсан байна. Эрдэмтдийн үнэлснээр 13 ваттын чадалтай эрчим хүч хэмнэдэг чийдэн 15 шоо метр талбайтай өрөөг коронавирусийн хэсгүүдээс цэвэрлэх чадвартай аж. Тэдний ярьснаар хэт ягаан туяаг бактерийн эсрэг хэрэгсэл болгон 40 жил ашиглаж байгаа бөгөөд энэ хугацаанд туршилтад орсон ямар ч вирус тэсэж үлдээгүйг тэмдэглэв. Гэхдээ хэт ягаан туяа өөрөө хүнд аюултай. Судлаачдын багийн ахлагч туршилтын үр дүн болон аргачлалын тайлангаа аль нэг сэтгүүлд нийтлүүлэхээ амлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

НАСА харь ертөнцийн “дохио” илрүүлэхэд SETI-тэй хамтарч ажиллана

Харвардын астрофизикийн төв, Рочестерын их сургуулийн судлаачдын хамтарсан SETI (Search for Extra-Terrestrial Intelligence) судалгааны баг нарны аймгаас гадуурх орчлон ертөнцөөс ирэх өндөр хөгжсөн соёл иргэншлийн “технологийн дохио”-г илрүүлэх ажилд АНУ-ын Агаарын Нислэг, Сансрын Үндэсний Агентлагтай хамтран ажиллахаар боллоо. Орчлон ертөнцөд амьдрал бүхий цор ганц гараг нь дэлхий биш гэдгийг баталж, хорвоо ертөнцийн хаа нэгтээх оюун ухаант өөр амьтдаас илгээж буй дохиог илрүүлж хүлээн авах зорилгоор байгуулсан юм. Технологижсон ертөнцийн ийм дохио нь нарны панель, агаарын бохирдол хоёр байж болно хэмээн SETI-гийн судлаачид үзэж байна. Нарны зай хураагуур нь одноос ялгарах гэрлийн эрчим хүчийг ашиглах гол арга. Дэлхийд хэрэглэж буй ийм аргыг орчлон ертөнцийн өөр хэсэгт ч мөн ашиглаж байж болох талтай. Нарны панелиас ойдог гэрлийн туяаны уртаар баримжаалан ийм хайгуул явуулах боломжтой хэмээн эрдэмтэд үздэг. Мөн байгальд тохиолддоггүй хийн ялгарал нь соёл иргэншлийн бас нэг гадаад илрэл байх боломжтой. Жишээ нь дэлхий гарагт төрөл бүрийн хөргөх техникт ашигладаг хлорфторт нүүрстөрөгч нь ийм хийн жишээ болж чадна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бүтээмжийг нэмэгдүүлэх 2020 оны онцлох 6 апп

Цаг ямагт хувьсан өөрчлөгдөх дэлхий ертөнц хүмүүсийг цаг алдалгүй илүү их зүйл амжуулж, илүү бүтээлч байхыг шаардсаар буй. Иймд таны цагийг хэмнэх, ажлаа зөв зохион байгуулалттай төлөвлөхөд туслах аппуудыг онцлон хүргэж байна.

Todoist

Хэрэв өдөр тутам хийх ажлуудаа цэгцлэх, тэмдэглэх хэрэгцээ байгаа бол Todoist хамгийн тохиромжтой. Энэхүү апп хийх зүйлсээ цэгцлэх, эрэмбэлэх, хугацаа сануулж тохируулах, үр дүнгээ хянах, ямар нэгэн төсөл дээр бусадтай хамтран ажиллах боломжийг олгодог. Мөн байршилд суурилсан сануулга илгээх тохиргоотой нь онцлог юм. Үнэ төлбөргүйгээр нэг төсөл дээр тав хүртэлх хүнтэй хамтарч, дээд тал нь 80 өөр төсөл, төлөвлөгөө удирдах боломжтой. Харин жилийн 36 ам.долларын хураамж төлснөөр дээр дурдсан нэмэлт үйлчилгээний сонголтуудаа сайжруулж болох аж.

Doodle

Doodle-ийг ашиглаж аливаа уулзалт, арга хэмжээ зохион байгуулахдаа багийн бүх гишүүн эсвэл хамрагдах хүмүүст тохирох цагийг хялбараар шийдээрэй. Боломжит хэд хэдэн цаг санал болгосноор багийн бусад гишүүн өөрсдийн хамгийн боломжтой, хэрэгтэй бол зав гаргаж чадах эсвэл ямар ч боломжгүй зэргээр саналаа илэрхийлэх тул хамгийн тохирох хувилбарыг богино хугацаанд тодорхойлох боломжтой. Мөн зөвхөн ажил хэргийн үйл ажиллагаанаас гадна найз нөхдийн уулзалтаа ч төлөвлөж болно. Төлбөрийн хувьд нэг сарын 4-30 ам.доллар бөгөөд өөр өөр үйлчилгээний нөхцөл санал болгодог.

Evernote

Evernote харьцангуй олонд танигдсан төлөвлөгч аппуудын нэг бөгөөд тэмдэглэл хөтлөхөөс гадна гэрэл зураг, аудио, дижитал зураг, PDF файлууд гэх мэт олон төрлийн датаг нэгтгэх боломж олгодгоороо тун онцлог. Шаардлагатай үед хайсан тэмдэглэлээ маш хялбархан хайж олох боломжтой ба бүх мэдээллийг өөр төхөөрөмж дээр хуулж, хадгалж болдог.

freedom 

Өнөөгийн програм болон вэбсайтуудын дийлэнх нь хүнийг донтуулах шинж чанартай бүтээгдсэн байдаг. Заримдаа бидний цахим орчинд зарцуулах цаг урт, интернет зуршил маш хүчтэй байдаг тул багахан хяналт шаарддаг. Үүнийг шийдэх хамгийн тохиромжтой апп-уудын нэг нь freedom юм. Freedom таны утас, компьютер дэх анхаарлыг төвлөрүүлж буй бусад апп, вэбсайтуудыг хаадаг бөгөөд өөрийн хүсэлтээр заримыг нь хаалгүй үлдээх зэргээр тохируулж болно. Хэрэв та өөрийгөө тэвчээргүй загнаж, тохируулсан цагаасаа эрт өөр зүйлд сатаарч магадгүй гэж үзвэл Lock Mode буюу түгжих гэсэн цэсийг сонгосноор саад болох бусад аппуудыг ашиглахаас сэргийлнэ. Мөн энэхүү аппын хамгийн гол онцлог нь таны блоклосон цагийн мэдээлэл бүх төхөөрөмжид тань адил байна. Тухайлбал, Twitter-г компьютертээ аль хэдийн түр хаасан бол хугацаа дуусахаас өмнө утсаараа ч мөн адил нэвтрэх боломжгүй болгодог сайн талтай.


Forest

Хэрэв та утсандаа хэтэрхий их цаг зарцуулж, амархан сатаардаг бол энэхүү апп анхаарлаа төвлөрүүлэхэд тань тусална. Forest нь төвлөрөх цаг тааруулаад, тэр хугацаандаа зөвхөн нэг ажлаа дуусгахад тусалдаг. Хамгийн сонирхолтой нь та амжилттай төвлөрөх бүртээ мод тарина. Харин ямар нэгэн шалтгаанаар дундаас нь апп-аас гарвал мод тань үхнэ. Цаашлаад бүр ой мод ч ургуулах боломжтой бөгөөд таны төлсөн багахан төлбөрийн тодорхой хувийг жинхэнэ мод тарихад зарцуулдаг.

Toggle

Заримдаа автомат цаг хэмжигч таныг юунд үр бүтээлтэй эсвэл хий дэмий зарцуулж байгааг бүрэн хэлж чадахгүй. Жишээлбэл, Твиттерт өнгөрүүлсэн зарим цагийг үр бүтээлтэй гэж үздэг ч зарим үед үнэхээр цагийн гарз байх нь бий. Харин Toggl таныг өөрийн бүтээмжийнхээ талаар илүү гүнзгий ойлголттой болоход туслах бөгөөд бүтээмжээ тодорхой болгосноор бүтээлч цагаа хянахад хялбар болно. Хэрэв та олон хүмүүстэй хамтарч ажилладаг бол тус программ дэлгэрэнгүй цаг зарцуулалтын тайлан, хянах самбарын тусламжтайгаар аль төсөлд хэр их хугацаа зарцуулсныг тун нарийн харуулж чадна. Toggl мөн энгийн үйлчигээгээ үнэгүй санал болгодог ч багийн бүтээмжээ илүү нэмэгдүүлэхийг хүсвэл сард 10-20 ам.доллар төлж, нэмэлт багцуудаас сонгох боломжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадад бүртгүүлсэн шинэ Tesla-ын тоо 150 хувиар өслөө

АНУ-ын Tesla компанийн дан цахилгаан хөдөлгүүрт автомашин бүртгүүлэх тоо хэмжээ БНХАУ-д энэ оны тавдугаар сард 150 хувиар нэмэгдсэнийг консалтингийн LMC Automotive компани статистиктаа дурдсаныг Reuters агентлаг мэдээллээ. Тус улс дөрөвдүгээр сард 4,666 ширхэг Tesla импортоор оруулсан бол тавдугаар сард 11,565 болж эрс өссөн байна. Tesla-гийн Model 3 седан загварын борлуулалт тавдугаар сард 11,095 болж нэмэгдсэн нь дөрөвдүгээр сарын борлуулалтаас 205 хувиар өссөн хэмээн Хятадын Хөнгөн Тэрэгний Холбоо-CPCA (China Passenger Car Association) мэдээлсэн юм. Шанхай дахь Tesla-гийн угсрах үйлдвэрийн ажиллагаа сэргэж, АНУ, БНХАУ-ын худалдан авагчдад зориулан цахилгаан хөдөлгүүрт машиныхаа жижиглэнгийн үнийг хямдруулсан нь борлуулалт өсөхөд түлхэц болжээ. Ердийн суурь бүрдэл бүхий Model 3 седаныг урьд нь 39,990 ам.доллараар борлуулж байсан бол өдгөө 37,990 болгож хямдруулаад байна. Дээд ангиллын Tesla Model S Long Range Plus загвар 79,990 ам.долларын үнэтэй байсныг 74,990 болгожээ. Дээд ангиллын цахилгаан машины салбар дахь сул өрсөлдөөн Tesla-гийн борлуулалтад таатай нөлөөлж байна хэмээн экспертүүд үзэж байна. Tesla-гийн хувьцааны үнэ зургадугаар сарын 10-нд 1,000 ам.доллар давснаар Илон Маскийн компани дэлхийн хамгийн үнэтэй авто үйлдвэрлэгч болж хувирлаа. Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч тус компани өдгөө 190 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, Toyota-г гүйцэж түрүүлснээр Ford, GM, Honda, Fiat Chrysler-ыг нийлүүлснээ ч илүү үнэтэй боллоо.