A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1439/

ХБНГУ хэт цалин олгодог тогтолцоог өөрчилнө

ХБНГУ хэт цалин олгодог тогтолцоог өөрчилнө
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1439/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дуут дохио дураараа хангинуулагчдыг шийтгэх өвөрмөц арга

 0 сэтгэгдэл

Замын хөдөлгөөний дүрмээр дуут дохиог зөвхөн аюултай нөхцөлд дуугаргах ёстой. Харин ногоон гэрэл асахыг хүлээж буй адгуу жолооч тэсвэр алдан дуут дохио “орилуулах” байдлаар уураа гаргах нь Энэтхэгт түгээмэл. Ууртай жолоочийн тааллаар ногоон гэрэл хурдан асахгүй ч үүсгэж буй чанга дуу чимээ ойр орчны хүмүүсийн чихний хэнгэрэгт халгаатай. Замын хөдөлгөөнд орол­цогчдын бүдүүлэг авирыг Энэтхэгийн Мумбай хотын эрх баригчид өвөрмөц аргаар засахаар шийдлээ. Тус хотын замын уулзварын гэрлэн дохионуудад автомашины дуут дохио бичиж хэмждэг микрофон давхар суурилуулдаг болов. Дуут дохионы чимээ 85 децибелээс хэтэрч чихэнд чийртэй түвшинд хүрэх тохиолдолд улаан гэрэл дахин 90 секундээр уртсах тул жолооч нар хүлээх хугацаагаа өөрсдөө уртасган шийтгэл хүлээж буй хэрэг. YouTube-­д байршуулсан бичлэгээс үзвэл ааштай гэрлэн дохионд анх гайхдаг байсан жолооч нар “дохио дуугаргах тусам удаан хүлээх”-­ээ ойлгоод тэвчээртэй, хүлээцтэй болон соёлжиж байгаа ажээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европын тэрбумтан Аманчио Ортегагийн амжилтын түүх

 0 сэтгэгдэл
  • Ядуу амьдралаас дэлхийн хамгийн баян гурван эрхмийн нэг болоход шинийг санаачлагч зан чанар нь нөлөөлжээ
  • Нэртэй бизнесмэн болохын тулд хөдөлмөрлөж, шинийг санаачилдаг байсан нь Ортегаг амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлжээ

Билл Гэйтсийг ардаа орхиж дэлхийн баян эрхмүүдийн нэгээр тодорсон хүн бол Испанийн тэрбумтан Аманчио Ортега Гаона билээ. Тэрбээр ZARA хэмээх загварлаг дэгжин хямд үнэтэй брэндийг үүсгэн байгуулж, бизнесээ амжилтад хүргэсэн ухаалаг бизнесмэн. Ортега сүүлийн жилүүдэд Европын хамгийн баян хүнээр тодорч буй. Түүний хөрөнгө 83.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Түүний үүсгэн байгуулсан Индитекс группийн харьяанд алдарт ZARA­-гаас гадна Pull and Bear, Massimo Dutti, Bers­hka, Stradivarius, Oysho, Zara Home, Uterqüe зэрэг бэлэн хувцас, зүүлт гоёл жижиг эд хэрэглэл, гэр ахуйн барааны найман брэнд багтдаг. Үүнээс хамгийн алдартай, хамгийн том нь ZARA брэнд. Тус брэндийг 1975 онд анх үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Индитексийн тулгын чулуу байсан юм. Өдгөө дэлхийн 94 оронд Индитекс группийн нэрийн бараа ны 7405 дэлгүүр ажилладаг бөгөөд үүний 2400 нь ZARA-гийнх аж. Нийт 162 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг томоохон групп гэдгээрээ онцлог. Амжилтын эзэн ноён Аманчио Ортега Гаона 1936 оны гуравдугаар сарын 28­-нд Испанийн баруун хойд эргийн Леон хэмээх мужийн Бустонго де Арбос хэмээх бяцхан сууринд төрсөн бөгөөд түүнийг балчир байхад тэднийх зэргэлдээх Ла Коруна хэмээх тосгонд нүүн очсон байна. Ортегагийн эцэг нь төмөр замын жирийн ажилчин, ээж нь айлд үйлчлэгч хийдэг байжээ. Аманчио дээрээ хоёр ах, нэг эгчтэй айлын отгон хүү юм. Түүний бага нас туйлын ядуу өнгөрсөн бөгөөд тэрбээр эцэг эхдээ тус дэм болохын тулд 14-хөн насандаа сургуулиас гарч хувцасны дэлгүүрт туслах ажилтнаар оржээ. Энэ тухайгаа тэрбээр “Нэг удаа би ээжтэйгээ хүнсний дэлгүүрт ортол ээж дэлгүүрийн эзнээс зээлээр идэх юм өгөөч гэж гуйсан. Тэгтэл худалдагч “Сеньёора минь дээ, одоо ахиж танд зээлээр юм өгч чадахгүй, явж үз” хэмээн биднийг хөөхөд би ихэд ичиж билээ. Ингээд сургуулиасаа гарч ажил хийж мөнгө олохоор хатуу шийдсэн” хэмээн өгүүлжээ. Хүү цамц эвхэхээс эхлэн оёх, материал сонгох гээд хувцас үйлдвэрлэх бүхий л шат дамжлагатай танилцан сурав. Энэ хугацаандаа тэрбээр хэн нэгний оёсон хувцсыг зарснаас хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хувцсыг өөрөө маш хурдан хийж зарвал мөнгө хийх асар их боломж буйг олж харжээ. Үүнийгээ ажил хэрэг болгохоор банкнаас тухайн үеийн ханшаар 30 ам.дол­лартай тэнцэх песо зээлэн авч анхны эхнэр Розалиятайгаа хамт том өрөөндөө зүйж ширсэн гэрийн халаад оёж, нутгийн дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлсэн нь өнөөгийн алдарт ZARA­-гийн үндэс суурь байжээ. Анхны эхнэр Розалия Мера түүнтэй адил ажилчин айлаас гаралтайгаас гадна, мөн л 11 насандаа амьдралын эрхээр сургуулиасаа гарч оёдолчин болжээ. Тиймээс бүсгүй оёж шидэхдээ гаргуудаас гадна хувцас загварын өндөр мэдрэмжтэй сэргэлэн цовоо бүсгүй байж. Розалия дур булаам харагдуулдаг дотуур хувцас хийж эхэлсэн нь тэр үедээ мода болж байв. Тэдний бизнес нэлээд өргөжиж захиалганд дарагдаж, ажилчин нэмж авахад хүрчээ. Ингээд мөнгө цуглуулсны эцэст 1975 онд дэлгүүр нээж Аман­чио, Розалия хоёр өөрсдийн үзэх дуртай киноны гол баатар Зорбагийн нэрээр нэрлэ­жээ. Гэвч тэдний дэлгүүрээс нь холгүй яг ижил нэртэй баар байснаас хэдэн үсгийг нь өөрчилж ZARA болгосон байна.

Тус брэндийн дэлгүүр хэдхэн жилийн дотор дэлхийн хэмжээнд өргөжиж, Европ, Ази, Австрали тивд нээгджээ. Ашиг орлого нэмэгдэхийн хэрээр ноён Ортега бизнесийнхээ хүрээг тэлж, 1991 онд Pull and Bear хэмээх өсвөр насныхан болон залууст зориулсан брэнд, 1999 онд Massimo Dutti, 1999 онд Stradivarius брэндийг тус тус худалдан авчээ. 2001 онд Oysho хэмээх дотуур хувцас, фитнесс бэлтгэлийн хувцасны брэнд, 2003 онд Zara home хэмээх гэр ахуйн барааны брэнд, 2008 онд Uterqüe хэмээх гоёл чимэглэл, савхин хувцас акссесуарын брэнд гаргажээ. Хувцас үйлдвэрлэхэд том компаниуд загвар гаргахаас эхлээд 3­4 сарыг зарцуулдаг бол ZARA-­гийн хувьд 2­3 долоо хоногт л шинэ хувцсаа зах зээлд нийлүүлдгээрээ давуу талтай. Тус компани жилдээ 12 мянган шинэ загвар гаргадаг байна. Ортега сурталчилгаанд мөнгө зарцуулахыг мөнгө үрсэн дэмий хэрэг гэж үздэг нэгэн. Маркетингийн зардлын оронд дэлгүүрийнхээ дотоод засал чимэглэл, ерөнхий дизайнд үнэ хайрладаггүй. Испани тэрбумтан өндөр боловсролтой нэгэн биш учраас бусадтай ихэмсэг харьцдаггүй. Ажилтан бүрийнхээ үгийг сонсож, нээлттэй байдаг учраас амжилтад хүрсэн гэж зарим хүн үздэг байна. Өдгөө 80 настай хэдий ч ямаа, тахиа маллаж, ач, зээ нараа халамжилдаг аж. Түүний хувьдаа авсан хамгийн үнэтэй хөрөнгө нь 45 сая ам.доллараар худалдаж авсан Global Express BD­700 онгоц юм. Ортега анхны эхнэр Розалия Мерагаас 20 жилийн дараа салж, өөрөөсөө 20 орчим насаар дүү амраг Флориятайгаа гэрлэжээ. Анхны эхнэрээсээ хүү охинтой бөгөөд хүү нь тархины гэмтэлтэй төрсөн нь хосын амьдралд хүнд цохилт болсон байна. Анхны эхнэр Розалия Перез нь 2013 онд нас бартлаа Испанийн хамгийн баян эмэгтэй байсан бөгөөд амжилттай бизнес эмэгтэй, мөн л ухаалаг хөрөнгө оруулагч байжээ. ZARA-­г өвлөх эрхмээр хоёр дахь эхнэр Флория Перезээс төрсөн охин нь тодроод байгаа аж. Ортега өөрөө боловсрол эзэмшиж чадаагүйдээ харамсдаг бөгөөд жил бүр 500 оюутныг өөрийн нэрэмжит тэтгэлгээр АНУ, Канадын их дээд сургуулиудад сургадаг байна. Тэрбээр 2017 онд 320 сая ам.долларыг хорт хавдар оношлон эмчлэх 290 ширхэг аппарат авахад зориулан Испанийн эрүүл мэндийн яаманд хандивласан нь түүхэнд байгаагүй том хүмүүнлэгийн тусламж болжээ. Нэртэй бизнесмэн болохын тулд хөдөлмөрлөж, шинийг санаачилдаг байсан нь Ортегаг амжилтад хүрэхэд нь хамгийн их нөлөөлжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирус өтгөнөөр дамжин тархаж болохыг тогтоожээ

 0 сэтгэгдэл
  • Шинж тэмдэг гэдэс эвгүйцэх, суулгах байдлаар илэрч болно
  • 2019-nCov вирус өтгөнөөр дамжин халдаж байгаа нь халдварыг хязгаарлах, ялангуяа эмнэлэгт тархахаас сэргийлэхэд бэрхшээл учруулж магадгүй
  • 2019-nCov болон SARS нь нэг бүлд багтдаг вирус тул эрдэмтэд өтгөнөөр халддаг байж болзошгүй хэмээн таамаглаж байсан нь ийнхүү нотлогдлоо

Эрдэмтдийн тодорхойлсноор зарим тохиолдолд коронавирусийн шинж тэмдэг гэдэс эвгүйцэх, суулгах байдлаар илэрч болох ба вирус өтгөнөөр дамжиж болзошгүй юм. Уг судалгааг American Medical Association анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна. Хятадаас гаралтай 2019-nCov вирус зөвхөн агаар дуслын зам буюу халдвартай хүн ханиахаас болж бохирдсон гадаргууд хүрэлцсэнээс халдварладаг гэж үзэж байв. Иймээс өнөөг хүртэл вирусийн халдварыг амьсгалын замын шинж тэмдгүүдтэй холбон тайлбарлаж байсан. Гэвч эмнэл зүйн шинжилгээнээс үзэхэд халдвар хоол боловсруулах эрхтний өвчлөл үүсгэж болохыг тогтоожээ. Ухань хотын эмнэлгийн мэдээллээс харахад 138 өвчтөнөөс 14-т нь халуурч, амьсгаа давчдахаас өмнө суулгалт, дотор муухайралт ажиглагджээ. АНУ-д коронавирустэй анхны өвчтөн эхний хоёр өдөртөө мөн гэдэс нь эвгүйрхэж, өтгөнд нь вирус илэрсэн байна. Өмнө нь SARS-ын халдварын үед гэдэсний өвчлөлийн шинж тэмдэгтэй хүмүүсийн өтгөн ба шээсэнд уг вирус илэрсэн тухай бүртгэгдсэн. SARS-ын вирус бие засах газраар дамжин тархсаны улмаас 2003 онд Хонконгийн Amoy Gardens хороололд хэдэн зуун хүн халдвар авсан гашуун түүх бий. ОО-ын өрөөнөөс гарсан дулаан агаар хэд хэдэн байранд тархаж, улмаар зэргэлдээ орон сууц руу агаараар дамжжээ. 2019-nCov болон SARS нь нэг бүлд багтдаг вирус тул эрдэмтэд өтгөнөөр халддаг байж болзошгүй хэмээн таамаглаж байсан нь ийнхүү нотлогдлоо. Гэхдээ эрдэмтэд 2019-nCov хүний организмаас гадна хэр удаан амьдарч чадахыг мэдээгүй байна. Жишээ нь, ДОХ-ын вирус биеэс гадна 30 минут амьдрах чадвартай байдаг. Үүнээс гадна коронавирус температурын ямар заагт мэдрэг болохыг тодорхойлоогүй байгаа. Дээрх өгүүлэлд бичсэнээр “2019-nCov вирус өтгөнөөр дамжин халдаж байгаа нь халдварыг хязгаарлах, ялангуяа эмнэлэгт тархахаас сэргийлэхэд бэрхшээл учруулж магадгүй” юм. Өтгөнөөр дамжих боломжийг тооцох шаардлагатай ч гол зам нь бохирдсон гадаргуутай хүрэлцэж, нүд, хамар, уруулдаа гараа хүргэснээр дамждагийг эрдэмтэд онцолжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Финландын иргэд өрд баригдсан тул санхүүгийн мэдлэгийг нь дээшлүүлнэ

 0 сэтгэгдэл
  • Эрх баригчид нь хэрэглээний зээлийн өсөлтөд түгших болжээ
  • Өнөөгийн байдлаар 5.5 сая хүн амтай Финландын иргэдийн долоон хувь нь төлбөрийн чадваргүй болсон

НҮБ-ын аз жаргалын индексийг тэргүүлдэг Финландын төв банк ард иргэдийнхээ санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Хөгжилтэй орнуудыг боловсролоороо хэдийн давсан тус улс энэ төсөл хэрэгжүүлснээр финчүүдэд бага зээл авах байх сургалт явуулах аж. Сүүлийн 20 жилд Финландад бодлогын хүү доошилж, бэлэн мөнгөөр төлбөр хийх нь багассаны сацуу өрхийн зээл хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн Nokia, Rovio компанийн эх орон болох тус улсын иргэд техникийн боловсролоороо алдартай. Гэвч дижитал төлбөр нэвтэрснийг дагаад хүмүүсийн мөнгө зарцуулах сахилга бат суларсан байна. Өнөөгийн байдлаар 5.5 сая хүн амтай Финландын иргэдийн долоон хувь нь төлбөрийн чадваргүй болсон нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд сүүлийн 30 жилд 30 гаруй хувиар өсжээ. Тиймээс тус улсын эрх баригчид саяхнаас хэрэглээний зээлийн өсөлтөд түгших болжээ. Хэт өртэй хүмүүст санхүүгийн хяналтаа сэргээхэд тусалдаг Guarantee сангийн захирал Жуха Панцар “Мөнгөгүй болон нь хүмүүст шинэ бодит байдал үүсэж, хүмүүсийн мөнгөний мэдрэмжийг мохоосон. Олон хүн хэдэн төгрөг зарцуулсан, сарын эцэст хэд үлдэх, хэдийг зээлж чадахаа тооцож чадахгүй байна” хэмээн өгүүлжээ. Хорин жилийн өмнө дэлгүүрийн худалдааны 70 хувийг бэлэн мөнгөөр хийдэг байсан бол өдгөө 80 гаруй хувийг картаар төлж буйг төв банк нь мэдээлжээ. Финландын төв банкны захирагч Олли Рен “Хэрэглэгчдийн олонх нь дижитал руу шилжсэн. Хүмүүст төсвийн биет хязгаарлалт байхгүй болсон тул тэдэнд санхүүгээ зохицуулахад хүндрэл үүсээд байна” хэмээн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэслэлээ тайлбарлажээ.