A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4250/

“Хийморь” уран сайхны киноны нэрэмжит цом бэлэн болжээ

“Хийморь” уран сайхны киноны нэрэмжит цом бэлэн болжээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4250/

Монголын кино урлагийн салбарт түүх бүтээж яваа “Хийморь” уран сайхны кино хазаар таталгүй “давхиж”, олон улсын кино наадам, соёлын өдөрлөгүүдэд тасралтгүй оролцож буй билээ. ХБНГУ-ын Олденбургийн наадмын Spirit of cinema буюу хийморьлог кино шагналыг ирэх жилээс тус киноны нэрэмжит болгохоор болсон талаар найруулагч, жүжигчин Г.Эрдэнэ билэг манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Тэгвэл энэхүү нэр хүндтэй шагналын эздэд олгох цом бэлэн болсон бөгөөд зохион байгуулагчид цомын загварыг албан ёсоор баталж, олон нийтэд зарлалаа. Энэхүү номинацийг олон улсын наадмын шүүгчид тус кинонд зориулан шинээр нэмсэн бөгөөд манай уран бүтээлчид энэ шагналыг “Хийморь” киноны нэрэмжит болгох хүсэлт тавьж, загварыг нь гаргахаар болсон юм. Шүүгчид тус киног үзээд “энэ кинонд заавал шагнал өгөх ёстой” гэж үзсэн аж. Монгол морины дүрстэй, хийморьлог, сүнслэг байдлыг бэлгэдсэн тус цом энэ оноос эхлэн Олденбургийн кино наадмын Spirit of cinema буюу хийморьлог кино номинацийн ялагчид очих болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Минионууд” таван жилийн дараа дахин дэлгэцнээ

 0 сэтгэгдэл

“Минионууд: Грюгийн Сэргэн Мандалт” кино ирэх долдугаар сарын 3-нд нээлтээ хийх аж. Энэхүү кинонд 1970-аад оны үйл явдал гарах ба балчир Грю, минионуудын адал явдлын тухай өгүүлэх юм. Хамгийн шилдэг хорт этгээд шалгаруулах тэмцээнд орохын тулд бяцхан Грю ба шадар гурван минион явж буй тухай харуулдаг бөгөөд тэдний ур дүйгүй байдал үнэхээр хөгжилтэй хийгээд инээдэмтэй. Тус киног “Иллюминейшн Энтертайнмент”-ийг үүсгэн байгуулагч хийгээд гүйцэтгэх захирал Кристофер Меледанри, түүний олон жилийн хамтрагч Жанет Хили, мөн Крис Рено нар хамтран бүтээжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уран зургийн нууцаас

 0 сэтгэгдэл


Уншигч таны оюун боловсролд хөрөнгө оруулах зорилгоор дэлхийн шилдэг уран зургуудын тухай мэдээлэл бэлтгэлээ. Эдгээр зургийг өдгөө суут бүтээл хэмээн нэрийдэж, үнэ цэн нь хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэж байна. Гэвч урлагийн үнэ цэн мөнгөн өртөгт бус гагцхүү өгч буй таашаал, мэдрэмждээ оршдог билээ.

“Сальвадор Мунди” Леонардо Да Винчи

Сэргэн мандлын үеийн зохион бүтээгч, агуу сэтгэгч, зураач Леонардо Да Винчигийн бүтээл “Сальвадор Мунди” буюу “Ертөнцийг аврагч” хэмээх бүтээл дэлхийн хамгийн өндөр үнэтэй уран зурагт тооцогддог. Тус зургийг 2017 онд 450.3 сая ам.доллараар Cаудын Арабын анхны хунтайж Бадр бин Абдулла худалдан авч байв. Да Винчигийн бурхны зургууд өөртөө хүний шинж чанарыг агуулсан гэдгээрээ бусад зураачийн бүтээлээс ямагт ялгардаг. Жишээлбэл, энэхүү зурагт Христ баруун гараараа загалмайг дүрсэлсэн байгаа нь бүгдийн эзэн хаан гэсэн утгатай бөгөөд үхлийнхээ дараа амилсан төрхийг нь амгалан тайван, хүчирхэг дүрээр илэрхийлсэн байна.

“Хоёр хөшигний дунд” Фрида Кола

Фрида Калогийн бүтээлүүд түүний амьдралын тусгал болж байдгаараа онцлогтой. Тэрбээр энэхүү зургийг 1937 онд Лев Троцкийд зориулан бүтээжээ. 1938 онд Нью-Йоркод зохион байгуулагдсан Фридагийн бие даасан үзэсгэлэнд уг зургийг дэлгэхдээ “Хоёр хөшигний дунд” гэх нэртэйгээр үзүүлсэн аж. Октябрийн хувьсгалын толгойлогчдын нэг, социалист удирдагч Лев Троцкий 1936 онд Зөвлөлт холбоот улсаас цөлөгдөж, Фридагийн нөхөр Диого Риверагийнд амьдарч байсан ба энэ хугацаанд Фридатай янаг амрагийн харилцаа үүсгэсэн байна. Зураг дээр Фридагийн баруун гартаа барьж буй захианд “Өөрийн бүхий л зүрх сэтгэлийн хамт уг зургийг 1937 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Лев Троцкийд зориулав” гэж бичжээ.

“Хашгираан” Эдвард Мунк

Норвегийн нэрт зураач Эдвард Мунк энэхүү алдарт бүтээлээ 1893 онд зуржээ. Зураач уг бүтээлд Осло хотод нар жаргаж буй агшныг харж буй өөрийн дурсамжаа мөнхөлсөн нь энэ аж. “Хашгираан” бүтээл дөрвөн хувилбартай бөгөөд тэрбээр энэ зургийг сэтгэлийн зовлон шаналлаа бүрэн илэрхийлэхийн тулд олон дахин зурсан гэх таамаг бий. Тухайлбал, зурагт цусан улаан тэнгэр дүрсэлсэн нь түүний сэтгэлийн түгшүүрийг илэрхийлдэг. Өдгөө энэхүү бүтээлийг Норвегийн нийслэл Осло хотын Үндэсний уран зургийн музейд хадгалж байна.

“Сувдан ээмэгтэй бүсгүй” Йоханнеса Вермер 

Дэлхийн шилдэг арван уран зургийн нэг болох тус бүтээлийг 1665 онд Голландын зураач Йоханнеса Вермер зуржээ. “Сувдан ээмэгтэй бүсгүй”-г “Голландын Мона Лиза” гэж нэрлэх нь ч бий. Тухайн үед бүсгүйчүүд толгойдоо алчуур зүүдэггүй байсан бөгөөд үүнийг зураачийн нууц тэмдэглэгээ гэж үздэг аж. Йоханнес Вермер бүсгүйг яагаад хөмсөггүй зурсан, энэ бүсгүй хэн болох гээд зурагтай холбоотой олон нууц бий. Бүсгүйг зураачийн хайртай эмэгтэй гэх таамаглал ч байдаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Стив Морел: Миний хайртай бүхэн Монголд байдаг учир монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг

 0 сэтгэгдэл
  • Харахыг, мэдрэхийг хүссэн бүхэн минь Монголын хөдөө байсан юм. Нэг улсад хоёр ертөнц оршиж байгаа юм шиг гайхамшигтай шүү
  • Үнэнийг хэлэхэд заримдаа шантрах үе гардаг л юм. Энэ бүхнийг дуусгаж, эх орондоо очмоор санагдах ч үе бий. Гэхдээ морин хуураа харахаар энэ бодол маань замхардаг. Хуур надад үг хэлдэггүй ч өөртөө итгэх итгэл, урам зориг, хайр өгдөг
  • Би энд ирээд их өөрчлөгдсөн. Миний дотор орших Стив Монголд ирээд шинээр мэндэлсэн гэж хэлж болно. Монгол ёс заншил, язгуур соёлыг судалж эхэлснээр ухамсрын маань түвшин дээшилсэн
  • Би хэдийгээр сайн талаараа өөрчлөгдөж, өсөн дэвжсэн ч муу тал бас байна. Тухайлбал, би хүнд итгэдэггүй, өмнөхөөсөө илүү хашир болсон. Учир нь зарим монгол хүн маш хариуцлагагүй, хэлсэндээ хүрдэггүй. Энэ нь ажил хийхэд хүндрэл учруулдаг
  • Би энэ нутгийг их хүндэлдэг. Хүүхэдтэй болохоороо хамгийн түрүүнд монгол бичиг заана гэж мөрөөддөг

"Хуурын аялгуу дэлхийд энх тайван тогтоох шидтэй” хэмээдэг нэгэн эрхэмтэй уулзаж ярицлаа. Түүнийг “Тэнгэрээс буусан од” киноны Стивийн дүрээр монголчууд хэдийн мэддэг болсон. Монголын уугуул соёл уламжлал, зан заншлыг судалж буй түүнтэй ярилцсан цөөн хоромд “харийн хүн бидний өв, уламжлалыг хүндэтгэн хайрлаж байхад бид ямар байдаг билээ” гэх бодол эрхгүй төрсөн юм. Францын иргэн хэдий ч Монголын төлөө сэтгэлтэй Стив Морелын ярилцлагыг хүргэе. 

-Бидний саналыг хүлээн авсанд баярлалаа. Таны Монголд ирэх болсон шалтгаан, морин хууртай хэрхэн холбогдсон талаар хүмүүс дахин ярихааргүй мэддэг болсон. Тиймээс манай улсад анх ирэхэд төрсөн сэтгэгдлээс яриагаа эхэлье? 

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Анх морин хуурын аялгуу сонсоод л Монгол Улсын тухай судалж эхэлсэн. Интернэтээс бичлэг үзэж, Францад амьдардаг монголчуудтай уулзаж, ярилцдаг байлаа. Гэхдээ цэнхэр тэнгэр, цэлгэр талтай, уулс сүндэрлэж, ус мөрөн урссан нутаг намайг хүлээж байна гэж төсөөлсөөр анх нийслэлд хөл тавьсан. Мөн үсээ сүлжиж, дээлээр гоёсон эмэгтэй, морь унаж, уурга сугалдаргалсан эрчүүд байдаг болов уу гэж төсөөлдөг байв. Гэтэл онгоцноос буухад төсөөллөөс минь тэс өөр ертөнц намайг угтсан даа. Бүр “Онгоц маань буруу газар буучихсан юм болов уу” гэж гайхаж байлаа. Зургаан жилийн өмнө нийслэлийн өнгө төрх одоогийнхоос тэс өөр байсан. Онгоцны буудлын эргэн тойронд хог, хягдал ихтэй, зарим газар автомашины замгүй, архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилга, байгууламж ч цөөн байсан. Надад яг л засвар хийж байгаа улс юм шиг санагдаж, нэг үгээр би цочролд орсон. Хэл мэдэхгүй, таньдаг хүнгүй, танихгүй газар ганцаараа иртэл бүх зүйл төсөөлснөөс огт өөр болохоор хэцүү санагдаж байлаа. Тэгээд удалгүй нутаг буцах тухай ч бодож эхэлсэн. Яг энэ үед Ховд аймаг явсан юм. Тэнд очоод хайсан бүхнээ олсон. Харахыг, мэдрэхийг хүссэн бүхэн минь Монголын хөдөө байсан юм билээ. Нэг улсад хоёр ертөнц оршиж байгаа юм шиг гайхамшигтай шүү. 

-Зургаан жилийн хугацаанд Улаанбаатар их өөрчлөгдсөн гэж ярилаа. Тэгвэл анх Монголд ирсэн Стив Морел энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

-Би Монголд ирснээсээ хойш нэг л удаа нутагтаа очсон. Намайг очиход гэрийнхэн, найз нөхөд маань “Стив чи танихгүй хүн шиг өөрчлөгдчихөж” гэж байсан. Үнэхээр би энд ирээд их өөрчлөгдсөн. Миний дотор орших Стив Монголд ирээд шинээр мэндэлсэн гэж хэлж болно. Монгол ёс заншил, язгуур соёлыг судалж эхэлснээр ухамсрын маань түвшин дээшилсэн. Би хэдийгээр сайн талаараа өөрчлөгдөж, өсөн дэвжсэн ч муу тал бас байна. Тухайлбал, би хүнд итгэдэггүй, өмнөхөөсөө илүү хашир болсон. Учир нь зарим монгол хүн маш хариуцлагагүй, хэлсэндээ хүрдэггүй. Энэ нь ажил хийхэд хүндрэл учруулдаг. Хэдий соёлын ялгаа, улс үндэстний онцлог байж болох ч хотын соёлтой, эрх чөлөөт нийгэмд хариуцлагагүй байх зохимжгүй. Улс орны хөгжилд ч дөнгө болно гэж боддог. 

-“Тэнгэрээс буусан од” кинонд тоглосноос хойш монголчууд таныг илүү мэддэг болсон. Тус уран бүтээлд монгол бүсгүйд хайртай болдог гадаад залуугийн дүр бүтээсэн шүү дээ. Тэгвэл бодит амьдрал дээр та монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг үү. Эсвэл эхнэрээ эх орноосоо сонгох бодолтой байна уу? 

-Миний хайртай бүхэн Монголд бий учир монгол бүсгүйтэй гэр бүл болохыг маш их хүсдэг. Гэхдээ би хэчнээн хүссэн ч дүр төрх, цус минь монгол биш учир монгол хүнтэй гэрлэж болох эсэхэд эргэлздэг. Шинэ амьдрал, итгэл, урам зориг хайрласан энэ нутгаас бүсгүйг нь ч мөн авах нь шунасан хэрэг болох болов уу гэж боддог. Эсрэг, тэсрэг энэ бодол намайг хүлсээр, би өнөөдрийг хүртэл ганц бие явна. Хурим найраа хийж байгаа найзуудаа хараад дээл өмсөж, морь унаад хурим хийх юмсан гэж их боддог. Мөн хүүхдүүдээ монгол уламжлал, уугуул соёлтой ойр өсгөхийг хүсдэг. 

-Монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг ч эх орноос нь эмээдэг гэж ойлголоо. Манай нутгийг их хүндэтгэдэг бололтой. Мөн хүүхдүүдээ язгуур соёлтой ойр өсгөхийг хүсдэг нь сайхан санагдаж байна? 

-Тийм ээ, би энэ нутгийг их хүндэлдэг. Хүүхэдтэй болохоороо хамгийн түрүүнд монгол бичиг заана гэж мөрөөддөг. Миний хүүхдүүд хэзээ ч крил бичиг сурчихаад, хүмүүн бичиг галиглахгүй. Учир нь босоо бичиг сүнстэй. Энэ бичгийн нуруу нь Монголын өв соёлыг чиглүүлэгч гэж би боддог. Тиймээс язгуур өв соёлтой ойр байхын тулд зайлшгүй монгол бичиг сурах хэрэгтэй. Хэрэв би өөр улсын эхнэртэй болчихвол энэ хүсэл минь талаар болно. Магадгүй над шиг Монголд үнэн сэтгэлээсээ хайртай, өв соёл, ёс уламжлалыг нь зүрх сэтгэлээрээ мэдэрч, судалдаг гадаадын иргэн таарвал гэр бүл болж болох байх (инээв). Гэхдээ одоогоор Монголыг над шиг мэдэрдэг гадаад хүнтэй таараагүй л байна.

-Та хувь тавиланд итгэдэг үү? 

-Би хувь тавиланд итгэдэг. Надад сонголт байгаагүй юм шиг, би яг энд байж, ингэж амьдрах ёстой юм шиг санагддаг. Үнэнийг хэлэхэд заримдаа шантрах үе гардаг л юм. Энэ бүхнийг дуусгаж, эх орондоо очмоор санагдах үеч бий. Гэхдээ морин хуураа харахад л энэ бодол маань замхардаг. Хуур надад үг хэлдэггүй ч өөртөө итгэх итгэл, урам зориг, хайр өгдөг. Нэг үгээр, хуур миний дэлхий ертөнц, агаар ус. Хоёрхон чавхдаст нь хорвоогийн алаг өнгө бүхэлдээ багтдаг энэ хөгжимд дэлхийн хаана ч байхгүй шид бүхэн шингэсэн байдаг юм. Юун лам, гандан, шашин шүтлэг, хэрэг байхгүй. Ид шидтэй морин хуурыг сүнсээрээ мэдэрч байхад ямар ч асуудал тулгарахгүй гэж боддог. Би морин хуур эгшиглүүлж, Монголд ирэхийн тулд ээж, аавтайгаа харилцаагаа таслахад хүрч байсан удаатай. Яг үнэнийг хэлэхэд хуур миний хувьд ээж, аав, элгэн нутаг гээд үнэ цэнтэй бүхнээс минь илүү чухал. Учир нь энэ гайхалтай соёл хэдэн мянганы түүхтэй, алдаж боломгүй гайхамшиг. Хуурын аялгуу дэлхийг аварч, хаана ч энх тайван тогтоох чадалтай хөгжим гэж би боддог. Үүгээр ч зогсохгүй нар, бороо дуудаж, тэмээ, мал уярааж, уйлуулах чадалтай шүү дээ. Гэхдээ уртын дуу, морин хуурыг онолтой хэт хослуулах нь зохимжгүй байж магадгүй. Учир нь сүнстэй хөгжим болохоор зөвхөн онолоор тоглож, дуулж болохгүй юм шиг санагддаг. Мэдрэх хэрэгтэй. 

-Аав, ээжийнхээ тухай өгүүлж болох уу? 

-Өмнө нь би ээж, аавынхаа тухай нэг их ярьж байгаагүй л дээ. Учир нь монгол хүний хувьд гэр бүл хамгийн чухал. Тэд ээжийгээ бурхантай, аавыгаа уул, устай зүйрлэн шүтдэг. Харин миний хувьд байдал эсрэгээрээ. Тиймээс энэ тухай ярих амаргүй байдаг юм. Үнэнийг хэлэхэд морин хууртай учрах хүртэл миний амьдралын хамгийн том асуудал аав, ээж минь байсан. Танд муухай сонсогдож магадгүй. Гэхдээ 27 жилийн турш тэд надтай их муухай харьцаж “Стив чи юу ч чаддаггүй амьтан, чи онцгой биш” гэдэг байлаа. Харин монгол соёл, морин хуур надад хэзээ ч ингэж хандаагүй. Надад цус, амьдрах итгэл өгч, “би хог биш хүн” гэх бодол, итгэл төрүүлсэн. Тиймээс би морин хуурыг сонгосон юм. Мэдээж энэ сонголтыг гэр бүлийнхэн минь эсэргүүцсэн л дээ. Би тэдэнд намайг байгаагаар минь хүлээж авахгүй бол цаашдаа харьцах хэрэггүй гэдгийг хэлсэн. Танд болон монгол хүмүүст энэ бүхэн зүй бус санагдана. Гэхдээ би гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийн халуун хайрыг мэдэрч өсөөгүй. Монголд ирээд л гэр бүл гэж юу болохыг ойлгосон. Ямар гайхалтай санагдсан гэж санана. 

-Та Монголын өв соёл, урлаг, зан заншлыг мэдэрч, судалж байна. Мөн олон мянган жилийн түүхтэй соёл уламжлалыг маань түгээн дэлгэрүүлэхийн тулд хичээж байгаа шүү дээ. Гэтэл монгол залуус үүнд их хойрго ханддаг. Морин хуур тоглож, монгол бичиг судалдаг хүн цөөн. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? 

-Зарим соёл хөгжиж, зарим нь үхдэг. Энэ магадгүй дэлхийн хууль байх. Монгол өв соёлд би үнэхээр хайртай, энэ миний амьдрал учир аль болох удаан оршиж, олон хүнд итгэл хайрлаасай гэж хүсдэг. Гэхдээ хатуу хэлэхэд, магадгүй мөхөх тавилантай бол мөхөх л байх. Үүний тулд хэн нэгнийг өөрчлөх шаардлагагүй. Тиймээс залуус өөрсдийн хүслээр л амьдрах хэрэгтэй. Миний бодлоор монгол залуучууд Европт очиж үзэх хэрэгтэй байх. Магадгүй тэнд амьдарч үзээд монгол өв соёлоо илүү ойлгож, хайрлах болов уу. Монголчууд соёлоо мэдэрдэггүй, автомат байдлаар ханддаг юм шиг анзаарагдсан. Зарим нь өв соёлоо шүтдэг ч яагаад гэдгээ мэддэггүй юм шиг санагддаг. Амьгүй хоосон шүтлэг үнэ цэнгүй. Сүнсийг нь мэдрэхийн тулд өөр улсад очиж, өөр соёлтой танилцах ёстой болов уу. Гэхдээ бусдын бодол, хандлагыг өөрчлөхөөс илүү чухал зүйл бол соёлын өвийг хадгалах юм. 

-Та “Уугуул төв” сургалтын төвөөр дамжуулан монгол, гадаад хүмүүст морин хуур заадаг юм билээ. Энэ төвийг байгуулаад хэр удаж байна. Хэчнээн хүнд хуурын аялгуу заасан бэ? 

-Үнэнийг хэлэхэд би сургасан, заасан гэдэг үгэнд дургүй. Би бусдад зааж байна гэхээс илүү мэдээлэл хуваалцаж байна гэж боддог. “Уугуул төв”-ийг өнгөрсөн жил нээсэн. Одоогоор 100 орчим шавьтай болсон. Манай сургалтын төв зарчимд баригддаггүй. Хэдий хотод байгаа ч хөдөөгийн хэв маягтай хичээллэдэг. Зарим нь өдрийн турш амарч, хичээллэдэг бол зарим нь 1-2 цаг давтаад явдаг. 

Ярилцсанд баярлалаа