A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/797/

Хойд Солонгосоос зугтагсад Кимийн хуурах аргыг илчлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/797/


АНУ болон Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтаас хойш ноён Трамп умардын дэглэмийн зэвсэглэлийг хураах хэлэлцээ амжилттай явагдаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн урам зоригийг хуваалцахгүй байгаа хүмүүс бол Хойд Солонгосыг хамгийн сайн мэдэх тус улсын иргэд юм. Пхеньяны дэглэм дор амьдарч, дарлагдаж зовсон хүмүүс дипломат яриа хэлэлцээг утаа, хөшиг төдий зүйл, залуу удирдагч хэзээ ч цөмийн зэвсгээ өгөхгүй гэдэгт итгэлтэй байна. Пүрэв гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд ирж, дээд уулзалтаар тохиролцсон “цөмийн зэвсгийг бүрэн хураах” асуудлыг хэлэлцэнэ. Ноён Помпео таатай цаг үеийг ашиглан умардын цөмийн зэвсэг болон байгууламжуудыг буулгах тусгай хуваарь гаргах бодолтой байгаа. Гэвч хүмүүсийн найдвар багассаар байна. Хойд Солонгосоос зугтан гарсан Хеонсо Ли ноён Кимд зөвхөн эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй гэжээ. Ким засгийн эрхэнд гарсны эхний жил буюу 2012 онд умардаас зугтсан Пак мижа “Ким Жон ун хэзээ ч цөмийн зэвсгээсээ татгалзахгүй” хэмээв. Ийм үг яриа Америкийн тагнуулын албадын Пхеньянд үл итгэх байр суурьтай нийцэж буй. Бүс нутагт улс төрийн дулаарал ажиглагдаж буйг үл харгалзан өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос баллистик пуужин ба цөмийн чадамжаа дээшлүүлэх туршилт хийсээр байгаа тухай мэдээ тарсан.

Пхеньян яриа хэлэлцээг сунжруулж, эдийн засгийн буулт шаарддаг ур хугацааны стратегид Вашингтон урхидуулах вий гэсэн болгоомжлол нэмэгдлээ. The Girl with Seven Names: A North Korean Defector’s Story хэмээх 2015 оны бестселлер номын зохиогч ноён Хеонсо “Маш олон хүн төөрөлдөж байна. Кимд эдийн засгийн дэмжлэг л хэрэгтэй. Өмнөд Солонгос түүнийг өгөхөөр бэлтгэж байна” гэсэн юм. Судлаачдын таамагласнаар Хойд Солонгос пуужин үйлдвэрлэх байгууламжаа өргөтгөж буй. Умардын дэглэм өөрчлөгдөж буй орчин, цаг үед зохицуулан ухуулга сурталчилгаагаа шинэчилж байна. Пхеньяны хэвлэл, мэдээлэлд АНУ ба Өмнөд Солонгосыг үргэлж шүүмжлэх хандлага өнгөрсөн саруудад зогссон нь жинхэнэ өөрчлөлтийн найдвар төрүүлсэн юм. Гэвч өмнөд Солонгосын чөлөөнд гарсан офицер хэлэхдээ “Одоогийн дулаарал бол Кимийн хувьд шоу, Трампын хувьд 11 дүгээр сарын дунд хугацааны сонгуулийн өмнөх улс төрийн стратеги төдий зүйл” хэмээв. Сөүлд эсэргүүцлийн бүлэгт ажилладаг, Хойд Солонгосын дүрвэгч Пак Сан Хак дээрх бодолтой санал нэг байна. Тэрбээр “Хэрэв ноён Помпео умардыг цөмийн зэвсгээ бүрэн хураахыг ятгаж чадахгүй бол Пентагон уг асуудалд оролцоно гэдэгт итгэж байна” гэжээ. Энэ үг Помпеогийн Пхеньянд хийж буй айлчлалын гүнзгий учир холбогдлыг илэрхийлнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл