A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1146/

Холбооны нөөцийн систем одоогийн тогтолцоогоо өөрчлөх үү

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1146/


АНУ-ын холбооны нөөцийн банкны олон их наяд ам.долларын тайлан тэнцэл багассаар буй цаг үед бодлого тодорхойлогчдоос гаргах шийдвэрийг хөрөнгө оруулагчид хүлээж эхэллээ. Холбооны нөөцийн систем мөнгөний бодлогоо өөгүй хэрэгжүүлж чадахуйцаар Төв банкны портфолиогийн хэмжээг тогтоож өгөх нь чухал болж хувирав. Тайлан тэнцэл 2019 онд ч багасах тохиолдолд холбооны нөөцийн системээс зах зээлийг хөтлөн чиглүүлэх цаашдын бодлого яаж эргэхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Холбооны нөөцийн систем тайлан тэнцлээ хэт багасгачих вий хэмээн түгшиж буй шинжээч нар ч цөөнгүй. Холбооны нөөцийн системд бодлогын хүү тогтоох одоогийн тогтолцоотойгоо зууралдаж үлдэх үү, эс бөгөөс санхүүгийн хямралаас өмнө хэрэгжүүлж байсантай төстэй бодлого хэрэгжүүлэх үү гэсэн асуулт тулгарлаа. Бүгд найрамдах намаас сонгогдсон хууль тогтоогчид холбооны нөөцийн системийг тайлан тэнцлээ хэт хөөрөгдөж, шаардлагагүй байхад нийтэд нээлттэй салбарыг хувийн зах зээлтэй хутгасан хэмээн харддаг.

Зээлжих зэрэглэлийн Fitch агентлагийн тооцоогоор 2017 онд үндсэндээ тогворжсон холбооны нөөцийн банкны тайлан тэнцэл нь активын төлбөр хугацаандаа хийгдэх хэрээр энэ онд 315 тэрбум орчим, ирэх 2019 онд 437 тэрбум ам.доллараар багасахаар байгаа. Ийм активд эргэлтэд байгаа бэлэн мөнгө, арилжааны банкуудаас холбооны нөөцийн банкинд хадгалуулсан нөөц мөн багтдаг. Холбооны нөөцийн систем бодлогын хүү тогтооход мөнгөний тогтолцоон дахь нөөцийн хэмжээ гол үүрэгтэй. Өнөөгийн тогтолцоог дэмжихийн тулд санхүүгийн хямралын өмнөх үеийнхээс хавьгүй их нөөцийг тогтолцоонд хадгалж үлдээх хэрэг гарч байгаа. Чухам энэ нь холбооны нөөцийн систем тайлан тэнцэл дэх активаа багасгахад хязгаарлалт болдог. Банкин дахь хэт их нөөцөд тулгуурлан бодлогын хүү тогтоодог floor system гэгддэг ийм тогтолцоог эдүгээ холбооны нөөцийн систем ашиглаж байгаа.

Төв болон арилжааны банкууд бодлогын хүүг зорилтот хэмжээнд нь бариулах үүднээс тогтмол интервенц явуулж, харьцангуй бага нөөц хадгалдаг corridor system гэгддэг тогтолцоо санхүүгийн хямралаас өмнө хэрэгжиж байлаа. Зах зээлд ойлгомжтой, тайлан тэнцэл нь хавьгүй цомхон, улс төрийн эрсдэл бага ийм тогтолцоог зарим эдийн засагч илүүд үздэг. Ийм тогтолцоотой ажилладаг холбооны нөөцийн систем хямрал үүсэх үед тайлан тэнцлээ эрс өсгөх боломжтой. холбооны нөөцийн системийг одоогийнхоо тогтолцоог хадгалж үлдэх нь зөв гэсэн байр суурьтай албаны хүн олон бий. холбооны нөөцийн систем дэх нөөцийг багасгах нь зүйтэй гэсэн бодлого тодорхойлогч нар ч ихэссээр. Сент Луисийн холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Жим Баллард наймдугаар сард Financial Times-д ярилцлага өгөхдөө холбооны нөөцийн системд 500 тэрбум ам.доллараас илүү нөөц байх шаардлагагүй гэж байв. Багассаар буй тайлан тэнцлийг ирэх оны эхээр зогсоох гэвэл ноён Баллардын дурдсанаас хавьгүй их буюу 1.5 их наяд ам.долларын нөөц хадгалах нь зохистой хэмээн Wrightson Icap-ын эдийн засагч луис Крэндалл үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үнэ АНУ-ын занарын тосыг өөд татлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бээжин Huawei-н асуудлаар дуугаа өндөрсгөв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ОПЕК-ийн уулзалтад Саудын Араб шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-гийн санхүүгийн захирлыг Канадад баривчилжээ

 0 сэтгэгдэл