A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5688/

Холливудийг цагдаа, цагаан арьстныг магтдаг хэмээн буруутгав

Холливудийг цагдаа, цагаан арьстныг магтдаг хэмээн буруутгав

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5688/
  • Холливуд хар арьст зохиолч, жүжигчин, найруулагчдыг сонгоогүй бол цагаан арьстныг дээдлэх үзлийг дэлгэрүүлж, Америк ба Холливудад афроамерикчуудын амьдралд аюул нэмэгдэж байна

Америкийн 300 гаруй урлаг соёлын зүтгэлтэн хамтарч Холливудыг цагдаагийн ажиллагаа болон цагаан арьстны соёлыг магтан дуулдаг хэмээн шүүмжлэв. Variety сэтгүүл жүжигчин Кендрик Сэмпсон, Тесса Томпсон, нийгмийн идэвхтэн Партрисса Каллорс, Мелина Абдулла нарын бичиж, гарын үсэг цуглуулсан энэ уриалгыг нийтэлжээ. Тэд Холливуд дахь үзэл бодол нэгтнүүддээ хандан цагдааг магтан өргөмжлөхөө зогсоож, афроамерикчуудын нийгэмлэгт хувь нэмрээ оруулахыг уриалсан байна. Энэ захидалд хар арьст урлаг соёлын зүтгэлтнүүд олноороо гарын үсэг зурж дэмжсэн ба тэдний дотор Чэдвиг Боузман, Энтони Маки, Данай Гурера нарын нэр цуутай хүмүүс багтжээ. Захидалд бичсэнээр “Холливуд болон бусад медиа хар арьстнуудыг гэмтэн болгож, цагдаагийн харгислал, авлигыг өргөмжилсөн хууль эрхийн дүр зургийг сурталчилснаар афроамерикчуудын амь насанд ноцтой үр дагавар авчирлаа” гэжээ. Үүнээс гадна Холивуд харь арьстнуудад бодит тусламж үзүүлэхийн оронд тэдний түүхээр ашиг хийж байна хэмээн буруутгажээ. Цаашлаад Холливуд хар арьст зохиолч, жүжигчин, найруулагчдыг сонгоогүй бол цагаан арьстныг дээдлэх үзлийг дэлгэрүүлж, Америк ба Холливудад афроамерикчуудын амьдралд аюул нэмэгдэж байна гэж шүүмжиллээ. Өмнө нь Холливуд дахь арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар “Энэ бол бид” гэдэг цувралд тоглосон 12 настай хар арьст жүжигчин Лонни Чевис шүүмжлэн ярьж байв. Тэрбээр хар арьстан учраас Холливудад ажиллахад хүндрэл учирч байгаагаа хэлсэн аж. Лоннигийн ярьснаар түүнийг ямар нэгэн арга хэмжээнд урихад хамгаалагчид бүдүүлэг харьцаж, тэнд байх ёсгүй мэтээр ханддаг байсан гэнэ. Тавдугаар сарын сүүлээр Миннеаполист баривчлах үеэр Жорж Флойд гэгч харь арьст иргэн амиа алдсанаас хойш АНУ болон дэлхийн олон хотод цагдаагийн дураар авирлахыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна. Заримдаа хүч хэрэглэх, галдан шатаах, эвдэн сүйтгэх явдал гарсан билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв

SARS-COV-2 вирус халдварласан эс дотроос “хөнөөлт тэмтрүүл” гаргах замаар бие махбодод хурдтай тархдаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүллээ. Шинэ төрлийн коронавирус нь халдварласан эсийн бүрхүүл дотроос гадагшаа “хөнөөлт” үйлчилгээтэй утас гаргадаг нь “халдварлах процессыг хурдасгадаг бололтой” хэмээн судалгааны ажлыг удирдсан профессор Неван Кроган тайлбарлаж байна. Ихэнх төрлийн вирус ийм “тэмтрүүл” маягийн утас ялгаруулдаггүй. Энэ удаагийн нээлт нь хорт хавдрын эмчилгээнд ашиглаж ирсэн эмийн бүтээгдэхүүнээс алийг нь коронавирустэй тэмцэхэд ашиглаж болохыг тодорхойлоход тус болно хэмээн эрдэмтэд үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Facebook-ийн зарыг эсэргүүцсэнээс Закерберг $7.2 тэрбумыг алдав

Олон компани нийгмийн сүлжээнээс зараа татсан явдал Facebook-ийг үндэслэгч Марк Закербергийг 7.2 тэрбум ам.доллараар ядуурууллаа. Баасан гарагт эдний хувьцааны үнэ 8.3 хувиар унасан нь сүүлийн гурван сарын хамгийн муу үзүүлэлт юм. Unilever тэргүүтэй дэлхийн зарын томоохон компаниуд нийгмийн сүлжээг эсэргүүцсэний дараа ийм уналт болжээ. Unilever-ийн төлөөлөгч хэлэхдээ тус компани энэ жил Facebook-тэй хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн байна. Ийм зөрчлийн дараа Facebook-ийн зах зээлийн үнэлгээ 56 тэрбум ам.доллараар унасан бол Закербергийн хөрөнгийн хэмжээ доошилж, 82.3 тэрбум болсныг Bloomberg-ийн тэрбумтны индекс мэдээллээ. Энэхүү уналт нийгмийн сүлжээг үндэслэгчийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалт дахь байрыг нэг шатаар бууруулсан байна. Оронд нь байр ахисан Louis Vuitton-ы босс Бернар Арно дэлхийн хамгийн баян гурван хүний жагсаалтад Жефф Безос, Билл Гейтс нарын хамт бичигджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ачилга, уналгын нохдыг хүн төрөлхтөн маш эрт үеэс үржүүлж байжээ

ОХУ-ын эрдэмтэд Сибирийн алслагдмал арлаас олдсон, 9,500 жилийн тэртээ амьдарч байсан нохойн үлдэгдэлд генийн судалгаа хийж үзээд өнөө цагийн Гренландын нохойтой тун төстэй болохыг тогтоолоо. Энэ удаагийн судалгаа нь хүн төрөлхтөн эрдэмтдийн таамагладгаас бүр өмнө буюу 10 мянган жилийн өмнөөс чарганд хөллөх нохой үржүүлж байсныг баталж байна. Марианы хотгор хар тугалгын бохирдолтой SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв. Сибирийн умардын Жохов арлаас олдсон эртний хүмүүсийн суурьшилд малтлага хийж үзэхэд олон тооны нохойн үлдэгдэл, мөн нохой чарганд хөллөхөд ашигладаг байж болзошгүй эд өлгийн зүйлс олдсон юм. Эрдэмтдийн баг Жохов арлаас олдсон нохойн үлдэгдлийг 33 мянган жилийн настай Сибирийн чононы үлдэгдэл, Гренландын чарганы хөллөгөөнд үржүүлдэг орчин цагийн нохойн гентэй харьцуулж судалжээ.