A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/196/

Худалдааны дайныг эс тооцвол юанийн ханш тогтворжино

Монгол Улсын импортын 13 хувийг юаниар хийдэг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/196/

Манай улсын гадаад худалдааны гол хэрэгсэлд ам.долларын араас юань бичигдэж байна. Ялангуяа, Монголоос гадагш чиглэсэн худалдааны урсгал буюу импортын 70 хувийг ам.доллар, 13 хувийг юаниар хийдэг гэж төв банк мэдээлэв. 2017 оны байдлаар манай улсын нийт импорт 4.3 тэрбум ам.доллартай тэнцсэн гэж үзвэл монголчууд жилд дунджаар 560 орчим сая ам.доллартай тэнцэх юанийн санхүүжилтээр гадагш худалдан авалт хийдэг аж. Өөрөөр хэлбэл, нэг ам.доллар 6.2831 юаньтай (лхагва гарагийн байдлаар ) тэнцэж байгаа гэж үзвэл нийт 3.5 тэрбум юанийг импортод зарцуулдаг гэсэн тооцоо гарч байна. Энэ нь харьцангуй өссөн дүн болохыг төв банкны мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол болон Хятадын төв банк юанийн своп хэлцэл хийж, хэмжээ болон хугацааг нь сунгасан. Мөн сүүлийн хоёр жилийг эс тооцвол Монголбанк юанийн интервенцийг идэвхтэй хийсэн нь импортод эзлэх урд хөршийн мөнгөн тэмдэгтийн хувь хэмжээг нэмэгдүүлжээ. Хэдийгээр Монгол Улс урд хөрштэйгээ нийт гадаад худалдааныхаа 80 гаруй хувийг хийдэг ч дийлэнхийг нь ам.доллараар гүйцэтгэдэг. Төв банкны Судалгаа, статистикийн газрын мэдээлснээр Монгол Улс нүүрсний экспортоос юанийн орлого олж, үүнийгээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортод зарцуулдаг байна. Сүүлийн жилүүдэд Монгол болон өмнөд хөршийн банк санхүүгийн байгууллагууд хооронд төлбөр тооцооны шинэ хэрэгсэл нэвтрүүлж, юанийн гүйлгээг улам хялбар болгосон.

Тодруулбал, манай худалдаачид урд хөршийг зорихдоо төгрөгийг юань руу бэлнээр солиулах шаардлагагүй болж, Өвөр Монголын хотуудад өөрийн данснаасаа төгрөгийн санхүүжилтээ юаниар авах боломж бүрджээ. Юанийн хэрэглээ ийн хялбаршиж байгаа нь юанийг дэлхийн валют болгох Ши Жиньпинийн бодлогын үр дүн. Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус улсад гадаад валютын ханш онцгой чухал нөлөөтэй. Тэр тусмаа өмнөд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд үлэмж хамааралтай Монгол Улсад юанийн нөлөө чамгүй их. Он гарсаар юанийн ханш тасралтгүй чангарч, өнгөрсөн хоёрдугаар сард түүхэн дээд цэг болох 384 нэгжийг шүргэсэн.

• Монгол Улс нүүрсний экспортоос юанийн орлого олж, үүнийгээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортод зарцуулдаг байна.
• Дэлхийн худалдаанд дэндүү том байр суурь эзэлдэг АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн дэгдэж эхэлсэн нь ам.доллар, юанийн ханшид тодорхойгүй байдал дагууллаа.
• Юанийн ханшид нөлөөлдөг ам.долларын ханш төгрөгийн эсрэг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тасралтгүй суларч буй төдийгүй цаашид тогтворжихоор байгаа аж.

Гэхдээ өнгөрсөн нэг сарын хугацаанд ялимгүй суларсан ч лхагва гарагийн байдлаар 380.83 нэгжид хэлбэлзэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас энэ оны нэгдүгээр сар хүртэл юаньтай харьцах төгрөгийн ханш 3.5 хувиар суларчээ. Харин нэг жилийн хугацаанд 7.7 хувиар буурсан байна. Ингэснээр юань нь төгрөгийн эсрэг хамгийн огцом чангарсан гадаад валютад тооцогдов. Тэгвэл эрчээ авч буй юанийн ханш цаашид хааш чиглэх бол. Өнөөг хүртэл энэ асуулт Монгол төдийгүй дэлхий нийтэд хариулт нэхсэн асуулт болчихоод байна. Учир нь дэлхийн худалдаанд дэндүү том байр суурь эзэлдэг АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн дэгдэж эхэлсэн нь ам.доллар, юанийн ханшид тодорхойгүй байдал дагууллаа. Хоёр улсын хооронд үүссэн худалдааны саад тотгор цаашид хэрхэн өрнөхөөс хамаарч, эдгээр валютын ханш тодрохоор байна. Үүнээс үүдэн төгрөгтэй харьцах юанийн ханш богино хугацаанд хөдөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Үүнийг эс тооцвол төгрөгтэй харьцах юанийн ханш дунд хугацаанд тогтворжих хандлагатай байгаа гэж төв банк мэдээллээ. Хэдийгээр өдгөө юанийн ханш чанга хэвээр байгаа ч энэ нь түр зуурынх буюу улирлын шинж чанартай. Мөн монголчуудын уламжлалт баяраас үүдэлтэй өсөлт давамгайлжээ. Үүнээс гадна юань нь ам.долларын ханшийг дагах хандлага ажиглагддаг. Гэтэл юанийн ханшид нөлөөлдөг ам.долларын ханш төгрөгийн эсрэг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тасралтгүй суларч буй төдийгүй цаашид тогтворжихоор байгаа аж. Учир нь Монгол Улсыг чиглэх мөнгөний урсгал энэ онд нэмэгдэх дүр зураг бий. Тухайлбал, ОУВС- гийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд 860 гаруй сая ам.долларын санхүүжилт Монголыг чиглэнэ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар үүний 100 гаруй сая ам.доллар нь манай улсад шилжсэн бөгөөд дахин 600-700 сая ам.долларын дотогшлох урсгал хүлээгдэж буй.

Тэрчлэн алт болон нүүрсний орлого, “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт (улс төрийн нөлөөг тооцохгүйгээр) гээд шил шилээ дарсан санхүүлжилт хүлээгдэж байгаа нь манай улсын төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх шалтгаан. Тэгвэл үүнийг даган юанийн ханш харьцангуй тогтвортой байх хандлагатай байна. Энэ сарын байдлаар ам.долларын ханш юанийн эсрэг 0.5 хувиар чангараад байна. Гэхдээ Хятадын төв банк юанийн ханшийг ам.доллартай “уях” бодлого баримталсаар ирсэн. Юанийн ханш тогтвортой түвшинд хадгалагдаж байгаатай зэрэгцээд БНХАУ-ын гадаад валютын албан нөөц өссөөр байгаа юм. Тодруулбал, дэлхийд валютын нөөцөөрөө тэргүүлэгч тус улсын гадаад валютын албан нөөц 3.12 их наяд ам.доллартай тэнцэж байна. 2018 онд юанийн ханш ам.долларын эсрэг төдийлэн сулрахгүй гэж Францын Societe General банк таамаглажээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Ажилгүйдлийг бууруулах найдвар нь уул уурхайн үйлдвэрлэл

Худалдаа, үйлчилгээний салбар хөдөлмөрийн зах зээлд өсөлт даллаж байна

 0 сэтгэгдэл



Уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрчимжиж, тус салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх болсноор бусад салбар сэргэж эхэллээ. Тухайлбал, худалдаа, үйлчилгээний салбар энэ оны турш хөдөлмөрийн зах зээлд эерэг өсөлт даллахаар байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх төдийгүй ажилгүйдлийн түвшин цаашид буурахад сайн нөлөө үзүүлнэ гэж Монгол банкнаас гаргасан “Инфляцын төлөв байдлын тайлан”-д дурджээ. Ажиллах хүчний оролцоо нэмэгдэх хэрээр хөдөлмөрийн захын төлөв үргэлжлэн сайжрах таамгийг дээрх тайланд онцолсон байна. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны гуравдугаар сарын эцэст 34.2 мянга болсон.


Үүний гурван хүн тутмын нэг нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн захад ажлын байр дамжсан шилжилт хөдөлгөөн хамгийн их байв. Тэгвэл он гарсаар энэ үзэгдэл тогтворжих хандлагатай боллоо. Эдийн засаг саармаг байсан жилүүдэд хөдөө аж ахуйн салбар илүү олон хүнийг ажлын байраар хангаж байсан. Харин одоо уул уурхайн төслүүд хэрэгжиж эхэлснээр үүнийг дагасан барилга, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажлын байр бий болж эхэллээ. Уул уурхайн салбарын хувьд ханган нийлүүлэгч болон тус­ лан гүйцэтгэгч компаниуд ажил эрхлэлтийг нэмэгдүүлж байна. Мөн худалдаа болон аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн тоо өсөж байгаа нь нийт ажил эрхлэлтийн өсөлтийг дэмжих хөшүүрэг гэдгийг “Инфляцын төлөв байдлын тайлан”-д тодотгожээ.


Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний улиралд ажилгүй 18.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан гурван мянган иргэн ажилд зуучлагджээ. Тэгвэл энэ улиралд үүнээс ч олон иргэн ажилтай, орлоготой болох боломж харагдаж байна. Учир нь, оны хоёрдугаар улиралд, эдийн засгийн тэргүүлэх салбарууд эрчимжиж, үүнийг дагасан ажлын байрны олдоц нэмэгддэг зүй тогтолтой. Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны таамгаар манай улсын эдийн засаг энэ онд 3.8-5.3 хувиар өсөх төлөвтэй. Энэ нь ажил эрхлэлт сайжрах тулах цэг болж байна.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гаргасан судалгаагаар, энэ онд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт 74.6 мянга болж, ажиллах хүчний эрэлт 2017 оныхоос 5.5 хувиар өсөх хандлагатай байна. Ажиллах хүчний нийт эрэлтийн 71.5 хувь нь байнгын ажлын байр байх аж. Ажлын байрны төрлөөр авч үзвэл, 65.3 хувь нь шинэ, үлдсэн нь сул ажлын байр байна. Эдийн засаг сэргэх хэрээр 2018 онд барилгын салбар, бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажиллах хүчний эрэлт нэмэгдэж байна. Тухайлбал, барилгын салбарт 18.6 мянган ажиллах хүчний эрэлт бий болох төлөвтэй. Эдгээр салбар нь хөдөлмөрийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэхээр байгааг салбарын яам онцоллоо.


Өнгөрсөн онд 10.9 мянган ажиллах хүчний хомсдол бий болжээ


Харин санхүү болон даатгал, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах хүчний эрэлт хамгийн бага байх төлөв харагдаж байна. Өнгөрсөн онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 10.9 мянган ажиллах хүчний хомсдол аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмжээнд бий болжээ. Үүнд автомашин, мотоциклийн зас­вар үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар хамгийн их өртсөн байна. Эрэлттэй байгаа мэргэжилд барилга, үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан, цэвэрлэгч, угаагч үйлчлэгч зэрэг мэргэжил шаардахгүй энгийн ажил мэргэжил голлож байна.


Бүтээн байгуулалтын улирал дөхөж буй энэ үед засалчин, шаварчин, цахилгаанчин, тогооч, оёдолчин ажлын байрны эрэлтийг өнгөлөх аж. Дээд боловсролоор бэлтгэдэг ажил мэргэжлээс нягтлан бодогч, барилгын инженер, хийн хоолойн инженер дээрх жагсаалтад багтжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.5 мянга нь нийслэлд оршин сууж байна. Бүсүүдээс баруун таван аймагт ажилгүйдэл хамгийн өндөр байгаа бол төвийн бүс удаалах аж. Тухайлбал, баруун бүсэд нүүрсний болон алтны хоёр төсөл хэрэгжиж байна. Эдгээр төсөл үргэлжилж буй ховд болон Завхан аймгийг эс тооцвол бусад аймагт ажлын байр олноор бий болгох хэмжээний уурхай алга. харин монголчуудын уламжлалт салбар нүүдлийн мал аж ахуй томоохон ажил олгогч хэвээр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдан авалт, хөрөнгө оруулалтын гэрээг ил гаргах ёстой

Төрийн өмчит компаниудын тайланг тогтмолжуулах шаардлагатай

 0 сэтгэгдэл


Байгалийн баялгийн засаглалын индексээр Монгол Улс 2017 оны байдлаар 81 орноос 65 дугаарт жагсаж байна. Уг индексийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гурван жил тутамд шинэчлэн танилцуулдаг. Тус байгууллагын Монгол Улс дахь зохицуулагч Н.Дорждарьтай баялгийн засаглалын талаар ярилцлаа.


Монгол улс өнгөрсөн онд байгалийн баялгийн засаглалын индекст 100-гаас 64 оноо авсан байна. Энэ индекст ямар үзүүлэлтүүд багтдаг юм бэ?

-Байгалийн баялгийн засаглал нь газар доорх баялгаа олж илрүүлэхээс эхлээд маш олон шат дараалал, ойлголтыг хамардаг. Эрдэс баялгаа олж илрүүлсэн бол түүнийг ямар нөхцөлөөр хэрхэн ашиглах, үүнээс олсон орлогоо улс орон хэрхэн удирдах тухай багц асуудал багтдаг. Манай байгууллага 81 оронд судалгаа хийхдээ газрын тос, уул уурхайн салбаруудыг хамарсан үнэлгээ өгсөн. Монгол улсын хувьд өнгөрсөн жилүүдэд тодорхой хэмжээний ахиц, дэвшил гарлаа. Татвар, уул уурхайн зөвшөөрөлтэй холбоотой хууль, тогтоомжууд нэлээн сайжирсан. Гэхдээ хэрэгжилт нь хангалтгүй байна гэсэн үндсэн дүгнэлтэд хүргэсэн.


Хөрөнгө оруулагчид газрын зөвшөөрлийг хамгийн их сонирхдог. Үүнтэй холбоотой манай улсын хууль, дүрмүүдийг хэрхэн үнэлсэн бэ?

-Уул уурхайн хайгуулын болон олборлолтын лицензийг 61 оноогоор дүгнэсэн. Энэ оноос уул уурхайн тусгай зөвшөөрөл олгодог системд том өөрчлөлт гарлаа. Удахгүй шинэ системээр зөвшөөрөл олгож эхлэх учраас бид анхааралтай ажиглаж байна. Энэ систем зөв үү, буруу юу гэхээс илүү талууд хоорондоо зөвшилцөж чадаж байна уу, мэдээлэл нь олон нийтэд ил тод байна уу гэдэгт түлхүү анхаарч байгаа. Ер нь зөвшөөрөл олгохдоо хамгийн сайн ком­ паниудад өгч, зөв хуваарилж чадаж байна уу. Бодлого шийдвэр гаргахдаа талууд зөвшилцөж байгаа эсэх, бодлого гарлаа ч түүнийг зохистой хэрэгжүүлэх дүрэм, журам байгаа эсэхийг онцолж харах хэрэгтэй. Мөн маргаан үүссэн тохиолдолд хэр­ хэн шийдвэрлэж байгаа зэргээр засаглалыг нь хэмжиж, дүгнэдэг.


Компаниудын жинхэнэ эздийг бүртгэх тогтолцооруу чиглэж эхэлсэн


-Уул уурхайн салбар дахь төрийн өмчит компаниудын засаглал ямар хэмжээнд байна вэ?

-Зөвхөн уул уурхай ч гэлт­гүй олон салбарт төрийн өмчит компаниуд чухал үүрэг гүйцэтгэдэг. “Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн онд анх удаа ил тодоор тайлангаа гаргасан. Охин компаниудаа оролцуулсан нэгдсэн тайлан гаргасан нь ахиц дэвшил. Гэхдээ “Эрдэнэс Монгол” хувьцаагаа гаднын хөрөнгийн бирж дээр зардаг компаниудын нэгэн адил мэдээллээ олон нийтэд тогтмол хүргэж байх ёстой. Нэг удаа тайлан тавих нь хангалтгүй. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа сайн, муу байх нь засаглалтай нягт хол­боотой гэдгийг судлаачид тогтоосон. Ялангуяа, төрийн өмчит компаниудад улс төрийн нөлөөллийг яаж хязгаарлаж байгаа нь чухал. Бразилын газрын тосны Petrobras компанийг төрийн өмчит компанийн сайн жишээгээр олон жил нэрлэж ирсэн. Гэтэл хөшигний цаана олон тэрбум ам.долларын авли­гын сүлжээ үүссэн байсан нь илэрсэн. Тиймээс ил, тод байдал хамгийн чухал нь.


-Төрийн өмчийн компаниуд засаглалаа сайжруулъя гэвэл ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Компаниуд өдөр тутмын үйл ажиллагааны тайлангаа ил, тод болгох хэрэгтэй. Уул уурхайн салбарт ханган нийлүүлэлттэй холбоотой мэдээллийг ил тод болгох шаардлагатай нь харагддаг. “Таван толгой”, “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргааны ихэнх нь ханган нийлүүлэх гэрээ, сонгон шалгаруулалттай холбоотой байна. Борлуулалтын компанийг хэрхэн сонгож байгаа нь компанийн үр ашигт нөлөөлөхүйц эрсдэл дагуулж байгаа. Тиймээс шударга өрсөлдөөнийг хангаж, түүнийгээ олон нийтэд мэдээлж байх ёстой. Мөн манай улс уул уурхайн ихэнх бүтээгдэхүүнээ экспор­ толдог. Тиймээс экспортын худалдан авалтын гэрээнүүдээ ч бас ил болгох ёстой. Гэтэл манайд маш хаалттай байна. Монгол улс ил тод байдлын санаачилгад нэгдээд 10 орчим жил боллоо. Үүний үр дүнд компаниудын татварын мэдээллийг харж чаддаг болсон. Одоо худалдан авалт болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг ил гаргах ёстой. өнөөдрийн байдлаар “оюу­ толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнээс бусад нь далд байгаа шүү дээ.


-Уул уурхайн салбарын засаглалыг сайжруулахын тулд Баялгийн сантай болох санал УУХҮЯ-наас гаргасан?

-Өмнө нь УИХ-аас ирээдүйн өв сангийн тухай хууль баталсан. Үүнтэй шинэ сан хэрхэн уял­дах нь чухал. Мөн манайд тогтворжуулалтын сан бий. Гол нь баялгаас олсон орлогоо хэрхэн үр ашигтай зарцуулж удирдах нь чухал.


-Хувь компаниудын засаглалын чанарыг хэрхэн дүгнэдэг юм бэ?

-Монгол улс олборлох үйлд­вэрлэлийн ил тод байдлын санаачилгад 2006 онд нэгдсэн. Энэ бол компаниуд, иргэний нийгэм, төр гурав нийлж хэрэгжүүлдэг гурван талт харилцаа. Нэг тал нь л нэгдсэн бол бусад нь заавал хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар уг санаачилгад нэгдсэн учраас бусад нь ч бас үүргээ биелүүлэх ёстой. Байгалийн баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс уул уурхайн баялгийг ашиглаж байгаа хэн боловч ил тод байх ёстой гэсэн чиглэлрүү олон улс орон явж байна. Манайд компанийн эздийн мэдээллийг ил болгох асуудал орхигдсон байсан. Харин татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд уул уурхайн компаниудын эцсийн эзэмшигчийг бүртгэх тогтолцоо руу чиглэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ л ил, тод байдал нь хангалтгүй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Chairman of MNCCI comments on PM’s visit to China

Several projects to commence upon the implementation of mega projects

 0 сэтгэгдэл

According to Lkhagvajav Baatarjav, Chairman of the Board and President of Mongolian National Chamber of Commerce and Industry (MNCCI), Prime Minister Khurelsukh Ukhnaa’s visit to People’s Republic of China (PRC) is significant in terms of both political and economic importance. In other words, it was aimed at expanding trade and economic cooperation between the two countries and increase trade turnover.
During the Mongolia-PRC business forum, both sides concluded USD 4.6 billion worth 36 agreements and memorandums of understanding (MoU), including the establishment of a new Wastewater Treatment Plant in Ulaanbaatar. Another significant project, as Mr. Lkhagvajav highlighted, is New Asia Group’s 100 MWt Thermal Power Plant, which will be built in Telmen Soum, Zavkhan aimag. According to Mr Lkhagvajav, the Chairman of MNCCI comments on PM’s visit to China company plans to launch the project in the middle of next month and is expected to provide electricity in 19 months. “The implementation of major projects will flourish following businesses,” Mr. Lkhagvajav emphasized. For example, USD 200 million worth agreement on establishing an Agricultural Industrial and Technological Park is expected to be established under the New Asia’s Thermal Power Plant in Telmen. He then noted that mining sector will play key role in increasing bilateral trade turnover; however, the bottleneck at border checkpoints is becoming an obstacle for mining export. In order to resolve the issue, the Prime Minister purposely visited the border checkpoints, Gants Mod and Gashuunshukhait. The signed deals and MoUs imply that PRC is highly interested in developing cooperation on renewable energy, tourism, trade, construction, meat and processed meat product spheres. In addition, Mongolia expressed full recognition of Belt and Road initiative of PRC during the visit. Although Mongolia was engaged in the initiative for businesses, it did not express political support for the initiative up until now.

“The Northeast Asia has become the core of economic development. Frankly speaking, Mongolia is becoming the biggest obstacle. Mongolia’s infrastructure, energy supply, judiciary, rule of law, corruption, bureaucracy and negligence of agreements and negotiations have been serving as impediment for the development of Northeast Asia,” highlighted Mr. Lkhagvajav. He added, “There is an anticipation that Mongolia’s economy will grow about six percent in the next two years. The government needs to have fruitful projects that can benefit citizens, companies and economy, and utilize this golden opportunity.” Currently, trades conducted with the PRC account for 63 percent of Mongolia’s total trade turnover. Comparing to statistics of 2016, trade turnover of the two countries grew by 30 percent last year. Trade turnover between the two countries totalled USD 6.7 billion in 2017. Both sides set a goal to increase trade turnover to USD 10 billion by 2020.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Ухаалаг гар утасны “ухаалаг” нь хөгжих цаг болсон

Аппликейшн шинэ төрлийн бизнес загварууд бий болгосоор байна

 0 сэтгэгдэл



Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр өнгөрсөн онд Монгол улсын мобайл дата буюу 3G/4G хэрэглээ 51 хувиар өсчээ. Энэ нь ухаалаг гар утасны хэрэглээ манай оронд ихэссээр буйг харуулж байгаа хэдий ч дэлхийн хандлагыг харвал өөр дүр зураг ажиглагдаад байна. Дэлхийн ухаалаг гар утасны зах зээл өнгөрсөн жил есөн хувиар буурсан. Зах зээлийн дүн шинжилгээ боловсруулдаг Strategy Analytics-ийн захирал Линда Сүйгийн хэлснээр энэ нь ухаалаг гар утасны зах зээлд өмнө үзэгдээгүй хамгийн том уналт. Учир нь Хятадын зах зээлд ухаалаг гар утасны эрэлт жилийн эцсийн дүнгээр 16 хувиар буурсантай шууд холбоотой бөгөөд гол шалтгаан нь хэрэглэгчдийг алмайруулах шинэ загвар хомс, хэрэглэгчдийн гар утсаа солих давтамж холдсонтой холбоотой аж. Шинжээчдийн үзэж буйгаар ухаалаг гар утасны борлуулалт энэ жил ч дахин буурах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд зах зээлийн өсөлтийн урьдчилсан таамаг ердөө таван хувь байгаа юм.


Өнгөрсөн жилүүдийн дундаж өсөлт 14 хувь байжээ. Мөн олон улсын валютын сан өнгөрсөн мягмар гарагт гаргасан дэлхийн эдийн засгийн төлөвийн тайландаа “Ухаалаг гар утасны зах зээлийн өсөлт хязгаартаа хүрсэн” хэмээн онцолсон юм. Google компанийн дэд захирал Марио Куэрошийн хэлсэнчлэн одоо үед зургийн чанар хангалттай сайн болсон учраас гол анхаарал ухаалаг гар утасны хийж чадах “ухаалаг” зүйлсэд чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, ухаалаг утас хэдийнэ хүн төрөлхтний салшгүй хэрэглээ болсон бөгөөд үүнийг дагаад хурдацтай хөгжиж буй салбар нь гар утасны аппликейшн юм. Аппликейшн буюу гар утасны хэрэглэгдэхүүн үйлчилгээ нь сүүлийн жилүүдэд бүхий л салбарт шинэ төрлийн бизнес загварууд бий болгосоор байна.


Монгол улсад л гэхэд зах зээлийг бүхэлд нь өөрчилж чадахуйц финтекүүд араасаа бий болж буйн нэг жишээ нь ЛэндМН. Үйл ажиллагаагаа эхлүүлээд ердөө 1.5 жил болж буй уг компани энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 475 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Нийт 40,456 тогтмол хэрэглэгч татаж чадсан уг аппликейшний бизнес загвар нь ердөө зээл олголтыг түргэн шуурхай, хялбар болгосон явдал. Түүнчлэн сүүлийн жилүүдэд арилжааны банкууд гүйлгээг хялбарчлах төрөл бүрийн аппликейшн санаачлаад буй. Худалдаа хөгжлийн банкны Most Money, TDBPay, голомт банкны Social Pay гэх мэт үйлчилгээ нь дийлэнх хөгжиж буй оронд тулгардаг мөнгөн гүйлгээний асуудлыг хялбараар шийдээд байгаа юм.


Финтек хөгжсөн ч төлбөрийн систем хоцрогдсон хэвээр

Хэдийгээр дотоод, гадаад мөнгөн гүйлгээ маш хурдан, хялбар болсон ч Монголд ухаалаг гар утас хэрэглэдэг болон аппликейшн хөгжүүлдэг хүн бүрт тулгардаг нэн тэргүүний асуудал нь төлбөр тооцоо хийх. Монголд аппликейшн хөгжүүлэхээр оролдож байгаа хүмүүс төлбөртэй болгох талаар санаад ч хэрэггүй. Хэрэглэгчдийн дийлэнх нь хэрхэн худалдаж авах талаар ойлголт бараг л үгүй. Жишээ нь, Android хэрэглэгчид Playstore дээр дотоодын картыг холбох боломжгүйгээс гадна олон улсын карт холбоход ч нэлээд хүндрэлтэй тулгардаг. Энэ нь эргээд аппликейшн хөгжүүлэгчдэд багагүй хүндрэл үүсгэдэг. Гэтэл энэ бэрхшээл iOS хэрэглэгчдэд төдийлэн тулгар­ даггүй. Учир нь Apple хаяг нээхэд төлбөрийн сонголт баталгаажуулах шаардлага тавигддаг. Гэхдээ iOS хэрэглэдэг хүн бүр төлбөрийн асуудлаа шийдвэрлэсэн гэвэл бас үгүй.


• Дэлхийн ухаалаг гар утасны зах зээл өнгөрсөн жил хамгийн ихээр унав.

•Олон нийт төлбөртэй аппликейшн худалдан авах хүсэлгүй, төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй байдаг нь тулгамдаж буй асуудлын нэг.

• Мэдээлэл технологийн салбарын орлого 2017 онд 1.01 их наяд төгрөгт хүрсэн.


Гар утасны албан бус худалдаанаас шалтгаалан албан бус Apple ID нээлгэх явдал цөөнгүй. Энэ талын мэдлэг, мэдээлэл иргэдэд хомс гэхээс илүү ухаалаг гар утасны төлбөрийн систем одоо хүртэл Монголд шийдэгдээгүйтэй холбоотой юм. Арилжааны банкууд дотоодын картыг Android, iOS-той холбоод өгчихвөл монголчуудад дөхөм байхсан. Ингэснээр аппликейшнхөгжүүлэгчдэд маш том боломж олгохоос гадна банкуудад аппликейшний гүйлгээгээр орлого нэмэгдүүлэх сэдэл болж өгөх юм.


Ухаалаг гар утсанд суурилсан үнэгүй аппликейшнүүд

Гаднын орнуудад сүүлийн жилүүдэд эрчээ аваад байгаа Uber, Airbnb зэрэг хуваалцах бизнесийн загвар Монголд ч мөн хэрэгжиж эхлээд байгаа ба үүний нэг жишээ нь UBCab юм. Уг аппликейшн нь Uber-ийн адилаар такси үйлчилгээг иргэдэд ойрхон, хялбар болгосноос гадна жолоочид ч илүү үр ашигтай үйлчилгээ санал болгодог. Ердийн такси дуудлагын үйлчилгээнээс ялгаатай нь таныг авахаар ирж байгаа жолоочийн байршлыг газрын зураг дээр бодит цаг дээр харах боломжтой төдийгүй аппликейшнийг ашиглан жолоочтой шууд холбогдож болно. Үүгээр ч зогсохгүй санал гомдлын үнэлгээний систем нэвтрүүлж өгсөн нь танд үйлчилж буй жолооч шударга, харилцааны соёлтой байх шалгуур болж өгдөг байна.


Тэгвэл үүний адилаар нийтийн тээврийн сүлжээг иргэдэд ойр болгож, автобусны байршлыг газрын зургаас шууд харах боломжийг UB Smart Bus аппликейшн олгодог. Автобусны буудлын байршил, маршрутаас эхлээд үнэ төлбөр зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг гар дороос авах боломжтой юм. хэрэв дээр дурдагдсан асууд­лыг шийдвэрлэж чадвал Tempo, Dynamics Business Analyzer зэрэг хурдан бөгөөд жижиг гүйлгээ шаардлагатай хуваалцах биз­ несүүд цаашид Монголын зах зээлд нэвтрэх боломжтой болох юм. Мөн бас нэг таатай мэдээ дуулгахад, мэдээлэл техно­ логийн салбарын орлого 2017 онд 1.01 их наяд төгрөгт хүрсэн бол уг салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 173.2 тэрбум төгрөг. Үүний дийлэнх нь буюу 71.92 хувь нь дан ганц үүрэн холбоонд чиглэсэн байна. Хэдийгээр аппликейшн хөгжүүлэлтийн салбарт Монгол улс туршлага нимгэн ч дээр дурдсанчлан амжилттай ажиллаж буй гаднын бизнес загварыг дотоодын зах зээлд тохируулан нэвтрүүлж чадвал уг салбараас хүртэх өгөөж чамгүй их байх болно.