A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/796/

Худалдааны тариф ханган нийлүүлэлтэд муугаар нөлөөлнө

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/796/

Хятадад үйлдвэрлэсэн 34 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд баасан гарагаас тарифын шинэ журам үйлчилж эхэллээ. Шинэ тариф нь геополитикийн өрсөлдөгч гэж тооцох болсон улсаас АНУ-ын ханган нийлүүлэх сүлжээ хамаардаг явдлыг зогсоох стратегийн эхний алхам юм. АНУ-ын тариф нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг бараг хөндсөнгүй. Жишээ нь, Apple дэлхийн хамгийн их захиалгат үйлдвэрлэгч Foxconn хэмээх Хятад компаниас бараг бүрэн хараат атлаа iPhone утсыг шинэ татварт оруулсангүй. Бөс даавуу, хүүхдийн тоглоом гэх мэт супермаркетын тавиураас худалдан авч болдог бүхэн хямд хэвээр үлдсэн тул АНУ-ын хэрэглэгчид үнийн шошго хараад цочих хэрэг гарахгүй юм. Гэхдээ үйлдвэрлэлийн сүлжээ нь хоёр улс дамждаг хагас дамжуулагчийн салбарт энэхүү шинэ тариф ноцтой уршигтай. Мөн Хятадын цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт тулгуурлан АНУ-ын шинэ реакторуудыг хямд аргаар бүтээх санаа ч замхрах тийшээ боллоо. Хэрэг дээрээ тариф нь үйлдвэрлэгчдийг, ялангуяа тоног төхөөрөмж, эд анги үйлдвэрлэгчдийг ханган нийлүүлэх сүлжээгээ “дотоодод эргүүлэн татах”-д хүргэнэ. Цагаан ордон дахь эдийн засгийн үндсэрхэг үзэлтнүүд “Made in America” брэндүүд хүртэл хилийн чанадаас гаралтай хямд эд ангиас хамааралтайг андахгүй.

Чухам уг нөхцөл нь Дэлхийн II дайн, хүйтэн дайны үеэр хэрэгжүүлсэн бодлогоо АНУ давтах шаардлагатайг харуулж байна хэмээн үндсэрхэг үзэлтнүүд үздэг. Ерөнхийлөгч Дональд Трампын бууруулахаар амласан ужиг шинжтэй худалдааны алдагдлыг ч тооцох ёстой.Дэлхийн санхүүгийн хямралаас хойш хоёр улсын худалдаанд цахим хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжийн эзлэх хувь хэмжээ тогтвортой өссөөр ирлээ. Тариф чухам энэ хоёр салбарт илүү хөнөөлтэй юм. Хэрэглэгчид тэр бүр харагддаггүй эд анги, тоног төхөөрөмж, машин механизмын “үл үзэгдэгч” чанараас шалтгаалан тариф дээрх хоёр салбарт хэр нөлөөлөхийг тооцоолох нь түвэгтэй. Жишээ нь, АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдэд шинэ тарифын нөлөө бага. АНУ-ын зах зээлийн 20 хувийг эзэлдэг гаднын автомашинууд дотор Хятадаас орж ирдэг нь харьцангуй цөөн. General Motors Хятадаас Buick Envision хэмээх ганц загварыг АНУ-д оруулдаг нь тус компанийн нийт борлуулалтын 1.5-хан хувийг эзэлдэг. Гэхдээ Цагаан ордон одоогоор хэрэгжүүлээгүй байгаа автомашины эд ангид татвар оноох сүрдүүлгээ бодитой болговол ерөнхий дүр зураг шууд өөрчлөгдөнө. “Үйлдвэрлэгчид үйлдвэрээ АНУ-д шилжүүлэх замаар автомашины татвараас бултаж болно. Харин эд ангид тариф тогтоочихвол бултахад хэцүү.


“Эд ангийн экспорт асар том цар хүрээтэй”-г Шанхай дахь Automobility Ltd консалтинг компанийг үндэслэгч Билл Руссо анхааруулав. БНХАУ-ын гаалийн статистикаас үзвэл тус улс 2017 онд АНУ-д автомашины есөн тэрбум ам.долларын эд анги нийлүүлжээ. Гэхдээ уг статистикт үндсэндээ Хятадад үйлдвэрлэж буй резин дугуйг оруулаагүй. Оруулж тооцвол дахиад хоёр тэрбум ам.доллар нэмэгдэнэ. БНХАУ-д автомашины эд ангийн үйлдвэр бүхий олон улсын 33 үйлдвэрлэгчийг China Automotive Information Net хэмээх төрийн мэдлийн вэбсайт бүртгэж буй. Хятадын дотоодын эд анги үйлдвэрлэгчид ч АНУ-ын зах зээлд нэвтрэх зорилготой. Wanxiang зэрэг зарим компани АНУ-ын үйлдвэрт хэдийнэ хөрөнгө оруулсан. Хөрөнгө оруулсан шалтгаан нь дэлхийн хамгийн хурдацтай тэлж буй авто зах зээлд 1990-ээд оноос эхлэн угсрах үйлдвэрүүдээ байгуулсан Америк үйлдвэрлэгчдийг эд ангиар хангахын тулд юм. Цонхны шил, эрэг шураг, сэлгүүр зэргийг хятадаас сонгох нь автомашин үйлдвэрлэгчдэд төдийгүй тэднийг эд ангиар ханган нийлүүлэгчдэд ч ашигтай. “Автомашин үйлдвэрлэлийн ханган нийлүүлэх сүлжээ хэрэгцээт эд ангийг хямд төсөр үйлдвэрлэж чаддаг улсуудад шилжсэн”-ийг ноён Руссо анхааруулав. Үйлдвэрлэлийг “дотооддоо эргүүлж татах” бодлого АНУ-ын үйлдвэрлэгчдийн зардлыг өсгөнө. АНУ-ын үйлдвэрлэгчдийн үндэсний холбооноос (National Association of Manufacturers) саяхан явуулсан судалгаагаар үйлдвэрлэлийн зардал болон борлуулах үнэ ирэх онд тав орчим хувиар өсөх дүн гарчээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл