A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3379/

Хуулиар сүрдүүлсэн төрийн луйвар

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3379/
  • 2094 он гэхэд Тэтгэврийн сангийн алдагдал ДНБ-ий зургаан хувьтай тэнцэх учраас өнөөдрөөс нийгмийн даат галын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна. 
  • Ашиг орлогын хэмжээ компаниудад харилцан адилгүй нэмэгдсэн хэдий ч хувьцааных нь үнэлгээ нь огцом доошилж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн сард олон хоног дараалан буурсан билээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 2.4 их наяд төгрөгөөс 2.3 их наяд болтлоо сулрав

Сар гаруйхан хугацааны дараа нийгмийн даатгалын шимт­гэл хоёр хувиар нэмэгдэнэ. Ингэснээр сүүлийн гурван жилд нийгмийн даатгалын шимтгэл таван хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Нэмэх болсон шалтгаан нь ОУВС-­гийн өргөтгөсөн хөтөлбөртэй холбоотой гэж эрх баригчид тайлбарлав. Учир нь туссан нийгмийн даатгалын шимтгэлийг сайжруулж, алдагдлыг нь бууруул гэсэн шаардлага тавьжээ. Үүнийгээ төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг сайжруулах арга хэмээн тайлбарлаж буй. Гэхдээ энэ бол нэг төрлийн луйвар боллоо. Иргэдээс санал асуулга авахгүйгээр хуулийн нэрээр сүрдүүлэг хийж албан журмаар даатгал төлүүлж буй нь бусармаг үйлдэл. Зарим нэг хүн нийгмийн даатгалын шимт­гэл төлж төрийг тэтгэх үү, эсвэл даатгалд хамрагдахгүйгээр банкинд хүүтэй хадгалуулах уу гэсэн эргэлзээ төрөх болсноо нуулгүй хэлж байна. Учир нь жил бүр нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж, жирийн ажилчид, дундаж давхаргынхны хөдөл­мөрийн хөлснөөс сорох боллоо. Жишээлбэл, 800 мянган төг­рөгийн үндсэн цалинтай ажилтны шимтгэлд байгууллага 100 мянга, ажилтан цалингаасаа 92 мянган төгрөг төлнө. Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-­т төлж, гар дээр 547,200 төгрөг авах нь. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 7200 төгрөгөөр багасна гэсэн үг юм. 2020 оны нэгдүгээр сараас ажил олгогчийн төлөх хувь 13, ажилтны төлөх шимтгэл 12 хувь болно гэсэн үг. Ингээд нийт 25 хувийн шимтгэл төлөхөөр болж байна. Гэтэл нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмлээ гээд 500 тэрбумын алдагдлыг нөхөх боломжгүй. Уг нь төлсөн шимтгэл нь тэтгэврийн санд хуримтлал болж хадгалагддаг бол 1.2 сая төгрөгийн цалинтай иргэний сар бүр төлсөн 50 мянган төгрөг 30 жилийн дараа 400 сая төгрөг болсон байх учиртай. Гэвч өнөөдөр тэтгэврийн сангийн сав нь цоорсон учраас юу ч хийгээд тогтохгүй байна. Яг л ёроолгүй сав руу ус хийсэнтэй ижил урсаж алга болоод байгаад иргэд бухимдаж сууна. Учир нь 2018 онд Нийгмийн даатгалын сан 500 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тус алдагдлыг нөхөхийн тулд гурван арга хэрэглэж байгаа. Нэгдүгээрт нийгмийн даатгалын шимтгэлийг 1­1,5 хувиар нэмсэн. Хоёрдугаарт тэтгэврийн насыг зургаан сараар уртасгасан. Гуравт тэтгэврийн доод хязгаарыг үгүй болгосон юм. Ийм шийдвэр мэдээж салбарын яамнаас гарч байгаа. Тухайн чиглэлийг хариуцаж бодлого тодорхойлдог байгууллага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Нэрнээс нь харахад хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалах үүрэгтэй байгууллага гэж ойлгогдохоор байгаа юм. Гэтэл энэ байгууллага хөдөлмөр эрхлэгчдийн эсрэг бодлого барьж нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэр гаргахад нөлөөлж, дундаж давхаргынхны нуруунд илүү хүнд ачаа үүрүүлж байгаа нь хэр зохистой вэ. Ийм шийдвэр гаргачихаад тус салбарын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар юу бодож суудаг бол. Нийгмийн байдал улам уруудаж, эдийн засаг агшиж буй өнөө үед жирийн хөдөлмөр эрхлэгчид өндөр татвар төлнө гэдэг үнэхээр бэрхшээлтэй байна. Уг нь бол энэ салбарт зөөлөн хүчний бодлого үйлчлэх учиртай юм. Гэтэл сайд С.Чинзориг намынхаа аясаар хөдөлж, бусдынхаа үгийг дагаж, хөдөлмөр эрхлэгчид, жирийн ажилчдын хэтэвчийг тэмтрэх бодлого барьж сууна. Нэг асуудлыг шийдэх гэж нөгөөд халгаатай тогтоол, шийдвэр гаргадаг МАН-­ын энэ гажиг тогтолцоо хэзээ арилах вэ. С.Чинзориг сайд бол ердөө л ачааны машины чиргүүл юм байна. Толгой хаашаа эргэнэ, тийшээ хазайдаг чиргүүл шиг. Түүний шадар туслах төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын хувьд яам, тамгын газарт залраад байхаар ч гавьяатай нэгэн биш. Эрх мэдэлтэй нэгнийг дагаж, цүнхийг нь барьж гүйгчдийн нэг. Ийм хүмүүс энэ яамны толгойд заларч байхад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн зөөлөн бодлого хүлээгээд ч хэрэггүй. Бусад улс орон иргэддээ ээлтэй бодлого барьдаг. Тухайлбал, Мексик л гэхэд тэтгэврийн хамгийн сонгодог тогтолцоотой улсад багтдаг. Тус улсын Засгийн газраас дундаж цалингийн 2.2 хувьтай тэнцэх хэмжээний тогтмол шимтгэлийг иргэдийн хуримтлалын дансанд шилжүүлдэг бөгөөд энэ нь бага орлоготой иргэдийн хувьд дэмжлэг болдог байна. Гэтэл Монгол дэлхийн улс орнуудаас дандаа эсрэг зүгт явдаг. Бид насаараа хөдөлмөрлөж, өндөр шимтгэл төллөө гээд “гавъяаны амралтаа” авахдаа цалингийнхаа 45 хувийг л сар бүр тэтгэвэр болгож авдаг. Энэ нь өндөр настнууд эмзэг давхарга руу шилжих гол шалтгаан болдог. Бусад орны өндөр настнууд тэтгэврээрээ аялж байхад монголчуудын тэтгэвэр сарынхаа хүнсийг авахад ч хүрэлцдэггүй. Монголын ахмад настны тоо 50 жилийн дараа нэмэгдэнэ гэсэн судалгааг Японы “Шинрай” төслийн багийнхан гаргасан байна. 2060 он гэхэд таван хүн тутмын нэг нь 62 настай болж, хөгшчүүлийн тоо 26 хувийг эзэлдэг болох аж. Тиймээс хуримтлалын сантай байхгүй бол өндөр настнууд нь тэтгэвэр авч чадахгүйд хүрнэ гэсэн анхааруулгыг ч өгчээ. Гэхдээ дундаж давхаргыг дэмжих бодлого барих хэрэгтэй. Ингэж дундаж давхаргыг зузаатгаж чадвал эдийн засагт үр өгөөжтэй гэсэн зөвлөгөө өгөхөө ч мартсангүй. Харин энэ Засгийн газар дундаж давхаргаа дэмжих нь байтугай шимтгэл, элдэв татвараар дарамталж байна. Судалгаанаас харахад жилд дунджаар 30 орчим мянган хүн шинээр тэтгэвэрт гардаг аж. Харин Нийгмийн даатгалын санд жилд хоёр их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна. Манай улсын 187 мянган иргэн сайн дураар, 870 мянган иргэн албан журмаар нийгмийн даатгал төлдөг. Эдгээр хүмүүсийн төлсөн мөнгө хуримтлагдах нь байтугай төсвийн алдагдалд “урсдаг”. Ингээд цаана нь санд гавьтай мөнгө үлдэхгүй болохоор нэмж байгаа гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс тайлбарласан. Өнөөдөр шимтгэл нэмэх замаар зохицуулалт хийчихлээ гэж бодъё. Хэдэн жилийн дараа ирэх дарамтыг яах вэ. Учир нь энэ байдлаараа Тэтгэврийн сангийн алдагдал 2094 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай тэнцэнэ. Тиймээс нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж эдийн засагчид хэлж байна. Төсвийн алдагдлыг нөхөх өчнөөн олон арга байдаг. Бусад улс орнуудад тансаг зэрэглэлийн татвар авдаг. Баян чинээлэг хүмүүс Зайсанд өндөр зэрэглэлийн орон сууцанд амьдарсныхаа төлөө тансаг зэрэглэлийн татвар төлдөг байх ёстой. Ийм гарц байхад жирийн хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нуруун дээр ачаа нэмдэгээ болих хэрэгтэй. Ийм явуургүй бодлого баривал нийгмийн эмзэг давхаргын эгнээ улам л өргөжинө гэдгийг харгис, дүлий төр засаг ухаардаг болоосой.


















A

Жижиг

A

Дунд

A

Том

Үрэлгэн зарлагатай, өндөр алдагдалтай сонгуулийн жилийн төсвийг баталлаа

 0 сэтгэгдэл

Урьд өмнө төсвийн түүхэнд байгаагүй 11.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 13.8 их наяд төгрөгийн зарлага гаргах, 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв албан ёсных боллоо. Сонгууль тохиох жилийн төсвийн зарлага 2012, 2016 оны адил огцом тэлж, алдагдал нь талийж өглөө. Төсвийн зарлага энэ онтой харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. УИХ-аар төсвийг хэлэлцэх явцад зарлага дорвитой буурсангүй, бараг л хэвээр үлдэв. Эдийн засгийн өсөлтийг 2020 онд зургаан хувиар тооцоолсон байна. ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталснаар манай улсын нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдэхээр боллоо. Төсвийн орлого, зарлагыг тус бүр дөнгөж 100 гаруй тэрбум төгрөгөөр танасан байна. Гэвч энэ нь хангалттай хэмнэлт биш юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ мөн л зөрчлөө. Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн боловч үр ашигтай байх ёстой гэсэн зарчмаа баримтлаагүй болохыг эдийн засагчид хэлж байна. Төсвийн төсөлд онцгой өөрчлөлт хэлэлцүүлэх үед ороогүй бөгөөд ногоон гэрлээр УИХ баталлаа. Төсөвт сумын төвд барих соёлын болон спортын барилга байгууламж хамгийн олноор тусгажээ. Үүнийг Эдийн засагчдын клуб үр ашиггүй барилга байгууламж болохыг дурдсан. Орлогыг гаалийн болон татварын шинэчлэлээр бүрдүүлэхээс гадна газрын төлбөрийг бүрэн хурааж авахаар төсөвт тусгасан байна. Ирэх жил 68 соёлын төв барих бол сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд хэмээн тайлбарлаж буй. Нийгмийн даат-галын шимтгэлийг 42 хувиар өсгөн байж бүрдүүлсэн төсөв шударга бус хөрөнгө оруулалтыг өөг шүүлсэн, хувийн хэвшилд ихээхэн дарамт авчрахаар байгааг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн билээ.







A

Жижиг

A

Дунд

A

Том

Шигшээ багийн тамирчид бэлгийн дарамтад өртдөг байсан нь ил боллоо

“Алдах зүйл ихтэй тамирчид дарамтад өртөх нь их байна”

 0 сэтгэгдэл


Спортын салбарт, тэр тусмаа үндэсний шигшээ багийн түвшинд бэлгийн дарамт далд хэлбэрээр оршиж буй нь судалгааны үр дүнд тодорхой болоод байна. Манай сонины зүгээс энэхүү зүй бус, бусармаг зүйлийн эсрэг нэгдэж, дуу хоолойгоо өргөхийг Монголынхоо сор болсон эмэгтэй тамирчдад уриалж байна. Энэ талаарх судалгааг хийсэн судлаач М.Болормаатай уулзаж ярилцлаа.

Манай улсад далд хэлбэрээр оршиж байсан бэлгийн дарамт, түүнтэй холбогдох хэргүүд аажим аажмаар ил болж, төрийн өндөр албан тушаалтнууд ч нэр холбогдох болсон. Тэгвэл нийгмийн хамгийн гэгээтэй салбар болох спортынхны дунд бэлгийн дарамт гэх зүй бус үзэгдэл далд хэлбэрээр олон жил оршиж байсан нь ил боллоо. Нэрээ нууцалсан тамирчдын яриа, спортоо гомдолтойгоор орхисон охид бүсгүйчүүд үнэнийг бага багаар илчилсээр байна. Ажлын байрны бэлгийн дарамт, хүйсийн тэгш эрхийн чиглэлээр 2002 оноос хойш тасралтгүй ажиллаж буй “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн, жендэрийн шинжээч, судлаач М.Болормаатай энэ талаар ярилцлаа. Тэрбээр энэ онд “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” сэдвээр жендэрийн шинжилгээ хийж, судалгааны үр дүнгээ саяхан танилцуулсан юм.

Жин үздэг хяналтын баг, шүүгч, дасгалжуулагчид ихэнхдээ эрэгтэйчүүд байдаг. Ямар ч тамирчин хэчнээн эр зоригтой байлаа ч гэсэн эмэгтэй хүнийхээ хувиар шав шалдан жингээ үзүүлээд зогсож байна гэдэг байж болохгүй үзэгдэл.

СУДАЛГААНЫ ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТАД ХАМРАГДСАН ЕСӨН ХҮН СПОРТЫН САЛБАРТ БЭЛГИЙН ДАРАМТ БАЙГАА, ГАРЧ БАЙСАН ТОХИОЛДЛУУДЫН ТАЛААР ХЭЛСЭН БОЛ БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТӨЖ БАЙСАН Ч ӨӨРТ НЬ МУУ ЗҮЙЛ ТОХИОЛДОХООС АЙЖ, ХЭЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН 15, ӨӨР ТАМИРЧИНД ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДСОН ТАЛААР СОНССОН 20 ТАМИРЧИН БАЙЖЭЭ. ХАРИН ЭНЭ ТӨРЛИЙН ДАРАМТАД ӨРТСӨН ТАЛААР ГОМДОЛ ИРЖ БАЙСАН УУ ГЭЖ АСУУХАД УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН 50 ХУВЬ НЬ “ТИЙМ” ГЭЖ ХАРИУЛСАН БАЙНА.

-Судалгааны тайланд хэд хэдэн ноцтой тохиолдлууд дурдагдсан байсан. Спортын ямар төрөлд бэлгийн дарамт хамгийн их байна вэ?

-Энэ удаагийн жендэрийн судалгааг спортын ганцаарчилсан төрлийн тамирчдаас авсан. Судалгааны дүгнэлтээс үзэхэд жүдо, чөлөөт бөх, буудлага, бокс, хүндийг өргөлтийн тамирчдын дунд бэлгийн дарамтад өртөх тохиолдолууд гарч байсан байна.

-Ер нь ямар шалтгааны улмаас бэлгийн дарамт үйлдэгдэж байна вэ?


-Спортын салбарын онцлогоос хамаараад бэлгийн дарамт үйлддэг юм байна. Тухайлбал, жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлт зэрэг спортын төрлүүд нь өөрөө харилцан контакт дээр суурилдаг, тухайн тамирчны биед нь дасгалжуулагч хийгээд хэн нэгэн хүрэхээс өөр аргагүй. Гэхдээ биед нь хүрэх зайлшгүй нөхцөлийг далимдуулах, бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл болгохгүй байх ёстой. Мөн хохирогчид хүлцэн тэвчиж тэднийг улам бүр давраадаг, хангалттай ойлголт, мэдээлэлгүй байгаа нь ч нөлөөлдөг байна.

-Буудлагын шигшээ багийн нөлөө бүхий дасгалжуулагч, мөн чөлөөт бөхийн гурав, жүдогийн хоёр ч дасгалжуулагч бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, тухайн үед спортын холбоод дотроо асуудал үүссэн ч, чимээгүй дарагдаад өнгөрсөн мэдээллүүд байна. Эдгээр спорт бол манайд ТОПгэж нэрлэгддэг төрлүүд. Гэтэл судалгааны үр дүнд дээрх спортын тамирчид бэлгийн дарамтад их өртөж байна гэж гарчээ. Тамирчдад ихэвчлэн ямар байдлаар бэлгийн дарамт үзүүлдэг вэ?


-Үндэсний шигшээ багийн тамирчдад ийм асуудал тохиолдсон юм билээ. Дасгалжуулагчид тухайн тамирчнаар өөрийн дур хүслээ гүйцэлдүүлэхийн тулд янз бүрийн саналууд тавьдаг байж. Өөртэй нь дотно харьцаанд орохгүй бол тэмцээн уралдаанд нь явуулахгүй байх, хээрийн бэлтгэл хийх, гадагшаа, дотогшоо тэмцээн уралдаанд явж, нэг дор байрлах үеэр далимдуулах, шигшээ багаас хасахаар сүрдүүлэх, “Чи ерөөсөө болохгүй байна. Гэхдээ надтай ойртвол дасгалжуулагч нь зохицуулаад өгье” гэх мэт өөрт байгаа эрх хэмжээ, тамирчдын амжилт гаргах эрмэлзлийг ашиглаж, барьцаалсан байдлаар дарамт үзүүлсэн байсан. Мөн мэх заах, өргөлтийн техник заах нэрийдлээр тамирчдын эмзэг газарт нь давтамжтай хүрэх тохиолдлууд байсан. Тавьсан саналыг хүлээн авахгүй бол тэмцээн уралдаанд явуулахгүй байх болов уу, багаасаа хасагдах болов уу гэсэн айдас тамирчдад төрдөг байна.

-Эмэгтэй тамирчид жингээ үзүүлэхийн тулд олон эрчүүдийн дунд нүцгэлэх шаардлага тулгардаг, өөхлөлтөө үзүү-лэхийн тулд биеийнхээ эмзэг хэсгүүдээс атгуулах, бариулахыг зөвшөөрдөг гэсэн. Энэ нь ичгүүртэй байдалд ороод зогсохгүй бэлгийн сэдэл үүсгэх нөхцөл болдог байх. Зөвхөн манай улсад л ийм байдаг уу?


-Спортын салбар өөрөө хатуу дэг журамтай. Тухайн тамирчин хэрвээ 55 кг-ын жинд орж байгаа бол яг л тэр жиндээ байх ёстой. Жин нь 100 гр л илүү байвал дотуур хувцсаа тайлахаас өөр аргагүй болдог. Зарим тамирчин үсээ хүртэл тайруулсан тохиолдол бий. Жин үздэг хяналтын баг, шүүгчид, дасгалжуулагчид ихэнхдээ эрэгтэйчүүд байдаг. Ямар ч тамирчин хэчнээн эр зоригтой байлаа ч гэсэн эмэгтэй хүнийхээ хувиар шав шалдан жингээ үзүүлээд зогсож байна гэдэг байж болохгүй үзэгдэл. Энэ бол зөвхөн манайд л байгаа асуудал. Бид судалгааны үр дүнд үндэслэн эмэгтэй тамирчны жинг үзэхэд хяналтын багт зөвхөн эмэгтэйчүүд л байх ёстой гэсэн саналыг зөвлөмждөө тусгасан. Энэ асуудал дээр Биеийн тамир, спортын газраас цаашид анхаарч ажиллахаар болсон.

-Бэлгийн дарамтад өртсөн, эсвэл найз нөхдөд нь ийм асуудал тулгарсан хүмүүс яагаад зоригтой дуугарч чадахгүй байна вэ. ХЭҮК-д ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой 13 гомдол ирсэн байна. Судалгааны үр дүн, бодит байдалтай харьцуулахад энэ бол бага тоо. Мэдээж хэрэг нэр төр, карьер, айдас гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Гэвч өөр шалтгаан байна уу?


-Хохирогчид өөрсдийгөө бэлгийн дарамтад өртөж байна гэдгээ ойлгож, мэдэхгүй байх тохиолдол их байна. Мэдлээ гэхэд хаана, хэнд хандах талаар тодорхой ойлголтгүй байдаг. Ихэнх эмэгтэй “би үүнийг давж туулах л ёстой, ийм зүйл угаасаа л байдаг юм байна” гэж хүлцэн тэвчдэг. Нөгөөтэйгүүр хохирогч эмэгтэйчүүд гомдол гаргасан ч эргээд өөрөө хохирогч болох тохиолдол их байна. Учир нь үүнийг эцэслэн шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх хуулийн санкц алга. Зөвхөн спортын бус, бусад салбарт ч бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд хохирч үлдсээр байгаа нь харамсалтай. Шүүх дээр хавтаст хэрэг очоод, шийдвэрлэгдэх болоод ирэхээр хохирогчоос нотлох баримт шаарддаг. Бэлгийн дарамт нь хоёр хүний хооронд л болж буй үйл явц. Мессеж илгээсэн бол хадгалах, яриаг нь бичиж авах л боломжтой болохоос бодит байдал дээр өөр хэлбэрээр бие махбодид үзүүлж буй дарамтыг нотлох, баримт цуглуулах боломж тун хомс. Мөн үйлдэж буй этгээд нь ихэнхдээ эрх мэдэлтэй хүмүүс байдаг учраас хэргийн явцад нөлөөлөх, хэрэг дарагдаад өнгөрч байгаа нь өнгөрсөн хугацаанд ажиглагдсан. Бид сургалтынхаа үеэр хэрвээ ажлын байранд тухайн хүнд үзүүлж байгаа бэлгийн дарамтын давтамж их болж байвал өөрийгөө хамгаалах тодорхой арга замуудыг зааварчилдаг. Тухайлбал, бэлгийн дарамтад өртөж байгаа нөхцөлд найз нөхөд, хамт олондоо хэлэх, бэлгийн дарамт үзүүлж буй албан тушаалтан дуудлаа гэхэд өөр хэн нэгэнд хэлж, тухайн хүн араас нь санаандгүй мэтээр орох ч гэдэг юм уу гэрчтэй байх хэрэгтэй.

-Бэлгийн дарамтад өртсөн тамирчдаас гомдол ирдэг гэж удирдах албан тушаалтнууд хариулсан байсан. Гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бол?


-Холбогдох удирдлагууд нь тамирчин болон дасгал-жуулагчтайгаа уулзаж, ярилцах замаар шийдвэрлэсэн хоёр гуравхан тохиолдол байсан. Нуун дарагдуулсан, одоог хүртэл шийдвэрлээгүй тохиолдлууд байгааг ч хэлж байсан. Тамирчны эрх ашиг зөрчигдөөд өнгөрч байхад тухайн дасгалжуулагч болон спортын нэр хүндээ хамгаалаад өнгөрөх гэсэн явцуу хүрээнд асуудлыг авч үзэж байгаа нь харамсалтай. Тамирчинг өөр багт шилжүүлж, дасгалжуулагчийг нь солих арга хэмжээ авсан тохиолдол бол байдаг юм билээ.

-Бэлгийн дарамтаас болоод спортоо орхисон тамирчин байсан уу. Ер нь ийм тохиолдол хэр их байдаг бол?


-Манай улсад ийм тохиолдол ер нь цөөн. Ихэнх тамирчин “Би үүнийг давж гарах ёстой. Ийм зүйл байдаг л юм шиг байна” гэж боддог, зорьсондоо хүрэх ёстой гэсэн тамирчин хүний шинж чанараасаа болоод тэвчих, чимээгүй өнгөрөх, нөгөө талаас жендэр, эмэгтэйчүүдийн эрх, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдээлэл хомс байгаа нь бэлгийн дарамтыг тэсвэрлэж, спортоо орхихгүйгээр үргэлжлүүлэхэд нь нөлөөлж байна. Тухайн тамирчин дахиад ингэвэл би яах вэ, цаашдаа яах вэ гэсэн сэтгэл зүйн дарамтад орсноор карьерт нь, даамжирвал гэр бүлд нь ч нөлөөлнө. Улмаар спортоо орхиход хүрнэ шүү дээ.

-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын холбогдсон асууд лыг та хэрхэн дүгнэж байна. Энэ хэрэгтэй холбоотой дүгнэлт хийсэн байх?


-Энэ хүний гаргасан үйлдэл бол Д.Одбаяр хэн байхаас үл хамаараад охид эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал. Олон нийтийн сэтгэгдэл, хэргийн үйл явц зэргээс харахад манай иргэд хүүхдүүддээ багаас нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бусдын биед зөвшөөрөлгүй хүрч болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд л өөрсдөө эхэлдэг, эмэгтэй хүн сэдэл өгдөг гэсэн хандлагыг өөрчлөх, хууль, эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байгааг энэхүү үйл явдал харуулж байна.

-Манай улсад энэ асуудалтай холбоотой хууль эрх зүйн орчин хангалттай бус. Нөгөөтэйгүүр нийгмийн тогтсон хандлага нь хохирогчдыг буруутгахад чиглэдэг, өгзгөнд нь хүрэх, гараас нь атгах гэх мэт үйлдлийг хэвийн мэт хүлээж аваад байх шиг. Цаашид энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллах хэрэгтэй вэ?


-Бид жендэрийн үнэлгээг хийхдээ спортын салбарт олон улсад ямар бодлого баримталж байгаа талаар судалсан. Эмэгтэй тамирчид олноор хичээллэдэг спортын төрлүүдэд эмэгтэй дасгалжуулагч хангалттай хэмжээгээр бэлтгэх бодлогыг Европын холбооны гишүүн орнууд баримталж байна. НҮБ, ОУОХ-ноос энэ асуудалд анхаарлаа хандуулж, гэрээ конвенц, бодлогын баримт бичгүүдийг гаргаж, хэрэгжүүлээд эхэлсэн. Манай улс ч бас цаашид дээрх гэрээ конвенцуудтай уялдуулан мөрдөхөөс гадна Боловсролын яам энэ асуудалд анхаарал хандуулж, эмэгтэй дасгалжуулагчдыг бэлтгэх чиглэлээр системтэй ажиллах хэрэгтэй. Биеийн тамирын багш, дасгалжуулагч гэх хоёр мэргэжлийн ялгааг хүүхдүүдэд ойлгуулах, системийг сайжруулах гэх мэт. Боловсролын энэ тогтолцоо өөрөө асуудалтай байгааг холбогдох салбарынх нь хүмүүс хэлж байсан. “Эмэгтэй удирдагч” сан спортын салбарт эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр тамирчин, дасгалжуулагчийн хооронд байгуулдаг гэрээнд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой заалт оруулж өгөх нь зүйтэй гэж зөвлөмждөө тусган, Биеийн тамир, спортын газартай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. Удахгүй олон үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Мөн ирэх долоо хоногоос тамирчид, дасгалжуулагчдад чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж эхэлнэ. Хамгийн гол нь охид эмэгтэйчүүд ажлын байрны бэлгийн дарамтын талаар мэдлэгтэй, үүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадвартай болох хэрэгтэй. Төрийн албаны тухай хуульд энэ чиглэлээр тодорхой заалтууд орсон. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийн зүйл заалтыг таниулан сурталчлах хэрэгтэй байна. Мөн ажилтныхаа гаргасан гомдлыг хүлээн авах, шийдвэрлэхэд байгууллагын соёл, хүний эрхийг дээдлэх, эрхэмлэх ёс зүй маш чухал.

-Танай байгууллага боловс-ролын салбарт судалгаа хийсэн юм билээ. Ер нь ямар хүмүүс бэлгийн дарамтад их өртөж байна вэ?


-Ажлын байрны бэлгийн дарамт нь тухайн хүн хүсээгүй байхад ямар нэгэн зүйлээр барь цаалан албадах хэлбэрээр үйлдэгддэг. Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвслээс бусад салбарт хийсэн судалгаагаар энэ төрлийн хэргийг ихэнхдээ эрх мэдэлтэй хүмүүс үйлддэг гэсэн статистик мэдээллүүд бий. Тухайлбал, албан тушаал ахиулъя, цалинг нь нэмье, ажлаас нь хална гэх мэтээр өөрийн эрх мэдлийн давуу байдлыг ашиглаж байна. Мөн боловсролын салбарт хийгдсэн судалгаагаар ахимаг насны багш нар эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол их байсан. Оюутанг шалгалтанд нь унагаах, дүнгээ тавиулъя гэж бодож байгаа бол тийм газар ир гэх мэтээр дарамталсан тохиолдол цөөнгүй. Хэдэн жилийн өмнө МУИС-ийн нэг эмэгтэй оюутан бидэнд буурал толгойтой, профессор багш асуугдаж байхад нь урдуур хойгуур нь гарч өгзгийг нь базах, хөхөнд шүргэх зэрэг үйлдэл гаргаж байсан тухай уйлаад ярьж байсан. Тэр багшийн шалгалт шүүлгээс бүх л эмэгтэй оюутан айдаг, эмээдэг байсан байгаа юм. Цаашид бид урлагийн салбарт энэ чиглэлээр судалгаагаа хийх төлөвлөгөөтэй байна. 2017 онд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтуудыг эрүүгийн хуульд тусгасан боловч хасагдсан. Хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар манай эвслийн баг шаргуу ажиллаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвөлтэй цуг үхэл айсуй юу

Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2-3 дахин ихэссэн байв

 0 сэтгэгдэл


Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН БУДЛИАН ҮҮГЭЭР ДУУСАХГҮЙ. 0-50 БУЮУ “ЦЭВЭР” ГЭХ ҮЗҮҮЛЭЛТ ДОТОР АГААР ДАХЬ АЛЬ НЭГ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭ 0-12 НЭГЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ БАЙСНЫГ ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХЯТАД СТАНДАРТААР 0-35 БОЛГОЖЭЭ.

Энэ долоо хоногоос хүйтний эрч чангарч, “Түлшний багийнхан” жинхэнэ дүнгээ тавиу­лах цаг ирлээ. Энэ багт Ерөнхий сайдаас эхлээд “Тавантолгой түлш” үйлдвэрийн ажилтан, борлуулагч гээд өргөн фронтоор хүчин зүтгэдэг. Түүхий нүүрсийг халж, шахмал түлшинд шилжсэн зоригтой алхамд золиос байх ёстой гэж үзэх нэгэн ч бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар мянга шахам иргэн угаартаж, 10 хүн амь насаа золиослоод байна. Гэхдээ хохирогчид бүгдээрээ муу зуухтай, яндангаа хөөлөөгүй, хаалтаа хаасан, тэр бүү хэл түлш түлчихээд зуухнаасаа яндангаа салгаж унтсан гэх мэтээр өөрсдийн буруугаас болж хорвоог орхисон гэж буй. Сенсаацын дархлаатай монголчууд өнгөрсөн амралтын өдрүүдэд 35 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандсан тухай мэдээллийг огтхон ч ойшоосонгүй. Өвөл айсуй гэдэг үг “үхэл айсуй” гэсэн заналхийлэл шиг сонсогдох болсон энэ цаг үед иргэд галлагаандаа хариуцлагатай хандаж, гэр бүлээ хамгаалах нь чухал гэдгийг эрхбиш ойлгосон байх. Нүүрс асаж дуусаад, цогших үед нь дулааныг хадгалах зорилгоор хаалтаа хаадаг нь үхэлд хүргэх гол шалтгаан болж байгааг судлаачид туршилтаар гаргаж ирснийг онцолъё.

ШАХМАЛ ТҮЛШ ТӨГСГӨЛДӨӨ ХАМГИЙН ИХ СО ЯЛГАРУУЛДАГ


Бидний хэрэглэж заншсан хүрэн нүүрсэнд нүүрстөрөгчийн агуулга 60 хувь, дэгдэмхий бодисууд 40 хувь байдаг бол сайжруулсан шахмал түлш хийсэн чулуун нүүрсний 80-­90 хувийг нүүрстөрөгч үлдсэн хувийг нь дэгдэмхий эзэлдэг. Энэ нь шаталтын үеийн хаталт, хагарал, дэгдэлтийн процесс харилцан адилгүй явагдах шалтгаан болж байна. Химийн инженер, “Монгол нүүрс” ассоциацийн тэргүүн Ж.Золжаргал нарын эрдэмтэн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд уламжлалт зууханд түүхий нүүрс болон шахмал түлшийн шаталтын процесст шинжилгээ хийжээ. Есдүгээр сард манай сонинд тус хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан ярилцлага өгөхдөө хийн анализатор нь эвдэрсэн гэж байв. Харин судлаачид Агаарын чанарын албанаас хэмжигч багаж авч, туршилтаа хийсэн аж. Гурван цагийн турш үргэлжилсэн шаталтын төгсгөлд буюу цогшоод ирсэн үедээ түүхий нүүрсний ялгаруулж буй CO буюу нүүрстөрөгчийн дутуу исэл 860 ppm байсан бол шахмал түлшнийх хоёр дахин их буюу 1713 ppm байжээ. Энэ үед иргэд дулаанаа хадгалах зорилгоор зуухны хаалтаа хаадаг нь угаарын хий дотоод орчинд тархаж, үхэлд хүргэдэг гэх урьдчилсан дүгнэлт гаргав. Гэхдээ ийм туршилт 5­-10 удаа хийж байж, дундаж үзүүлэлтээр судалгаанд ашиглах боломж­тойг ШУТИС­ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн хими, инженерийн салбарын дэд профессор Д.Илчгэрэл онцолсон. Төгсгөлдөө хоёр дахин их угаарын хий ялгаруулж байгааг дутуу шаталттай холбон тайлбар­лаж буй. Шахмал түлш төгсгөлдөө ялгаруулсан үнсэн бүрхүүл дотроо дутуу шатаж, СО үүсгэдэг. Хуучин цагт эмгэд галын шилээврээр гуравхан татаад л үнсийг нь буулгаж, уугиж буй галаа дүрэлзтэл асаадаг байсныг энд дурдалтай ч биш дээ. Өнөөгийн гэр хорооллын иргэд галаа ч түлж чадахгүй болсны жишээ энэ.

УГААР МЭДРЭГЧИЙН СТАНДАРТЫГ ТҮРҮҮЛЖ ГАРГААРАЙ


Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв. Угаартаж үхэх аюулаас сэргийлэхийн тулд нийслэлээс 6.6 тэрбум төгрөгөөр айл бүрт CO мэдрэгч (дитектор) суурилуулах шийдвэр гаргасан. Арваннэгдүгээр сарын 1­-ний өдөр гэхэд суурилуулах чиглэл өгсөн ч 30­-ны өдөрт багтаан тараахаар хугацааг сунгажээ. Харин угаарын хийн дитекторыг эхэлж туршаад, дохио дуугарах хугацаа, хэмжээнд нь стандарт тогтоож, иргэдэд мэдээллийг сайтар хүргэхийг хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэд анхааруулсан юм. Тог тасарсан, цэнэг дууссан, мэдрэгч нь бохирдсон гэх мэт шалтгаанаар дитектор ажиллахгүй байх тохиолдолд дахин олноороо угаартах эрсдэлээс сэргийлэхийг онцгойлон анхааруулсан юм. Гэвч сар дундаа орж байхад энэ талын мэдээлэл “хар авдрандаа” хав дарагдаастай л байна. Агаарын бохирдлоор мөнгө хийж ирсэн, хийх гэсэн хүсэлтэй албан тушаалтнуудын лобби үүний цаана хүчтэй яваа талаар эх сурвалж хэлж байв. Товлосон хугацаа ирэхэд цэгцрэхгүй байх ч магадлалтай тул иргэд өөрсдөө пийшингийнхээ ан цавыг битүүмжилж, яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг мөн онцолсон.

УТАА ГУРАВ ДАХИН БУУРСАН НЬ ИНДЕКСИЙГ ХОЁР ДАХИН ЗӨӨЛЛӨСӨНТЭЙ ХОЛБООТОЙ

“Утаа үнэхээр багасчихлаа” гэж баярлах нэгэн байхад, “гадуур явахад сонин юм үнэртээд, толгой өвдөөд байна” гэх хэсэг байна. Харин агаарын чанарыг хэмжих багаж өөр зүйл “хэлж” байна. Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2­3 дахин ихэссэн байв. Тухайлбал, хүхрийн давхар исэл (SO2) 2018 оны аравдугаар сард стандартаас давсан тохиолдлын тоо дөрвөн хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн долоо хоногт 57 хувь болж өсжээ. Ийм үзүүлэлт долоо хоног бүрийн тайланд давтагдаж байна. Түүнчлэн PM10 тоосонцор 75 хувьд нь стандартаас давж байсан бол 89 хувь болж, нэмэгдсэн байна. 2018 оны аравдугаар сарын 10­-ны өдөр БОАЖ­-ын сайд Б.Цэрэнбатын тушаалаар “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам”­д өөрчлөлт оруулсан билээ. Энэ өөрчлөлтөөр 101­-200 нэгжийг “бага бохирдолтой” гэж, 201­-300 нэгж байвал “бохир долтой”, 301-­400 бол “их бохирдолтой”, 400-­500 бол “маш их бохир долтой” гэж тооцохоор зөөллөв. Энэ нь урд хөршид мөрдөгддөг стандарт аж. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг АНУ болон Европт мөрддөг. Үүгээр бол 101-­150 нэгж нь “бага бохир­долтой”, 151­-200 нь “бохир­долтой”, 201-­250 нэгж болоод ирэхэд “их бохирдолтой” гэж улаан өнгөөр аюултай байдлыг илэрхийлдэг. Гэтэл энэ нь манайд дөнгөж бохирдол эхлэх хэмжээ болсон юм. Агаарын чанарын индексийн будлиан үүгээр дуусахгүй. 0-­50 буюу “цэвэр” гэх үзүүлэлт дотор агаар дахь аль нэг хорт бодисын хэмжээ 0-­12 нэгж байх ёстой гэж үздэг байсныг одоо мөрдөгдөж байгаа хятад стандартаар 0-­35 болгожээ. Энэ зөрүү 23 нэгжид хамаарах бохирдлын хэмжээ, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа одоогоор огт алга. Учир нь дор хаяж 3­6 сарын турш хэмжилт хийснээр илэрхийлэх боломжтой аж. Ингээд ил харагдах тоогоор ч, түүн дотор илэрхийлэх нэгжээр ч дахин дахин “зөөлрүүлж”, хорт бодисын хэмжээг аюулгүй гэж ойлгогдох бүхий л ажиллагааг хийжээ. Үнэхээр дэлхийн стандарт хэт “сүржигнэсэн” байгаад, манайд мөрдөж байгаа нь онц хохиролгүй бол аштай юу. Нөгөө талаас Б.Цэрэнбат сайд бас их “буянтай” шийдвэр гаргасан. Ядаж л бид “бага бохирдолтой” гэж бодоод сэтгэл санаагаар тайван аажмаар хор дож байгаадаа баярлах ёстой юм шиг байна.



Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодисын агууламж дахь хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) өмнөх оны мөн үеийнхээс 2.1-3.5 дахин их байна.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзжээ

 0 сэтгэгдэл

Мэргэжлийн cумо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ илэрхийлжээ. Монгол Улсын харьяаллаас гарах болсон шалтгаан нь сумо бөхийн Изицү дэвжээг өвлөж авахтай холбоотой аж. Аварга М.Анандын харьяалагддаг Изүцү дэвжээний багш Сакахоко өнгөрсөн сард өөд болсон. Тиймээс дэвжээний хамгийн өндөр цолтой бөхийн хувьд Какүрюү М.Анандад дэвжээгээ ахлах үүрэг хариуцлага ирсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр энэ сарын башёгаас эхлэн японы нэр дээр зарлуулж барилдах бололтой. Какүрюү М.Ананд японы иргэн болохоо зарлуулснаас хойших анхны башёдаа Япон аваргын нэр төрийг хамгаалж барилдана гэдгээ илэрхийлсэн гэж Kyodone­ws.jp мэдээлжээ.