A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3522/

Хуучин автомашины дуудлага худалдааны үнэлгээний систем нэвтрүүлэх боломж

Хуучин автомашины дуудлага худалдааны үнэлгээний систем нэвтрүүлэх боломж
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3522/
  • Ихэнх хэрэглэгч гаалиар орж ирсэн, дугааргүй автомашин худалдан авах сонирхолтой байдаг нь судалгаанаас харагдаж байна


Сүүлийн жилүүдэд гаалиар автомашин оруулж ирэх нь эрчимтэй өсч, автомашин хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна. Тээврийн салбарын тайланд мэдээлснээр Монгол Улсад бүртгэлтэй автомашины сүүлийн 10 жилийн дундаж өсөлтийг авч үзвэл 18.3 хувиар өссөн байдаг. Үүнээс 2018 онд нийт бүртгэлтэй автомашины 57.6 хувь нь буюу 502 мянган автомашин Улаанбаатар хотод байна. Автомашин худалдах, худалдан авах энэхүү зах зээлийн хувьд ихэнх хэрэглэгч гаалиар орж ирсэн дугааргүй машин авах сонирхолтой байдаг нь “Автомашины дуудлага худалдааны систем нэвтрүүлэх боломжийн су-далгаа”-аар харагдсан бөгөөд уг судалгаагаар интернэт хэрэглээ нь цахимаар автомашин худалдан авалтад нөлөөтэй байдаг гэж гарсан. Үүнээс гадна машин худалдан авах, зарах үйл явцыг цахимжуулж, нэгдсэн платформ үүсгэх нь чухал ач холбогдолтойг бусад олон эх сурвалж, судалгаа харуулсан бөгөөд гаалиар оруулж ирсэн машин сонирхох хэрэглэгчдэд зориулаад сайтууд хүртэл шинээр нээгдэж эхэллээ. Жишээлбэл, тухайн хэрэглэгч япон юмуу англи хэлтэй бол www.autocj.co.jp гэх мэт гадаадын сайтаар машин худалдан авч болдог бол монгол хэл дээр Японы дуудлага худалдаанд оролцох боломж бүрдүүлсэн www.cara.mn гэсэн сайт ашиглаж болдог. Мөн www.unegui.mn, www.unaa.mn, www.autoland.mn, бүр зарим тохиолдолд фэйсбүүкээр зар тавьж автомашин худалдан авалт болон борлуулалт хийх нь ч бий. Хэдий тийм боловч Монголын сайтуудаас Монголд явж байсан хуучин автомашиныг албан ёсны үнэлгээ хийн дууд-лага худалдаагаар борлуулдаг цахим хуудас огт байдаггүй нь ажиглагдсан. Бидний хийсэн судалгаанд хэрэг-лэгчид цоо шинэ юмуу гаалиар оруулж ирсэн машин авах хүсэл их байдаг ч санхүүгийн болом жоос шалт-гаалаад дугаар авсан хуучин авто -машин авсан то-хиолдол их бай гаа нь харагдсан. 2017 оны дөрөвдүгээр сард хийсэн Онцгой албан татварын өөрчлөлт болон валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж гаалиар орж ирэх машины үнэ өсч, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсаар байгаа нь дугаартай хуучин автомашин авах хандлага цаашид нэмэгдэнэ гэсэн таамаг гарч байна. Судалгаанд оролцогчдын хуучин машин зарах болон авахад гардаг хүндрэлүүдийг судлахад 62 хувь нь худалдаж авахад баталгаат хугацаа байхгүй, аюулгүй байдал хангахуйц бус, мөн засвар үйлчилгээ шаардагддаг гэж хариулсан бол автомашинаа зарахад 42 хувь нь хугацаа их шаардагддаг, 25 хувь нь зар байршуулах, бусдад үзүүлэх гэх мэт зардал их гардаг гэж хариулжээ. Иймээс эдгээр  хүндрэлийг нэг дор шийдэхийн тулд хуучин автомашиныг албан ёсны үнэлгээ хийж, дуудлага худалдаагаар борлуулбал хурдан шуурхай бөгөөд тохиролцоо хийж буй хүмүүстээ итгэл үнэмшил төрүүлэхүйц байх юм. Судалгаанд хамрагдсан хүмүүст техникийн мэдлэгтэй хамааралтайгаар үнэлгээ хийх үйлчилгээ авах хамаарал хэр байгааг судлахад “хуучин автомашин авахад автомашинд нь албан ёсны үнэлгээ хийлгэхэд техникийн мэдлэг ямар байх нь хамааралтай биш” гэсэн үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, техникийн мэдлэг сайн, муу хамаагүй бидний санал болгож буй үйлчилгээг авах сонирхол их байна гэж гарч байна.Үнэлгээ хийлгэх үйлчилгээний хувьд хэрэглэгчид маш их сонирхож, үйлчлүүлэхийг хүсч байгаатай холбогдуулан дуудлага худалдааны үйлчилгээ зохион байгуулах талаар мөн тандан судалсан юм. Хуучин автомашиныг дуудлага худалдаагаар оруулдаг систем нэвтрүүлбэл үйлчлүүлэх эсэх нь хэрэглэгч хуучин машин худалдаж авахад гардаг хүндрэлүүдтэй хамааралгүй байсан ч ихэнх хэрэглэгч үйлчлүүлэх сонирхолтой байсан. Хуучин автомашинд үнэлгээ хийдэг болохоос гадна дуудлага худалдаа зохион байгуулдаг бол тухайн сайтаар үйлч лүүлнэ гэсэн санал давамгай байгаа нь уг санааг амьдралд буулгах нь чухал ач холбогдолтойг харуулж байна. Ийм учраас загвар болгон Австрали болон Япон улсын томоохон дуудлага худалдаа зохион байгуулдаг компаниудын туршлагыг судлан, тухайн улсын сайтууд дээрх загварыг судалж Монгол улсад хуучин автомашины үнэлгээ хийх, дуудлага худалдааны сайт нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Diamond Princess-т байгаа хүмүүст 2000 ширхэг iPhone тараажээ

 0 сэтгэгдэл

Коронавирус тархсаны улмаас Японы Йокохамагийн боомтод хориотой зогсож буй Diamond Princess круиз онгоцон доторх зорчигч болон хөлгийн багийнханд шаардлагатай шуурхай холбоо үүсгэх үүднээс iPhone ухаалаг утас тараасныг Macotakara сайт мэдээлэв. Круиз онгоцны зорчигчийн тасалгаа, багийнхны өрөөний тоогоор тооцож, Японы үүрэн холбооны Softbank компанийн холболттой 2000 ширхэг iPhone ухаалаг утсыг хуваарилжээ. Шаардлагатай үед яаралтай холбоо барихад тус болох үүднээс тус утсанд нь эмчтэй шууд холбогдох мобайл аппликэйшн суулгажээ. “Эм тариа зэрэг шаардлагатай зүйлсийн талаар чатаар лавлах, хүсэлт гаргах, эмчээс зөвлөгөө авах гэвэл Японы Эрүүлийг Хамгаалах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны тусгай программ ашиглана уу” гэсэн тайлбарыг уг программын ашиглалтын зааварт бичжээ. Уг хөлөг дээр байгаа иргэдээ АНУ ням гарагт шилжүүлж авахаар болсныг Токио дахь Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европ тив мобайл төхөөрөмж цэнэглэх нэг төрлийн залгуур ашиглана

 0 сэтгэгдэл

Европын зах зээлд борлуулах цахим төхөөрөмжийн цэнэглэх залгуур ердөө ганц стандарттай байх шийдвэрийг Европын парламент дэмжлээ. Зах зээл дээр төрөл бүрийн цахим төхөөрөмж цэнэглэх олон янзын коннектор ашиглаж байгаа нь хэд хэдэн бэрхшээл учруулдаг. Тус тивийн хэрэглэгч ухаалаг утас, таблетын зориулалттай олон арван тонн хэрэгцээгүй холбогч кабель хаядаг нь байгаль орчин, эдийн засагт асар их хохиролтой. Асуудлыг шийдвэрлэх үүднээс цаашид Европ тивд борлуулах бүх ухаалаг утас, таблет төхөөрөмжийг USB Type-C тэгш хэмт порттой байхаар зааж өглөө. Зөвхөн нэг төрлийн порт ашигласнаар худалдаанд гаргаж буй цахим төхөөрөмжид заавал холбогч кабель дагалдуулах шаардлага арилж, хэрэглэгч хуучнаа ашигладаг болох юм. Нэгдсэн стандарт ашиглах саналыг Европын парламентын 582 гишүүн дэмжиж, 40 гишүүн эсэргүүцсэн байна. Уг саналын дагуу Европын комисс долдугаар сард шинэ зохицуулалт боловсруулах ёстой. Европ тивийн санаачилгыг бүх цахим төхөөрөмж нь Lightning залгууртай Apple компани ширүүн шүүмжиллээ. Уг санаачилга нь инновацид саадтай төдийгүй хэрэглэгчдийг хохироосон арга хэмжээ хэмээн “Алиман” эзэнт гүрэн үзэж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung-ийн сав баглаа сэтгүүлийн ширээ, муурын гэр болно

 0 сэтгэгдэл

Samsung Electronics-ын санаачилсан инновацлаг шинэ аргын ачаар телевизийн картон цаасан хайрцгийг хаяхын оронд айл гэрийн интерьерийн нэг хэсэг болгож болно. Samsung-ын шинэ The Seriff цувралын телевизийг Eco-Pac kage хэмээн нэрлэсэн, хүрээлэн буй орчинд халгүй өвөрмөц картон хайрцагт савлаж байгаа юм. The Serif нимгэн телевиз худалдан авсан хэрэглэгч картон цаасан хайрцгийг нь хаяхын оронд сэтгүүлийн ширээ, муурын байшин, орны хажуугийн шургуулгатай ширээ юм уу номын тавиур болгон угсрах юм. Угсрах зааврыг картон хайрцгийн гадна талд байгаа QR-кодоор нь гар утсандаа хүлээн авна. Зааврын дагуу хайрцаг дээр харандаагаар шугам татан зүсэж тус тусдаа эд анги болгоод тавилга болгон угсрах ёстой. Угсрах ажиллагаа 30-40 минутаас хэтрэхгүй. Энэхүү өвөрмөц Eco-Pac kage байгалийн нөөцийг зохистой ашигласны төлөө олгодог CES Innovation Awards тусгай шагнал хүртээд байна. Samsung компани 2019 оны эхний хагасаас чихэвч, ухаалаг утаснаас эхлээд том оврын ахуйн цахилгаан хэрэгсэл хүртэлх бүх бүтээгдэхүүнийхээ хайрцаг сав, баглаа боодолд био хуванцар, дахин боловсруулсан цаас, картон ашигладаг болжээ.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Пентагонд зориулсан чипний үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх шахалт үзүүлж байна

 0 сэтгэгдэл
  • TSMC дэлхийн хагас дамжуулагч бүтээгдэхүүний зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг 
  • TSMC нь Пентангонд өндөр хүчин чадалтай чип нийлүүлдэг XILINX зэрэг компанийн бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг. Ийм чипийг F-35 сөнөөгч онгоц, хиймэл дагуул зэрэгт ашигладаг юм


АНУ-ын эрх баригчид хагас дамжуулагч микросхемийн захиалгат үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Taiwan Semicon-ductor Manufacturing Co-г (TSMC) Пентагонд зориулсан чипний үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүл хэмээн хүчтэй шахах болсныг Nikkei Asian Review мэдээлэв. АНУ-ын цэргийн салбарт хэрэглэдэг чипний үйлдвэрлэлийг нутаг дэвсгэртээ шилжүүлснээр нууцлал хамгаалалтын тусгай зэрэглэл бүхий хагас дамжуулагч бүтээгдэхүүний үйлдвэрлэлд БНХАУ хөндлөнгөөс сэм хутгалдахаас хамгаалж чадна хэмээн цагаан ордон үзжээ. Стратеги, технологийн чухал ач холбогдолтой TSMC “батлан хамгаалах төсөлд зориулсан микросхемийн үйлдвэрлэлийг америк хөрсөн дээр явуулахыг АНУ-ын засгийн газар хүсэж байгаа”-г Тайванийн засгийн газрын дээд албан тушаалтан Nikke Asian Review-д өгсөн ярилцлагадаа тайлбарлав. “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас АНУ шахалтаа лав орхихгүй” хэмээн дээрх эрхэм өгүүлсэн юм. Дэлхийн хагас дамжуулагч бүтээгдэхүүний зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг тус үйлдвэрлэгч АНУ-ын Google, Qualcomm, Intel, БНХАУ-ын Huawei зэрэг технологийн аваргуудад захиалгын дагуу чип нийлүүлдэг. TSMC нь мөн Пентагонд өндөр хүчин чадалтай чип нийлүүлдэг Xilinx зэрэг компанийн бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг. Ийм чипийг F-35 сөнөөгч онгоц, хиймэл дагуул зэрэгт ашигладаг юм. Цагаан ордны түгшүүрийг намжаах үүднээс АНУ-д шинээр үйлдвэр байгуулах юм уу дээд түвшний технологитой үйлдвэр худалдаж авах хувилбар байж болно хэмээн TSMC ч жилийн өмнө нэг бус удаа мэдэгджээ.