A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/762/

Хятадад нийлүүлэлт давсан ч их дэлгүүрийн тоо нэмэгдэж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/762/

Хятад худалдааны зориулалттай үл хөдлөх барих үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсээр ирсэн ч ойрын ирээдүйд чадамж хэтэрсэн болон цахим арилжааны хөгжлийг дагаад буурах төлөвтэй байна. Үл хөдлөхийн зөвлөгөө өгдөг CBRE фирмийн судалгаанд хамрагдсан 17 том хотод өнгөрсөн онд 10 сая ам метр талбайтай худалдааны төвүүд баригдсан нь 14000 хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ. Уг үзүүлэлт энэ онд буурч, 7.9 сая ам метр болох төлөвтэй байна. Wanda, Vanke гэх мэт дэлгүүр барьдаг компаниуд зарим хотод баригдсан талбайнхаа 20 хувийг дүүргэж чадаагүй бөгөөд түрээсийн үнэ нэмэгдэх хандлагатай гэсэн мэдээг баярлан хүлээж буй бололтой. Олон жилийн турш тогтвортой байсан түрээсийн төлбөр энэ онд түрээслэгчид олширч байгааг дагаад жаахан нэмэгдэнэ гэж CBRE мэдээлэв. Тухайлбал, Шэньяан, Сужоу хотуудад гурван жилд анх удаа түрээсний төлбөр нэмэгдэв. Хятадын жижиглэн худалдааны өсөлт дэлхийд тэргүүлж, жилдээ 10 хувиар дээшилж байгаа боловч үүний үлэмж хэсэг нь цахим худалдаанд хамаардаг.

Өнгөрсөн онд жижиглэн худалдааны орлогын 20 хувийг онлайн шоппинг бүрдүүлсэн нь 2010 оныхоос тав дахин өндөр дүн. DBS Vickers фирмийн шинжээчид тайландаа “Цахим арилжаа уламжлалт жижиглэн худалдаачидтай мөр зэрэгцэн өрсөлдөж байна. Тухайлбал, ахуйн хэрэглэл, хувцас, гутал зэрэг бараа онлайнд маш өргөн нэвтэрсэн” гэж дүгнэв. Үүнийг дагаад Хятадын худалдааны төвүүд бараагаа онлайнаар борлуулахыг эрмэлзэж буй. Түүнчлэн худалдааны төвүүд зөвхөн жижигдэн худалдаа төдийгүй бусад үйлчилгээ, зоогийн газар, зугаа цэнгээний бизнест талбайгаа түрээслүүлэх болов. Хэдийгээр шинээр барих явц удааширч байгаа ч хүчин чадал өссөөр байна. Хятадын 30 том хотод 10000 ам метрээс дээш талбайтай худалдааны төвийн тоо 1000 орчим байсан бол 2019 онд 1400 болж нэмэгдэнэ гэж JLL үл хөдлөхийн бүлэг тооцоолжээ. Талбайн нийлүүлэлт хэтэрсний улмаас операторууд бус жижиглэн худалдаачид санаачилгыг гартаа авч, түрээсийн төлбөрийг бууруулах болон бусад давуу талыг эдлэх боломж бүрдэж байна.

JLL-ийн ажилтан Жеймс хоки “хятадад худалдааны олон төв онлайн руу шилжиж байгаагийн дээр брэндүүдийн төлөө өрсөлдөж буй учир брэндүүдэд ашигтай” гэжээ. Зарим тохиолдолд брэндүүд барилгын компанитай гэрээ хийж, тухайн барилга буюу давхарт төстэй брэнд оруулахгүй байхаар тохиролцдог гэж Colliers үл хөдлөхийн үйлчлэх компанийн жижиглэн худалдааны хэлтсийн дарга Сэнди Жон тайлбарлав. Ийм гэрээний нэг илрэл нь Америкийн Starbucks компани монополийн эсрэг хуулийг зөрчин барилгын компанитай тохиролцсон хэмээн Хятадын Luckin Coffee сүлжээ шүүхэд зарга мэдүүлсэн явдал юм. Starbucks Хятадын кофе шопын зах зээлийн 80 хувийг эзэлдэг гэж Euromonitor мэдээлсэн боловч сүлжээ өөрөө тайлбар өгөхөөс татгалзлаа. Гэхдээ ийм зарга монополийн эсрэг хуулиас гадуур учир үр дүнд хүрэхгүй байх гэж хуульчид үзэж байна. Шанхайд төвтэй A & Z хуулийн фирмийн захирал Ан Икин “Зах зээлд онцгой эрхийн тухай гэрээ түгээмэл. Гэхдээ түүнийг зохицуулах хууль байдаггүй” гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл