A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4044/

Хятадын вирус-урт хугацааны эдийн засгийн аюул

Хятадын вирус-урт хугацааны эдийн засгийн аюул
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4044/
  • Хот сууринд хөл хорио тогтоож, амралт зугаалгын арга хэмжээг хориглосон нь Хятад орны бараа, үйлчилгээний эргэлтийг хязгаарлав
  • Урьдчилан таах аргагүй ч энэхүү онц халдварт, үхлийн аюултай өвчин богино хугацаанд дэлхий даяар сүйрүүлэгч цар хүрээтэй тархах магадлал харьцангуй бага. Харин урт хугацаандаа энэ өвчин дэлхийн зах зээл, бодлого тодорхойлогчдод эрсдэлтэй хэвээрээ

Коронавирусийн тархалттай уялдан БНХАУ-ын төдийгүй дэлхийн эдийн засаг, зах зээлд тулгарах эрсдэлийг үнэлэхдээ өвчний тархалтыг үр дүнтэй хязгаарлах, халдвартай хүмүүсийг эмчлэх, өвчин дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх ажилд гол анхаарлаа хандуулах шаардлагатай гэж дүгнэлээ. Урт хугацааны шинэ хэмжүүрээр авч үзсэн ч дэгдээд буй өвчин БНХАУ-ын дорвитой өсөлт бүхий эдийн засгийн хөгжилд эрсдэл учрууллаа. Одоогоос 17 жилийн тэртээ тохиолдсон SARS-ын хямралыг оролцуулаад ижил төстэй бусад өвчин дэгдэх үед БНХАУ-ын засгийн газар тархалтыг хязгаарлан зогсоох шуурхай, шийдмэг арга хэмжээ авсаар иржээ. Вирусийн халдварыг зогсоох үүднээс эмзэг бүс, газар нутагт хөл хорио тогтооно. Олон нийтэд анхааруулж сэрэмжлүүлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээ өрнүүлнэ. Тэр ч байтугай Хятадын стандартаар авч үзэх тохиолдолд бусад улс оронтой ердийнхөөсөө хавьгүй их мэдээлэл солилцоно. Тэглээ гээд түгшүүр хэвээрээ. Өвчний тархалт хурдассантай уялдан хүн амын эрүүл мэндэд сэтгэл зовох нөхцөл үүссэнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин бямба гарагт онцлон анхааруулав. Сэтгэл зовох нөхцөл Хятадаар тогтохгүй. Одоогийн байдлаар (нэгдүгээр сарын 26) Хонконгийн эрх баригчид “вирусийн онц байдал зарлаж”, эх газрын Хятад руу ажил хэргээр зорчихыг зогсоон, сургуулиудын амралтыг сунгаад байна. Цаашдын хэд хоног, цаашдын хэдэн долоо хоногт БНХАУ, дэлхий дахинд юу тохиолдох нь эгзэгтэй асуудал. Урьдчилан таах аргагүй ч энэхүү онц халдварт, үхлийн аюултай өвчин богино хугацаанд дэлхий даяар сүйрүүлэгч цар хүрээтэй тархах магадлал харьцангуй бага. Харин урт хугацаандаа энэ өвчин дэлхийн зах зээл, бодлого тодорхойлогчдод эрсдэлтэй хэвээрээ. Коронавирус нь БНХАУ-ын хувьд санаанд оромгүй шок боллоо. АНУ-тай худалдааны харилцаа 2018-2019 онд хурцадсаны нэгэн адилаар эдийн засгийн бодлогын бэлэн хэрэглүүр ашиглаад амархан шийдвэрлэх бэрхшээл биш. Засгийн газраас эдийн засгийн өсөлт удаашрахаас зайлсхийх арга хэмжээ авах нь богино хугацааны өгөөж бүхий тохиромж муутай хөшүүрэг болохын зэрэгцээ урт хугацаандаа урьдчилан тооцоолох боломжгүй хөндлөнгийн хохирол учруулна. Дээр нь БНХАУ баримтлахаар эрмэлзэж буй урт хугацаан шинэчлэлийн чиг баримтлалд ийм арга нийцэхгүй. Коронавирус худалдаанд хүндрэл учруулна. Хот сууринд хөл хорио тогтоож, амралт зугаалгын арга хэмжээг хориглосон нь Хятад орны бараа, үйлчилгээний эргэлтийг хязгаарлав. АНУ-тай худалдааны эхний шатны хэлэлцээр байгуулж чадсан ч аюулт өвчний улмаас богино хугацаандаа дэлхийн худалдаа, Хятадын дотоодын эдийн засгийн идэвх сулран, засгийн газрын болгоомжтой түлхэц өгөх нарийн бодлогын эрч буурна. Угаас өр зээлд баригдмал, хэрээс хэтэрсэн хөшүүргийн бодлогын дүнд оршин тогтнож байсан санхүүгийн тогтолцоо улам тогтворгүй болох аюул нүүрлэнэ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийтийн тээврийн үйлчилгээг 2-р сарын 23-наас 27-ныг хүртэл бүрэн зогсооно

 0 сэтгэгдэл

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа. Коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан бөгөөд бусад асуудлаар хуралдаан үргэлжилж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сарьсан багваахай хүн төрөлхтний дайсан болжээ

 0 сэтгэгдэл
  • 2003 оны SARS-ын вирусийг сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг 
  • Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна

Нисдэг хулгана хэмээх энэ амьтныг Эбола, халуун ханиад, Ойрх Дорнодын амьсгалын замын синдром гэх мэт зүсэн зүйлийн халдварт буруутгаж байсан бол одоо шинэ коронавирусийн буруутан боллоо. Сүүн тэжээлтний төрөлд багтдаг сарьсан багваахай үхлийн аюултай олон вирусийг тараадаг тул “хүн төрөлхтний гол дайсан” хэмээх нь бий. Үнэхээр тийм гэж үү. Сарьсан багваахай судлаач, Шведийн эрдэмтэн Юхан Эклеф Уханийн халдвар тарж эхлэхэд “Одоо ийм яриа эхэлнэ дээ” гэж бодож байжээ. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа шинэ коронавируст сарьсан багваахайг буруутгасан өгүүллүүд шил дараалан гарч иржээ. Генетикийн шинжилгээнээс үзэхэд коронавирус үнэхээр уг амьтнаас хүнд дамжсан болохыг илрүүлсэн. Эхэндээ могойг сэжиглэж байсан ч хуучин буруутны нэр шинээр дурдагдаж эхлэв. Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна. Энэ сүүн тэжээлтэн аюултай вирус дамжуулдаг хэд хэдэн шалтгаан бий. Хувьслын үүднээс авч үзвэл энэ амьтан маш эртнийх. Сарьсан багваахай 65 сая жилийн өмнө төгссөн үлэг гүрвэлийн эринд ч амьдарч байжээ. Ийм урт түүхийн явцад олон тооны вирус хуримтлуулсан нь гарцаагүй. Дэлхий дээр олон төрлийн вирус хүн, амьтан, ургамал болон бусад организм дотор оршин байдаг. Гэхдээ сарьсан багваахай шиг вирустэй зохицож чаддаг амьтан ховор. Орчин үед түүнээс хүнд халдсан вирус үхлийн аюул тарьдаг ч өөрт нь хөнөөлгүй юм. Упсалийн их сургуулийн вирусолог Аке Лундквист шинэ вирусийг сарьсан багваахайд удаан хадгалагдсан байж магадгүй хэмээн таамаглажээ. Тэрээр “Вирус өөр организмд шилжихийн өмнө хэдэн мянга, сая жилээр ч байгалийн эзэндээ оршиж болно. Шилжилт гол төлөв хүний үйлдлээр хийгддэг” гэсэн юм. Сарьсан багваахай халдварыг яагаад ийм түргэн тараадаг өөр шалтгаан бас бий. Энэ амьтан сүүн тэжээлтнээс ганцаараа нисдэг учир өргөн уудам нутагт хурдан тархан оршдог. Үүнээс гадна хүнтэй маш ойр амьдардаг. Африкт болон Хятад, Вьетнам зэрэг оронд сарьсан багваахайг хүнсэнд хэрэглэдэг учир халдвар дамжуулж болзошгүй. 2003 онд дэгдсэн SARS-ын вирус сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг. Энэ амьтныг эрт дээр үеэс цус сорогч, муу шид агуулагч, харанхуйн үүсгэл мэтээр цоллож ирсэн. Саяхан Хятадын блогчин Ван Мэньюн сарьсан багваахайн шөл ууж буй бичлэгээ онлайнд тавьсан боловч эрс эсэргүүцэлтэй тулгарч, арилгахад хүрчээ. “Энэ амьтан нэг орой 3000 орчим шавжаар хооллодог тул хүний биед тустай байж болох юм” хэмээн доктор Эклеф бичжээ. Sun сонины өгүүлэлд “Сарьсан багваахай тоймгүй олон хүний амийг авч байгаа атал бид яагаад энэ амьтныг тэвчих ёстой гэж” хэмээн асуужээ. Гэвч үнэндээ шинэ коронавирус болон бусад аюулт өвчнийг тараадаг гол буруутан нь хүн өөрөө юм. Хэрэв энэ амьтныг Уханьд хаалттай орчинд хашаагүй бол, зарим газар түүхийгээр нь идээгүй бол, судалгааны зорилгоор бариагүй бол олон вирусийн халдвараас зайлсхийх байлаа. Шведийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал Лийз Берндтсон “Зүүн Азиас ханиадны бараг бүх нян тархдаг нь тохиолдлын хэрэг бус. Тэнд вирус амьтнаас хүнд онцгүй нөхцөл байдалд халдварладаг” хэмээн тайлбарлажээ. Сүүлийн коронавирусийн халдвараас авах гол сургамж нь хэрэв амьтнаас хүнд вирус дамжиж байгаа бол хүн өөрөө олонх тохиолдолд буруутай. Ирээдүйд сарьсан багваахайг амар тайван орхих хэрэгтэй гэжээ.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төмөр зам барих эсвэл төсвийн алдагдлаа нөхөх сонголт байна

 0 сэтгэгдэл
  • “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 85 хувийг төр эзэмшдэг 
  • 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгаа юунд хэрхэн зарцуулах нь тодорхой бус байна. “Эрдэнэс тавантолгой”-н 2018 оны цэвэр ашиг болох 700 гаруй тэрбум төгрөгийг төмөр замын төсөлд зарцуулсан. Энэхүү бүтээн байгуулалтад дахиад ч энэ хэмжээний хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа

“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах болсноо зарласан нь энэ долоо хоногийн чухал үйл явдлын нэг байлаа. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоо мэдэгдэж, 1072 хувьцаатай иргэнд 96,480 төгрөг ногдож байгаа юм. Нийт 150 гаруй тэрбум төгрөг иргэн, аж ахуйн нэгжид ногдол ашиг болж хүрнэ. Үүний хэд нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт болж, хэчнээн нь импортыг тэтгэх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Эргэн сануулахад, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар төлөвлөж буй тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүхэнд анх удаа ийм өндөр ашигтай ажилласан нь энэ. Үүний 150 гаруй тэрбум нь 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдож байгаагаас үзвэл, төрд 800 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг оногдохоор байна. Үүгээр Засгийн газар төмөр зам барих эсвэл төсвийн алдагдлаа нөхөх эсэхээ шийдэх үлдлээ. Сангийн дэд сайдаас 1072 хувьцааны ногдол ашгаар төсвийн алдагдлыг нөхөх эсэх тухай асуусан боловч одоогоор ийм асуудал яригдаагүй байгаа гэв. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн орлого нэг их их наяд төгрөгөөр дутах эрсдэл байгааг дуулгасан юм. Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах тухай шийдвэр нь төр, иргэн, аж ахуйн нэгж гэж ялгадаггүй. Шийдвэр аль алинд нь тэгш үйлчилдэг. Тэр жишгээр төр ногдол ашгаа авахаа мөн илэрхийлсэн. Харин 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг юунд хэрхэн зарцуулах нь өнөөдөр тодорхой бус байна. “Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны цэвэр ашиг болох 700 гаруй тэрбум төгрөгийг төмөр замын төсөлд зарцуулсан. Энэхүү бүтээн байгуулалтад дахиад ч энэ хэмжээний хөрөнгө дутагдалтай байгаа. Төр хүсвэл ногдол ашгаасаа татгалзаж болох юм. Ийм тохиолдолд төсвийн алдагдал нөхөх бус төмөр замын төслөө урагшлуулах эсвэл компани шаардлагатай байгаа баяжуулах үйлдвэр барих зэрэг бүтээн байгуулалтад хөрөнгө зарах сонголт байна. Төр өөрийн ногдол ашгаа хэдэн хувийг нь зарцуулахыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх нь ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой”-н компаниас төр өөрт ногдох ногдол ашгаа юунд зарцуулах эсэхийг тодруулсан боловч гүйцэтгэх захирал Б.Ганхуяг эзгүй байгаа учраас өчигдөр тодорхой хариулт өгч чадсангүй. Тус компани өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр товлосон байлаа. “Эрдэнэс Таван толгой”-н нийт хувьцааны 15 хувийг иргэд, аж ахуйн нэгж эзэмшиж буй. Хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний 1.8 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ. Үлдсэн 600 мянга нь ирэх тавдугаар сараас өмнө хувьцааны дансаа нээлгэх шаардлагатай болж байна. 1072 хувьцааг бусдад зарж борлуулах, шилжүүлэх, өвлүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд сонгодог утгаар нь хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй. Зөвхөн эрхийн бичиг төдий байгааг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай өгүүлсэн юм. “1072 хувьцаа одоо амилаагүй, хаалттай байгаа болохоор өв залгамжлах эрх нээгдээгүй. Монголын хөрөнгийн зах зээлд манай хувьцаа арилжаалагдаад эхэлсэн үед нас барсан иргэний хувьцааг шилжүүлэх эрх үүснэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн “1072 мэдээллийн алба”-ны ажилтан Э.Баатар цогт ярьсан юм. Засгийн газрын 2011 оны 116 дугаар тогтоолоор хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэхийг хориглосон билээ.