A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/928/

Хятадын хөрөнгийн зах зээл квант тоглоомын талбай болох нь

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/928/


Хоёрдугаар сард Хятадын Ерөнхийлөгчийн хугацааг хязгаарлалтгүй болгож, ноён Ши Жиньпинд албан тушаалдаа үлдэх боломж олгох тухай яригдаж эхлэхэд emperor буюу эзэн хаан гэдэг нэртэй компанийн хувьцаа огцом дээшилсэн. Тухайн үед зах зээл ерөнхийдөө 1.5 хувийн өсөлттэй байсан бол 2018.02.26-ны арилжаа нээгдэхэд Shenzhen Emperor Technology компанийн 10 хувьцааны үнэ хувиар нэмэгджээ. “Хүчирхэг эзэн хаан” гэсэн нэртэй Harbin VITI хэмээх цахилгаан хэрэгслийн группийн хувьцаа дөрвөн хувь дээшилсэн бол Vatti Corp буюу нутгийн хэлээр “Хятадын эзэн хаан” гэдэг компанийнх 7.3 хувийн өсөлттэй арилжаалагдав. Иймэрхүү илэрхий өсөлт гайхалтай боловч урьд үзэгдээгүй зүйл бус. Дональд Трамп сонгуульд ялсны дараахан Shanghai Composite индекс 0.7 хувиар буурсан бол Wisesoft Co буюу нутгийн аялгаар “Трампын том ялалт” гэж уншигддаг компанийн хувьцаа зургаан хувь өсөж байжээ.

Харин Yunnan Xiyi Industrial Co буюу “Хиллари нагац эгч” гэж уншигдах компанийнх 10 хувиар унасан байдаг. Ийм хачирхалтай хэлбэлзлүүд жижиг хөрөнгө оруулагчид зонхилдог хятадын асар том хөрөнгийн зах зээлийг тодорхойлдог. Харин том хөрөнгө оруулагчид үүнийг ашиг олох алтан боломж гэж хардаг байна. 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Acadian Asset сангийн менежер Аша Мехта “Энэ бол хэвийн үзэгдэл. Хятадын зах зээлд хандлагын алдаа гарах эрсдэл өндөр” гэжээ. Том хөрөнгө оруулагчид буюу квантууд сайн компьютер, дэвшилтэт программаар асар их өгөгдөл дундаас нарийн тооцоо хийж арилжаа хийдэг. Тэд сансраас авсан машины зогсоолын зураг болон зээлийн картын зарлагаар бодит худалдан авалтын загварыг гаргадаг байна. Одоо өгөгдлийн ийм загварууд нийт хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болсон тул АНУ гэх мэт хөгжингүй, өрсөлдөөн ихтэй зах зээлд мөнгө хийхэд хэцүү.

Гэвч арилжааны 70 орчим хувийг жижиг хөрөнгө оруулагчид хийдэг Хятадын хувьд дээрхтэй адил өгөгдлийн мэдээлэл үнэ цэнэтэй хэвээр байгаа. Үнэн хэрэгтээ Хятадын хөрөнгийн зах зээл өгөгдөлд дурладаг квантуудын тоглоомын талбай болж, цахим тооцоололтой хувийн болон улсын компаниуд хувийн нууцлалыг үл хайхран их өгөгдлийн давуу талыг ашиглахыг яарч байна. Хятадын технологийн аваргууд хүртэл энэ тоглоомд оролцож эхлэв. Baidu хайлтын компани E Fund сантай хамтран өнгөрсөн 12-р сард E Fund Yibai Intelligent Quantitative Strategy хэмээх сан байгуулж, хайлтын систем, хэвлэлийн мэдээ, нийгмийн сүлжээ болон өөрийн өгөгдөл боловсруулах чадамжийг ашиглан арилжаа хийж эхэлсэн байна. Хонконгд болсон JPMorgan-ы квантын жил бүрийн бага хуралд оролцогсдын тавны нэг нь их өгөгдөл мэдээллийн уламжлалт эх сурвалж болох компанийн орлогын тайлан, эдийн засгийн статистик зэргийг халж байна гэжээ.

Бусад 32 хувь нь ойрын жилүүдэд уламжлалт мэдээлэл ач холбогдолгүй болно гэж таамаглав. Үнэхээр ч нийгмийн сүлжээ гэх мэт хэрэгслээр хөрөнгө оруулагчдын сэтгэл санааг судлах аргыг хөгжингүй орнуудад ашиглахад бэрхшээлтэй бол квантуудын ярьснаар Хятадад уг технологи “алтны уурхай” болоод байна. JPMorgan-ы судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчдын талаас илүү нь сэтгэгдэл болон нийгмийн сүлжээний өгөгдөл хамгийн ирээдүйтэй өгөгдлийн эх сурвалж болох төлөвтэйг хүлээн зөвшөөрчээ. Шанхайд төвтэй QuantBridge хэмээх квант тооцооллын хедж сангийн ахлах ажилтан танг тао “Ийм төрлийн өгөгдлийг ашиглах нь эрсдэл болон хүндрэл дагуулдаг. Учир нь өгөгдлийн үлэмж хэсэг нь чөлөөтэй, ил тод байдаггүй. Түүнчлэн нийгмийн сүлжээний өгөгдлийн зөв бурууг нотлох боломжгүй. Эцсийн эцэст бид ийм мэдээлэлд тулгуурлан хөрөнгөөрөө аз турших гэж байгаа тул маш болгоомжтой байх хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Саудын Араб үйлдвэрлэлээ танах боломж нефтийн үнийг хэлбэлзүүллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Компанийн тайлан тойрсон шуугиан хэрээс хэтэрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нефть мөчлөгийн оргилоосоо 20% хямдарлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ХБНГУ хэт цалин олгодог тогтолцоог өөрчилнө

 0 сэтгэгдэл