A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2446/

Хятад гахайн халдварыг таслах шийдвэртэй алхам хийв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2446/


Хятадын эрх баригчид 128 гахайн сүргийг аюулд оруулсан үхлийн халдварыг хазаарлах шийдвэртэй арга хэмжээ авч, нийт 10 мянга гаруй нядалгааны газрыг албан шинжилгээнд хамруулахаар боллоо. Долдугаар сарын 1-нээс эхлэн фермүүдээс нядалгаанд ирсэн гахай бүрээс сорил авах шийдвэр хэрэгжинэ. Хөдөө аж ахуйн яамнаас мягмар гарагт гаргасан тушаал өмнөх арга хэмжээнүүд дээр нэмэгдэж, энэ онд халдварыг таслан зогсоох зорилготой юм. Нядалгааны газрууд шинжилгээний тоног төхөөрөмж худалдан авах буюу гуравдагч этгээдээр сорил хийлгэх ёстойг зааж өгсөн байна.

Энэ сарын 15-наас нядалгааны газар бүрт малын эмч байлцаж, сорилыг хянах шаардлагатай боллоо. Ийм хатуу арга хэмжээ нь хүнд хоргүй боловч хүнсний сүлжээ ба байгаль орчинд хөнөөлтэй вирусийг устгахад чиглэгдэж байна. ХАА-н дэд сайд Юү Канзен уг асуудлаар бага хурал дээр хэлсэн үгэндээ “Африкийн гахайн чичрэг өвчин тархахаас сэргийлэхэд энэ арга хэмжээ маш чухал бөгөөд цаашид халдах эрсдэлийг бууруулна” хэмээн онцлов.

Уг өвчнийг тараадаг гол эх үүсвэр нь цус бөгөөд хурц халдвартай нэг дусал буюу 0.05 миллилитр цусанд 50 сая вирус байдаг аж. Туршилт судалгаанаас үзэхэд вирусийн нэг ширхэг эс ус юм уу тэжээлд ороход нэг гахайг халдварлуулах хүчтэй юм. Нядалгааны газар болон түүний ойр орчин бохирдсон үед халдварт эх сурвалжийн асар том бөөгнөрөл үүсгэж, цаашлаад тэжээмэл болон зэрлэг гахайд тархах аюултайг мэргэжилтнүүд анхааруулсан.

Гэтэл зарим газар халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байгааг Хятадын Малын эрүүл мэнд, халдвар судлалын төвийн захирал Хуан Баоши бага хурал дээр шүүмжиллээ. Тэрбээр Засгийн газар өнгөрсөн онд амьтны гаралтай тэжээлийг түр хориглосны дараа гахайн цус ундарга уснаас илэрсэн нь байгаль орчныг бохирдуулсан ноцтой зөрчил хэмээн анхааруулав. Нэгдүгээр сараас цусыг тэжээлд хэрэглэхийг зөвшөөрсөн боловч ариутгал хийж, нянг цэвэрлэх шаардлага тавьсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ж.Амарсанаа: Сүрьеэгийн халдварыг маш сайн хянадаг бодлого алдагдсан

Салбарын сайд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар ноцтой байдалд хүргэлээ

 0 сэтгэгдэл


Сургуулиудаас сүрьеэ илэрсэн тохиолдол бүрийг тоолж суухаас өөр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцор гэж эцэг эх, багш, ТББ-ын төлөөлөл жагсав. Нийгмийн гоц халдварт өвчин болох сүрьеэ гарсан даруйд нь арга хэмжээ авахын оронд харин ч бусад эцэг эхчүүдэд мэдэгдэхээс нууж, гал унтрааж явсаар өнөөдрийн ийм байдалд хүргэсэн гэж тэд салбарын сайдыг буруутгаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч, 97 дугаар сургуулийн 70 сурагчаас сүрьеэгийн халдвар илэрсэн талаарх мэдээ нийгмийг түгшээгээд буй. Тэгвэл төв аймагт 200 сурагч сүрьеэ өвчний халдвар авсан нь мөн тогтоогдсон гэж жагсагчид хэлэв.

“Тун удахгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Гэвч энэ өдөр хүүхдүүдэд баярлах шалтгаан гарахгүй нь. Сүрьеэ бол маш аюултай өвчин. Ийм олон хүүхэд халдвар авчихаад байхад ЭМЯ яагаад ажиллахгүй байна вэ. Сүрьеэгийн халдвар зөвхөн нэг хүүхдийн асуудал биш. Халдвар авсан хүүхдийн цаана гэр бүл, нэг ангид хамт суралцаж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Бид тэмцлээ үргэлжүүлнэ. хариуцлагагүй байдлын улмаас жирийн иргэд хохирох ёсгүй. Бусад эцэг, эхчүүдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэж жагсагчдын төлөөлөл бүхий эцэг эхчүүд хэлсэн юм. Харин “хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа “15 дугаар сургуулийн сурагчдад хүчээр эм уулгасныг багш нар нь ярьж байна. Сүрьеэгийн эм бол маш хүчтэй нөлөөтэй. Хүүхдүүдийн элэг, ходоодыг гэмтээдэг эм. Гэтэл яагаад эмчийн хяналтгүй, дур мэдэн хүчээр энэ эмийг уулгаж байгаа юм бэ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ” хэмээв.

Хүний их эмч Д.Эрдэнэсувд 15 дугаар сургуульд хийсэн сүрьеэгийн тандалт судалгааны дүнгээр хамрагдсан нийт хүүхдийн 10 хувь нь сүрьеэгийн далд хэлбэрийн халдвартай нь илэрч байсныг хэлэв. Гэвч тухайн үед салбарын яамнаас арга хэмжээ аваагүйн уршиг өнөөдөр гарч байна гэдгийг тэрбээр тодотгосон юм. Д.Эрдэнэсувд “Хэрэв тухайн үед асуудлыг анхааралдаа авч, шуурхай ажилласан бол өнөөдөр энэ олон хүүхэд эрүүл мэнд, ирээдүйгээрээ хохирохгүй байлаа” гэсэн юм.

Жагсаалд оролцогчид удаа дараа алдаа гаргаж, мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаагүй Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаж, ЭМЯ-нд шаардлага хүргүүлж байгаа аж.  Сургуулиуд сүрьеэгийн голомт болоод байхад ЭМЯ дорвитой арга хэмжээ авахын оронд харин ч авлига, албан тушаалын хэрэг хийгээд сууж байгааг ч шүүмжиллээ. Тэд Эрүүл мэндийн сайдад өгсөн шаардлагынхаа хариуг хоёр хоногийн дараа авна хэмээн мэдэгдэж байв.

Энэ үеэр тус жагсаалд оролцогч, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн жагсаалын гол зорилго нь юу юм бэ. Сурагчдын дунд бий болоод буй сүрьеэгийн халдварын талаар эмч хүний хувьд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа хангалтгүй, тус салбарын сайд салбараа удирдаж чадахгүй байна гэсэн үндэслэлээр бид тэмцэл хийж байна. Монгол Улс олон өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Жишээлбэл, хорт хавдар. Элэгний хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт, ходоодны хорт хавдрын нас баралтаар мөн нэгт, цус харвалтын гаралтай нас баралтаар хоёрдугаарт орж байна. Үүний хажуугаар сүрьеэгийн өвчлөл гараад ирлээ.

Сүрьеэгийн халдварыг уг нь маш сайн хянадаг байсан. Гэтэл өнөөдөр тэр бүх бодлого алдагдаж, өмнө нь гаргасан амжилтаасаа ухраад эхэллээ. Зөвхөн нэг сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвартай нь тогтоогдож, олон хүүхэд идэвхтэй сүрьеэгийн халдвартай гарсан. Идэвхтэй сүрьеэгийн цаана халдвар маш идэвхтэй явагдаж, бусдад халдвар дамжуулах магадлалтай байдаг. Тэгэхээр сургуулийн орчинд хүүхэд сурч боловсрох бус, өвчин авах орчин бүрджээ гэж харж байгаа.

-Та өмнө нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан. Таныг байхад сүрьеэгийн өвчлөл өнөөдрийнхтэй харьцуулахад ямар байсан бэ?

-Намайг ажиллаж байхад тандалт, судалгаа хийгдээгүй байсан. Тандалт судалгаа хийх ажлыг эхлүүлж, түүний үр дүн 2016 онд гарсан. Тухайлбал, сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь далд сүрьеэтэй болох нь тогтоогдсон. Харамсалтай нь, тэр дүнг Д.Сарангэрэл сайдад дуулгасан боловч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийн ийм ноцтой нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Тиймээс салбарын сайд хариуцлага хүлээх ёстой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бизнесийнхнийг оролдож байхаар сүрьеэтэйгээ тэмцвэл яасан юм бэ

Ядуурлын түвшинг илтгэдэг энэ өвчний тархалт хяналтаас гарсанд хэн хариуцлага хүлээх вэ

 0 сэтгэгдэл


Шоронгийн “шошго”-той байсан сүрьеэ сургуулийн хүүхдүүдийг дарлаж, шатахуун махны өсөлт жирийн иргэдийг дөнгөлж байгаа энэ үед Засгийн газар юу хийж байна вэ?

Авлигын хэрэгт шилээ даран холбогдсон сайдууд нь бүлх залгисан мэт дуугүй, улстөрчид нь сонгуульд бэлдээд завгүй. Бизнесийнхний амжилт дээр өндийсөн эдийн засгийн жаахан өсөлтийг хувийн олз болгохын төлөөх өрсөлдөөн дунд төрийн ажил хаягдаж, түмний амьдрал чирэгдэж байна. Улстөрчдийн ёс жудаг гэгч юм газарт хэвтэж, иргэд олон нийт хоосон популизмд нүдүүлж, хүүхдүүд сүрьеэ  тусч, хөгшчүүд гудамжинд гарах нь холгүй байгаа өнөө үед Монголын нийгмийг хувийн хэвшлийнхэн л нуруундаа үүрч явна. Гэвч цагаа олоогүй улс төрийн тоглолт хувийн хэвшлийнхний гар хөлийг хүлэх янзтай, цаад утгаараа хөрөнгө оруулагчдыг үргээх төлөвтэй болчихлоо.

“Бизнесийн жаахан амжилт бүхнийг заавал хүчний байгууллагаар дайруулж өнгөрөөх хандлага эдийн засгийн өсөлтөд саад болж байна. Ямар нэг аргаар төрд орсон л бол улс төрийн хүчээр бусдын бизнес рүү дайрах, булаах, дарамтлах байдлаар эдийн засгийн жам ёсны хөгжлийг эвдэж байна” гэж МҮХАҮТ-ын дарга асан Б.Лхагважав шинэ эдийн засгийн форумын үеэр хувийн хэвшлийнхнээ төлөөлөн хэлж байсан.

Яг түүний хэлсэн шиг үйл явдал өнөөдөр ч өрнөсөөр байна.

Өчигдөр үдээс хойш Сүхбаатар дүүргийн шүүх прокуророос Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг нэг сар хорьж, шалгах хүсэлт ирүүлснийг гэнэт хэлэлцэв. Монголын санхүүгийн салбарын ачааны талыг нуруундаа үүрдэг, шилдэг татвар төлөгчдийн эхний аравт эрэмбэлэгддэг тус банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрийн байгууллагын хийгээгүй ажлыг амжуулсаар ирсэн. Түүнчлэн ОХУ-ын хамтарсан үйлдвэрийг зуун хувь Монголд оруулж ирснээс хойш улсад нэг их наяд орчим төгрөгийн татвар төвлөрүүлээд буй.

Бизнесийнхнийг онилсон ээлжит халдлага чинь цагаа олсонгүй, нийгмээ мэдэрсэнгүй

Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжиж, худалдан авалтын журмыг өөрчилснөөр орон нутгийн болон дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээс ханган нийлүүлэлтийн 40 орчим хувийг бүрдүүлээд байсан юм. Өндөр үнээр бараа үйлчилгээ шахдаг явдлыг хумьж, жилд 15-20 тэрбум төгрөгийг хэмнэж байв. Харин эдгээр шийдвэрүүд төрийн нэрийг бизнес болгон ашигладаг цагаан захтнуудад таалагдсангүй бололтой. Шүүхээр буруугүй нь тогтоогдсон хэргээр дахин шүүхэд дуудагдталаа бизнесийнхэн хавчигдаж байна.

• Шүүхээр буруугүй нь тогтоогдсон хэргээр дахин шүүхэд дуудагдталаа бизнесийнхэн хавчигдаж байна. 

• Сайдын туслах байсан эмэгтэй бүхэл бүтэн салбарын яамны эм хангамжийн албыг авлигын суваг болгон ашиглаж байгаад газар дээрээ баригдахыг хараад сууж байна. 

• Хотын төвд, таван өрөө байрыг 45 сая төгрөгөөр авах, эцгийн нөлөөгөөр Элчин сайдаар шагнуулах их хувь заяа эрхэм сайдын хүү, дүүгээс өөр хүнд тохиохгүй нь харамсалтай.

Гэвч бизнесийнхнийг онилсон ээлжит халдлага чинь цагаа ч олсонгүй, нийгмээ ч мэдэрсэнгүй. Одоо “шударга ёсны төлөө” гэсэн наад жүжгээ дуусгаад (1.8 жил жүжиглэлээ) иргэдийнхээ амьдрал руу нэг өнгийгөөд хар. Юуны түрүүнд ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг нэг анхаарч үзээч.

Нийгмийн ядуурлын түвшинг илтгэдэг сүрьеэ өвчний тархалт ингэж хяналтаас гарсан нь нийгэмд айдас хүйдэс дагуулж байна. Өөр сонголт байхгүй учраас л эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг ангид 50-60-аар нь суулгаж байна. Ийм байдал олон жил үргэлжилж, байх ёстой үзэгдэл мэт дасан зохицоод байсны гор одоо гарч байна.

Нэг ангид 60-аас дээш хүүхэд хичээллэж, нэг сургуулиас 600 орчим хүүхэд сүрьеэгийн халдвартай гарч байхад Эрүүл мэндийн сайд, БСШУС-ын сайд нарт хэн, ямар хариуцлага тооцов. Харин ч сайдынх нь туслах байсан эмэгтэй бүхэл бүтэн салбарын яамны эм хангамжийн албыг авлигын суваг болгон ашиглаж байгаад газар дээрээ баригдахыг хараад сууж байна.

Шударгын туйл гэгддэг сайд Ц.Нямдоржийг хар. Халуунд халж, хүйтэнд хөрж, гэмт хэрэгтнүүдтэй зууралдаж, хэцүү нэртэд ажиллаж байгаа хэдэн мянган шийдвэр гүйцэтгэгчдийнхээ өмнүүр төрсөн дүүгээ дайруулан, тус газрын харьяа байрыг зах зээлийн ханшаас доогуур гэхэд ч багадмаар үнээр авч өгөөд сууж байх нь зүгээр үү. Түүгээр ч зогсохгүй төрсөн хүүгээ Элчин сайдаар томилуулахын төлөө гараа өргөж, ашиг сонирхлын зөрчил үүсгэхийг зөвшөөрөөд сууж болох уу.

Хотын төвд, таван өрөө байрыг 45 сая төгрөгөөр авах, улсын мөнгөөр сураад зогсохгүй эцгийн нөлөөгөөр Элчин сайдаар шагнуулах их хувь заяа эрхэм сайдын хүү, дүүгээс өөр хүнд тохиохгүй байгаа нь харамсалтай.

Тиймээс улс төрийн их эрх мэдлээ хувийн хэвшлийнхнийг дарамтлах буулга болгохын оронд танхимын сайд нарынхаа ажилд анхаарлаа хандуулна уу. Сонгуулийн жил ч ойртлоо. Иргэд таны сүртэй мэдэгдэл, ёсолгоог чинь харж саналаа өгөхгүй. Харин энэ хийрхсэн улс төрийн чинь нөлөөгөөр уру удсан амьдра лынхаа түвшин, булаалгасан боломжуудынхаа харамслаар саналаа өгнө гэдгийг сануулъя.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сүрьеэгийн сүүдэр сурагчдыг нөмөрлөө

Жилд 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдгийн 10 хувь нь хүүхэд байдаг

 0 сэтгэгдэл


Бидний хойч үе, удам залгах үрсийн маань сурч, боловсрох орчин нь сүрьеэгийн голомт болсныг ердөө хоёр хоногийн өмнөөс монголчууд нийтээрээ мэдэж, хүлээн зөвшөөрлөө.

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 530 орчим хүүхэд уг халдварт өвчний нян тээгч болж, нэг багш, 38 хүүхэд өвчилсөн талаарх мэдээ нийгмийг цочоов. Хамгийн харамсалтай нь сүрьеэгийн сүүдэр ганц 15 дугаар сургуулийг дайраагүй аж. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн бага ангийн сурагчдаас сүрьеэгийн сорил авахад нэг ангиас л арав орчим хүүхдийн сорилын хариу эерэг гарсан эмзэглэмээр мэдээ дуулдаж байна. Ганцхан сургууль дээр хоёр жилийн хугацаанд ужигран дарагдсан асуудал задрахад цаана нь 530 орчим хүүхэд хохирчихсон байгаа нь сүрьеэгийн өвчлөл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж үзэхэд ч буруудахааргүй болж.

Үндсэндээ шаардлагатай амин дэмээ хоол тэжээлээр нөхөж чаддаггүй, дархлаа сул нэгнийг “олзолдог” сүрьеэг “ядуусын өвчин” хэмээн цоллох нийтлэг хандлага монголчуудад байсан. Тэр ч утгаараа сүрьеэгээр өвдсөн нэгэн ичиж гадуурхагдан, эмчлүүлэлгүй явсаар эцэстээ үхэлтэй нүүр тулдаг байдал орчин цагт бага багаар өөрчлөгдөж буй. Гэвч нэгэн цагт ядуус, хоригдлууд, заримдаа цэргүүд нэмэгдэж бүрдүүлдэг сүрьеэгийн эрсдэлт бүлэгт сурагчид, оюутнууд маань бөөн бөөнөөрөө нэмэгдэж буй муу мэдээг статистикийн үзүүлэлтүүд баталж байна.

Халдварт судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах “Монголд жилд 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. тэдний арав орчим хувь нь хүүхэд. Тэр дундаа 5-14 насны хүүхдүүд энэ бүлгийг бүрдүүлдэг” хэмээн өчигдөр хэлэв. Харин 2012-2016 онд манай улсад бүртгэгдсэн сүрьеэгийн нийт шинэ тохиолдлын 52.7 хувь нь 15-34, тэр дотроо 15-24 насныхан талаас илүү хувийг нь эзэлж байна. Энэ насныхнаас хамгийн том бүлэг нь оюутнууд.

Сонгуулийн циклээр өөрчлөгддөг эрүүл мэндийн салбарын бодлого маань сууриа нэг л олж өгөхгүй ганхаж байх хооронд сүрьеэ хэмээх нийгмийн өвчинд монголчууд нийтээрээ нэрвэгдэж мэдэх эмгэнэлт байдлыг хоёр жилийн өмнө өдөр тутмын сонины холбооноос зохион байгуулсан форумын үеэр сэтгүүлчид хөндөж байсан билээ.

• Ганцхан сургууль дээр хоёр жилийн хугацаанд ужигран дарагдсан асуудал задрахад цаана нь 530 орчим хүүхэд хохирчихсон байна.

• Нэгэн цагт ядуус, хоригдлууд бүрдүүлдэг байсан сүрьеэгийн эрсдэлт бүлэгт сурагчид, оюутнууд нэмэгджээ.

• Асуудал аюулын хэмжээнд хүрснийг мэдсээр байж хэл чимээгүй ар хударгаар зохицуулж, гал намжаах гэж оролдсон нь 15 дугаар сургуулийн сурагчдын тохиолдол дээр батлагдлаа.

“Сүрьегээр дэлхийд 100 мянган хүн тутмын 140 нь өвчилж байгаа. харин Монголд 100 мянган хүн тутмын 183 нь сүрьегээр өвчилж байгаа нь дэлхийн дунджаас давсан үзүүлэлт. 2017 онд 3779 хүн шинээр сүрьеэгийн халдвар авсан. Халдвар авсан хүн жилд 15 хүнд тараадаг. Ингэж тооцвол 2020 он гэхэд Монгол Улсын бүх хүн сүрьегээр өвчлөх эрсдэлтэй болсон” гэх мэдээллийг нийгэмд өгч, анхаарлаа хандуулахыг салбарын яам, эрх баригчид, бодлого тодорхойлогчдод сануулж байв. Сүрьеэгийн өвчлөл жилээс жилд нэмэгдэж, өвчлөлийн бүлэг нь оноос онд залуужиж байгааг халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Түүнийг нь хэвлэл мэдээллийн салбарынхан олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхийн төлөө хамаг чангаараа хашгирч “нийгмийн эмч”-ийн үүргээ биелүүлдэг. Харамсалтай нь салбарын яам анхаарч өгсөнгүй, Засгийн газар ойшоож сонссонгүй. Харин ч асуудал аюулын хэмжээнд хүрээд буйг мэдсээр байж хэл чимээгүй ар хударгаар далдалж, гал намжаах гэж оролдсон нь 15 дугаар сургуулийн сурагчдын тохиолдол  дээр батлагдлаа. Тус сургуулийн тодорхой тооны хүүхдүүд жил бүр сүрьеэгийн онош тавиулж, эцэстээ эмийн эмчилгээ хийхээс аргагүй байдалд хүрснийхээ дараа сая нэг эцэг эхтэй нь зөвшилцсөнөөр дарж байсан нууц нь задрав. Харин одоо яах вэ. утааны хор, улирлын хүйтнийг давах гэж өвөлжингөө ханиад томуунд дарлуулсан хүүхэд багачуудын хаврын ядаргаа нь тайлагдах яагаа ч үгүй байна. Улсын шалгалт, хонхны баяр, үсэглэлийн баяр гээд олуулаа нэг дор цуглах тохиолдлууд улам л нэмэгдсээр. Сүрьеэгээр өвдсөн нэг л хүүхэд тэдэн дунд байхад дархлаа нь суларсан бусад нь халдвар тээгч болох нөхцөл яг одоо бүрдээд байгааг анхааралдаа авна уу.

ЗГМ: ТОДРУУЛГА

Дархлаагаа дэмжих нь сүрьеэгээс сэргийлэх хамгийн сайн арга

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны их эмч П.Янжиндуламын яриаг хүргэж байна.

-Монгол орны хувьд сүрьеэгийн өвчлөл ямар хэмжээнд байна вэ?

-Сүрьеэ бол амьсгалын замаар халддаг өвчин. Манай орны хувьд Номхон далайн баруун эргийн орнууд дундаа сүрьеэгийн өвчлөл өндөртэйд нь ордог. Жилд 4000 орчим хүн шинээр өвддөг. Эдгээрийн 50 орчим хувь нь халдвартай сүрьеэ. Энэ хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандалгүй удаан явахад нийгэмд аюултай. Тэд ханиаж, найтаах бүрт сүрьеэгийн нян ялгаруулж, бусдад халдааж байдаг.

-Сүүлийн үед сүрьеэгээр бага насны хүүхдүүд, сургуулийн сурагчид өвдөх магадлал нэмэгдсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн дунджаар сүрьеэгээр өвчилсөн нийт хүний зургаан орчим хувь нь 0-14 насны хүүхэд байдаг юм билээ. Харин манай орны хувьд энэ үзүүлэлт арван хувь. Гэхдээ энэ бол эмнэлэгт хандаж, оношлогдож, бүртгэгдсэн хүүхдүүдийн статистик. Тэгэхээр жилд дунджаар 350-500 орчим хүүхэд сүрьеэгээр өвддөг гэсэн үг.

Өвчлөлөөс сэргийлэхийн тулд хоол тэжээлийн амин дэмээ сайн авах ёстой

-Сүрьеэг нийгмийн өвчин гэж хэлдэг. Гэтэл сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Өмнө нь хэлсэнчлэн ханиаж, найтаах, ярих явцдаа сүрьеэгийн халдвар тарааж байгаа хэсэг бий. Тэд эмнэлгийн байгууллагад хандахгүй хэдий чинээ удаан явна, төдий чинээ гэр бүл, хамт олон, ойр дотныхноо, ялангуяа үр хүүхдүүддээ сүрьеэгийн халдварыг тараадаг. Сүрьеэгийн халдвар авсан бүлэг, аваагүй бүлэг гэж хоёр хэсэг байна гэсэн үг. Нийгэм эдийн засгийн байдал, эрүүл мэндийн байгууллагад хандах хандлага, зөв найтаааж ханиах боловсрол зэрэг олон хүчин зүйлээс хамаараад халдвар авсан хүний дархлаа суларч, сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй. Тиймээс хамгийн нэгдүгээрт халдвар тарааж байгаа хүмүүс маш хурдан эмнэлэгт хандаж, эмчилгээ хийх ёстой. Дараагийн алхам нь халдвар авсан хүн хоол тэжээлийн дутагдалд орохгүй, стресст өртөхгүй, ажил амралтын зөв горимтой байж өвчлөхөөс өөрийгөө сэргийлнэ. Юуны түрүүнд та 14 хоногоос дээш хугацаагаар ханиаж байгаа бол шууд эмнэлэгт ханд. Хэрэв халдвар авсан бол өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол тэжээлийн амин дэмээ сайн авах ёстой.

-Сүүлийн үед Д амин дэм сүрьеэ өвчнөөс сэргийлэх шалгарсан арга гэж цахим ертөнцөд нэлээн мэдээлж байна. Д амин дэмийн нөлөөллийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халдварт өвчин судлалын үндэсний төв Д амин дэмтэй холбоотойгоор сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн дунд судалгаа хийсэн байдаг. Эндээс харахад Д амин дэм хэрэглэсэн эмчилгээний үр дүнд нас баралт бүртгэгдээгүй. Тэгэхээр Д амин дэм сүрьеэгийн эмчилгээнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжтой гэж үзэж байна.