A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3013/

Хятад жуулчид татарснаас Азийн амралтын газрууд эзгүйрчээ

Хятад жуулчид татарснаас Азийн амралтын газрууд эзгүйрчээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3013/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бизнест төрийн оролцоо гүнзгийрсэн 2019 он

 0 сэтгэгдэл

Аливаа жил өөрийн гэсэн тодотгох содон өнгө төрхтэй, тэр хэрээр үйл явдлаар дүүрэн байдаг. Тэгвэл 2019 он Монголын эдийн засагт сайныг, бас саарыг авчирсан, олон талтай, нэг нь болж, нөгөө нь болохгүй, бүтэхгүй талдаа хэлбийж, хазайсан онцлог бүхий жил байлаа. Дэлхийн банкны судалгаанаас, манай улсын бизнесийн орчин улам дордсон, төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнэ эрс нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт дахин хумигдсан, бизнест төрийн оролцоо гүнзгийрсэн хатуу, халгаатай жил болж өнгөрлөө. 

Монгол улс "Саарал жагсаалт"-ын хаалга дахин татлаа 
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага / FATF/-ын “Саарал жагсаалт”-д Монгол Улс орсноор олон улсын санхүүгийн хоригт хоёр дахь удаагаа багтав. Өмнө нь 2013 онд “Саарал жагсаалт”-д орж, 2014 онд үүнээс гарч байлаа. Монгол Улс хяналтад орсноор улс хооронд хийх мөнгөн гуйвуулга удаашрах, их дүнтэй валютын гүйлгээ буцах, гадаадад олон улсын картаа ашиглахад илүү их зардал гарах зэрэг эрсдэл үүсэж, хөрөнгө оруулалтын орчин улам дордов. “Саарал жагсаалт”-д манай улсаас гадна Исланд, Зимбабве улс орсон юм. Францын нийслэл Парис хотноо болсон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагын ээлжит хурлын шийдвэр дэлхий нийтэд Монголын талаар ихээхэн сөрөг сурталчилгаа болоод зогсохгүй дотоодын санхүүгийн зах зээлийг доргиож, ам.долларын ханш төгрөгийн эсрэг огцом чангарсан билээ. Учир шалтгааныг тодруулбал, “Хар жагсаалт”-д орсон Хойд Солонгос буюу БНАСАУ-тай зэвсэг техникийн наймаа хийж, дэлхийн нийтийн өмнө терроризмын үйл ажиллагааг дэмжсэн, Монголын улстөрчидтэй холбоотой гаднын улсад илэрсэн оффшор данснууд “Саарал жагсаалт”-руу улсаараа дахин орох гол нөхцөл болсон юм. Үүнээс гадна Монгол Улсыг төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамны ажилчид хар тамхины гэмт хэрэгт шил шилээ даран холбогдож, алт тэргүүтэй хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх дотоодын хил гаалиас болж “Саарал жагсаалт”-д Монгол Улс данслагдсан. 

Валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн ч төгрөг үнэгүйдэв
Төгрөгтэй харьцах ам.долларын ханш пүрэв гарагт 2723.82 төгрөгтэй тэнцлээ. Энэ нь манай улсын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болж байна. Жижиг эдийн засагтай, гадаад худалдаа нь нээлттэй, импортын хэрэглээнээс хараат манай орны хувьд ам.доллар энэ оны турш төгрөгийн эсрэг чангарав. Төлбөрийн тэнцэл ашигтай гарч, төв банк гадаад зах зээлд ам.доллар тасралтгүй нийлүүлсэн ч ханшийн өсөлт намжсангүй. Инфляц нам түвшинд байсан хэдий ч төгрөгийн ханш улам суларч эхэллээ. Улсын гадаад валютын албан нөөц 2015 оноос хойш анх удаа дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн боловч “ноён” долларыг үүгээр чөдөрлөж чадсангүй. Энэ сар гарснаас хойш төв банк 160 гаруй сая ам.доллар валютын дуудлага худалдаагаар нийлүүлсэн ч ам.долларын өсөлт ирэх оны эдийн засгийн эрсдэлийг тэлсээр байна

ДНБ 6.3 хувиар өсөж, хувийн хэвшил ачааны хүндийг үүрэв  
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд 6.3 хувиар өсөв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ДНБ-ий өсөлт 2.3 хувиар илүү байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу ОУВС-гийн тусгай хөтөлбөр хэрэгжсэн цагаас хойш өсөлт ажиглагдах болсон эдийн засагт ДНБ-ий энэхүү амжилт тогтвортой байгаа нь энэ. Энэхүү өсөлтийг уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбар бий болгож байна. Тодруулбал, хувийн хэвшил эдийн засаг дахин сэргэх, улмаар 6.3 хувиар өсөхөд үлэмж үүрэг гүйцэтгэх болов. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд энэ оны манай улсын ДНБ-ий өсөлтийг ихээхэн өөдрөг төсөөлж буй. 

Улсын нэгдсэн төсөв ашигтай гарч эхэллээ 
Алдагдал үйлдвэрлэж байсан улсын нэгдсэн төсөв энэ онд ашигтай гарч эхэлсээр эдийн засагт багагүй дэмжлэг болж байна. Тухайлбал, энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн нийт тэнцэл 486.7 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Хагас их наяд төгрөгийн ашигтай гарахад төсөв тун ойрхон байгааг уг статистик гэрчилнэ. Төсвийн нийт орлогын 81.6 хувийг татварын орлого төвлөрүүлж байна. Ирэх оны хувьд өмнө байгаагүй хамгийн өндөр орлого, зарлагатай төсөв хэрэгжихээр байгаа. Орлого нь 11.8 их наяд төгрөг бол зарлага нь 13.9 их наяд билээ. Төсвийн алдагдал хумигдаж, ашигтай гарна гэдэг өр үүсэхгүй гэсэн үг. 

“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт шат ахилаа

Манай улсад жилд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75-80 хувийг ганцхан төсөл бүрдүүлж байна. Энэ нь “Оюутолгой”. Тодруулбал, уг төслийн хоёр дахь шат болох далд уурхайн бүтээн байгуулалт 2019 онд эрчимтэй урагшилснаар эдийн засаг эргэн сэргэх гол баталгаа болов. Төслийн хүрээнд нийт 14 мянган ажлын байр бий болж, дотоодын 500 гаруй компанитай хамтран ажиллажээ. Үйл ажиллагааны нийт худалдан авалтынхаа 76 хувийг дотоодын компанид зарцуулсан байна. 2010 оноос энэ оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад “Оюутолгой” төсөл нийт гурван тэрбум ам.доллар зарцуулжээ. Онцлох бүтээн байгуулалтад зүй ёсоор тооцогдох гүний уурхайн үйлдвэрлэлийн ам энэ онд баригдаж дууслаа. Газрын гүнд буй хүдрийг газрын гадаргад гаргахад уурхайн амыг ашигладаг. Энгийнээр хэлбэл, уурхайн ам гэдэг нь газрын гүнд буй уурхайг газрын гадаргатай холбож өгч буй “гүүр” нь юм. Энэхүү бүтээн байгуулалтгүйгээр гүний уурхайн үйл ажиллагааг төсөөлөх боломжгүй аж.  

Хөрөнгийн зах зээл шинэ тоглогчоор бүл нэмэв 
2019 он дотоодын хөгжиж буй хөрөнгийн зах зээлд ивээл хишгээ харамгүй хайрласан гэхэд дэгсдэхгүй биз ээ. Шинээр хэд хэдэн компанийн олон нийтэд хувьцаагаа санал болгож, засаглалын бүтцээ шинэчиллээ. Энэ онд “Монос хүнс” болон “Түмэн шувуут” компани IPO гаргасан бол “Ард санхүүгийн нэгдэл” “Жинст Увс” компанид нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсанаар хөрөнгийн зах зээлд бүл нэмэв. Хөрөнгийн биржийн арилжааны өсөлт ч үүнтэй холбоотой. Монголын хөрөнгийн бирж пүрэв гарагийн үнэт цаасны арилжаагаар 29 компанийн 239,398 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 18 компанийн хувьцааны ханш өсөв. Тэрчлэн ТОП 20 индекс 0.62 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 2.59 их наяд төгрөгтэй тэнцлээ. 

1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэхээр боллоо 
2017 оноос хойш ашигтай ажиллаж эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэхээр боллоо. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар үүнийг албажуулав. Тус компанийн цэвэр ашиг жил ирэх тусам нэмэгдэж байна. “Эрдэнэс Тавантолгой” 2017 онд 460 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2018 онд ашгийн хэмжээ нь 700 тэрбум төгрөг давсан. Энэ оны хувьд мөн л компанийн ашиг нэмэгдэх хүлээлттэй байна. Тус компани манай улсын нүүрсний экспортын гуравны нэгийг бүрдүүлж байгаа юм. Эргэн сануулахад, 2012 онд МАН төрийн эрх барьж байх үед С.Батболдын Засгийн газар Монгол Улсын иргэн болгонд дээрх компанийн хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ. 

"Капитал" банкны дампуурал санхүүгийн зэх зээлийг доргиолоо 
Банк давамгайлсан санхүүгийн тогтолцоотой манай улсад банкны дампуурал хамгийн эмзэг сэдвийн нэг. Тэгвэл энэ онд “Капитал” банк дампуурлаа зарласнаар санхүүгийн зах зээлийг энэхүү мэдээлэл ихээхэн хүчтэй цочроов. “Хадгаламж”, “Зоос”, “Монгол Шуудан” банкны дампуурал бидэнд гашуун сургамж болж үлдсэн. Үүнээс хойш банкны системийн зохицуулалт улам нарийсаж, шалгуур тэр хэрээр өндөрссөн. Активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байсан “Капитал” банкны хувьд банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хангаж чадаагүй, төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсноос гадна банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, хэвийн үйл ажиллагаа нь доголдсоны улмаас татан буугдсан билээ. 




















A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилт тавьсан

 0 сэтгэгдэл
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж чадвал цаашид хувь хэмжээ нь өсөх боломж бүрдэнэ
  • Одоогоор Монгол улсад нарны тав, салхины гурван станц ажиллаж байна. Нийт хүчин чадал 236 мегаватт байгаа. 2016-2018 оны хооронд 360 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн

Манай улс сэргээгдэх эрчим хүчний олон станц байгуулах боломж бий. Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл учирч буй болон бусад асуудлаар Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ж.Осгонбаатартай ярилцлаа.

-2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ онд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн явц ямар байна вэ? 

-Бид өөрийн гэсэн сэргээгдэх эрчим хүчний хуультай, хөтөлбөртэй. Одоогоор нарны тав, салхины гурван станц ажиллаж байна. Нийт хүчин чадал 236 мегаватт байгаа. 2016- 2018 оны хооронд 360 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд хийсэн. Манай эрчим хүчний салбарын 17.4 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эзэлж байна. Цаашдаа зорьсон хувь хэмжээнд хүргэх боломж бий. Мэдээж саад бэрхшээл бий. 2018 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд нарны хоёр шинэ станц ашиглалтад оруулсан. Дархан- Уул аймаг Хөшигийн хөндий, Чойр орчимд, Замын-Үүдэд нарны станц ажиллуулж байгаа. Өмнөговийн Цогт-Цэцийд, Салхитын салхин парк, Сайншандад 50-55 мегаваттын хүчин чадалтай салхин станц бий.

-Технологийн хөгжлөө дагаад сэргээгдэх эрчим хүчний зардал буурч байна. Ялангуяа урд хөршид нэлээн хямдарч байгаа юм билээ. Тиймээс нөөцлүүрийн шийдэл хайх хэрэгтэй болох байх. Цаашид хувь хэмжээг нь тогтвортой байлгах талаар судалж байгаа юу?

-Сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байна гэсэн мэдээлэл дэлхий нийтэд цацагддаг. Тэгэхээр манай улсад ямар байх ёстой вэ гэсэн асуудал бий. Монголд оруулж ирж буй технологи өөрийн гэсэн өртөгтэй. Энэ өртөг нь өндөр чадалтай, овортой, байгаль орчноо хамгаалах хөнгөлөлт үзүүлсэн төслийг бодоход маш бага. Гэхдээ үнийн хувьд буурна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчнийхээ хувь хэмжээг өсгөхийн тулд нөөцлүүрт анхаарах хэрэгтэй. Эсвэл усан цахилгаан станц байгуулах нь чухал. Ийм байдлаар олон талын боломжийг ашиглаж чадвал сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ өснө. 

-Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд төрөөс анхаарч тарифын арга хэмжээ авч байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ? 

-Төрөөс дэмжиж тариф нэмсэн зүйл байхгүй. Энэ жил сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг өөрчилсөн. Нарны станц хэрвээ сүлжээнд холбогдсон бол 12,5 цент, салхин станц 8,5 цент байна гэж хуульд дээд хязгаарыг нь тогтоож өгсөн. Хуулиар үнийг нь уян хатан болголоо. Энэ нь цаашид өрсөлдөөн бий болгох нөхцөл бүрдүүлж байгаа юм. 

-Бүсийн хэмжээнд нэгдсэн сүлжээнд холбогдох, том төслүүдийг хэрэгжүүлэх боломж ямар байна. Жишээлбэл, Азийн супер сүлжээ гэж гарч ирлээ. Энэ бүхэн биеллээ олох боломжийг та хэрхэн харж байна вэ? 

-2011 онд Японд хүчтэй газар хөдлөлт болсноос хойш Азийн супер сүлжээг ярьж эхэлсэн. Тэр үеэс бид оролцож эхэлсэн. Сүүлийн үед Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны чиглэлээр санал санаачилгууд гарч байна. ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг орны хамтын ажиллагааны санал санаачилга гарч, судалгаанууд хийж байгаа. Хэрэгжүүлж чадвал Монголд ихээхэн ач холбогдолтой төсөл болох юм. Манай улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. 2,6 тВт гэх аварга том тоо хэлдэг. Үүнийг биелүүлбэл манай улсад эрчим хүчний том үйлдвэрлэл явагдаж, бидэнд эдийн засгийн ач тусаа өгөх боломж бүрдэнэ. 

-2020 онд хэрэглээг 20 хувьд хүргэх байх. Харин 30 хувьд хүрэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ? 

-2030 онд салбарын хувьд 30 хувь гэдэг том зорилт биш. Европын орнууд 2030 он гэхэд дийлэнхийг нь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилт тавьж байгаа. Гэхдээ хөгжилтэй орнуудын эрчим хүчний бүтэц, хэмжээ, үйлдвэрлэл нь Монголоос өөр. Тиймээс бид том зорилт тавьсан. Гэсэн хэдий ч 2030 он гэхэд хувь хэмжээгээ өсгөж байж дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улс хөл нийлүүлэн алхана гэж харж байна. 

-Хөрөнгө оруулалт татахад хэр боломж байна вэ? 

-Оруулсан хөрөнгөө хэдий хугацаанд нөхөх нь вэ, хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг төр засгийн түвшинд хэр бүрдүүлж өгч вэ гэдгийг маш сайн судалсан төслүүд орж ирдэг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж чадвал цаашид хувь хэмжээ нь өсөх боломж бүрдэнэ. Өнөөдөр хөрөнгө оруулагчид жийрхээд хөрөнгөө татчихаад байна.

Б.Батманлай /Шинжээч/


A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Бархасбадь: Ирэх хавар ноолуурын үнэ энэ оныхоос хямд байх төлөвтэй

 0 сэтгэгдэл
  • Ноолуурынхаа дийлэнх хувийг урд хөршдөө худалдсанаас БНХАУ бидний том өрсөлдөгч болж байна
  • Монголын сүлжмэл бүтээгдэхүүнийг америк руу экспортлоход гаалийн татварыг тэглэх хуулийн төслийг тус улсын конгресс баталсан. Хэрэв энэ зах зээл нээгдэх юм бол манай улсад маш том боломж гарч ирнэ
  • Манай улсын гаргаж буй түүхий ноолуур дэлхийн нийт ноолуурын 40 орчим хувийг эзэлдэг. Гэвч үүнийхээ 20 гаруй хувиар нь л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үлдсэн 80 орчим хувийг нь самнаж, угаасан байдлаар гаргадаг

“Сор кашемир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бархасбадьтай нооруулан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломж болон манай улсын ноос, ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, зэх зээлийн талаар ярилцлаа.

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын шинэ боломжийг бий болгох бодлого манай улсад хэрэгжиж байна. Одоогоор гадаадын зах зээлд бүтээгдэхүүн гаргахад ямар хүндрэл учирч байна вэ? 

-Манай улсын гаргаж буй түүхий ноолуур дэлхийн нийт ноолуурын 40 орчим хувийг эзэлдэг. Гэвч үүнийхээ 20 гаруй хувиар нь л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үлдсэн 80 орчим хувийг нь самнаж, угаасан байдлаар гаргадаг. Одоогоор манай улсын бизнес эрхлэгчид жилд нэг сая 500 мянга орчим ноолууран цамц үйлдвэрлэж, дотоодод болон гадаадад худалдаалж байна. Засгийн газар болон монголын ноос, ноолуурын холбоо хамтран нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн.

-БНХАУ манай улсаас түүхий эд худалдан авч, түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн гаргаж, барууны зах зээлд нийлүүлдэг. Өмнөд хөршийн хийж буй эцсийн бүтээгдэхүүн, манай улсын үйлдвэрлэж буй хувцаснаас юугаараа ялгаатай байна. Мөн тус улсын борлуулалтын менежмент нь ямар байна вэ? 

-Манай улсад түүхий эдийн экспортын татвар байдаггүй. Тиймээс ноолуурынхаа дийлэнх хувийг нь урд хөршдөө худалдсанаар БНХАУ бидний том өрсөлдөгч болж байна. Хятадын хувьд технологийн хөгжил давуу тал нь болдог.

-Манай улсын экспортыг дэмжих бодлого хэр оновчтой байна вэ? 

-Засгийн газраас экспортыг дэмжих чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч байна. Тухайлбал, монголын сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк руу экспортлоход гаалийн татварыг тэглэх хуулийн төслийг тус улсын конгресс баталсан. Хэрэв энэ зах зээл нээгдэх юм бол манай улсад маш том боломж гарч ирнэ. Учир нь худалдааны маргааны улмаас АНУ хятадын сүлжмэл бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулсан. Тиймээс манайхан үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө, загварыг сайжруулан шинэ зах зээлд орвол маш их боломж харагдаж байна. 

-Бизнес эрхлэгчид гадаадын зах зээлд гарахад хамгийн хүндрэлтэй асуудал нь татвар байдаг уу? 

-Гадаадын зах зээлд бүтээгдэхүүн гаргахад татварын орчин чухал. Гэхдээ үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, загвар, үйлчлүүлэгчээ ойлгож, хэрэгцээнд нь нийцсэн хувцас урлах нь хамгийн гол асуудал. Харин нийлүүлэлтийн тухайд, манай салбар онцлогтой. Учир нь ямааны ноолуур жилийн дөрвөн улирал гардаггүй. Тиймээс хаврын улиралд л жилийн хэрэглээнийхээ түүхий эдийг худалдаж авдаг. Түүгээрээ бүтэн жил бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Гэвч урд хөршийнхөн манай улсаас түүхий эд их хэмжээгээр авдаг учир бид ноолуураа хангалттай нөөцөлж чаддаггүй. 

-Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа түүхий эдийн салбарт дэмжлэг болдог уу. Энэ салбарын үйл ажиллагааг сайжруулах шаардлага бий юу?

-Малын гаралтай түүхий эд хөдөө аж ахуйн биржээр дамжиж арилжаалагддаг. Үйл ажиллагааг сайжруулах шаардлага бий. Тухайлбал, энэ жил малчдын уур, бухимдлыг төрүүлэх зүйл гарсан. Ирэх жилүүдэд энэ тал дээр анхаарч ажиллах байх гэж бодож байна. 

-2019 онд ноолуурын ханш өндөр байсан. Энэ ханш цаашдаа өөрчлөгдөх үү? 

-Дэлхийн зах зээл дээрх үнээс хамаарч манай улсын түүхий ноолуурын ханш тодорхойлогддог. Өнгөрсөн хавар түүхий ноолуур 90 орчим ам.доллар байсан. Харин одоо 80 орчим ам.доллар байна. Тиймээс энэ жил ноолуурын ханш өнгөрсөн оныхоос 10-20 хувь хямд байх төлөвтэй байна. 


A

Жижиг

A

Дунд

A

Том

Ам.долларын ханш амьдрах зардлыг нэмэгдүүлсээр байна

 0 сэтгэгдэл
  • Ам.долларын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх болов
  • Ирэх 2020-­2024 онд манай улсын төлөх төрийн болон хувийн хэвшлийн өр 14.4 тэрбум ам.доллар. Гэтэл бидэнд бэлэн байгаа валютын нөөц маань дөрвөн тэрбум ам.доллартой л тэнцүү


Төгрөгтэй харьцах ам.долларын ханш лхагва гарагт 2723.60 төгрөгтэй тэнцлээ. Монгол Улс сааралт жагсаалт руу орсноос хойш ам.долларын ханш тасралтгүй өссөөр дээрх түвшинд хүрэв. Тодруулбал, сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш төгрөгийн эсрэг 21 төгрөгөөр чангарч, энэ нь түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт болж байна. Жижиг эдийн засагтай, гадаад худалдаа нь нээлттэй, импортын хэрэглээнээс хараат манай орны хувьд ам.долларын ханш даган амьдралын чанар хэлбэлзэх болов. Иргэдийн худалдан авах чадвар муудаж буйн хамгийн том шалтгаан нь өнөөдөр үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт болж байна. Гар дээрээ авч буй сарын цалингаа ам.долларт хөрвүүлэхэд тал нь хаачив гэмээр хоёр дахин багасна. Ам.долларын ханш тогтмол өөрчлөгдөж, төсөв, мөнгөний бодлого хэлэлцсэн өдрүүдэд зах зээл дээр өсөлт эрчимтэй явагдлаа. Төв банк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар мягмар гарагт гэхэд 27 сая ам.доллар нийлүүлсэн ч энэ нь дорвитой нөлөө үзүүлсэнгүй. Энэ сар гарснаас хойш нийт 164 сая ам.доллар валютын дуудлага худалдаагаар зах зээлд нийлүүлсэн байна. Гэвч ам.долларын ханш тогтворжих бус өсөлт үргэлжилсээр. Улсын гадаад валютын албан нөөц бараа, үйлчилгээний импортын зургаан сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 11 сарын байдлаар 250 сая ам.долларын ашигтай гарсан. Хэдий тийм боловч ам.долларын ханш зогсолтгүй өссөөр. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр дүн оны эхний 10 сарын байд лаар 1.56 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оноос зургаа орчим хувиар буурсан дүнтэй байна. Үүний 75-80 хувийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт бүрдүүлжээ. Нэг төслөөс хамааралтай хөрөнгө оруулалтын урсгал эдийн засгийн эмзэг байдлыг давхар илтгэнэ. Хөрөнгө оруулалтаа задлаад үзвэл дийлэнх нь “Оюутолгой” төслөөс хамааралтай байна. Гэтэл валютын гол суваг болж байгаа уг төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг УИХ батлаад байгаа. Төсөлд Засгийн газрын болон УИХ-ын ажлын хэсгээс 2018 онд хийсэн шалгалтын дүнд үндэслэж, дээрх тогтоолыг гаргасан билээ. Тогтоолоос үүдэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, улмаар далд уурхайн зардал нэмэгдэхээс шалтгаалж төслийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхой болох юм. Хэрэв далд уурхайн санхүүжилт саатах, төсөл хэрэгжүүлэгч талууд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй бол ам.долларын ханшаар дамжуулан иргэдийн орлого үнэгүйдэхээр байна. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны хамгийн том зовлон валютын ханш. Ханш өндөр байх хэрээр өрхийн амьжиргаа доройтдог. Улмаар иргэдийн худалдан авах чадвар муудаж, ханшаар дамжин инфляц хөөсөрдөг.