A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1816/

Хүн болох хувь дутсан 5000 үрсийн хэдийнх нь амийг утаанаас нэхэх вэ

Агаарын бохирдлоос болж ургийн жин дунджаар 138.28 граммаар багасдаг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1816/


Агаарын бохирдлоос шалтгаалсан хатгаагаар Монголд жилд 400 гаруй хүүхэд нас барж буй гэсэн ДЭМБ-ын судалгаа бий. Гэхдээ үнэн хэрэгтээ агаарын бохирдол үүнээс хэд дахин олон хүүхдийн амийг авч одож байна. Утаа өтгөрсөн хүйтний улиралд хатгаагаар нас барсан хүүхдүүдээс 12.5 дахин олон хүүхэд эхийнхээ хэвлийд хүн болж чадалгүй буцдаг гэсэн сэрдхийм тоог та мэдэх үү. Тодорхой хэлбэл, өсөлтгүй жирэмслэлт манай улсад жилд 5000 орчим бүртгэгдэх болжээ. Энэ тооны ард 5000 хүний алтан амь, мөн төдий тооны үрээ алдаж шаналсан эцэг, эх бий. Ялангуяа, хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатарт жилд 3000 гаруй өсөлтгүй жирэмслэлт бүртгэгдэж буй нь яах аргагүй анхаарал татна. Анхаарах ч ёстой. Улаанбаатарт 2017 онд 35 мянган хүүхэд мэндэлсэн. Гэвч үүний 10 орчим хувьтай тэнцэх хүүхэд эхийн хэвлийдээ эндсэн байна. Гэхдээ эмэгтэйчүүд өөрийн хүсэлтээр үр хөндүүлсэн бус зөвхөн өсөлтгүй гэсэн шалтгаанаар хорвоогоос буцжээ.

Нэгэн эмэгтэй ураг нь өсөлтгүй болсон шалтгааныг эмчээс асуухад “Чамаас л болсон” гэсэн хатуу хариулт сонсжээ. Харин тэрбээр өөрийгөө хөл хүнд гэдгээ мэдсэнээс хойш эмчийн байнгын хяналтад байсан, эрүүл мэндийн хүндрэлгүй учраас эмчийн өгсөн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ сошиал сүлжээнд бичсэн байна. Харин үүний хариуцлагыг агаарын бохирдол, үүнийг он удаан жил шийдэж чадахгүй байгаа эрх баригчдаас нэхэх учиртай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харамсалтай нь, бидний хэн нь ч энэ эмэгтэйн бодол зөв эсвэл бурууг баримттайгаар нотолж чадахгүй. Учир нь Монголд одоогоор энэ талаар хийсэн судалгаа огт байхгүй. Гагцхүү энэ бүх зовлонг үрээ алдсан эхчүүд л ганцаараа, чимээгүй даван туулдаг учраас ийнхүү далд, эмч мэргэжилтнүүд нь мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрдөг, дарга нар нь ил цагаан үгүйсгэдэг биз ээ.

Гэтэл олон улсад агаарын бохирдол урагт шууд нөлөөлдгийг батлах судалгаа хангалттай бий. Лондоны Queen Mary-гийн их сургуулийн судлаачид агаарын бохирдол эхийн уушгиар дамжин ихэст хүрч, урагт нөлөөлдгийг саяхан судалгаагаар баталсан. Ихэст нөлөөлнө гэдэг урагт шууд нөлөөлнө гэсэн үг учраас цаашид үүнийг батлах судалгаа шаардлагагүй гэж үзсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнчлэн америкийн жирэмсэн эхчүүдийн холбооноос 12 хүүхэд тутмын нэг нь агаарын бохирдлоос шалтгаалан жин багатай төрдөг гэсэн судалгаа гаргажээ. Мөн үүнээс болж ургийн жин дунджаар 138.28 граммаар багасдаг болохыг ДЭМБ тооцсон. Мөн эхчүүд жирэмсний эхний гурван сард нарийн ширхэглэгт тоосонцорт өртсөнөөр төрсөн хүүхэд нь тархины хавдартай, азотын дутуу ислийн нөлөөлөлд өртсөнөөр цусны хавдартай болж байгааг Канадын эрдэмтдийн судалгаагаар тогтоосон байна.

Хүүхэдтэй, удам залгах үр үндэстэй болно гэдэг хорвоогийн хамгийн баярт мэдээ атал Монголд тэр мөчөөс хүүхдээ хэрхэн эрүүл төрүүлэх вэ гэдэг айдас зэрэгцэх болжээ. Айдсын хамгийн гол шалтгаан нь нөгөө л агаарын бохирдол. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн тэр өдрөөс эхлэн ямар хүмүүжилтэй, хэн болох нь тодорхой болдог гэж орчин цагт үздэг болсон. Хүүхдийн зан төлөвт эхийн зан төлөв, орчин нөхцөл ийнхүү нөлөөлж буй бол эхийн амьсгалж буй агаар, идэж буй хоол урагт бүр ч их нөлөөлдөг нь тодорхой. Жирэмсний хугацаанд хэвлийгээр хатуурч, зангирах шинж тэмдэг ажиглагдахад эмч нар хамгийн түрүүнд цэвэр агаарт л гарахыг зөвлөдөг. Ураг цуснаас хүчилтөрөгч авдаг. Гэтэл ээжүүд нь өвлийн улиралд цэвэр агаараар хангалттай амьсгалж чадахгүй байгаа учраас ураг хүчилтөрөгчөөр дутах нь ойлгомжтой гэж судлаачид үзэж байна.

• Лондоны Queen Maryгийн их сургуулийн судлаачид агаарын бохирдол эхийн уушгиар дамжин ихэст хүрч, урагт нөлөөлдгийг саяхан судалгаагаар баталсан. 

• Хүүхэдтэй, удам залгах үр үндэстэй болно гэдэг хорвоогийн хамгийн баярт мэдээ атал Монголд тэр мөчөөс хүүхдээ хэрхэн эрүүл төрүүлэх вэ гэдэг айдас зэрэгцэх болжээ. 

• 2016-2017 онд ЭХЭМҮТ-д 400 эмэгтэй өсөлтгүй жирэмслэлтийн улмаас эмчлүүлжээ.

Саяхан “Амгалан” амаржих газраар үйлчлүүлсэн нэгэн танил маань “Хүүхэд нь өсөлтгүй болчихлоо гэж өдөрт 20-30 ээж ирж байна” гэсэн юм. Гэтэл нэлээд хэдэн жилийн өмнө энэ тоо 7-8 орчим байсныг хэлэх хүн ч бий. Хүний их эмч, орчны эрүүл мэндийн судлаач Л.Дэлгэрзул “Агаарын бохирдол өндөртэй 11-1 дүгээр сар бол жирэмслэхэд хамгийн эрсдэлтэй үе. Яагаад гэвэл, жирэмсний эхний гурван сар хамгийн эмзэг буюу ургийн эрхтэн тогтолцоо үүсэж, бүрэлддэг хугацаа юм. Энэ үед агаарын бохирдолд өртвөл ураг эндэх, эрхтэн тогтолцооны гажиг үүсэх магадлал хамгийн өндөр” хэмээн анхааруулсан юм.

Өсөлтгүй жирэмслэлтэд агаарын бохирдлын хор, хөнөөл нөлөөлж байгаа нь яах аргагүй бодит үнэн болчихоод байхад эрх баригчид, судлаачид, мэргэжлийнхэн энэ талаар төдийлэн ам нээхгүй байгаа нь хачирхалтай. Статистикаас харвал, 2016-2017 онд “Амгалан” амаржих газарт 70, “Өргөө” амаржих газарт 300, ЭХЭМҮТ-д 400, хувийн эмнэлгүүдэд 100-150 эмэгтэй өсөлтгүй жирэмслэлтийн улмаас эмчлүүлжээ.

Улаанбаатарт зам тээврийн ослоор жилд 50-60 хүүхэд нас барж буйг цус урсгасан дайны үеийнхтэй зүйрлэдэг. Гэтэл эхийнхээ хэвлийд амиа алдаж буй үрсийн тоо бүр ч сэтгэл сэрдхийлгэм хэмжээнд хүрчихжээ. Хорт утааны голомт болсон Улаанбаатарт жилд Сирийн дайнд үрэгдэж буй багачуудынхаас хэд дахин олон үрс хэвлийдээ угаартаж, хорвоогоос буцаж байгааг харахгүй, сонсохгүй, мэдэхгүй, ойлгохыг хүсэхгүй байна гэж үү. Агаарын бохирдлыг арилгаж, цуст дайны үеэс ч долоон дор нөхцөлд амьдарч байгаагаа эрх баригчдад ойлгуулахын тулд үрээ алдсан эцэг, эхчүүд бас төв талбайд уйлан шаналан жагсах ёстой юу!

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тав хүртэлх насны хүүхдээ асрах эцэг эхчүүд гуравдугаар сарын 16-ыг хүртэл цалинтай чөлөө авч болно

 0 сэтгэгдэл

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ. Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ч энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалав. Уг тогтоол өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байх аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томуугийн А хүрээний вирусын халдвараас сэргийлэх энгийн зөвлөмж

 0 сэтгэгдэл

Томуугийн А хүрээний вирусын тухай тал бүрийн мэдээллийг хүргэсээр байна. Эдгээрт төөрч, гол зүйлээсээ анхаарлаа холдуулж болзошгүй тул томуугийн А вирусээс сэргийлэх энгийн зөвлөгөөг хүргэе. 

Нэн түрүүнд гараа тогтмол угааж цэвэр байлгах хэрэгтэй. Хамраа мөн сайтар цэвэрлэж бай. Хэрэв гараа угаагаагүй бол нүд, хамраа оролдохгүй байхыг анхаар. Эрсдэлтэй буюу өвдсөн хүнээс нэг метрийн зай барьж, гар барих, тэврэлдэх, үнсэх зэргээр ойртохгүй байхыг сануулжээ. Гадуур явахдаа стандарт хангасан макс зүүж, томуугийн шинж тэмдэг илрэнгүүт дураараа эм уухаас урьтаж эмчид хандах ёстой. Хэрэв өвдсөн бол ажил, сургуулиасаа чөлөө авч, бусдад вирус халдаахгүй байхад анхаарахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ханиад нас баралтын тав дахь шалтгаан болж байна

Вирусийн эмчилгээг өнөөдрийг хүртэл олоогүй

 0 сэтгэгдэл


УНТЭ-ийн Уушгины эмгэг судлалын тасгийн эмч, клиникийн профессор Ц.Батцэнгэлтэй томуугийн А хүрээний вирусын талаар ярилцлаа. Тэрбээр H1N1 вирус нь халдварлах чавдар сайтай учир маш богино хугацаанд олон хүнийг хамардаг. Тиймээс вирусын халдвар авсан тохиолдолд 10 хүний ес нь өвчилдөг хэмээн онцлов.

-Он гарснаас хойш томуугийн А хүрээний вирусийн өвчлөл нэмэгдэх болсон тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь 2009 оноос хойш гурван жилийн хугацаанд 30 хүний амь насыг авч одсон гахайн ханиад шүү дээ. Гэтэл яагаад улирлын томуу гэж энгийн ханиад мэт яриад байгаа юм бэ?

-2009 онд А хүрээний H1N1 вирус нь дэлхийд цар тахлын хэмжээнд хүрсэн. Анх мексик улсад гарсан. Тус улсад гахайн фермээс анх хүнд дамжиж тархсан гэж үздэг. Дараа нь хүнээс хүнд дамжих замаар нийт 200 гаруй оронд тархсанаар цар тахлын хэмжээнд хүрсэн. Тухайн үед H1N1 вирус нь генийн бүтцийн хувьд гахай, шувуу болон хүний томуугийн генийн аль алийнх нь шинж тэмдгийг агуулсан эрлийз хэлбэрийн вирус байсан. Одоогийн А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. Уг нь амьсгалын замын вирус шувууны томуу шувуундаа, хүний томуу хүндээ, гахайны томуу гахайндаа халдварладаг байсан. Гэтэл гахайны томуугийн вирус хүний популяци руу орж, эрлийз хэлбэрийн вирус үүсэхээр хүний дархлааны тогтолцоо нөгөө вирусыг хүлээн авах чадвар байхгүй. Дархлаа бэлэн биш учраас илүү хоруу чанартай, хурдан тархалттай, халдвар ихтэй вирус болчихож байгаа юм. Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг. Хүнээс хүнд агаар дуслын замаар дамжиж халддаг учир маш богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлдэг. Тиймээс дэлхийн түүхэнд олон төрлийн цар тахлууд А хүрээний вирусээр халдсан байдаг. Агаар дуслаар дамжиж халдахаар амьсгалын замаас гадна бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Энэхүү вирус эхлээд хүний бие рүү нэвтрээд цус руу ордог. Эхний нууц хугацаа дунджаар 1-2 хоног байдаг.

Нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг

-Одоогоор ЕБС, их сургуулиуд амарсан байгаа. Харин цэцэрлэгүүд хүүхдүүдээ хэвийн хүлээж авч байгаа боловч ханиад болон утаанаас шалтгаалан ирц 50-иас доош хувьтай байна. Ийм үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энэхүү вирусийн халдвар авсан тохиолдолд 10 хүний ес нь өвчилнө гэсэн үг. Бүх насны хүн өвчилдөг. Гэхдээ бага насны хүүхдийн дархлаа сул байдаг учраас илүү өвддөг. Өвчилсөн тохиолдолд удаан хугацаанд эдгэхгүй байх, хатгаагаар хүндрэх, тэр тусмаа нас барах тохиолдол бага насны хүүхдэд илүү тохиолддог. Сургууль, цэцэрлэгт халдвар авах нөхцөл ихтэй. Тиймээс хүүхдээ бүрэн эдгэтэл нь гэртээ байлгах хэрэгтэй. Ханиадтай хүүхэд эрүүл хүүхдийн дунд ороод халдвар тараадаг. Нэг вирусийн халдварт өртсөн, дархлаа суларсан үед өөр шинэ хэлбэрийн вируст өртөхөд амархан байдаг учир ханиаднаас салдаггүй. Амьсгалын замын ханиад үүсгэдэг нийт 200 гаруй төрлийн вирус байдаг. Нэг өвдсөн вирусээр дахиж өвддөггүй.

-Ханиад томуу, цаашлаад уушгины өвчлөл их байгаагийн гол шалтгаан нь агаарын бохирдол гэхэд нэг их буруудахгүй байх. Хүүхдээ аваад хөдөө, гадагшаа явсан эцэг, эхчүүд очоод л хүүхдийнх нь ханиад өргөс авсан юм шиг эдгэсэн тухай ярьж байна. Та санал нийлэх үү?

-Санал нийлэлгүй яахав. Эрүүл агаар туйлын чухал. Утаагүй, хүчилтөрөгчөөр баяжсан агаараар амьсгалах эрхтэй. Тиймээс төр засгийн зүгээс яаралтай арга хэмжээ авч өгөхийг мэргэжилтний хувиар хүсэж байна.

-Нийслэлчүүдийн уушгины өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Шалтгаан нь юу гэж харж байна?

-Ханиад, томуу хүндэрч хатгаа болох нь их байна. Мөн агаарын бохирдол амьсгалын эрхтэн тогтолцооны хамгаалалтыг алдагдуулснаас болж мөн л уушгины хатгалгаа болдог. Агаарын бохирдол уушгинд яагаад муу вэ гэвэл, эрүүл хүний бие махбод тодорхой зөвшөөрөгдөх хэмжээний тоос тортог, утаа, бактери болон вирусийг шүүж, цэвэрлэх тогтолцоотой. Зөвшөөрөгдөх хэмжээнээс маш их хэмжээний утаа уушгинд ороод ирэхээр тэр хамгаалалт алдагддаг. Хамгаалалтгүй болсон тогтолцоонд ямар ч бактери, мөөгөнцөр үржээд ханиад томуу тусах, хатгаа болох, уушгины өвчлөл үүсэх нөхцөл бий болдог.

-Одоо дэгдээд буй вирусээр өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ шаардлагатай вэ?

-А хүрээний вирусийн эсрэг римантадин, тамифлю гэсэн хоёр янзын эмийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгосон. Энэ эм нь нэг эсээс нөгөө эс рүү дамжих замыг хаадаг болохоор 24-48 цаг дотор үр дүн үзүүлэх нөлөөтэй. Харин вирус цус руу ороод тархсан тохиолдолд үр дүн багатай. Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. Цочмог хатгаатай хүмүүс вирусийн эсрэг бэлдмэл, хажуугаар нь халдвар, вирус, бактери болон үрэвслийн эсрэг, хордлого тайлах гэх мэт эмчилгээнүүдийг цогцоор нь хийж байна.

• Одоогийн А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. 

• Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. 

• Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт, нас баралтын шалтгаанаар дөрөвдүгээр байрт бий.

-Ханиад нь хатгаа болсон хүүхдүүд эмнэлгээр дүүрэн байна. 5-10 хоног эмнэлэгт хэвтээд гардаг боловч буцаад ирдэг гэж эмч нар ярьдаг. Үүний шалтгаан нь юу юм бол. Эцэг, эхчүүд эмчилгээ дутуу хийдэг гэж байсан?

-Нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг. Дархлаа сул, уушгины үйл ажиллагаа сэргээгүй байгаа үед шинээр халдвар авч болно. Хүүхдээ сайн эдгээгүй байхад нь цэцэрлэг, сургуульд явуулахаар өөр хэлбэрийн вирусийн халдвар аваад хатгаа болж хүндрээд байгаа юм.

-H1N1 вирус хоруу чанар ихтэй гэсэн. Хүний биед ямар муу нөлөөтэй вэ. Анх манай улсад гарч байсан шигээ хүний амь насанд хүрэх эрсдэл бий юу?

-Хүний амь насанд хүрэх эрсдэлтэй. Одоогоор судалсан тоо баримт байхгүй. Гэхдээ хатгаагаар хүндрээд нас барах тохиолдлууд зөндөө байна. ЭМЯ-наас хатгаагаар нас барсан хүмүүсийн тоог гаргадаг. Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт, нас баралтын шалтгаанаар тавдугаар байрт ордог. Эрсдэлт хүчин зүйл их учраас жил бүр нас барах тохиолдол нэмэгдэж байгаа.

-H1N1 вирус манай улсад дэгдэж эхэлснээс хойш 10 жил боллоо. Энэ хугацаанд жил бүр гарч байсан гэсэн үг үү. Хэрэв тийм бол дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хангалттай хугацаа юм биш үү?

-Жил бүр томуугийн үндэсний төвийн цахим хуудсанд томуугийн дэгдэлтийн судалгааны сорьцын шинжилгээний төлөв харагддаг. Гэхдээ жил бүр өөрчлөгддөг учраас вирусийг эмчлэх түвэгтэй. Вирусийн эмчилгээ өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа.

-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Вакцин хийлгэх шаардлагатай. Хоёроос бага настай хүүхэд, 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх нь зүйтэй. H1N1 вирус дотроо маш олон төрөл. Жил бүр өөрчлөгдөж байдаг.