A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1303/

Хүчирхийллээс сэргийлэх тогтолцоо хаанаа гажуудав?

​Хүүхэд хамгаалах тогтолцоо бүрэн ажиллаж чадахгүй байна ​

Хүчирхийллээс сэргийлэх тогтолцоо хаанаа гажуудав?
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1303/


Өнгөрсөн хоёр жилд гэр бүлийн орчин дахь хүчирхийллийг бууруулахад гарсан нэг дэвшил бол хороо, сум бүрт хамтарсан баг байгуулсан явдал. Сум, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтан, цагдаа зэрэг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг хүчирхийлэлд өртөж байгаа иргэдэд тусалж, өртөх эрсдэлтэйд нь хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ёстой. Өнөөдрийн байдлаар манай улсад 609 хамтарсан баг ажиллаж байгаагаас 157 нь нийслэлд бий. Бид хамтарсан багуудын талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороог зорилоо. Учир нь Баянзүрх дүүрэгт гэр бүлийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй хүүхдийн тоо нь бусад дүүргийнхээс олон байгаа юм.

ДАРГА НАРЫН САЙХАН ЯРИА ДООД ШАТАНДАА ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Дарь-Эхэд байрладаг тус хорооны байранд очиход нийгмийн ажилтан С.Дэлгэрсайхан 15 настай хүү нь долдугаар сараас хойш гэртээ ирээгүй эмэгтэйтэй уулзаж байлаа. PC тоглоомонд донтсон хүү нь үе үе ингэж сураггүй тэнэдэг ч энэ удаад арай л олон сараар алга болсонд ээж нь санаа зовнижээ. Тэрбээр нэгэн төрийн бус байгууллагад хандсан ч хүүхдийнх нь сураг гараагүй тул хорооны хамтарсан багийнханд мэдэгдэж буй нь энэ аж. Гэвч хүүгийнхээ араас санаа зовж буй ээжид туслах, эрсдэлд орсон байх магадлалтай хүүг олох ажлыг хамтарсан багийнхан шууд эхлэх боломжгүй аж. Учир нь хүүг хайхад зарцуулах шатахуун, гар утасны зардал энэ багт байхгүй. Хорооны цагдаа шуурхай хурал, дуудлага гээд завгүй байдаг учраас ийм ажилд ихэнхдээ нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар явдаг учраас эрсдэлтэй байдаг аж. Гэсэн ч ажил, төрлөө зохицуулаад, өөрсдөө шатахууны мөнгөө гаргаад хүүгийн эрэлд гарахаар төлөвлөж буйгаа нийгмийн ажилтан С.Дэлгэрсайхан хэллээ. Уг нь гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас энэ онд хамтарсан багуудын зардлыг нэмсэн учраас мөнгөний бэрхшээлгүй болсон гэх мэдээллийг манай сонинд өгсөн.

• Байгууллагуудын уялдаа холбоо сулаас найман сартай хоёр ихрийг үл хайхрах хүчирхийллээс ангижруулж чадсангүй.

• Цалин багатай учраас хамтарсан багийн гишүүд байнга солигддог.

• Өнөөдрийн байдлаар манай улсад 609 хамтарсан баг ажиллаж байгаагаас 157 нь нийслэлд бий.

Гэвч бодит байдал дээр яг хүчирхийлэлд өртөж буй хохирогч, өртөх магадлалтай иргэдтэй ажилладаг хорооны ажилчдад энэ санхүүжилт очихгүй байгаа нь харамсалтай. Уг нь дүүргээс хамтарсан багуудад сард 150 мянган төгрөгийн зардал олгодог юм байна. Гэтэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан баг сургийг нь сонссоноос бус нэг ч удаа авч үзээгүй аж. Хорооны ажилчид цалин багатай учраас энэ мэт зардлыг байнга хувиасаа гаргахад хүндрэлтэй. Дээр нь ажлын ачаалал, цалингаас шалтгаалж хамтарсан багийн гишүүд байнга солигдож, төсөв, зардал гаргаж хийсэн сургалт нь үр дүнгүй болох нь олон байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хамгийн олон шийдэгдээгүй кэйстэй хороодын нэг нь ганц худаг орчмыг хамардаг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо. Гэвч нийгмийн ажилтан нь дөнгөж хоёр хоногийн өмнө ажлаа авсан тул бидэнд мэдээлэл өгч чадсангүй.

УЯЛДАА ХОЛБООГҮЙ БАЙДАЛ ХАМГИЙН ТОМ СААД БОЛЖЭЭ

Хэд, хэдэн хорооны хамтарсан багийн ажилтантай уулзахад байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил удааширсан нь анзаарагдаж байлаа. Тухайлбал, найман сартай хоёр ихэр хүүхдийн аав нь байнга архи ууж, хэрүүл шуугиан үүсгэдэг учраас хөрш айлынх нь эмэгтэй 108-д дуудлага өгчээ. Аав нь согтуу ирэх тоолонд ихрүүд уйлах нь сонстдог учраас ийнхүү хүүхэд хамгаалах байгууллагад хандсан байна. Гэтэл энэ мэдээллийг тухайн хорооны хамтарсан багийн ажилтан долоон сарын дараа мэдсэн гэнэ. 108 төвийнхөн уг мэдээллийг харьяаллынх нь дагуу дүүргийнх нь гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн төв рүү нь шилжүүлсэн аж. Харин тэндээс хорооны хамтарсан багруу ирэхдээ ийнхүү олон сар саатжээ. Хорооны нийгмийн ажилтан мэдээлэл өгсөн иргэнтэй эргэн холбогдоход “Хэзээний юм яриад байна вэ. Тэр айл нүүчихсэн. Хаашаа явсныг нь мэдэхгүй” гэснээр хоёр ихрийг эрсдэлээс хамгаалах ажил таг зогссон байна.

Архины хамааралтай эцэг, эхтэй хүүхдүүд ихэнхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртдөг. Цаашлаад юу эс болохыг хэн мэдэх билээ. Хэрэв эрсдэлтэй хүүхдүүдийн талаарх мэдээллийг шуурхай дамжуулсан бол ядаж хүүхдүүдийн овог, нэрийг мэдэх боломж байсан. Гэвч байгууллагуудын уялдаа холбоо сулаас ийнхүү хоёр ихрийг үл хайхрах хүчирхийллээс ангижруулж чадсангүй. Уг нь хамтарсан багуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, түүний дэргэдэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл удирдлага, арга зүйгээр хангах үүрэгтэй байдаг. Гэвч яг бодит байдалд дээрх зөвлөлийн оролцоо анхан шатанд сул байгаа нь харагдлаа. Хороо бүрт иргэдийн нийтийн хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл байгуулдаг. Гэвч тэдний үйл ажиллагаа нь ихэнх хороодыг камержуулах, иргэдийг архинаас гаргах сургалт, эмчилгээнд хамруулах зэргээр хязгаарлагдаж байна. Тэгээд ч энэ ажлыг нөгөө л хамтарсан багийн гишүүд хийдэг юм байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хамтарсан багуудыг хэрхэн дэмжиж буй талаар тодруулахад “Бид хамтарсан багуудыг хариуцдаггүй, мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хачирхалтай хариулт өгсөн юм.

Зарим хамтарсан баг нэг ч удаа төсөв авч үзээгүй

Гэхдээ бас хамтарсан баг сайн ажиллаж буй жишээ цөөнгүй байна. Сүхбаатар дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамтарсан баг өнгөрсөн онд улсын хэмжээнд шилдгээр шалгарсан. Өнгөрсөн онд нэг кэйс дээр ажиллахад 40 мянган төгрөг оногдож байсан бол энэ жил төсөв нь нэмэгдсэн гэж тус хэлтсийн дарга Ц.Хулан хэллээ. 2018 онд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, сэргийлэх ажилд 50 гаруй сая төгрөгийн төсөвтэйгээр ажиллаж байгаа аж. Ингэснээр илүү олон иргэдэд тусалж, цаашлаад дэргэдээ хамгаалах байр барих боломж нээгджээ. Тус багийнхны хувьд эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй иргэдэд туслахад нөгөө л салбарын уялдаа холбоо саад болсоор байгааг онцолсон.

Тухайлбал, архины хамааралтай ээждээ гудамжинд хаягдсан найман сартай хүүхдэд яаралтай тусламж үзүүлсэн байна. Уушгиндаа хүнд хэлбэрийн хатгаатай байсан хүүхдийг Эх, нялхасын эрүүл мэндийн төвд аваачсан ч эцэг, эх нь тодорхойгүй учраас хүлээж авах боломжгүй гэжээ. Уг нь сүүлийн жилүүдэд иргэдийн дунд хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдэж байгаа. Хүчирхийлэлд өртөж буй хэн нэгнийг аврах, хамгаалах үүргээ олон нийт чамлахааргүй гүйцэтгэж буй. Гэвч төрийн байгууллагуудын санаачилгагүй байдал, дээд шатандаа хэлснээ доод шатанд хэрэгжүүлдэггүй, хянадаггүй явдал тээг болсоор байна. Өнгөрсөн хоёр жилд улс орон даяар хүчирхийллээс хамгаалах үндэсний тогтолцоо бүрдсэн гэж хэлж болно. Гэвч энэ тогтолцоо бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Төсвийн хуваарилалт нь ч алаг цоог болчихжээ. Тиймээс энэ тогтолцоо хаанаа гажуудаж, хаанаа доголдож буйг эргэж харах шаардлагатай байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архины үйлдвэрүүдийн түүхий эд, спиртийг ариутгалын бодис болгоно

 0 сэтгэгдэл

Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна.  Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа

 0 сэтгэгдэл

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ. 

Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар БНСУ-тай адил 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ. 

Үүнтэй холбоотойгоор Италийн бүлэглэл өчигдөр Хятад эзэнтэй үсчний газар луу халдсан байна. Тэд эх оронд нь Covid-19-ийн халдвар тархсанд тэднийг буруутай гэж үзжээ. 

Эх сурвалж: www.worldometers.info

www.reddit.com

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn