A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3562/

Хүүхдүүд удаа дараа автомашин хулгайлж байжээ

Хүүхдүүд удаа дараа автомашин хулгайлж байжээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3562/
  • Тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр олдсон байна

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны 14:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд насанд хүрээгүй таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хэрэг гарлаа. Тодруулбал, Toyota Ist маркийн машиныг 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож байгаад цагдаад саатуулагдсан юм. Хүүхдүүдийн гурав нь Сонгинохайрхан дүүрэгт удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ түлхүүр тааруулахаас гадна асаалттай байгаа автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцдог байжээ. Мөн тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр илэрсэн байна. 

Энэ хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа. 


-Хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Эцэг эхтэй нь холбогдсон уу?

-Хуулиар зарим төрлийн гэмт хэрэгт 14-өөс дээш насны хүүхдэд хариуцлага тооцдог. Одоо байцаалт явагдаж байна. Ямар зүйл ангиар шийтгэх нь удахгүй тодорхой болно. Эцэг эхэд нь мэдэгдсэн. 

-Тээврийн хэрэгслийг ямар зорилгоор хулгайлсан бэ? 

-Машин хулгайлж унаад, бензинийг нь дуусахаар орхиж явдаг байсан нь тогтоогдсон. PС тоглосныхоо дараа гулгахаар явж байсан гэж мэдүүлж байна.

-Хулгайлагдсан машинд ямар нэг гэмтэл, хохирол учирсан уу? 

-Ямар нэг барилга байгууламж, үл хөдлөх биетийг шүргэж машинд нь сэв суулгасан байсан. Хохирогчид машиныг нь хүлээл гэн өгсөн. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлгээр тэд тухайн тээврийн хэрэгслийг Баянбүрдээс хулгайлсан байна. 





A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Батжаргал: Би хоббигоороо мөнгө олдог

 0 сэтгэгдэл
  • Би хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй гэж шалтаглаад, хорооны үүд сахин, халамж горьдоод сууж болох л байсан. Надад тийм хүсэл алга, хүмүүжил ч байхгүй
  • Тэрбээр сийлбэр хийгээд 18 жил болж байгаа төдийгүй энэ хугацаанд 20 мянга орчим морь сийлжээ. Зөвхөн морь гэлтгүй, тавилга, тоглоом, гал тогооны хэрэгсэл гэх мэт урлаж болох бүхнийг захиалагчийн сэтгэлд нийцүүлэн үйлдвэрлэдэг байна. Тэрбээр сийлбэр хийж эхлэхээсээ өмнө барилгын салбарт ажиллаж байсан бөгөөд нийслэлд түүний барьсан 20 гаруй зуслангийн байшин бий гэнэ


Авьяас билэг хүн бүхэнд харилцан адилгүй заяадаг. Зарим нь онцгой сайхан дуу, хоолойтой байхад нөгөө хэсэг нь урлах, эсгэхэд гарамгай байх жишээтэй. Гэхдээ өөрт заяасан чадамжаа олж, хөгжүүлсэн хүн л амжилт олж, бусдын хүндлэлийг хүлээнэ. Ховор заяах, хосгүй авьяасаа хөгжүүлэн, тууштай хөдөлмөрлөж буй хүний нэг бол сийлбэрч Ч.Батжаргал. “Би энгийн нэгэн сийлбэрч” хэмээх энэ даруухан эрхэм энгийн гэх үгэнд эгэлгүй бүхэн оршдогийг үлгэрлэж буй мэт. Түүнтэй уулзах цаг тохирохоор утас руу нь залгатал дуудлагыг минь авсангүй. Удалгүй “Уучлаарай, би утсаар ярих боломжгүй. Ямар хэргээр залгасан бэ. Морины захиалга өгөх гэсэн үү. Манай эхнэртэй холбогдоорой” гэсэн зурвас ирсэн юм. Ийнхүү эхнэрээр нь дамжуулан гэрийн хаягийг нь заалгаад, зорьсон газраа хүрлээ. Гэрт нь ороход Ч.Батжаргал ах байсангүй. Лавлаж асуувал “Хойд байшинд сийлбэрээ хийж суугаа. Захиалагчийнхаа бүтээлийг цагт нь өгөх гээд өглөө, оройг ялгахгүй л ажилладаг юм. Сая дуудсан. Одоо ороод ирэх байх” гэв. Сийлбэрч ахыг гэртээ орж ирэхэд нь “утсаар ярих боломжгүй” гэснийх нь учрыг ойлгов. Тэрбээр төрөлхийн хэл ярианы бэрхшээлтэй тул эхнэр нь захиалга авах, хүргэлт хийх зэрэг ажлыг нь амжуулдаг аж. Энэ талаар Ч.Батжаргал “Миний ээж эмч мэргэжилтэй хүн байсан юм билээ. Намайг олсноо мэдэлгүй хортой нөхцөлд ажилласны улмаас миний тагнай цоорхой, уруул сэтэрхий төрсөн. Жаахан байхад их хэцүү санагдаж, ээждээ гомдож, өөртөө гутардаг л байлаа. Харин одоо бурханы зурсан зураг, заяа төөрөг минь л энэ байж гэж боддог. Хэрэв би хөгжлийн бэрхшээлгүй байсан бол сийлбэр хийх авьяасаа олохгүй ч байж мэднэ. Ажлаа хийхэд уруул, тагнай минь огт саад болдоггүй. Утсаар ярьж, хүмүүстэй ойлголцоход л хэцүү. Хааяа утас авахаар хүмүүс яриаг минь ойлгохгүй “согтуу, солиотой” гэж загнана. Тиймээс би сийлбэрээ л хийдэг. Хань минь захилга авч, хүргэлт хийж, хүмүүстэй харилцдаг. Ер нь миний менежер дээ”хэмээн ярилаа. Хоббигоо бизнес болгосон тэрбээр модоор сийлбэр хийгээд 18 жил болж байгаа төдийгүй энэ хугацаанд 20 мянга орчим морь сийлжээ. Түүнчлэн зөвхөн морь гэлтгүй тавилга, тоглоом, гал тогооны хэрэглэл гэх мэт урлаж болох бүхнийг захиалагчийн сэтгэлд нийцүүлэн үйлдвэрлэдэг байна. Тэрбээр сийлбэр хийж эхлэхээсээ өмнө барилгын салбарт ажиллаж байсан бөгөөд нийслэлд түүний барьсан 20 гаруй зуслангийн байшин бий гэнэ. Гэрийнх нь ард буй жижигхэн, саарал байшин бол түүний бүтээлээ урладаг ажлын байр аж. Гаднаасаа онцлох зүйлгүй тус байранд ормогц будаг, цавууны үнэр ханхалж, модны үртэс хөлд хөглөрнө. Мөн таазныхаа өнцөг бүхэнд гэрэл дүүжилсэн байх бөгөөд модон сандал, төмөр зуухнаас өөр тавилга харагдсангүй. Харин өрөм, хутга, лакаа төрөлжүүлэн өрсөн байлаа. Ч.Батжаргал “Сийлбэр хийхэд уран сэтгэмж, зурах авьяас, зураглах мэдрэмж зэрэг маш олон зүйл шаарддаг. Сэтгэл санааны байдал ч нөлөөлөх нь бий. Тиймээс гэртээ бүтээл гаргах нөхцөлгүй. Хүүхдүүд шуугиад, анхаарал ер төвлөрдөггүй юм. Өөртөө ажлын байр бий болгоод хашаандаа энэ байшинг барьсан. Том биш ч надад болоод байдаг юм. Ер нь сийлбэр хийхэд тохь, тух нэг их хамаагүй дээ. Нэг жижиг сандал, мод, хутга байхад болно. Хамгийн гол нь ур дүй, хичээл зүтгэл хэрэгтэй. Би олон хүнд сийлбэр хэрхэн хийх талаар зааж байсан. Цөөнгүй шавьтай. Гэхдээ залуус их шантрамтгай. Гараа эсгэж, өргөс оруулаад л дахиж ирэхээ больдог. Ямар ч зүйлд золиос гардаг шүү дээ. Би ажлаа хийж байхдаа олон ч удаа хуруу, гараа хугалж, гэмтээж байлаа. Үүнээс болоод миний чигчий хуруунууд нугалардаггүй болсон байгаа биз” хэмээн лак, цавуунд будагдсан гараа сарвайв. Түүнчлэн залуусын биеэ оторлож, асуудлаа бусдад нялзаадаг занд хамгийн дургүй тухайгаа хэлэхдээ “Би хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй гэж шалтаглаад, хорооны үүд сахин, халамж горьдоод сууж болох л байсан. Надад үнэндээ тийм хүсэл алга, хүмүүжил ч байхгүй. Хүний өмнөөс хүүхэд төрүүлж, амьдралаа залгуулж байгаа биш, өөрийнхөө гараар бүхнийг бий болгоно гэсэн бодолтой хөдөлмөрлөж ирсэн” хэмээв. Ч.Батжаргалын гэргийг Д.Одонтуяа гэдэг. Сэлэнгэ аймгийн уугуул тэрбээр 18 настайдаа ханьтайгаа танилцаж, удалгүй анхны хүүгээ өлгийдөн авчээ. Гэр бүл зохиогоод 20 гаруй жил болж буй тэднийх гурван охин, дөрвөн хүүтэй бөгөөд “ач зээ, үр хүүхдүүд минь цөм цугларвал жижигхэн гэрт минь багтахгүй шахам л байдаг болжээ” хэмээнэ. Тэрбээр тогооч мэргэжилтэй ч нөхөртөө дэм болж, харилцагч олохын сацуу хоол цайг нь таслахгүй байхыг хичээдэг аж. Түүнчлэн урласан бүтээлийг нь зүлгэж, лакдах зэрэг ажилд нь тусалдаг байна. Тэрбээр “Би ханиараа бахархдаг. Тэр минь ажлаас хойш суудаггүй, хөдөлмөрч зан, чанартай. Нэг харахад л мод, төмөр, даавуу, торго барьчихсан сууж байдаг. Манай хүн зөвхөн сийлбэр хийгээд зогсохгүй оёх, хатгах ажилд ч гарамгай. Бидний цагаан сар, наадмын гоёлыг хүртэл урладаг юм. Нөхөр бид хоёр хүнд, хэцүү зүйл багагүй үзсэн. Орон гэр минь шатаад бичиг, баримт ч үгүй халаас хоосон нийслэлд анх хөл тавьж байлаа. Тухайн үед нааш гэх ах, дүү байгаагүй. Аль аль нь аав, ээжээсээ хагацаадудаагүй байсан үе. Хоёр хүүтэйгээ айлын хажуу өрөө түрээслээд, ундааны савны ёроол тайрч, ус уугаад л явдаг байлаа. Тэглээ гээд би энэ хүнтэй суусан минь буруудлаа гэж бодож байсан удаагүй. Хичээнэ, амьдралаа босгоно гээд хоёргүй сэтгэлээр хамтдаа зүтгэсэн. Ногооны талбайд хоёул ажиллаж, олсон мөнгөөрөө дөрвөн ханатай гэр аваад, баярлаж явсан минь саяхан мэт л санагдаж байна. Амьдралд хүнд хэцүү үе тохиодог ч даваад гарсан байхад том сургамж, дурсамж болдог” хэмээн нулимс унаган хуучлав. Ч.Батжаргал сийлбэр хийх авьяасаа ааваасаа өвлөжээ. Түүний аав “Энх улирал”, “Отрын адуучин” зэрэг монгол түмний одоо ч сонсох дуртай уран бүтээлийн аяыг зохиосон, хөгжмийн зохиолч Г.Чойжилжав гуай юм. Тэрбээр хөгжим бичээд зогсохгүй хөгжмийн зэмсэг урлаж, сийлбэр хийдэг байжээ. Түүний энэ ховор авьяас, торгон мэдрэмжийг гурван үеэрээ өвлөн авсан байна. Учир нь Ч.Батжаргалын хөвгүүд ч мөн сийлбэр хийж, бүтээл урладаг аж.Урландаа болон гэртээ уран сийлбэртэй, модон морь эгнүүлсэн тэрбээр хоббигоороо шаггүй мөнгө олдог юм байна. Мөн үйлчлүүлэгч, захиалагч ч тасардаггүй болохыг гар утасны дуудлагаас нь анзаарав. Завсар чөлөөгүй дуугарах гар утсаа эхнэр нь аваад “орон нутаг руу унаанд тавиад явуулна, ямар хэмжээтэй хийлгэхээс үнэ, хөлс нь хамаарна, таалагдсан бол баяртай байна, дараа дахин үйлчлүүлээрэй” гэх үгсийг давтана. Мөн захиалга алдахгүйн тулд ямар ч үед утсаа унтрааж, дууг нь хаадаггүйгээ хэлж байлаа. Харин Ч.Батжаргал мөнгөнд биш бүтээгдэхүүнийхээ чанарт их анхаардаг бөгөөд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хамгийн том бэлэг байдгаа онцолж байв. Чанартай, гоёмсог бүтээгдэхүүн гаргасан байхад түүнийг харсан хүмүүс авахаар холбогддог гэнэ.Тэрбээр “Ах дүү, найз нөхөд минь намайг “та боломжийн мөнгө олдог хэрнээ гэр хороололд, хуучин машинтайгаа л байх юм. Үүнийгээ сольж, шинэчлээд, амьдрал ахуйгаа дээшлүүлээч” гэдэг. Би байгаа бүхэндээ сэтгэл хангалуун хүн. Надад үймүүлэх үр, үнсэх хань, халуун хоол, дулаан гэр байна. Өөр юу хэрэгтэй гэж. Том машинтай боллоо гэхэд хүмүүс “Батжаргал баян болж” гэж л ярина биз. Тэр надад хэрэггүй ээ, бусдад сайхан харагдаж, үнэлэгдэх огт чухал биш. Олсон хэдийгээ үр хүүхдийнхээ ирээдүйд зориулахыг л хичээдэг. Эд минь эрүүл саруул байж, зөв сайхан хүмүүжих юм бол болох нь тэр” хэмээнэ. Түүний ойрын зорилго нь сийлбэрийн олон улсын фестивальд амжилт үзүүлэх аж. Урлангийнхаа зүүн буланд байрлах цаасан хайрцгаас тэмцээнд сойж буй бүтээлүүдээ гаргаж ирэн “Монгол наадам сэдэвтэй цогц бүтээл хийх санаатай ажиллаж байна. Одоогоор хар зургаа гаргасан байгаа нь энэ. Захиалгаасаа хөндийрч чадахгүй байгаа учир энийгээ түр хойш тавьчихаад л байна. Тэмцээн нь хавар болдог гэсэн. Эхлээд хүнд үзүүлэх бүтээлээ хийчихээд нарийн, ширийнийг нь судална даа. Ахынх нь мөрөөдөл олон улсын тавцанд Монгол Улсын сийлбэрч Ч.Батжаргал гэж нэрээ дуудуулах” хэмээн зорилгоосоо хуваалцав.



























A

Жижиг

A

Дунд

A

Том

“Гоц”-ын голомт хажууд тул Монгол Улс өндөр эрсдэлтэйд оров

 0 сэтгэгдэл
  • Удаан хугацааны амралтын хохирогч нь төгсөх ангийн сурагчид байдгийг мартаж болохгүй
  • Хичээлээ гүйцэд судалж амжаагүй төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтад тааруу дүн авдгийн жишээ нь өнгөрсөн жилийн багш нарын ажил хаялтаар илэрсэн
  • 2019 онд улсын хэмжээнд математикийн шалгалт өгсөн төгсөгчдөөс ердөө таван хүүхэд 800 оноо авч байсан 


Улсын онцгой комисс баасан гарагт хуралдаж, ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр карантилах шийдвэрийг гаргасан. Тэгвэл өчигдөр буюу ням гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдан их дээд сургууль, МСҮТ-үүдийг мөн гуравдугаар сарын 02-н хүртэл хичээллэхгүй байхаар болсныг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ. Манай өмнөд хөршөөс дэгдсэн коронавирусийн халдвараар 1956 хүн /өчигдөр 12:00 цагийн байдлаар/ өвчилсөн байгаагаас 56 хүн нас баржээ. БНХАУ-аас гадна Макао, Хонконг, Япон, БНСУ, Сингапур, Австрали, Вьетнам, Тайланд, Австрали, Тайвань, Непал, Францад энэ өвчний вирус илэрсэн. Агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг шинэ төрлийн өвчнийг тархалт маш хурдтай байгаа төдийгүй Монгол Улс өндөр эрсдэлтэй улсын нэгд тооцогдож буй. Хэдийгээр манайд энэ өвчний тохиолдол илрээгүй ч Манжуур, Жилинь, Хөх хот, Эрээн зэрэг Монголын хил орчимд ойр газруудад илэрсэн нь халдвар тархах магадлал өндөр гэж үзэхэд хүргэж байгаа аж. Мөн Засгийн газраас Хятадын хил орчмоор явган болон авто тээврээр зорчих хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг энэ сарын 31-ний дотор шийдэх аж. Харин галт тэрэг болон агаарын тээврийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэдгийг Ө.Энхтүвшин хэлэв. Түүнээс гадна олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Үүнд хурал, цуглаан, урлаг спортын үйл ажиллагаа, уралдаант тэмцээн, компьютер тоглоомын газар, тоглоомын төвүүд хамрах аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү вирусийн тархалтыг БНХАУ-ын дотоодын онц байдлын асуудал гэж үзэж буй бөгөөд одоохондоо олон улс дахь тархалтад үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллахаар болсон. Харин манай улсын хувьд бараг л онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон нь түргэдсэн алхам болчихлоо гэсэн байр суурь гарч байна. Тэр тусмаа гуравдугаар улирлын хичээл эхлээд ердөө долоо хонож байхад бүх шатны сургууль, цэцэрлэг, коллеж, МСҮТ-ийг бүтэн сар гаруйн хугацаанд хааж байгаа нь сурагчдад хичээлийн хоцрогдол үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хэдийгээр Засгийн газраас цахим болон теле хичээл заах үүргийг БСШУСЯ-нд өгсөн ч одоохондоо бэлтгэл ажил хангагдах төдий байна. Өөрөөр хэлбэл, цахим болон теле хичээлийн хөтөлбөрийн агуулгыг гаргах, видео хичээлээ бэлтгэх, сурагчдад ямар хуваариар заах зэрэг нь тодорхой бус байна. Хотын дарга С.Амарсайхан “Карантинд өмчийн хэлбэр харгалзахгүй бүх сургуулийг хамруулна” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь томуугийн тархалтын улмаас сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгахад зарим хувийн сургууль “Хичээлийн хөтөлбөр, агуулга нь Монголынхоос өөр” гэдэг шалтгаанаар хичээлээ эхлүүлж байсан юм. Харин энэ удаа дээрх шиг үйлдэл гаргасан хэнбугайг ч “Монгол төрийн бодлогыг сөрсөн” гэж үзэн хатуу хандахаа мэдэгдсэн билээ. Гэвч аливаа зүйл хоёр талтай. Удаан хугацааны амралтын хохирогч нь төгсөх ангийн сурагчид байдгийг мартаж болохгүй. Хичээлээ гүйцэд судалж амжаагүй төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтад тааруу дүн авдгийн жишээ нь өнгөрсөн жилийн багш нарын ажил хаялтаар илэрсэн. Тухайн жилд улсын хэмжээнд математикийн шалгалт өгсөн төгсөгчдөөс ердөө таван хүүхэд 800 оноо авч байсныг энд дурдъя. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс чанарын үнэлгээг тодорхойлох зорилгоор авдаг шалгалтын оноо ч анхаарахгүй орхиж болохгүй харагдаж байна. Тус төвөөс сурлагын чанар ямар байгааг жил бүр сурагчдаас түүвэрлэн судалдаг байна. Тухайлбал, 2017 онд энэ судалгаанд 100 сургууль хамрагдаж байсан бол 2018 онд 121 сургуулийн 5, 9, 12-р ангийн 46,286 сурагчийг хамруулжээ. Энэхүү чанарын үнэлгээний шалгалтаар 12-р ангийнхан гэхэд сүүлийн гурван жил ямар үзүүлэлттэй байгааг хүснэгтэд харуулав. Эндээс харвал 2018 оны байдлаар сурагчид хамгийн багадаа физикийн хичээл дээр 100 хувиас 23.1 оноотой байна. Хамгийн өндөр оноотой нь Монгол хэлний хичээл 53.2 буюу аль ч хичээл дээр сурагчдын дундаж оноо 60 оноонд хүрч чадаагүй байгаа юм.2016 онд мөн чанарын судалгаа хийж байсан Боловсролын үнэлгээний төв сурагчдын сурлагын чанарын үзүүлэлт тун хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгч байж. Гэтэл 2018 онд гэхэд 2016 оны дунджаас гурван хичээл буюу Монгол хэл, нийгэм, физик гэсэн хичээлийн оноо буурсан үзүүлэлттэй байна. Сурлагын үзүүлэлт ийм тааруу байгаа нь боловсролын хүртээмж, багшийн чадвар, боловсролын хөтөлбөрийн тогтвортой бус байдал нөлөөлдөг гэж багш, сурагч, эцэг эхчүүд бүгд хэлдэг. Үүн дээр багш нарын ажил хаялт, урт хугацааны карантин зэрэг гэнэтийн шийдвэрүүд ч нөлөөлж байгааг санах хэрэгтэй. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгийг карантилснаар хүүхэд өдрийн цагаар эзгүйдэж, эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ ажил албандаа дагуулж явах, гэрт нь цоожлох, хүүхдийг харах хүнгүй үлдээх, ажлын цагт хоцрох, бүтээмж буурах, цалин хөлсний маргаанд орох зэрэг асуудал гардаг. Ядаж л хүүхэд түлэгдэх, угаартах, тогонд цохиулах....зэрэг эрсдэлүүдэд өртөхгүй байх баталгааг эцэг эхчүүд өгч чаддаггүй. Тиймээс хүүхдийг аль болох гэрт нь эзэнгүй байлгахгүй, хамгаалагдах, сурч хөгжих нөхцөлийг хангахын тулд Засгийн газар дорвитой арга хэмжээ авах ёстой. 









A

Жижиг

A

Дунд

A

Том

“Дэрэн”-гийн багачуудыг шинжилгээнд хамруулж эхэлжээ

 0 сэтгэгдэл
  • Тэмцээнийг зохион байгуулагчид аюулгүй байдлыг нь хангана хэмээн амлажээ
  • “Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан ярьж хүүхдүүдийг шинжилгээнд хамруулахыг сануулсан. Шинжлэх тест нь ирсэн учраас хүүхдүүд ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдаж эхэлсэн”гэв


Хятадын Ухань хотод энэ сарын 15-нд өсвөрийн олон улсын тэмцээн болж, манай улсаас “Дэрэн” клубийн U11насныхан оролцон мөнгөн медальтай эх орондоо иржээ. Тав хоног үргэлжилсэн тэмцээнд оролцсон тамирчдыг залуу дасгалжуулагч Э.Өнөр-Эрдэнэ удирдсан бөгөөд дөрвөн хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол амссан байна. Гэхдээ тэд коронавирусийн голомт болсон хотыг зорьж тэмцээнд оролцсон нь нийгэмд багагүй шүүмжлэл дагууллаа. Тус багийн хүүхдүүд Ухань хотод хөл хорио тогтоохоос гурван цагийн өмнө амжиж эх орондоо ирсэн байна. Коронавирусийн далд үе 7-14 хоног үргэлжилдэг бөгөөд одоогоор Эрүүл мэндийн яамнаас манай улсад уг вирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа гэж мэдээлээд байгаа билээ. Тэгвэл “Дэрэн” багтай холбогдон энэ талаар тодруулахад“Ухань хот руу тэмцээнд оролцсон нь үнэн. Энэ бол маш том тэмцээн. Бид тэмцээнийг зохион байгуулагчидтай холбогдоход “асуудалгүй, аюулгүй байдлыг сайтар хангана” гэсэн учраас очиж тоглоод ирсэн. Ирсний дараа Эрүүл мэндийн яам болон холбогдох албаны хүмүүс бидэнтэй ярьж хүүхдүүдээ шинжилгээнд хамруулахыг сануулсан. Шинжлэх тест нь ирсэн учраас манай хүүхдүүд ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдаж эхэлсэн. Хариу албан ёсоор гараагүй. Гэхдээ Монголд ирсэн даруйдаа зарим хүүхэд “Интермед” эмнэлэгт шинжилгээнд хамрагдсан ч ямар нэгэн сэжигтэй тохиолдол гараагүй. Бид өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийнэ”гэв. Ухань хотыг зорьсон багийн бүрэлдэхүүнд 10 гаруй хүн багтсан байжээ. 



 


A

Жижиг

A

Дунд

A

Том

Амны хаалт ховор бараа боллоо

 0 сэтгэгдэл
  • Нэг удаагийн амны хаалт үйлдвэрлэдэг “Мөнхийн тун” компани 24 цагаар ажиллаад ч захиалгаа дийлэхгүй байна
  • Иргэд амны хаалтны эрэлд гарч эмийн бөөний төвүүдийг нэгжин сураглаж явав. Зарим эмийн сан амны хаалтны эрэлт нэмэгдсэнийг далимдуулж үнийг нь хоёр дахин нэмж, 300 болгожээ

Нэг үеэ бодвол монголчууд аминдаа хайртай болжээ. Эмийн сангуудаар орж амны хаалт, гар ариутгагч сурсан олны хөл тасрахгүй байна. “Бөмбөгөр” худалдааны төвийн замын урд хэсэгт орших эмийн бөөний төвүүд хөл хөдөлгөөнтэй байлаа. Хүн бүрийн сурагласан амны хаалт нүдний гэм болжээ. Ганц хоёр газар 300-400 төгрөгийн үнэтэй байна. “Мөнхийн тун” компани нэг удаагийн амны хаалт үйлдвэрлэж буй ч 24 цагаар ажиллаад ч захиалгаа дийлэхгүй байгаа талаар эмийн санч нар нь хэлж байв. Тус салбар бямба гарагт 35 мянган ширхэг амны хаалт борлуулсан бол ням гарагийн өглөө 10 мянган ширхгийг хүлээж аваад дуусчээ. Мөн гар ариутгагч этилийн спирт эрэлт ихтэй байна. Одоогоор 9000 ширхэг гар ариутгагч захиалсан хэмээлээ. Иргэн Н.Баатар “Эмийн бөөний төвүүдээр ороод нэг удаагийн амны хаалт авч чадсангүй. Аргаа бараад үнэтэйг нь худалдаж авлаа. Амны хаалт ховор бараа болжээ” хэмээн ярьж зогслоо. “Фарм трейд”-ийн эмийн санчаас хижээл насны эмэгтэй ийн гуйж зогсов. “Амны хаалт ганц ширхгийг зарчихаач, энд хайрцагт зөндөө харагдаад байна шүү дээ” гэхэд “Тусгай захиалгатай бараа байгаа юм аа эгч ээ, эмнэлгээс урьдчилан захиалга өгсөн учраас тоо ёсоор нь баглаж тавьчихаад байна” хэмээн хариулж байхтай тааралдав. Гудамжаар алхаж буй хүмүүсийн дийлэнх нь амны хаалт зүүсэн харагдсан. Өвчлөхгүйн тулд хүн бүр ийн хичээж байна. Зарим эмийн сан нэг хүнд амны хаалт таван ширхгээс илүү өгөхгүй гэдгээ хэлж байлаа. “Монос” группийн эмийн бөөний төвд ч мөн амны хаалт тасарчээ. Тус эмийн сангийн хөтөч нь “Амны хаалт бямба гарагт дууссан. Манайх үйлдвэрлэдэггүй. Өөр газраас авдаг болохоор ерөнхийдөө хомсдоод байна. Өглөөнөөс хойш амны хаалт сураглаж ирсэн хүмүүсийг хоосон буцааж байна” гэж ярилаа. Иргэд амны хаалтны эрэлд гарч эмийн бөөний төвүүдийг нэгжин сураглаж явав. Зарим эмийн сан амны хаалтны эрэлт нэмэгдсэнийг далимдуулж үнийг нь хоёр дахин нэмж, 300 болгожээ. Аминдаа хайртай бусдыг хүндэтгэдэг хүмүүс амны хаалт сураглаж явахад зарим хэнэггүй нөхдөд гудамжинд нусаа нийж, цэрээ хаяж байв. Ийм бүдүүлэг хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй бололтой. 

Ханиаднаас болж махны үнэ нэмэгдээгүй 

“Бөмбөгөр” худалдааны төв олны хөлд дарагджээ. Тус худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн олонх нь амны хаалтгүй яваа харагдлаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хүүхдүүдээ олон хүн цугларсан газраар авч явахгүй байхыг анхааруулсан хэдий ч эцэг, эхчүүд үл ойшоов. Зах дотор нааш, цааш хөлхөлдөх хүмүүсийн дунд хүүхдүүд нэлээд байлаа. Ханиадны сургаар адууны мах гүйлгээтэй байна, үнэ ч нэмэгдсэн гэсэн мэдээллийн мөрөөр лавлахад махны худалдаачид “Тэгтлээ ховордоогүй байна. Өнөөдрийн борлуулалт жирийн өдрийнхтэй л ижил байна. Адууны мах 10 мянга, үхрийн мах 9000 төгрөг байгаа” гэсэн хариулт өглөө. Харин урд хөршөөс оруулж ирсэн тахианы махны үнэ үл ялиг нэмэгджээ. Тахианы мөч 14 хоногийн өмнө килограмм нь 8000 төгрөгийн үнэтэй байсан бол 9000 болж мянган төгрөгөөр өсчээ. Тахианы цээж мах килограмм нь 14000 болсон байна.