A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1572/

Хүүхдүүд хорт хавдарт нэрвэгдэж эхэллээ

Хорт хавдраар өвчилсөн гурван хүүхэд тутмын нэг нь ходоодны хорт хавдартай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1572/


Тоглож наадах, сурч хөгжих насан дээрээ эмнэлгийн ор сахиж, нэг л өдөр эдгэрч, хөл дээрээ босно гэдэгтээ итгэж, мөрөөдөж, хүнд өвчинтэйгээ тэмцэж буй хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнөөдөр Монголын бүхий л насны, олон мянган хүүхэд зөвхөн томчуудын асуудал гэж ойлгосоор ирсэн хорт хавдартай нүүр тулах боллоо. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн тандан судалгааны албанаас гаргасан статистикаар сүүлийн гурван жилд хавдрын улмаас тус төвд хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 67 хувь буюу 2880 нь хорт хавдар хэмээн оношлуулсан байх юм. Тус тайланд “Монгол улсад хүүхдүүдийн дунд хорт хавдрын өвчлөл 8.5 хувьтай байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байна” хэмээн онцолжээ.

Гэтэл үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь сүүлийн гурван жилд хорт хавдартай гэж оношлуулсан нийт хүүхдийн бараг гуравны нэг нь ходоодны хорт хавдартай байна. 2016, 2017 онд ЭХЭМҮТ-д шинээр бүртгэгдсэн 314 хавдрын 30.7 хувь буюу 99 хүүхэд ходоодны хорт хавдартай хэмээн оношлогджээ. Дэлхий дахинд зөвхөн 50-60-аас дээш насныханд тохиолддог, амьдралын буруу хэвшил, эрүүл бус хооллолттой холбоотой гэгддэг тус өвчинд өнөөдөр Монголын өсвөр үеийнхэн нэрвэгдээд эхэлсэн байна.

Улсын хэмжээнд ходоодны хорт хавдар насанд хүрэгчдийн нас баралтын шалтгааны хоёрдугаарт ордог, далайцтай бодлого хэрэгжүүлэх цаг ирснийг бид мэднэ. Гэхдээ хүүхдүүдийг нэрвэж, гамшгийн хэмжээнд хүрснийг магадгүй одоо л мэдэж байгаа байх. Ийм мэдээ дуулгаж байгаа нь өөрт минь ч гэсэн харамсалтай байгааг онцолъё. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн туяа эмчилгээний тасгийн их эмч, хавдрын тэргүүлэх зэрэгтэй эмч Н.Бямбасүрэн ч энэ мэдээг сонсоод гайхаж дуу алдсан юм. Тэрбээр “Би анх удаа л сонсож байна. Бидний хэн нь ч ходоодны хорт хавдар ийм хэмжээнд хүрсэн гэдгийг мэдээгүй” хэмээсэн. Үнэнийг хэлэхэд Н.Бямбасүрэн эмчтэй уулзахаас өмнө бусад улс оронд хүүхдийн ходоодны хорт хавдар ямар түвшинд байдгийг мэдэхээр гадаад эх сурвалж нэлээд ухсан ч тусыг эс олсон учраас би эмчийн тийн уулга алдсаныг гайхаагүй. Яагаад гэвэл, хүүхдэд тохиолддог хорт хавдрын жагсаалтад ходоодны хорт хавдар байдаггүй, бүртгэгдэж байсан гэсэн мэдээлэл ч олдоогүй юм. Монголд ч гэсэн энэ талаарх мэдээлэл албаны хэрэгцээнд л тараагддаг учраас олон нийтэд төдий л ил байдаггүй юм байна. Мэдээлэл ийм хомс байгаагаас хүүхдүүд хорт хавдраар өвчилж байгааг олон нийт анзаарахгүй, шийдвэр гаргах түвшинд ч огт хайхрахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Гэтэл хүүхдийн эмчээр олон жил ажилласан эмч нар хавдар ихсээд байгааг хэлээд байна. Их эмч С.Энхтайван “40 жилийн өмнө би АУДС-ийн төгсөх курст сурч байхдаа хүүхдийн хавдар гэж ярихаар гайхдаг байлаа. Тэр үед цусны хорт хавдрын ганц нэг тохиолдол л байдаг байсан. Гэтэл хүүхдийн хорт хавдар нэмэгдэж ХСҮТ хүүхдэд зориулсан плат нээж, яваандаа тасагтай болсон. Одоо бол бүхэл бүтэн төв ажиллаж байна. Над дээр хүүхдийнхээ уушгийг эмчлүүлэх гэсэн юм гээд ирдэг эцэг эхчүүд бий. Хүүхдүүд хавдрын эмчилгээ хийлгэхэд уушги нь заавал эрүүл байх ёстой. Харамсалтай нь ийм хүүхдүүдийн дархлаа муу байдаг тул уушгины эмчилгээ хийх боломжгүй байдаг. Би үнэнээ хэлээд явуулахаас аргагүйд хүрдэг” гэв.

Тиймээс ходоодны хорт хавдраар хэд орчим насны хүүхдүүд, яагаад өвчлөөд байгааг, ингэж их газар авч, нийтийн шинжтэй болж буйд хариулт олохыг зорив.

Ходоодны хорт хавдар гэсэн оноштой хүүхдүүд 10-19 насныхан байгааг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр онцоллоо. Хүүхдийн хавдар бол том хүнийхээс эрс ялгаатай. Том хүнд тохиолдож буй хавдрууд ихэвчлэн амьдралын туршид хуримтлуулсан ямар нэг буруу дадал зуршилтай холбоотой байдаг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд ходоодны хорт хавдрын нийт тохиолдлын 60 хувь хеликобактериас үүдэлтэй бол Монголд энэ үзүүлэлт 80 хувьтай байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Харин хүүхдийн өвчлөл ихэвчлэн төрөлхийн шалтгаантай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн хэвлийд байхад нь генийн мутац үүссэнээс хавдар тусах урьдач нөхцөл үүсдэг гэж шинжлэх ухаан нэгэнт үздэг болсныг Ш.Энхтөр захирал тайлбарлалаа. Хавдрын урьдач нөхцөл болсон генийн мутациас гадна орчны бохирдол, амьдралын хэв маяг болон бусад хүчин зүйл нөлөөлдөг аж. Тиймээс хавдрын илрэх хугацаа янз бүр. Харамсалтай нь, анагаах ухаан хавдрын эс хэдэн цаг, хэдэн минутад, хаана, яаж үүсч байгааг тогтоох хэмжээнд хөгжөөгүй. Зөвхөн тухайн хавдрын явц тэдэн жил байна гэсэн таамаглал дэвшүүлэх хэмжээнд л байна. Тиймээс ч өнөөдөр Монголын өсвөр үеийнхэн яагаад ходоодны хорт хавдраар өвчлөөд байгааг олж тогтоох шаардлага бий боллоо. 

Манай улсад элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр. Элэгний хорт хавдар удамшиж байгаа шиг ходоодны хорт  хавдар ч удамшиж болохыг эмч нар үгүйсгэхгүй байна. Гэхдээ хүүхдүүдийн хоололт, амьдралын хэв маяг ч нөлөөлж байхыг мөн үгүйсгэх аргагүй юм. 2017 онд үндэсний хэмжээнд явуулсан хоол тэжээлийн V судалгаагаар “Сургуулийн хүүхдүүдэд эрүүл бус (junk) хоол хүнсний олдоц элбэг, нарийн боов, амтлаг хүнснээс гадна чипс, шаржигнуур гэх мэт шарж бэлдсэн зуушийг маш их хэрэглэдэг” нь тогтоогдсон. Тиймээс ч ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл болдог таргалалт, илүүдэл жинтэй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Түүх сөхвөл 1930-аад оноос өмнө барууны нийгэмд ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралт өндөр хувьтай байжээ. Харин бууруулж чадсан шалтгаан нь яг таг байдаггүй ч даршилсан ногоо, шарж, утсан хүнсний хэрэглээ багасахын хэрээр ходоодны хорт хавдар буурсан хамаарал байдаг аж. Ходоодонд халтай хүнсний хэрэглээ буурахад хөргөгч бий болж, хүнсийг удаан хугацаагаар шинээр нь хадгалах нөхцөл бүрдсэн нь нөлөөлсөн гэж үздэг.  Харин өөр нэг шалтгаан нь антибиотик гарч хеликобактерийг устгаж чаддаг болсонтой холбоотой гэх эмч нар ч байдаг аж. Ходоодны хорт хавдар дэлхий дахинд буурч байхад манайд харин эсрэгээрээ улам газар авч байна. Монгол Улс хүүхдийн эрүүл мэндийн бүх зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс даадаг. Гэтэл жилийн жилд хавдрын оноштой хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь яваандаа санхүүжилт болоод тусгайлсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Хүүхдийн хорт хавдар ихсээд байгаа учрыг тайлбарлах сэжүүр олон байна. Одоогоор нийгмийн хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг батлах ямар нэг судалгаа байхгүй. ХСҮТ-ийн нийгмийн ажилтан “Миний ажигласнаар хорт хавдар яг л санамсаргүй тархаасан мэт анзаарагддаг. Үүн дээр хүний бодол гэхээс илүү статистик хамаарал маш чухал. Гэвч манайд ийм судалгаа байхгүй” гэв.

ЗГМ: НЭГ АСУУЛТ

Бид мэргэжлийн эмч нараас хүүхдийн хорт хавдар ихсэж байгаа шалтгааныг тодрууллаа.



Хүний их эмч, анагаах ухааны магистр С.Энхтайван

-Юуны өмнө хүн амын эрүүл мэндийн боловсрол муу байна. Өөрийгөө, хүүхдээ, гэр бүлээ эрүүл байлгахын тулд эцэг, эхчүүд эрүүл мэндийн боловсролтой байх ёстой. Гэтэл эмийг замбараагүй их хэрэглэж байна. Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ ч, жирэмслэхээсээ өмнө ч төрөл бүрийн өвчин намдаах эм аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ямар ч эм хүний тархи болон элэг, бөөр гээд дотор эрхтнийг ямар нэг байдлаар хордуулдаг. Үүнээс гадна хүнсний хэрэглээ дэндүү замбараагүй байна. Би гадаадад явахдаа эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар хүнс авч өгч байгааг их ажигладаг. Олон нийтийн газар хүүхдээ усаар л угжиж байгаа харагддаг. Манайхан шиг ийм айхтар чихэртэй, хүчил ихтэй, химийн бодистой ундаа өгдөггүй. Мөн удаан хадгалдаг хүнс өгдөггүй. Манайд бол хүүхдүүд нь томчуудтай зэрэгцээд л яг ижил хүнс хэрэглэж байна. Хиамны нитрит гэхэд л биед оронгуутаа хорт хавдар үүсгэгч нэгдэл болж задардгийг амьтан дээр хийсэн туршилтаар нотолсон байдаг. Бас архи, тамхиа боль гэж эцэг, эхчүүдэд хэлмээр байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд л төрдөг. өөрийнхөө эд эрхтэн бүрээс хүүхдэдээ тасалж өгч байгаагаа мартаж болохгүй.

ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн их эмч, анагаах ухааны магистр, хавдрын тэргүүлэх зэрэгтэй эмч Н.Бямбасүрэн



-Манай эмнэлгийн статистикаас харахад жилээс жилд хүүхдийн хавдар нэмэгдэж байна. Энэ нь нэг талаар оношилгоо сайжирч, эцэг, эхчүүд хүүхдээ эрт авчирч оношлуулж байгаатай холбоотой байж магадгүй. Мөн төрөлт ихсэж байгаа нь нийт тоон үзүүлэлтэд нөлөөлж байна. Хүүхдүүдийн дунд ходоодны хорт хавдар ийм өндөр хэмжээнд хүрсэн бол анхаарахаас өөр аргагүй байна. Манай эмнэлэг 2019 оныг ходоодны хавдрыг эрт илрүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхдүүдийн дунд ч гэсэн эрт илрүүлэг явуулах шаардлагатай юм байна. Хэдийгээр хүүхдийн хорт хавдар удамшлын гаралтай байх магадлалтай ч 19 насны хүүхдүүдийн хувьд зарим нэг шалтгаан нөлөөлж байж болох юм. Гэхдээ хавдрын шалтгааныг яг таг хэлж чадахгүй байна. Хүүхдэд хамгийн их тохиолдож байгаа цусны хорт хавдар гэхэд нярай үедээ оношлогдож байгаа тул удамшлын гаралтай гэж үздэг. Төрөхөөсөө өмнө л хавдар үүсгэх ген аль хэдийнэ үүссэн байна гэсэн үг. Эх нь жирэмсэн байх явцдаа соронзон орны долгион, цацраг идэвхийн үйлчлэлд орж байсан бол генийн мутац үүсч, хавдар үүсэх өндөр эрсдэлтэй. Ургийн аль нэг эрхтэн бүрэлдэх үед цацраг идэвхт туяагаар үйлчилсэн бол шууд хромосомын гажиг үүсгэдэг. Мөн жирэмсэн үедээ ШТС, будаг, лактай ойр ажилладаг хүмүүсийн хүүхэд нь хавдраар өвдөх магадлал маш өндөр. Үүнээс гадна хүнсээр дамжиж хавдар үүсгэдэг вирусүүд биед ордог тохиолдол ч маш олон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шүдний төв иргэдэд дугаар тараахгүй байна

Үзлэгийн цагийг нэг өдрийн өмнө олгодог болно

 0 сэтгэгдэл


Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв буюу шүдний төв таван жилийн турш сарын 22 сая төгрөгийн төлбөртэй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсны эцэст саяхан шинэ байртай  болсон. Шинэ байрандаа ороод сар гаруй болж буй тус төвийг бид зорьж очлоо. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн зүүн урд зургаан давхар шилэн барилгын үүдэнд энэ сарын 24-н хүртэл үйлчилгээ үзүүлэх дугаар тараахгүй гэсэн зар наасан байв. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байхад иргэд гадаа нь дугаарлаж хонодог байсан. Гэтэл шинэ байранд ороод ч бас л чирэгдэл ихтэй хэвээр байна гэж иргэд хэлж байлаа. Дугаар тараахгүй гэсэн зарыг харсан иргэд урамгүйхэн буцаж байгаа харагдав. Хүүхдийнхээ шүдийг үзүүлэхээр ирсэн эмэгтэй 20 хоногийн өмнө цаг авсан тухайгаа хэлсэн бол өөр нэгэн эмэгтэй заавал долоо хоногийн өмнө ирж дугаар авдаг гэв. 

Бид энэ талаар тус төвөөс тодруулахад “Шинэ байрандаа орохын тулд өмнө нь цаг авсан хүмүүсийн үзлэгийг хойшлуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт төвийн байр -80 С-90 С хэмтэй, эмч, ажилчид осгохоор хүйтэн байсан учраас барилгын гүйцэтгэгч компани болон ажилчид нийлээд байраа дулаалсан. Үүнээс болж эмч нар үзлэгээ гүйцэхгүй байгаа тул энэ сарын 24-н хүртэл дугаар тараах боломжгүй байгаа.  Харин үүнээс хойш бид дугаар тараах, үзлэг хийх цагийг шинэ менежментээр зохицуулахаар болсон” гэж хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Байгаль тайлбарласан юм. Тэрбээр “Манай төвийн үйлчилгээ чанартай, нарийн мэргэжлийн эмч нартай учраас иргэд үйлчлүүлэх сонирхол ихтэй. Гэвч салбарын сайдын баталсан орон тооны хүрээнд л үйлчилгээ үзүүлдэг учраас ачаалал бага, дараалалгүй байна гэж байдаггүй. Бид өөрсдийн дотоод нөөц боломжоороо л үзлэгийн цагийг зохицуулах гэж хичээж байна. Тухайлбал, цайны цаг байхгүй, үзлэгийн цагийг эмч тус бүр дээр 40 минутаас нэг цагаар сунгасан” гэв.

“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжвэл ачаалал эрс буурна

Шүдний төвд өдөрт 100-150 хүнд үзлэгийн цаг олгодог. Өглөө 08.20 цагт ажил нь эхэлдэг ч иргэд өглөө 07.00 цагаас дугаарлаж эхэлдэг хэвээр байгаа аж. Өмнө нь энэ байдлыг зохицуулахын тулд утсаар цаг өгч байсан ч үр дүнд хүрээгүй. Нэг хэсэг нь утсаар цаг авчихаад цагтаа ирдэггүй бол зарим нь биеэр ирээгүй байхад нь цаг олголоо, ирсэн хүнд нь л өгөх ёстой хэмээн бухимддаг учраас утсаар цаг олгохоо больжээ. Харин энэ сарын 24-нөөс хойш үзлэгийн дугаарыг төв дээр ирсэн иргэдэд нэг өдрийн өмнө олгохоор болжээ. Ингэснээр иргэдийн хүлээлт багасна гэж тооцсон байна. 

Шүдний төв 72 ажилтантай, үүний 28 нь эмч. Хэдийгээр шинэ байранд орсон ч эмчийн тоо нэмэгдээгүй аж. Нэг эмчийн орон тоо нэмэхэд цалин, үзлэгийн ор, багаж хэрэгсэл шаардлагатай тул аль болох өөрсдийн хүчин чадлаа зөв хуваарилах шаардлагатай болсон гэдгийг эмч нар хэлж байв. 

Тус төв давхар бүртээ хүлээлгийн танхимтай. Үйлчлүүлэгчдийнх нь 60-70 хувь хүүхдүүд учраас шинэ жилийн баярт зориулан саа, бөмбөлгөөр чимсэн байлаа. Ер нь тус төв цаашид хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлхүү анхаарахаар зорьж байгаа аж. Хамгийн сүүлийн судалгаагаар хүүхдүүдийн 86 хувь нь шүдний цооролтой, дунджаар нэг хүүхдийн 4-6 шүд цоорсон дүн гарчээ. Хэдийгээр өнгөрсөн хоёр жилд хүүхдийн шүдний цоорол буурч буй ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тиймээс хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эрүүл мэндийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх саналаа нийслэлийн удирдлагуудад илгээсэн юм байна. Гэсэн ч нийслэлийн удирдлагууд хариу өгөхгүй байгаа учраас тус төвийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр кабинет цоожтой байлаа. 

Шүдний төв энэ оны эхний 11 сарын байдлаар 80 гаруй мянган хүнд үйлчлээд байна. Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг учраас тус төвийг зоригсдын тоо буурдаггүй. Харин ирэх онд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хувийн эмнэлгүүд хүүхдүүдийг үнэгүй эмчилж эхэлбэл шүдний төвийн ачаалал буурахаар байгаа юм. Ингэснээр шүдний төвийн “шүдний өвчин” болсон урт дараалал арилна гэж тооцжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Брокли шүүс ууж, бассейнд сэлэх нь утааны хордлогыг намжаана

 0 сэтгэгдэл
000


АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаагаар брокли буюу цэцэгт байцааны шүүс уух нь уушги дахь утааны хордлогыг саармагжуулахад хамгийн их нөлөөтэйг тогтоожээ. Монголчуудын хувьд байгалийн гаралтай жимс жимсгэнэ, сүү цагаан идээгээ тогтмол хэрэглэж биед хуримтлагдсан хордлогоо гадагшлуулах боломжтой. Түүнчлэн усан спортоор хичээллэх нь хүчилтөрөгч авах хамгийн зохистой арга гэжээ. 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс агаарын бохидлын үед хэрэглэх маскны судалгаа гаргажээ. Төрөл чанараасаа хамаарч 1600-79000 төгрөгийн үнэтэй маскны талаар авах мэдээллийг зургаар хүргэлээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Жирэмсэн эмэгтэйчүүд өөрт ойрхон эмнэлэгтээ үйлчлүүлэх боломжтой боллоо

 0 сэтгэгдэл


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аль ч эрүүл мэндийн байгууллага жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, оршин суугаа байршилд ойрхон, харъяалал харгалзахгүйгээр тусламж үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авахалбан даалгаврыг  Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, аймгуудын нэгдсэн эмнэлэгийн захирал, дарга нарт өглөө. 

Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр ба шөнийн аль ч цагт иргэдэд ойлгомжтой болгохыг чиглэл болгож, эмч эмнэлэгийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг иргэд, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ онцлогт нийцсэн байдлаар үзүүлж, алдаа зөрчилгүй ажиллахыг даалгалаа.