A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3944/

Хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгт юанийн эсрэг суларч байна

Хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгт юанийн эсрэг суларч байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3944/
  • Юанийн ханш түүхэн дээд цэгт хүрлээ
  • Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус улсад, тэр тусмаа Хятадтай нийт худалдааныхаа 80 хувийг хийж байгаа нөхцөлд бид юанийн ханшийг анхаарч үзэх ёстой зүйлийн нэг


Манай улсын гадаад худалдаанд онцгой байр суурь эзэлдэг өмнөд хөршийн юанийн ханш энэ он гарснаас хойш төгрөгийн эсрэг чангарсан хэвээр байна. Төв банкны зарласан албан ханшаар юань лхагва гарагт 398.51 төгрөгтэй тэнцлээ. Харин энэ өдөр “Найман шарга” валютын зах 399.5 төгрөгөөр зарж, 398 төгрөгөөр худалдан авав. БНХАУ худалдааны алдагдлаа бууруулах, улмаар экспортоо дэмжих үүднээс юанийн ханшаа сулруулах болсон. Тэр тусмаа АНУ-тай эхлүүлсэн худалдааны маргааныг хохирол багатай даван туулахаар эдийн засгаа тэлсэн мөнгөний зөөлөн бодлого баримталж буй. Дэлхийн түүхий эдийн нийлүүлэлтийн тэн хагасыг залгидаг урд хөршийн дотоодын эрэлт буурч, бизнесийн орчин ялимгүй хумигдсан. Тэгвэл энэхүү эдийн засгийн удаашралыг саармагжуулахаар БНХАУ-ын төв банк арилжааны банкны заавал байлгах нөөцийн хэмжээгээ бууруулж, зах зээлд нэвтрэх мөнгөний урсгалыг өргөтгөсөн. Ингэснээр бизнесийг тэтгэх хямд эх үүсвэрийг бий болгож, 115 тэрбум ам.долларыг банкны системээсээ энэ онд чөлөөлөх гэж байна. Гэтэл манай улсын хувьд авч үзвэл, юанийн ханш сүүлийн гурван сарын хугацаанд даруй 13 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь инфляц өсөхөд хөтлөх сөрөг талтай. Хятад улстай хийж буй худалдааны эргэлтээ манай улс 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй. Хэдий тийм боловч юанийн ханш цаашид тогтвор жих бус дээрх байдлаар нэмэгдсээр байвал манай улс багагүй алдагдал хүлээ хээр байгаа юм. ОУВС-гийн нөөц валютын нэг нь юань. Дунд хугацаанд хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханшид юанийн ханшийн урт хугацааны амбиц дарамт болж магадгүй байна. Одоогийн төгрөгийн эсрэг чангарах юанийн хан шийн өсөлтийг ирэх сард тохиох сар шинийн баяртай холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Мөн ам.долларын ханшийн өсөлтийг дагаж юань болон бусад валют төгрөгийн эсрэг чангарах болсныг мөн дурдаж буй. Хятадтай манайх нийт гадаад худалдааныхаа 80 гаруй хувийг хийж байна. Төв банкны судалгаагаар, Монгол Улс нүүрсний экспортоос юанийн орлого олж, үүнийгээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импортод зарцуулдаг. Өнгөрсөн онд манай улс Хятадад 36 сая тонн нүүрс нийлүүлсэн. Харин энэ онд 42 сая тонныг гаргахаар төлөвлөж буй. Юань авчрах нүүрсний экспорт 2019 онд хамгийн нааштай үр дүн дагуулсан. Харин энэ оны хувьд нүүрсний үнэ буурах эрсдэл өндөр хэвээр байна. Хэрэв нүүрсний экспортод бэрхшээл тулгарвал энэ нь юанийн ханш төгрөгийн эсрэг чангарах бас нэг үндэслэл болох талтай. Хятадын Ардын банктай манай улсын төв банк үндэсний мөнгөн тэмдэгт солилцох гэрээ байгуулсан. 15 тэрбум юанийн гэрээний хугацаа ирэх наймдугаар сард дуусгавар болох тул энэхүү гэрээг сунгах асуудлыг хоёр тал ярилцаж эхэлсэн. Хэрэв гэрээг сунгаж чадахгүй нөхцөл байдал үүсвэл дотоодын валютын зах зээлд дээрх хэмжээний дарамт ирэхээр байгаа юм. Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус улсад, тэр тусмаа Хятадтай нийт худалдааныхаа 80 хувийг хийж байгаа нөхцөлд бид юанийн ханшийг анхаарч үзэх ёстой зүйлийн нэг. Тэр тусмаа өмнөд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд үлэмж хамааралтай манай улсад юанийн нөлөө хамгийн их. Тэгвэл өнөөдөр юань түүхэн дээд цэг болох 398 төгрөгт хүрээд байна. Юанийн ханшийн энэхүү огцом өөрчлөлт өрх болгоны төсөвт зардал, үнийн өсөлт даллаж байна. Энэ нь бидний хэрэглээ улам үнэтэй болно гэсэн үг. Намар хүүхдүүдийн хичээл, сургууль орох болон шинэ жил, сар шинийн баярын өмнө их худалдан авалтаас үүдэн юанийн ханш хэлбэлзэж, эрэлт нэмэгддэг. Сар шинийг угтсан юанийн ханшийн өсөлт энэ жилийн өртгийг нэмэхээр байна. Баярын бэлтгэлээ хямд базаахыг хүн болгон хүсэх нь ойлгомжтой. Гэвч ханшийн өсөлт нөхцөл байдлыг ихээхэн өөрчлөх нь. Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор, 895.1 мянган өрхийн 572.6 мянга буюу 64 хувь нь цагаан сар тэмдэглэж байна. Нэг өрх дунджаар1.5 сая төгрөг зарцуулдаг бол юанийн ханшийн өсөлтөөс шалтгаалж энэ жил баярын зардал нэмэгдэх нь. Хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг учраас энэ үеэр улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөг эдийн засгийн эргэлтэд орж, үүний 80 хувь гадагшлах буюу импортыг дэмждэг тооцоо бий. Ийм нөхцөлд төгрөгийн эсрэг ам.доллар болон юанийн ханш өссөөр байвал өрхийн төсөв зардлаа даахгүйд хүрэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

"Оюутолгой"-н хөрөнгө оруулалт зогсвол монголын эдийн засаг зогсоно

 0 сэтгэгдэл
  • Хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар буурахад Засгийн газар голлох үүрэг гүйцэтгэжээ
  • 2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт дөнгөж нэг тэрбум ам.доллар ялимгүй давсан. Эдийн засаг сэргэж байсан 2011, 2012 онтой харьцуулахад энэ нь тав дахин буурсан дүн юм. Үүний 80 хувийг “Оюутолгой” дангаар бүрдүүлжээ
  • Монгол Улс олон улсад нээлттэй болж, эдийн засгийн чөлөөт нийгэмд шилжсэнээс хойших 28 жилийн хугацаанд дэлхийн 118 орноос нийтдээ 22.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна
  • Төв банк валютын нөөцөө шавхаж, дэлхийн эдийн засгаас улсаараа “шанаа” хүртэх нөхцөл ингэж бүрдсэн. Үүнд улстөрчдийн үүрэг, оролцоо хамгийн их байлаа
  • Хамгийн сүүлд Европын холбооны хар жагсаалт руу унах болсон нь ердөө л мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж чаддаггүй, шүүх засаглал нь булингартсан гэх үндэслэлээр дэлхийн доог тохуу боллоо

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом өсөж байгааг үнэндээ гайхах хэрэггүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч эхэлсэн цагаас хойш төгрөгийн ханш суларч, Монголын “зовлон” эхэлсэн. Төв банк валютын нөөцөө шавхаж, дэлхийн эдийн засгаас улсаараа “шанаа” хүртэх нөхцөл ингэж бүрдсэн. Үүнд улстөрчдийн үүрэг, оролцоо хамгийн их байлаа. Тэд эх оронч дүр бүтээх тусам монгол төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр унаж байв. Нүүрсний экспорт тасалдаж, “Оюутолгой”-н төслийн хөрөнгө оруулалт удаашрахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт уруудсан. Энэ хэрээр төсвийн орлого хамт тасрав. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх боломжоо манай улс давхар алдлаа. Хөрөнгө оруулагчдыг гадуурхаж, тэднийг хараан зүхэх тусам эдийн засаг дордож, ам.долларын ханшийн савлагаа нэмэгдсэн билээ. Эдгээр нь бидний араншин болжээ. Монголд хөрөнгө оруулалт орж ирэх ганц найдвар нь өнөөдөр “Оюутолгой” л болоод байна. 2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт дөнгөж нэг тэрбум ам.доллар ялимгүй давсан. Эдийн засаг сэргэж байсан 2011, 2012 онтой харьцуулахад энэ нь тав дахин буурсан дүн юм. Үүний 80 хувийг “Оюутолгой” дангаар бүрдүүлжээ. Өөрсдөө үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон байж хөрөнгө оруулалтыг үргээх тусгай “ажиллагаа”-г төр засаг нь энэ дөрвөн жилийн хугацаанд сурамгай хэрэгжүүлжээ. Үр дүнд нь гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэсэнгүй, улам уруудав. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт 1.2 тэрбум байснаа 970 сая ам.доллар болгон танасан. Өөрөөр хэлбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд тэрбум ам.долларт хүрэхгүй байх эрсдэл үүсжээ. Тус компани хөрөнгө оруулалтын хэмжээгээ 200-300 орчим сая ам.доллараар танахаар байгаа талаар төв банк мэдээлсэн. Монголоо хорлосон эрх баригчдын сүржин үйлдэл эцсийн дүндээ эдийн засагт өнөөдөр сүйрэл авчраад байна. Тэдний балгаар ам.долларын ханш 2806 төгрөгтэй тэнцэж, импортын бараа, бүтээгдэхүүний үнэ тэр хэрээр нэмэгдлээ. Өрхийн амьжиргаа буурлаа. Ядуурал тэллээ. Ажилгүйдэл нэмэгдэж байна. Хэтийдсэн эх оронч үзэл, агуулга бус хэлбэр хөөсөн шийдвэрүүд эдийн засгийг хангалттай доош нь татлаа. Төлөвлөж байсан мега төслүүд цөм гацлаа. Ам.доллар авчрах хөрөнгө оруулалт ганцхан “Оюутолгой” төслийн гүний уурхай л болж байна. Ойрын 3-5 жилийн хугацаанд олон улсын зах зээлээс манай улс хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт татах боломж үндсэндээ бүрэн хаагдлаа. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын чухалчлан хардаг зээлжих зэрэглэл урагшлах бус ухарч, Саарал болон Хар жагсаалт дотор улсаараа эрэмбэлэгдлээ. Ийм байхад хэн биднийг тоох билээ. Ирэх оноос төлөх гадаад өр, авлигын индекс, бизнесийн орчны тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг цааш нь улам түлхсээр. Энэ байдал хэдий болтол үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. 2020 он гарснаас хойш хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар. “Оюутолгой” төслийг эс тооцвол гаднын капитал Монголд орж ирэхээс хэдийн татгалзаж эхэлжээ. Өнөөдрийн улстөрчдийн байгаа байдал чухамдаа шинэ хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхгүй байна. Монгол уул уурхайн баялагтай боловч засаглал нь баларсан орны тоонд толгой цохидог. Хамгийн сүүлд л гэхэд Европын холбооны хар жагсаалт руу унах болсон нь ердөө л мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж чаддаггүй, шүүх засаглал нь булингартсан гэх үндэслэлээр дэлхийн доог тохуу боллоо. Хөрөнгө оруулагчдыг эрх мэдэл бүхий улстөрчид, хууль шүүхийн байгууллага нь заналхийлж, сүрдүүлж, дарамталсаар хамаг хөрөнгийг нь өөрийн болгосон чих сортойх түүхүүд ч бий. Энэ болгон Монголыг сонирхож байсан, бидэнтэй хамтрах бизнесийн түнш, хөрөнгө оруулагчдыг нуруугаа харуулахад хүргэсээр байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн эдийн засаг яг Nike-ийн лого шиг сэргэнэ

 0 сэтгэгдэл
  • Nike-ийн лого шиг муруй дэлхийн эдийн засагт зурагдвал ирэх оны дунд үе хүртэл бид өсөлт хүлээх хэрэггүй
  • Хэзээ мөдгүй амьсгал хураахад бэлэн байгаа дэлхийн эдийн засгийг аврах хүндхэн бөгөөд хугацаа шаардсан сорилт хүн төрөлхтнийг хүлээж байна. Талцал маргаан гаарч, хоёр том гүрэн худалдаа, мөнгө валют, технологи, өгөгдөл, хөрөнгө оруулалт гээд хоорондоо мөчөөрхөж болох бүх салбараар дайтаж эхлээд байсан нь дэлхийн эдийн засагт давхар цохиол болж байгаа юм

Энэ бүхэн хэзээ дуусах бол. COVID-19 вирус хэзээ арилж, бид хэвийн амьдралдаа хэдий хугацааны дараа орох вэ. Вирусийн эсрэг вакцин бүтээчихвэл дур зоргоороо тархаж буй титэмт COVID-19-ийг хүн төрөлхтөн эрхшээлдээ оруулна хэмээн эрдэмтэд амлаж буй. Чигчийн чинээ шилтэй, шидэт вакцинаар хүн төрөлхтөн эрүүл мэнд, амь насаа хамгаалж чадах нь. Харин коронавирусээр өвчилсөн дэлхийн эдийн засгийг эмчлэх вакцин бий юу. Энэ вирус нүд ирмэхийн зуур дэлхийн эдийн засгийг сүйрлийн ирмэгт авчирлаа. Сая, сая хүн ажлын байраа алдаж сая, сая өрх амьжиргааны эх үүсвэрээсээ саллаа. Өнгөрсөн хэдэн сар амь тавьсан аж ахуйн нэгжүүдийн тоо хэдэн мянгаар тоологдож, вирусийн бараан сүүдэр агаарын тээврээс эхлээд аж үйлдвэр, хөдөө аж ахуй гээд эдийн засгийн бүх салбарыг нөмөрсөн. Хэвтрийн орон дээр хэзээ мөдгүй амьсгал хураахад бэлэн байгаа дэлхийн эдийн засгийг аврах хүндхэн бөгөөд хугацаа шаардсан сорилт хүн төрөлхтнийг хүлээж байна. 

Тоон дотор үсэг цохиж явна

Хугацаа нь яг таг тодорхойгүй ч дэлхийн эдийн засаг сэхээнээс өндийнө гэдэгт шинжээчид санал нэгдэж байгаа. Харин хэрхэн сэргэх бол. U, W-ийн аль нь вэ. Эсвэл V юү. Шинэ төрлийн коронавирус тархсанаас хойш тооцоо боддог шинжээчид эдийн засгийг тоогоор бус үсгээр илэрхийлэхийг илүүд үзэж эхлэв. Тухайлбал, 

V үсэг: Өсөлтөөс ёроол руу уруудаад, эргээд огцом сэргэх буюу “V” хэлбэрийг дүрс дэлхийн эдийн засгийн муруйд зурагдана хэмээн шинжээчид хэдэн сарын өмнө таамаглаж байв. Гэвч цар тахлын хор дэлхийд нэвчсэн тул алга урвуулахын адил унаад өсөх V хэлбэртэй таамаглал бараг замхраад байна. 

U үсэг: Нүд ирмэхийн зуур биш юм аа гэхэд тодорхой хугацааны дараа дэлхийн эдийн засаг дээшлэх U хэлбэрийн өөрчлөлтийг ч мэргэжилтнүүд дэвшүүлж байгаа. Гэхдээ вирусийн эсрэг вакцинийг 2021 онд гаргах хүртэл U хэлбэрийн сэргэлтийг эдийн засгаас хүлээгээд хэрэггүй гэдгийг тэд сануулсан юм. 

W үсэг: Хэрэв вакцин гаргах явц ирэх оноос хойшилж, халдварын давлагаа дахин эхэлбэл дэлхийн эдийн засагт уналт, өсөлт ээлжилсэн уул шиг буюу W хэлбэрийн өөрчлөлт ажиглагдаж болзошгүй. 

Ийнхүү тоо бодож, тооцоо хийдэг байсан шинжээчид сүүлийн үед үсгээр эдийн засгийн төсөөллийг зураглаж эхэллээ. Тэр бүү хэл, эдийн засгийн төлөвийг тайлбарлахдаа алдартай брэндийн логог хүртэл ашиглаж байна. Дэлхийн эдийн засаг ирэх жилүүдэд спорт хувцасны алдарт брэнд Nike-ийн лого шиг сэргэх таамаг сүүлийн үед хүчтэй яригдах болов. Ирэх жилүүдэд та, бидний амьжиргаа яг Nike- ийн лого шиг сэргэж, “Зөв” тэмдэглэгээг санагдуулам энэ тэмдэг хүн төрөлхтний эдийн засгийн чадавхыг илэрхийлэх амин зураас болж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засаг тэнхэрч, эргэн сэргэхэд тодорхой цаг хугацаа хэрэгтэй бөгөөд алгуур өндийнө гэж үзэж байна. Brookings институтийн танилцуулснаар Nike-ийн лого шиг эдийн засгийн муруй зурагдвал ирэх оны дунд хүртэл бид дэлхийгээс өсөлт хүлээх хэрэггүй аж. 

2008 оны хямралыг зөгнөсөн "Ванга" юу хэлэв

Дэлхийн эдийн засаг яг хэзээ сэргэх вэ гэдэг асуултад шинжээчид янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа. Тухайлбал, ирэх он хүртэл өсөлтийн тухай мартах хэрэгтэйг ОУВС-гаас сануулсан. Дэлхийн эдийн засаг сэргэлээ гэхэд наанадаж 1-3 жил шаардлагатай. Цаашилбал 10 жил зарцуулах төлөвтэй байна. 2008 оны хямралыг бараг Ванга шиг зөгнөснөөрөө нэрд гарсан эдийн засагч Ноурель Рубини вируст сүйрсэн дэлхийн эдийн засаг бүрэн тэнхрэхэд 10 жил хэрэгтэй гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаад буй. Мөн тэрбээр дэлхий даяар эрүүл мэндийн салбарын хүндрэл эцэс болох ч эдийн засгийн их хямрал ирэх жилүүдэд эхэлнэ хэмээн анхааруулсан. Тиймээс ирэх 10 жилийн турш бид шинэ төрлийн коронавирусээс үүссэн шарх, сорвийг эдгээж анагаахад зарцуулж болзошгүй байна. Түүнчлэн COVID-19 вирусээс өмнө дэлхийн эдийн засаг сайнгүй байсан. Талцал маргаан гаарч, хоёр том гүрэн худалдаа, мөнгө валют, технологи, өгөгдөл, хөрөнгө оруулалт гээд хоорондоо мөчөөрхөж болох бүх салбараар дайтаж эхлээд байсан нь дэлхийн эдийн засагт давхар цохилт болж байгаа юм.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол Улсын нэг иргэн 28.3 сая төгрөгийн өртэй болжээ

 0 сэтгэгдэл
  • Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг хүнд ногдох өр хоёр дахин нэмэгджээ

Өр зээлийн дарамт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хумигдах бус эсрэгээрээ тэлжээ. 2016 онд нэг хүнд 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол өнөөдөр энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, нийт гадаад өрийн хэмжээг өнөөдрийн ханшаар тооцвол, нэг иргэн 28.3 сая төгрөгийн өртэй болжээ. Төв банкны мэдээлснээр, 2019 оны жилийн эцсийн гадаад өрийн статистик үзүүлэлтээс харахад Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 30.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг 2016 онтой харьцуулахад нийт өрийн хэмжээ 1.9 тэрбум ам.доллараар өссөн байна. Өрийн хэмжээ ийнхүү өсөхөд Засгийн газар болон хувийн хэвшлийн өр нэмэгдсэн нь нөлөөлсөн. Эрх баригч нам өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд юу хийчих вэ. Гадаад өрийн хэмжээг задалж үзвэл, Засгийн газрын зээл 7.7 тэрбум ам.доллар, төв банкны зээл 1.9 тэрбум ам.доллар байгаа юм. Энэ оны төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг бөгөөд улсын гадаад болон дотоодын өрийн хэмжээ улам нэмэгдсээр. Манай улсын гадаад өр сүүлийн таван жилд 35 хувиар огцом өссөн ба Засгийн газрын нийт өрийн хэмжээ хамгийн өндөр дүнг эзэлж байна. Гэтэл Монгол Улс ирэх онд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах ёстой. Энэ нь одоогийн байгаа улсын гадаад валютын албан нөөцийн 70 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө.

Өр зээлийн дарамтаас иргэдээ гаргана гэж амласан эрх баригчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин их өр “үйлдвэрлчихээд” дахин эрх барихаар улайрч байгаа нь харамсалтай. Монгол Улсын эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшиж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш түүхэн дээд түвшинд хүрээд зогсохгүй ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларсаар байвал гадаад өрийн хэмжээ тэлсээр байна гэсэн үг. Монгол Улс төсвийн орлогынхоо 50 хувийг зээл, зээлийн хүүд төлж байсан бол энэ хэмжээ 70 хувь руу дөхлөө. Хөрөнгө оруулалт шинээр гаднаас татах бус харин ч эсрэгээрээ байсан хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Гадаад өрийн эргэн төлөлт ойртсоор байгаа нь өр зээл улам нэмэгдэх томоохон эрсдэлд тооцогдож байна. Манай улс ирэх 4-5 жилд нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүү төлөх ёстой. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс гурав дахин давсан өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, бидний байгаа нөөц боломж энэ их өрийн хаана нь ч хүрэхээргүй бага. Сангийн сайд гадаад өрийн дарамт буурсан гэх боловч эцсийн дүндээ дээрх байдлаар огцом өсжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ сараар дуусгавар болж байгаа тул шинээр хөрөнгө оруулалт орж ирэх магадлал улам буурч байна. Үүнээс гадна цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөнөөс болж хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах үзэгдэл түгээмэл байгаа нь гадаад өрийн эрсдэлийг нэмэгдүүлсээр. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Apple Япон дахь дэлгүүрүүдээ нээнэ

 0 сэтгэгдэл

Apple Inc өөрийн хамгийн чухал зах зээлийн нэг – Японд COVID-19-ийн улмаас олон сар хаалттай байсан жижиглэнгийн дэлгүүрүүдээ энэ долоо хоногт эргүүлэн нээх гэж байна. Японы Фүкүока болон Нагоя Сакаэ дэх дэлгүүрүүдийг тавдугаар сарын 27-нд эргүүлэн нээхээ тус компани вэб сайтаараа зарлав. Япон дахь бусад Apple дэлгүүрийг нээх тов хараахан тодроогүй хэвээр. Apple компани өнгөрсөн оны есдүгээр сард Токиогийн галт тэрэгний төв өртөө, Эзэн хааны ордноос холгүй орших Маруноүчи бизнесийн дүүрэгт хамгийн шинэ бөгөөд том дэлгүүрээ нээсэн. Токиогийн хөл хориог анхны товоос бүтэн долоо хоногоор эрт буюу даваа гарагаас зогсоох гэж байгааг Японы Эдийн засгийн сайд Ясүтоши Нишимүра мэдэгдлээ. Apple Inc одоогоор Австрали, ХБНГУ, Австри, Өмнөд Солонгос, Швейцар дахь бүх дэлгүүрээ, Итали, АНУ-д заримыг нь нээгээд байна.