A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/731/

Хөрөнгө оруулагчид хоёр Солонгосын нэгдэлд бооцоо тавьжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/731/


Өмнөд Солонгосын хөрөнгийн менежерүүд Солонгосын нэгдлийн асуудалд суурилсан хувьцааны сангууд байгуулж эхлэв. Одоогийн байдлаар найман сан бий болж, хэдэн арван сая ам.долларын хөрөнгө татаад байна. Дөрөвдүгээр сард болсон хоёр талын дээд хэмжээний уулзалт ба энэ сарын эхээр Сингапурт зохион байгуулсан хойд Солонгос, АНУ-ын удирдагчдын уулзалтаас хойш хөрөнгө оруулагчид Солонгос хоорондын эвлэрэлд нэлээд найдвар тавих болов. Ийнхүү дээрх сангуудад зөвхөн зургадугаар сард 24 сая ам.доллар орж ирсэн нь нийт хөрөнгийн тэн хагасыг бүрдүүлсэн байна. Hi хөрөнгийн менежментийн компанийн мэдэлд байдаг 5.3 тэрбум воны хөрөнгөтэй Korea Unification Renaissance сан саяхнаас сэргэж эхэлжээ. Тус сангийн менежер Ким Ен Су “Бид хэзээ гэдгийг мэдэхгүй ч эцэстээ нэгдэж л таарна. Нэгдэл тоглоомыг өөрчилж, удаашраад буй Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтөд түлхэц өгнө” хэмээн тайлбарлав. Hi компанийн нэгдлийн сан 2014 онд байгуулагдсанаас хойш орлого нь бараг 60 хувь өсөж, дотоодын жишихүйц сангуудаас давж гарсныг KG Zeroin судалгааны фирм мэдээлэв. Нэгдлийн бусад сангуудын адилаар эднийх Хойд Солонгосын эдийн засгийн либералчлал болон дэд бүтцээс ашиг олсон компаниудад төвлөрч байна. Shinyoung Marathon Unification сан нэртэй, 40 тэрбум воны хөрөнгөтэй Shinyoung хөрөнгийн менежментийн компанийн Ну Нам Квон “өмнөх Засгийн газрын үед хойд Солонгостой улс төрийн маргаантай байсан учир бид мөнгөө алдах тийшээ хандсан” гэжээ.


Эднийх дөрвөн жилийн өмнө байгуулагдсанаас хойш орлогоо 30 хувиар өсгөсний дотор 2017 оны тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас үлэмж хэсэг нь орж иржээ. Шинэ Ерөнхийлөгч Мун Жэ ин Солонгос хоорондын харилцааг дулааруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Тус сан сүүлийн хоёр сард нийт хөрөнгийн хэмжээгээ 10 хувь нэмэгдүүлжээ. Хойд Солонгос цөмийн зэвсгээ устгана гэсэн Ким Жон уны амлалтад үл итгэх хандлага ажиглагдаж байгаа ч эдийн засгаа нээх, Пхеньян, Вашингтоны харилцаа сайжрах болон умардын эсрэг хоригийг цуцлах төлөв үзэгдсэн нь өөдрөг бодол төрүүлж буй. Хойд Солонгосын хямд ажиллах хүч, нүүрс ба эрдэс баялгийн арвин нөөц хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Тэрбумтан хөрөнгө оруулагч Жим Рожерс хэлэхдээ ирэх 20 жилд хойд Солонгос дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм хөрөнгө оруулалтын түүхийг бичиж магадгүй гэжээ. Тэрбээр өмнөд Солонгосын хувьцааны өгөөж асар өсөж, энэ улс умардын эдийн засгийн либералчлалаас хамгийн их ашиг хүртэнэ гэж таамаглав. Саяхан Хойд Солонгос судлалын хэлтэс байгуулсан Samsung Securities фирмийн шинжээч Ёо Сен Мин “Бид умардын талаар судалгааны эрэлт хэрэгцээ нэмэгдсэнийг харж байна” гэв. Тэрбээр умардын довтолгооны аюулын улмаас өмнөд Солонгосын компаниудын хувьцаа дэлхийн жишгээс доогуур үнэлэгддэг байдал аажмаар арилна гэж дүгнэжээ. Гэвч зарим шинжээч хэт өөдрөг үзлээс сэрэмжлэн хойд Солонгос амлалтаасаа буцдаг жишээнүүдийг эш татжээ. Daishin Securities фирмийн шинжээч Ли Киүн Мин “Ерөнхийлөгч трамп Хойд Солонгосын цөмийн зэвсгээ хураах хүртэл хоригийг хэвээр үлдээнэ гэж тодорхой хэлсэн. Энэ нь хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа болон умардын дэд бүтцийн хөгжил хүлээлтээс илүү хугацаагаар хойшилно гэсэн үг” хэмээн анхааруулсан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл