A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/765/

Хөрөнгө оруулагч нь Nestlé компанийг шүүмжлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/765/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын сангууд Цахиурын хөндийд $2.4 тэрбумыг оруулжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Google Европын холбоог шүүхэд өгнө гэв

 0 сэтгэгдэл

Европын холбоо Андройд системийг монополийн эсрэг хуулийн дагуу дээд хэмжээ буюу 4.3 тэрбум еврогоор торгосныг Google яаралтай шүүхэд өгөхөө мэдэгдэв. Тус компани ухаалаг утас болон бусад мобайл хэрэгслийн ашигтай бизнес загварыг нь нураахыг оролдож байна гэж Брюсселийг буруутгажээ. Европын комисс Андройд үйлдлийн системээ шинэчлэхэд 90 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд, өрсөлдөөнийг хаах хууль бус хязгаарлалтаа зогсоох ба Google-ийн хайлтын системд нэмэлт замууд оруулахыг шаардсан байна. Европын комисс Америкийн технологийн групптэй найман жил монополийн эсрэг асуудлаар тэмцэлдсэний эцэст хамгийн чухал гэгдэх энэхүү шийдвэрийг гаргажээ. Компанийн ерөнхий захирал Сундар Пичай Financial Times-т ярихдаа “Андройдыг дэмждэг бизнес загварыг эсэргүүцэж, хүмүүс утсаа хэрхэн ашиглаж буйг үл харгалзсан шийдвэрийн эсрэг зарга үүсгэнэ” хэмээв. Google уг шийдвэрт бизнесээ хэрхэн зохицуулах талаар бодож байгаа боловч нөхөшгүй хохирол учрахаас сэрэмжлэн завсрын арга хэмжээ авахын тулд Европын шүүхэд хандах аж. Шүүхээс яаралтай шийдвэр гарах нь нэн ховор. Гэвч бүтвэл Google-ийн саналыг сонсох хүртэл хатагтай Вестагерийн шаардлагад нийцүүлэн бизнесээ өөрчлөн байгуулахыг хойшлуулах боломжтой.

Ноён Пичай “Андройд ашигладаг үйлдвэрлэгчдээс төлбөр авах боломж байсан” гэсэн юм. Баримтаас үзэхэд олонх хэрэглэгч утастай хамт ирсэн системийг ашигладаг. Харин бусад өрсөлдөгч апп-уудаас шинээр татаж авдаггүй байна. ЕХ-ны өрсөлдөөний асуудал эрхэлсэн тэргүүн хэлэхдээ “Google өөрийн хайлтын системийн ноёрхлыг бэхжүүлэхийн тул найман жилийнтурш Андройдыг ашигласан” гэж буруутгасан. Тэрбээр тус компани өрсөлдөгч ба хэрэглэгчдийг хохироосон маш ноцтой хууль бус үйлдэл хийсэн гэж дүгнэжээ. Дээрх шийдвэрийн дагуу Google ухаалаг утас үйлдвэрлэгчдэд Андройдын Google Play-ыг ашиглуулах нөхцөл болгож Chrome гэх мэт өөрийн бүтээгдэхүүнүүдийг заавал суулгахыг тулгадаг практикаа зогсоох ёстой. Ноён Пичай урьдаас суулгасан апп-ууд Google-ын үйлчилгээний амжилтын үндэс гэх санааг няцаав. Тэрбээр “Тэдгээрт хүмүүс дуртай учраас л хэрэглэж байгаа. Хүмүүс эрж хайдаг, маш өргөн ашигладаг үндсэн үйлчилгээнүүд манайх” гэсэн байна. Түүнчлэн бүх утсандаа тэдний хайлтын аппыг урьдчилан суулгадаг үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг Google-ээс шаарджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япон ЕХ-той чөлөөт худалдааны гэрээ байгууллаа

 0 сэтгэгдэл


Япон ба Европын холбоо дэлхийд хамгийн том хоёр талын худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тэд үүнийгээ протекционизм болон олон улсын бодлогын хар сүүдрийн эсрэг алхам хэмээн тунхаглав. Тэд өөрсдийгөө “Чөлөөт худалдааны туг баригчид” хэмээн нэрлэжээ. Мягмар гарагт гарын үсэг зурсан хэлцэл дэлхийн ДНБ-ий гуравны нэг орчмыг хамарсан худалдааны бүсийг үүсгэнэ. Вашингтон, Бээжингийн хооронд худалдааны зөрчил хурцдаж, Трампын “Америк эн тэргүүнд” уриа холбоотны харилцаанд заналхийлж байгаа цаг үед ийм гэрээ байгууллаа. Үүнд хоёр тал багагүй харилцан буулт хийсний дотор Япон улс Европын дарс, бяслаг болон хүнсний тарифыг үлэмж бууруулна. Харин ЕХ Японы автомашин ба сэлбэг хэрэгслийн тарифаа багасгах юм. Уг гэрээг Европ ба Японы парламентууд баталж хуульчлах ёстой. Европын холбооны тэргүүн Дональд тус “Улстөрийн хувьд энэ гэрээ олон улсын улс төрийн харанхуй дундах гэрэл. Бидэнд найдаж болно гэх мессеж өгч байна.

Биднийг таамаглах боломжтой. ЕХ ба Японы аль аль нь” хэмээн мэдэгдэв. Түүний үгэнд ноён Трампыг шууд нэрлээгүй боловч геополитикийн сөргөлдөөн илэрч байв. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ уг хэлцэл хоёр талын улс төрийн гуйвалтгүй хүсэл зоригийг илтгэж, Япон, ЕХ хоёр протекционизм өсөн нэмэгдэж буй үед чөлөөт худалдаанд тэргүүлэгч болж буйг онцолсон. Тэрбээр “Худалдаа бол тариф, хаалт бус. Энэ бол үнэт зүйл. Протекционизмоор хамгаалагдана гэж байхгүй” хэмээв. Ноён Абэ уг гэрээг түргэвчилсэн нь трампыг худалдааны дайныг хурцатгахаас сэрэмжлэх, Японд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилготой. Токио түүнчлэн 11 улсыг нэгтгэсэн Номхон далайн түншлэлийн гэрээг батлах хүчин чармайлт тавьж байгаа. 2017 онд ноён Трамп АНУ уг түншлэлээс гарч байгааг зарласан. Чибу их сургуулийн профессор Масахико хосокава “Номхон далайн түншлэл ба Япон, ЕХ-ны гэрээ бол олон талын хамтын ажиллагааг дээшлүүлэх токиогийн стратегийн шийдвэр.

Энэ нь АНУ-ыг олон талын хүчин чармайлтын хүрээнд буцаан авчирна гэж найдаж байгаа” хэмээн тайлбарлав. Ноён Трамп Хятадаас гадна холбоотнууд болох Канад, Мексик, ЕХ-ны эсрэг худалдааны арга хэмжээ авч, импортын тариф тогтоосон. Япон, Европын харилцааны асуудлаар шинжээч Томоёши танака дэлхийн худалдааны дайнаас сэрэмжлэхээс гадна мягмар гарагийн гэрээ абэгийн эдийн засгийн хөтөлбөрийг сэргээх зорилготойг тэмдэглэв. Тэрбээр “Номхон далайн түншлэлд суурилсан абэгийн эдийн засгийн бодлогод хүндрэл учраад буй. АНУ уг түншлэлийг хаясны дараа ЕХ-той яаран гэрээ байгуулах учир шалтгаан байсан” хэмээн дүгнэжээ. Нөгөө талаас ЕХ Японтой байгуулсан гэрээг эш татан Британи тус холбооноос гарсны дараа ч эвсэл ашиг тустайг гишүүддээ таниулах болно. Саяхан Британийн албаныхан Брекситийн дараа Номхон далайн түншлэлд элсэх талаар үг цухуйлгасан нь Японы талыг эргэлзээнд оруулаад буй. Өмнө нь лондон токиотой хоёр талын худалдааны гэрээ байгуулахаа мэдэгдээд байсан аж. Япон, ЕХ хоёр түүнчлэн Мэдээллийг хамгаалах стандартын тухай гэрээ байгуулжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дональд Трамп Владимир Путинтэй хамтарсан мэдэгдлээсээ буцав

 0 сэтгэгдэл

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэргэд зогсоод хийсэн мэдэгдлээсээ ердөө 24 цагийн дараа АНУ-ын ерөнийлөгч Дональд Трамп буцлаа. Мягмар гарагт Вашингтонд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр тэрбээр "2016 оны сонгуулийн үр дүнг ОХУ хакердсан гэх манай тагнуулын мэдээлэлтэй би санал нийлж байгаа" гэж мэдэгдэв. Харин хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Д.Трамп "2016 оны сонгуулийн үр дүнд ОХУ Нөлөөлсөн гэж үзэх шалтгаан олж харахгүй байна" гэж мэдэгдсэн. Гэвч ингэж хэлэхийг зориогүй гэж няцаав. Харин "2016 оны сонгуулийн үр дүнд ОХУ Нөлөөлөөгүй гэж үзэх шалтгаан олж харахгүй байна" гэж хэлэхийг хүссэн гэв. Улмаар хэлсинки дэх хэвлэлийн хурлынхаа бичлэгийг эргэн хараад залруулга гаргах нь зүйтэй гэж үзсэн аж. Хэлсинкид болсон хэвлэлийн хурлын үеэр ноён Трампын хийсэн мэдэгдлийг сийрүүлэхэд: "Манай хүмүүс 2016 оны сонгуулийг ОХУ хакердсан гэж хэлсэн. Ерөнхийлөгч Путин надтай хамт байна. Тэр ОХУ хакердаагүй гэж хэлсэн. Би ингэж хэлэх байна: Надад ОХУ нөлөөлсөн гэж үзэх шалтгаан харагдахгүй байна. Би тагнуулын албаныхандаа асар их итгэдэг. Гэхдээ Ерөнхийлөгч Путин өнөөдөр бат итгэлтэйгээр сонгуульд нөлөөлөөгүй гэдгээ баталгаажуулсан" гэсэн юм. Д.Трампын шүүмжлэгчид түүний тайлбар нь хэвлэлийн хурлын үеэрх Владимир Путинд бат итгэсэн хандлагыг нь няцааж чадахгүй байна гэж түүнийг шүүмжилж байгаа юм. Мөн түүхэн уулзалтын өмнө Fox News-д өгсөн ярилцлагадаа Орос, Америкийн харилцаа одоо байгаагаасаа илүү сайжрах ёстой гэсэн байр сууриасаа ухрахгүй байгааг нь шүүмжлэгсэд олон байна.

ОХУ-ын хувьд даваа гарагийн уулзалт удтал саатсан харилцааг аажмаар сайжруулах эхлэл болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн. Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Суперээс илүү боллоо” хэмээн үнэлжээ. Оросын холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко “Дэлхий дахин ямар нэг байдлаар тайвшрах санагдлаа” гэв. Нэг дипломат ярихдаа “Оросыг үзэн ядах утгагүй санаанаас татгалзах тухай трампын үг сэтгэл татав” гэсэн юм. Гэвч хангалуун байдал удаан үргэлжилсэнгүй. Шинжээчид Трамп Путинысанаанд нийлүүлэхийг оролдож, Америкийн тагнуулын албадыг дорд үзсэн атлаа Оросын Ерөнхийлөгчийг магтсан явдал Москвад сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Москва дахь Карнегийн төвийн шинжээч Александр Габиев “Оросын зүгээс сонгуулийг хакердсан гэх мөрдөн байцаалтын үр дүн, уг хэрэгт Оросын тагнуулуудыг буруутгасан болон хэвлэлийн бага хурал дээрх трампын байдал зэргээс үүнээс муу байж болдог бол оросын асуудал АНУ-д улам бүр хорлонтой болох цаг үе рүү орлоо гэж би бодож байна” хэмээн дүгнэв. Харамсалтай нь, энэ байдал ирэх он жилүүдэд Орос, Америкийн харилцааг сэвтүүлнэ. Түрүү долоо хоногт зарим талаар эвлэрлийн хүлээлтээс Оросын зах зээл дээшилсэн боловч уулзалтын дараах мягмар гарагт унасан байна. Москвагийн RTS индекс үдээс хойш 2.1 хувь доошилсон нь хэлэлцээнд бодит ахиц гараагүй болон конгресс эрс эсэргүүцэх байх гэж хөрөнгө оруулагчид болгоомжилсноос шалтгаалав. BCS Global Markets фирмийн Москва дахь төлөөлөгч Марк Брэдфорд “АНУ дахь Оросын эсрэг үзлийн улмаас харилцаа дулаарах хүлээлт хэрэгжсэнгүй, муугаар бодвол балран уналаа” гэж дүгнэв. Оросын олигарх асан Михаил Ходорковский twitter-тээ “Хэрэв Путины зорилго нь Трампыг хувь хүний үүднээс доромжлох явдал байсан бол тэр амжилтад хүрлээ.

Хэрэв тэрОросын байдлыг сайжруулах зорилготой байсан бол энэ хэвлэлийн бага хурал дээр хамгийн муу зүйл хийлээ” хэмээн Оросын Ерөнхийлөгчийг шууд буруутгажээ. Зарим ажиглагч ярихдаа ноён Трамп, Путин нар уг уулзалтад хэт хөтлөгдсөн нь алдаа боллоо гэж үзэж байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Оросын асуудлыг хариуцаж асан андрей вайс ярихдаа ноён Трамп Оростой яагаад хамтран ажиллахыг хүсэж буйгаа анх удаа тайлбарлаж, уг асуудлын улмаас улс төрийн эсэргүүцэлд бэлтгэснээ харуулсан гэв. Тэрбээр цааш нь бичихдээ “Хэрэв хэвлэлийн бага хурлаас ийм уур амьсгал үзэгдэж, нөхөрсөг дулаарал үлдээсэн бол бид Сингапурын амжилт давтагдахыг харах байлаа. Гэтэл Трампын өөрийнх нь сахилга батгүй байдлаас болж, бүх юм замаасаа гарчихсан” гэж тайлбарласан байна. Гэхдээ ямар ч үр дүн Кремлийн хувьд гайхалтай зүйл биш бөгөөд тэд Трампын засаглалын таамаглах аргагүй шинж чанарын улмаас түүнийг сүйрэл буюу боломжийн аль алинаар төсөөлдөг. Оросын өндөр албаны нэг хүн “Бид энэ уулзалтад маш доогуур хүлээлттэй очсон. Ярилцах хүний таамаглашгүй байдал ч бас нөлөөлсөн” гэжээ. Ноён Габиев “Оросын дээдэс Трамп харилцааг бодитойгоор сайжруулах чадваргүй тул хэрэггүй сонин этгээд гэж үздэг. Харин тэр АНУ төвтэй систем, АНУ-ын тэгүүлдэг либерал дэг журам, эвсэл холбоог нурааж байгаад зарим нь дотроо баярладаг байх” хэмээв. Аюулгүй байдлын шинжээчид хэлэхдээ хоёр удирдагч цөмийн зэвсэглэлийн асуудлаар стратегийн тогтвортой байдлын хэлэлцээний шинээр эхлүүлэх боломжийг алдлаа. Оронд нь харилцааны талаар өргөн яриа хэлэлцээ хийх шинжээчдийн зөвлөл байгуулахыг уриалаад өнгөрөв. Ноён Путин, Трамп нар удахгүй болох их 20, 11-р сард чуулах Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт дээр дахин нүүр тулна. Дээрх үзэл санааг дахин оролдоод үзэх хугацаа холгүй байна.