A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/616/

Хөрөнгө оруулалтын банкуудын орлого 2008 оны хямралын өмнөх оргил үед хүрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/616/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Технологийн компаниудын хувьцаа өсөж, хүчээ зузаатгав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Disney компани Fox-ыг авах өгөөшөө $71.3 тэрбумд хүргэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ДАШТ-ий үеэр шар айрагны нийлүүлэлт тасалдах аюул нүүрлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын тариф Америкийн эрчим хүчийг онилно

 0 сэтгэгдэл


Хятад улс Вашингтоны тавьсан хоригийн хариуд сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай явж байгаа АНУ-ын эрчим хүчний салбарыг ониллоо. Хятад руу хийж буй Америкийн байгалийн хий, газрын тос, нүүрсний экспорт хоёр талын худалдааны алдагдлыг нөхөхөд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Гэвч Хятадын тал харилцан татвараа нэмэх сүрдүүлгийн хүрээнд америкаас ирэх шингэрүүлсэн хийнээс бусад эрчим хүчний импортын тарифыг 25 хувь болгон өсгөж магадгүй байна. Уг арга хэмжээ АНУ-ын нефть үйлдвэрлэгчдийн ашгийг багасгах нь гарцаагүй. Хэрэв Хятадууд Америкийн нефтэд хаалгаа баривал өөр худалдан авагч хайхад хүрнэ. Гэхдээ шинэ хэрэглэгч татахын тулд үйлдвэрлэгчид үнээ буулгах шаардлагатай. Таваарын арилжааны нэгэн компанийн захирал энэ талаар ярихдаа түүхий нефтэд ногдуулах хятадын тариф хэзээнээс яаж хэрэгжих нь тодорхойгүй тул хүлээхээс өөр зам алга хэмээв. American Petroleum хүрээлэнгийн шинжээч Аарон Падилла АНУ-ын компаниуд худалдааны зөрчил хурцдаж буйгаас хэдийнэ хохирч эхэлснийг онцолжээ. Гуравдугаар сард АНУ-ын гангийн импортын тарифыг нэмэгдүүлсэн явдал эрчим хүчний компаниудын зардлыг өсгөсөн бол шинээр тогтоох гэж буй тариф Хятадаас авдаг зарим бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх магадлалтай байна. Гэтэл одоо гурав дахь удаагийн цохилт ирж, хятадын тал эрчим хүчний импортын тарифаа өсгөх ирээдүй харагдлаа. Ноён Падилла засаг захиргаанд хандаж, түгшүүрээ илэрхийлснээ дурдаад “Бид уг тарифыг АНУ-ын нефть, хийн аж үйлдвэрт сөрөг нөлөөтэйг ойлгуулахыг оролдож байна” гэв. Хятад улс дэлхийн хамгийн том нефть импортлогч бөгөөд 2016 онд конгресс экспортын хязгаарлалтыг цуцалснаас хойш АНУ-ын түүхийн нефтийн экспорт эрс нэмэгдсэн юм.

Эрчим хүчний мэдээллийн агентлагийн тайлангаас үзэхэд Хятад улс оны эхний гурван сард өдөрт 358000 баррель нефть импортолж байсан нь Канадын зэрэгцээ Америкийн хамгийн том худалдан авагч болж байв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятадууд Америкаас шингэрүүлсэн хий LPG-ийг их хэмжээгээр импортолж буй нь АНУ-ын занарын үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай экспортлогч болгожээ. LPG дэлхийд газар сайгүй адилхан учир Бээжин ойрх дорнодын аль нэг орноос импортоо орлуулж болно. Харин түүхийн нефтийн жин ба хүхрийн агууламж адилгүй учир нэрэх үйлдвэрүүд янз бүрийн төрлөөр гаргадаг. Хятад улс тавдугаар сард өдөрт 9.2 сая баррель нефть импортолсноос PetroChina, Sinopec зэрэг төрийн өмчлөлтэй компаниуд үлэмж хэмжээгээр авсан байна. Эрчим хүчний Vitol компанийн судалгааны захирал Жиованни Серио “дэлхийн зах зээл нефтийн урсгалын чигийг өөрчилж зохицуулах болно. Хятад, АНУ-ын оронд баруун африкаас хэрэгцээгээ хангаж болох юм” гэжээ. Түүнчлэн Wood Mackenzie фирмийн шинжээч Суреш Сиванандам “АНУ, Хятад шиг том өөр зах зээл олоход амаргүй” хэмээн дүгнэжээ. Эрчим хүчний хуульч Жекоб Двек “хэрэв нефтийн тариф хэрэгжвэл АНУ-ын 300-400 мянган баррель түүхий нефтийг өдөртөө өөр чиглэлд илгээх хэрэгтэй болно. Амаргүй зорилт, гэхдээ арга нь олдох байх. Мэдээж АНУ-ын үйлдвэрлэгчдийн ашиг багасна” хэмээн тайлбарлав. Нийлүүлэлт хангалттай байгаа учир АНУ-ын үйлдвэрлэгчид үнийн хямдралыг зөвшөөрөхөөс аргагүй байдал орсон. Даваа гарагт АНУ-ын West Texas маркийн нефтийн үнэ 56 ам.доллар болсон нь дэлхийн Brent бенчмаркаас 19-өөр доогуур байлаа. Зарим шинжээч Хятадын тарифын АНУ-ын үйлдвэрлэгчдэд үзүүлэх нөлөө удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна. Blacklight судалгааны фирмийн мэргэжилтэн Колин Фентон тариф нэмэгдэж байгаа нь 1930 оны Смут-Хаулиийн хууль болон их уналтыг санагдуулж байна гээд нөгөө талаас тарифын сүрдүүлэг нь худалдааны харилцааг сайжруулах тактик байж болохыг онцлов. Тэрбээр АНУ-ын маш тогтвортой улс тул найдвартай ханган нийлүүлэгч юм гэжээ. Харин ноён Фентон “эрүүл ухаантнууд давамгайлбал Хятад улс АНУ-аас өдөрт 500 мянган баррелийг импортлох өдөр ирнэ” гэж ярилаа.