A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/212/

Цахилгаан машины борлуулалт нэг саяд хүрнэ

Хүчин чадал, загварын хувьд бензин хөдөлгүүрт машинаас ч илүү болтлоо хөгжжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/212/



2008 оноос эрчээ авч эхэлсэн цахилгаан машин уламжлалт бензин хөдөлгүүрт автомашиныг хэрэглээнээс гаргах дөхөөд байна. Хэрэглээний зардал болон агаарт үзүүлэх хорт утааны нөлөө бага гэдэг утгаараа эрэлт нь жил ирэх тусам нэмэгдэж, одоогоор Европын болон Хятадын зах зээлд түлхүү нэвтрээд байна. Дэлхий даяар 2016 онд 750 мянган цахилгаан машин зарагдсан ба нийт зах зээлийн үнэлэмж 103 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн хугацааны дээд амжилт тогтоож байв. Тэгвэл 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 700 мянга гаруй цахилгаан машин хэдийнэ борлогдсан бөгөөд Bloombergийн урьдчилсан таамгаар нэг саяд хүрэх төлөвтэй. Саяхныг хүртэл хүчтэй хөдөлгүүр, чанга дуутай автомашинд дурлагсдын шүүмжлэлд өртөөд байсан цахилгаан машин өдгөө хүчин чадал, загварын хувьд бензин хөдөлгүүрт машинаас ч илүү болтлоо хөгжөөд буй. Үүний нэг жишээ нь Aston Martin Lagonda компанийн цоо шинэ Lagonda бөгөөд тус компанийн өвлөгдөн ирсэн цувралын цахилгаан тэжээлт седан загвар юм.


Уг бүрэн цахилгаан машин Женевт нээлтээ хийхэд шинжээчид “сураггүй болсон тус брэнд зах зээлд хэрхэн эргэж ирэхээ харууллаа” хэмээн онцолж байлаа. “Энэ машины хүчин чадал маргахын аргагүй өндөр. Чинээлэг худалдан авагчдад гаднах үзэмжээсээ авахуулаад үнэ цэнэтэй харагдахуйц” хэмээн дэлхийн баячуудын хандлагыг судалдаг Luxury Institute-ийн үүсгэн байгуулагч Милтон Педраза хэлжээ. Гэсэн хэдий ч зарим нэр хүндтэй брэндүүд цахилгаан тэжээлээс хойш суусан хэвээр байна. “Бодит байдал дээр үнэхээр нүүрстөрөгчийн хэмжээг багасгая гэвэл зүгээр л хямд, жижигхэн цахилгаан машин худалдаж авах эсвэл мотоцикл, унадаг дугуй унахад хангалттай. Гэхдээ залуу үеийнхэн илүү байгальд ээлтэй машин сонгох болсон нь бусад ямар ч насны бүлгээс өндөр үзүүлэлттэй байна. Тансаг зэрэглэлийн зах зээлийг харвал ийм төрлийн худалдан авагчид гараждаа дор хаяж нэг цахилгаан машинтай байх нь тэдэнд маш чухал болоод байна” гэж IHS Markit-ийн ахлах шинжээч Стеффани Брилье үзэж байгаа аж.


ХАЯГДАЛ УХААЛАГ УТАС ГОЛ НАЙДВАР


Шинжээчдийн үзэж буйгаар 2040 он гэхэд 60 сая цахилгаан машин үйлдвэрлэгдэж, нийт машин үйлдвэрлэлийн 33 хувь, борлуулалтын 54 хувийг эзлэх төлөвтэй байна. Цахилгаан машины салбарт цахиур хагалсан Tesla компани 2020 он гэхэд жилд нэг сая машин борлуулахаар тооцож байгаа бол Mercedes Benz АНУ-д нэг тэрбум ам.доллараар цахилгаан машины үйлдвэр барина гэдгээ мэдэгдсэн. Энэ нь цахилгаан батарейг бүтээгч лити, коба льт, никел, хөнгөн цагаан, зэс зэрэг түүхий эдийн эрэлтийг огцом нэмэгдүүлнэ гэдгийг са лбары н ха н он цол дог. Кобальтын үнэ түүхэн дээд амжилт тогтоож, нэг тонн нь 80 мянган ам.доллар давлаа. Энэ нь батарей үйлдвэрлэгч компаниудын хувьд литиион батарейн кобальтын агуулгын хэмжээг бууруулах томоохон дохио болоод байгаа юм. Тухайлбал, Солонгосын технологийн гигант болох Samsung компани хуучин ухаалаг утаснаасаа кобальтыг дахин гаргаж авахаа мэдэгдээд байна. Цахилгаан машины батарейн катод үйлдвэрлэгч томоохон компанийн нэг болох Umicore-ийн гүйцэтгэх захирал Марк Гринберг “Жилд 1.6 сая хаягдал ухаалаг утасны батарейг дахин боловсруулахад л сая сая цахилгаан машиныг кобальтаар хангах бүрэн боломжтой” хэмээн Financial Times-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Дэлхийн кобальтын эрэлтийн 10 хувь нь ухаалаг утас байдаг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Контактгүй төлбөр ихсэж, бэлэн мөнгөний хэрэглээ буурч байна

 0 сэтгэгдэл

Даваа гарагт нийтлэгдсэн статистик тайланг үзвэл Их Британид бэлэн мөнгө цаашид төлбөрийн гол хэрэгсэл байхаа болих төлөвтэй. Contactless payment буюу контактгүй төлбөр хаа сайгүй нэвтэрсний улмаас төлбөрийн картын хэрэглээ 2017 онд анх удаа бэлэн мөнгөнийхөөс давлаа. Их Британийн хэрэглэгч, бизнес эрхлэгч нар өнгөрсөн онд 13.2 тэрбум удаа төлбөрийн картаар, 13.1 тэрбум удаа бэлэн мөнгөөр гүйлгээ хийснийг Нэгдсэн вант улсын банк, санхүүгийн тэргүүлэх компаниудыг нэгтгэдэг UK Finance группийн судалгаанаас үзэж болно. Контактгүй төлбөрийн хэрэглээ шинжээчдийн таамгаас бүтэн жилийн өмнө бэлэн мөнгөнийхийг давсан нь шинэ технологи амьдралд хурдацтай нэвтэрч буйг баталж өгөв. Контактгүй төлбөрийн технологи нь дебит, кредит зэрэг төрөл бүрийн картын хэрэглээг ихэсгэх гол хөшүүрэг болсон юм. Контактгүй технологи ашигласан төлбөрийн хэмжээ жил бүр хоёр дахин ихсэж ирлээ. Их Британид төлбөрийн арга хэрэгсэл олон янз болсны ачаар хүмүүс өөртөө амар хялбар байдлаар гүйлгээ хийдэг болсон ч “нийгэм бүхэлдээ бэлэн мөнгөнөөс салах” цаг хол байгааг UK Finance-ийн гүйцэтгэх захирал Стивен Жонс тайлбарлав. Өнгөрсөн 2017 онд бэлэн мөнгөний эргэлт жилийн өмнөх үеэс 14 хувиар буурчээ. Ирэх арван жилд бэлэн мөнгөний хэрэглээ дахиад 50 хувиар буурна. Зардал багасаж, гэмт хэрэг буурах сайн талтай тул банкууд ч контактгүй төлбөрийг дэмждэг. Их Британийн төлбөрийн картуудын 95 хувийг бүрдүүлж буй Visa Europe компанийн үйлчилгээ бүтэн тивийн хэмжээнд гацсанаас хойш хэдхэн долоо хоногийн дараа дээрх статистик гарчээ.

Картын үйлчилгээ гацсан нь цогц боловч түвэгтэй бүтэц бүхий контактгүй төлбөрийн технологи эмзэг гэдгийг харууллаа. Үйлчилгээ гацах үеэр бизнесийн олон байгууллага хагас өдрийн турш картаар төлбөр авч чадаагүй. Мөн дэлгүүрт картаараа төлбөр хийх аргагүй болсон үйлчлүүлэгч нар ATM-уудыг хоосолж орхисон юм. Visa-гийн гацаа нь “Их Британид бэлэн мөнгөний төлбөр маргашгүй чухал хэвээр байгааг нотлон харуулсан” хэмээн Нэгдсэн вант улсын ATM-ын тэргүүлэх оператор Cardtronics-ын олон улсын менежментийн захирал Марк терри тайлбарлав. Сүүлийн үед хэд хэд тохиолдсон мэдээллийн технологийн гацаа, кибер халдлагатай уялдан санхүүгийн үйлчилгээний компаниудад баримтлах наад захын стандарт боловсруулах гэж буй тухай их Британийн төв банк өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. “Төлбөр тооцооны салбарт тохиолдох ямар ч бэрхшээлийг гэтлэн давж чадах, бат найдвартай тогтолцоо үүсгэх нь бидний зорилго” хэмээн UK Finance-ын судалгаа хариуцсан захирал, энэхүү тайланг гаргасан судлаач Адриан Бакл өгүүлж байна. Уг тайланд нийтлэг хэрэглээнд нэвтрэх ирээдүй сайтай өөр бусад төрлийн төлбөрийн системийн талаар ч дурджээ. Мөнгийг Visa гэх мэт дундын зуучлагчгүйгээр банкуудын данс хооронд шууд шилжүүлдэг Open Banking-ын шинэ тогтолцоо, Apple Pay гэх мэт үйлчилгээг ийм системд хамааруулж байна. Шинэ төрлийн үйлчилгээг Royal Bank of Scotland-ын NatWest хэмээх брэнд хэдийнэ туршиж эхэлсэн. Гэхдээ уг үйлчилгээ хэр хурдацтай хэрэглээнд нэвтрэхийг таахад хэцүү байгааг ноён Бакл анхааруулсан юм. “Контактгүй төлбөрийн технологи хэрэглээнд нэвтрээд лав 10 орчим жил өнгөрсөн” хэмээн өгүүлсэн тэрбээр цаашид “гэнэтийн дуулиан дэгдээх” шинэ үйлчилгээ нэвтрэх магадлал бага гэдгийг нэмж тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ухаалаг автомашин цахилгаан залгигч биш

​Цахилгаан автомашины зардал ердийн машинаас 3-4 дахин бага​

 0 сэтгэгдэл

Хосолмол хөдөлгүүртэй Prius автомашиныг анх зохион бүтээгдэхэд “Монголын уур амьсгалд таарах уу”, “Дэндүү үнэтэй юм биш үү”, “Үнэхээр хэмнэлттэй байж чадах уу”, “Монголын замд дороо эвдэрч хэмхэрнэ дээ” гэсэн бодолтой хүн цөөнгүй байлаа. Гэтэл техникийн хувьсал авчирч, эргэлзээ төрүүлсэн уг машин уулын өөд Land 200-тай уралдчихсан, төв Азийн эсрэг тэсрэг уур амьсгалд торолгүй монголчуудын нийтлэг хэрэглээ болон нутагшиж чадсан. Тэгвэл ногоон эдийн засгийн хосгүй шийдэл болох бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашинд яг ижил зүйл яригдаж байна. Энэ оны эхээр болсон Mongol Rally тэмцээнд анх удаагаа бүрэн цахилгаан автомашин Nissan Leaf уралдлаа. 16 мянган км шулуун болон бартаат зам туулахад нийт 111 удаа цэнэглэсэн ба автомашинд ямар ч асуудал гараагүй байна. Түүнчлэн цахилгаан цэнэглэлтийн зардалд ойролцоогоор 322,900 төгрөг буюу 100 км-т дунджаар 2000 төгрөгийн л зардал гаргасан байна. Энэ нь 100 км-т долоон литр иддэг дотоод шаталтын хөдөлгүүрт автомашинтай харьцуулахад бараг дөрөв дахин бага зардал юм. Улс орон бүр байгальд хөнөөлтэй нөөцийн хэрэглээг бууруулахаар мэрийж буй. Манай улс ч хойш суугаагүй. Өнөөдрийн байдлаар нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 12.7 хувийг аль хэдийнэ сэргээгдэх эрчим хүч эзэлж буй. Цахилгаан автомашины хувьд ч мөн адил шаардлагатай алхмуудыг авч эхэлсэн ба өнгөрсөн жил цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй болгож, авто зам ашиглах төлбөрөөс чөлөөлсөн юм.

ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНДЛАГА БА ЦААШДЫН ТӨЛӨВ

Bloomberg-ийн сүүлийн үеийн судалгаанаас харахад өнгөрсөн жил дэлхий даяар нийт 1.1 сая цахилгаан автомашин зарагдсан байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 57 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлэгч орон нь манай өмнөд хөрш бөгөөд дэлхийн нийт борлуулалтын тэн хагасыг дангаараа эзэлж буй. Түүнчлэн Хятадын Засгийн газар 2020 он гэхэд зах зээлд хоёр сая цахилгаан машин борлуулахаар төлөвлөсөн. Шинжээчдийн таамаглаж буйгаар 2040 он гэхэд Хятадын нийт автомашины борлуулалтын 60 хувийг цахилгаан хөдөлгүүрт автомашин эзлэх төлөвтэй байна. Өнөөгийн байдлаар дэлхийн цахилгаан автомашины нийт борлуулалтын 95 хувийг БНХАУ, Европын орнууд, АНУ, Япон, Энэтхэг, Австрали улс эзэлж байгаа. Харин эдгээрээс бусад оронд 2025 оноос цахилгаан автомашины хэрэглээ эрчимжиж, 2040 он гэхэд нийт борлуулалтын 46 хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

ЭДИЙН ЗАСГИЙН ҮР НӨЛӨӨ БА ТААМАГ

Дээр дурдсанчлан цахилгаан автомашины урсгал зардал дотоод шаталтын хөдөлгүүрт машинаас 3-4 дахин бага. Харин үндэсний хэмжээнд тооцоод үзвэл Монгол Улсын бүх амины машиныг цахилгаан болгоход нийт эрчим хүчний нэг сарын хэрэглээ ердөө 0.002 хувиар нэмэгдэнэ. Шатахууны үнээс инфляцийн түвшин нь ихээхэн хамааралтай байдаг манай улсын хувьд цахилгаан автомашин хөгжлийн томоохон боломж ч байж болох юм.

ЦАХИЛГААН МАШИН ЕРДИЙН МАШИНААС ХЯМД БОЛНО

Цахилгаан автомашин бүтээх нийт зардлын дийлэнх буюу бараг 40 хувь нь батарейндаа зарцуулагддаг. Bloombergийн судалгаанаас харахад батарейн үнэ цаашид буурах хандлагатай байгаа ба 2030 он гэхэд цахилгаан машины үнэ ердийн машинаас хямд болох таамагтай байгаа. Түүнчлэн батарейн эрчим хүчний нягтрал султайгаас ойр ойрхон цэнэглэх шаардлага гардаг. Дотоод шаталтын хөдөлгүүрт автомашинтай дүйцэхийн тулд нэг цэнэглэлтээр дунджаар 322-483 км зам туулах шаардлагатай аж. Судалгаанаас харахад батарейн эрчим хүчний нягтрал маш хурдацтай нэмэгдэж байгаа төдийгүй 2040 он гэхэд уг хэмжээнд хүрэх боломжтой хэмээн шинжээчид дүгнэжээ. Цахилгаан автомашин нийтлэг хэрэглээ болоход тулгамдаж буй дараагийн нэг асуудал нь цэнэглэгч станцын хүртээмж юм. Тэгвэл цэнэглэгч станцын тоног төхөөрөмж нийлүүлдэг төдийгүй салбартаа дэлхийн хамгийн том гэгдэх Швейцарын ABB компани Монголд салбараа байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Иймд дэлхийн жишгийг дагах бус, манлайлах боломжийг эрэлхийлж, эдийн засгийн үр нөлөө бүхий уг зах зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд цувралаар хүргэх болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Toyota жолоочгүй ирээдүйг сонголоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ferrari шилдэг хөдөлгүүртэй машинаар тодорлоо

 0 сэтгэгдэл


Их Британийн UKi Media & Events Automotive Magazines сэтгүүл 1999 оноос хойш дэлхийн шилдэг хөдөлгүүрийг шалгаруулж ирсэн. Энэ оны хамгийн шилдэг хөдөлгүүрээр 3.9 литрийн багтаамжтай, найман цилиндр бүхий Ferrari-гийн хөдөлгүүр шалгарсан байна. Энэ хөдөлгүүр нь сүүлийн гурван жил дараалан шилдгээр тодроод байгаа аж. Шилдэг хөдөлгүүрийг Ferrariгийн 488 GTB, 488 Spider болон 488 Pista загваруудад суурилуулсан. Хамгийн сайн хөдөлгүүрийг шалгаруулахдаа шатахуун хэмнэлт, жигд ажиллагаа, бүтээмж, хурд хүч, дуу чимээ гэх зэрэг шалгуурыг тавьдаг. Мөн Porschе, BMW i8 загварын автомашин шилдэг хөдөлгүүрийн жагсаалтад аман хүзүүджээ.