A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/763/

Цахилгаан машины төлөөх тулаан ширүүслээ

​2040 онд нийт автомашины 50 хувь нь цахилгаан болно гэж тооцоолжээ ​

Цахилгаан машины төлөөх тулаан ширүүслээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/763/


Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины салбарт алдагдал хүлээсээр байгаа хэдий ч хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж байна. Эрэлт бага, эд анги, түүхий эд нь үнэтэй, үйлдвэрлэлийн өртөг өндөр зэрэг шалтгааны улмаас цахилгаан машины үйлдвэрүүд ашиггүй ажилладаг. Дэлхий нийтийн цахилгаан машины хэрэглээ 2021 оноос эхлэн эрчимжиж, энэ салбарын ашиг орлого эрс нэмэгдэнэ гэж Америкийн компаниуд үзэж байгаа. Tesla, General Motors, Volkswagen болон Toyota Motor тэргүүтэй цөөн компани энэ салбарт 2030 он хүртэл 100 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн. 2040 он гэхэд цахилгаан машин нь нийт автомашины зах зээлийн 50 хувийг эзэлсэн байх болно гэж тооцоолжээ. General Motors болон Tesla компани 2026 он гэхэд цахилгаан машины жилийн борлуулалтаа нэг саяд хүргэнэ гэж тус тус төлөвлөсөн. Volkswagen, Toyota Motor компани 2025 онд тус бүр гурван сая цахилгаан машин үйлдвэрлэсэн байх болно гэж мэдэгдээд байгаа.

Ачааны болон том оврын машины үйлдвэрлэлд анхаардаг Ford хүртэл энэ салбарт 2025 он хүртэл 11 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон. Tesla компани шанхайн чөлөөт худалдааны бүсэд цахилгаан машины үйлдвэр байгуулахаар хэлэлцээр хийж байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан машины үйлдвэрлэлд АНУ-ын компаниуд 25 тэрбум, Хятад 21 тэрбум, Герман 52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд буй. Европын орнууд автомашинаас гарах хорт хийг бууруулахын төлөө цахилгаан машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Энэ дэмжлэг, шахалт шаардлагын дагуу Германы Daimler AG компани гэхэд 11.7 тэрбум ам.долларыг цахилгаанаар ажилладаг 10 шинэ загвар, хосолмол хөдөлгүүртэй 40 төрлийн машин үйлдвэрлэхээр шийдсэн байна. Утаагүй машин үйлдвэрлэх шаардлагыг Volkswagen хамгийн идэвхтэй хүлээн авч, энэ салбарт 40 тэрбум ам.доллар зарцуулахаар шийдсэн. Энэ ажлын хүрээнд тус компани бүх машиндаа хосолмол, эсвэл цахилгаан хөдөлгүүр тавих зорилт тавьжээ.

Prius-ыг 18 жил борлуулсны дараа зах зээлийн гурван хувийг л эзэлжээ

Үйлдвэрлэгчид цахилгаан машины салбарт хөрөнгө оруулалт нэмж байгаа ч ойрын үед ашиг орлого харагдахгүй байна. Японы Toyota Motor компани хосолмол хөдөлгүүртэй Prius загварын машиныг 10 жилийн турш нийлүүлж байж ашигтай ажиллаж эхэлсэн. Тус компани хосолмол хөдөлгүүртэй машиныг 18 жил борлуулсны дараа нийт зах зээлийнхээ дөнгөж гуравхан хувийг “цахилгаан” болгож чаджээ. Цахилгаан машин үйлдвэрлэгчид шинэ технологийн төлөө эрсдэл үүрч байгаа өөр нэг тод жишээ бол General Motors. Тус компани 37 мянган ам.долларын үнэтэй Bolt загварын нэг машин үйлдвэрлэх бүртээ 7400 ам.долларын алдагдал хүлээж байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Bolt машины зай хураагуур болон хөргүүр, удирдлагын систем нийлээд 12,300 ам.доллар учраас өндөр үнэтэй байх нь аргагүй. Цахилгаан машин нь зай хураагуурын түүхий эдийн олборлолт, үйлдвэрлэлээс шууд хамааралтай. Энэ салбарт Toyota, LG Chem, Samsung зэрэг компани төвлөрч, литий-ионы зай хураагуурын технологийг сайжруулахаар ажиллаж байна.

Газрын ховор элементийн нөөцөөр баялаг Хятад цахилгаан зай хураагуурын технологид хөрөнгө зарцуулж, энэ зах зээлд ноёрхлоо тогтоохыг зорьж байна. Хятад нь цахилгаан автомашин, тэр дундаа үүний зай хураагуурын үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Тус улсад энэ чиглэлээр олон компани үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь CATL юм. Машины зай хураагуур үйлдвэрлэгч тус компани удахгүй дэлхийн зах зээлээс 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зэхээд байна. Хөрөнгө оруулалтын хүрээнд АНУ-ын Невада мужид 1.3 тэрбум ам.долларын өртгөөр машины зай хураагуурын үйлдвэр байгуулна. CATL зах зээлд гаргах 10 хувийн хувьцаагаа 20 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Ингэснээр тус компани хүчин чадлаараа америкийн Tesla-г гүйцэж түрүүлэх юм. Одоогоор Хятад нь дэлхийн машины зай хураагуурын зах зээлийн гуравны хоёр хувийг нийлүүлдэг. Энэ салбарын 20 том үйлдвэр байгаагийн тал нь хятадынх. Тэгэхээр Хятадууд ирээдүйн машины зах зээлд ноёлох нь тодорхой болоод байна.

Цахилгаан машины зах зээлд судалгаа шинжилгээний ажил хийдэг Benchmark Mineral Intelligence-ийн захирал Саймон Муурс хэлэхдээ “дэлхий нийтээрээ цахилгаан машины үйлдвэрлэлд яагаад хошуураад байна вэ? Ирээдүйд бид хар утаа савсуулж, байгаль орчин бохирдуулсан машин унахгүй нь тодорхой. тэгэхээр цахилгаан машинд хүн төрөлхтөн шилжинэ. Хэн Литийн ханган нийлүүлэлтийг атгаж байна тэр цахилгаан машины зах зээлд ноёлно. Цахилгаан машины үнэ өртөг өндөр байгаа учир нь зай хураагууртай холбоотой. Зай хураагуурын үйлдвэр хөгжөөд ирвэл үнэ өртөг эрс буурна” гэжээ. Дотоодын нөөц хангалтгүй учраас хятадын Засгийн газар Австрали, Чили, Африк тивийн Литийн уурхайг онилоод байна. Хятадын Great Wall Motor компани өнгөрсөн оны есдүгээр сард Австралийн Литий олборлогч Pilbara Minerals-ийн хувьцаанаас худалдаж авсан бол сарын дараа Tianqi Lithium Чилийн уул уурхайн SQM-д нөлөөллөө тогтоосон. Мөн онд Хятадын төрийн өмчит компани Конго дахь кобальтийн уурхайг 2.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung-ийн сав баглаа сэтгүүлийн ширээ, муурын гэр болно

 0 сэтгэгдэл

Samsung Electronics-ын санаачилсан инновацлаг шинэ аргын ачаар телевизийн картон цаасан хайрцгийг хаяхын оронд айл гэрийн интерьерийн нэг хэсэг болгож болно. Samsung-ын шинэ The Seriff цувралын телевизийг Eco-Pac kage хэмээн нэрлэсэн, хүрээлэн буй орчинд халгүй өвөрмөц картон хайрцагт савлаж байгаа юм. The Serif нимгэн телевиз худалдан авсан хэрэглэгч картон цаасан хайрцгийг нь хаяхын оронд сэтгүүлийн ширээ, муурын байшин, орны хажуугийн шургуулгатай ширээ юм уу номын тавиур болгон угсрах юм. Угсрах зааврыг картон хайрцгийн гадна талд байгаа QR-кодоор нь гар утсандаа хүлээн авна. Зааврын дагуу хайрцаг дээр харандаагаар шугам татан зүсэж тус тусдаа эд анги болгоод тавилга болгон угсрах ёстой. Угсрах ажиллагаа 30-40 минутаас хэтрэхгүй. Энэхүү өвөрмөц Eco-Pac kage байгалийн нөөцийг зохистой ашигласны төлөө олгодог CES Innovation Awards тусгай шагнал хүртээд байна. Samsung компани 2019 оны эхний хагасаас чихэвч, ухаалаг утаснаас эхлээд том оврын ахуйн цахилгаан хэрэгсэл хүртэлх бүх бүтээгдэхүүнийхээ хайрцаг сав, баглаа боодолд био хуванцар, дахин боловсруулсан цаас, картон ашигладаг болжээ.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Пентагонд зориулсан чипний үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх шахалт үзүүлж байна

 0 сэтгэгдэл
  • TSMC дэлхийн хагас дамжуулагч бүтээгдэхүүний зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг 
  • TSMC нь Пентангонд өндөр хүчин чадалтай чип нийлүүлдэг XILINX зэрэг компанийн бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг. Ийм чипийг F-35 сөнөөгч онгоц, хиймэл дагуул зэрэгт ашигладаг юм


АНУ-ын эрх баригчид хагас дамжуулагч микросхемийн захиалгат үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Taiwan Semicon-ductor Manufacturing Co-г (TSMC) Пентагонд зориулсан чипний үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүл хэмээн хүчтэй шахах болсныг Nikkei Asian Review мэдээлэв. АНУ-ын цэргийн салбарт хэрэглэдэг чипний үйлдвэрлэлийг нутаг дэвсгэртээ шилжүүлснээр нууцлал хамгаалалтын тусгай зэрэглэл бүхий хагас дамжуулагч бүтээгдэхүүний үйлдвэрлэлд БНХАУ хөндлөнгөөс сэм хутгалдахаас хамгаалж чадна хэмээн цагаан ордон үзжээ. Стратеги, технологийн чухал ач холбогдолтой TSMC “батлан хамгаалах төсөлд зориулсан микросхемийн үйлдвэрлэлийг америк хөрсөн дээр явуулахыг АНУ-ын засгийн газар хүсэж байгаа”-г Тайванийн засгийн газрын дээд албан тушаалтан Nikke Asian Review-д өгсөн ярилцлагадаа тайлбарлав. “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас АНУ шахалтаа лав орхихгүй” хэмээн дээрх эрхэм өгүүлсэн юм. Дэлхийн хагас дамжуулагч бүтээгдэхүүний зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг тус үйлдвэрлэгч АНУ-ын Google, Qualcomm, Intel, БНХАУ-ын Huawei зэрэг технологийн аваргуудад захиалгын дагуу чип нийлүүлдэг. TSMC нь мөн Пентагонд өндөр хүчин чадалтай чип нийлүүлдэг Xilinx зэрэг компанийн бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг. Ийм чипийг F-35 сөнөөгч онгоц, хиймэл дагуул зэрэгт ашигладаг юм. Цагаан ордны түгшүүрийг намжаах үүднээс АНУ-д шинээр үйлдвэр байгуулах юм уу дээд түвшний технологитой үйлдвэр худалдаж авах хувилбар байж болно хэмээн TSMC ч жилийн өмнө нэг бус удаа мэдэгджээ. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Apple дахивар боловсруулах шугам ашиглалтад оруулна

 0 сэтгэгдэл
  • Daisy робот дамжлага цагт 200 iPhone задлах чадвартай
  • Apple-ын хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн учраас эхний ээлжинд iPhone ухаалаг утсыг дахивар ялгах Daisy шугамын түүхий эд болгожээ

Техас муж улсын Остин хотын хаяанд ажиллаж буй, Apple-ын хаягдал бүтээгдэхүүнийг дахив ар болгох Daisy роботжсон үйлд вэрлэлийн шугам нь ирээдүйд уул уурхайн олборлох салбараас үл хамаарах “үйлдвэрлэлийн битүү орчил” үүсгэх төлөвлөгөөнийх нь бүрдэл хэмээн Калифорнийн компани тайлбарлав. Apple Inc нь тусгай роботжсон шугамын тусламжтайгаар хаягдал цахим бүтээгдэхүүнээс хэрэгцээт материалуудыг ялган авч, дараа гийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах арга боловсруулахаар олон жил ажиллаж байгаа юм. Купертиногийн компанийн амбицлаг төлөвлөөг салбарын зарим шинжээч үл бүтэх зүйл хэмээн үздэг. Төрөл бүрийн цахим бүтээгдэхүүн, цахилгаан тээврийн хэрэгслийн эрчимт хөгжилтэй уялдан дэлхийн олборлодог түүхий эдийн хэмжээ цаашид байнга өснө хэмээн дэлхийн уул уурхайн компанийн захирлууд ч тайлбарлаж байна. Нийт урт нь 20 метр ч үл хүрэх Daisy роботжсон үйлдвэрлэлийн дамжлага шугам нь хуучин iPhone утсыг литий, хөнгөн цагаан, кобальт зэрэг 14 нэр төрлийн материалын орцоор нь хэсэгчлэн задалж салгах ажил гүйцэтгэдэг. Задалж салгасан эд анги, бүрдэл хэсгүүдийг дахивар боловсруулдаг компаниуд цэвэршүүлэн үйлдвэрлэлийн бэлэн түүхий эд болгодог. Уг робот дамжлага ердийн нөхцөлд цагт 200 iPhone задлах чадвартай. Apple-ын хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн учраас эхний ээлжинд iPhone ухаалаг утсыг дахивар ялгах Daisy шугамын түүхий эд болгожээ. Одоо ч зарим шинэ бүтээгдэхүүнийхээ хөнгөн цагааны хайлш хийц зэргийг дахивар материалаар хийж буй Apple компани дахин боловсруулсан материалын нэр төрөл, орцыг цаашид ихэсгэх төлөвлөгөөтэй. Цахим бүтээгдэхүүнийг задалж, дахивар материал ялгах уг үйлдвэрлэлийн шугамыг бусад үйлдвэрлэгч, ялангуяа автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран ашиглаж, хөгжүүлэхэд бэлэн гэдгээ Apple мөн мэдэгдсэн юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Volkswagen 2025 онд 1.5 сая цахилгаан машин үйлдвэрлэсэн байх болно

 0 сэтгэгдэл
  • Volkswagen компани ойрын таван жилд цахилгаан хөдөлгүүрт ма­шины зах зээлд тэргүүлэгчийн нэг болохоор төлөвлөж байна 


Volkswagen  компани ойрын таван жилд цахилгаан хөдөлгүүрт машины зах зээлд тэргүүлэгчийн нэг болохоор төлөвлөж байна. Герман үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байршуулсан мэдээллээс үзвэл тус компани 2023 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй нэг сая ширхэг машин үйлдвэрлэх зорилт тавьжээ. Урьд нь тус компани энэ хэмжээний автомашиныг 2025 он гэхэд үйлдвэрлэхээр тооцоолж байсан юм. Шинэ тооцоогоор Volkswagen 2025 он гэхэд даруй 1.5 сая ширхэг цахилгаан машиныг үйлдвэрийн угсрах дамжлагаас гаргасан байх болно. Ирэх жилээс Европын Холбооны улсуудад зарагдах ID.3 жижиг оврын цахилгаан машин Volkswagen-д дайчин зорилтоо амжилттай биелүүлэхэд нь гол үүрэг гүйцэтгэнэ. Энгийн стандарт бүрдэл бүхий хувилбарыг 30 мянган ам.доллар хүрэхгүй үнээр борлуулах гэж байгаа нь ID.3 машиныг хэрэглэгчдийн хувьд хүртээмжтэй болох юм. Өнөөгийн байдлаар iD.3 худалдан авах 37 мянган урьдчилсан захиалгыг тус тивийн хэрэглэгчид хэдийн өгөөд байна. Volkswagen мөн өөрийн цахилгаан хүч дамжуулах ангийн MEB платформыг бусад компаниудад нийлүүлэх замаар тээврийн хэмнэлттэй хэрэгсэл нийтлэг хэрэглээ болгох явцыг хур дасгах юм. Жижиг оврын ID.3 загварын зэрэгцээ герман үйлдвэрлэгч MEB платформд суурилсан микро автбоус, багги, цахилгаан зүтгэх хүчтэй кроссовер машин үйлдвэрлэнэ. Одоогоор сүүлийн загваруудыг зах зээлд гаргах тов тодорхойгүй. Гэхдээ Volkswagen-ы тавьсан зорилго одоогоор тус компанийн борлуулалтын бодит нөхцөлтэй дүйцдэггүй. Тэгээд ч ID.3 загвар Европын зах зээлд 2020 оны зунаас зарагдаж эхэлнэ гэдгийг харгалзан үзэх юм бол цахилгаан машины борлуулалтын төлөвлөгөөг өөдрөг дайчинд тооцож болно. Volkswagen брэнд дэлхий даяар нэр хүндтэй байдаг нь тооцоонд өөдрөг өөрчлөлт оруулах бас нэг нөхцөл болжээ.