A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5163/

Цуглуулга бол тухайн хүнийг илэрхийлэх амьдралын өнгө

Цуглуулга бол тухайн хүнийг илэрхийлэх амьдралын өнгө
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5163/
  • Монголын хамгийн баян цуглуулагч УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр юм

Хүний амьдралыг сонирхолтой, зорилготой болгодог зүйлсийн нэг бол цуглуулга юм. Цуглуулах хобби тухайн хүний бухимдлыг тайлж, кайф мэдрүүлэх, амьдралыг чимэгч хүчин зүйл болдгоороо үнэ цэнтэй. Үүнийг амьдралын хэмнэл, утга учир болгосон хүн ч цөөнгүй. Тэгэхээр цуглуулга гэдэг тухайн хүнийг илэрхийлэх өнгө нь юм. Цуглуулагчдыг дотор нь судалгааны, эзэмшигч, сонирхогч, анхлан цуглуулагч гэж ангилна. Судалгааны цуглуулагч нь нэг сэдвээр нэгтгэсэн цуглуулгатай байх бөгөөд эд зүйлсийнхээ гарал үүсэл, уран бүтээлч, каталог, түүхийг давхар судалдаг. Тэд ихэвчлэн эрдэмтэн, судалгааны ажилтнууд байдаг аж. Эзэмшигч цуглуулагч гэж үнэт цуглуулгыг өв залгамжилсан хүнийг хэлдэг байна. Харин сонирхон цуглуулагч гэж тодорхой нэг болон нэлээд хэдэн төрлийн эд зүйлс цуглуулдаг хүнийг хэлнэ. Дэлхий нийтээр сонирхон цуглуулагчдын тоо сая саяар хэмжигдэх бөгөөд та ч эгнээнд нь нэгдэж болно. Цуглуулж болохгүй зүйл гэж байдаггүй ч ихэнх цуглуулагч бэлгэдэл, ач холбогдол, ирээдүйд үнэ хүрэх зүйлсийг сонгодгийг дурдахад илүүдэхгүй. Ингээд Монголын болон дэлхийн ховор, сонирхолтой цуглуулгатай эрхмүүдийн талаар сонирхуулъя.

Чингис хааны хувийн музей байгуулах цуглуулгатай эрдэмтэн

Чингис хааны музейг бүрэн чимэглэх цуглуулгатай эрхэм бол их хаантай холбоотой бүтээлийн тоогоор тэргүүлэгч ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн доктор, профессор А.Пунсаг юм. Түүнд Чингис хаантай холбоотой 10 гаруй төрлийн цуглуулга бий. Тухайлбал, Чингисийн зураг дүрс бүхий олон улсад гарсан марк, зоос, тэмдэг, зураг, хөрөг, арьсан урлал, баримал, ном зохиол гээд арвин их цуглуулга бий. “Монголын нууц товчоо” бүтээл гэхэд л давтагдахгүй хувилбараар 300 орчим бий.

Урлагийнхны цуглуулгын ховор сонирхол

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров үзэг, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн чүдэнз, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган гаанс, Завханы гавьяат С.Батсүх хөөрөг, жүжигчин Л.Баттулга (Аглуу) зоос, С.Өлзийхүү зааны баримал, дуучин М.Нарантуяа (Нара) сүрчиг, С.Сэрчмаа нүдний шил гээд хөвөрнө. Мөн олон төрлийн эд зүйл цуглуулдаг олны танил олон бий. Тухайлбал, аялагч Г.Ганхүү бөмбөг, пянз, автомашин, шог зураач С.Цогтбаяр монголын хамтлаг дуучдын аудио, пянз, CD, DVD, HDVD, гадаадын хамтлагуудын бүрэн цомгууд, дуучин Д.Болд дэлхийн шилдэг киноны DVD, үнэтэй автомашин, хийлч Ч.Дэлгэрцэцэг ороолт, тоглолтын бичлэг цуглуулдаг аж. Харин хачирхалтай зүйлс цуглуулагчийн тоонд “Камертон”-­ы Л.Ган­ Эрдэнэ чих, хамар, уруулын ээмэг, дуучин Ч.Бат­Эрдэнэ өөрийнхөө тухай бичсэн сонины хайчилбар, жүжигчин Г.Ундармаа сувинер сандал цуглуулдгаараа багтжээ.

Монголын хамгийн баян цуглуулагч улстөрчид 

Улстөрийнхөн бийлэгжүү болоод ч тэр үү, дэлхийд өртөг өндөртэй уран зураг, зоос, мөнгөн тэмдэг, үнэт болон эртний эдлэл, автомашин цуглуулах хоббитой. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын болон дэлхийд нэртэй, сор болсон уран зураг, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гурван сая ам.доллароор үнэлэгдэх Лимузин хаммер, Rolls Royce тэргүүтэй үнэт автомашины цуглуулгатай. Мөн УИХ-­ын дарга Г.Занданшатар олон зуун сая төгрөгийн шатар, дэд дарга Л.Энх-Амгалан уран зураг, УИХ-­ын гишүүн асан “Ажнай”­-н Д.Бат­Эрдэнэ 3.2 сая ам.долларын зоос, Г.Батхүү агсан олон тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хуучны орос автомашин, “Монос”­-ын Л.Эрдэнэчимэг монгол хатдын зураг, кофены аяганы цуглуулгатай. Харин УИХ-­ын гишүүн асан Батж.Батбаяр эртний эдлэл, 1500 гаруй уран зургийн цуглуулгаар Монголын баян цуглуулагчдыг манлайлдаг. Тэрбээр зөвхөн цуглуулгадаа зориулж 500 сая төгрөгөөр байшин худалдан авч байжээ.

Этгээд цуглуулгатай дэлхийн алдартнууд 

Жонни Дэпп сарьсан багваахай, цох хорхой зэргийг цуглуулдаг. Парист түүний хорхойн дэлгүүр ажилладаг аж. Германы модель Клаудия Шифер аалзанд хайртай бөгөөд гэрт нь төрөл бүрийн аалзны зураг, баримал, дуураймал тоглоомоор дүүрэн өрөөнүүд бий. Анжелина Жоли 12 наснаасаа хутга цуглуулж байгаа. Том Хэнксийн цуглуулгад 200 гаруй бичгийн машин бий. Канадын жүжигчин продюсер Кифер Сазерленд Gibson-­ы хамгийн гоёмсог 38 гитарын цуглуулгатай нэгэн. Род Стюарт галт тэрэгний дуураймал цуглуулах дуртай.

Дэлхийн хамгийн сонирхолтой цуглуулгаар Японы иргэн Та Богийн хүн-­хүүхэлдэй шалгарсан бөгөөд тэрбээр мянга гаруй хүүхэлдэйндээ зориулан гурван өрөө байр бэлджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Залуус тэмээгээр аялж соёлоо сурталчилна

 0 сэтгэгдэл
  • Өмнөговиос Өвөрхангай хүртэл 30 гаруй залуус тэмээгээр аялахаар төлөвлөж байна

(Дэлхий дахиныг хамарсан халдварт өвчнөөс шалтгаалан олон улсын тэмээн аялалаа түр завсарласан бөгөөд өвчин намжсаны дараа тэрбээр Лондон хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа аж)

Тэмээгээр аялагч Н.Байгалмаа Иран улсаас ирээд удаагүй байгаа бөгөөд нутагтаа тэмээн аялал зохион байгуулахаар зэхэж байна. Н.Байгалмаа монгол хэл, соёл, үндэсний уламжлалаа сурталчлахаар зүтгэж яваа бүсгүй билээ. Тэрбээр “Монгол давалгаа” төсөл санаачилж, Өмнөговиос Өвөрхангай хүртэл тэмээн аялалд оролцох залуусыг бүртгэж буй аж. Тэрбээр энэхүү аялалдаа 30 гаруй залуусыг оролцуулах ба цахим хуудсандаа “Тэмээн жингийн аянд нэгдэж буй залуус маань Монголын нүүдэлчин соёл, өв уламжлал, биет болон биет бус өв соёлыг танин мэдэхүйг зон олондоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой. Эртний уламжлалт зан заншил бөө мөргөл, болон өвлөгдөж үлдэх язгуур урлаг, дуу хуур, бие биелгээ, хэл хуур, товшуур морин хуур хөгжим, архираа хөөмий эсгэрээ магтаал, уртын дуу, нүүдэлчин аж амьдрал Монгол хоол зоог, мөн Монгол уран зураг, баримал хийц дархан хүний гар хийц, эртний монгол үндэсний хувцас, үндэсний үйдвэрлэлийн брэнд зэрэг нь өв соёл учраас залуус сурталчлах нь зөв юм. Нүүдэлчин соёлыг сурталчлах монгол аялалд "Тэмээн жингийн цуваа" давалгааг эхлүүлэх гэж байна хэмээн бичжээ. Дэлхий дахины хамарсан халдварт өвчнөөс шалтгаалан олон улсын тэмээн аялалаа түр завсарласан бөгөөд өвчин намжсаны дараа тэрбээр Лондон хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цар тахлын нөлөөгөөр өөрчлөгдөж буй загварын ертөнц

 0 сэтгэгдэл
  • Stay home уриатай хувцас загварын цуглуулгууд худалдаанд гарч эхэллээ
  • Бүсгүйчүүд дэгжин даашинз, долгионтой үс, өндөр өсгийтөөс хэсэгтээ л татгалзах нь

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хүн бүрийг гэртээ үлдэхийг уриалж байгаа энэ үед загварын ертөнц ч бас хувьсан өөрчлөгдөж байна. Stay home буюу гэртээ үлд гэсэн уриалга загварын чиг хандлагыг тодорхойлогчдын анхаарлыг татаж, энэхүү уриалгад нийцсэн хувцасны цуглуулгуудыг худалдаанд гаргаж эхэллээ. Хүлээн авалт, уулзалт, киноны нээлт гэх мэт олон нийтийн үйл ажиллагаанууд цуцлагдсан энэ үед энгийн хэрэглэгчдээс авахуулаад олны танил алдартнууд, сошиал инфлюнсерүүд ч бас Stay home хаштаг ашиглан илүү энгийн, илүү тухтай бөгөөд загварлаг мянга мянган постыг нийгмийн сүлжээнд түгээж байна. Товчхондоо бүсгүйчүүд дэгжин даашинз, долгионтой үс, өндөр өсгийтөөс хэсэгтээ л татгалзах нь.

Загварын чиг хандлагыг тодорхойлогч гэгддэг Ким Кардашян өөрийн үүсгэн байгуулсан Skims брэндийнхээ биед эвтэйхэн, дулаахан Cozy коллецкийг өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргаж байсан бол хөл хорионы үеэр Stay home уриатайгаар дахин худалдаанд гаргалаа. Энэхүү цуглуулгыг биед маш эвтэйхэн хэмээн худалдан авагчид ам сайтай байгаа. Cozy коллекц 68- 98 ам.долларын үнэтэйгээр зарагдаж байгаа бөгөөд тэрбээр энэ цуглуулгаараа олон мянган долларын ашиг олоод байна. 

Сүйт бүсгүйн хуримын даашинзны загвараар олонд танигдсан “Хайрын хурим” салон бэлэн хувцасны XX брэндийнхээ Stay Home цуглуулгыг өнгөрсөн сард танилцууллаа. Тухлаг бөгөөд загварлаг хэмээн тодорхойлсон энэхүү цуглуулга нь Stay home, Save lives! уриатайгаар худалдаанд гарсан юм. 

Бүсгүйчүүдийн дунд хэдийн танил болсон Pretty little thing брэндийн Stay home амны хаалт 12 авcтрали долларын үнэтэй. 

Инстаграмд маркетингаа амжилттай явуулж буй Скотт Дисикийн үүсгэн байгуулсан Talentless бэлэн хувцасны брэндийн Stay home цуглуулга бусдаас илүү этгээд. Би гэртээ үлдэж байна, Гараа угаана уу гэсэн бичиг нь бусдын анхаарлыг татаж чаджээ. 

Загвар зохион бүтээгч Жүн Такахаши COVID-19-ийн цар тахлын үед аюулгүй байдлын дадлыг сурталчлах зорилгоор нийгмийн зай барих дүрмийг илэрхийлсэн богино ханцуйтай цамцны цуглуулгаа худалдаанд гаргажээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онлайнаар нээлтээ хийх шилдэг кинонууд

 0 сэтгэгдэл

Коронавирусийн улмаас кино театрууд бүхэлдээ хаалгаа барьж, киноны хорхойтнууд шинэ бүтээлээр цангаж байна. Гэхдээ вирус тархахаас өмнө амжиж зураг авалтаа дуусгасан кинонууд эхнээсээ онлайнаар нээлтээ хийсээр байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болох шилдэг кинонуудыг танилцуулъя.

Artemis Fowl

Ирландын зохиолч Жон Колферийн зөгнөлт зохиолоос сэдэвлэн хийсэн Artemis Fowl кино уг нь 2019 оны наймдугаар сард нээлтээ хийх товтой байв. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас нээлтийг хойшлуулсан нь коронавирус хэмээх гайт тахалтай давхацжээ. Уг кинонд супер ур чадвартай гэр бүлээс гаралтай 12 настай хүү Артемис Фаулын адал явдлыг өгүүлдэг. Газар доорх ертөнцөөс гарч ирсэн хорон санаатнуудтай жаалхүү хэрхэн тэмцэхийг Artemis Fowl киноноос хүлээн авч үзээрэй. Киноны нээлт тавдугаар сарын 29-нд болно.

Scooby-Doo

Хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч амтархан үздэг Scooby-Doo цувралын шинэ анги бүрэн хэмжээний анимэйшн хэлбэртэйгээр танд хүрэхэд бэлэн боллоо. Уран бүтээлчид киноны нээлтийг тавдугаар сарын 15-нд кино театрт хийхээр төлөвлөсөн ч коронавирус тэдний төлөвлөгөөг тасалдуулсан юм. Гэхдээ товлолт хугацаанд нь онлайн нээлт хийхээр болжээ. Киноны гол үйл явдал Scooby болон Shaggy нарыг хулгайлсан хэргийн эргэн тойронд өрнөх болно. Мөн Scooby-гийн нууцлаг гарал үүслийг дэлгэсэн нь киноны нэг онцлог болжээ. Тавдугаар сарын 13-нд нээлтээ хийх уг киног Vudu, ITunes, Amazon-ы алинаар нь ч түрээслэн үзэх боломжтой. Нэг удаагийн түрээсийн үнийг 25 ам.доллараар тогтоожээ.

The King of Staten Island

Saturday Night Live шоуны багийн гишүүн Пит Дэвидсоны гол дүрд нь тоглосон The King of Staten Island инээдмийн кино зургадугаар сарын 12-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр аавыгаа алдсан Скотт хүү ээжтэйгээ хамт Стэйтен-Айлендэд амьдарна. Тэрбээр өвс татаж, үеийнхэнтэйгээ зугаацах зэргээр цагийг үр дүнгүй өнгөрөөсөөр эрийн цээнд хүрнэ. Гэвч ээж нь Рэй хэмээх гал сөнөөгч залуутай болзож эхэлснээр үйл явдал цааш сонирхолтой өрнөнө. Уг киноны нээлтийг анх гуравдугаар сарын 13-нд хийхээр төлөвлөсөн ч хойшилсоор өдгөөг хүргэжээ.

Capone

Аль Капоне шоронгоос суллагдсаны дараа Холбооны мөрдөх товчооны анхаарлын төвд байсан хэвээр. Түүнд байх ёстой их хэмжээний мөнгө хааш алга болсныг мөрдөгчид хамгийн их сонирхож байв. Мафийн хэрцгий толгойлогч үнэхээр ой санамжаа алдсан уу, эсвэл энэ нь сайтар зохион байгуулсан жүжиг байв уу. Том Харди энэ удаа Аль Капонегийн дүрийг хэрхэн амилуулсныг Capone киноноос хүлээн авч үзээрэй. Харьцангуй бага зардал гэж болох 20 сая ам.доллараар бүтсэн уг кино үүнээс хэд давсан ашиг олох тооцоо байна. Киноны нээлт өнөөдөр албан ёсоор болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Анхны гурван ихэр 70 нас хүрлээ

 0 сэтгэгдэл

Монголын анхны гурван ихэр 1950 онд төрж, маршал Х.Чойбалсан бахдалтайгаар мэдэгдэж байснаас хойш 70 жил өнгөрчээ. Монголд төрсөн анхны гурван ихэр өнөөдөр бидний дунд энх саруул, гавьяаныхаа амралтыг эдэлж байна. Тэднийг Д.Гүнсмаа, Д.Дэнсмаа, Д.Цэрмаа гэдэг бөгөөд өдгөө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд энх тунх амьдарч байна. 1950 онд нийслэл хотод төрж хүүхдийн асрамжийн газраар торнин, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өссөн тэдний нэг Д.Гүнсмаа гуай олон жил барилгын салбарт ажилласан бол Д.Дэнсмаа, Д.Цэрмаа нар нутагтаа мал маллаж байгаад хожим нийслэлд суурьшжээ. Монголын анхны гурван ихэр гурвуулаа алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой. Үүнээс гадна дүүргийнхээ 50 жилийн ойн медальт, хүндэт иргэд юм. Мөн Ихрүүдийн холбооны нэрэмжит шагнал, ойн медалиудаар шагнагджээ. Ихрүүдийнх өнөр өтгөн, ач зээ нийлсэн 100 гаруй хүн бий. Хамгийн сонирхолтой нь Д.Гүнсмаа гуайн дунд охиноос хоёр ихэр төрсөн аж.