A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3175/

Цэвэр ус ба ногоон технологиор түншилнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3175/
Ж.Гэрэлчулуун /ЗГМ

Монголын компаниуд биз­несийн түншээ олох, тодорхой салбарт хөрөнгө оруулагч татах гүүр болдог “Экспо Монголиа-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Жил бүр аль нэг салбарын бизнесийг түлхүү хөнддөг тус үзэсгэлэн энэ удаа усны асуудлыг онцолжээ. “Ногоон технологи ба хөрөнгө оруулалт” нэрийн дор долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнгийн талаар JV Consult компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа хэлэхдээ “Манай үзэсгэлэн гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг түншлэл тогтоож, бизнесээ өргөжүүлэх боломж олгодог учир жил ирэх тусам цар хүрээгээ тэлж байна. Гол зорилго маань Монгол Улсад дэвшилтэт техник, технологи, бизнесийн тогтвортой хамтын ажиллагаа болоод хөрөнгө оруулалт татах явдал юм. Бид ногоон технологийг хөндөж энэ талын хөрөнгө оруулалтыг ялангуяа, усны салбарт татахаар түлхүү анхаарч байна.

Олон улсын бага хурал, үзэс­гэлэнд оролцох Германы Суваг­гүй технологийн нийгэмлэг энэ талын техник, технологи, тоног төхөөрөмж, аргачлалыг танил­цуулна” хэмээн онцоллоо.

Уг үзэсгэлэн нь Герман, Австри, Итали, ОХУ, БНЧУ, БНСУ, Канад зэрэг дэлхийд үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны компаниудын бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах боломжийг олгож буйгаараа онцлогтой болж байна. Энэ жилийн “Экспо Монголиа-2019”-ийн өнөөдрийн сэдэв нь “Усны менежмент-Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тулгарч буй асуудлууд” юм. Сэдвийн хүрээнд бага хурал зохион байгуулахаас гадна оролцогч компаниуд ус хангамжийн дамжуулах ба түгээх технологи, цэвэр бохир усны цэвэрлэгээний технологи, эдгээрийн ашиглалт засвар үйлчилгээний чиглэлээр хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн үр ашиг бүхий сүүлийн үеийн технологиудыг танилцуулж байна. Нээлтийн үеэр төслийн удирдагч Карстен Прен хэлэхдээ “Усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай санал бодол, мэдээлэл солилцож Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр болохуйц гэж харж байна” гэв.
Зах зээлийн шинэлэг санаа шийдэл, сүүлийн үеийн дэв­шилтэт технологи, хөрөнгө оруулалтын шинэ боломж, бизнесийн түншлэл тогтоох, гэрээ хэлэлцээр хийх хаалгыг нээж байгааг оролцогчид хэлж байна. Хэдийгээр “Экспо Монголиа-2019” нь уул уурхайн техник, тоног төхөөрөмж, технологийг голчлон танилцуулдаг ч дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй уур амьсгалын өөрч­лөлттэй холбоотойгоор усны талаар хөндөж, энэ талын үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компани, аж ахуй нэгж, байгууллагуудыг олон нийтэд сурталчлах зорилго мөн агуулж байв. “Германы суваггүй технологи нь дэд бүтцийн шинэчлэлийн ажилд дөхөм болох хөрс, газрыг хөндөж зам, ногоон байгууламжийг эвдэж, шилжүүлэхгүйгээр өрөмдлөгөөр газар доорх шугам сүлжээний ажил гүйцэтгэдэг технологи” гэдгийг Суваггүй технологийн нийгэмлэгийн ерөнхий захирал Клаус Байер онцолж байв.
“Экспо Монголиа-2019”-ийн хүрээнд өнөөдөр эхлэх “Усны менежмент-усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах нь” сэдэвт олон улсын бага хуралд ХБНГУ-ын Бранденбург хотын Усны академийн гишүүн Удо Хаасэ, мөн улсын Барут Марк хотын дарга Петер Илк, Дортмунд хотын WILO SE компанийн захирал Гэро Бёхмэр нар хот суурин газрын дэд бүтэц, барилга, уул уурхай, бусад салбарт ашиглах ус хангамжийн дамжуулах болон түгээх технологи, цэвэр, бохир усны технологийн ашиглалт, засвар, үйлчилгээний талаар танилцуулна.
“Экспо Монголиа-2019”-д оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, хэлэлцэн тохиролцсон хөрөнгө оруулалтын хэмжээ 35 хувиар өсөөд буйг зохион байгуулагчид хэлж байв. Жишээ нь, өнгөрсөн жилийн “Экспо Монголиа-2018”-ын үеэр нийт 31 сая еврогийн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлсэн дүн гарчээ.
“Экспо Монголиа-2019” үзэс­гэлэнгийн нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болдтой цөөн хором ярилцлаа.

-Долоо дахь удаагийн үзэс­гэлэнгийн талаар ямар байр суурьтай байна вэ. Төрөөс ямар дэмжлэг үзүүлэв?
-Долоон жилийн өмнө анх зохион байгуулж байсан энэ үзэсгэлэнд өнөөдөр долоон орны 54 компани оролцож байна. Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэр дундаа ногоон хөгжлийн чиглэлд анхаарал хандуулж олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ жил усны асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай. Ер нь Монголын талаар эерэг хандлагыг түгээдэг нэг арга хэмжээ нь “Экспо Монголиа” үзэсгэлэн юм.
-Энэ салбарт ямар бодлого баримталж байна вэ?
-Монголчуудын өмнө тул­гамд­сан асуудлын нэг нь ус. Ялангуяа, хүн амын олонх нь оршин суудаг Улаанбаатар хотод цэвэр усны асуудал бүр ч их. Тиймээс цэвэр, найдвартай усаар хүн амын хэрэгцээг хангах, хөдөө аж ахуйн салбарын усны хангамж гээд техник технологиос хамааралтай олон асуудалд Герман дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл Германы дэлхийн зах зээлд гаргадаг сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг Монголд ч нэвтрүүлэх бо­ломж байна. Энэ боломжийг илүү хялбар болгохын тулд “Экспо Монголиа-2019”-ийг зохион байгуулж байгаа юм

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Батсайхан: Газар хөдлөлтийн давтамж, хүч өсөж байна

 0 сэтгэгдэл


• 2013 онд Улаанбаатар хот орчимд 2100 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн

• ХХ зуунд хүчтэй гамшигт газар хөдлөлт ойролцоогоор 50 болсны дөрөв нь Монголд бүртгэгдсэн нь манай улсын газар хөдлөлийн идэвхижилт өндөр байгааг харуулж байна. 

• Нарийн мэдрэмж бүхий багаж ашиглаж, улсын хэмжээнд болж буй бүх газар хөдлөлтийг цаг тухайд нь мэдээлдэг болсон. 

• Радон буюу газрын гүнээс ялгардаг хий ихэссэн тохиолдолд газар хөдлөлт болох магадлалтай байдаг.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын судлаач, эрдэмтэн Ц.Батсайхантай Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн идэвхжилийн талаар ярилцлаа.

-Улаанбаатар хотод газар хөдлөх магадлал өндөр байна гэж одон орон судлалын хүрээлэнгийнхэн яриад буй. Манай улсад жилд дунджаар хэчнээн удаа газар хөдөлж байна. Хамгийн дээд тал нь хэдэн магнитудын хүчтэй хөдлөлт мэдрэгдсэн бэ?

- Манай улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Учир нь XX зуунд Монгол Улсад найм ба түүнээс дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байдаг. Эдгээрийг дурдвал, 1905 онд хоёр долоо хоногийн зайтай Булнай болон Цэцэрлэгт, 1931 онд Монгол, Хятадын хил дээр, 1957 онд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт тус тус болсон. Түүхэнд тэмдэглэгдсэн хүчтэй газар хөдлөлтөд азаар олон хүний амь эрсдээгүй. Түүхийн баримтаас харахад 1958 онд “Үнэн” сонин газар хөдлөлтийн улмаас 10 гаруй хүн амь эрсэдсэн гэж бичсэн байдаг. Харин өдгөө хотжилт явагдаж, хүн амын төвлөрөл ихэссэн учраас хүчтэй газар хөдлөлт болоход их хохирол учирч болзошгүй л дээ. Иймээс дэлхийн томоохон хотуудад газар хөдлөлтийн аюулын үнэлгээг зайлшгүй хийлгэдэг журамтай. 1967 онд Булган аймгийн Могод суманд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүний дараа нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн макро судалгаагаар 40, 50 мянгатын зарим барилгын ханын шохой унаж, цууралт үүссэнийг бүртгэсэн байдаг. Дэлхий дээр ойролцоогоор хоёр жилд нэг удаа найм ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болдог. ХХ зуунд ийм хүчтэй гамшигт газар хөдлөлт ойролцоогоор 50 болсны дөрөв нь Монголд бүртгэгдсэн нь манай улсын газар хөдлөлтийн идэвхижилт өндөр байгааг харуулж байна. 


-Улаанбаатарыг газар хөд- лөлтийн долоон баллын бүсэд оршдог гэж судлаачид хэлдэг. Энэ судалгааг хэрхэн гаргасан бэ?

- ­ОХУ-­ын Дэлхийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Мeдвeдeвээр ахлуулсан судлаачид, манай хүрээлэнгийн ахмад судлаачдын хамтарсан баг 1967 оны Могодын газар хөдлөлтийн дараа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн аюулын бичил мужлалын зургийг анх гаргасан юм. Бичил мужлалын зурагт нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн аюулыг нэлэнхүйдээ долоон баллаар авсан байдаг ч баруун талаасаа Туул голын дагуу найман баллын бүс хошууран орж ирсэн харагддаг юм. 1960-­аад онд баригдсан 12, 15 дугаар хорооллын барилгууд нь хадан хөрсөн дээр баригдсан байдаг. Хадан хөрс нь сэвсгэр хөрстэй харьцуулахад газар хөдлөлтийн хүчийг бага өсгөдөг тул хадан хөрсөн дээр баригдсан барилга газар хөдлөлтөд харьцангуй илүү тэсвэртэй байна. 2015 оноос Улаанбаатарын ойр орчимд газар хөдлөлтийн тоо ихэссэн. Тухайлбал, 2013 онд газар хөдлөлтийн 2100 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 1000 орчим нь 12 дугаар сард болсон. Газар хөдлөлтийн давтамж харьцангуй ихсэж, багасах нь маш хүчтэй хөдлөхийн дохио гэж үздэг. Япон, Италийн газар хөдлөлтүүд үүний жишээ юм. Манай хүрээлэнгийн судлаачид зохих шатны байгууллагуудад үүнийг анхааруулж мэдээлэл өгч байсан. 2008 оноос хүрээлэнгийн багаж тeхник шат дараал ал­ тайгаар сайжирч байгааг тэм­ дэглэмээр байна. 


-Музей, театруудыг газар хөд лөлтөд тэсвэргүй гэх дүгн элтийн дагуу нураах шийдвэр гаргаад байна. Харин зарим нь эдгээр барилгыг соёлын өвд тооцогдох учир хийц, хэлбэрийг нь алдаг- дуулахгүйгээр хад галж үлдэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Та энэ талаар ямар бодолтой байна? 

- ­Барилгуудыг бэхэлж, хүчит­ гэх асуудлыг инженерүүд мэдэх байх. 1950-­иад оны үеийн барилгууд тоосгон хийцтэй юм билээ. Ер тоосгон барилгын насжилт бол 70 жилээс хэтрэхгүй. Зарим нь газар хөдөлсөн, хөдлөөгүй нурахад бэлэн болчихсон харагдсан. Бүрэн цутгамал барилга, тоосгон барилга хоёрыг харьцуулахад тоосгон барилга нь нурах магадлал өндөртэй. Бүрэн цутгамал барилга бол ер нь л тэсч үлдэнэ дээ. Барилгын стандартыг л мөрдөж барьсан бол хэр баргийн хүчтэй газар хөдлөлтөд нурахгүй.

-Газар хөдлөлтийн судалгааны ажил дэлхий нийтэд болон манай улсад хэр хөгжиж байна. Газар хөдлөлтийг урьдаас мэдэх боломжгүй гэж үздэг шүү дээ. Харин та урьдчилан таамаглаж болно гэж үзсэн юм байна?

-­ Газар хөдлөлтийг урьдаас таамаглах боломжгүй. Гүнээс ялгарч буй ус болон радон хий амьтдыг тавгүйтүүлдэг. Мөн хүнд сонсогддоггүй газрын чимээг мал, амьтад аль хэдийн сонсож, дохио өгдөг. Нохой бол маш сайн мэдэрдэг амьтан. Гаслах гийнах чимээ гаргаж, эзэндээ мэдэгддэг. Гэвч нүдэнд харагдаж буй мэдээллүүд газар хөдлөлт болохыг зуун хувь илэрхийлэх боломжгүй ч шинжлэх ухаан технологи хурдацтай хөгжиж буй үед урьдчилан таамагладаг болох байх. Хүн нисэж чадахгүй гэж үздэг байсан бол одоо нисдэг болчихлоо шүү дээ.

-Багаж хэрэгсэл сайтай болсноор урьдчилан анхааруулж чаддаг болно гэсэн үг байх. Улсын хэмжээнд болж буй бүх газар хөдлөлтийн мэдээллийн сан бүрдүүлж чадсан уу?

­- Газар хөдлөлт мэдрэх анхны багажийг 1957 онд Төв номын сангийн хажууд суурилуулсан байдаг. Улмаар 1960-­1970-­аад онд газар хөдлөлтийн найман станцыг баруун аймгуудад байрлуулсан. Бид өмнө нь фото цаасан дээр газар хөдлөлтийн хөдөлгөөнийг нь шилжүүлж буулгаад сар орчмын дараа хүмүүст мэдээлэл өгдөг байлаа. Харин өдгөө нарийн мэдрэмж бүхий багаж ашиглаж, улсын хэмжээнд болж буй бүх газар хөдлөлтийг цаг тухайд нь мэдээлдэг болсон. Интернет ашиглаж, мэдээллийг хурдан, шуурхай хүлээж авах боломжтой төхөөрөмжүүдийг 100 гаруй цэгт ажиллуулж байна. Мөн газрын шилжилт хөдөлгөөнийг хэмждэг GPS, радон хэмжигч багажийг ашиглаад долоон жил болж байна. Радон буюу газрын гүнээс ялгардаг хий ихэссэн тохиолдолд газар хөдлөлт болох магадлалтай байдаг. Мөн манай хүрээлэн 140 терабайтын санах ой бүхий төхөөрөмжтэй. Энэ нь хэдэн арван жилийн архивыг цуглуулах боломжтой гэсэн үг.

-Зарим хүн өвөл дулаан байхаар хавар газар хөдлөлт болдог хэмээдэг. Могодод газар хөдөлдөг жил өвөл нь их дулаан байсан гэж хөгшчүүл ярьдаг юм билээ. Цаг уурын нөлөө газар хөдлөлтийн дохио болж чадах уу?

- ­Магадгүй нэг шинж тэмдэг байж болох юм. Гэхдээ дулаан өвлийн дараа заавал газар хөдөлнө гэж ойлгож болохгүй. Үүнийг судлахад маш хэцүү. Манай залуу эрдэмтэд тоон мэдээллийг цуглуулж олон улсад хийж буй туршилтуудыг тооцож үзэхийг оролдож байсан. Гэвч манай орны газар хөдлөлтийн хүч нь гаднын улсуудынхтай таардаггүй. Тэдгээр оронд долоогоос найман баллын газар хөдлөлт олон болсон байдаг бол Монголд орчин үеийн багажаар хэмж игдсэн өндөр магнитудын газар хөдлөлт бүртгэгдээгүй.

-Ойрын үeд Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болох магадлал бий юу?

- ­Сүүлийн 10 жилд нийслэлийн орчимд дөрөв ба түүнээс дээш магнитудын газар хөдлөлт таван удаа бүртгэгдсэнээс хамгийн сүүлд 2017 оны 10 сарын 3­нд Гүнжийн хагарлын орчим 4.4 магнитуд хүчтэй хөдлөлт болсон. Тухайн үeд хүчтэй чичирхийллийг олон хүн мэдэрсэн байдгаас гадна газрын гүнээс гарсан чимээг сонссон байсан. Ийм ангиллын хүчтэй газар хөдлөлт олон болж байгаа нь үүнээс хүчтэй газар хөдлөлт болох магадлалыг илтгэдэг. Түүнчлэн хүчтэй газар хөд­ лөлт идэвхитэй хагарлын дагуу болдог нь зуун хувь бат­ лагд сан. Улаанбаатар хотод аюул учруулж болох Хустайн, Гавжийн, Авдар уулын, Гүн­ жийн, Мөнгөнморьтын хагар­ луудыг манай хүрээлэнгийн судалг ааны баг гадаадын тэр­ гүүлэх эрдэмтдийн хамт судлаж ирсэн. Эдгээрээс өндөр аюултай байршилд нь хагарлын уртаас хамаарч Хустай, Гүнж орж байгаа.

-Сүүлийн үед нийслэлд ши- лэн фасадтай барилгууд сүндэрлэх боллоо. Эдгээр нь газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?

- ­Улс нийгмийн хөгжлийн дагуу өвөрмөц загвартай барил га барих нь зөв. Хамгийн гол нь барилгын зураг төсөл, хийц хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн байх шаардлагатай. Япон, Тайвань, АНУ­д маш хүчтэй газар хөдлөлтийг даван гарах тэсвэртэй тeхнологиор барих болсныг 2011 оны гуравдугаар сарын 11­ний Японы газар хөдлөлт харуулсан. Тухайн байршилд л хүчтэй газар хөдлөлтийн голомт таарахгүй бол хэр баргийн юмыг даваад гарахаар тэсвэртэй тeхнологийн шийдлээр барилга барьдаг болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Идэш тэжээлгүй болгосон учраас баавгай хүн барьж байна

 0 сэтгэгдэл

ОХУ-тай хил залган оршдог Монгол орны зарим аймаг, тодруулбал Сэлэнгэ, Хэнтийн нутгаар баавгай олноор үзэгдэх, малтай болон суурин хэсэг рүү орох тохиолдол нэмэгдсэн талаар энэ зунаас мэдээлж эхэлсэн. Тэгэхдээ Сибирийн ойн түймрээс дайжсан зэрлэг амьтад Монгол руу орж ирсэн хэмээн тайлбарлаж байв. Гэвч үүнийг ямар ч эх сурвалж батлаагүй бөгөөд амьтны эрхийг хамгаалах үүднээс аль болох буудалгүйгээр үргээх, ой руу оруулах арга хэмжээ авахыг уриалж байлаа. Гэвч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойт хэмээх газар аав, хүү хоёр баавгайд бариулсан золгүй тохиолдлын дараа баавгай суурин газар, малчны хот руу орсон тохиолдолд иргэд өөрсдийгөө хамгаалах зорилгоор буудахыг албаныхан зөвшөөрлөө.

Дээрх явдлын дараа тус нутгаар баавгай айлын гэр лүү халдсан хэд хэдэн тохиолдлыг иргэд сошиал сүлжээнд нийтэлж, зураг болон видеогоор баримтжуулжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “80 милл” хэмээх газар нутаглаж байсан иргэний гэр лүү баавгай халдсан байна. Азаар тухайн үед гэрт хүн байгаагүй бөгөөд баавгай яг Могойтод гарсан тохиолдлын адилаар гэрийн хаалганы хажуу талын ханыг эвдлэн оржээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны ойролцоох газарт байсан айлын байшин руу баавгай орсныг видеогоор дүрсжүүлэн нийтэлсэн байна. Байшингийн цонхыг хагалж орсон баавгай гэр доторхыг сүйтгэж, улмаар хураалттай байсан шуудайтай гурилнуудаас хоёрыг нь үүрэн явсан болохыг тус видеонд үзүүлжээ.

Баавгай айлын байшинд нэвтэрсэн нь гурилан дээрх мөрөөр батлагдаж байсан аж. Ер нь Сэлэнгэ аймагт баавгай үзэгдэх нь олширсныг нутгийнхан хэлж, салбарын яаманд уламжилж байжээ. Гэвч БОАЖЯ-наас буудаж болохгүй гэсэн заавар ирүүлсэн тул баавгайг үргээх, айлгах гэж оролдож байснаас буудаж байгаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээл­лийн ажилтан Д.Одонтунгалаг “Аймгийн онцгой байдлын комисс хуралдаж, баавгай үргээх ажлыг тухайн сумдад эрчим­жүүлэх, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг татан оролцуулж, хийн болон дуут зэвсэг ашиглан үргээлэг хийх ажлыг зохион байгуулахаар болсон. Мөн идэш тэжээл хөвч тайгад байршуулах арга ашиглан баавгайг хөвчид нь буцаах ажлыг эрчимжүүлэхээр боллоо” хэмээн мэдээлэв. Улмаар цаашид баавгай орон байр, малтай хот руу халдах, тулаад ирсэн тохиолдолд зэвсэг ашиглах шийдвэр гаргасан аж.

Зөвхөн ОХУ-тай хил залгаа оршдог аймгууд төдийгүй Улаанбаатар хотод хүртэл баавгай орж ирсэн тохиолдол энэ зун гарсан. Тиймээс энэ талаар хотын орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад “Энэ жил Сибирьт гарсан ой хээрийн түймрээс болж зөвхөн баавгай биш бусад амьтад маш ихээр манайх руу орж ирж байгаа. Тиймээс ногоон бүсийн байгаль хамгаалагч болон хороодын Засаг дарга, иргэдэд аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах, тулсан тохиолдолд яах ёстой талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлж ажиллаж байна” хэмээн хэлэв.

Харин амьтан судлаачид болон амьтны эрх хамгаалагчид үүн­тэй санал нийлсэнгүй. “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүний аминд хүрсэн баавгай хар баавгай биш. Манай улсын хүрэн баавгайн төрөл зүйлийн нэг болох нь тогтоогдсон. Хүмүүсийн буруутай үйлдлээс болж амьтад эсэргүүцлээ илэрхийлж, ийм үйлдэл гаргасан гэж хэлж болно. Хүмүүс бидэнд анхааруулж “шүгэл үлээж” байна” хэмээн Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэн хэллээ. Учир нь баавгай намар мах идэхээ больж, самар жимс идэж тарга тэвээрэг авч ичээлэхэд бэлддэг аж. Гэтэл сүүлийн гурван жил самар олигтой ургаагүй. Мөн хууль бусаар ан амьтан агнаж, эд эрхтнийг худалдаалах явдал гарах болсон нь амьтдыг дүрвэхэд хүргэж байгаа хэмээн тэрбээр тайлбарлалаа.

Амьтны эрх хамгаалах нийгэм­лэгийн тэргүүн С.Дамдинсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн наймдугаар сараас баавгай ихээр үзэгдэх боллоо. Өмнө нь ийм тохиолдол хэр гардаг байсан бэ?

-Өмнө нь 10 жилийн давтамжтай байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж баавгай суурин газарт үзэгдэж байсан.

-Ямар тохиолдолд хот суурин газарт баавгай орж ирдэг юм бол?

-Хэд хэдэн шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд самар, жимс бага ургасан. Мөн хүний хүчин зүйл их нөлөөлж байна. Уул уурхай, дэд бүтэц, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил байршил дагасан нутагт нь их өрнөж байна. Малчид хүртэл баавгай идэш тэжээлээ олж иддэг нутаг руу нь буух болсон. Ялангуяа Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад энэ байдал ихээхэн ажиглагддаг. Түүнчлэн аялал зугаалга ихсэж, хүмүүс хаа сайгүй зугаалж байгаа нь мөн нөлөөлдөг. Самар, жимс байхгүй болсон үед том баавгай догшин ширүүн ааштай болдог. Улмаар гурваас дээш настай баавгайд идэш тэжээл өгөхгүй булаацалддаг. Ийм тохиолдолд арга буюу тал газар руу буудаг.

-Баавгай орон гэр лүү халдаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Намар мах иддэггүй юм бол яагаад ингэж хүн рүү дайрсан юм бол?

-Баавгай идэш тэжээлийн дутагдлаас болж ямар ч мод байхгүй, цагаан газар руу бууж ирж байгаа юм. Харин ч догшроогүй, идэх зүйл хайгаад явж байгаа нь тэр. Ой дотор бор гөрөөс, туулай, чандага зэрэг амьтан багассан учраас мах хайж байна гэсэн үг. Айлын хотноос мал барьж идсэн нь үүнтэй холбоотой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирэх зуун жижиг амьтад, жижиг шувуудынх

 0 сэтгэгдэл


Ирэх зууны амьтны ертөнцөд жижиг хөхтөн, бяцхан шувууд зонхилно гэсэн дүгнэлтийг Саутхэмптоны их сургуулийн судлаачид гаргалаа.

Эрдэмтдийн судалгаагаар, нас богино, үржих чадвар сайтай, шавжаар хооллодог, жижиг биетэй амьтад цаашид илүү тархах төлөвтэй. Ирээдүйн амьдралд “ялагч”-ийн эгнээнд элсний  огдой зэрэг жижиг мэрэгч, цагаан хөмсөгт болжмор зэрэг бяцхан дууч шувууд зонхилж байна. Дасан зохицох чадвар сул, нас харьцангуй урт, амьдралын тусгай орчин нөхцөл шаарддаг амьтад оршин тогтнох аргагүйд хүрнэ. “Ялагдагч”-ийн тоонд элсний шаргал бүргэд, хар хирс зэрэг том амьтад голчлон оржээ. 

Дэлхийн хөхтөн амьтдын нийт жингийн дундаж үзүүлэлт ирэх зуунд 25 хувиар буурна гэсэн тооцоог судлаачид гаргаад байна. Сүүлчийн их мөстлөгөөс өмнөх 130 мянган жилд энэхүү үзүүлэлт 14 хувиар буурсантай харьцуулах юм бол энэ нь ноцтой, эрс хурдассан өөрчлөлт болж байх юм.

Эрдэмтдийн судалгааны тайланг Nature Communcations сэтгүүлд нийтэлжээ. “Шувууд, хөхтөн амьтдын гол аюул нь хүн төрөлхтөн. Ой мод огтлох, ан агнуур, хөдөө аж ахуй газар тариалан, хотжилт, дэлхийн дулаарлын улмаас манай гарагт учирч буй сөрөг нөлөө нь амьтдын оршин тогтнох нөхцөлийг үгүй хийж байна” хэмээн судалгааг удирдагч, Саутхэмптоны их сургуулийн судлаач роб Күк тайлбарлав. 

Судалгааны баг нийт 15,484 төрөл зүйлийн хөхтөн, шувуунд судалгаа явуулж, төрөл зүйл тус бүрийн байгальд гүйцэтгэх үүрэг, биеийн масс, орших орчин, хооллолт, үе хоорондын амьдралын хугацааг нь харьцуулан судалсан байна. Ирэх зуунд сөнөж болзошгүй амьтдыг тодорхойлох үүднээс судалгаагаа Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN), Сөнөх гэж Буй төрөл Зүйлийн улаан Номын өгөгдөлтэй харьцуулж, орчин үеийн статистик хэрэгслийн тусламжтай тооцоолжээ.